Зүүн Хойд Азийн хотын дарга нар Улаанбаатарт чуулж байна

Түгээх    
2018-06-18 11:56:16 - Нийслэл

1

Зүүн хойд  Азийн хотын дарга нарын форум гурав дахь удаагаа нийслэл хотод чуулж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэ удаагийн хотын дарга нарын уулзалтад БНХАУ-ын Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны дарга Жан Чин, БНСУ-ын Сөүл хотын захиргааны асуудал хариуцсан дэд дарга  Жун Бён Юн, ОХУ-ын Улаан-Үд хотын дарга  Александр М.Голков, БНАСАУ-ын Солонгос-Ази номхон далайн орнуудын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дарга Юү Жү Ёон, Япон Улсын Токио хотын төлөөлөл болон НҮБ-ын төлөөлөгчид оролцож байгаа аж.

Тус чуулганаар “Нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийг хөндөж салбар хуралдаануудыг хийх юм байна. Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг нээж Улаанбаатар хотын захирагч  С.Батболд үг хэлж,  Монгол Улсын  Ерөнхий сайд  У.Хүрэлсүх форумын үйл ажиллагаанд амжилт хүсч, мэндчилгээ ирүүлсэн байна. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон УИХ, НИТХ-ын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид оролцож байгаа юм.

Зүүн хойд Азийн хотууд нь дэлхийн эдийн засагт чухал байр суурь эзэлдгийн зэрэгцээ  нийт нүүрстөрөгчийн хийн 30 хувийг ялгаруулдаг гэсэн статистик судалгаа бий.  Нөгөө талаар  Монгол Улсын нийслэл хот хотын агаар дахь нүүрсхүчлийн хийн агууламж 411 пи пи эм-д (ppm) хүрээд байгаа нь байвал зохих түвшнээс давсан үзүүлэлт болоод байна. 2015 оны Парисын хэлэлцээрийн дагуу хүлэмжийн хийг бууруулахад дэлхийн улс орон бүр өөрсдийн нөөц бололцоогоор хувь нэмрээ оруулах үүрэг хүлээсэн. Монгол Улсын Их Хурлаас уг хэлэлцээрийг 2016 онд соёрхон баталж, 2030 он гэхэд хүлэмжийн хийг одоогийн түвшнээс 14 хувиар бууруулах зорилт тавьсан ажээ.

1

Форумын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ, “Эрхэм хүндэт зочдоо зуны дунд сарын  дэлгэр сайхан өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг зорин ирсэн хотын дарга нар болон  байгаль эх дэлхийгээ гэсэн зүрх сэтгэлээр дүүрэн зочид та бүхэндээ   юуны өмнө манай хотод тавтай морилохыг урьж байна. Зүүн Хойд Азийн хотын дарга нарын форум  нь “Нүүрс төрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийн дор зохион байгуулагдаж байна. Гурав дахь  удаагаа зохион байгуулагдаж байгаа энэ форумд Зүүн хойд Азийн бүс нутгийн зургаан улсын, 18 хотын дарга, шийдвэр гаргагчид, олон улсын байгууллагын 300 гаруй төлөөлөгч  та бүхэн маань дэлхий нийтийн өмнө тулгарч буй уур амьсгалын өөрчлөлт, түүний үндсэн шалтгаан болсон хүлэмжийн хийн ялгарлыг хотуудын төвшинд бууруулах арга замуудаа хэлэлцэж, туршлагаа хуваалцахаар хуран цуглараад байна.

Миний бие Монгол Улсын нийслэлийн Засаг дарга, Тогтвортой байдлын төлөөх орон нутгийн захиргаадын олон улсын байгууллагын (ICLEI)-ын Зүүн Азийн удирдах хорооны гишүүний хувиар энэхүү форумыг  санаачлагч орны тухайд  өөрийн хотод зохион байгуулж байгаадаа туйлын баяртай байна. Форумд ач холбогдол өгч, Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн та бүхэндээ  ч талархаж байгаагаа илэрхийлэе.

Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудад дэлхийн хүн амын  дөрөвний нэг нь амьдардаг.  Энэ утгаараа  өнөөдрийн бидний хөндөж, хэлэлцэж байгаа сэдэв бол бүс нутаг, цаашлаад  олон улсыг хамрах өргөн хүрээтэй  асуудал гэж  тодорхойлж болно.  Учир нь  хот суурин газрууд  нийт хүлэмжийн хийн 60 гаруй хувийг ялгаруулж байна. Нөгөө талаар цаг агаарын өөрчлөлт, байгаль экологийн  хувьсалууд ч  нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй. Тиймээс хотын хөгжлийн сайн бодлого бол санхүүжилт бага шаардах, богино хугацаанд үр дүнгээ өгөх хүлэмжийн хийг бууруулах шалгарсан технологийг нэвтрүүлэх юм.

Дэлхийн агаарын дундаж температурын өсөлтийг аж үйлдвэрийн өмнөх үетэй харьцуулахад 2 цельсийн градусаас доош барих, агаарын температурын өсөлтийг 1.5 цельсийн градуст хязгаарлах олон улсын зорилтод хүрэх  арга зам нь ч технологи гэдэгтээ олон хүн санал нийлнэ. Энэ цаг үед Зүүн хойд Ази технологи, инновацийн төв байсаар ирсэн тул Улаанбаатарт  танилцуулагдсан байгалийн нөөц бага ашигладаг, бүтээмж өндөртэй технологийн шийдлүүд дэлхийн бусад хотуудад үлгэр жишээ болж түгэн дэлгэрнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Улаанбаатар хотын санаачилсан Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум байгаль орчны сэдвийн дор чуулдаг онцлогтой. Монгол улс газар зүйн байршил, эмзэг экосистем, байгаль цаг агаараас хараат эдийн засгийн тогтолцооноосоо шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд нэн ихээр өртөж байна. Цөлжилт, ган зудын давтамж нэмэгдсэнээс үүдэн хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөн эрс өсөж , энэ нь хотын төлөвлөлтгүй тэлэлт, агаар, орчны бохирдлын үндэс болсон юм. Бүс нутгийн хотуудад ч уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө янз бүрээр илэрч байгаа болов уу. Мөн Зүүн Хойд Азийн хотын дарга нарын форумыг санаачлагч хотын хувьд   3 дахь удаагаа чуулж байгаа энэ хуралдаанаа байнгын статус бүхий байгууллагын хэмжээнд хүргэж, нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулах нь зөв гэсэн  саналыг дэвшүүлж байна. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дэлхийн нийтийн зорилгод бүс нутгийн түүний дотор, хотуудын оруулах  хувь нэмрийг хэрэгжүүлэхэд онцгой үүрэг, нөлөө бүхий түншлэл, хамтын ажиллагаа, технологи дамжуулалтын суурь энэ форумаар тавигдана гэдэгт итгэж байна.

Ингэснээр  Зүүн хойд Азийн хотууд  нэг амь, нэг сэтгэл, нэг бодлогыг  байгаль орчин, ногоон хөгжилд  хэрэгжүүлж  чадна. Хүндэт зочид, төлөөлөгчид та бүхэнд дахин талархал илэрхийлж, форумын үйл ажиллагаанд амжилт хүсье” гэв.

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

Зочин (172.58.21.28)
2018-06-18 12:05:19
Batbold oo hvvhed vheed bna 11 nastai hvv usand!!! Yastoi mal yam aa.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-23 16:34:01 - Хууль
Төрийн албаны автомашиныг тусгай хэрэгцээнд унахгүй
2018-09-23 16:21:15 - Энтертайнмент
Mongolia’s next top model-2” нэвтрүүлэгт гурван улсын моделиуд өрсөлдөнө“
2018-09-23 16:15:52 - Нийслэл
Шинэ нисэх онгоцны буудал ирэх жилийн тавдугаар сарын 1-нд ашиглалтад орно гэв
2018-09-23 15:58:52 - Спорт
Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг эхний ялалтаа авлаа
2018-09-23 15:51:10 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Конгрессын номын санд зочилж, Монгол ном бүтээлтэй танилцав
2018-09-23 15:42:21 - Спорт
Намрын нээлтийн барилдаан энэ сарын 29-нд болно
2018-09-23 15:17:29 - Нийслэл
Зах, худалдааны төвүүд хэвийн ажиллаж байна
2018-09-23 11:14:26 - Спорт
Д.Сумъяа ДАШТ-ы хошой ХҮРЭЛ медальтан боллоо
2018-09-23 10:45:22 - Технологи
Хатагтай Вэй робот олон хүний анхаарлыг татаж байна
2018-09-23 10:34:52 - Улс төр
Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хамтарсан мэдэгдэл гаргав
2018-09-23 10:31:14 - Шар
Хакухо өчигдөр сүмогийн хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоолоо
2018-09-23 10:20:56 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар ДУЛААН байна
2018-09-23 10:13:58 - Спорт
Эмэгтэй бөхчүүд залуучуудын ДАШТ-ээс гурван медаль хүртэв
2018-09-23 09:54:20 - Байгаль Орчин
Өнөөдөр нийслэлд 12-14 хэмийн дулаан байна
2018-09-23 09:32:58 - Хууль
Б.Махбалын цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгажээ
2018-09-22 18:53:56 - Энтертайнмент
Монгол Улсын уран хатгамалчдын уралдаанд 120 гаруй хүн оролцож байна
2018-09-22 13:27:43 - Орон нутаг
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 35 хувьтай байна
2018-09-22 13:20:41 - Спорт
Хакүхо М.Даваажаргал өнөөдөр давбал түрүүлэх болзлоо хангана
2018-09-22 13:16:31 - Байгаль Орчин
Бурхан Халдун уулыг хамгаалах асуудлаар олон улсын эрдэмтэд чуулж байна
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-22 12:31:01 - Нийслэл
ТОЙМ: ТЭЦ-4 тэг зогсолт хийж, ам.доллар 2500 төгрөг давж, шатахууны үнэ орон нутагт нэмэгдэв
2018-09-22 12:17:01 - Энтертайнмент
Н.Мандах: Зам, дэд бүтцэд сөрөг нөлөөтэй элсний нүүдлийг зогсоох шинэ технологи МОНГОЛД нэвтрүүлсэн
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-22 10:52:33 - Байгаль Орчин
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цасан шуургатай
2018-09-22 10:29:29 - Орон нутаг
Аймаг дундын отрын бүс нутагт зөвшөөрөлгүй мал оруулсан малчдад мэдэгдэл хүргүүлжээ
2018-09-22 10:14:06 - Боловсрол
БНСУ-ын Засгийн газрын 2019 оны бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
2018-09-22 09:59:36 - Нийслэл
Өнөөдөр дараах замууд 17.00 цаг хүртэл хаалттай байна
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 17:39:53 - Эрүүл мэнд
Монгол хүүхдүүдийн сохролын түвшин дээшлэх хандлагатай байна гэв
2018-09-21 17:24:00 - Нийслэл
Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд өвөлд бэлэн байна
2018-09-21 16:59:32 - Улс төр
М.Энхболд: Төр тогтворгүй болохоор албан хаагч мэргэшиж чадахгүй байна
2018-09-21 16:39:55 - Нийслэл
Ерөнхий сайд АНУ дахь монголчуудтай уулзав
2018-09-21 16:34:39 - Нийслэл
У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна
2018-09-21 16:27:37 - Гадаад
Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна
2018-09-21 16:12:59 - Улс төр
УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт
2018-09-21 15:51:26 - Гадаад
Трамп Японы эрх баригч намын даргаар сонгогдсон Шинзо Абэд баяр хүргэв
2018-09-21 15:40:28 - Нийслэл
Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно
2018-09-21 14:51:14 - Гадаад
Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг таалал төгсөв
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 07:55:01 - Шар
Эрдэмтэд сэтгэл гутралын гурван үндсэн шинж тэмдгийг нэрлэжээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 13:03:31 - Хууль
Бөхийн өргөө удахгүй хэвийн үйл ажиллагаа явуулж эхлэх үү