Р.Нямхүү: Хүн амины хэрэгтнүүдийг хаацайлдаг цагдаа, прокурортой эцсээ хүртэл тэмцэнэ

Түгээх    
2018-06-18 08:36:00 - Хууль

Аминаас тасарсан амь болсон үрээ зүй бусаар алдчихаад энэлэн шаналж яваа нэгэн ээж манай сайтад хандлаа. Тэрбээр хүүгийнхээ үхлийн төлөөсийг буруутай хүмүүсээр төлүүлж, зохих шийтгэлийг нь оногдуулахын төлөө хөлөө хүрэх газар хүртэл явна гэдгээ хэлсэн юм. Юу болсон талаар Р.Нямхүүтэй ярилцсанаа хүргэж байна.

-Хүү тань хэзээ, хаана яагаад нас барсан талаар тодорхой ярихгүй юу?

-Миний хүү Г.Батхүү 2017 оны гуравдугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө буюу цэргийн баяраар Сүхбаатар дүүргийн 13-р хороонд байрлах “Бадруун” гэх бааранд болсон зодооны үеэр толгойдоо хүнд гэмтэл авч, шөнө нь гэртээ унтаж байхдаа амиа алдсан. Тухайн үед хүүтэй маань Ч, М, Э, Э, Б, З нар хамт байсан, зодоонд оролцсон. Тухайн үед тэр бааранд зодоон болоод Ч, М нарын залуус миний хүүгийн тархи, нүүрэнд нь цохиж байгаа нь камерын бичлэгт харагддаг. Зодооныг салгасныхаа дараа миний хүү ширээ рүүгээ очоод суух гэтэл Ч гэх залуу ширээний тавцан хугалж ирээд миний хүүг санаандгүй байхад нь араас нь гэнэдүүлж дагз руу нь хүчтэй цохисноос хүү минь тархины хүнд гэмтэл авч тэр шөнөө нас барсан. Шүүх эмнэлгийн удаа дараагийн дүгнэлтээр тархинд нь бүтэн юм үлдээгүй гэж гарч ирсэн. Энэ хэрэгт хүүгийнхээ найз гэгдэх, тэр үед бааранд дагуулж орж зодоон үүсгэсэн Б, З нарыг санаатай үйлдлээр хамааралтай гэж би үзэж байгаа. Гэвч тэднийг гэрчээр л байцаасан байдаг.

-Хэргийн шалгалтын ажиллагаа хэрхэн явагдсан юм бэ?

-Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтсийн мөрдөгч, ахмад Т гэх байцаагч мөрдөж, шалгалтын ажиллагаа хийсэн. Тэр хүн хэргийг үнэн зөв шалгаж чадаагүй. Хугацаа их алдаж, санаатай сунжруулж байсан. Хэргийн материалыг дутуу бүрдүүлснээс гадна хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Мөрдөн байцаагч Т-ийн шалгасан хэргийг Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор М хянасан байдаг. Энэ хүн ч мөн хэргийг үнэн зөв хянаагүй. Мөрдөн байцаагчийн хэт нэг талыг барьсан шийдвэрт хөтлөгдөж хянаж, улмаар шүүхэд шилжүүлсэн. Мөрдөн байцаагч Т болон прокурор М нарыг гэмт хэрэгтнүүдийг ял завшуулж, заримыг нь сэжигтэн биш гэрч болгож хэргээс холдуулж, тухайн үед дуудлагаар очоод хариуцлага алдсан эмчийн хэргийг хаасан зэрэг хууль бус үйлдлийн талаар Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор Б-д удаа дараа гомдол гаргасан боловч хяналтын прокурор М-ийн хянасан хэрэг үнэн зөв байна гэсэн хариу байнга өгч байсан. Гэмгүй хүүхдээ хүний гарт харгисаар алуулсан эх хүн би дээрх хүмүүсийн гаргасан шийдвэрийг эсэргүүцэж байгаа. Гэрчийн мэдүүлэг болон цуг байсан миний хүүгийн найз охин А-ийн хэлж байгаагаар мөрдөгч, прокурор хоёрын гэмт хэрэгтнийг хамгаалсан шийдвэрт эргэлзээтэй зүйл их байгаа.

-Тухайлбал ямар эргэлзээтэй зүйлүүд байгаа вэ?

-Нэгдүгээрт Ч, М, Э, Э нар бүлэглэн миний хүүгийн амь насыг хөнөөсөн байтал хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзээгүй. Камерын бичлэгт бүгд л тойроод зогсчихсон, бүгдээрээ тал талаас нь дайрч цохиод байгаа бодит бичлэг байхад Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-р зүйлийн 2.5-д зааснаар 5-12 жил хорих ял, М-д мөн хуулийн 11.6-д зааснаар торгуулийн арга хэмжээ авах яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хүн амины хэрэг үйлдчихээд торгуулийн арга хэмжээгээр шийтгүүлнэ гэж байх уу. Нохой, мал алаагүй шүү дээ. Хүний алтан амь хөнөөчихөөд байхад ийм ял сонсгож болох юм уу. Тэнд байсан Э, Э, Б, З нарыг гэрч гэж байцааж хэргээс холдуулсан нь хэргийг санаатай будлиантуулах гэсэн оролдлого юм. Хоёрдугаар байцаагч Т камерын бичлэгийг тог тасарсан гэж хэлээд надад санаатайгаар үзүүлээгүй нь миний хүүд бурууг чихэж, гэмт хэрэгтнүүдийг ялыг хөнгөлөх оролдлого гэж үзэхээс өөр аргагүй. Би хэрэг шүүхийн шатанд очсоны дараа удаа дараа гомдол гаргаж байж камерын бичлэгийг харахад миний хүү бусдыг цохисон зүйл огт харагдаагүй. Хүү минь эмэгтэй хүн байтугай эрэгтэй хүнтэй ч зодолдоод байдаг хүн биш. Э гэх охин талийгаач Б намайг зодсон гэж худлаа мэдүүлсэн байсан.

-Тухайн өдөр бааранд болсон зодоон юунаас үүдэлтэй байсан юм бэ?

-Миний хүү найз охинтойгоо нийтийн байр хөлсөлж амьдардаг байсан. Архангайгаас ирсэн Б гэх хүүхэн амьдрах газар алга гэх шалтгаанаар хүүгийн байранд удаан амьдарснаас болж Б болон хүүгийн хооронд зөрчил гараад байсан юм билээ. Тэр өдөр Б болон миний хүүгийн найз гэгдэх З хоёр миний хүүг найз охинтой нь хамт кино үзнэ гэж хэлж гэрээс нь авч гараад кино үзсэн ч юмгүй тэр бааранд дагуулж орсон. Улмаар Б гэх тэр хүүхэн Э, М нартай санаатайгаар хэрүүл үүсгэж, зодоон эхлүүлсэн. Миний хүү зодооныг салгах гэж байгаад Ч гэх тэр залуугийн найз охин Э-г түлхэж унагаснаас болж яргачин Ч-ийн гарт амиа алдсан. Б, З хоёр бол миний хүүд өс санасан хүмүүс. Урьд нь миний хүүг цагдаад хүртэл барьж өгч байсан. Таарамжгүй харилцаатай хүмүүс. Б гэх тэр хүүхний санаатай өдүүлсэн зодооноос болж миний хүү бүлэг этгээдүүд дунд ганцаараа боорлуулаад зогсож байхад найз нь гэх З миний хүүг хамгаалах нь бүү хэл зодооныг салгах оролдлого ч хийгээгүй хөндлөнгийн хүн шиг хараад зогсож байсан нь камерт бичигдэж үлдсэн. З гэх энэ залуу эхлээд “Талийгаач Э гэх эмэгтэйг түлхэж унагасан” гэж мэдүүлж байснаа дараа нь “талийгаач Э гэх эмэгтэйг нүүрэнд нь цохиж унагаасныг би харсан” гэж мэдүүлгээ өөрчилсөн байсан.

-Зодооны дараа хүүг тань эмнэлэг биш цагдаагийн хэлтэс рүү авч явсан гэсэн үү?

-Тухайн үед бааранд ирсэн түргэний эмч хэлэхдээ “Оёдол тавиад, уян бинтээр боолт хийсэн. Боолт хөдлөх тусам чангардаг учир цус гарахгүй тогтоодог. Боолт тавиад эмнэлэгт авч явах гэхэд хар цамц дотуураа цагаан сорочкатай биерхүү хүүхэн “Гэр ойрхон. Бид өөрсдөө аваад явчихна” гэж хэлээд өгч явуулаагүй” гэж мэдүүлсэн байсан. Эмчийн хэлсэн тэр цагаан сорочкатай хүүхэн бол Б юм. Тухайн үед хэргийн газар дуудлагаар очсон түргэн тусламжийн эмч М, Б хоёр миний хүүгийн шарханд оёдол тавиад өнөөдөртөө цагдаагийн хэсэг рүү авч яваад хэрэггүй гэж хэлсээр байтал тухайн үед дуудлагаар очсон байсан цагдаа П хүнээр түшүүлж яваа хүүг маань хэрэг хийсэн хүмүүстэй хүчээр авч явж цагдаагийн хэлтэст аваачаад байцаалт авахгүй шөнийн 03-04 цагийн үед байр руу нь буцаасан байсан. Цагдаагийн газарт байхдаа хүү маань маш муу байсныг тэнд байсан гэрчүүд мэдүүлдэг. Түүнчлэн байрандаа ирэх үед бүр үхэж эхэлсэн байсан учраас найз охин А болон М, З нарын этгээдүүд өргөж дийлэхгүй, тэнд байсан танихгүй хоёр залуугаас тусламж гуйж өргөж гэрт нь оруулсан байдаг. Б, З нар зүв зүгээр байсан хүүг минь бааранд авч орж, үхлийн шарх авахуулчихаад огт анхаарал халамж тавиагүй байсан. Хүүг маань арайхийж түшиж байранд нь оруулаад, гадуур хувцсыг нь тайлах гээд найз охин нь хүчрэхгүй Б, З нарыг туслаач гэхэд тэр хоёр сонсоогүй юм шиг цаашаа хараад унтаад өгсөн гэсэн. Ингээд миний хүү гадуур хувцастайгаа хэвтсэн чигээрээ шөнөдөө амьсгал хураасан байсан. Хэрвээ миний хүү эмнэлэгт очсон бол өнөөдөр амьд мэнд байж болох байсан.

-Хүү тань тийм их согтолттой байсан юм уу?

-Цагдаа П миний хүүгээс байцаалт авахгүй байж яах гэж цагдаагийн хэсэг дээр аваачиж тамлан зовоов оо. Хэрэв хурдан байцаалт авсан бол миний хүү өөрөө эцсийн удаа амаараа үнэнийг хэлээд үхэх байсан шүү дээ. Бие нь муу, сандал дээр ч сууж чадахгүй, ганцаараа ч явж чадахгүй байсан хүүг маань яагаад дахиад түргэн дуудаж үзүүлсэнгүй вэ. Тэр П гэх цагдаа өглөө нь миний хүүг нас барсан тухай рапортдоо “Талийгаач өөрөө эмнэлэг явахгүй гэсэн” гэж бичсэн мөртлөө гэрчийн мэдүүлэг өгөхдөө “Би эмчид наад хүн чинь болохоо байчихсан юм биш үү гэхэд эмч М “Гүн согтолттой юм байна. Оёдол тавьчихсан зүгээр” гэж хэлсэн гэж мэдүүлэг өгсөн нь өөрийнх нь рапортод бичсэнээс зөрдөг. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр 0.6 хувийн согтолттой байсан. Энэ нь хөнгөн зэргийн согтолт гэсэн үг. Тухайн үед хүүгийн минь бие муу байсан учраас хөлөө чирээд, бөөлжөөд байсан юм билээ. Түргэний эмчийг дуудлагаар яаралтай ирж, тухайн үед нь шуурхай арга хэмжээ авчихаад явсан учраас энэ хэрэгт “холбогдолгүй, буруугүй” гэж үзсэн.

-Бие нь тийм муу байхад яагаад эмнэлэгт хүргэсэнгүй вэ. Ядаж орой нь танд хэл дуулгаагүй юу?

-Миний хүү 19-ний өглөө нас барсан байдалтай байх үедээ толгой нь маш их цус болж, боолт хийсэн гэх уян бинт нь байхгүй байсан. Иймд би Б болон З нарыг дээрх хүмүүстэй нийлж санаатай миний хүүгийн амь насыг хохироосон гэж үзэж байгаа. Учир нь бааранд орохдоо З гэх тэр залуу миний хүүг алсан Ч гэх залуутай гар бариад, баярын мэнд хүргэж байсан гэсэн. Өгч байгаа мэдүүлгүүд нь ч гэсэн голдуу талийгаачийг буруутгасан, тэр ч бүү хэл талийгаачийг цагдаагийн газраас ирээд байрандаа унтаж байхдаа үе үе босч ирээд байсан” гэж худлаа мэдүүлсэн байсан. Энэ мэт сэжигтэй зүйлүүд их байхад байцаагч болон прокурор хоёр шалгаж хянаагүй. Ер нь энэ хүмүүс миний хүүг хүнд гэмтэл авч хөл дээрээ тогтож чадахгүй байхад нь өргөж байранд нь оруулсан атлаа эмнэлэг ч дуудаагүй. Надад ч огт хэлээгүй. Нас барсан хойно нь би цагдаагийн хэсэг дээр очиж мэдсэн. Түүнчлэн байцаагч Т тухайн үед хэргийн газар байсан, цор ганц үнэн мэдүүлэг өгөх ёстой миний хүүгийн найз охин А-гаас мэдүүлэг авах үедээ П гэх мэтээр харааж, загнаж дарамталж байсан талаар А надад сүүлд хэлсэн. Түүнчлэн хүүгээ алдсан надтай маш дээрэнгүй харьцаж, ажил явдлын дараа том хүүгийн хамт хэргийн талаар тодруулах гэж очиход том хүүг маань “Чи юун хүн юм бэ. Гар чи. Энэ авгай л хохирогчоор тогтоогдсон” гээд загнаад гаргаж байсан. Намайг хуулийн мэдлэггүй гээд, ийм хүнтэй харьцахгүй, өмгөөлөгч ав гээд надад юу ч хэлэхгүй гаргаж байсан.

-Анхан шатны шүүх хурлаас хэргийг дахин шалгах хэрэгтэй гэж үзэж мөрдөн байцаалтад шилжүүлсэн гэсэн үү?

-Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлстийн ахмад П болон мөрдөн байцаагч Т-ийн буруутай үйлдлийн талаар ЦЕГ-т удаа дараа гомдол гаргасан боловч энэ хоёр хүндээ хариуцлага тооцдоггүй. “Эрүүгийн хэрэгт хөндлөнгөөс оролцох эрхгүй байдаг. Хяналт тавьж, хэргийг хурдан шийдүүлэх талаар анхааръя” гэсэн хариу өгөөд гомдлоо прокурорын газарт тавьж бай гэсэн байсан. Тиймээс би Сүхбаатар дүүргийн прокурорын газарт гурван удаа гомдол гаргаж, Прокурорын ерөнхий газарт мөн л 3-4 удаа гомдол гаргасаар байтал өөрсдийнхөө доод ажилчдад хариуцлага тооцож мэддэггүй юм байна. Тийм ч учраас мөрдөн байцаагч Т болон хяналтын пррокурор М нар хүн амины ноцтой хэргийг тоглоом мэт үзэж хурууны үзүүрээр шийдэж гэмт этгээдүүдэд 5-12 жилийн ял болон торгуулийн арга хэмжээ өгөөд, бусад сэжигтнүүдийг гэрч болгосон. Үр хүүхдээ алдаж, сэтгэл санааны шаналалд автсан эх хүн миний сэтгэлийн зовлонг уландаа гишгэж доромжилж, гэмт хэрэгтнүүдийг илт хаацайлж хамгаалсан. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх хурлын үеэр хяналтын прокурор М энэ бүхнээ ичихгүй хамгаалаад яриад зогсож байсан. Харин тус шүүхийн ерөнхий шүүгч Алдар энэ хэргийн алдаатай, эргэлзээтэй байдлыг олж харсан учраас хэргийг дахин нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасанд маш их баярлаж байгаа. Одоо хэргийг дахин шалгаж эхэлсэн. Байцаагч нь солигдсон байгаа. Хяналтын прокурор М өргөсөн тангарагтаа үнэнч байж ажлаа шударга хийсэн бол энэ хэрэг өдийд шийдэгдээд, гэмт хэрэгтнүүд ялаа эдлээд явж байх байлаа. Гэвч хэрэгтнүүд одоо хүртэл батлан даалтад сул чөлөөтэй сэлгүүцээд явж байхад миний хүү шороонд булуулаад, хорхой шавьжны хоол болоод дууссан байгаа.

-Та цаашид яах гэж байна?

-Манай хууль хяналтынхан, цагдаа прокурорууд ажлаа ингэж хийдэг юм байна. Тэд төсвийн мөнгөөр цалинжаад, тангараг өргөөд, энэ ажлын мест дээр байгаа мөртлөө хуулиа уландаа гишгэж энгийн номхон иргэдээ басамжлан доромжилж байна. Байцаагч Т намайг хууль мэдэхгүй хүн гэж хэлж байснаас харахад хууль мэдэхгүй юм чинь хүүгийнх нь амь насны хэргийг ингэж завхруулахад мэдэхгүй гэж бодсон байх. Хуулиа дагаж мөрдөж, түүнийг биелүүлэхгүй юм бол хуультай байгаад, тэнд 76 хүн хууль санаачлаад яах юм бэ. Яах гэж хууль санаачилж баталсан юм бэ. Хэн дуртай нь нэгнээ алчихаад, халаасандаа гараа хийчихээд исгэрээд явж байна биз. Хуулиа дээдлэн хүндэлж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, энгийн номхон ард иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж өгөхгүй юм бол энэ олон цагдаа, прокурор төсвийн мөнгөөр цалинжиж ажиллах ямар хэрэгтэй юм бэ. Иймд хувийн ашиг сонирхол, танил талаа харж ажилладаг хүмүүсийг ажлаас нь халж, үнэнч шударга, ажил хайгаад явж байгаа залуусыг авч ажиллуулах хэрэгтэй. Иймэрхүү ашиг сонирхлоо урдаа тавьдаг хүмүүс ажиллаж байгаа болохоор энэ мэт хэрэг үнэн зөвөөр шийдэгдэхгүй, олон хүний гомдол тасрахгүй байгаа юм. Цагдаа болон прокурорын байгууллага яагаад доод албан тушаалтнууддаа хяналт тавьж ажилладаггүй юм бэ. Яах гэж ийм олон шат дамжлага байгааг ойлгохгүй байна. Энэ мэт гомдолтой хүмүүс байвал надтай нэгдэж, тэмцэхийг би уриалах гэсэн юм. Одоо би УИХ-ын гишүүд, төрийн өндөрлөгүүдэд хандах хүсэлтэй байгаа. Монгол Улсын Үндсэн хуулиар тэд иргэний эрхийг хамгаалах ёстой биз дээ. Хэргийг үнэн зөв шийдвэрлэх хүртэл эцсээ хүртэл тэмцэнэ.    

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 62

aa (66.181.160.26)
2018-06-24 12:50:58
omgoologch erdenebilegt hand naad 2iin chin shuushiig shaad ogno

aa (66.181.160.26)
2018-06-24 12:50:30
omgoologch erdenebilegt hand naad 2iin chin shuushiig shaad ogno

zochin (73.71.228.115)
2018-06-22 15:40:05
uu ve ene humuus chin, hun uree busdiin gart aldchaad baina, setgel sanaag n zasah ug bicheed uldeej boldoggui um baih daa. Oorsdoo hunii gart uregdeed eh chin araas chin ingeed yvj baival ymarav. Ene huniig eldveer n heleed n baigaa novshnuud oorsdoo hunii gart uhermeruud ve yasan.

зочин (103.10.21.39)
2018-06-21 13:19:21
Ерөөсөө архины л гай. Залуу хүмүүс цэрэгт ч яваагүй байж цэргийн баяр тэмдэглэнэ. Архи даах чадваргүй байж үхтлээ ууна тэгээд зодолдохоороо хүний алахаас буцахгүй зэрлэг болно. Монголчууд архинаас болж дайн болж байгаа Сирээс олон хүн үхнэ. Архи уухаа л больцгоо

zochin (202.179.26.62)
2018-06-20 17:03:35
yasanch chechuu um dee,eejiin bodoch deer orobdmoor um ,unen zovoor chuuj boldoggui umuu?

Зочин (222.74.222.82)
2018-06-20 14:02:30
prokuror tsagda ugasa l iim shd. yaaj neg shuuh ni shinchlegdsin. odo prokuror tsagdaag shinechleh heregtei

Зочин (66.181.161.105)
2018-06-20 09:14:10
Chonon dynd bga noxoi chig blson bn sh de xuurhii.

Ил тод (64.119.25.239)
2018-06-20 06:38:44
Хууль нь гууль болж гуйл нь алт эрдэнэс, мөнгө төгрөг болсон Монгол улс. хувиргадаг Алхимчид бол Монгол улсын хуулийн байгууллагынхан Дэлхийн шилдэг илбэчид ч манай хуулийнхны хийдэг ид шидэд атаархана. Хийдэгүүд нь 90 гаран хувьтай байгаа. Гайгүйнүүд нь хөдөөний хэсгийн төлөөлөгч нар. Хэрэг хийж байга хулгайч нар нь хужаа мотоциклоос өөр өгөх зүйл үгүй тул хэд өшиглөөд хөөж явуулахаас зүйл үгүй. Алхимчид химийн аргааар алт гаргаж авах гэж мөрөөдөгчид гаргаж чадаагүй харин манай хуульчид алтнаас үнэтэй зүйлийг гаргаж чадсан.

Зочин (66.181.186.177)
2018-06-19 22:39:22
энэ хYнийг хэлж байгаа юм биш. ер нь бол аав ээжийнхээ нугэлийг Yр хуухдууд нь уурдэг жамтай. ялангуяа хYний мууг уздэг гарууд их л зовлон уздэг юм даа

Зочин (103.57.93.197)
2018-06-19 21:16:20
hunii ami yarigdaj baihad har amia l bodoj baih yumaa.

Авилгачин прокурор олон бий (202.9.41.85)
2018-06-19 19:22:41
Прокурор нь олигтой шударга ажилладаг бол Монгол улс ингэтлээ дампуурахгүй байсан юм.

Зочин (202.9.41.100)
2018-06-19 18:30:13
Камерийн бичлэг байхад яагаад хэрэг ингэж "новширдог" б.на.Шударга ажиллаач цагдаа шүүх прокуророо.Цус нулимстай мөнгө та нарт сайн зүйл авчрахгүй шүү.Шударга л бай.

Зочин (202.21.109.154)
2018-06-19 15:58:52
Хэрэгийн үйл явц шалгах хугацаа журмын дагуу шалгадаг хуультай. Хэрэг явдал тодорхой байна. Энэ хүнд хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй таны асуудал. Харин хүний олон үрсийг хийгээгүй хэргийнхэн төлөө асуудалд битгий оруулах гээд бай. Эмэгтэй хүн цохьж зоддог эр хүн хүмүүжүүлсэн л байна та. Харин ч гай болсон бацаан байна танай хүүхэд. Удаа дараагийн үйлдэл гэмт хэрэг зөрчил гаргадаг бацаан л байна

Зочин (66.181.161.105)
2018-06-19 13:17:14
Bytsaj bga bl tyrshilagatai umguulugch avsan deeree tsaadyyl chin olyylaa bn sh de nastai emegtei yaj ch bdson eleg bariylna sh de.(xvnii olonoor xvn baridaggvi bx shvv zerlegvvdee)

Зочин (202.5.202.130)
2018-06-19 12:17:45
Одоо үед бас хөдөөний гэх охидуудын заль мэх арга нь нарийн болжээ. Иймд хөвгүүд залуус минь хуурамч дүрд сэтгэл алдарч бүү автагдаасай гэж хүсэх байна. Ялангуяа хөдөөнөөс ирж суралцаж буй охидуудад иймэрхүү асуудал ихээхэн тохиолддог бололтой. Хэн хэн нь болгоомжтой сэрэмжтэй байгаарай.Гоо үзэмжийг биш хүн чанар лотоод сэтгэлийн гүнийг мэдрэх гэдэг амаргүй шүү.

Зочин (202.5.202.130)
2018-06-19 12:10:57
Тэр найз гэх эмэгтэйг нь бас шүүх прокурор шүүх ёстой.Эдгээр танхай залуусыг дахин сайн нягтлан шалгаад шийтгэл оноох нь зүйтэй. Монголын шүүгчид ингэж мөнгөний үнэр идээ бээрт ихээр автагдаж хүний төлөө ажиллаж чадахгүй болсон нь олон зүйл дээр харагдаж байдаг. Иймээс хуулийн мэдлэг боловсрол олгодог төрийн болон төрийн бус хууль зүйн сургуулиуд хир мэдлэгтэй боловсон хүчин төрүүлж гаргаж байгаадаа дүгнэлт хийх цаг болсон байна.

Зочин (103.26.193.213)
2018-06-19 11:49:12
hunii nernii ehnii usgiig bicheed yamar ch oilgomjguibolgodgoo bolimoor yumaa.boldoggui huuli duremtei yum bol ydaj neriig ni uurchluv geed bataa naraa saraa geed bichchiej boldoggui yum uu .yadargaatai yum unshig ch bolohgui..ingej bicheed ard tumend ene huurhii ehiin ug hureh uu...Emegteid gun emgenel ilerhiiliye.huugiinhee tuluu tuushtai yavaarai.

Зочин (66.181.186.177)
2018-06-19 10:36:21
зөвхөн нэг хүнд хэрэг тохоод байгаа нь буруу. камераас л бүх зүйл харагдана даа. камергүй байсан бол жинхэнэ хэргийн эзэд нь нийлээд нэгэн рүүгээ хэрэг чихэж мэднэ

баяраа (103.240.241.32)
2018-06-19 10:19:20
Архангайн хүүхнүүд аймаар, мөөгий гэдэг хүүхэн манай найз дээр аав ээж ядуу цэргийн ангийн хашаанд байдаг чи намайг авч яваач гэж гэрт гуйж амьдраад гэрийнх бүх мөнгө хөрөнгийг хулгай хийсээр, өчигдөр аав ээж нь эр хонины мах явуулсан байхад 1хар шөл хийж идье гд намайг дагуулж очсон чинь 1сүүл үлдээгээд ээж аавдаа өгчихсөн бсн, манай найз энэ мах яачваа гэсэн ээж аав ирээд бүр ядарсан махгүй өгчихсөн бууз хийж ядаргаагаа гаргаг чи мягат малчны хүүхэд би ээж аавд чинь нөгөө мах чинь замдаа муудсан байна дахиж явуул гээд хэлсэн шүү ам зөрвөө пидаа минь гэж байгааюм даа, би салаач гэхэр хүүхэд эхгүй болн 1ядуу айл тэжжэж буян болохоос гд суух юм даа хорвоо гж

иргэн (202.21.106.142)
2018-06-19 03:25:55
Энэ сэтгэгдлүүдийг уншаад "хүмүүс яасан айхтар цэвдэг хүйтэн сэтгэлтэй болчихоо вэ" гэж бодогдож лургүй хүрч байна. Тэр муу зовсон ээжийг нь бүү шүүмжил. Та нар бол гадна талдаа л гайгүй хувцастай, магадгүй соёлтой царайлсан нөхөд байгаа байх. Дотроо бол мөс шиг хүйтэн цэвдэг дотортнууд байна даа. Гашуун үнэн чинь энэ. Одоо тэгээд над руу нохой шиг боорлоно л биз. би худлаа бичээгүй гэдгээ мэдэж байна.

иргэн (202.21.106.142)
2018-06-19 02:48:46
"Хүү чинь 18 хүрсэн,бааранд ямар чирч оруулаа юу" гэж энд нэг нөхөр хуцсан байна. Хүүгээ алдсан эх хүнийг битгий гутаа. Хүний зовлон өөрт ирдэг юм шүү. Танил, эсвэл найз нар нь "бааранд орцгооё" гэхэд "үгүй үгүй" гээд зөрөөд байх боломжгүй ш дээ. Уруу татагдсан гэдэг нь ер нь үнэн дээ. Тэгээд л дагаж бааранд орж, архичинд толгойгоо хагалуулж амиа алдаж зайлуул.Ядаж камерын бичлэгийг нь ч үзүүлэхгүй байсан цагдааг яагаад өмөөрөх гээд байнаа? Дээрэлхүү, албархуу, бүдүүлэг цагдаа нар хотод нэлээн харагддаг. Харин хөдөөний цагдаа нар нь арай аядуу санагддаг.

Зочин (27.123.212.128)
2018-06-18 22:34:23
юм ойлогдогүй пизданууд вэ.залуус архидаад хохирогч хүү з гэдгийн найз охиныг түлрэж унагаасан юмуу эсхүл цохиж унагааснаас болж эр эм дөрвөн залууд тал талаасаа боорлуулан зодуулж хүнд гэмтэл аваад дараа нь удалгүй нас баржээ.дуудагдаж ирсэн эмч.цагдаа хэргийг шалгасан мөрдөн байцаагч.хянасан прокурор нар хүний төлөө гэсэн сэтгэл дутсанаас зарим гэмтнүүд ял завшсан гэсэн үндсэн гомдол яваад байгаа юм бишүү эргүү дагзнуудаа хүнээ алдсан эх хүний гомдол барагдана гэжүү.

Зочин (27.123.214.87)
2018-06-18 21:03:04
Hereg garaad udaj bhad udig hvrch bhad odoog hvrtel shidegdegvig bodhod mungutei tald n vilchildeg huuli hyanaltihan bolimoor yuma ajilaa hij chaddagt suudlaa tawij ugmuur yumda

Зочин (139.5.219.183)
2018-06-18 20:20:06
humuus tusalsan bol ami nas n abragdah l baisan daa.huu n uhsen baihad eldbeer helj l baidag.yasan ch deerelhuu humuus baidag yum.

uuh (103.57.93.43)
2018-06-18 20:13:11
үнэхээр байцаагчийн буруу байсан бол олон упаа шалгахап юм гарах л байсан даа. заавал хэн нэгнийг буруутгах гээд байдаг, хүний чанар гэж юу ч үгүй болж дээ

Зочин (202.179.25.187)
2018-06-18 19:57:46
Энэ авгайн үгэнд худал дэндүү их байна.Харилцан зодолдсон зодоонд өдөөн турхирагч гэдэг ойлголт байдаг.Бичлэгийг хохирогчийн ээжид заавал үзүүлэх албагүй. Өмгөөлөгчөөрөө хүсэлт тавиулаад үзэх боломж бол байсан.Тэгээд ч тойроод зодож байсан гээд харсан мэт ч ярьж байна даг.Эмч нар ч буруугүй.Хүн бүрийг буруутгах гээд ядчихсан.

Иргэн (66.181.185.78)
2018-06-18 19:47:52
үр хүүхдээ алдсан энэ муу эмэгтэй дооглон тохуурхаж байгаа хүмүүс та нар ямар бүдүүлэг юм бэ. Амь насанд аюул учраад байхад эмнэлгийн анхны туёламж үзүүлээгүй найзууд нь түргэн тусламжаар очсон эмч,харьцаа муутай хууль хяналтын ажилнуудыг яана. Аягүй бол энэ авгай мөнгө танил талгүй нэг ядарсан амьтан ч байга юм бил үү яаж мэдэх вэ.

ganaa (27.123.212.138)
2018-06-18 19:19:02
цагдаа прокурорууд ажлаа хийдэггүй нь үнэн ш дээ. хэргийг хэт удаашруулдаг, шийдээд өгье гэсэн ямар ч сэтгэл байхгүй.

Зочин (124.158.110.82)
2018-06-18 18:01:00
гэхдээ ганцхан хүнд хэрэг үүрүүлж болохгүй гэдэг үнэн шүү

Зочин (124.158.110.82)
2018-06-18 17:49:15
доорх хүнтэй санал нэг байна

Зочин (43.242.243.185)
2018-06-18 17:36:18
Хүү нь нас барсанд харамсч байна. Гэхдээ энэ эмэгтэй аюултай ургуулан төсөөлөн бодоод бусдыг хэрэгт хамааруулж шоронд хатаах санаатай муухай балиар хүн байна. Бусдыг ямар муухай харддаг золиг вэ.

зочин (66.181.160.124)
2018-06-18 16:43:10
бааранд гарсан зодоон гэхээр бүгд л архи уусан байж таараа танай хүүч буруутай бурууг бусдад бүү тох

Зочин (124.158.110.82)
2018-06-18 16:37:16
архинаас болж мөн ч их хэрэг гарч байнаа. залуусаа архинаас холдож, спортоор хичээллээчээ. өөрийгөө боловсруул, хөгжүүл!

Зочин (202.72.245.122)
2018-06-18 16:13:31
Хїн архи уусан ч бай уугаагїй ч бай.алдаа гаргасан ч бай хїнийг їхтэл нь зодох нь зєв юмуу.Эргэн тойронд нь хїнийг хайрлах сэтгэлтэй хїн байгаагїйд харамсаж байна.Їхтэл їр харам шїї дээ.Маш харамсалтай.

irgen (203.91.115.40)
2018-06-18 15:22:03
ter bumtanguud hzeech unen zowoor shiidehgui shuugchiig ard tumen songodog bolgoy tgeed tsalingiin deed hemjeeg 800 myangaar togtoo mongold dundaj tsalin 250 myanga bhad hangalttai shde dawarsan shuugchid genduu luiwarchid.....

irgen (203.91.115.40)
2018-06-18 15:21:42
ter bumtanguud hzeech unen zowoor shiidehgui shuugchiig ard tumen songodog bolgoy tgeed tsalingiin deed hemjeeg 800 myangaar togtoo mongold dundaj tsalin 250 myanga bhad hangalttai shde dawarsan shuugchid genduu luiwarchid.....

Z (66.181.161.27)
2018-06-18 14:22:55
Zvv

Зочин (202.179.24.251)
2018-06-18 13:30:52
хэрэг юунаас болж гарах болсон бэ гэдэгт гол асуудал бий ш дээ. хохирогчийг зүгээр байхад нь зодоон гарсан уу? ер нь архи ууж чадахгүй хүн бусдад гай болох тохиолдол олон. нэг согтуу нөхөр гудамжинд зүгээр явж байсан хүнийг барьж аваад мөнгө нэхсэн байгаа юм. нөгөөх нь байхгүй гэсэн чинь хутга далайж хөөгөөд, нөгөөх нь айхдаа хутгыг нь аваад эргүүлээд дүрчихсэн. гэтэл мөрөөрөө явж байсан хүн хэрэгтэн болж байгаа юм даа. үхэх мөрөөрөө үхэхгүй хүнд гай болоод гэж монголчуудын ярьдаг үнэн шүү. Ер нь танай сайт хэргээ буруу шийдүүлж, хэлмэгдэж амьдрал, эрүүл мэндээрээ хохирсон хүний талаар эрэн сурвалжилж юм хийгээч. хэргийг шийдэхийн тулд хүний зан төлөв, хувийн байдлыг маш сайн харгалзаж үздэг байх хэрэгтэй шүү дээ

Зочин (122.201.19.99)
2018-06-18 13:06:38
цагдаа нарыг ёс зүйтэй болгохгүй бол болхоо байсан байнаа. ЦЕГ дарга Баатаржав ажлаа хийе Хууль зүйн сайд Нямдорж цагдаагийн дарганцаруудаа тэтгэврийн хөгшүүлч архичин, группын өвчтэй хүмүүсээр удирдуулсанаа цагдаагын нэр хүнд унаж дуусжэээ

unen (203.91.112.146)
2018-06-18 12:30:53
Mongoliig iim archaagui doroi baidald bailgaj baigaa gol buruunuud bol khuuli khyanaltiin baiguullaga gej uurdsdiiguu nerlesen khuuli zavkhruulagch avilgach zakhialgaar ajilladag Mongolin Tsagdaa Shuukh Prokuroriin baiiguullaguud Edgeeriig tsever ariun bolgoj baij uls khugjinu Odoo bol Mongold tsergiin surguuli tugssun Tsagdaagiin erguu durak offitseruud Ulsiin prokuroriig tolgoilj shuugchid mun ene tsagdaagaas garaltai malnuud baigaa bolokhoor avilga kheel khakhuuli salakhgui dagaj sghudraga esiig ulandaa gishgelsen zakhialgaar ajilladag Tsagdagiin Erunkhii Gazar XXK boltloo ner khund ni unasan baiguullagatai iim uls khezee ch khugjikhgui Erguu Mongol yalna Jenko iim uurchlultiig khezee ch khiij chadakhgui tsaana Elbegee Mongoliin khuuli khyanaltiig bazaj utsan khuukheldei shig zakhialgaar ajilluulj baikhad Mongol ali khediin yalagdsan

Зочин (64.119.17.48)
2018-06-18 12:22:28
архи архи

Зочин (27.123.212.141)
2018-06-18 11:50:30
Ter ork chono chig sanaa gargasan uym yy.zyychixjdee.uuruu bltchixsan um yy.yg l bn l daa.kameriin bichleg bn gerch bn yy bn.chadvargvi bn yy.ezgvi xeer bl dyysaa um bn ldaa xuurxii duu ard tvmen min

Зочин (112.72.15.194)
2018-06-18 11:43:03
Хуулийнхан хэцүү болсон цаг. Улс төрчид толгой дээрээ гаргасны буруу.

Зочин (103.9.90.2)
2018-06-18 11:36:47
Танд Элбэгдорж туслана цагдаа поркор шуух атг бугдийг нь эмба зохицуулна оор ямар ч арга байхгуй монгоо бэлд гэж зовлое

Зочин (27.123.214.93)
2018-06-18 11:27:24
Бүлэглэн үйлдсэн хэрэг илрүүлэх, Нэгий нь судалж байгаад их хэмжээний мөнгө амлаад үз.

Зочин (27.123.214.93)
2018-06-18 11:20:05
Царайлаг нуруулаг мөнгөтэй, танилтай хүмүүс зохион байгуулалттайгаар хэрэг хийдэг. Өвөрхангайд бүлэг рёкётчид хүн амиа хорлоход хүргэчихээд одоо инээгээд явцгааж байгаа. Үхсэний хохь амьдын зол гэдэг. Ганцхан тэнгэр л үнэн шүүнэ дээ.

Зочин (66.181.183.240)
2018-06-18 11:19:23
Цагдаа бол лалрын пиздакуудаар дүүрсэн газар

Зочин (64.119.17.48)
2018-06-18 11:11:57
цагдаа, прокурорын буруу гэхэд хэцүү л юм

Зочин (27.123.212.141)
2018-06-18 11:10:13
ter em ork yasan xvn myytai bnaa.ariin xan er ni myy sanaatai bdg sh de.xvn vv chono yy.naiz gj baidaggvi uym bna da.margaal biz zalyys yasan zerleg bnaa er xvn shig vzexgvi de.xvnii ami xezvv de xaana ch l bsn nexegdeed.shydargaar shiideed ugchuuch naadhaa.mungu nexexgvi bna yy

зочин (202.179.25.22)
2018-06-18 11:02:04
Таньд гэж зөвлөхөд эхлээд найз охин А-гаас нь болсон явдлыг яг юунаас болж зодоон хийснийг мэдсэний дараа дээрхи хүмүүсийг буруутгах хэрэгтэй байх танай хүү болон А чинь ямар ч бууруугүй цэвэр болж ойлгогдоод байна шүүдээ

Irgen (112.72.11.121)
2018-06-18 10:58:31
Hergiig unen sudarhaar shalgaj chadahgui ym bol uhsenee hiij tsagdaagiin ajil hiij yvdag baina.Tarhiniihaa bagtaamjid taarsan ajlaa hiij bai.Ter ner holbogdood baigaa tsagdaa prokuroriin neriig il gargaj tavi.Ted umnu ni iimerhuu maygaar ajillaj hohirogchdiig hohiroodog l baisan baigaa.

Зочин (43.228.131.90)
2018-06-18 10:54:31
цагдаа цагийн найз бусад үедээ новшооо

Turuu (66.181.161.22)
2018-06-18 10:44:54
Arhinaas uudsen baina. Uur yu baihav dee. Tsagdaa prokuroriig undeslelgui hardaj gutgeed hereggui baih. Tolgoi ruu ni tsohison hun l yal avsh ni oilgomjtoi.

Зочин (202.131.235.198)
2018-06-18 10:29:23
ЗХУ, ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас: 88671597

naran (66.181.190.241)
2018-06-18 10:23:01
arhi arhi arhi ....endees iim l dvgnelt garchiina ....archaagui erchvvd arhiig us shig uuj araatan bolj negnee hunuuj bna ....oros mongol 2 shig arhichin ard tvmen haana bna ....yaduu zvdvv arhichin ....ajil hiihgui arhi uuh bolohoor tav arvan tugrug ni urgaad garch ireed baih umdaa .....

ch (112.72.14.51)
2018-06-18 09:53:07
Mungu tsagdaa 2 neg utasnii vzvvr..bayngold neg tsagdaa huuli bus vildel hiisen deed gaxar ni ch heleed nemergvi um bilee hvn alah gd irvel honi shig bai l gh gd bdg huulitai terendee taarsan avilgaltai ardchilsan niigmiin shaar shavhruu tird ch tsagdaad ch pig

Зочин (103.9.90.98)
2018-06-18 09:47:20
танд тохиолдсон харамсалтай явдалд сэтгэлээсээ харамсаж эмгэнэл илэрхийлж бн. Гэхдээ таны хүүхэд 18 насанд хүрсэн бие дааж шийдвэр гаргах чадвартай залуу байж ээ гэж бодлоо гэтэл та бүх буруу зөрүүг хамт явсан бусад хүмүүс рүү хэргийг шалгасан мөрдөгч прокурорт халдааж хүүдээ огт гэм өгөхгүй байгаа нь хир үндэслэлтэй юм бол доо таны хүүг хүчээр баранд оруулж барьцаанд авсан мэт ойлголт төрүүлэх ярилцлага болжээ

Зочин (66.181.160.13)
2018-06-18 09:25:59
Цагдаа прокурорыг эргүүлээд шүүхад хуулийн байгууллагад өгч шалгуул авилга авсан үгүйг авилгатай тэмцэх газарт өгч давхар шалгуул танд туслах шудрага хуульч олдоно

Зочин (202.179.25.222)
2018-06-18 09:24:04
ugaasaa nar bainga tegdeg sh dee

Зочин (211.206.55.63)
2018-06-18 09:09:26
Ter tsagda procuroriig arltg d ugj shalguulaa, avilgal avsan bolool hergees holduulj bga. Mun murdun baitsaagch procurooroos tatgalzah argahemjee avah heregtei ashig sonirholtoi haragdaj bna.

харамсаж байна (66.181.179.149)
2018-06-18 09:08:58
ТЭРБУМтан төрдөг болсон шүүгч, прокурор, хуулийнханд итгэх боломж иргэдэд байхгүй. ХУУЛЬ ГУУЛЬ БОЛООД БАЙХАД ТӨРИЙН ТЭРГҮҮН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ ШИНЭчлэн өөрчлөх талаар дуу ч гарахгүй юм даа. Харамсалтай.

Зочин (66.181.170.2)
2018-06-18 08:40:36
Nuguu lag lag comment bichdeg humuus haachchihwaa !!!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-18 18:07:52 - Нийслэл
Алга болсон хоёр настай хүүг Эрдэнэтээс олжээ
2018-09-18 17:57:07 - Нийслэл
ЕХ-ны санхүүжилтээр хэрэгжих гурван төслийн нээлт боллоо
2018-09-18 17:32:30 - Шар
Эртний театрыг нураах үеэр сая еврогийн үнэ бүхий алтан зоос олджээ
2018-09-18 16:37:15 - Нийслэл
Төрийн албаны удирдах ажилтны зөвлөгөөн болно
2018-09-18 16:36:34 - Байгаль Орчин
Улаанбаатарын ногоон бүсээс энэ онд самар түүхийг хоригложээ
2018-09-18 16:10:46 - Улс төр
Ц.Батбаяр захидалдаа “Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөнө” гэдгээ илэрхийлжээ
2018-09-18 15:53:40 - Гадаад
Газар дундын тэнгист ОХУ-ын 14 цэргийн албан хаагчтай “Ил-20” онгоц алга болжээ
2018-09-18 15:47:35 - Эдийн засаг
ЕСБХБ жижиг дунд бизнесийн бүсийн хөтөлбөрөө Mонголд эхлүүлж байна
2018-09-18 15:36:02 - Орон нутаг
Эмч зодож танхайрсан иргэнд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
2018-09-18 15:08:33 - Шар
Эмми-2018: Улаан хивсний ёслол дээр олны нүд хужирласан хосууд
2018-09-18 14:39:31 - Эдийн засаг
“Сайншандын салхин парк” эрчим хүч нийлүүлж эхэллээ
2018-09-18 14:20:52 - Хууль
Цагдаагийн дарга нар хээл хахуулийн хэрэгт холбогджээ
2018-09-18 14:02:41 - Эдийн засаг
"ДЦС-4" ТӨХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийг ТАВАН САРЫН өмнө томилсон ч...
2018-09-18 13:30:31 - Нийслэл
Нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг хэвшүүлэхийг уриаллаа
2018-09-18 13:26:19 - Нийслэл
Нэгдүгээр сургуулийн уулзвар дахь зогсоолыг зорчих хэсэг болгов
2018-09-18 12:55:23 - Эрүүл мэнд
Нобелийн шагналт, нэрт эрдэмтэн Эдвард Мозер үнэ төлбөргүй лекц уншина
2018-09-18 12:47:38 - Технологи
Хүүхэддээ цахим орчны таван дүрмийг зааж өгөхийг уриалж байна
2018-09-18 12:28:11 - Шар
“Space X” сар луу нисэх анхны жуулчныг нэрлэв
2018-09-18 12:15:09 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2500 төгрөг давлаа
2018-09-18 11:53:56 - Хууль
Иргэний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Цэцэд ханджээ
2018-09-18 11:51:42 - Гадаад
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Пхеньянд айлчилж байна
2018-09-18 11:47:50 - Улс төр
ЗТХЯ-ны газрын дарга нарын албан тушаалд үүрэг гүйцэтгэгчид ажиллаж байна
2018-09-18 11:41:07 - Нийслэл
Нийслэлийн Засаг даргад хүүхдийн асуудлаар асуулга тавьжээ
2018-09-18 11:40:05 - Спорт
Жүдо бөхийн ДАШТ эхлэхэд хоёр хоног үлдлээ
2018-09-18 11:30:15 - Нийслэл
ТАНИЛЦ: Хотын төв орчмын замын хөдөлгөөнд орсон өөрчлөлтүүд
2018-09-18 11:06:58 - Нийслэл
Энэ сарын 22-нд “Автомашингүй өдөр” болно
2018-09-18 10:58:30 - Улс төр
“Өрийн тааз 40 хувь байх ёстой” гэж орилж явсан үеийг нь МАН-д сануулъя, одоо 80 хувь байна
2018-09-18 10:54:22 - Спорт
Хакүхо, Какүрюү нар башёг тэргүүлж байна
2018-09-18 10:33:18 - Боловсрол
Оюутнуудад хотын соёлын талаар сургалт хийнэ
2018-09-18 10:32:16 - Нийслэл
Налайх, Тэрэлж чиглэлийн автомашинууд Богд уулын замаар зорчиж байна
2018-09-18 10:26:22 - Нийслэл
Азийн наадмын аваргуудад хүндэтгэл үзүүлэв
2018-09-18 10:25:14 - Спорт
Ерөнхийлөгч Х.Баттулга, дасгалжуулагч Г.Үүрцолмонд байр бэлэглэв
2018-09-18 10:21:09 - Нийслэл
“China-Mongoli-Russia Think Tank Forum 2018”-ын нээлт боллоо
2018-09-18 10:17:21 - Байгаль Орчин
Нийслэлийн ногоон бүсэд ойн хөнөөлт хортон шавжтай тэмцэх ажил явагдаж байна
2018-09-18 07:59:20 - Энтертайнмент
Холливудын кинонд орлон тоглогчоор ажилладаг, жүжигчин Н.Цогтсайхантай ярилцлаа
2018-09-18 07:54:43 - Хууль
Сайд нь буруугүй, дарга нь ч буруугүй. Цахилгаанчинд тохогдсон “ДЦС-4”-ийн осол
2018-09-18 07:54:41 - Байгаль Орчин
ЦУОШГ: Тариа, ногоо цасанд дарагдаж болзошгүй байна
2018-09-18 07:54:38 - Технологи
Монгол Улс жилд долоон триллион квт/цаг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх боломжтой
2018-09-18 07:54:20 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-09-17 17:58:31 - Улс төр
“Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-17 16:48:14 - Хууль
Цагдаагийн дарга нарыг баривчилжээ
2018-09-17 10:06:36 - Хууль
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-өөс захирал П.Ганхүүг шалгах ажлын хэсэг гарчээ
2018-09-17 17:33:34 - Шар
Жүжигчин А.Туяа: Зарим залуус адгууснаас долоон дор амьдарч байна
2018-09-17 09:03:09 - Технологи
ТАНИЛЦ: “Тоёота” компанид автомашины загвар зохион бүтээгчээр ажилладаг О.ЭНХЖИНТЭЙ ярилцлаа
2018-09-18 07:54:43 - Хууль
Сайд нь буруугүй, дарга нь ч буруугүй. Цахилгаанчинд тохогдсон “ДЦС-4”-ийн осол
2018-09-18 14:20:52 - Хууль
Цагдаагийн дарга нар хээл хахуулийн хэрэгт холбогджээ
2018-09-18 07:59:20 - Энтертайнмент
Холливудын кинонд орлон тоглогчоор ажилладаг, жүжигчин Н.Цогтсайхантай ярилцлаа
2018-09-18 16:10:46 - Улс төр
Ц.Батбаяр захидалдаа “Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөнө” гэдгээ илэрхийлжээ
2018-09-18 12:15:09 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2500 төгрөг давлаа
2018-09-18 14:02:41 - Эдийн засаг
"ДЦС-4" ТӨХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийг ТАВАН САРЫН өмнө томилсон ч...