Баянхонгор, Дундговь аймагт алтны сорьцын лаборатори байгуулна

Түгээх    
2018-06-18 18:09:09 - Эдийн засаг

alt

-“ЭХ ОРНЫХОО АЛТЫГ ЭРДЭНЭСИЙН САНДАА” АЯН ТАВАН САР ҮРГЭЛЖИЛНЭ-

Өнөөдөр Монголбанкинд алт худалдан авагчид болон төрийн байгууллагууд хамтран “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяны хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлэгт Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн,  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын мэргэжилтэн Ц.Мөнхцэнгэл, Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Дашпүрэв, Стандартчилал хэмжил зүйн газрын Үнэт металл, сорьцын хяналтын газрын мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Ч.Оюунтуяа, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Э.Энхбат тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Энэхүү хэлэлцүүлгийн эхэнд Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монголбанк 2018 онд алт худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг 2018 оны зургадугаар сарын 1-нээс эхлүүлсэн талаар товч мэдээлэл өглөө.

Монголбанк Гадаад валютын улсын нөөцийн удирдлагыг хууль, эрх зүйн хүрээнд хэрэгжүүлдэг. Гадаад валютын нөөцийн зорилго нь төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, улс орны богино хугацаат гадаад зээлийн төлбөрийг төлөх чадварыг хангах, үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн гадаад валютын баталгааг хангах, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах, улс орныг бүхэлд нь хамарсан дотоод болон гадаад хүчин зүйлийн улмаас үүссэн эдийн засгийн хямралт байдлаас түргэн хугацаанд зардал багатай гаргах зэрэгт чиглэгддэг.

Энэ ч утгаар Монголбанк төв орон нутгийн холбогдох байгууллагууд руу үйл ажиллагаа чиглүүлэн ажиллаж буй бөгөөд Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран ирэх ес, аравдугаар сард Баянхонгор, Дундговь аймгуудад алтны сорьцын лаборатори нээхээр төлөвлөн ажиллаж буйг Б.Лхагвасүрэн захирал дуулгалаа.

Хэлэлцүүлгийн үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн Геологийн бодлогын газрын мэргэжилтэн Ц.Мөнхцэнгэл салбарын сайд Д.Сумъяабазарын илгээлтийг уншиж танилцуулав. Түүний хэлснээр, өнөөдрийн байдлаар Монгол Улс алтны гурван тонн нөөцтэй байгаа бөгөөд 1642 ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоноос 569 нь алтных ажээ. Улсын хэмжээнд гадна, дотны хөрөнгө оруулалттай 150 аж ахуйн нэгж энэ чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг байна.

Стандартчилал хэмжил зүйн газрын Үнэт металл, сорьцын хяналтын газрын мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Ч.Оюунтуяагийн хэлснээр, тус газраас орон нутагт ажиллах боловсон хүчнийг бэлтгэх асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж буй юм байна. Мөн тэрээр хэлэлцүүлгийн үеэр алтны гарал үүслийг тодорхой болгох асуудлыг хөндөж, Ирландын жишээн дээр тайлбарласан юм.

Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Э.Энхбат алтны тусгай зөвшөөрөл авахад 22 албан тушаалтны гарын үсэг шаардлагатай байдаг бөгөөд нэг нь зураагүй тохиолдолд хугацаа алдаж, ажил цалгарддагийг хэлж байв. Мөн тэрээр алт үйлдвэрлэгчдэд санхүүжилтийн асуудал тулгардаг бөгөөд арилжааны банкууд хүсэлт гаргасан даруйд асуудлыг шийдэж өгдөггүйгээс Банк бус санхүүгийн байгууллагын өндөр хүүтэй зээл авахгүй бол уулын ажил хугацаандаа эхэлж чадахгүйд хүрдэг хэмээн хэлсэн юм.

-ОНЫ ЭХНИЙ ТАВАН САРЫН БАЙДЛААР МОНГОЛБАНК ДОТООДЫН ЭХ ҮҮСВЭРЭЭС 5,0 ТОНН АЛТ ХУДАЛДАН АВЧЭЭ-

Монголбанк нь Монгол Улсын валютын гадаад нөөцийг нэмэгдүүлэх, зохицуулах зорилгоор байгууллага, иргэдээс алт худалдан авч, гадаадад цэвэршүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг. 2018 оны тавдугаар сарын 31-ний өдрийн байдлаар, Монголбанк дотоодын зах зээлээс нийт 5,0 тонн алт худалдан авчээ. 2017 онд худалдан авсан алтны хэмжээ 20 тонн байгаа нь 2010 оны худалдан авалттай харьцуулахад 10 дахин, 2014 оныхоос 57 хувиар тус тус өссөн үзүүлэлт аж.

Монголд алтны худалдаачид ченжүүд алтыг худалдан авахдаа гол төлөв цэнгээр үнийг нь тогтоодог бол Монголбанк граммаар (1 трой унци=31.10347668) тогтоож авдаг байна. Цэн, лан хэмжигдэхүүн нь олон улс болон Монгол Улсын стандартад байдаггүй. Грамм, килограмм нь олон улс болон Монгол Улсын жингийн стандарт юм. 1 цэн = 3,7301 гр бол 1 лан = 37,301 гр аж.

Монголбанкинд алтаа тушааснаар:

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 2.5% төлнө. (Олборлогч өөрөө экспортлоход АМНАТ 5%, экспортын зардал нэмэгдэнэ)

Монгол Улсын олборлон баяжуулж буй алтны дундаж агуулга 85.0 хувь байдаг тул алтыг олон улсын зах зээлд борлуулахад 99.99 хувийн цэвэрт алт болгох шаардлагатай. Гадаад алтыг цэвэршүүлэхэд алтны экспортын татвар, тээвэр,% даатгал, хамгаалалтын зардал гардаг. Монголбанкинд алтаа тушааснаар Лондонгийн үнэт металлын захын үнээс 2 ам.долларыг хасаж эрсдэлгүй, бусад нэмэлт зардалгүйгээр алтаа худалдах боломжтой.

Монголбанкинд алтаа тушааснаар Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн тогтвортой байдлыг хангахад өөрийн хувь нэмрээ оруулна.

Таны алтанд агуулагдах цагаан мөнгөний үнийг Монголбанк төлдөг.

Д.ТУЯА


Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 5

Зочин (64.119.23.119)
2018-06-19 00:40:47
Алтаар яах юм бэ, ус бол амьдралын эх булаг.

Зочин (202.21.106.114)
2018-06-18 23:23:46
МАШ ЗӨВ ОЛОН ЖИЛИЙН ӨМНӨ ИНГЭЖ ЛАБОРТОРИ БАЙГУУЛААД УЛС АЛТАА АВАХ БАЙСАН ЮМ 68% Н ТАТВАР ЭНЭ ТЭР ГЭЖ ХУЖАА НАРЫН ГАР ХӨЛ БОЛОГСДЫН ХАР ГАЙГААР ХИЧНЭЭНЧ МЯНГАН ТОНН АЛЬ УРТ ЦАГААНЫ ЧЕНЖ НЭРТЭЙ ЛУЙВАРЧИДААР ДАМЖИЖ ХЯТАДРУУ УРСАВДАА.

Зочин (202.179.31.117)
2018-06-18 19:56:06
ami zuuh gej baigaa ard tumnee demjsen bodlogo bna bayrllaa

Зочин (207.244.82.231)
2018-06-18 19:13:16
нинжа нарыг дэмжиж байгалаа сүйтгэх бодлого. цөлжиж усгүй харангадаж үхэх юм байна даа.

мэргэн (139.5.219.159)
2018-06-18 18:41:53
наад алтны уурхайнуудаа хаа хаа сайгүй газар ухаж монгол улсыг усгүй болгож газар хөдлөлтийг идвэхжүүлж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-24 13:54:40 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-09-24 13:25:30 - Эдийн засаг
Хас банкны АТМ-ээр үйлчлүүлэхэд шимтгэл авдаггүй САЙН жишгийг бусад банкууд үлгэрлэе
2018-09-24 13:04:29 - Улс төр
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ОХУ-д айлчилж байна
2018-09-24 13:00:26 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-гийн тэргүүн К.Лагардтай уулзав
2018-09-24 12:37:21 - Нийслэл
С.Батсүх: Хотын дарга С.Батболдын захиалгаар намайг зориуд саатуулсан
2018-09-24 12:15:17 - Спорт
ДАШТ: Манай хоёр бөх өнөөдөр зодоглоно
2018-09-24 12:01:12 - Байгаль Орчин
Хэрлэн, Онон голд живсэн байж болзошгүй иргэдийг эрэн хайж байна
2018-09-24 11:46:35 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-09-24 11:32:49 - Нийслэл
JCI Монгол байгууллагын XXI Үндэсний чуулган боллоо
2018-09-24 11:24:53 - Нийслэл
Нийслэлийн МАН-ын орон тооны бус дэд даргаар Х.Нямбаатар, Н.Учрал нар сонгогджээ
2018-09-24 11:23:04 - Шар
Монгол инженерүүд цахилгаан “Портер” бүтээжээ
2018-09-24 11:08:20 - Нийслэл
Зам тээврийн ослын улмаас гурван хүүхэд гэмтжээ
2018-09-24 11:07:11 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2530 төгрөгт хүрлээ
2018-09-24 10:13:56 - Орон нутаг
Ховд аймгийн Засаг даргаар Б.Дүгэржавыг томилжээ
2018-09-24 09:35:37 - Улс төр
Ерөнхий сайд конгрессын номын санд зочлов
2018-09-24 09:32:28 - Хууль
“Автомашингүй өдөр”-өөр зам тээврийн ослын дуудлага 40 хүртэл хувиар буурчээ
2018-09-24 09:16:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Би одоо хамгийн сайхан зүйл амьддаа мартагдах гэж боддог болсон
2018-09-24 08:31:58 - Байгаль Орчин
Улаанбаатарт 18 хэм дулаан байна
2018-09-24 08:26:51 - Энтертайнмент
Ц.Мөнхсүх: Хүүхдийн 100 дахь “Nuclear steak” менюгээ шинэчлэн, үйл ажиллагаагаа явуулж эхэллээ
2018-09-24 08:08:34 - Хууль
Үндсэн хуулийн цэц ТОМ УУ, Улсын дээд шүүх ТОМ УУ!
2018-09-24 08:07:36 - Технологи
Японоос эвдрэлтэй машин оруулж ирдэг ченжүүдийн бичлэг дэлгэгдлээ
2018-09-24 08:07:33 - Эдийн засаг
Монгол Улсын хөрөнгө оруулалт ба бизнесийн орчин
2018-09-24 08:03:46 - Энтертайнмент
Өнөөдөр хонь өдөр
2018-09-23 16:34:01 - Хууль
Төрийн албаны автомашиныг тусгай хэрэгцээнд унахгүй
2018-09-23 16:21:15 - Энтертайнмент
Mongolia’s next top model-2” нэвтрүүлэгт гурван улсын моделиуд өрсөлдөнө“
2018-09-23 16:15:52 - Нийслэл
Шинэ нисэх онгоцны буудал ирэх жилийн тавдугаар сарын 1-нд ашиглалтад орно гэв
2018-09-23 15:58:52 - Спорт
Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг эхний ялалтаа авлаа
2018-09-23 15:51:10 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Конгрессын номын санд зочилж, Монгол ном бүтээлтэй танилцав
2018-09-23 15:42:21 - Спорт
Намрын нээлтийн барилдаан энэ сарын 29-нд болно
2018-09-23 15:17:29 - Нийслэл
Зах, худалдааны төвүүд хэвийн ажиллаж байна
2018-09-23 11:14:26 - Спорт
Д.Сумъяа ДАШТ-ы хошой ХҮРЭЛ медальтан боллоо
2018-09-23 10:45:22 - Технологи
Хатагтай Вэй робот олон хүний анхаарлыг татаж байна
2018-09-23 10:34:52 - Улс төр
Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хамтарсан мэдэгдэл гаргав
2018-09-23 10:31:14 - Шар
Хакухо өчигдөр сүмогийн хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоолоо
2018-09-23 10:20:56 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар ДУЛААН байна
2018-09-23 10:13:58 - Спорт
Эмэгтэй бөхчүүд залуучуудын ДАШТ-ээс гурван медаль хүртэв
2018-09-23 09:54:20 - Байгаль Орчин
Өнөөдөр нийслэлд 12-14 хэмийн дулаан байна
2018-09-23 09:32:58 - Хууль
Б.Махбалын цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгажээ
2018-09-22 18:53:56 - Энтертайнмент
Монгол Улсын уран хатгамалчдын уралдаанд 120 гаруй хүн оролцож байна
2018-09-22 13:27:43 - Орон нутаг
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 35 хувьтай байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-24 08:07:36 - Технологи
Японоос эвдрэлтэй машин оруулж ирдэг ченжүүдийн бичлэг дэлгэгдлээ
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-24 09:16:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Би одоо хамгийн сайхан зүйл амьддаа мартагдах гэж боддог болсон
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав