Байдрагийн гол ширгэж, Бөөнцагаан нуур устаж үгүй болох аюул нүүрлэлээ

Түгээх    
2018-06-18 08:33:38 - Орон нутаг

-“БАЙДРАГИЙН ГОЛ НЭГ САРЫН ӨМНӨӨС ТАСАРСАН” ГЭВ-

Бөөнцагаан нуур руу цутгадаг Байдрагийн гол тасарч, Баянхонгор аймгийн экосистемд аюул учирч голын ай саваар нутаглан амьдардаг нутгийн малчид, зэрлэг ан амьтад уух усгүй болжээ. Энэ голд амьдардаг давжаа сугас загас нүүдлээ үргэлжлүүлж, түрсээ шахаж чадахгүй үй олноороо шахцалдан түрсээ шахацгааж, шувууны хоол болж байна. Нэгэн алтны уурхай Байдрагийн голыг таслан алтаа угааж байгаа учраас ийм байдалд хүрсэн талаар нэгэн иргэн фэйсбүүк хуудастаа бичжээ.

Бид энэ талаар Баацагаан сумын Байгаль орчны улсын байцаагч Б.Эрдэнэбатаас тодруулахад “Байдраг гол тасраад бараг сар болж байна. Энэ жил манай нутагт бороо хур багатай гандуу байна. Ганцхан манай сум ч биш, Баянхонгор аймгийн нутаг тэр чигээрээ гандуу байна. Хавраас хойш нэг ч удаа хур бороо орсонгүй. Хэд хоногийн өмнө Бөөнцагаан нуурын эрэг хавиар явахад үхсэн загас харагдахгүй байсан. Гэхдээ таны өгсөн мэдээллийн мөрөөр Байдрагийн голын Бөөнцагаан нуур руу цутгадаг хэсэг рүү очиж үзээд Даваа гаригт дахин мэдээлэл өгье” гэсэн юм.

-БАЙДРАГ ГОЛЫН САВ ДАГУУ 25 УУРХАЙ АЖИЛЛАЖ БАЙНА-

Байдраг голын урсгал тасарч, хүн мал ундаалах усгүй болсон нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэвэл том эндүүрэл байх. Учир нь Баянхонгор аймгийн иргэд өнгөрсөн есдүгээр сард Улаанбаатарт ирж хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх эдийн засгийг сэргээх зорилгоор “Алт-2” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт олон сөрөг үр дагавар ажиглагдах болсон.

Нутгийн малчид өвөлжөө бууцгүй, малаа адгуулах бэлчээргүй, булаг шанд нь ширгэж уух усгүй боллоо. Нутгийн малчид нүд халтирам сэндийчиж онгичсон нутагтай хоцорч байна. Баянхонгор аймгийн Байдрагийн голын сав дагуу нөхөн сэргээлт нэрийн дор алтны уурхай олноор бий болж байгаль орчин, ан амьтанд ноцтой хор хөнөөл учруулж байна. Байдраг голын сав дагуу өнөөдрийн байдлаар 25 уурхай ажиллаж байгаагийн ихэнх нь өмнө нь ашиглалт явуулж байгаагүй эрүүл газар” хэмээн нутгийн иргэд мэдээлж байлаа.   

Байдрагийн гол ширгэж үгүй болсноор Монгол орны, мөн Төв Азийн экосистемд өөрчлөлт орж ямар их хор хөнөөл учруулахыг таамаглах аргагүй юм. Энэ гол Заг, Жаргалант, Бөмбөгөр, Баацагаан, Бууцагаан гэсэн таван сумын хүн, малыг ундаалаад, Бөөнцагаан нуурт цутгадаг. 270 гаруй километр урттай энэ голын эрэгт алт олборлосноор ус нь газрын гүн рүү шургаж, Монгол орны ширгэсэн голын тоог нэгээр нэмэх юм биш биз гэсэн халаглал төрж байна.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 47

Irgen (103.57.93.104)
2018-06-19 23:36:38
Nutgiin ard irged ni naad heden hulgaich naraa buudaachee

Б.Ууганцэцэг (202.131.243.90)
2018-06-19 11:52:58
Болилдоо монголчуудаа. Үр хүүхдүүд маань уух усгүй тарчилж байна гээд төсөөлөөд ч болов одоо энэ байгаль дэлхийгээ сэндийчлэхээ боль. Яагаад ийм өчүүхэн болсон юм бэ. Энэ ухаж төнхөхөө зогсоохыг шаардаж байна.

Зочин (64.119.23.119)
2018-06-19 00:37:33
Баянхонгорын шулам Х. Баттулга ерөнхийлөгч болсон энэ цаг үед алтны уурхайг хаахгүй. Иймд тэмцэхээс өөр сонголтгүй.

Зочин (66.181.161.83)
2018-06-19 00:25:12
Za hudlaa nam huusun ymnuud. Malchid vhseneeree baigalia hamgaaldiin ter Bumbugur sum ter chigeeree malchid ungaldaigaaraa uhaad ervvl gazar vldeegeegui l ym bna lee sh deee. Ys yman deer malchid vnen davarch bgaa

Зочин (112.72.11.112)
2018-06-18 19:47:13
Наадах чинь аль дээр үеийн мэдээ байна. Ийм мэдээ тавихаа болиочээ. Ж. Эрдэнэбат ажлаа өгөөд жил болж байна.

Зочин (66.181.183.254)
2018-06-18 19:31:39
Алт ухснаас болж эх орны минь хамаг сайхан газрууд сарны гадаргуу шиг болж гол горхи ч тасарч байхгүй хуурай сайр болж байна. Үр хойшисдоо их нүгэл үйлдэж байгаагаа ойлгох. Цаг хэдийн болжээ. Гол усгүй ногоон байгальгүйгээр Яаж амьд явах гээд байна, тэр шар төмрөөр яах юм бэ? Хүн бүр ухамсарлан шуналаа хязгаарлан эх байгалаа дахин доройтуулахгүйн тулд алтны хойноос улайрахаа зогсооцгооя Хүмүүсээ

Зочин (103.57.92.180)
2018-06-18 17:29:07
ene alt hotolboroo zogsooj baigaliaa hamgaalj vldey... alt bol heden hvnii bayjuulaad bolonoo.daraa us goloo bid yaj bii bolgoh yum be de..

Зочин (202.21.100.211)
2018-06-18 13:27:28
Баянхонгорт Х.Баттулгын эсрэг тэмцэх хэрэгтэй. Хайрлах үнэт зүйлийн нэг байгаль ээж.

Зочин (202.9.47.177)
2018-06-18 13:21:07
eh oronoo hairlaach gazar yyl ysaa yhahaa bolioch yyh ysgvi amidralgvi bolno shvv

зочин (103.9.88.162)
2018-06-18 13:19:20
хэдэн гол нууртаа тохируулга хийгээч ээ Сайд аа,бүх гол ус нь урсаад хил дваад Байгал, Далай нуур руу цутгаж байна , Бид гол усаа хамгаалах нэрээр ганц ч нуур цөөрөм хийж чадахгүй байна,ядаж байгаа хэдэн нуур,гол гуугаа тохируулга хийгээч ээ

амжилт хүсье (66.181.179.149)
2018-06-18 13:13:25
Хайран гол. ЭКО системийг устгасан голыг эргэж сэргээх боломж бараг байхгүй дээ. АЛТ -ухаад олж байгаа ашиг нь тийм их үү? ИНГЭЖ хамаагүй ухуулаад байх хэрэг байна уу? Ялангуяа баянхонгор шиг байгалтай газар сэргээн засах ажилд их л хөрөнгө хэрэгтэй дээ. АЛТ ухагч нар нөхөн сэргээлтийг бүрэн хийдэггүй юм даа.

Зочин (112.72.14.206)
2018-06-18 12:28:46
BAYNHONGOR BAYNAASAA BOLOOD ZYDERCH BGAA NATAG. ZAM TAVILJ BGAA HYATAD KOMPANI, UURHAINUUD 5KM TUTAMD TAARALDDAG UYM BILEE.ZAVHAN HUVSGULD L ALT BUU GARAASAI GEJ HUSSEN SHUU.

Зочин (66.181.183.117)
2018-06-18 12:23:46
УУЛ УУРХАЙН БҮХ ЛИЦЕНЗИЙГ ХУРААЖ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ЭХ ОРОН ГАЗАР ШОРООГОО ХАМГААЛАХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС УСГҮЙ БОЛОХ АЮУЛ НҮҮРЛЭЖ БАЙНА ШҮҮ ХҮМҮҮСЭЭ

иргэн (66.181.160.124)
2018-06-18 12:12:06
шуналын туламнуудаас болж байдраг гол дуусч байна өдийд үёр бууж хөх эрэг улаан эрэгийн гармаар машин тёхник гарч чададгүй байлаа одоо тэгэхэд дугуй норгох төдий ус гаталж бна

Зочин (202.21.106.124)
2018-06-18 12:08:32
Алт-2 хөтөлбөрийг зогсоо МАН-ын гай

Зочин (66.181.178.104)
2018-06-18 11:47:16
МОНГОЛ БОЛ ГАЗАР ДЭЭРХЭЭ Л САЙХАН АШИГЛАХАД ХАНГАЛТТАЙ БАЯН БҮҮР САГАЖ АМЬДРАХ ОРОН ЮМ ШҮҮ ДЭЭ.

Зочин (66.181.178.104)
2018-06-18 11:47:15
МОНГОЛ БОЛ ГАЗАР ДЭЭРХЭЭ Л САЙХАН АШИГЛАХАД ХАНГАЛТТАЙ БАЯН БҮҮР САГАЖ АМЬДРАХ ОРОН ЮМ ШҮҮ ДЭЭ.

bat (202.70.43.234)
2018-06-18 11:47:11
delhiin dulaaral erchimtei yavagdaj bna.bas olon saya mal mongol ulsig maani estoi ballaj bna.ogt uul uurhaigui gazar tsoljilt uusej bna shuu dee.mal,malchin 2 mongolin gamshig bolj bna.

Зочин (112.72.15.194)
2018-06-18 11:45:16
Батжаргал буруу бас бий

би БХ-ийх (203.91.115.39)
2018-06-18 11:40:11
энэ тэнэг алт ухаад байгаа гарууд алтан ус гэдэг кино хэд дахин үзмээрий яахаараа ийм их тэнэг хүмүүстэй болчвоо

гёо яд (66.181.177.226)
2018-06-18 11:34:58
залуучууд хуулийн хүрээнл уул,ус ,газар шороо эх орондоо эзэн болж нэгдээч дээ

Алт (103.57.93.39)
2018-06-18 11:30:17
Licens nertee caasaar mongoliin gazar shoroog heden hulgaich nar tam bolgoj baindaa oron nytag ard irged gazar shoroogoo oorsdoo hamgaal oor arga baihgui neg bol tor ene caasnuudiig huchengui bolgo

ЗОЧИН (202.21.98.10)
2018-06-18 11:06:57
Хамгийн том нь Женкогийн уурхай гэсэн шүү. Бусад нь барьцаад ажиллаад байдаг гэж байсан.

Зочин (202.179.4.190)
2018-06-18 11:00:56
БХР-ын дарга нар юу хийж хүүрээ мааждаг амьтад вэ шуналтай гарууд байдаг байхаа газар нутгаа боддог юмуу эсвэл хольцтой гарууд байна уу

Зочин (202.131.238.98)
2018-06-18 10:57:32
дэлхийн дулаарал хаа сайгүй байна Улаан цутгаан хүртэл тасраад сая бороо орж сэргэлээ.

Зочин (43.228.131.90)
2018-06-18 10:56:01
пидаануудаа байгал сэргээхгүйболж тэнгэрт бүгдийг нь нөгөөдөр мэдүүлнээ

зочин (103.229.120.62)
2018-06-18 10:54:03
АЛТ хөтөлбөрөө зогсоогоочээ нутгийн иргэд өөрсдөө маш идэвхтэй байж болохгүй зүйлтэй нүүр тулах хэрэгтэй шдээ.Мод тарь байгаль орчин сүйтгэж байгаа хэнтэй ч тэмцэх хэрэгтэй хуулийн хүрээнд үгүй бол та нарыг хэрэгт татна.Харсаар байгаад эх нутагаа ийм байдалд оруулдаг бидний буруу болохгүй байгаа нөхөдтэй хариуцлага тооцуулах талаар нутгийн иргэд санаачлагатай байх ОНГИ гол хөдөлгөөний Мөнхбаяртай холбогдож ажиллаачээ.

Зочин (202.131.235.198)
2018-06-18 10:30:17
ЗХУ, СНГ, ОХУ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас: 88671597

гансүх (202.179.31.71)
2018-06-18 10:30:10
МАНАЙ УЛС ХӨГЖИХ БИШ ШУУД НҮДЭН ДЭЭР ЧИНЬ БАЙГАЛЬ ОРЧИН ГОЛ МӨРӨН ШИРГЭЖ УЛС ОРОН МӨХӨЖ БНА М ЭНХБОЛДЫГ АВЧ ХАЯААГҮЙ БАЙХАД УЛС ХӨГЖИХГҮЙ

Нутгийн иргэд (66.181.184.143)
2018-06-18 10:24:09
Энэ бол нутгийн иргэдэд аймшиг.Алтныханд Зайсан,Нүхтийн хуаст амьдарч,гадаадад амьдрах амьдралын баталгаа.Манай төрийн харалган бодлого байгальдаа олон жил аюул тарьж байна.Энэ АМГТГ-ын "ДУГТУЙТАЙ МӨНГӨ"-ны угжны хурганууд дандаа үзэсгэлэнтэй риун дагшин голын ай савд газар ухаж сэндийлэх зөвшөөрөл яагаад өгөөд байнаа.Алт ухаад 28 жил болоход иргэдийн амьдрал улам доройтож,хөгжил хаагуур явна,цөөн хүн хагартлаа баяжиж,ард нь ухсан нүх,ширгэсэн гол,овоолсон шороо л үлдлээ.Одоо БӨӨНЦАГААН НУУРЫН ТЭЖЭЭГЧ БАЙДРАГИЙН ГОЛЫН ЭХИЙГ "ЖАМП"ХХК УХААД ШИРГЭЭЛЭЭ,ҮЛДСЭН ГАНЦ ЗАГИЙН ГОЛЫН ЭХЭНД "ЭХ БУЛАГ"хэмээх онгон дагшин газарт УБ-аас шуналт нэгэн компани ноднин нутгийн иргэд хөөж явуулсан чинь саяхан ЗЭВСЭГ-ТЁХНИКЭЭ татан байршуулаад давшилтанд ороход бэлэн боллоо.Бөөн цагаанд аюулын харанга дэлдлээ Загийн голын сав дагуу чандман эрдэнийг хүртэж буй Бөмбөгөр,Бууцагаан,Ба ацагааны иргэдээ...!!?

Зочин (59.153.115.68)
2018-06-18 10:18:04
Еренхийлегч минь авраач

ариук (202.179.31.64)
2018-06-18 10:09:38
бүх уурхайн лицензийг нь цуцлаж нөхөн сэргээлт хийлгээд битүү мод тариулаад авах эрх мэдэлтэй сэтгэлтэй дарга, мэргэжилтэн, гишүүд, ерөнхийлөгч, бна уу? ер нь энэ улс орон эзэнгүй болчихсон юм уу.

Зочин (211.206.55.63)
2018-06-18 10:07:26
Punsalmaagiin ochirbat bagabandi gesen novshnuudiin ehluulsen alt hutulburuur saihan ch baigali eh oron mini yairin bolloodoo

Зочин (103.111.68.3)
2018-06-18 10:05:04
Монгол эх орон минь уул уурхайгаасаа болж сөнөж байна. Сөнөөхөд нөгөө гайт 76-гийн баталсан хуулиуд, тэд өөрсдөө идэвхийлэн оройлон манлайлан оролцож байна. хагартлаа баяжиж байна! Эрх мэдэл, мөнгөний төлөөх дайн монголын парламент буюу УИХ дотор нь өрнөж байнав

Зочин (202.131.227.82)
2018-06-18 10:02:57
daraa ni tegeed munguu ursgaad uuh yum bgaaz

Зочин (202.21.126.30)
2018-06-18 09:58:25
Алтны уурхайнуудыг хаавал таарна. Монгол усгүй болох нь. Алтнаас болж хайран сайхан байгаль дэлхийгээ сүйдэлж дууслаа.

Зочин (203.169.49.95)
2018-06-18 09:56:48
Монгол банкнаас асуу. Тэд л алтны уурхайнуудыг хөөрөгдөж, их хэмжээний зээл алт руу цутгасан.

Зочин (64.119.23.150)
2018-06-18 09:42:32
Билэгт фсданы чавганц аа ажлаа хийгээч

Зочин (27.123.214.93)
2018-06-18 09:40:34
Ийм асуудалд аймаг сумын засаг дарга нар авилга аваад газар нутагтаа зөвшөөрөл өгсөн байгаа. Тамгатай нь ярьж байх хэрэгтэй.

Зочин (122.201.23.162)
2018-06-18 09:30:21
Хайртай эх орноо хайрлаач дээ. Энэ сайхан гол руу ямар их эс бүсын юм урсаж орж байгааг бид мэдэхгүй. Энэ голоос ундаалдаг хүн амьтан мал яасан хэцүү вэ. Бид малынхаа махыг идэж, сүү цагаан идээгээрээ хооллон амьдардаг шүүдээ. Заавал алтаа эрдэнэсээ ухаж, хэдхэн хүн кармандаа хийх ямар харамсалтай вэ.

Зочин (207.244.82.243)
2018-06-18 09:27:32
монгол сарны гадаргуу болжээ.

Зочин (202.179.2.147)
2018-06-18 09:18:19
Нөгөө иргэний Хөдөлгөөнийхөн яасан бэ. Хүннүгийн булштай Ноён уулаа ухуулахгүй гээд тэмцээд байсан. Яг үнэндээ хэнийх нь мэдэгдэхгүй хүннүгийн булш үлдсэн нь дээр үү гол нуур үлдсэн нь дээр үү. Очоод тэмцээд болиулаад гол нуураа авраач ацнуудаа

zochin (27.123.214.85)
2018-06-18 09:17:33
ene mongol uls duuslaa erduu heden shunalin tebees bolj bga ym bugdig n alj taraahgui bol huuhduud min yuchgui uldeh n hairan baigal ymar bailaa odoo 22 jilin dotor ymar bolgob bosdog temtsdeg hun alga bugd hulchgaruud arhi mungund sohsorson humuus ur huuhdee yu uldeeh gej bga ym alt idej shabar uuh uu

Зочин (66.181.160.13)
2018-06-18 09:16:24
Ерөнхийлөгч ноён Баттулга та л аварч чадна тэр олон уул уурхай газар нутаг ухаж байгаа новшнуудыг хязгаарлаж хориг тавиад өгөөч

Иргэн (71.202.208.226)
2018-06-18 08:55:38
Энэ хууль бус уул уурхай эрхлэгчидтэй очоод тэмцэх нутгийн ард иргэд гэж алга уу? Очоод шатаачхад яадаг байнаа.

нутгийн иргэн (202.72.244.219)
2018-06-18 08:53:14
за ерөнхийлөгч минь л аварч үз өөр хаашаач хандаад нэмэргүй

Зочин (202.21.100.211)
2018-06-18 08:52:10
Баянхонгорын дарга нэр шуналтай чөтгөр шулам. Баттулга мөн адилхан чөтгөр.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-16 11:17:47 - Нийслэл
АИ-92 шатахуун дахин 30 төгрөгөөр нэмэгдлээ
2018-07-16 11:13:12 - Нийслэл
Дөрвөн настай хүүхэд усанд осолджээ
2018-07-16 10:57:35 - Нийслэл
Зарим зах өнөөдрөөс ажиллаж эхэллээ
2018-07-16 10:53:51 - Спорт
Ж.Нарантунгалаг “One Championship Pursuit of Power“-т ялалт байгууллаа
2018-07-16 10:39:47 - Шар
Дуурийн дуучин Ч.Бадрал “Golden star-2018”-ын эзэн боллоо
2018-07-16 09:16:28 - Байгаль Орчин
Энэ сарын 20-ныг хүртэл ихэнх нутгаар УСАРХАГ БОРОО орно
2018-07-16 09:13:21 - Нийслэл
Дэлхийн жишигт нийцсэн байт харвааны талбай эгэл залуусын санаачлага, хөдөлмөрөөр босч байна
2018-07-16 09:13:17 - Эрүүл мэнд
Хоолны хордлогод орсноос хойш 24 цаг өнгөрсөн бол ходоодоо угаах нь хамгийн сайн арга
2018-07-16 09:13:13 - Энтертайнмент
Монгол хаад дэлхийн одон орон судлалын анхны төвүүдийг байгуулсан түүхтэй
2018-07-16 09:13:10 - Спорт
Францчууд 20 жилийн дараа дахин дэлхийн “Алтан дагина” цомын эзэн болов
2018-07-16 09:12:10 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-07-15 15:51:18 - Хууль
Солонгос иргэдийн эд зүйл хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ
2018-07-15 15:29:45 - Спорт
Хөл бөмбөгийн ДАШТ-ий алтан цомын эзэн өнөөдөр тодорно
2018-07-15 13:43:25 - Байгаль Орчин
Улаанбаатарт 18-20 хэм дулаан, бороо орно
2018-07-15 13:38:55 - Орон нутаг
Сэлэнгэ аймгийн наадамд сумын заан Б.Орхонбаяр түрүүлжээ
2018-07-15 13:21:29 - Спорт
Бельгичүүд ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2018-07-15 13:16:22 - Хууль
Сэрэмжлүүлэг: Дөрвөн настай хүүхэд усанд осолджээ
2018-07-14 16:48:27 - Нийслэл
Нарантуул зах 18-наас, Хархорин 17-ноос ажиллана
2018-07-14 16:01:51 - Спорт
Англи, Бельгийн шигшээ багтай хүрэл медалийн төлөө тоглоно
2018-07-14 14:08:43 - Хууль
Орон нутгийн замд хяналт шалгалт хийж байна
2018-07-14 13:58:05 - Нийслэл
Нийслэлийн амралт зугаалгын бүсэд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэжээ
2018-07-14 13:21:14 - Байгаль Орчин
Усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2018-07-14 10:56:50 - Байгаль Орчин
Улаанбаатарт 28 хэм дулаан байна
2018-07-14 10:54:24 - Нийслэл
Наадмын маргааш НАМАР
2018-07-14 10:54:21 - Энтертайнмент
“Гурван бүдүүн” хамтлаг А.Мөнгөншагай: Би илүү гоё, шинэ сэдэв хайж байна
2018-07-14 10:54:18 - Энтертайнмент
М.Пүрэвсүх: Бүргэдээ хар нялхаас нь тэжээсэн болохоор бүр ижил дасал болчихдог юм
2018-07-14 10:54:15 - Хууль
Ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй сайхан наадлаа
2018-07-14 10:53:56 - Энтертайнмент
Өнөөдөр хонь өдөр
2018-07-13 17:21:14 - Нийслэл
Ч.Санжаадамбад хоёр өрөө байр бэлэглэжээ
2018-07-13 17:13:07 - Нийслэл
Томоохон захууд энэ сарын 16-ныг хүртэл ажиллахгүй
2018-07-13 16:59:41 - Спорт
Эрлийз дунд насны морьдын уралдаанд 112 хүлэг тоосоо өргөнө
2018-07-13 16:35:48 - Нийслэл
Дэлхийн инновацийн жагсаалтад манай улс 53-р байрт оржээ
2018-07-13 16:20:33 - Спорт
Азийн наадмын сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдөх тамирчдын нэрс тодорлоо
2018-07-13 15:40:29 - Боловсрол
Монгол сурагчид Олон улсын математикийн олимпиадаас зургаан медаль хүртжээ
2018-07-13 15:14:36 - Нийслэл
Наадмаар томоохон супермаркетууд ажиллаж байна
2018-07-13 15:00:17 - Нийслэл
Зөвшөөрөлгүй бохирын шугам татсанаас үүдэн зам цөмөрчээ
2018-07-13 14:11:47 - Улс төр
Д.Сумъяабазар гишүүн Японд туслах ажлыг эхлүүллээ
2018-07-13 13:42:52 - Байгаль Орчин
Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар дулаарна
2018-07-13 13:28:36 - Эрүүл мэнд
Өрхийн эмнэлгүүд ажиллаж байна
2018-07-13 13:03:42 - Энтертайнмент
Н.Батсуурь “Ланд крузер-200” автомашин гардан авлаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй