Аянгад цохиулж нас баржээ

Түгээх    
2018-06-19 17:32:30 - Орон нутаг

ayangaЭнэ сарын 18-ны 20:00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд орсон түр зуурын борооны үеэр тус сумын наймдугаар багийн иргэн, 27 настай малчин Т.Д аянгад цохиулж нас баржээ.

Унаж явсан морь нь газар дээрээ үхэж, иргэн Т.Д-ийн өмсөж явсан хувцсууд урагдаж тасарсан, бүх бие нь түлэгдсэн байдалтай олдсон байна. Хэргийг холбогдох газрууд нь шалгаж эхэлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраас сүүлийн өдрүүдэд Баруун-Урт сум тогтмол бороотой байгаатай холбогдуулан борооны үеэр иргэд, малчдад өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан байна.

Аянга цахилгаанаас сэргийлэх зөвлөмж:

1. Аянганы дуу бүдэг сонсогдож байсан ч өөрийн тань байгаа газар аянга буух аюултай;

2. Аянга нь өндөрлөгт байгаа зүйл уруу унах нь элбэг, өндөр зүйл дээр буусан аянга дотогш дамжих аюултай;

3. Нэг дор бөөнөөрөө байхгүй байх;

4. Ил задгай саванд шатамхай бодис хадгалахгүй байх;

5. Өндөр уулын оройд, тэгш тал газрын голд болон нүцгэн хадан дээр байрлахгүй байх;

6. Аянгатай үед усанд орох нь аюултай;

7. Мөн радио, телевиз, гар утас зэргийг унтрааж байх;

8. Саваа модон хэлбэртэй биетийг толгой дээрээ барихгүй байх;

10. Биеийн өндрийг аль болох нам болгож, ингэхдээ 2 гараараа газар тулалгүй, хөлөө нийлүүлээд чихээ дарах байрлалыг сонговол аюулгүй;

11. Машин дотор харьцангуй аюулгүй. Машин дээр аянга буусан ч дотор нь дамжиж орохгүй. Цонхоо заавал хааж, дээвэр цонхноос зайдуу суух хэрэгтэй;

12. Аянга нижигнэх дуу гармагц мориноосоо бууж доош суух хэрэгтэй;

13. Модонд хэт ойртох нь аюултай, мөн хэт холдож болохгүй. Модноос 4 метрээс дээш зайнд холдож доош суух;

14. Цахилгаан шон дээр аянга их буудаг учир шонгоос хол байх хэрэгтэй;

15. Гэрийн янданг яаралтай авч, өрхөө бүтээх, телевизийн антенныг брезинт буюу даавуугаар бүтээх;

16. Аянга цахилгаантай үед нейлон, пролонон хувцастай байх нь цахилгаан цэнэгийн газардуулгагүй болж цэнэг хуримтлах осолтой;

17. Цахилгаанд цохигдсон хүнийг нойтон шороо, норгосон зүйлээр хучих нь тустай.

Дээрх зөвлөмжийн дагуу өөрийн болон бусдын  амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учрах  эрсдэлээс бүрэн зайлсхийх боломжтой

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 12

Зочин (64.119.18.212)
2018-06-20 03:38:18
Монгол ялна аа

Зочин (103.57.94.18)
2018-06-20 02:19:40
SHAVARAAR HAMGAALJ BOLNO

Зочин (112.72.14.238)
2018-06-19 21:47:08
жилд дунджаар 3хүн аянгад өртөж амиа алддаг юм байна. монголд.

Зочин (66.181.161.101)
2018-06-19 20:22:19
Um mani badmi xum.

Зочин (112.72.11.115)
2018-06-19 19:33:55
Сайхан зөвлөгөө байна

mongolchuud (202.131.230.20)
2018-06-19 19:02:59
17dah hi yag unen yum bilee nudeeree uzsen

Зөв (202.9.40.101)
2018-06-19 19:00:48
Зөв нойтон шороо элсээр хучих хэрэгтэй гэж бдаг

Зочин (27.123.214.90)
2018-06-19 18:59:02
Yur ni bodloor bish medlegeer asuudliig shiiddeg gedgiig bid oilgoh tsag ni boljeee.

Зочин (27.123.214.90)
2018-06-19 18:58:22
17 deer negent tsohiulsanii daraah avrah ajillagaag yrij bna. Tmees zuv.

Зочин (122.201.21.33)
2018-06-19 18:09:17
17 нь зев шуу. Физикдээ сууж байгаагуй дуракууд уу?

Зочин (103.9.90.98)
2018-06-19 17:56:31
Уншаад яг тэгж бодож байлаа, нойтон зүйл цахилгаан дамжуулаг гэхээр яадаг юм бол

Naraa (66.181.178.244)
2018-06-19 17:40:59
Ene 17 dahi ni vnen vv bi bol mash buruu l gej bodoj bn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-19 13:25:56 - Орон нутаг
Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтэд зохион байгуулалтын шуурхай арга хэмжээ авч байна
2018-11-19 13:16:23 - Орон нутаг
Арвайхээр хотын цэвэрлэх байгууламжийг монгол инженерүүд бүтээжээ
2018-11-19 13:04:59 - Эрүүл мэнд
ЭНТО: Виферон лаа ямар нэгэн асуудалгүй, хүүхдийн эмнэл зүйд хэрэглэж БОЛНО
2018-11-19 13:00:46 - Нийслэл
Энэ онд гал түймрийн улмаас 58 хүн амь насаа алджээ
2018-11-19 12:58:45 - Хууль
Нийт шүүгчийн 51%-д иргэдээс гомдол гаргажээ
2018-11-19 12:51:38 - Нийслэл
Өнөөдөр “Дэлхийн жорлонгийн өдөр” тохиож байна
2018-11-19 12:48:55 - Спорт
Ү.Үүрийнтуяагийн Их мастер цолыг албан ёсоор баталгаажуулжээ
2018-11-19 12:40:16 - Нийслэл
Арваннэгдүгээр сарын 26-ны даваа гарагт БҮХ НИЙТЭЭР АМАРНА
2018-11-19 11:41:10 - Хууль
“Бид Уучлахгүй” жагсагчид гишүүдийг АТГ-т өгнө
2018-11-19 11:29:41 - Улс төр
ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор ажлаа өгөх өргөдлөө гаргажээ
2018-11-19 11:14:03 - Спорт
U23 ДАШТ: Г.Ганхуяг хүрэл медаль хүртэж, эрэгтэй бөхчүүдийн анхны медальтан боллоо
2018-11-19 10:58:30 - Улс төр
Хотын даргыг огцруулах асуудлыг энэ сарын 23-нд хэлэлцэнэ
2018-11-19 10:51:22 - Спорт
Такакэйшёо башёг тэргүүлж, Монголын бөхчүүд тааруухан амжилттай байна
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-19 10:47:36 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д ажлын айлчлал хийж байна
2018-11-19 10:43:32 - Хууль
Хоёр шүүгчид сануулах, нэг шүүгчид огцруулах сахилгын шийтгэл ногдуулжээ
2018-11-19 10:42:37 - Орон нутаг
Аймаг дундын отрын бүс нутагт 467 мянган мал өвөлжиж байна
2018-11-19 10:38:07 - Эдийн засаг
НӨАТ-ын супер азтан тодорсонгүй
2018-11-19 10:31:31 - Боловсрол
Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг чадавхжуулах сургалт зохион байгуулав
2018-11-19 07:55:21 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-11-19 07:48:05 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан ББСБ-тай УИХ-ын гишүүдийн асуудлыг ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ
2018-11-19 07:43:47 - Энтертайнмент
ИННОВАЦИ: Ганц дуслаар малыг шимэгчдээс салгах бүтээгдэхүүн МОНГОЛДОО үйлдвэрлэжээ
2018-11-19 07:43:41 - Орон нутаг
Тавантолгойд Ерөнхий сайдыг ирэх сургаар хэдэн халтар жолоочийг ийш тийш нь нуусан
2018-11-19 07:43:38 - Энтертайнмент
САЙН МЭДЭЭ: Дэлхийн хамгийн том ноолууран хувцасны дэлгүүр нээгдлээ
2018-11-19 07:43:33 - Гадаад
Америк, Хятадын зөрчилдөөн ширүүсч байна
2018-11-19 07:41:07 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2018-11-18 17:05:27 - Нийслэл
Ашиглалтын хугацаа дууссан 150 гаруй цахилгаан шат бүртгэгджээ
2018-11-18 16:58:01 - Эрүүл мэнд
ДОХ-ын 266 тохиолдол бүртгэгдээд байна
2018-11-18 16:51:19 - Спорт
Оюутны дэлхийн лигийн тэмцээд Монгол Улс шилдэг наймд шалгарчээ
2018-11-18 16:47:37 - Хууль
Нярай хүүхдийн цогцос олджээ
2018-11-18 14:02:26 - Энтертайнмент
"Авьяаслаг Монголчууд-3" шоуны хагас шигшээ тоглолт эхэлнэ
2018-11-18 13:54:23 - Орон нутаг
Шүлхий өвчний үеэр 170 орчим сая төгрөгийн зардал гарчээ
2018-11-18 13:38:43 - Нийслэл
Том оврын автобусны утааны тортогжилт их байна
2018-11-18 13:15:00 - Хууль
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
2018-11-18 12:48:34 - Улс төр
С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг шалгах Түр хороо байгуулах хүсэлт гаргав
2018-11-18 12:44:04 - Эдийн засаг
Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол явагдана
2018-11-18 12:39:14 - Орон нутаг
Монгол, Оросын найрамдлын өдрүүд үргэлжилж байна
2018-11-18 12:33:07 - Орон нутаг
Арвайхээр хот шинэ цэвэрлэх байгууламжтай болжээ
2018-11-18 12:27:14 - Байгаль Орчин
Улаанбаатарт 8 градус хүйтэн байна
2018-11-18 12:21:06 - Улс төр
Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж эхэлнэ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-16 08:09:03 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболд нар уулзаж эвлэрэх тохироонд хүрсэн үү
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Өсөлтийн даавар хэрэглэвэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-16 12:05:03 - Хууль
Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагажээ
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-17 15:32:14 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсны улмаас төрсөн эхийнхээ аминд хүрчээ
2018-11-16 12:32:20 - Гадаад
Сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөсөн таван этгээдэд цаазын ял төлөвлөжээ