Ходоодны хорт хавдрыг эрт илрүүлэхэд Солонгос эмч нартай хамтарна

Түгээх    
2018-06-20 15:56:39 - Эрүүл мэнд

Монголчууд ходоодны хорт хавдарын өвчлөлөөр дэлхийд хоёрдугаарт, нас баралтын тоогоор нэгдүгээрт орж байна. 2017 оны байдлаар энэ төрлийн өвчлөлийн 890 шинэ тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн хугацаанд тус 890 хүний 600 гаруй нь энэ өвчний улмаас нас барсан байна. Энэ тоо жил тусам өсөх хандлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Тиймээс Хавдар судлалын үндэсний төвөөс ходоодны хорт хавдарын эрт илрүүлгийн ажлыг зохион байгуулж уг ажилд чиглэсэн тодорхой хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг ходоодын хавдартай тэмцэх ажлаар үргэлжүүлэхээр ажиллаж байгаа юм байна.  “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний хавдарыг эрт илрүүлэх, вирусын эмийг нь өгөх, элэг шилжүүлэн суулгах хагалгааг эх орондоо хийдэг болсон. Тэгвэл “Элэг бүтэн Монгол хөтөлбөр” ходоодны хорт хавдартай тэмцэх ажлаар үргэлжилж байгаа нь энэ аж.

Уг ажлын хүрээнд Монгол-Солонгосын эмч нарын хамтарсан ходоодны хорт хавдрын тухай олон улсын хоёр дахь удаагийн хурлыг энэ сарын 23-ны өдөр Чингис зочид буудалд зохион байгуулахаар болжээ.   Энэ хуралд БНСУ-ын Ходоодны хорт хавдрын холбооны тэргүүлэх профессор оролцож БНСУ ходоодны хорт хавдартай тэмцсэн туршлагаас хуваалцахын сацуу уг өвчний орчин үеийн менежментийн чиг хандлага, мэс заслын орчин үеийн арга техникүүдийг танилцуулцах гэнэ. Мөн Монгол улсын тэргүүлэх эмч мэргэжилтнүүд болон судлаачид эмч нар оролцож өөрсдийн мэдлэг туршлагаас хуваалцах аж.

Мөн хурлаар ходоодны хорт хавдрын эрт илрүүлгийн ач холбогдол, урьдчилан сэргийлэлт, урьдал өвчний оношилгоо эмчилгээний арга, хожуу шатны хорт хавдар өвчтэй өвчтөнд энтерал ба парентерал тэжээлийг хэрэглэх нь зэрэг чухал сэдвүүдийг хөндөх бөгөөд нэг ба хоёрдугаар шатлалын эмч нарт зориулсан тусгай сургалтыг зохион байгуулах юм байна.

Монгол улс дахь ходоодны хорт хавдрын өнөөгийн байдал

Ходоодны хорт хавдар нь дэлхий дахинд хорт хавдрын нас баралт дунд 3-р байранд ордог бөгөөд уг өвчнөөр өвдсөн хүмүүсийн 30 хүрэхгүй хувь нь 5 жил амьдарда гмаш хорон явцтай, нас баралт өндөртэй, аюултай өвчин юм. Дэлхий нийтэд жил бүр барагцаагаар 1 сая ходоодны хорт хавдар өвчин шинээр оношлогдож буй бөгөөд ойролцоогоор 723.000 хүн уг өвчний улмаас нас барсан байна Уг өвчний нийт тохиолдлын бараг тал орчим хувь нь зүүн Азийн орнуудад (БНСУ, Хятад, Япон, Монгол зэрэг) тохиолддог. Ходоодны хорт хавдар нь эрт үедээ оношлогдвол бүрэн эмчлэгдэх боломжтой. БНСУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнууд нь ходоодны хорт хавдрын нийт тохиолдлоороо дэлхийд тэргүүлэгдэг ч эрт илрүүлгийн хөтөлбөрийг амжилттэй хэрэгжүүлснээр уг өвчний нас баралт жил ирэх тусам буурч байгаа бөгөөд нийт нас баралтын тохиолдлоороо Монгол улсаас барагцаагаар 2 дахин бага байна.

Шалтгаан: Ходоодны хорт хавдар нь удамшлын суурин дээр орчны олон төрлийн хүчин зүйлс нөлөөлсний дүнд үүсдэг өвчин юм. Ходоодны хорт хавдар үүсгэгч хамгийн гол шалтгаан нь Хеликобактерийн халдвар бөгөөд уг өвчнийг үүсэхэд нөлөөлөх бусад хүчин зүйлсэд тамхины хэрэглээ, нитрит болон давсны өндөр хэрэглээ, Еппштейн Баррын вирусын халдвар, удамшлын өгүүлэмж  зэрэг багтана.

Судалгаагаар ходоодны гарах хэсгийн хорт хавдрын нийт тохиолдлын 80 хувь нь Хеликобактерийн шалтгаантай байдаг бөгөөд ходоодны орох хэсгийн хорт хавдар ба Хеликобактерийн халдварын хамаарал тодорхой бус байна. Монгол улсад оношлошдож буй ходоодны хорт хавдрыг үе шатаар нь авч үзвэл нийт өвчтөнүүдийн дөнгөж 1% байран өмөн үедээ, 3% нь I үе шатандаа, 11% нь II үе шатандаа 43% нь III үе шатандаа, 42% нь IV үе шатандаа тус, тус оношлогдож байна. Тиймээс эрт илрүүлгийг амжилттай хэрэгжүүлж буй орнуудын эмч нарын туршлагаас хуваалцах тэдний хийсэн үйл ажиллагааг Монголд нэвтрүүлэх нь ихээхэн ач холбогдолтой байгаа юм.

Г.ИТГЭЛ 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 4

Зочин (202.5.202.130)
2018-06-25 14:03:23
65-с дээш насны ахмадуудыг бас хамруулж үздэг баймаар байна. Ахмадуудаа илүү хамруулах шаардлагатай энэ насны хүмүүсийг ихэвчлэн орхигдуулдаг нь гайхалтай

zochin (122.201.22.107)
2018-06-22 02:43:34
Hodood unegui duranddag gazar bdag bolov u /daatgalar/

zochin (66.181.161.45)
2018-06-21 05:53:06
улсын эмнэлэгт үзүүлэх хэцүү байдгийн өрхийн эмлэг анхан шатны гэдэг даанч эмч нар нь маш муу хүндрэлтэй оочёр байхгүй байхад цаггүй гээд үзэхгүй 1цаг цайндаа ороод 4 гээд тараад яваад өгнө

зочин (27.123.212.137)
2018-06-20 16:58:20
Төслийн хүрээнд 45-аас дээш насныхан буюу бусад хүмүүсийг өөрсдийхөн хүсэлтээр ходоодны дурангийн шинжилгээнд оруулах хэрэгтэй байна. Дурангийн шинжилгээгээр ходоодны хавдрын өмнөх болон 1-4-р үеийг тогтоож өгч эмчилгээнд хамруулах хэрэгтэй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-16 11:17:47 - Нийслэл
АИ-92 шатахуун дахин 30 төгрөгөөр нэмэгдлээ
2018-07-16 11:13:12 - Нийслэл
Дөрвөн настай хүүхэд усанд осолджээ
2018-07-16 10:57:35 - Нийслэл
Зарим зах өнөөдрөөс ажиллаж эхэллээ
2018-07-16 10:53:51 - Спорт
Ж.Нарантунгалаг “One Championship Pursuit of Power“-т ялалт байгууллаа
2018-07-16 10:39:47 - Шар
Дуурийн дуучин Ч.Бадрал “Golden star-2018”-ын эзэн боллоо
2018-07-16 09:16:28 - Байгаль Орчин
Энэ сарын 20-ныг хүртэл ихэнх нутгаар УСАРХАГ БОРОО орно
2018-07-16 09:13:21 - Нийслэл
Дэлхийн жишигт нийцсэн байт харвааны талбай эгэл залуусын санаачлага, хөдөлмөрөөр босч байна
2018-07-16 09:13:17 - Эрүүл мэнд
Хоолны хордлогод орсноос хойш 24 цаг өнгөрсөн бол ходоодоо угаах нь хамгийн сайн арга
2018-07-16 09:13:13 - Энтертайнмент
Монгол хаад дэлхийн одон орон судлалын анхны төвүүдийг байгуулсан түүхтэй
2018-07-16 09:13:10 - Спорт
Францчууд 20 жилийн дараа дахин дэлхийн “Алтан дагина” цомын эзэн болов
2018-07-16 09:12:10 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-07-15 15:51:18 - Хууль
Солонгос иргэдийн эд зүйл хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ
2018-07-15 15:29:45 - Спорт
Хөл бөмбөгийн ДАШТ-ий алтан цомын эзэн өнөөдөр тодорно
2018-07-15 13:43:25 - Байгаль Орчин
Улаанбаатарт 18-20 хэм дулаан, бороо орно
2018-07-15 13:38:55 - Орон нутаг
Сэлэнгэ аймгийн наадамд сумын заан Б.Орхонбаяр түрүүлжээ
2018-07-15 13:21:29 - Спорт
Бельгичүүд ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2018-07-15 13:16:22 - Хууль
Сэрэмжлүүлэг: Дөрвөн настай хүүхэд усанд осолджээ
2018-07-14 16:48:27 - Нийслэл
Нарантуул зах 18-наас, Хархорин 17-ноос ажиллана
2018-07-14 16:01:51 - Спорт
Англи, Бельгийн шигшээ багтай хүрэл медалийн төлөө тоглоно
2018-07-14 14:08:43 - Хууль
Орон нутгийн замд хяналт шалгалт хийж байна
2018-07-14 13:58:05 - Нийслэл
Нийслэлийн амралт зугаалгын бүсэд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэжээ
2018-07-14 13:21:14 - Байгаль Орчин
Усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2018-07-14 10:56:50 - Байгаль Орчин
Улаанбаатарт 28 хэм дулаан байна
2018-07-14 10:54:24 - Нийслэл
Наадмын маргааш НАМАР
2018-07-14 10:54:21 - Энтертайнмент
“Гурван бүдүүн” хамтлаг А.Мөнгөншагай: Би илүү гоё, шинэ сэдэв хайж байна
2018-07-14 10:54:18 - Энтертайнмент
М.Пүрэвсүх: Бүргэдээ хар нялхаас нь тэжээсэн болохоор бүр ижил дасал болчихдог юм
2018-07-14 10:54:15 - Хууль
Ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй сайхан наадлаа
2018-07-14 10:53:56 - Энтертайнмент
Өнөөдөр хонь өдөр
2018-07-13 17:21:14 - Нийслэл
Ч.Санжаадамбад хоёр өрөө байр бэлэглэжээ
2018-07-13 17:13:07 - Нийслэл
Томоохон захууд энэ сарын 16-ныг хүртэл ажиллахгүй
2018-07-13 16:59:41 - Спорт
Эрлийз дунд насны морьдын уралдаанд 112 хүлэг тоосоо өргөнө
2018-07-13 16:35:48 - Нийслэл
Дэлхийн инновацийн жагсаалтад манай улс 53-р байрт оржээ
2018-07-13 16:20:33 - Спорт
Азийн наадмын сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдөх тамирчдын нэрс тодорлоо
2018-07-13 15:40:29 - Боловсрол
Монгол сурагчид Олон улсын математикийн олимпиадаас зургаан медаль хүртжээ
2018-07-13 15:14:36 - Нийслэл
Наадмаар томоохон супермаркетууд ажиллаж байна
2018-07-13 15:00:17 - Нийслэл
Зөвшөөрөлгүй бохирын шугам татсанаас үүдэн зам цөмөрчээ
2018-07-13 14:11:47 - Улс төр
Д.Сумъяабазар гишүүн Японд туслах ажлыг эхлүүллээ
2018-07-13 13:42:52 - Байгаль Орчин
Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар дулаарна
2018-07-13 13:28:36 - Эрүүл мэнд
Өрхийн эмнэлгүүд ажиллаж байна
2018-07-13 13:03:42 - Энтертайнмент
Н.Батсуурь “Ланд крузер-200” автомашин гардан авлаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй