С.Саранцацралт: Өвс, хүн хоёр нэг л зүйл гэдгийг маш сайн ойлгосон

Түгээх    
2018-06-19 08:58:34 - Энтертайнмент

sarantsatsralt

МОНГОЛ УЛСАД ХАМГИЙН САЙН ХӨГЖИЖ БАЙГАА НЬ ДҮРСЛЭХ УРЛАГ-

Монгол Улсын Төрийн соёрхолт зураач С.Саранцацралттай ярилцлаа.

-Уран бүтээлч хүн дотоод бодрол сэтгэлээ уран бүтээлд нь туссан байдаг. Таны хувьд уран бүтээлээрээ юуг илэрхийлж, хүмүүст юу мэдрүүлэхийг зорьдог вэ?

-Хүн өөрийнхөө дотоод сэтгэлийг ажиглаад үзэхэд янз бүрийн ааш аяг илэрч гардаг. Сайн ажиглаж байгаад түүн дээрээ тулгуурлаж уран бүтээлээ туурвихыг хичээдэг. Сэтгэлээс ундраад гарч байгаа бүхнээ уран бүтээлдээ тусгая гэж боддог доо.

-Уран бүтээлээ голдуу ямар үед бүтээж туурвидаг вэ?

-Миний хувьд хүссэн үедээ зурдаг. Тэдэн цагт, тэдэн минутад онгод орж ирээд зурна гэсэн ойлголт байдаггүй. Сууж, явж, унтаж байхад уран бүтээлийн санаанууд маш олон янзаар орж ирдэг л дээ. Миний сэтгэлээс олон зүйл хөврөөд л. Заримдаа бүтэн өдөр, бүтэн шөнө зурах тохиолдол ч байдаг. Өдөржингөө зурахгүй өнжих тохиолдол ч олон байдаг. Тухайн өдөр ямар сэтгэгдэлтэй, сэтгэл санаа урам зоригоос хамаарна. Сэтгэлдээ буусан, зуръя гэсэн болгоноо зурна гэдэг зураач хүний эрх чөлөө юм даа.

sarantsatsralt-Яруу найрагч хүнд шүлгийн нэг мөр зүүдлэгддэг шиг таньд содон сонин уран бүтээлийн зургийн санаа зүүдлэгдэж байсан тохиолдол байдаг уу?

-Зүүдэнд орж ирдэг шүү. Ер нь санаа бүр сонин дохио маягаар орж ирэх тохиолдолд маш их баярлаж хөөрдөг. Санаа бүр л тухайн үед содон санагддаг.

-Та Монголын дүрслэх урлаг дэлхийн аль түвшинд явна гэж боддог вэ?

-Үүнийг урлаг судлаач нараас л асуусан нь дээр байх. Миний хувьд Монгол Улсад хамгийн сайн хөгжиж байгаа нь дүрслэх урлаг гэж боддог. Улсаас ямар ч дэмжлэг туслалцаа авахгүйгээр өөрсдийнхөө хэмжээнд яваа мөртлөө дэлхийд чамгүй сайн танигдаж байна. Бусад орны зураачдын дор орохгүйгээр энэ богино хугацаанд хөгжиж чадаж л байгаа байхгүй юу. 

-Зураачдад дэлхийн хэмжээнд гарахад хүндрэл бэрхшээлтэй ямар асуудлууд тулгардаг вэ?

-Мэдээж хамгийн түрүүнд улсын дэмжлэг, том ивээн тэтгэгчид дутагдалтай байна. Улсын дэмжлэг, сайн куратор байх юм бол манай зураачид хаана ч явсан нэр баастахгүй хэмжээнд очсон гэж хэлмээр байна.

-Монголын нийгэмд зураачид бүтээлээ хүссэн хэмжээндээ үнэлүүлж чадаж байна уу, үнэлэмж нь хэр түвшинд байна вэ?

-Дэлхийн хэмжээний зураачидтай харьцуулбал хамгийн доод талын үнэлгээг монгол зураачид авч байна. Цуглуулагчид маш цөөхөн байна. Цөөхөн хэдэн цуглуулагч аль болох хямдхан авахыг хичээдэг. Улсын ямар ч бодлого байхгүй байна. Тийм учраас ихэнх сайн зургууд гадагшаа гардаг нь харамсалтай. 

-ХҮМҮҮСИЙН ӨДӨР БҮР СОНСДОГ ЕРӨНХИЙ АМЬДРАЛ ДУНДААС ХӨНДИЙРӨХИЙГ ХИЧЭЭДЭГ-

-Уран зургийг хүн яаж унших ёстой юм бэ? Өндөр мэдлэг, мэдрэмж шаардлагатай юу?

-Хүн болгон өөрийн гэсэн сэтгэлийн сав хэмжээтэй. Тэрнээс биш энэ зургийг ингэж унших ёстой гэсэн дүрэм теором байдаггүй. Тухайн хүний өөрийнх нь сэтгэл зүрхний мэдрэмжээс шалтгаална. Гэхдээ уран зургийг мэдэж, мэдэрч суръя гэж хичээж болох юм. Янз бүрийн үзэсгэлэн үзэх, урлагийн тухай унших хэрэгтэй. Ялангуяа хүүхдийг багаас нь урлагт ойрхон өсгөх хэрэгтэй. Тэр үед хүссэн хүсээгүй урлагийг сайн ойлгогч, дэмжигч, сэтгэгч болж төлөвшинө.

-Дэлхийн сонгодог, алдартай зургуудыг ихэвчлэн тайлбар дагалддаг. Тухайн тайлбар болон нэрээрээ дамжин хүмүүсийн хүлээж авах мэдрэмжид нөлөөлж алдар цууд хүргэсэн байх жишээтэй. Таны хувьд бүтээлүүддээ хэр их тайлбар дагуулдаг вэ. Санаагаа гүйцэд дуусгаж чадаагүй бүтээлдээ шүлгээр тайлбар дагуулдаг гэдэг нь үнэн үү?

-Урлаг гэдэг хязгааргүй эрх чөлөөтэй ажил. Тийм учраас тэгэхээр ингэнэ гэсэн тооцоолол байдаггүй. Дуусгаж чадаагүй зургаа шүлгээр дуусгана гэдэг нь худлаа. Дуусгаж чадаагүй бүтээлээ шүлгээр хуурч байгаа асуудал огтхон ч биш. Дуусгаж чадаагүй зургийг үзэсгэлэнд тавих эрх байхгүй шүү дээ. Харин өөрийнхөө зарим зурган дээр шүлэг нэмбэл тэр хоёрын хоршил их гоё юм шиг санагддаг л даа. Түүнээс биш нэг дуусгаагүй зүйлийг нөгөө зүйлээр нөхнө гэж байхгүй. Дүрсээр илэрхийлж болох хэмжээнд нь тултал илэрхийлчихээд, дүрсээр илэрхийлж болшгүй хий хоосон агаар мэтийн нүдэнд харагдахгүй юмыг үгээр илэрхийлж өгдөг. Энэ үед маш гоё хорших тохиолдол байна.

-Та хамгийн сүүлд 2014 онд "Өвс" нэртэй үзэсгэлэнгээ олон нийтэд толилуулж байсан. Одоо удахгүй “Өвсний орчуулагч" нэртэй үзэсгэлэнгээ дэлгэх юм байна. Үзэсгэлэнгийнхээ нэрийг яагаад заавал “өвс”-той холбож өгдөг юм бэ?

-Хүмүүсийн өдөр бүр сонсдог ерөнхий амьдрал дундаас хөндийрөхийг хичээдэг. Үзэгчдийн сэтгэхүйг арай өөр зүйлээр цочроох, гоё сэрэл мэдрэмж төрүүлэх хэмжээнд нэрлэвэл сайхан л даа. Би өвсийг нэлээн олон жилийн өмнөөс судалж эхэлсэн. Өвсний тухай л зуръя гэж бодсон. Бичдэг бол өвсний тухай л бичнэ. Өвсний дотоод сэтгэл, өвсний сэтгэхүйгээс хүмүүс боддоггүй. Өвс ногоорч байна, хатаж байна, гундаж байна, шарлаж байна гэж харахаас биш өвс бидний зүгээс юу харж байгааг бодож үздэггүй шүү дээ. Өвс бидний зүгээс юу харж байгаа юм бэ, юу хэлэх гэж байгаа юм бэ гэдгийг урлагийн хэлээр гаргахыг хичээдэг дээ.

-Өвс, хүн хоёрын хооронд хэр хол зааг байгаа гэж боддог вэ?

-Өвс, хүн хоёрын хооронд ямар ч хил зааг байхгүй. Өвс, хүн хоёр өөр зүйл биш, нэг л зүйл гэдгийг маш сайн ойлгосон. Өвснөөс бид маш их зүйл авдаг, бас сурдаг. Бидэнд их олон зүйл зааж сургадаг. Өөрөөр хэлбэл өвс миний багш болчихоод байна. Энэ зүгээс нь аль болохоор зурна.

-ЗҮГЭЭР Л ГЭГЭЭРЛИЙН ГЭРЭЛ ГЭГЭЭГ ОЛЖ МЭДРЭХ ЮМСАН-

-“Миний туйлын зорилго зүрх сэтгэлийн минь гүнд байдаг” гэж та хэлж байсан удаатай. Туйлын зорилгодоо хүрч чадсан уу?

-Хүрэх гээд л явж байна. Тэр туйлын зорилго гэдэг нь ямар нэгэн агуу уран бүтээл хийе гэдэг зорилго биш, урт насалъя гэдэг санаа биш, хөгшрөхгүй залуугаар байх юмсан гэдэг бодол биш, үхэхгүй байх юмсан гэдэг шунал ч биш. Тэр нь зүгээр л гэгээрлийн гэрэл гэгээг мэдрэх юмсан гэдэг бодол.

-Гэгээрэл гэдэг таныхаар яг юу вэ? Хэд хоног бясалгаад, эсвэл ахуйн аахар шаахар амьдралаас өөрийгөө тусгаарлах мэтээр зарим хүмүүс ойлгодог шүү дээ?

-Гэгээрэл гэдэг нь их том ухагдахуун. Хэн дуртай нь гэгээрэл гэж ярих нь инээдтэй асуудал. Зарим хүмүүс ёс суртахуунтай байхыг гэгээрэлтэй хольж ойлгодог. Тэртээ тэргүй хүн болоод төрчихсөн хойно ёс суртахууныг өөртөө суулгаж л таарна. Хэдэн насандаа, аль төрөлдөө гэгээрэхийг хэн ч мэдэхгүй, бурхан багш шиг болох юмсан гэж боддог. Гадагшаа бусдын юу хийж амьдарч байгааг биш өөрийнхөө дотоод сэтгэл рүү өнгийх явдал юм. Хоёр хөлтэй хохимой толгойтой хүн гэлээ ч би яг хэн юм бэ гэдгээ мэддэг хүн тун ховор шүү дээ. Түүнийгээ мэдсэн хүн л гэгээрэх байх. Өөрийгөө мэдэхийн тулд л явж байна даа.

-Та өөрийгөө маш сайн чагнаж, өөрийнхөө дотоод сэтгэл рүү өнгийгч хүн юм. Нөгөө талаар бодит амьдрал буюу нийгэм рүүгээ хэр өнгийж ажиглаж ямар үнэлэлт дүгнэлт өгдөг вэ?

-Үеийн үед бүх хүн амьдарч буй нийгмээ болж бүтэхгүйгээр ярьж, бослого тэмцэл хийж, сандал ширээгээ булаацалдаж, мөнгө төгрөгт шунаж ирсэн. Ингэлээ гээд юу ч засарч өөрчлөгдөөгүй. Хүн бусдыг засъя гэхээсээ илүү өөрийгөө эхлээд засах хэрэгтэй. Өөрөө засарвал, болохгүй байгаа нийгэм аяндаа засарна. Хүн өөрийгөө засвал нийгэмд засаад байх зүйл юу ч байхгүй. Нийгэмд болон бусдад бурууг өгөхөөсөө илүү өөрийгөө эхлээд олоод харах хэрэгтэй л гэж бодож байна.

-Таныг юу хөглөж, сэргээдэг вэ?

-Юм болгоноос л эрч хүч авдаг. Цонхон дээр минь нэг бор шувуу суучихаад юм тоншиж байгааг харах хүртэл сайхан. Хорвоо дэлхийд бурхан оршоогүй нэг ч зүйл байхгүй. Мэлмийгээрээ харж байгаа бүх зүйлээ цэвэр сэтгэлээр харж чадвал бүх зүйл гоё. Бүгдээс нь эрч хүч авч хөглөгдөнө. Би өөрөө ууртай уцаартай, ааштай, муухай сэтгэлээр харвал бүх юм хар бараан, гунигтай. Товчхондоо миний сэтгэл ямар байгаагаас шалтгаална. Би хүсвэл харанхуйг ч гэрэл гэгээтэй болгон харж болно шүү дээ.

-САЙН МУУ ГЭЖ ТУЙЛШИРЧ ЯРЬДАГ ҮГЭНД БИ ҮНЭМШДЭГГҮЙ-

-Аливаа алдартай уран бүтээлчид хурц ааш араншинтай хүмүүс байх нь олон. Таны хувьд өөрийгөө хэр хурц ааштай хүн гэж боддог вэ?

-Шуудхан хэлэхэд аашгүй байвал уран бүтээл хийж чадахгүй л дээ. Ааштай байж тухайн хүний дотроос гарч буй бүтээл бусдын зүрх сэтгэлийг хөдөлгөж чадна. Тийм болохоор хүмүүс уран бүтээл нь ямар вэ гэдэг дээр анхаарахаас биш, хувь хүн ямар вэ гэдгийг анхаараад хэрэггүй. Жишээлбэл, Пикассог хүн гэдэг талаас нь авч үзвэл чөтгөр шиг гэж хэлж болмоор. Гэтэл хүн төрөлхтнийг баярлуулж баясуулж чадсан агуу уран бүтээл нь өөрийнх нь хүн гэдэг хязгаараас даваад гарчихсан. Хүмүүсийн үнэлгээгээр тэр бол муу хүн. Яагаад гэвэл хамаг үр хүүхдээ хаясан, олон эхнэр сольсон гээд л хөвөрнө. Тэгсэн хэрнээ тэр муу хүний дотроос дэлхий нийтийг баясгах уран бүтээл гарч чадсан. Тэгэхээр Пикассог балиар муухай гэж хэлэхийн аргагүй байгаа биз дээ. Тэрхүү үнэлгээг хувь хүнд нь биш бүтээлд нь өгч байгаа биз дээ. Тэгэхээр аливаа юмыг туйлын сайн, туйлын муу гэж үнэлж туйлшрах аргагүй. Муу гэдэг юман дотор сайн зүйл оршиж л байдаг. Сайн гэж бодсон зүйлд муу тал бас л байж байдаг байхгүй юу. Тиймээс сайн, муу гэж туйлширч ярьдаг үгэнд би үнэмшдэггүй.

-Зураач хүн дан ганц авьяас хангалтгүй, сэтгэлийн боловсрол мэдрэмжтэй байж гоц гойд уран бүтээл туурвидаг гэдэгтэй санал нийлэх үү?

-Байгалиас заяасан авьяастай хүний амьдрал цаанаасаа бүх зүйл нь урлаг болчихсон байдаг. Урлагаар амьдардаг, амьсгалдаг. Гаднаас нь харахад андашгүй мэдрэгддэг. Өөрийнх нь ааш араншин, бусадтай харьцаж байгаа зэрэг бүх зүйл нэвт шингэчихсэн байдаг. Өөрөөр хэлбэл харизмтай хүн байдаг. Түүнээс биш сургуулиар мянга заалгаад мундаг техниктэй зурж байлаа ч гэсэн тэр зургаас нь амь амьсгал мэдрэгддэггүй тохиолдол бий. Хувь уран бүтээлчийн харизм шингээгүй зураг харахад андашгүй. Зургууд нь хүнд юу ч хэлдэггүй. Өөр лүүгээ дуудаж чаддаггүй. Өөрийн эрхгүй чамайг татаж удаан зогсоодог, амьдлаг зургууд гэж бий.

-Та таван зуун төгрөгийн тос нүүрэндээ түрхээд явдаг хэмээн ярьсан удаатай.  Охид бүсгүйчүүд өнгөнд хэт татагдаж буй байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-ХХ зууны хүн, ХХI зууны эмэгтэйчүүдэд ийм байх ёстой гэж ярих нь утгагүй хэрэг. Бидний үед байгаагаараа болгоод л байдаг байсан. Одоо ийм их гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээний дунд, мэдлэгтэй материалтай хүмүүс үг хэлэх нь зохихгүй. Тэгээд ч эмэгтэй хүн ийм байх ёстой гэдэг үгийг хэнд ч хэлмээргүй байдаг юм.

-Удахгүй нээлтээ хийх үзэсгэлэнгийнхээ талаар ярихгүй юу?

-Миний "Өвсний орчуулагч" нэртэй үзэсгэлэн зургадугаар сарын 21-нд “MN17 Art Gallery” нээлтээ хийнэ. үзэсгэлэн ирэх долдугаар сарын 12 хүртэл “MN17 Art Gallery”-д олны хүртээл болно. Би бүтээгч, хайрлагч, ухаарагч, ухамсарлагч, бясалгагч байх дуртай. Миний дотор оршихуйн утга уянга багтаж ядан хөглөгдөхөд, өвсөнд, шувуудад, нохойд бас хүмүүст зориулан зурдаг. Би сүүлийн 36 жилийн турш тасралтгүй уран бүтээлээ туурвиж, дэлхийн 40 орчим улсад үзэсгэлэнгээ гаргасан. Би залуудаа илүү хүний гадна талыг зурдаг байж. Одоо харин зөвхөн дотор талыг нь зуръя гэж бодож байна.

П.УРНАА

1

1



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 23

saraa (202.9.42.228)
2018-06-24 16:05:31
oxidod ni niigemd mash gaj buruu ursgal oruulj irsen . chotgor shulamsiin bayar nereer zaluusin dund asar buruu ulger bolson bas ger bul xair durlalig uguisgej xet chamirxal uusgesen mash buruu oxid sanagddag

Зочин (27.123.214.103)
2018-06-21 13:29:07
Наад хүүхэн чинь 5 буудлын ХУЖАА юмаа.бага байхад хужаа эмээ өвөөгийн бид мэднээ

Zochin (24.16.93.43)
2018-06-20 13:41:57
Galzuu eruul bish hun shuu dee, gej tusgai hun boloh gej erguutej ogdog hogshin jinger

irgen (112.72.14.169)
2018-06-19 21:07:19
Harahaas hair hurmeer aguu busguid amjilt hudie.My zee ohind 1 chiher egsen.Ter ohin mini mash zurah sonirholtoi.bi ih bilegsheedeg uoma.Amjilt.

irgen (112.72.14.169)
2018-06-19 21:06:45
Harahaas hair hurmeer aguu busguid amjilt hudie.My zee ohind 1 chiher egsen.Ter ohin mini mash zurah sonirholtoi.bi ih bilegsheedeg uoma.Amjilt.

zochin (103.87.255.42)
2018-06-19 15:56:25
MN17 art gallery haana ve

Зочин (202.9.40.74)
2018-06-19 14:46:16
цацаагийн алчуур нөмөрсөн зураг их гоё гарч

unshigch (43.250.126.90)
2018-06-19 14:39:42
saikhan yriltslaga bna, Mundag bvsgvi yumaa. Ulam iluu ikh amjilt khusie. iim khumuus Mongold min olon baigaasai daa.

Зочин (202.9.40.74)
2018-06-19 14:39:31
мундаг өөрийнх нь үс зүс ч бас аятайхан болж амжилт

temuujin (202.9.41.143)
2018-06-19 14:02:06
Чи өөрөө өвс...

зочин (103.229.120.62)
2018-06-19 13:04:28
Авьяаслаг уран бүтээлч бүсгүйд амжилт хүсэе.

Зочин (66.181.161.108)
2018-06-19 12:48:28
Urlagiin uilsed tani amjilt husie. Taniig hundelj yavdag shuu urlagiin hun l ingej uuriinhuuruu etgeed sonin harj chaddag. Bi buteel tsugluuldag hojim tanii buteeleer sangaa bayajuulna. Amjilt husie tand

Зочин (66.181.187.93)
2018-06-19 12:46:17
Сайхан авьяас дээр нь маш их хөдөлмөрч бүсгүй шүү.Таны уран бүтээлээс чинь авах юмсан. Уран бүтээлийн ажилд өндрөөс өндөр амжилт хүсье.

Bold (66.181.161.96)
2018-06-19 12:19:50
Mundag shuu amjilt

Зочин (112.72.14.22)
2018-06-19 12:04:59
өвс хүн 2 шал өөр. гүн ухаан цэгцэлдэг бол монгол ийм худалч хулгайчийн орон болохгүй байлаа.

Зочин (64.119.19.133)
2018-06-19 11:33:20
манай зураачид ахмад, дунд үеийнхэн, залуу зураачид бугд свйн байсан одоо дэлхийтэй хөл нийлж байгаа, ер нь Монголыг гадаадад муу нэртэй бөхийн төрлийхөн, энэ хэдэн Зураач уран бү тээлчид маань сайн нэрийг гаргаж байгаа юм, тэдэнд дотоод зах зээл нь багадаж гологдоод байгаа юм, тэр хөгжлийг нь хойш татах вий, ийм учраас тэд дандаа гадагшаа явж үзэсгэлэнгээ гаргах гэж явдаг юм. манайд классик сохирхогч нар бас бага бна, Оюуны боловсрол бас хоцорч байгаа нь харагдаж бна даа.,

Зочин (66.181.182.237)
2018-06-19 11:30:52
Гайхалтай

Зочин (64.119.17.161)
2018-06-19 11:05:19
Ёстой мундаг уран бүтээлч шүү, амжилт хүсье

juj (103.26.193.234)
2018-06-19 10:55:13
Manai sharga moritiin zusland gardag goe egch bailaa.budnii heseg ohiduud ter egcheer buee yaaj avch yavaagii harj ulger jishee avdag baisan.odoo ch tiim heveree baina.Tanid eruul enhiig husue.

Зочин (182.160.35.84)
2018-06-19 10:18:15
Галзуурчихсан авгай

Эрчис (202.179.27.201)
2018-06-19 10:07:06
Сайхан нэгийг бодогдуулам ярилцлага байна. Таны сэтгэлгээ залуус болон Монгол Улсын дүрслэх урлагт өвс адил амь амьдрал бэлэглэх болтугай. Энгийн бүхэн агуай гэж...

ДАРЬСҮХБААТАР (64.119.18.243)
2018-06-19 09:54:50
МАНАЙ САРНЫЦАЦАРГАЛТ ГАЙХАЛТАЙ УРАН БҮТЭЭЛЧ ШҮҮ, НЭР НЬ ХҮРТЭЛ ГЭРЭЛ ТУЯА САЦРУУЛДАГ... САРНЫ ТУЯА УУЛ НЬ ХҮЙТЭН АТАЛ САРАНЦАЦРАЛТ ДУЛААН БОЛГОСОН, ОДОО САР БАРАГ ҮҮРД ДУЛААН БҮЛЭЭНЭЭР САЦАРНА, САРАНЦАЦААГИЙН ЗУРАГ БҮТЭЭЛ БАЙСАН, БАЙХ ЦАГ ХУГАЦАА ОРОН ЗАЙН АЛС ДАЙДАД САР ТЭНГРИТ МАНДСААР БАЙХ БОЛНО ГСЭН ҮГ...

Хро (66.181.182.35)
2018-06-19 09:42:08
Өвс татсан болгон муу биш гэсэн үгүү кк

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-19 10:58:30 - Улс төр
Хотын даргыг огцруулах асуудлыг энэ сарын 23-нд хэлэлцэнэ
2018-11-19 10:51:22 - Спорт
Такакэйшёо башёг тэргүүлж, монголын бөхчүүд тааруухан амжилттай байна
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-19 10:47:36 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д ажлын айлчлал хийж байна
2018-11-19 10:43:32 - Хууль
Хоёр шүүгчид сануулах, нэг шүүгчид огцруулах сахилгын шийтгэл ногдуулжээ
2018-11-19 10:42:37 - Орон нутаг
Аймаг дундын отрын бүс нутагт 467 мянган мал өвөлжиж байна
2018-11-19 10:38:07 - Эдийн засаг
НӨАТ-ын супер азтан тодорсонгүй
2018-11-19 10:31:31 - Боловсрол
Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг чадавхжуулах сургалт зохион байгуулав
2018-11-19 07:55:21 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-11-19 07:48:05 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан ББСБ-тай УИХ-ын гишүүдийн асуудлыг ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ
2018-11-19 07:43:47 - Энтертайнмент
ИННОВАЦИ: Ганц дуслаар малыг шимэгчдээс салгах бүтээгдэхүүн МОНГОЛДОО үйлдвэрлэжээ
2018-11-19 07:43:41 - Орон нутаг
Тавантолгойд Ерөнхий сайдыг ирэх сургаар хэдэн халтар жолоочийг ийш, тийш нь нуусан
2018-11-19 07:43:38 - Энтертайнмент
САЙН МЭДЭЭ: Дэлхийн хамгийн том ноолууран хувцасны дэлгүүр нээгдлээ
2018-11-19 07:43:33 - Гадаад
Америк, Хятадын зөрчилдөөн ширүүсч байна
2018-11-19 07:41:07 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2018-11-18 17:05:27 - Нийслэл
Ашиглалтын хугацаа дууссан 150 гаруй цахилгаан шат бүртгэгджээ
2018-11-18 16:58:01 - Эрүүл мэнд
ДОХ-ын 266 тохиолдол бүртгэгдээд байна
2018-11-18 16:51:19 - Спорт
Оюутны дэлхийн лигийн тэмцээд Монгол Улс шилдэг наймд шалгарчээ
2018-11-18 16:47:37 - Хууль
Нярай хүүхдийн цогцос олджээ
2018-11-18 14:02:26 - Энтертайнмент
"Авьяаслаг Монголчууд-3" шоуны хагас шигшээ тоглолт эхэлнэ
2018-11-18 13:54:23 - Орон нутаг
Шүлхий өвчний үеэр 170 орчим сая төгрөгийн зардал гарчээ
2018-11-18 13:38:43 - Нийслэл
Том оврын автобусны утааны тортогжилт их байна
2018-11-18 13:15:00 - Хууль
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
2018-11-18 12:48:34 - Улс төр
С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг шалгах Түр хороо байгуулах хүсэлт гаргав
2018-11-18 12:44:04 - Эдийн засаг
Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол явагдана
2018-11-18 12:39:14 - Орон нутаг
Монгол, Оросын найрамдлын өдрүүд үргэлжилж байна
2018-11-18 12:33:07 - Орон нутаг
Арвайхээр хот шинэ цэвэрлэх байгууламжтай болжээ
2018-11-18 12:27:14 - Байгаль Орчин
Улаанбаатарт 8 градус хүйтэн байна
2018-11-18 12:21:06 - Улс төр
Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж эхэлнэ
2018-11-18 12:14:57 - Энтертайнмент
Өнөөдөр хөх бар өдөр
2018-11-17 15:32:14 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсны улмаас төрсөн эхийнхээ аминд хүрчээ
2018-11-17 15:13:19 - Нийслэл
Залуучуудын чуулга уулзалт болж байна
2018-11-17 14:07:01 - Нийслэл
Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил 43 хувьд хүрчээ
2018-11-17 14:01:18 - Эдийн засаг
Гарал үүслийн гэрчилгээтэй хүнсний ногооны арилжаа зохион байгуулна
2018-11-17 13:50:38 - Спорт
С.Цэрэнчимэд ДАШТ-ээс дөрвөн насны ангиллаар медаль хүртсэн анхны бөх боллоо
2018-11-17 13:43:39 - Эрүүл мэнд
Томуугийн вакцинд 54 мянган хүн хамрагджээ
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-17 12:28:15 - Нийслэл
Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2018-11-17 12:01:18 - Улс төр
Хууль зүйн байнгын хорооны ирц бүрдэхгүй байна
2018-11-17 12:01:13 - Эдийн засаг
Өнөөдөр НӨАТ-ын баримтаа амжиж бүртгүүлээрэй
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-16 08:09:03 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболд нар уулзаж эвлэрэх тохироонд хүрсэн үү
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Өсөлтийн даавар хэрэглэвэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-16 12:05:03 - Хууль
Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагажээ
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-17 15:32:14 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсны улмаас төрсөн эхийнхээ аминд хүрчээ
2018-11-16 12:32:20 - Гадаад
Сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөсөн таван этгээдэд цаазын ял төлөвлөжээ