СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдийн уруул дээр бүү үнс. Үхэлд ч хүргэх аюултай

Түгээх    
2018-06-21 08:23:12 - Эрүүл мэнд

“Хүүхдийн эмнэлэг дээр дадлага хийж байгаад нэг аймшигтай зүйлийг харлаа. Нэг нас ч хүрээгүй хүүхэд комд орчихсон, амьдрах ямар ч боломжгүй болчихсон байна. Ямар шалтгаантайг нь судалж үзсэн чинь “herpes simplex virus”-тэй хүнд үнсүүлснээс болоод вирус нь аманд ороод, цаашлаад тархинд нь хүрч, ажиллагаагүй болсон байна.

“Herpes simplex virus” хүнд нэг халдвал хэзээ ч биеэс салдаггүй, насан туршдаа хүний биед хадгалагддаг вирус юм. “Dormant virus” гэж нэрлэдэг. Энэ нь манай монголчуудын хэлдгээр хомхой долоох. Монголчуудын дийлэнхийн аман дээр  хомхой долоож байсан гэвэл хилсдэхгүй байх. Тэгэхээр бараг бүгдээрээ тэр вирусын төв гэсэн үг. Тийм учраас айлын ХҮҮХЭД битгий үнсэж байгаач ээ гэж гуймаар байна.

Үнсүүлээд л шууд тийм болно гэж юу байх вэ гэж та бодож болох ч үнэхээр тийм тохиолдол байдаг юм байна. Эцэг, эхчүүдэд юун сүртэй юм бэ гэж бодож болохгүй. Бяцхан хүүхдүүд өөрсдийгөө хамгаалж чадахгүй болохоор та бүхэн цаашид сэрэмжлэх хэрэгтэй. Тиймээс хүүхдийн нүүрэн дээр битгий үнсээрэй. Өхөөрдөөд үнссэн нэгхэн үнсэлтээс болоод бяцхан охин амьдралгүй болсныг хараад сэтгэл минь өвдлөө” хэмээн фэйсбүүк хуудастаа нэгэн эмэгтэй бичсэн байв. Эл постыг сошиал орчинд олон мянган хүн шэйрлэж бие биедээ сэрэмжлүүлжээ.

Үнэхээр бид ийм юм байдаг гэж дуулаа ч үгүй байсан гэхэд болно. Бид өөрсдөө ч тэр, танил найз нөхөд ч үр хүүхдийн маань уруул дээр үнсэж байсан тохиолдол маш олон. Гэвч түүнээс үүдэлтэй вирусээр өвчилж, үхэх ч аюултай талаар хэн ч төсөөлөөгүй. Тиймээс эл вирусын талаар тодруулж, та бүхэнд мэдээлэл хүргэхээр шийдлээ.

-АМ, УРУУЛ, БЭЛЭГ ЭРХТЭН ОРЧИМД УСАРХАГ ЦЭВРҮҮНЦЭР
ГАРЧ ИЛЭРДЭГ ВИРУС-

Грек хэлний herpein буюу “мөлхөх” гэсэн үгээс энэ вирусын нэр гаралтай. Herpes Simplex вирусын хоёр төрөл байдаг (HSV1 ба HSV2). HSV-ийн хоёр дэд ангийг серологи дээр үндэслэн гаргажээ. Энэ вирус нь ямар ч амьтны ямар ч төрлийн эс дээр ургаж чаддаг аж.

Энгийн герпес вирус 1 болон 2 (HSV-1 ба HSV-2)-ийг өөрөөр мөн хүний герпес вирус 1 болон 2 (HHV1 болон HHV2)гэж нэрлэдэг ба хоёул Herpesviridae-ийн бүлд хамаарах вирусууд бөгөөд хүнээс хүнд халдварладаг. HSV-1 (энэ төрөл нь ихэвчлэн уруулын хомхой үүсгэдэг) болон HSV-2 (энэ төрөл нь ихэвчлэн бэлгийн герпес үүсгэдэг) хоёул өргөн тархсан, маш халдвартай вирусууд юм.

Эдгээр нь халдварлагдсан хүнд вирус боловсрох, вирусын репликаци явагдах үед халдварлах боломжтой байдаг. Энгийн герпес вирусын халдвартай хүмүүст илрэх шинж тэмдэг нь ам, уруул, бэлэг эрхтэн орчмын арьс болон салстад усархаг цэврүүнцэр гарах юм.

Бүр тодруулбал, энгийн герпес нэг нь ам уруул орчмоор цэврүүт тууралт гарах буюу хомхой долоох хэлбэрээр шинж тэмдэг илэрнэ. Энгийн герпес хоёр нь бэлэг эрхтэний орчмоор цэврүүт тууралт гарах загатнах шинж тэмдэг өгөх бөгөөд бэлгийн герпес гэж нэрлэгддэг. Дэлхий дээр 3,7 тэрбум буюу 50-иас доош насны хүмүүсийн 67 % нь энгийн герпес вирус 1-ийн халдвартай, 15-49 насны 417 сая хүнээс 11% нь энгийн герпес вирус 2-ын халдвартай болох нь бүртгэгджээ.

-ЭЛ ВИРУСЭЭР ӨВЧИЛСӨН НЯРАЙН 90 ХУВЬ НЬ ЭНДДЭГ-

Халдвар биеэс ялгарч буй бүх төрлийн шингэнээр дамжиж халдварлана. Үүнд: шүлс, хөхний сүү, үрийн шингэн, үтрээний шүүрэл, эхээс урагт гэх мэт. Хэн халдварт илүү өртөх эрсдэлтэй вэ гэвэл дархлалын систем суларсан, жирэмсэн хөхүүл эхчүүд, нярай болон бага насны хүүхдүүд бөгөөд энэ вирусээр нас баралт бага боловч 38% орчимд мэдрэлийн эмгэг үүсэх эрсдэлтэй. Нярайд тохиолдох хамгийн хүнд хэлбэр бөгөөд нярайн 90% нь энддэг гэсэн мэдээллийг эмч мэргэжилтнүүд өгч байна.

Хомхой долоосон хүн бусдад маш амархан вирус халдааж болно. Хомхой долоосон үед болон цэврүү арилсны дараахь хэд хоногт үнсэлцэх, аяга таваг дундаа хэрэглэх, хүрэлцэх байдлаар шууд халдана. Хомхой долоосон үед гараа байнга угаах хэрэгтэй бөгөөд цэврүүнд гараа хүргээд, дараа нь нүдэндээ хүргэх тун аюултай.

Анхдагч халдварлалт нь 0-5 насанд, өсвөр насны сүүл үеийн аль нэгэнд тохиолдох нь элбэг. Энэ үед вирус эрчимтэй олшрох боловч үндсэн халдварлалт нь ихэвчлэн клиник шинж тэмдгийг үзүүлдэггүй. Бага насны хүүхдэд вирусыг тээсэн насанд хүрэгч ганц удаагийн үнсэлтээр л HSV вирус халдварлуулж болдог байна.

Дээрх комд орсон хүүхэд “herpes simplex virus”-ээс үүдэлтэй энцефалит буюу тархины үрэвслээр өвдсөн байх бөгөөд энэ өвчнөөр өвчлөгсдийн 70% нь нас бардаг бөгөөд амьд үлдэгсдийн хувьд мэдрэлийн архаг үрэвсэлтэй үлддэг байна. Шинж тэмдэг эхлээд толгой өвдөх, халуурах, зан чанар өөрчлөгдөх мэтээр илэрч байсан бол өвчний хүнд үед гар хөл татах, парези (биеийн аль нэг хэсэг мэдээгүй болох), яриа нь ойлгогдохгүй болох мэтийн шинж тэмдэг илэрч эцэст нь комд ордог аж.

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 8

Зочин (223.10.136.129)
2018-06-21 12:29:27
unen bhaa. yavaandaa mask, nudnii shil, beelii zuuj bgaad l iyebiyeteigee haritsah bhaa

Зочин (202.21.106.106)
2018-06-21 11:43:09
Za yostoi zuv yer n uruul deer n bas ... unesedeg uls jaahan bolovsrol nimgen l uls bdg shuu anzaaraad bhd. Ym unshij jaahan tarihandaa gerel nemeh tsag ug n bolson doo

Зочин (27.123.214.106)
2018-06-21 11:33:39
Deer ued hoyor garaara shanaan deerees bariad duhan deer unerledeg bailaa,odoo l uruul uruulaara nyaluurtsgaadag bolje

Зочин (27.123.214.102)
2018-06-21 11:00:48
Grek ulsad har umsgultei lam nar oor hoorondoo mendlehdee uruul deeree unsdeg l yum bn le. Irand bas tegdeg shig sanagdaj bn. Mongolchuud shuud frants unselteer mendeldeg boloh heregtei.

Зочин (66.181.161.119)
2018-06-21 10:44:38
Xudlaa. Xomxoigvi ved vnsej bno.

Зочин (202.9.40.37)
2018-06-21 10:20:22
unenshdee unen.s buduuleg zangaa haytsgaa.teneguudee

Зочин (27.123.212.128)
2018-06-21 10:17:12
МОНГОЛЧУУД ХҮҮХДИЙН ХАЦАР ДЭЭР НЬ Л ҮНСДЭГ. ЧАМ ШИГ ЮМ МЭДЭХГҮЙ ГЭЖ СДАНУУД Л УРУУЛ ДЭЭР НЬ ҮНСДЭГ БАЙХ. ХОВ БАЗДАГ ХҮМҮҮС ИХ БОЛОХООР ЦААШААГАА ЦУУРААД Л ТАРНА. НИЙГЭМД ХУДЛАА СЕНСАЦИ ДЭГДЭЭСЭН МЭДЛЭГГҮЙ ЭНЭ МЭТ ЮМНУУДЫГ ЯАХ ГЭЖ БИЧҮҮЛДЭГ БАЙНА АА. ЭРХИЙГ НЬ ХАСААЧ

Зочин (202.179.24.66)
2018-06-21 10:00:28
ЗА БИТГИЙ ХУЦАА ЗАЙЛАА

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-19 12:40:16 - Нийслэл
Арваннэгдүгээр сарын 26-ны даваа гарагт БҮХ НИЙТЭЭР АМАРНА
2018-11-19 11:41:10 - Хууль
“Бид Уучлахгүй” жагсагчид гишүүдийг АТГ-т өгнө
2018-11-19 11:29:41 - Улс төр
ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор ажлаа өгөх өргөдлөө гаргажээ
2018-11-19 11:14:03 - Спорт
U23 ДАШТ: Г.Ганхуяг хүрэл медаль хүртэж, эрэгтэй бөхчүүдийн анхны медальтан боллоо
2018-11-19 10:58:30 - Улс төр
Хотын даргыг огцруулах асуудлыг энэ сарын 23-нд хэлэлцэнэ
2018-11-19 10:51:22 - Спорт
Такакэйшёо башёг тэргүүлж, Монголын бөхчүүд тааруухан амжилттай байна
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-19 10:47:36 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д ажлын айлчлал хийж байна
2018-11-19 10:43:32 - Хууль
Хоёр шүүгчид сануулах, нэг шүүгчид огцруулах сахилгын шийтгэл ногдуулжээ
2018-11-19 10:42:37 - Орон нутаг
Аймаг дундын отрын бүс нутагт 467 мянган мал өвөлжиж байна
2018-11-19 10:38:07 - Эдийн засаг
НӨАТ-ын супер азтан тодорсонгүй
2018-11-19 10:31:31 - Боловсрол
Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг чадавхжуулах сургалт зохион байгуулав
2018-11-19 07:55:21 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-11-19 07:48:05 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан ББСБ-тай УИХ-ын гишүүдийн асуудлыг ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ
2018-11-19 07:43:47 - Энтертайнмент
ИННОВАЦИ: Ганц дуслаар малыг шимэгчдээс салгах бүтээгдэхүүн МОНГОЛДОО үйлдвэрлэжээ
2018-11-19 07:43:41 - Орон нутаг
Тавантолгойд Ерөнхий сайдыг ирэх сургаар хэдэн халтар жолоочийг ийш тийш нь нуусан
2018-11-19 07:43:38 - Энтертайнмент
САЙН МЭДЭЭ: Дэлхийн хамгийн том ноолууран хувцасны дэлгүүр нээгдлээ
2018-11-19 07:43:33 - Гадаад
Америк, Хятадын зөрчилдөөн ширүүсч байна
2018-11-19 07:41:07 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2018-11-18 17:05:27 - Нийслэл
Ашиглалтын хугацаа дууссан 150 гаруй цахилгаан шат бүртгэгджээ
2018-11-18 16:58:01 - Эрүүл мэнд
ДОХ-ын 266 тохиолдол бүртгэгдээд байна
2018-11-18 16:51:19 - Спорт
Оюутны дэлхийн лигийн тэмцээд Монгол Улс шилдэг наймд шалгарчээ
2018-11-18 16:47:37 - Хууль
Нярай хүүхдийн цогцос олджээ
2018-11-18 14:02:26 - Энтертайнмент
"Авьяаслаг Монголчууд-3" шоуны хагас шигшээ тоглолт эхэлнэ
2018-11-18 13:54:23 - Орон нутаг
Шүлхий өвчний үеэр 170 орчим сая төгрөгийн зардал гарчээ
2018-11-18 13:38:43 - Нийслэл
Том оврын автобусны утааны тортогжилт их байна
2018-11-18 13:15:00 - Хууль
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
2018-11-18 12:48:34 - Улс төр
С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг шалгах Түр хороо байгуулах хүсэлт гаргав
2018-11-18 12:44:04 - Эдийн засаг
Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол явагдана
2018-11-18 12:39:14 - Орон нутаг
Монгол, Оросын найрамдлын өдрүүд үргэлжилж байна
2018-11-18 12:33:07 - Орон нутаг
Арвайхээр хот шинэ цэвэрлэх байгууламжтай болжээ
2018-11-18 12:27:14 - Байгаль Орчин
Улаанбаатарт 8 градус хүйтэн байна
2018-11-18 12:21:06 - Улс төр
Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж эхэлнэ
2018-11-18 12:14:57 - Энтертайнмент
Өнөөдөр хөх бар өдөр
2018-11-17 15:32:14 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсны улмаас төрсөн эхийнхээ аминд хүрчээ
2018-11-17 15:13:19 - Нийслэл
Залуучуудын чуулга уулзалт болж байна
2018-11-17 14:07:01 - Нийслэл
Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил 43 хувьд хүрчээ
2018-11-17 14:01:18 - Эдийн засаг
Гарал үүслийн гэрчилгээтэй хүнсний ногооны арилжаа зохион байгуулна
2018-11-17 13:50:38 - Спорт
С.Цэрэнчимэд ДАШТ-ээс дөрвөн насны ангиллаар медаль хүртсэн анхны бөх боллоо
2018-11-17 13:43:39 - Эрүүл мэнд
Томуугийн вакцинд 54 мянган хүн хамрагджээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-16 08:09:03 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболд нар уулзаж эвлэрэх тохироонд хүрсэн үү
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Өсөлтийн даавар хэрэглэвэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-16 12:05:03 - Хууль
Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагажээ
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-17 15:32:14 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсны улмаас төрсөн эхийнхээ аминд хүрчээ
2018-11-16 12:32:20 - Гадаад
Сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөсөн таван этгээдэд цаазын ял төлөвлөжээ