МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргав

Түгээх    
2018-06-16 17:23:21 - Эдийн засаг

muhautУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ААНОАТ-ын үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр ААН-үүдийг татварын бодлогоор дэмжихээр боловсруулсан хуулийн төслүүд дэх зохицуулалт танилцуулгатайгаа нийцэхгүй байгаа талаар гишүүд шүүмжилж УИХ-ын гишүүн М.Билэгт, Ж.Ганбаатар, Н.Тэмүүлэн, Н.Оюундарь, Ч.Улаан, Н.Ганболд нар дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн билээ.

Харин УИХ-ын гишүүн Б.Баттөмөр татварын эрх зүйн орчны шинэчлэлийг хийх хугацаа болсон, шаардлагатай бол гишүүдийн хэлж буй шүүмжлэлийг анхаарч, холбогдох нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцүүлгийн шатанд хийх боломжтойг хэлээд ирэх оны Төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахаас өмнө татварын эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг сануулсан юм.

Ийнхүү гишүүд тодруулга хийж, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 55 хувь нь төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзснээр ААОАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаах тухай тогтоолыг УИХ-аас баталсан билээ.

Үүнтэй холбогдуулсан МҮХАҮТ-ын Удирдах зөвлөл, тэргүүлэгчид УИХ-ын дарга М.Энхболд болон УИХ-ын гишүүдийн нэр дээр мэдэгдэл хийжээ. Түүнд “УИХ-ын зургадугаар 14-ний өдрийн чуулганаар татварын шинэчлэлд онцгой ач холбогдолтой ААНОАТ-ын тухай хуулийн үзэл баримтлалыг хэлэлцээд гишүүдийн олонх нь бизнес эрхлэгчдэд маш их хүлээлт үүсгэсэн тус хуулийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн, буцаах шийдвэр гаргасан нь татварын шинэчлэлийн эсрэг, шинэчлэлийн ач холбогдлыг үгүй хийсэн алхам боллоо. 

ААНОАТ-ын тухай хуулийн төсөлд ААН, бизнес эрхлэгчдийг татвар төлөлтөд жигд хамруулах, гадаадын ААН-д татвар ногдуулах, татварын суурийг өргөтгөх, улсын төсөвт нөлөөлөх эерэг заалт оруулснаас гадна 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй албан татвар төлөгчид татварын хөнгөлөлт үзүүлэх, цаашлаад ААН, арилжааны банкнуудын гадаад зах зээлээс оруулж ирэх валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, өртөг хямдрах, хөрөнгө оруулалтыг дэмжих, үүнд суурилж зээлийн хүү буурах, бага хүүтэй зээл олгох зэрэг олон таатай боломжууд бүрдэх заалтууд туссан байсан бөгөөд эдгээр нь бизнес эрхлэгчдийн зүгээс дэмжлэг аваад байсан юм.

Өнгөрсөн 10 жилд манай улсын ДНБ 5.4, мөнгөний нийлүүлэлт 6.5, татварын орлого 4.1, ААНОАТ-ын орлого 4.3, ХХОАТ-ын орлого 9.2 дахин нэмэгдэж, мөн хугацаанд инфляци дунджаар 10 хувь байж, бараа, үйлчилгээний үнэ 286.24 хувиар өссөн статистик байна. ААНОАТ-ыг голлон төлдөг 398 байгууллага байдаг бөгөөд 2007 оноос мөрдөгдөж байгаа тус хуулийн 3 тэрбумын татварын шатлал нь ААН-ийг татварын дээд шатлалд орохоос зайлсхийн олон жижиг компани байгуулах, ажлын байрыг бууруулах, өрсөлдөх чадваргүй болоход нөлөөлсөөр байна.

Энэ нь татварын орчныг эдийн засгийн нөхцөл байдал, компанийн өсөлттэй уялдуулан, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, үр ашигтай, хөрөнгийн төвлөрөлтэй, өрсөлдөх чадвар бүхий ААН бий болгох зорилгоор татварын шатлалын босгыг 6.0 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэх зэрэг эрс шинэчлэл, өөрчлөлт хийх шаардлагатай чухал хуулийн төсөл байсан юм” гээд эдийн засаг сэргэх нааштай өөрчлөлтүүд бий болж байгаа өнөөгийн нөхцөлд 2007 оноос хойш мөрдөгдөж буй тус хуулийг шинэчлэх шаардлагатай болсонд онцгой анхаарал хандуулж, УИХ-ын дарга, эрхэм гишүүд Та бүхэн Үндсэн хуулиар олгогдсон онцгой эрхийнхээ дагуу, өөрсдийн үүргийг ухамсарлан тус хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэн, холбогдох нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцүүлгийн шатанд хийж, бусад хуулийн төслүүдтэй хамт хэлэлцэн, батлахыг шаардаж байна” гэжээ.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 16

Zochin (223.220.147.202)
2018-06-17 12:41:54
Uy ch hiideggui ork-diin Uls boljee.Chagtan tailan gargasan,zurchiliin huulias bolj hudlukh argagui aj akhuin negjuud talaas iluu huvi bolloo.

zochin (66.181.191.240)
2018-06-17 11:21:28
URBANEK LHAGVAJAV MEIIN LUYVARCHIDIIG HUDALDAA AJ UYLDVERIIN UDIRDLAGAAS ZAYLUULAH HEREGTEY !!! TOP 100 AJ AHUYN NEGJUUDIIG SONGON SHALGARUULAHDAA MASH IH HEMJEENII MUNGHE AVCH BAYGAA GHENE SHU!!! AVILGATAY TEMTSEH GZAR SHALGAH HEREGTEY

Зочин (64.119.20.224)
2018-06-17 01:54:35
Bolidoo ebegdorjiin avgai bolormaa duu boldbaatar naiz yum chini

Зочин (139.5.218.140)
2018-06-16 22:20:34
Mongol ugui bolohnee hunii huuhduud huren buurtui gej unen yumaa

Зочин (202.70.34.130)
2018-06-16 21:39:44
рио тинто гээд бхын тэр чинь 1,5 тэрбумаас хамаагүй их биздээ

Зочин (66.181.160.36)
2018-06-16 21:33:09
МЭНХЭЭ ДАХИН ДАХИН САНАЛ ХУРААЛГААД ХҮҮГИЙ ХҮНИЙ КНОП ДАРЖ ГҮЙСЭЭР ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛООГҮЙ БИЛҮҮ

Урбаник (122.201.22.15)
2018-06-16 19:25:28
Худалдаа аж үйлдвэрийн танхимынханыг хүртэл худалдаад авчээ. Авилгадуулаагүй нь жирийн ардууд л шив дээ. Хөөрхий

Урбаник (122.201.22.15)
2018-06-16 19:25:28
Худалдаа аж үйлдвэрийн танхимынханыг хүртэл худалдаад авчээ. Авилгадуулаагүй нь жирийн ардууд л шив дээ. Хөөрхий

Урбаник (122.201.22.15)
2018-06-16 19:25:26
Худалдаа аж үйлдвэрийн танхимынханыг хүртэл худалдаад авчээ. Авилгадуулаагүй нь жирийн ардууд л шив дээ. Хөөрхий

Урбаник (122.201.22.15)
2018-06-16 19:25:25
Худалдаа аж үйлдвэрийн танхимынханыг хүртэл худалдаад авчээ. Авилгадуулаагүй нь жирийн ардууд л шив дээ. Хөөрхий

Урбаник (122.201.22.15)
2018-06-16 19:25:25
Худалдаа аж үйлдвэрийн танхимынханыг хүртэл худалдаад авчээ. Авилгадуулаагүй нь жирийн ардууд л шив дээ. Хөөрхий

Урбаник (122.201.22.15)
2018-06-16 19:25:19
Худалдаа аж үйлдвэрийн танхимынханыг хүртэл худалдаад авчээ. Авилгадуулаагүй нь жирийн ардууд л шив дээ. Хөөрхий

Урбаник (122.201.22.15)
2018-06-16 19:25:14
Худалдаа аж үйлдвэрийн танхимынханыг хүртэл худалдаад авчээ. Авилгадуулаагүй нь жирийн ардууд л шив дээ. Хөөрхий

Asaa (27.123.212.140)
2018-06-16 19:13:01
Өргөн баригдсан хуулийн төсөл чинь Рио тинтогоос боловсруулж манайд шахах гэсэн даанч дээ, сангийн яамныхаан гэмээр юм байсан шүү дээ. Үүнээс болж буцаагдсан нь Монгол төрийн зангараг байлаа, гэж.

Ганаа (64.119.19.152)
2018-06-16 18:18:53
Хэлэлцэхгүй байх үндэслэлийг Ч.Улаан тодорхой тайлбарласан. Урбаник Лхагважав Рио Тинтогийн хатгаасыг хийж байга юм биш биз дээ

Зочин (202.179.31.9)
2018-06-16 17:45:10
үүнд чинь энгийн ойлгомжтой л зүйл надад хэрэгтэй шдээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-20 18:30:02 - Нийслэл
“Улаанбаатарын мөнгөн шөнө” шоу тоглолтын найруулагчийг сонгон шалгаруулна гэв
2018-11-20 18:22:41 - Байгаль Орчин
Ойрын өдрүүдэд цас орохгүй, өдөртөө бага зэрэг дулаарна
2018-11-20 18:14:43 - Эрүүл мэнд
Монгол хүүхдэд долоон төрлийн вакцин хийж байна
2018-11-20 18:07:09 - Спорт
М.Нандинцэцэг ДАШТ-д хүрэл медалийн болзол хангалаа
2018-11-20 16:59:19 - Улс төр
Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ
2018-11-20 16:42:24 - Улс төр
Ардчилсан нам Засгийн газрыг огцруулахыг дэмжлээ
2018-11-20 16:35:45 - Спорт
Бухарестын дэвжээнээс манай бөхчүүд дөрвөн медаль хүртлээ
2018-11-20 16:24:20 - Эдийн засаг
Эрдэнэт үйлдвэрийн есөн сарын үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлт
2018-11-20 16:00:17 - Улс төр
Тавантолгой: Хятадын тал нүүрсний татан авалтаа эхлүүлжээ
2018-11-20 15:59:29 - Нийслэл
Даунтай залуус иргэний андгай өргөх ёслолд анх удаа оролцоно
2018-11-20 15:34:21 - Нийслэл
Б.Нямдаваа: МСҮТ-д мэргэжил эзэмшигчдийн 70 орчим хувь нь бүрэн ажлын байраар хангагддаг
2018-11-20 15:31:30 - Орон нутаг
Увс аймагт шатахууны үнийг эсэргүүцэн жагсаж байна
2018-11-20 15:09:42 - Орон нутаг
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэлмэн нуурын мөс цөмөрч, мотоциклтой иргэн амиа алджээ
2018-11-20 15:03:13 - Нийслэл
Олимпын гудамжыг нарны замтай холбох түр замыг нээлээ
2018-11-20 14:56:03 - Улс төр
БАЙР СУУРЬ: Засгийн газрыг огцруулах үндэслэл хэр бодитой вэ
2018-11-20 14:54:35 - Нийслэл
Цацраг хэмжигч багаж хүлээлгэн өгөв
2018-11-20 14:50:06 - Орон нутаг
Заг сумынхан Ерөнхий сайд У.Хүрэлсүхт хандлаа
2018-11-20 14:38:18 - Эдийн засаг
Ж.Цэдэнрагчаа: Санхүүгийн зохицуулах хороо үр ашигтай зохицуулалт хийж чадахгүй байна
2018-11-20 14:20:14 - Нийслэл
Нэхүүл хөдөлгөөнийхөн мөнгөний төлөө тэмцээгүй гэдгээ илэрхийллээ
2018-11-20 12:13:03 - Улс төр
Ч.Улаан: Засгийн газрыг тогтвортой ажиллуулах ёстой
2018-11-20 11:48:04 - Хууль
АТГ-ын нэрийг барьж бусдаар дайлуулж, буудлынхаа мөнгийг төлүүлжээ
2018-11-20 11:46:11 - Улс төр
Байнгын хороодын хуралдааны ирц бүрдэхгүй байна
2018-11-20 11:43:03 - Эрүүл мэнд
“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт 4.6 тэрбум төгрөг төсөвлөжээ
2018-11-20 11:40:35 - Гадаад
Чикагогийн эмнэлэгт зэвсэгт халдлага гарч, дөрвөн хүний амь хохирчээ
2018-11-20 11:23:18 - Орон нутаг
Буга галзуурч, айлын хот руу дайрчээ
2018-11-20 11:06:36 - Боловсрол
ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамтай хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа
2018-11-20 11:06:26 - Спорт
М.Нандинцэцэг ДАШТ-д медалийн төлөө тулалдана
2018-11-20 11:02:36 - Хууль
Өдөр өнжүүлэхийн багш согтуудаа зургаан настай хүүг төөрүүлжээ
2018-11-20 10:58:06 - Боловсрол
ШУ, технологийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ хийнэ
2018-11-20 10:57:14 - Нийслэл
Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүйг анхааруулж байна
2018-11-20 10:51:06 - Нийслэл
Галын дуудлага эрс нэмэгджээ
2018-11-20 10:48:55 - Улс төр
2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
2018-11-20 09:50:35 - Улс төр
ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
2018-11-20 09:27:44 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
2018-11-20 08:17:22 - Улс төр
Засгийн газар ОГЦОРНО, ОГЦРОХГҮЙ
2018-11-20 08:14:33 - Эрүүл мэнд
Уураг, тестостерон, судас тэлэгч бэлдмэлүүд үндэсний аюулгүй байдалд НӨЛӨӨЛӨХ хэмжээнд хүрсэн үү
2018-11-20 08:14:31 - Орон нутаг
Томилолт: Тавантолгойг дагасан АСУУДАЛ БА ШИЙДЭЛ
2018-11-20 08:02:27 - Хууль
ЖДҮХС-ийн зээлтэй нэр холбогдсон компаниудын захирлуудыг баривчилж эхэллээ
2018-11-20 07:49:02 - Хууль
УИХ-ын гишүүн Ж.Мѳнхбат зѳвлѳхөө халдлагад ѳртсѳн хэмээн худлаа мэдээлэл хийжээ
2018-11-20 07:40:32 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-20 08:17:22 - Улс төр
Засгийн газар ОГЦОРНО, ОГЦРОХГҮЙ
2018-11-20 08:02:27 - Хууль
ЖДҮХС-ийн зээлтэй нэр холбогдсон компаниудын захирлуудыг баривчилж эхэллээ
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа
2018-11-20 07:49:02 - Хууль
УИХ-ын гишүүн Ж.Мѳнхбат зѳвлѳхөө халдлагад ѳртсѳн хэмээн худлаа мэдээлэл хийжээ
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-19 15:42:23 - Улс төр
Өнөөдөр Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина
2018-11-19 07:48:05 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан ББСБ-тай УИХ-ын гишүүдийн асуудлыг ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ
2018-11-19 11:29:41 - Улс төр
ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор ажлаа өгөх өргөдлөө гаргажээ
2018-11-19 07:43:41 - Орон нутаг
Тавантолгойд Ерөнхий сайдыг ирэх сургаар хэдэн халтар жолоочийг ийш тийш нь нуусан
2018-11-20 14:56:03 - Улс төр
БАЙР СУУРЬ: Засгийн газрыг огцруулах үндэслэл хэр бодитой вэ