Д.Эрдэнэчулуун: Хар усан тохойд 1080 модон суулгацтай суварга босгоно

Түгээх    
2018-06-20 13:03:18 - Байгаль Орчин

“Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Эрдэнэчулуунтай ярилцлаа.

-Та яагаад 1080 суулгацтай суварга босгох болсон талаараа ярихгүй юу?

-Энэ ажлын гол зорилго нь хүмүүсийг хоорондоо нэгдэж чаддаг, монголчууд нэгнээ дэмждэг, аливааг хамтарч хийдэг, зорилгынхоо төлөө хамтран зүтгэдэг, хамт мөрөөддөг болгох явдал юм. Бид нэг нэгнээ дэмжиж хөгжүүлэх хэрэгтэй шүү дээ. Над шиг монголчуудынхаа хийсэн зүйлийг худалдаж аван, хөрөнгө оруулъя гэсэн дадал хэвшилтэй хүмүүс маш ховор байна. Бид хамтдаа хурдан хөгжинө шүү дээ. Ийм л зүйлийг бий болгож хэвшүүлмээр байна. Сайн үйл гэж юуг хэлэх вэ? Ердөөсөө бодохоос эхэлдэг. Тэр маань сайн яваасай, тэр хүний ажил үйлс бүтэмжтэй байгаасай гэсэн бодлоос л эхэлдэг.

-Суваргаа яг хаана босгохоор төлөвлөж байна вэ?

-Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гацуурт тосгоны Хар усан тохойд 1080 модон суулгацтай суваргаа босгоно гээд бүх юмаа төлөвлөчихсөн. 2014 онд анх Баянзүрх дүүргийн орлогч даргад хүсэлтээ өгөөд, 2015 онд хариугаа аваад, Германы ой судлаач, инженер хүнийг авчирч судалгаа хийлгүүлээд, 2016 онд анх Хайрхан дээрээ ажлаа эхлүүлсэн. Ер нь энэ санаагаа хэрэгжүүлэх гээд найм дахь жилдээ явж байна.

-Модон суваргын ажил хэдэн хувьтай явагдаж байна вэ?

-Эхний удаад би монгол ахан дүүсээ нэгтгэж нэгэн зорилготой болгоё, ямар ч байсан мянган хүний дэмжлэг авъя гэж бодсон юм. Үүнийгээ би эхний шат гэж тодорхойлсон. Энэ ажил маань өөрөө 100% хандивын үйл ажиллагаанаас бүтэж байгаа учир хэн нэгдэхийг хүсэж байна, хэн яаж туслах вэ гэдгээс шалтгаалаад сайн дурын хүмүүсээс баг маань бүрдэж байгаа. Аль хэзээний мянга гаруй хүн бидэнтэй нэгдсэн. Дараагийн удаад сайн дурын сайхан сэтгэлт хүмүүсээс мөнгө цуглуулах ажлыг 2015 оны аравдугаар сарын 27-ноос эхлүүлсэн. Тэрнээс өмнө дотроо “Иймэрхүү юм хийнэ дээ” гээд бодож л байсан. Гэхдээ хүмүүст нэг их зарлаагүй. Учир нь бид иймэрхүү зүйл дээр итгэл найдвараа алдаад байдаг. Эхлээд нэг их гоё юм ярьж байгаад яваандаа “За даа, энэ ч худлаа боллоо доо” гэж бодож эхэлдэг хэвшмэл ойлголттой болоод байгаа юм. Тэрийг л эвдэж хаямаар байна. Чин сэтгэлээсээ хүссэн юм үргэлж биеллээ олдог юм шүү гэдгийг харуулахыг хүсч байна.

-Моднуудаа туршилтаар тарьж үзсэн үү?

-Модыг ер нь нар шингэсэн хойно наргүй байхад услах ёстой. Тэгж байж илүү сайн шингэж ургадаг. Өдрийн цагаар усалвал буцаж ууршдаг. Анх 2016 онд модоо туршилтаар тарьж эхлэхдээ уулын сүүдэрт нарны тусгал бага газар тарьсан боловч тэр жил найман сард 14 хоног дараалж 38 хэм хүртэл маш их халсан. Тэр үед 4000 гаруй модыг гараар услах их хэцүү байсан. Өдөрт 300 гаруй мод л услах боломжтой байсан. Тэрнээсээ сургамж аваад дуслын систем хийнэ гэж зориод явж байна. Өнгөрсөн жил салхин сэнс тавьж үзсэн. Мэргэжил сургалт үйлдвэрлэлтийн төвийн багш Ганболд сурагчдын хамт бидэн дээр ирж, Базарваань гэж хүүхдийн “шилдэг зохион бүтээгч” болсон бүтээлийг нь ажил дээрээ хэрэгжүүлж хашааныхаа нүхийг ухуулсан. Энэ ажлыг 100% сайн дурын үндсэн дээр явуулж байгаа. Тийм учраас  хүмүүсийн сэтгэлийн бэлэг болгож өгсөн хандивыг би яг энэ үйл ажиллагаандаа зарцуулъя гэж боддог. Тэрнээс би энд ганцаараа явж байгаад хуушуур аваад идчихсэн гэж хэлмээргүй байна шүү дээ (инээв.сурв). Хүмүүст би баяр баясал, инээд хөөр бэлэглэхийг хүсч байна. Тийм учраас яг гол үйл ажиллагаандаа зарцуулмаар байна. Жишээ нь модон суварганыхаа хашаа, сэнс гэх мэт зүйлдээ зарцуулаад, одоо ингэе тэгье, ийм зүйл хийе гээд цаг дор нь дэлгэрэнгүй мэдээлнэ.

-Монголчууд маань таны энэ сайн дурын ажилд хэр гар бие оролцож байна вэ?

-Ер нь нийгэм гэдэг чи, би, бид өөрснөө шүү дээ. Бид ямар явахаас л бүх зүйл шалтгаална. Бидэнд сайн дурын ажил, олон нийтийн үйл ажиллагаа хийх дадал зуршил байхгүй байгаа нь маш том дутагдал. Би ч гэсэн долоон жил ямар ч цалингүй, Германд гэр бүл, ажил амьдрал бүх юмаа л орхиод явж байна шүү дээ (инээв.сурв). Мэдээж энэ их амаргүй. Монголын ард түмэн, уул ус маань намайг ивээгээд, бүх ажил үйлс маань бүтээд сайхан байна. Гэхдээ хүнд өдрүүд зөндөө байдаг. Тэглээ гээд энэ ариун зорилго, хүсэл мөрөөдлөө орхиж болохгүй. Бидний модоо тарих гэж байгаа уул бол цэргийн хар сүлд гэж тахидаг, хийморь сүлд нь ямар байх вэ, эрчүүд нь ямар байх вэ гэдгийг даатгадаг уул. Гэтэл моддыг нь тайраад, зүрх шимширмээр болгочихсон. Би л тэгж боддог юм л даа. Хийморь сүлдээ даатгадаг энэ уулаа ингээд сүйтгэчихээр зарим Монгол ахан дүүс, эрчүүд маань архинд ороод байгаа нь үүнтэй холбоотой байж магадгүй л гэж боддог юм. Дэлхийн дулаарал юунаас үүдэлтэй гэж бодож байна вэ? Яагаад гадаадын улс орнууд улам л эко, ногоон болоод бид улам их гантай болоод байна вэ? Энийг маш энгийнээр тайлбарлая. Манай улсын бэлчээрийн даац хэтэрснээс болоод талхлагдаад, ногоон бүрхэвч маань байхгүй болоод байна шүү дээ. Нарны тусгал ногоон ургамал дээр буугаад, фотосинтез үүсгээд, ургамал мод илүү сайхан ургадаг. Энэ нь байхгүй болчихоор хар яриагаар яривал нарны илчийг шингээгээд, буцаагаад маш их халуун бий болгодог гэж ойлгож болно.

-1080 суулгацтай суваргадаа ямар ямар модод сонгож тарих вэ?

-Юун түрүүнд салхины хамгаалалтын мод тарина. Энэ бол улиас мод. Улиас нь навчит мод учраас навч ихтэй. Тийм болохоор сүүдэр сайн гаргана. Хоёрдугаарт, их тэсвэртэй. Тэрнийхээ дотор талаар хоёр төрлийн бутлаг ургамлуудыг тарина. Дараа нь ондоо төрлийн модод тариад хамгийн сүүлд шинэс модоо тарина. Энэ модыг тариад би баярлаж бахдахдаа гол нь биш шүү дээ. Хамгийн гол нь бид нийгмийнхээ төлөө сайн сайхан зүйл хийж хэвших хэрэгтэй. Яагаад вэ гэхээр 82 сая хүн амтай Герман улс дор бүрнээ өөр өөрсдийнхөө зүйлсийг хийхэд хангалттай. Харин бид цөөхүүлээ байгаа учраас нэг нэгэндээ туслах ёстой. Миний энэ хийж байгаа ажил Байгаль орчны яамны ажил гээд орхиж болно. Гэтэл тэр хүмүүсийн хүн хүч, чадвар, сэтгэл нь хүрэхгүй байна. Харин надад хийе гэсэн сэтгэл байна, боломж бололцоо итгэл найдвар, чадвар байна. Одоогийн байдлаар надад 1500 гаруй хүн тусалж дэмжиж байна. Энэ л хангалттай шүү дээ. Бүгдээрээ нэг нэгнээ гэсэн сэтгэл, сайн дурын ажилд чин сэтгэлээсээ оролцох дадал туршлага л бий болгох хэрэгтэй.

О.ЖАВЗАНПАГМА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 21

Зочин (112.72.14.118)
2018-06-23 19:29:31
нэмж хэлэхэд мод чинь өөрөө суварга шүү дээ.цемент% шохой гэхгүйгээр.

Зочин (112.72.14.118)
2018-06-23 19:25:18
би их баярлаж байна. чи бидний л нутаг шүү дээ. байгаль , лус савдаг ч баярлаг.

сайхан дэмжиж байна (66.181.178.125)
2018-06-23 00:17:10
сайхан мод тарьж суварга босгох нь энд тэнд жорлон болсон шавар суваргаас илүү дээр дээ

Зочин (202.179.3.94)
2018-06-22 13:25:42
Суварга барьсаар түвдүүд шиг болчих вий дээ

zochin (202.179.18.63)
2018-06-22 11:38:39
10 jiliin tugsugchuus mungu abaad l mod suulgana geed yavsan yasan???

zochin (202.179.18.63)
2018-06-22 11:38:29
10 jiliin tugsugchuus mungu abaad l mod suulgana geed yavsan yasan???

zochin (202.179.18.63)
2018-06-22 11:37:55
hudlaa ineesen huuramch teneg mal be.................

zochin (202.179.18.63)
2018-06-22 11:37:27
ene shig teneg hun bhgui

Зочин (66.181.160.16)
2018-06-22 08:46:06
Сайхан ажил. Сайн санаат хүмүүсээ хушуу нэмэхээр хуруу нэмбэл сайнсан. Сайн санаа сайхан сэтгэл бүхэн дэвжин дэлгэрэх нягууртай.

Зочин (202.131.243.190)
2018-06-21 16:45:36
hahaha teneg pisda nar haa saigui boljee. iim lalar hiij bhaar heden huuhded zoriulsan yum hiigeech

Зочин (27.123.214.93)
2018-06-21 13:47:15
Манайхан хийгээгүй байж хийчихсэн юм шиг л ярих юмаа.Тэгээд мартуулаад дараа хийсэн гэж тайлан бичээд л болоо.

Иргэн (203.91.115.46)
2018-06-21 11:47:54
Ерөөсөө ойлгосонгүй юун Модон суврага вэ? Зураг хөрөг нь бна уу? Зүгээр сайхан Модоо тариад явуул яасан юм. Би Хашаандаа 100 гаруй мод бут тарьчаал Худгаас ус зөөгөөл явж бна. Хороо дүүргээс хардаг юм байхгүй 100 гаруй модын ургуулж арчлахад жилдээ 2-3 сая төгрөг зарлагддаг.

maanag (14.202.139.178)
2018-06-20 19:59:59
Юун суврага яриад байгааг нь зарим уншигч байтугай жавжинпагмаа ч ойлгоогүй байна , 1080 модыг суврага хэлбэртэй тарьна гэж байна дүнхүүнүүд

Зочин (112.72.14.140)
2018-06-20 18:34:30
Суврага биш модоо л тарь!!! Монголд сувраг нь модноосоо хавьгүй их болсон!

Үүлэнсолонго (66.181.161.15)
2018-06-20 16:11:11
Олон жилийн турш Монголчуудыгаа уриалан нэгдүүлж, их зүйлийг бүтэрэгний байгаад нь ихэд талархаж байна аа.

Зочин (139.5.219.204)
2018-06-20 15:20:36
Суварга муварга гэсэн хүн ч нэг л биш байдгиймдаа.Сувдаг эр юм.

Зочин (59.153.115.141)
2018-06-20 15:05:44
ALIMNII MOD TARIJ HUMUUS UNEGUI IDMEER SANAA TORLOO

Зочин (27.123.212.132)
2018-06-20 14:25:35
shavar dagz shig balai ym hiihee bolimoor ym

Энхжин (43.250.126.90)
2018-06-20 14:15:01
Ямар мундаг юм бэ гоё юмаа амжилт

Б (66.181.161.96)
2018-06-20 13:56:07
Хэдэн үхмэл чулуу шавар босгож байхаар хүн амраад суух сүүдрэвч, сандал хий!!!

Өрь (150.129.142.54)
2018-06-20 13:48:49
Балай ч юм шиг Бахархмаар ч юм шиг Өөрөө өөртөө л болж байдаг юм байхдаа Болтугай болтугай Наад мөнгөнөөсөө нээрээ нэг хоёр хуушуур идээрэй Үхчивээ кк

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-23 16:34:01 - Хууль
Төрийн албаны автомашиныг тусгай хэрэгцээнд унахгүй
2018-09-23 16:21:15 - Энтертайнмент
Mongolia’s next top model-2” нэвтрүүлэгт гурван улсын моделиуд өрсөлдөнө“
2018-09-23 16:15:52 - Нийслэл
Шинэ нисэх онгоцны буудал ирэх жилийн тавдугаар сарын 1-нд ашиглалтад орно гэв
2018-09-23 15:58:52 - Спорт
Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг эхний ялалтаа авлаа
2018-09-23 15:51:10 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Конгрессын номын санд зочилж, Монгол ном бүтээлтэй танилцав
2018-09-23 15:42:21 - Спорт
Намрын нээлтийн барилдаан энэ сарын 29-нд болно
2018-09-23 15:17:29 - Нийслэл
Зах, худалдааны төвүүд хэвийн ажиллаж байна
2018-09-23 11:14:26 - Спорт
Д.Сумъяа ДАШТ-ы хошой ХҮРЭЛ медальтан боллоо
2018-09-23 10:45:22 - Технологи
Хатагтай Вэй робот олон хүний анхаарлыг татаж байна
2018-09-23 10:34:52 - Улс төр
Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хамтарсан мэдэгдэл гаргав
2018-09-23 10:31:14 - Шар
Хакухо өчигдөр сүмогийн хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоолоо
2018-09-23 10:20:56 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар ДУЛААН байна
2018-09-23 10:13:58 - Спорт
Эмэгтэй бөхчүүд залуучуудын ДАШТ-ээс гурван медаль хүртэв
2018-09-23 09:54:20 - Байгаль Орчин
Өнөөдөр нийслэлд 12-14 хэмийн дулаан байна
2018-09-23 09:32:58 - Хууль
Б.Махбалын цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгажээ
2018-09-22 18:53:56 - Энтертайнмент
Монгол Улсын уран хатгамалчдын уралдаанд 120 гаруй хүн оролцож байна
2018-09-22 13:27:43 - Орон нутаг
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 35 хувьтай байна
2018-09-22 13:20:41 - Спорт
Хакүхо М.Даваажаргал өнөөдөр давбал түрүүлэх болзлоо хангана
2018-09-22 13:16:31 - Байгаль Орчин
Бурхан Халдун уулыг хамгаалах асуудлаар олон улсын эрдэмтэд чуулж байна
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-22 12:31:01 - Нийслэл
ТОЙМ: ТЭЦ-4 тэг зогсолт хийж, ам.доллар 2500 төгрөг давж, шатахууны үнэ орон нутагт нэмэгдэв
2018-09-22 12:17:01 - Энтертайнмент
Н.Мандах: Зам, дэд бүтцэд сөрөг нөлөөтэй элсний нүүдлийг зогсоох шинэ технологи МОНГОЛД нэвтрүүлсэн
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-22 10:52:33 - Байгаль Орчин
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цасан шуургатай
2018-09-22 10:29:29 - Орон нутаг
Аймаг дундын отрын бүс нутагт зөвшөөрөлгүй мал оруулсан малчдад мэдэгдэл хүргүүлжээ
2018-09-22 10:14:06 - Боловсрол
БНСУ-ын Засгийн газрын 2019 оны бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
2018-09-22 09:59:36 - Нийслэл
Өнөөдөр дараах замууд 17.00 цаг хүртэл хаалттай байна
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 17:39:53 - Эрүүл мэнд
Монгол хүүхдүүдийн сохролын түвшин дээшлэх хандлагатай байна гэв
2018-09-21 17:24:00 - Нийслэл
Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд өвөлд бэлэн байна
2018-09-21 16:59:32 - Улс төр
М.Энхболд: Төр тогтворгүй болохоор албан хаагч мэргэшиж чадахгүй байна
2018-09-21 16:39:55 - Нийслэл
Ерөнхий сайд АНУ дахь монголчуудтай уулзав
2018-09-21 16:34:39 - Нийслэл
У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна
2018-09-21 16:27:37 - Гадаад
Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна
2018-09-21 16:12:59 - Улс төр
УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт
2018-09-21 15:51:26 - Гадаад
Трамп Японы эрх баригч намын даргаар сонгогдсон Шинзо Абэд баяр хүргэв
2018-09-21 15:40:28 - Нийслэл
Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно
2018-09-21 14:51:14 - Гадаад
Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг таалал төгсөв
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 07:55:01 - Шар
Эрдэмтэд сэтгэл гутралын гурван үндсэн шинж тэмдгийг нэрлэжээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 13:03:31 - Хууль
Бөхийн өргөө удахгүй хэвийн үйл ажиллагаа явуулж эхлэх үү