А.Дэлгэрцэцэг: Дөрвөн хүүхдийн ээж болчихоод миссийн титэм зүүнэ гэж төсөөлөөгүй

Түгээх    
2018-06-21 08:46:27 - Энтертайнмент

-МИССИЙН ТИТЭМ ОХИДОД МИНЬ ӨВ БОЛОН ҮЛДЭНЭ-

“Алунгоо эх” төрийн бус байгууллага, Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Алдарт эх цахим нэгдэл”-ээс хамтран одонтой ээжүүдийн дунд “Mrs Mongolia World-2018” улсын анхдугаар уралдааныг энэ сарын 12-нд амжилттай зохион байгуулсан билээ.

Энэхүү тэмцээний эхний шатанд 60 гаруй гоо ээж оролцож, сүүлийн шатанд 29 мисс шалгарч, ялагчаар нь А.Дэлгэрцэцэг хэмээх бүсгүй тодорсон юм. Тэрбээр дөрвөн хүүхдийн ээж бөгөөд 32 настай “make up artist” мэргэжилтэй аж. Бид миссийн титмийг тэргүүндээ залсан А.Дэлгэрцэцэгтэй ярилцлаа.

-“Mrs Mongolia World-2018” улсын анхдугаар уралдаанд ажилттай оролцож тэргүүн байр эзэлсэн танд баяр хүргэе?

-Баярлалаа, “Mrs Mongolia World-2018” тэмцээнд түрүүлнэ гэж ерөөсөө төсөөлж байгаагүй. Бас “Оюунлаг мисс” номинацид түрүүлсэндээ маш их баярлаж, шоконд орсон. Үнэхээр төсөөлж байгаагүй шагнал байсан учраас одоо ч гэсэн сэтгэл догдлоод гоё байна. Баяр хүргэсэн мессэж фэйсбүүкийн чатаар зөндөө их ирж байна. Надад баяр хүргэсэн бүх хүнд “Маш их баярлалаа” гэж хэлмээр байна. “Mrs Mongolia World” тэмцээн дараа дараагийн жилүүдэд уламжлал болон явагдахдаа зөвхөн одонтой ээжүүд гэж хязгаарлахгүйгээр ээж болсон бүх бүсгүйчүүдэд нээлттэй болох юм шүү гэдгийг хэлмээр байна.

-Миссийн титэм зүүсэн үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Өмнө нь тэмцээний ялагч болж титэм зүүх үеийг төсөөлж ч байсангүй. Нэр хүндтэй шагнал аваад, миссийн титмийг толгойдоо зүүнэ гэдэг үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж. Одоо ингээд эргээд бодоход энэ тэмцээнд түрүүлсэн маань санаанд багтамгүй, гайхамшигтай үйл явдал болсон. Охид бүр жаахан байхдаа “Ямар хүн болох вэ” гэж асуухаар “Мисс болно” гэдэг. Миний хувьд ч гэсэн хүүхэд байхдаа ийм л мөрөөдөлтэй байсан. Гэхдээ дөрвөн хүүхдийн ээж болчихоод, 30 гарсан хойноо миссийн тэмцээнд оролцож, титэм зүүнэ гэж төсөөлөөгүй. Титэм маань шилжин явахгүй өөрт маань үлдэх учраас маш гоё дурсгал, охидод маань өв болон үлдэнэ. Тэмцээнээ дуусгаад гэртээ ирэхэд хүүхдүүд маань унтчихсан байсан. Өглөө охид маань “Ээж ээ баяр хүргэе” гэж үнсээд, бөөн хөөр болцгоосон.  

-Энэ уралдаанд оролцох шийдвэрийг та өөрөө гаргасан уу, эсвэл гэр бүл, найз нөхөд тань санал болгосон уу?

-Би хамгийн анх “Mrs Mongolia World-2018” тэмцээнд оролцоно гэсэн бодолгүй явсан. Харин гэр бүл, найзууд, одонтой ээжүүд маань намайг маш их дэмжиж “Ороод үз” гэсэн зөвлөгөө өгсөн. Сүүлийн өдөр нь очиж бүртгүүлээд тэмцээндээ орсон. Энэ удаагийн тэмцээн “Зөв гэр бүл, зөв хүүхэд, зөв нийгэм” уриан дор явагдсан. Тиймээс ээжүүд маань зөв бүхнийг нийгэмд түгээе, дуу хоолойгоо зөөлнөөр хүргэе гэж энэхүү тэмцээнийг зохион байгуулсан. Хүчирхийллийн эсрэг тэмцэж байна гээд юм л болбол гудамжинд жагсаал цуглаан хийгээд байж болохгүй ээ.

-ЭЭЖҮҮДИЙН СЭТГЭЛ САНАА ТАЙВАН, ЯМАР НЭГЭН СТРЕСС БУХИМДАЛГҮЙ БОЛ
ГЭР БҮЛ АМГАЛАН ТАЙВАН БАЙДАГ-

-Шалгаруулалт хэдий хугацаанд үргэлжлэв. Энэ тэмцээнд хэдэн алдарт ээж оролцсон бэ?

-Энэхүү уралдаан тавдугаар сарын 15-наас эхэлж, энэ сарын 12-нд шилдгүүдээ шалгаруулсан гэхээр сар орчим хугацаанд үргэлжилсэн юм байна. Эхний шатанд 68 ээж оролцсон. Эцсийн шатанд 29 сайхан бүсгүй тунаж үлдэн шилдгүүдээ шалгаруулсан.

-“Mrs Mongolia World-2018” тэмцээний тэргүүн миссээр шалгарсан учраас нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн ажил хийх байх. Ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

-“Оюунлаг мисс”-ийн тэмцээнд оролцсон ээжүүд бүгдээрээ олон нийт, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд зориулсан мини төслүүд бичсэн. Эдгээр төслүүд 1-2 жилийн дотор хэрэгжих юм. Би “Төрсний дараах сэтгэл гутрал-Эмэгтэйчүүдэд, түүнийг даван туулах арга зам” гэсэн агуулгатай төсөл бичиж шалгарсан. Энэхүү төслийн хүрээнд бүтэн нэг жилийн хугацаанд олон ажил зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Цахим орчинд видео мэдээлэл цацаж, залуу ээжүүдэд сургалт явуулахаар төлөвлөсөн. Ээжүүдийн маань сэтгэл санаа тайван ямар нэгэн стресс бухимдалгүй байхад гэр бүл амгалан тайван байдаг.

-Өмнө нь монголчууд төрсний дараах сэтгэл гутрал гэдэг зүйлийг ярьдаггүй байсан. Харин сүүлийн жилүүдэд нэлээд их яригддаг сэдэв болж, төрсний дараах сэтгэл гутрал гэж юуг хэлээд байна вэ?

-Өмнө нь яригдаж байгаагүй сэдэв мөн л дөө. Ер нь төрсөн эмэгтэй хүн бүрт 1-4 долоо хоногийн хугацаанд дааврын өөрчлөлтөд өртдөг. Энэ нь дөрвөн долоо хоногоос хэтрэхээр сэтгэл гутралын эмгэг болж хувирдаг ч эмэгтэйчүүдэд өгөх зөвлөгөө зөвлөмж хомс байдаг. Одоо л энэ сэдвийг хүмүүс мэдэж эхэлж байна. Монголд үүнийг судалсан тоо баримт, зөвлөгөө мэдээлэл ховор байдаг. Миний хувьд төсөл бичихдээ “Одонтой ээж групп”-ийнхээ 3500 ээжээс судалгаа авсан. Судалгаанд оролцсон ээжүүд дөрөв болон тав дахь хүүхдээ төрүүлсний дараа энэ төрлийн сэтгэл гутрах байдлыг мэдэрсэн гэж хариулсан байсан. Тэгэхээр олон хүүхэдтэй ээжүүдийн хувьд гэртээ удаан суух зэргээс шалтгаалж сэтгэл гутралд өртдөг байх магадлалтай. Миний хувьд сэтгэл гутралын эмгэгт өртөж байгаагүй. Гэхдээ гормоны өөрчлөлтөд орж, хааяа нэг уйлах асуудал гарч байсан. Ийм үед нөхрүүд нь эхнэрээ ойлгож, илүү ихээр хайрлаж харилцан ярилцах хэрэгтэй. Үгүй бол гэр бүлийн хооронд зөрчил маргалдаан үүсэх хандлагатай байдаг.

-БИ УНТАХЫН ӨМНӨХ 30 МИНУТЫГ ЗӨВХӨН ӨӨРТӨӨ Л ЗОРИУЛДАГ-

-Тэмцээнд оролцож байх үеийнхээ дурсамжаасаа хуваалцахгүй юу. Маш их үр өгөөжтэй, туршлага хуримтлуулсан тэмцээн болсон байх аа гэж бодож байна?

-Энэ тэмцээнд оролцсоноороо маш их зүйлийг сурсан. Бусад ээжүүдтэйгээ туршлага солилцсон. Тэмцээнд орж буй ээжүүд маань орой болгон тайзны алхааны хичээлтэй байдаг байсан. Бид өмнө нь тайзан дээр алхаж, олон нийтийн өмнө гарч байгаагүй болохоор зөв алхах, суух, хүнтэй зөв харьцах, хоол, виноны соёлд суралцсан.  

-Та хамгийн анх хэдэн настайдаа ээж болж байв. Одоо алдарт эхийн хэддүгээр одонтой вэ?

-Том хүүхэд маань намайг 24 настай байхад гарсан. Алдарт эхийн хоёрдугаар одонтой, ойролцоо насны дөрвөн хүүхэдтэй. Том нь найман настай хамгийн бага маань хоёр ойтой. Манай гэр бүлийн хувьд хэдэн хүүхэдтэй болно гэж төлөвлөдөггүй.

-Тэгэхээр алдарт эхийн нэгдүгээр одон авах бодолтой байх нь ээ?

-Нас залуу байна. Нэгдүгээр одон авна гэж дотроо бодож явдаг.

-Эмэгтэй хүн хүүхэдтэй болохоороо өөртөө анхаарах цаг зав тун хомсхон болдог. Та өөртөө яаж цаг гаргаж байна вэ, туршлагаасаа хуваалцахгүй юу?

-Дөрвөн хүүхдийн хажуугаар гоо сайхандаа анхаарч өөрийгөө тордох цаг зав хомс гардаг. Гэхдээ би унтахын өмнөх 30 минутыг өөртөө л зориулдаг. Би фэйсбүүкээр охид бүсгүйчүүдэд гоо сайхны зөвлөгөө өгдөг. Тиймээс өөрөө хэрэгжүүлэхгүй бол болохгүй биз дээ /инээв, сурв/.

-Эмэгтэй хүн олон хүүхэдтэй болох тусмаа бүх зүйлийг амжуулж сурдаг гэж сонсож байлаа. Таны бодлыг сонсмоор байна?

-Тийм шүү. Анх нэг хүүхэдтэй байхдаа өмнө төлөвлөж байсан ажлаа амжуулж чадахгүй бэрхшээлтэй зүйлүүд их гардаг байсан. Одоо дөрвөн хүүхэдтэй болсон гэхэд улам л их зүйлийг амжуулаад, маш нарийн цаг төлөвлөлттэй болсон. Ээжүүд маань олон хүүхэдтэй болох тусмаа л гялалздаг.

-Та жирэмсэн байх хугацаандаа, төрснийхөө дараа жингээ яаж барьдаг вэ?

-Би жирэмсэн байх хугацаандаа илүүдэл жин бараг нэмдэггүй, нэмэгдэх ёстой 13-15 кг л нэмэгддэг. Төрснийхөө дараа хүүхдээ зургаан сар хүртэл янз бүрийн дасгал хөдөлгөөн хийдэггүй. Хүүхдээ зургаан сар хүрснээс нь хойш иог, кордебалетаар нэг нэг сар ээлжилж хичээллээд хэвийн жиндээ орчихдог.

-Амжилттай яваа хүний ард сайн хань байдаг гэж хүмүүс ярьдаг. Та ханийнхаа тухай ярихгүй юу. Сая таныг тэмцээнд орно гэхэд яаж хүлээж авсан бэ?

-Миний хань арын минь албыг маш найдвартай авч явдаг. Намайг бүх зүйл дээр маш сайн дэмждэг. Хамгийн анх “Mrs Mongolia World-2018” тэмцээнд орох уу” гэж асуухад “Өөрөө хүсэж байгаа бол ор л доо” гэж хэлсэн. Энэ тэмцээнд оролцоход хамгийн их дэмжсэн хүн бол хань минь байсан. Нэг сарын хугацаанд миний хань ар гэр, хүүхдүүд гээд бүх зүйлийг ямар ч асуудалгүй зохицуулсан. Мөн манай гэр бүлд үргэлж тусалдаг хоёр ээждээ, ханьдаа баярлалаа гэж хэлмээр байна.

-Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа. Танай гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсье!

-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Энэ хорвоогийн бүх хүүхэд ямар нэгэн хагацал бүү үзээсэй, элэг бүтэн сайхан амьдраасай л гэж хүсье дээ. Мөн энэхүү уралдааныг зохион байгуулсан бүх зохион байгуулагчиддаа баярлалаа. “Хатан эрдэнэ” холбооноос “Монголын сайхан бүсгүй-2018” тэмцээнийг зохион байгуулж байна. Финалын шатны шалгаруулалт энэ сарын 30-нд болно. Та бүхнийг ирж үзэхийг урьж байна.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 64

me (64.119.26.224)
2018-06-28 02:42:55
Энэ атаархуу новшнууд ямар гомдмоор бодол оюун ухаантай юм бэ? Бичээд байгаа үгээ сайн унш тархи чинь ядуурсны шинж дээ. Ард нь 4 нялх үр байхад ингэж бичиж байдаг заяагүй усан тархитай төлөгнүүд вэ хэхэ😝 Сайхан ээжид баяр хүргэе

Lucky (27.123.214.92)
2018-06-25 12:17:11
Mundag busgyi bnlee uulzaj zovlogoo awj bsan saihan busgyid amjilt husie uneheer baharhaj bna

Lucky (27.123.214.92)
2018-06-25 12:17:11
Mundag busgyi bnlee uulzaj zovlogoo awj bsan saihan busgyid amjilt husie uneheer baharhaj bna

Tty (27.123.214.92)
2018-06-25 12:08:58
Yamar ataarhuu muuhai humuus we muulj bgan dandaa emegteichuud blgyi oorsdoo chadahgui bolohooroo uhleeldee yagaad iim bdag bnaa

Баяр (66.181.191.103)
2018-06-24 17:56:52
Монголын сайхан бүсгүй,сайхан ээж чамд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.Маш ихэд баярлаж байна шүү.

Зочин (59.153.84.70)
2018-06-24 17:42:25
битгий алцагнаад бай үр хүүхдээ асар

qas (66.181.160.26)
2018-06-24 12:58:01
10 jild ortsond bosoogoor n nuhaj yavlaa zuzaan budagnaas tsaashgui huuhen shuu dee

Зочин (202.72.245.194)
2018-06-24 11:30:25
ТЭНЭГ СУРВАЛЖЛАГЧ АА МИСС БИШ МИСИЗ БАЙНА ШҮҮ ДЭЭ

Зочин (66.181.161.37)
2018-06-24 08:37:31
Хийх ажилгvй балайнууд!! Бас одоо биеээ vнэлэх юм бодцон баярлаад байгаам уу?! хаашаа юм?

Зочин (202.55.191.130)
2018-06-23 22:26:18
чадаж байгаа юманд арга байхгүй

Zochin (87.123.194.94)
2018-06-23 19:33:25
Neeh l ih miss blloh gej yadsan huuhnuud mongoloor duuren. Tarhiny turaald ortson uls oronn baahan show- aar uraldaj, hen miss bolson, hen unetei gar utas, mashin unasanaar ulraldaj bh hoorond uls oron chin sonloo.

bor (66.181.161.118)
2018-06-23 00:20:51
Наад нэг элий балаа юмнуудаа зогсоогооч энэ улс чинь янз бурийн уралдаан зохиосоор байтал буур дампуурч гуйцлээ

Иргэн (112.72.11.117)
2018-06-22 01:29:34
Сайхан биеэ авч явжээ.Мундаг байна.Өөр юу гэх вэ?Атаархуу нэг нь амаа уралдуулаад муу хэлж.Гайхах юу байхав?Энэ чинь л арчаагүй Монголчууд маань шүү дээ.Өөрсдийг нь харвал элбэрсэн амьтад байгаа даа

Зочин (43.228.131.90)
2018-06-22 01:10:09
Заавал нэг мисс, од, муу муухайгаар хэлүүлээд ч болов царайгаа хүмүүст таниулахгүй бол болохгүй оддын өвчинд нэрвэгдсэн оркуудын улс удахгүй сөнөх бизээ

Зочин (182.160.1.198)
2018-06-22 01:07:47
Мисс гэсэн үгийн утга чинь уул нь нөхөрт гараагүй залуу бүсгүй гэсэн утгатай үг л дээ. Ийм өргөмжлөл хэрэгтэй юм бол арай тохирсон нэр өгөхгүй дээ. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлээд илүү үзэсгэлэнтэй болдог доо.

HM (188.29.165.19)
2018-06-22 00:31:06
Мисс ээжүүд маань ямар хөөрхөн юм бэ. 4+4=8 хүүхэд. Амархан байгаа биздээ.

Иргэн (112.72.11.112)
2018-06-21 22:41:39
Баяр хүргье. Сайхан харагдаж байна. Монголын үрс маш олон болтугай. Боловсрол мэргэжилдээ сайн анхаарч яваарай. "АМЖИЛТ"

Иргэн (112.72.11.112)
2018-06-21 22:41:11
Баяр хүргье. Сайхан харагдаж байна. Монголын үрс маш олон болтугай. Боловсрол мэргэжилдээ сайн анхаарч яваарай. "АМЖИЛТ"

Иргэн (112.72.11.112)
2018-06-21 22:40:55
Баяр хүргье. Сайхан харагдаж байна. Монголын үрс маш олон болтугай. Боловсрол мэргэжилдээ сайн анхаарч яваарай. "АМЖИЛТ"

Иргэн (112.72.11.112)
2018-06-21 22:40:37
Баяр хүргье. Сайхан харагдаж байна. Монголын үрс маш олон болтугай. Боловсрол мэргэжилдээ сайн анхаарч яваарай. "АМЖИЛТ"

иргэн (202.9.41.128)
2018-06-21 22:07:37
Үнэхээр сайхан эмэгтэй, сайхан ээж байна. Баяр хүргэе.

авилгачдын үр сад (202.9.41.70)
2018-06-21 21:04:13
авгай мисст ороод нөхөр 4 хүүхдээ хараад бүтэн сар юугаараа амьдардаг айл вэ

иргэн (66.160.201.89)
2018-06-21 20:42:19
сайхан харагдаж байна

Зочин (112.72.14.238)
2018-06-21 19:41:06
за даа. мисс гэгч нь л юм байх даа.

Зочин (103.10.22.147)
2018-06-21 18:58:05
Пээш энэ хүн муулаад бгаа нөхдүүд ёстой арчаагүй бна. Ийм бхаар өөрсдийнх нь ажил үйлс бүтэхгүй, амжилт баялаг дагахгүй шдээ.

zochin (124.158.90.35)
2018-06-21 18:24:54
hi

d (27.123.212.140)
2018-06-21 18:01:21
Odnoo nvvren deer ni helj chadahgui bj nvvree nuuj bichih hereg bdiimu

d (27.123.212.140)
2018-06-21 18:00:27
Odnoo mine dee nvvren deer ni helj chadahgui bol nvvree nuugaad bichih hereg bdg ch yumuu

Монгол сөнөж бн (77.81.104.128)
2018-06-21 17:59:52
Иймэрхүү албан есны тэмцээнүүдэд засвартай тэр тусмаа хиймэл давхраа оёулсан нүд нь бөлцийж хавдаад гэдэс нь өвдсөн улцан царайтай хүүхнүүд арай ордоггүй биздээ. Хотоор явахаар үнэндээ дотор муухайрмаар давхраанууд бэлчих юмаа пзда

Зочин (27.123.212.137)
2018-06-21 17:59:01
Баяр хүргье үнхээр сайхан харагдаж байна! Араггүй язгуурын монгол эмэгтэйн дүр төрх болсон ээж байна. Миний монголын бүх ээжүүд та нар минь хэл амаа бэлүүдэж хэрүүл шуугаан, атаа жөтөөгүй явдаг бол бүгдээрээ л сайхан шүү! Сайн сайхан бүхэн дэлгэрэх болтугай!!! Амжилт

Зочин (112.72.14.18)
2018-06-21 16:47:13
ЭХНЭРЭЭ ХАЙРЛАДАГ НӨХӨРТ НЬ БАЯР ХҮРГЭЕ. ХИЧНЭЭН ӨӨРӨӨ ЗҮТГЭЛТЭЙ БГААД НӨХӨР ЧИНЬ ДЭМЖИХГҮЙ БОЛ ЧИ ИНГЭЖ ЯВАХГҮЙ ШҮҮ ДЭЭ ЭМЭГТЭЙ МИНЬ.

Зочин (202.5.202.130)
2018-06-21 16:05:20
Юунд нь муулаад эхлэв ээ. Үйлчлүүлэгчид нь ямрыг нь мэдэж байгаа л даа гэхдээ хэтэрхий муулж болохгүй. Харин ч дөрвөн хүүхэдтэй гэхэд итгэмээргүй биеэ сайхан авч яваад нь баяр хүргэе. Сайн ханийн нөлөө харагдаж байна.Нөхөрт нь илүү баяр хүргэе

b (66.181.176.99)
2018-06-21 15:46:17
ЭНД СЭТГЭГДЭЛ БИЧСЭН ХҮМҮҮС ЭНЭ ХҮНИЙГ САЙН МЭДДЭГГҮЙ БОЛТОЙ. ЯАХАВ ДУУ АЛДМААР ГОО САЙХАН ХҮҮХЭН БОЛ БИШ. БАЙДАГ Л НЭГ ЭНГИЙН БИЕ ХАА ЦАРАЙ ЗҮСТЭЙ ЭМЭГТЭЙ. ХАРИН ШАРТАЙ ЭНЭ ТЭМЦЭЭНД ОРОХ ГЭЖ СҮҮЛИЙН ХЭДЭН САР УЙГАГҮЙ ХӨДӨЛМӨРЛӨСӨН ХӨДӨЛМӨРЧ ХҮҮХЭН. ОЮУНЛАГ ГЭДГИЙГ БОЛ ДЭМЖИХГҮЙ. ААШ МУУТАЙ ХЭТ АТААРХУУ НҮҮР БУДДАГ Л ХҮҮХЭН. НӨХӨР НЬ БОЛ ЯАЛТЧГҮЙ САЙН ААВ. МӨНГИЙГ БОЛ ДЭНДҮҮ САЙН ОЛНОО. НӨХРӨӨ ДЭЭРЭЛХСЭН ААШТАЙ Л ХҮҮХЭН ДЭЭ.

Зочин (66.181.169.66)
2018-06-21 15:09:15
Баяр хүргэе сайхан бүсгүй минь

naran (66.181.182.121)
2018-06-21 14:30:19
mundag l umdaa ...4 huuhdiin hajuugaar uuriiguu nuhurteigee anhaarna avch yvna gedeg bas l changa shv ...gehdee sain nuhurtei emegtei tod jishee boluudaa ...nuhur ni ehneree saihan bailgah bvhii l arga hemjee avdag ni haragdjiinoo ....aztai l busgui um ...burhan mini .

Huga (107.77.92.76)
2018-06-21 13:58:58
Zuuh gej orchihood jujigleed

mgl (202.21.118.138)
2018-06-21 13:58:02
zarim neg humuus ataarhaj uhlee er nohroo ch olj chadahgui bj hund ataarhaad

irgen (59.153.112.253)
2018-06-21 13:47:50
mundag bnoo . olon huuhed usguhiin hajuugaar ingej bie avch yavna gedeg bol mundag l gene shu de amjilt

zochin (202.179.24.179)
2018-06-21 13:04:04
Goe saikhan, myndag, goo yzecgelent, huurhun, setgel yuram, tatam, End oroltson byh eejyyded helmeer uur yamar saihan ygnyyd Mongol helend mimi baidag bilee bygdiig ta nartaa zoriylay! Bi 35-tai 1 hyyhedtei, nuhurtei. Bysdin jishgeer syrgyylia tugsuud ajild orson. Uuriiguu zalyy nasaaraa chimeed ajlaa sain hiivel boloo, bysdin adil amidardag. Ajil deeree udur ni halyyn hyiten ali oldsonoo iddeg, oroi yadraad bgaagaaraa l bolgochihdog.Tegeed zalyy saihan tsarai mimi hotin ytaand ygaartaad,hodood asyydaltai, eldev byteegdehyynd tsalind hyrehgyi,yun dahiad hyyhed geseer udiig hyrjee. Ene saihan eejyydiin hajyyd arai l bish haragdaj bna. Bi yag yuni tuluu zytgeed bnaa, yls orondoo saihan amidarna gej udur byr byrhan bolson aaviihaa zyrgand murguj, eejdee yncyyleed, hanidaa amjilt hyseed, hygee unseed ajildaa yuvdag. Hyniig myylbal uurt cnini myy gej eej mimi syrgadag

Зочин (202.131.228.234)
2018-06-21 12:46:36
mongoliin vrs mash olon boltugai

Oyun (66.181.161.61)
2018-06-21 12:24:19
Oyunlag miss bolhiig bodhod ih l buteelch ih uhaantai huuhen bha. Yamar ch bsn amjilt . Yadin chadjishde

Зочин (202.9.40.206)
2018-06-21 12:15:13
odontoi eejuud gh huurtsun garuud bs garch irlee ur huuhdee l sn humuujuul

Зочин (27.123.212.139)
2018-06-21 12:12:25
Medehgui zuilee meddeg yum shig burdag hvmvvs yamar ih boloo we.Olon jil medehiin huwid nvdee olson shagnal l gej heley da

Enkhuush (66.181.161.61)
2018-06-21 12:10:47
Olon udaa ene busguitei taarch bsan hajuugaas ni harsan ch huuhduudteige haritsaj bga bolon bie avch yavaa baidal ni uneheer saihan busgui bn le.

Зочин (64.119.23.142)
2018-06-21 12:10:26
Алиа марзан хүмүүс шүү ккк. Ингэж атаархах юмуу? Бүррр ххаха. Жил бүр дэлхийн мисст явдаг хэл амаа хазалсан, царай муутуудаас хол дээр царайлаг, оюунлаг, 4 хүүхдийн ээж байна гэж харж байна.

Зочин (202.131.225.197)
2018-06-21 11:55:03
энэ доогуур атаархаж өгч байнаа хха

Зочин (202.9.40.163)
2018-06-21 11:53:24
uneheer mundag ulger jishee awmaar busgui shuu ene ataarhaad baigaa humuusiig harhiimsan uzeeriin yumnuud baigaa daa kkk

emee ni (112.72.14.156)
2018-06-21 11:47:45
saihan busguid bayr hurgiy.ymar ataach bolchihson yum be.ene ataach nar mongol zustai bishee.mongolchuud tanih tanihgvi ni hamaagvi saihan buhnii umnu bayrlaj baharhaj chaddag humuus shv.eh hun serwel eh delhii sernee gej.ataach humuus uhaaraach

Зочин (202.21.106.106)
2018-06-21 11:37:32
Archaatai shn busgui bn. Bodvol ene muulaad bgaa uls archaagui uls bdg bh. Manaihan uuriinhuu hemjeeg medehgui olon huuhed gargachihaad uuu chi argagui tsuuhun huuhedtei blhr uu ter argagui mungutei blhr ... geed neeh navsaisan l bj bdgin ene bol huvi hunii archaa busguichuud mini. Sain hanias bas l shaltgaalana shuu dee. Ataarhsan bolgon gegeereh boltugai.

Хөөе (107.167.112.33)
2018-06-21 11:15:01
Тэмцээнээ зөв нэрлээч. Мисс гэж нөхөргүй охид бүсгүйчүүдийг хэлдэг юм. Эсвэл наад ээжүүд чинь бүгд нөхрөөсөө салчихсан, нөхөр хайгаад өөрийгөө рекламдаад байгаа юм уу?

Түвшин (103.57.92.191)
2018-06-21 11:13:20
Мисс биш Миссис гэж бичвэл зөв болох байлаа. Нөхөрт гарсан эмэгтэйг англиар Mrs гэж товчлоод Миссис гэж дууддаг гэдгийг ихэнх нь мэдэх буй заа. Зарим нэг нөхөд Миссийн тэмцээнтэй эндүүрээд байх шиг байна.

Зочин (64.119.21.243)
2018-06-21 11:00:34
4 хүүхэд ямар орчинд яаж өсч байгааг яагаад асуусангүй вэ, 29 настай 4 хүүхэдтэй. Сурсан эрдэм мэргэжил байна уу. Эрдэм, боловсролгүй бол хүүхдүүд хүчирхийлэлд байдаг юм биш биздээ. Ямар ч гэсэн энэ ээж цаашдаа гоо сайхандаа анхаараад явахаас аргагүй боллоо, хэр үнээр бол гэх мэт асуудал гарах нь.

зочин (103.9.90.130)
2018-06-21 10:57:46
тэр сайн ханийн зургийг 1 харах юмсан хүмүүс ярих нь олон хүүхэн солисон хөгшин босс бий гэхийн

Зочин (43.243.161.23)
2018-06-21 10:57:32
Үнэхээр тасархай. Мундаг. Бишрэе өөр юу ч гэх вэ. Сөрөг коммент бичиж байгаа атаархагсад бол нэг бол нөхөргүй нэг бол царай муутай нэг бол нэг гачин юмнууд л байгаа. Та нар хэзээ ч ийм болохгүй тэгэхээр наад өмхий амаа уруулдуулаад муулаад бай кккк. Монголын сайхан бүсгүйчүүд та нараас хавьгүй олон байдаг нь сайхан юмдаа. Дөрвөн хүүхэд байтугай нэгийгээ ч олигтой аваал явж чадахгүй заваан залаг арчаагүй юмнууд дүүрэн байна.

Зул (150.129.142.250)
2018-06-21 10:38:24
Бусдад ачаагаа үүрүүлчихээд гунхаж явдаг авгай нар байдаг.Түүний л нэг байна. Сайхан төрснийхөө хүртээмжийг амсаж л яваа нь тэр байх л даа.Гэхдээ амьдралын бололцоогоо ашиглахдаа тэнцвэржүүлэлтийг хангаж чадах ухаан бий болов уу даа. Сэтгүүлч "Амжилттай яваа хүний ард сайн ар тал байдаг" гэж. Энэ чинь юу гэсэн үг вэ? Хийх ёстой юмаа хийхгүй, өөр хүн / нөхөр, эцэг, эх, хадам/-ээр хийлгэдэг гэсэн үг биз дээ.Нөхрийгөө тогооч болгочихсон, өвгөд, эмгэдийг боол шигээ байлгадаг юмнууд их байдаг даа.Тийм л битгий байгаасай.

Зочин (27.123.212.128)
2018-06-21 10:20:42
МИСС ГЭДЭГ ЧИНЬ НӨХӨРГҮЙ ХҮҮХЭДГҮЙ ХҮҮХНИЙ ТЭМЦЭЭН БИШ ҮҮ. НӨХӨР ХҮҮХЭДТЭЙГИЙНХ НЬ ТУСДАА БОЛДОГГҮЙ ЮМ УУ.

Зочин (66.181.180.40)
2018-06-21 10:04:06
Сайхан бүсгүй бна баяр хүргэе амжилт

Зочин (49.182.80.31)
2018-06-21 09:58:08
Mongold l iim yum bolhiimdaa. 18-25tai humuus l bdgshde ug n

Зочин (202.179.31.8)
2018-06-21 09:57:06
Гол нь ухаан байх аа

Зочин (103.26.193.45)
2018-06-21 09:51:58
Хэнд хамаатай юм.

Сайхан (66.181.182.35)
2018-06-21 09:31:25
Сайхан хүүхнии ард сайн хань гэхэасээ илүү сайн сэкс машин байдаг Тэрнииг хүүхнүүд сайн хань гэж буруугаар ойлгодог Яг үнэндээ тэд завсар зай өхгүй гэсэндээ жирэмслүүлээд байдгииг хүүхнүүд маань мэдэдгүй тал бии шүү Амжилт хүсии дүүдээ

Зочин (66.181.183.9)
2018-06-21 09:19:00
sain bn uur uy helehebde

Зочин (103.212.117.242)
2018-06-21 09:09:37
Ээжүүд мундаг юмөө

Зочин (27.123.214.87)
2018-06-21 09:08:40
Монголын үрс маш олон болтугай

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-19 11:29:41 - Улс төр
ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор ажлаа өгөх өргөдлөө гаргажээ
2018-11-19 11:14:03 - Спорт
U23 ДАШТ: Г.Ганхуяг хүрэл медаль хүртэж, эрэгтэй бөхчүүдийн анхны медальтан боллоо
2018-11-19 10:58:30 - Улс төр
Хотын даргыг огцруулах асуудлыг энэ сарын 23-нд хэлэлцэнэ
2018-11-19 10:51:22 - Спорт
Такакэйшёо башёг тэргүүлж, Монголын бөхчүүд тааруухан амжилттай байна
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-19 10:47:36 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д ажлын айлчлал хийж байна
2018-11-19 10:43:32 - Хууль
Хоёр шүүгчид сануулах, нэг шүүгчид огцруулах сахилгын шийтгэл ногдуулжээ
2018-11-19 10:42:37 - Орон нутаг
Аймаг дундын отрын бүс нутагт 467 мянган мал өвөлжиж байна
2018-11-19 10:38:07 - Эдийн засаг
НӨАТ-ын супер азтан тодорсонгүй
2018-11-19 10:31:31 - Боловсрол
Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг чадавхжуулах сургалт зохион байгуулав
2018-11-19 07:55:21 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-11-19 07:48:05 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан ББСБ-тай УИХ-ын гишүүдийн асуудлыг ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ
2018-11-19 07:43:47 - Энтертайнмент
ИННОВАЦИ: Ганц дуслаар малыг шимэгчдээс салгах бүтээгдэхүүн МОНГОЛДОО үйлдвэрлэжээ
2018-11-19 07:43:41 - Орон нутаг
Тавантолгойд Ерөнхий сайдыг ирэх сургаар хэдэн халтар жолоочийг ийш тийш нь нуусан
2018-11-19 07:43:38 - Энтертайнмент
САЙН МЭДЭЭ: Дэлхийн хамгийн том ноолууран хувцасны дэлгүүр нээгдлээ
2018-11-19 07:43:33 - Гадаад
Америк, Хятадын зөрчилдөөн ширүүсч байна
2018-11-19 07:41:07 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2018-11-18 17:05:27 - Нийслэл
Ашиглалтын хугацаа дууссан 150 гаруй цахилгаан шат бүртгэгджээ
2018-11-18 16:58:01 - Эрүүл мэнд
ДОХ-ын 266 тохиолдол бүртгэгдээд байна
2018-11-18 16:51:19 - Спорт
Оюутны дэлхийн лигийн тэмцээд Монгол Улс шилдэг наймд шалгарчээ
2018-11-18 16:47:37 - Хууль
Нярай хүүхдийн цогцос олджээ
2018-11-18 14:02:26 - Энтертайнмент
"Авьяаслаг Монголчууд-3" шоуны хагас шигшээ тоглолт эхэлнэ
2018-11-18 13:54:23 - Орон нутаг
Шүлхий өвчний үеэр 170 орчим сая төгрөгийн зардал гарчээ
2018-11-18 13:38:43 - Нийслэл
Том оврын автобусны утааны тортогжилт их байна
2018-11-18 13:15:00 - Хууль
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
2018-11-18 12:48:34 - Улс төр
С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг шалгах Түр хороо байгуулах хүсэлт гаргав
2018-11-18 12:44:04 - Эдийн засаг
Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол явагдана
2018-11-18 12:39:14 - Орон нутаг
Монгол, Оросын найрамдлын өдрүүд үргэлжилж байна
2018-11-18 12:33:07 - Орон нутаг
Арвайхээр хот шинэ цэвэрлэх байгууламжтай болжээ
2018-11-18 12:27:14 - Байгаль Орчин
Улаанбаатарт 8 градус хүйтэн байна
2018-11-18 12:21:06 - Улс төр
Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж эхэлнэ
2018-11-18 12:14:57 - Энтертайнмент
Өнөөдөр хөх бар өдөр
2018-11-17 15:32:14 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсны улмаас төрсөн эхийнхээ аминд хүрчээ
2018-11-17 15:13:19 - Нийслэл
Залуучуудын чуулга уулзалт болж байна
2018-11-17 14:07:01 - Нийслэл
Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил 43 хувьд хүрчээ
2018-11-17 14:01:18 - Эдийн засаг
Гарал үүслийн гэрчилгээтэй хүнсний ногооны арилжаа зохион байгуулна
2018-11-17 13:50:38 - Спорт
С.Цэрэнчимэд ДАШТ-ээс дөрвөн насны ангиллаар медаль хүртсэн анхны бөх боллоо
2018-11-17 13:43:39 - Эрүүл мэнд
Томуугийн вакцинд 54 мянган хүн хамрагджээ
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-17 12:28:15 - Нийслэл
Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-16 08:09:03 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболд нар уулзаж эвлэрэх тохироонд хүрсэн үү
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Өсөлтийн даавар хэрэглэвэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-16 12:05:03 - Хууль
Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагажээ
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-17 15:32:14 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсны улмаас төрсөн эхийнхээ аминд хүрчээ
2018-11-16 12:32:20 - Гадаад
Сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөсөн таван этгээдэд цаазын ял төлөвлөжээ