Д.Сумъяабазар: Тавантолгой төслийг УИХ-д яаралтай дэгээр өргөн барина

Түгээх    
2018-06-20 13:05:31 - Улс төр

sumyabazar

Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тэрээр  “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, эрчмижүүлэх төслийг УИХ руу яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэхээр боллоо. Тавантолгойн бүлэг ордыг эргэлтэд оруулснаар эдийн засагт үзүүлэх үр нөлөө, цаашлаад үүнийг дагаж дотоод гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх давуу талтай.

Тавдугаар сарын 28-нд УИХ дахь МАН-ын бүлэг Тавантолгойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан. Мөн зургадугаар сарын 14-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд төслийг танилцуулан дэмжлэг авсан. Тиймээс өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар яаралтай дэгээр хэлэлцэн шийдвэрлүүлэхээр боллоо” гэж тодотгосон юм.

Мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Засгийн газраас Тавантолгой төслийг яг ямар хувилбараар хөдөлгөх шийдвэр гарсан бэ?

-УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолд тодорхой заасан. Тавантолойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа Эрдэнэс Тавантолгой компани 100 хувь төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын 50 хувь. Үүний 10 хувь нь аж ахуйн нэгж, 20 хувь нь иргэд дээр, 20 хувийг нь дотоод болон гадаадын хөрөнгийн бирж дээрээс хөрөнгө босгоно гэж тусгасан. Тиймээс үүнийг үндэслэн энэ хувилбараар явуулахаар боллоо. Дэлхийн нийтэд нүүрсний бизнесийг дэмжих хандлага багасч байна. Нүүрсний бизнесийг дэлхийн томоохон банкууд санхүүжүүлэхгүй байх тогтоол шийдвэрүүд гарсан. 

Ер нь Тавантолгойн нүүрсийг их хэмжээгээр экспортод гаргахын тулд  дэд бүтцийг яаралтай шийдэх, төмөр зам, авто зам, усан хангамжийн асуудлыг яаралтай шийдэх ажлуудыг тогтоолд оруулж байгаа. Зам тээвэр, Эрчим хүч, Уул уурхай, хүнд үйлдвэр, Сангийн яам, Эрдэнэс Монгол, Эрдэнэс Тавантолгойн мэргэжилтнүүд гээд 40-өөд хүн хамтраад төслийг боловсруулсан. Үүнд усан хангамж, уурхайн нөөцийн шинэчилсэн төсөл, уурхайн ТЭЗҮ-ийг шинэчлэх, баяжуулах үйлдвэрийн төслийг давхар бэлдэж байгаа. Тавантолгойн Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Тавантолгой Гашуунсухайтын төмөр зам, Тавантолгой Зүүнбаянгийн авто зам, Тавантолгой Гашуунсухайтын төмөр замын ТЭЗҮ-ийг тус тусад нь боловсруулж байна. Эрчим хүчний хэрэглээний эх үүсвэр дээр Тавантолгойн бүлэг орд дээр суурилан 450 мегабитын хүчин чадалтай цахилгаан станцын төслийг боловсруулж байна.

-Төсөл хэзээнээс хэрэгжиж эхлүүлэхээр төлөвлөж байгаа вэ.Хаврын чуулган завсарлахад хэдхэн хоног үлдчихээд байхад олон жил гацсан асуудлыг хэлэлцэж амжих уу?

-Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Тавантолгойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил их хүлээлттэй байсан. Үе үеийн Засгийн газар л хөдөлгөх гэж хичээж ирсэн. Гэтэл улс төрийн шалтгаанаар дэмжээгүй, ажил хэрэг болж чадаагүй. Дотоодын ойлголцолгүй байдлаас болж Тавантолгой компани өрөнд орж, хүнд нөхцөлд ажиллаж ирсэн. Одоогийн байдлаар Тавантолгой компани өрөө дарж, тодорхой хэмжээнд ашигтай ажиллаж байна. Бид 10 жилийн гацааг 180 хоногт бэлдээд олон улсын хөрөнгийн зах зээл рүү гаргах ажлаа эхэлүүлнэ. Он дуутал бидэнд дахиад зургаан сарын хугацаа байна. IPO гэдэг бол засаглалаа сайжруулах, ил тод байх, Монгол Улсын нэр хүнд олон улсад өсөх, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх гээд маш олон эерэг үр дагаварыг бий болгоно гэж бодож байна. Энэ долоо хоногт УИХ-ын даргын зөвлөлөөр энэ асуудлыг оруулаад ирэх долоо хоногийн чуулганаар хэлэлцэнэ.

-ҮАБЗ болон улс төрийн хүрээнд зөвшилцөл, ойлголцолд хүрсэн гэсэн үг үү?

-Ер нь шууд тэгж ойлгож болно. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд Тавантолгой ордыг эрчимжүүлэх, эргэлтэд оруулах нь зүйтэй гэдгийг дэмжиж, нэгдмэл байр суурьтай  байгаа.   Ерөнхийлөгч Тавантолгой төслийг эргэлтэд оруулж, төрийн өмчит үйлдвэрийн газрыг ашигтай ажиллуулах, засаглалыг сайжруулах, төрд итгэх итгэл алдарсан ийм үед төрийн шийдвэр гарсан бол хэрэгжиж, эргээд ард түмнийхээ амьдралд хэрэгтэй, ажлын байр нэмэгдүүлэхэд оновчтой зөв шийдэлд хүрдэг гэдгийг харуулахыг хүсч байгаа.

-Тавантолгойн бүлэг ордын үнэлгээг хэрхэн тогтоож байгаа вэ?

-2010 онд хийсэн Үнэлгээгээр Тавантолгойн бүлэг ордыг 5.7 тэрбум ам.доллароор үнэлэж байсан. Нийт ордын нөөцийг 7.4 тэрбум тонны нүүрс гэж үзсэн. Үүний 5.1 тонн нь коксжих нүүрстэй гэсэн үнэлгээ гарсан. УИХ-аар хэлэлцүүлсний дараа олон улсын хөрөнгө оруулалтын банкуудтай уулзана. Эрдэнэс Тавантолгойг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргахад ямар үнэлгээ өгөх вэ гэдгийг харна. Тухайлбал, Хонконгийн хөрөнгийн бирж дээр бидэнд ямар үнэ, боломжийг санал болгох вэ гэдгийг харна гэсэн үг. Таван хөрөнгийн бирж тодорхой саналыг өгөөд байгаа. УИХ-аас эцсийн шийдвэр гарахаар Хөрөнгийн биржүүдтэй уулзах ажлыг яаравчилна.

-1072 хувьцааг эргэлтэд оруулах асуудлаар ямар байр суурьтай байна вэ?

-1072 ширхэг хувьцаа шууд эргэлтэд ороод явна. Эхний ээлжинд бид 30 хувиа дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр зэрэг гаргаад явна.

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 8

зочин (66.181.161.109)
2018-06-22 08:35:26
Энэ бөхчүүд улс төрөөс холдоосой.Бөхөө л барилдаад явж байвал барав.Ийм муухай бохир улс төрийн ертөнц бөх хүнд зохихгүй.

ЗОЧИН (66.181.190.111)
2018-06-20 17:10:25
ТӨМӨР ЗАМ,АВТО ЗАМ, ОЛБОРЛОЛТ 100% ТӨРИЙН МЭДЭЛД БАЙХ ЁСТОЙ ГЭДГИЙГ ХААНА ХААНАА МЭДЭЖ БАЙГАА БОЛОВУУ,ТӨМӨР ЗАМАА ТӨР МӨНГӨ ОЛЖ ӨӨРӨӨ БАРИАД, ӨӨРӨӨ 100% ЭЗЭМШИНЭ, ЭНЭ Л ХАМГИЙН ЧУХАЛ ДАА,УГНА ТТ ХӨДӨЛЖ Л БАЙГАА Ш ДЭЭ,ХУРДАН ХӨДЛӨХ Л ТУХАЙ АСУУДАЛ Ш ДЭЭ,ТТ-Н БҮЛЭГ ОРДЫГ 5,7 ТЭРБУМ ДОЛЛАРААР ҮНЭЛСЭН НЬ ДЭНДҮҮ БАГА ТОО,ОЛЗВОРЛООД,БАЯЖУУ ЛЖ УГААГААД ӨӨРӨӨ ТЭЭВЭРЛЭЭД ХЯТАДЫН НУТГААР ТЭЭГЭЭД ХЯТАД,ЯПОН СОЛОНГОСТ ЗАРВАЛ 900 ГАРУЙ ТЭРБУМ ДОЛЛАРЫН ҮНЭ ХҮРНЭ, МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ 200 ЖИЛ ТЭЖЭЭХ ИЙМ Л АГУУ ТОМ ОРД Ш ДЭЭ.

ЗОЧИН (66.181.190.111)
2018-06-20 17:09:05
ТӨМӨР ЗАМ,АВТО ЗАМ, ОЛБОРЛОЛТ 100% ТӨРИЙН МЭДЭЛД БАЙХ ЁСТОЙ ГЭДГИЙГ ХААНА ХААНАА МЭДЭЖ БАЙГАА БОЛОВУУ,ТӨМӨР ЗАМАА ТӨР МӨНГӨ ОЛЖ ӨӨРӨӨ БАРИАД, ӨӨРӨӨ 100% ЭЗЭМШИНЭ, ЭНЭ Л ХАМГИЙН ЧУХАЛ ДАА,УГНА ТТ ХӨДӨЛЖ Л БАЙГАА Ш ДЭЭ,ХУРДАН ХӨДЛӨХ Л ТУХАЙ АСУУДАЛ Ш ДЭЭ,ТТ-Н БҮЛЭГ ОРДЫГ 5,7 ТЭРБУМ ДОЛЛАРААР ҮНЭЛСЭН НЬ ДЭНДҮҮ БАГА ТОО,ОЛЗВОРЛООД,БАЯЖУУ ЛЖ УГААГААД ӨӨРӨӨ ТЭЭВЭРЛЭЭД ХЯТАД,ЯПОН СОЛОНГОСТ ЗАРВАЛ 900 ГАРУЙ ТЭРБУМ ДОЛЛАРЫН ҮНЭ ХҮРНЭ, МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ 200 ЖИЛ ТЭЖЭЭХ ИЙМ Л АГУУ ТОМ ОРД Ш ДЭЭ.

зочин (103.9.90.130)
2018-06-20 16:03:16
за за Давгаатайгаа нийлж хусах нь дээ

Зочин (59.153.115.141)
2018-06-20 15:08:44
HOORONDOO MARGADAG BAIDAL KOMUNUZMIIG SANUULAAD BNA

зочин (202.179.31.82)
2018-06-20 13:51:50
Удаа дараа мэдээлэл өгөөд л асуудал ерөөс урагш ахиж нүдэн дээр гарсан өөрчлөлт харагдахгүй,нэг л сайхан мөрөөдалөөр иргэдээ тэтгээд хүлээлт үүсгээд байхаа болих цаг болсон биш үү?

Зочин (85.0.192.145)
2018-06-20 13:25:46
Ard tumeneer heleltsuul

Зочин (202.179.24.158)
2018-06-20 13:09:12
За гацаалаа даа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-23 16:34:01 - Хууль
Төрийн албаны автомашиныг тусгай хэрэгцээнд унахгүй
2018-09-23 16:21:15 - Энтертайнмент
Mongolia’s next top model-2” нэвтрүүлэгт гурван улсын моделиуд өрсөлдөнө“
2018-09-23 16:15:52 - Нийслэл
Шинэ нисэх онгоцны буудал ирэх жилийн тавдугаар сарын 1-нд ашиглалтад орно гэв
2018-09-23 15:58:52 - Спорт
Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг эхний ялалтаа авлаа
2018-09-23 15:51:10 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Конгрессын номын санд зочилж, Монгол ном бүтээлтэй танилцав
2018-09-23 15:42:21 - Спорт
Намрын нээлтийн барилдаан энэ сарын 29-нд болно
2018-09-23 15:17:29 - Нийслэл
Зах, худалдааны төвүүд хэвийн ажиллаж байна
2018-09-23 11:14:26 - Спорт
Д.Сумъяа ДАШТ-ы хошой ХҮРЭЛ медальтан боллоо
2018-09-23 10:45:22 - Технологи
Хатагтай Вэй робот олон хүний анхаарлыг татаж байна
2018-09-23 10:34:52 - Улс төр
Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хамтарсан мэдэгдэл гаргав
2018-09-23 10:31:14 - Шар
Хакухо өчигдөр сүмогийн хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоолоо
2018-09-23 10:20:56 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар ДУЛААН байна
2018-09-23 10:13:58 - Спорт
Эмэгтэй бөхчүүд залуучуудын ДАШТ-ээс гурван медаль хүртэв
2018-09-23 09:54:20 - Байгаль Орчин
Өнөөдөр нийслэлд 12-14 хэмийн дулаан байна
2018-09-23 09:32:58 - Хууль
Б.Махбалын цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгажээ
2018-09-22 18:53:56 - Энтертайнмент
Монгол Улсын уран хатгамалчдын уралдаанд 120 гаруй хүн оролцож байна
2018-09-22 13:27:43 - Орон нутаг
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 35 хувьтай байна
2018-09-22 13:20:41 - Спорт
Хакүхо М.Даваажаргал өнөөдөр давбал түрүүлэх болзлоо хангана
2018-09-22 13:16:31 - Байгаль Орчин
Бурхан Халдун уулыг хамгаалах асуудлаар олон улсын эрдэмтэд чуулж байна
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-22 12:31:01 - Нийслэл
ТОЙМ: ТЭЦ-4 тэг зогсолт хийж, ам.доллар 2500 төгрөг давж, шатахууны үнэ орон нутагт нэмэгдэв
2018-09-22 12:17:01 - Энтертайнмент
Н.Мандах: Зам, дэд бүтцэд сөрөг нөлөөтэй элсний нүүдлийг зогсоох шинэ технологи МОНГОЛД нэвтрүүлсэн
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-22 10:52:33 - Байгаль Орчин
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цасан шуургатай
2018-09-22 10:29:29 - Орон нутаг
Аймаг дундын отрын бүс нутагт зөвшөөрөлгүй мал оруулсан малчдад мэдэгдэл хүргүүлжээ
2018-09-22 10:14:06 - Боловсрол
БНСУ-ын Засгийн газрын 2019 оны бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
2018-09-22 09:59:36 - Нийслэл
Өнөөдөр дараах замууд 17.00 цаг хүртэл хаалттай байна
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 17:39:53 - Эрүүл мэнд
Монгол хүүхдүүдийн сохролын түвшин дээшлэх хандлагатай байна гэв
2018-09-21 17:24:00 - Нийслэл
Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд өвөлд бэлэн байна
2018-09-21 16:59:32 - Улс төр
М.Энхболд: Төр тогтворгүй болохоор албан хаагч мэргэшиж чадахгүй байна
2018-09-21 16:39:55 - Нийслэл
Ерөнхий сайд АНУ дахь монголчуудтай уулзав
2018-09-21 16:34:39 - Нийслэл
У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна
2018-09-21 16:27:37 - Гадаад
Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна
2018-09-21 16:12:59 - Улс төр
УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт
2018-09-21 15:51:26 - Гадаад
Трамп Японы эрх баригч намын даргаар сонгогдсон Шинзо Абэд баяр хүргэв
2018-09-21 15:40:28 - Нийслэл
Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно
2018-09-21 14:51:14 - Гадаад
Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг таалал төгсөв
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 07:55:01 - Шар
Эрдэмтэд сэтгэл гутралын гурван үндсэн шинж тэмдгийг нэрлэжээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 13:03:31 - Хууль
Бөхийн өргөө удахгүй хэвийн үйл ажиллагаа явуулж эхлэх үү