Өнгөрсөн жил 629 хүүхэд хурдан мориноос унаж, гурав нь хөгжлийн бэрхшээлтэй болжээ

Түгээх    
2018-06-20 18:57:38 - Нийслэл

tsagdaa

Цагдаагийн ерөнхий газар болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас олон нийтийн сүлжээгээр цацагдаж буй хүүхдийн эсрэг  гэмт хэргүүд болон бусад асуудлаар тайлбар хийлээ.

-ЭЦЭГ ЭХЧҮҮД ӨӨРСДӨӨ ХҮҮХДИЙНХЭЭ ЭСРЭГ БИЕ МАХБОДИЙН БОЛОН
СЭТГЭЛ САНААНЫ  ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДДЭГ-

Энэ үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүйн хамтын ажиллагааны дарга А.Энхбаатар "Сүүлийн үед хэвлэл мэдээлэл олон нийтийн сүлжээ хүүхдийн эрх, хүүхдийн эрхийг зөрчсөн, амь нас нь хохирсонтой холбоотой мэдээлэл олон нийтийг нэлээн түгшээж байна. Монгол Улсад хүүхдийн эрхийг зөрчиж байгаатай холбоотой хамгааллын үйлчилгээ шаардлагатай. Хүүхдийг хамгаалах шаардлага, нөхцөл байдал ямар байгааг тоо баримт дээр түшиглэн мэдээлэл өгье. Тухайлбал, Монгол Улсын хэмжээнд нийтдээ 887639 өрх 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний  байдлаар амьдарч байгаа.

Нийт өрхийн 67 хувь нь хотод үлдсэн хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна. Нийтдээ нэг сая 27 мянган хүүхэд Монгол Улсад амьдарч байна. Хууль ёсны эцэг эх асран хамгаалагчийн хараа хяналтаас гадуур амьдарч байгаа хүүхдүүд Монгол Улсын хэмжээнд нийтдээ 2017 оны эцсийн байдлаар гурван мянга 53 өнчин хүүхэд бий. Нийтдээ 21 байгууллагын 31 асрамж халамжийн байгууллагад 1019 хүүхэд амьдарч байна.

2017 оны байдлаар 1700 орчим хүүхэд ямар нэг байдлаар гэмт хэргийн улмаас хохирсон, 1066 хүүхэд гэмт хэрэг үйлдсэн, 127 хүүхэд гэмт хэргийн улмаас амь насаа алдсан. Үүний бараг 50 хувь нь зам тээврийн ослоос хайртай эцэг эхтэйгээ, гэр бүлээрээ явж байгаад амь насаа алдсан байна.

Өнгөрсөн жил бидний тоолж чадсанаар 394 хурдан морины уралдаан зохион байгуулагдсан байна. Давхцаагүй тоогоор 10435 хүүхэд энэ уралдаанд оролцож 629 хүүхэд мориноос унасан. Үүнээс 169 хүүхэд хөнгөн болон хүнд зэргийн бэртэл авсан. Гурван хүүхэд насан туршийн хөгжлийн бэрхшээлтэй болж хоёр хүүхэд амь насаа алдсан. Энэ тоог багасгахын тулд тодорхой хэмжээний ажил зохион байгуулсан. Цаад шалтгаан нөхцөлийг нь тодруулахаар ажиллаж байгаа.

tsagdaa

-ХҮҮХДҮҮДИЙН 76 ХУВЬ НЬ ТӨРСӨН ЭЦЭГ ЭХТЭЙГЭЭ АМЬДАРЧ БАЙХДАА
ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ БОЛСОН-

Өнгөрсөн оны статистикаар бэлгийн хүчирхийлэлд өртсөн бага насны хүүхдийн тоо 187 байсан. Энэ цэвэр эцэг эхийн хараа хяналт сул байсантай холбоотой гэж дүгнэж болохоор байна. Дөрвөн жилийн өмнөх шүүхээр шийдэгдсэн нийтдээ 80 хэргийг шүүгээд үзэхэд нийт гэмт хэрэгт холбогдсон, хохирсон хүүхдүүдийн 76 хувь нь төрсөн эцэг эхтэйгээ амьдарч байхдаа гэмт хэргийн хохирогч болсон. 18 хувь нь хойд эцэг эхтэйгээ амьдарч байгаад хохирогч болсон. Нийт дүнгээр 94 хувь нь ямар нэг байдлаар төрсөн эцэг эх болон хойд эцэг эхтэйгээ амьдарч байхдаа энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болжээ.

2018 оны нэгдүгээр улирлын байдлаар бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн тоо 59 байж магадгүй гэсэн дуудлага манайд ирсэн. Яг өнөөдрийн байдлаар энэ тоо 68 болчихсон байна. 59 тохиолдол дээрээ судалгаа хийгээд үзэхээр  ямар нэг байдлаар хамаарал бүхий этгээд энэ гэмт хэргийг үйлдсэн тоо 74 хувьтай байгаа. Сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо эхний улирлын байдлаар 424, байсан бол өнөөдрийн байдлаар 499 болсон байна. 71.2 хувийг хамаарал бүхий этгээд үйлдэж байгаа. Хамгийн холдоо хөрш айлын этгээд орж байгаа. Хамгийн ойрхон доо төрсөн эцэг эх нь.

Бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэл дээр нийт тохиолдлын эрх зүйн туслалцаа 27, сэтгэл зүйн үйлчилгээ 33, хууль ёсны төлөөлөгч 30 тохиолдолд нь ажиллаж байна. Хууль ёсны төлөөлөгч нь  мөрдөн байцаалт, шүүхийн шатанд хүүхдийн эрхийн төлөө очиж ажилладаг. Яг бодит амьдрал дээр дийлэнх эцэг, эхчүүд хүүхдээ үл хайхрах хүчирхийлэлд оруулдаг. Тэдэндээ цаг зав гаргаж чаддаггүй учраас бид нийслэлийн есөн дүүргийн 150 хорооны 1504 хэсгийн ахлагчдад хоёр сарын хугацаанд сургалт зохион байгуулсан. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4.1.1 дээр заагдсан эрхээр энэхүү байгууллагууд хүүхдийг эрүүл аюулгүй орчноор хангах үүрэгтэй.

tsagdaa

-ИРЭХ САРЫН 11-НЭЭС ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨХ МАГАДЛАЛ ӨНДӨР
ХҮҮХДҮҮДИЙГ БҮРТГЭНЭ-

Хүчирхийлэлд өртөх өндөр эрсдэлтэй хүүхдүүдийг эхлээд бүртгэнэ, үүнээс эрсдэлийн үнэлгээний программаар 7000-9000 орчим хүүхдийг шигшиж авч даатгана. Хүүхэд хамгааллын даатгал нь дамжуулан хүүхэд сураггүй алга болох, бүхий л төрлийн хүчирхийлэлд өртөхөд эрхийг нь сэргээж зарлалуудыг тараах зэрэг үйл ажиллагаа хийдэг. Засаг дарга хамтарсан багийн санхүүжилт тавих ёстой. 330 сумын 55 нь энэ чиглэлээр мөнгө тавьсан. Хамгийн бага нь нэг жилийн төсөв, 60 мянган төгрөг тавьсан байгаа. Энэ бол нэг удаагийн тээврийн зардалд орох мөнгө.

Хамгаалах байр байхгүй учир аюулгүй байдлыг нь хангах асуудыг хангаж чадахгүй нөхцөл байдал үүсэж байгаа. Бүхий л төрлийн хүчирхийлэл ялангуяа гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж байгаа хүчирхийлэлтэй холбоотой асуудал дээр хамаарал бүхий этгээдүүд хамгийн их хамгийн өндөр хувийг эзэлж байгаа. “Гэрээр зочлох хөтөлбөр” эрсдэлийн програм дээр эрсдэл өндөр гарч байгаа гэр бүлүүдэд агентлагийн зүгээс очиж зөвлөмж үйлчилгээ үзүүлнэ. Хүүхэд хамгааллын асуудал гэдэг бол хүүхдийн нэр зүйсэн ганцхан энэ газрын асуудал биш салбар салбартаа хариуцаж байгаа хүн болгоны хүлээсэн үүрэг” гэлээ.

Ж.ДАРИЙМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 11

Зочин (66.181.161.19)
2018-06-21 11:47:28
таны нэр

Зочин (66.181.161.19)
2018-06-21 11:46:09
байна уу сайн байна уу

Зочин (103.14.36.18)
2018-06-21 09:58:08
тэр 3 хүүхдийг уяач нь насаар нь тэтгэж тэжээх тэтгэмж өгөх хуультай байваас зүйтэй.

zochin (103.10.20.114)
2018-06-21 08:28:20
хүүхдийн буруу гэж юу байх вэ эцэг эх нь гэж малнаас доор юмнуудаас болж байгаа юм ер хөдөөний хүүхдүүд естой л бор зүрхээрээ хүн болж байгаа байх шүү,

иргэн (112.72.14.106)
2018-06-21 02:02:41
МОНГОЛ МОРЬДЫН ҮҮЛДЭР УГСААГ САЙЖРУУЛАЖ ӨНДӨР ТОМ БИЕТЭЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ, ТЭГЭЭД ТОМ ХҮНЭЭР УРАЛДУУЛ. ӨЧНӨӨН ЖИЛ ХҮҮХДҮҮДИЙН АМЬ НАС ЭРҮҮЛ МЭНДЭЭР ТОГЛОЛОО

Монгол сөнөж бн (77.81.104.128)
2018-06-20 22:34:04
Монгол улс даяар жигдхэн давтамжтай монгол хүүхдүүдийг хөнөөх гэж олсон жинхэнэ хужаа санаа хүүхэд үхэх тахир дутуу болоход хэнч хариуцлага хүлээхгшй мөн авилгалаа нуун дарагдуулахын тулд хэдэн адгуусаа хэдэн зуун саяар өгөлцөж авдаг бохир мөнгөө цэвжршүүлж авдаг шорон санаа. Мэлгэрзэвүүн пзда монгол төрийн монгол хүүхдийн эсрэг цусгүй дайн хийж бгаа эрлийз

Зочин (66.181.185.126)
2018-06-20 21:34:00
хурдан морь унаач хүүхдийг хамгаалах ад машинаар морь дагахыг бүрмөсөн хориглох хэрэгтэй. Комисс эмнэлэг тв гээд явах машиныг хуульд оруулж зааж өгөх хэрэгтэй.

zochin (66.181.179.11)
2018-06-20 20:25:14
shalhaisan hogshin uhnanuudiig alah umsan

Зочин (27.123.214.87)
2018-06-20 20:23:48
Морин спорт уяачдын холбоог татан буулгая.

Энэ муу найр наадам юу юм бээ. (103.229.123.126)
2018-06-20 19:20:47
Энэ монголд чинь яасан ч олон найр наадам болдог юм бээ. Дээр энэ муу хурдан морь гэж муусайн баячууд луйварчидийн сайхан зугаа цэнгэл байнаа. Томдсон дээлтэй томдсон хөөрөгтэй Унжсан гүзээтэй ярвайсан хөгшин ухнуудыг өөрсдийг нь уралдуулж багтраах юмсан. За яахав ээ та нар их баярлаж цэнгэж л бай . Удахгүй ууж идсэн луйвардсан аа авсан аа эргүүлж их л өндөр үнээр төлөх болноо.

Зочин (112.72.14.137)
2018-06-20 19:01:24
Эцэг эхдээ л гомд

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-23 16:34:01 - Хууль
Төрийн албаны автомашиныг тусгай хэрэгцээнд унахгүй
2018-09-23 16:21:15 - Энтертайнмент
Mongolia’s next top model-2” нэвтрүүлэгт гурван улсын моделиуд өрсөлдөнө“
2018-09-23 16:15:52 - Нийслэл
Шинэ нисэх онгоцны буудал ирэх жилийн тавдугаар сарын 1-нд ашиглалтад орно гэв
2018-09-23 15:58:52 - Спорт
Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг эхний ялалтаа авлаа
2018-09-23 15:51:10 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Конгрессын номын санд зочилж, Монгол ном бүтээлтэй танилцав
2018-09-23 15:42:21 - Спорт
Намрын нээлтийн барилдаан энэ сарын 29-нд болно
2018-09-23 15:17:29 - Нийслэл
Зах, худалдааны төвүүд хэвийн ажиллаж байна
2018-09-23 11:14:26 - Спорт
Д.Сумъяа ДАШТ-ы хошой ХҮРЭЛ медальтан боллоо
2018-09-23 10:45:22 - Технологи
Хатагтай Вэй робот олон хүний анхаарлыг татаж байна
2018-09-23 10:34:52 - Улс төр
Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хамтарсан мэдэгдэл гаргав
2018-09-23 10:31:14 - Шар
Хакухо өчигдөр сүмогийн хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоолоо
2018-09-23 10:20:56 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар ДУЛААН байна
2018-09-23 10:13:58 - Спорт
Эмэгтэй бөхчүүд залуучуудын ДАШТ-ээс гурван медаль хүртэв
2018-09-23 09:54:20 - Байгаль Орчин
Өнөөдөр нийслэлд 12-14 хэмийн дулаан байна
2018-09-23 09:32:58 - Хууль
Б.Махбалын цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгажээ
2018-09-22 18:53:56 - Энтертайнмент
Монгол Улсын уран хатгамалчдын уралдаанд 120 гаруй хүн оролцож байна
2018-09-22 13:27:43 - Орон нутаг
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 35 хувьтай байна
2018-09-22 13:20:41 - Спорт
Хакүхо М.Даваажаргал өнөөдөр давбал түрүүлэх болзлоо хангана
2018-09-22 13:16:31 - Байгаль Орчин
Бурхан Халдун уулыг хамгаалах асуудлаар олон улсын эрдэмтэд чуулж байна
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-22 12:31:01 - Нийслэл
ТОЙМ: ТЭЦ-4 тэг зогсолт хийж, ам.доллар 2500 төгрөг давж, шатахууны үнэ орон нутагт нэмэгдэв
2018-09-22 12:17:01 - Энтертайнмент
Н.Мандах: Зам, дэд бүтцэд сөрөг нөлөөтэй элсний нүүдлийг зогсоох шинэ технологи МОНГОЛД нэвтрүүлсэн
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-22 10:52:33 - Байгаль Орчин
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цасан шуургатай
2018-09-22 10:29:29 - Орон нутаг
Аймаг дундын отрын бүс нутагт зөвшөөрөлгүй мал оруулсан малчдад мэдэгдэл хүргүүлжээ
2018-09-22 10:14:06 - Боловсрол
БНСУ-ын Засгийн газрын 2019 оны бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
2018-09-22 09:59:36 - Нийслэл
Өнөөдөр дараах замууд 17.00 цаг хүртэл хаалттай байна
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 17:39:53 - Эрүүл мэнд
Монгол хүүхдүүдийн сохролын түвшин дээшлэх хандлагатай байна гэв
2018-09-21 17:24:00 - Нийслэл
Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд өвөлд бэлэн байна
2018-09-21 16:59:32 - Улс төр
М.Энхболд: Төр тогтворгүй болохоор албан хаагч мэргэшиж чадахгүй байна
2018-09-21 16:39:55 - Нийслэл
Ерөнхий сайд АНУ дахь монголчуудтай уулзав
2018-09-21 16:34:39 - Нийслэл
У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна
2018-09-21 16:27:37 - Гадаад
Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна
2018-09-21 16:12:59 - Улс төр
УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт
2018-09-21 15:51:26 - Гадаад
Трамп Японы эрх баригч намын даргаар сонгогдсон Шинзо Абэд баяр хүргэв
2018-09-21 15:40:28 - Нийслэл
Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно
2018-09-21 14:51:14 - Гадаад
Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг таалал төгсөв
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 07:55:01 - Шар
Эрдэмтэд сэтгэл гутралын гурван үндсэн шинж тэмдгийг нэрлэжээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 13:03:31 - Хууль
Бөхийн өргөө удахгүй хэвийн үйл ажиллагаа явуулж эхлэх үү