Хавдрын эсрэг үндэсний аяны үзлэг, оношилгоо Ховд аймагт үргэлжилж байна

Түгээх    
2018-06-21 10:00:09 - Эдийн засаг

ХААН Банк, Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз /МҮОНРТ/  хамтран 8  дахь жилдээ хэрэгжүүлж буй Хавдрын эсрэг үндэсний аяны үзлэг оношилгоо 06-р сарын 18-ны өдрөөс Ховд аймагт үргэлжилж байгаа бөгөөд аяны албан ёсны нээлт Лхагва гарагт боллоо.

Энэ жил Хавдрын эсрэг үндэсний аян 06  сарын 04-ний өдрөөс Увс, Баян Өлгий аймгуудад тус бүр таван өдрийн турш ажилласан бөгөөд 06 сарын 18-ны өдрөөс Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллаж,  ард иргэдийг 8-10 төрлийн хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулж,  орон нутгийн эмч мэргэжилтнүүдэд нарийн мэргэжлийн сургалт явуулж байна.   Аяны үзлэг оношилгоонд хамрагдаж буй иргэдийн сэтгэгдлээс хүргэж байна.  

Ховд аймгийн Алтай сумын иргэн Т.НАЙДАН

Би Хавдрын эсрэг үндэсний аяны баг 2017 онд Ховд аймагт ажиллах үед хавдартай гэдгээ мэдэж 6 курс эмчилгээнд хамрагдаж, одоо эрүүл саруул болоод байна. Энэ удаа Хавдрын эсрэг үндэсний аяны баг дахин Ховд аймагт ирсэнд баяртай байна.

Хотоос ирсэн эмч нарт дахин үзүүлээд цаашид  хийлгэх эмчилгээгээ заалгаж авлаа. 2017 онд Хавдрын эсрэг үндэсний аяны эмч нар үзүүлэхээс өмнө өөрийгөө хавдартай гэдгээ мэдэхгүй явсан. Хавдар өвчин бол ямар нэг шинж тэмдэг илрэхгүйгээр газар авсан байх магадлалтай байдаг юм байна.

Эрт илрүүлсэн учраас миний хувьд эмчилгээ илүү үр дүнтэй байж, хурдан эдгэрлээ. Баяртай байна.

Ховд аймгийн Булган сумын эмч Я.БАТБИЛЭГ

Хавдрын эсрэг үндэсний аяны эмч нар Ховд аймагт ажиллах мэдээгээр 20 өвчтөнөө үзүүлэхээр ирлээ. Манайх аймгийн төвөөс 500км зайтай хамгийн алслагдсан сум. Манай суманд хавдрын өвчлөл өндөртэй эрсдэлт бүлгийн хүн ам ихтэй, хавдрын өвчлөл улам залуужсаар байгаа нь сэтгэл өвтгөдөг. Сумын иргэд хот руу зорьж,  эмнэлэгт үзүүлэхэд санхүүгийн болон цаг хугацааны хувьд бэрхшээлтэй байдаг.

Харин Хавдрын эсрэг үндэсний аяны багийнхан энэ хол замыг туулаад биднийг зорин ирж ард иргэдийг орон нутагт нь үзэж, оношилж байгаад баяртай байна. ХААН Банк, ХСҮТ-өөс энэ аянаа дахин үргэлжлүүлээсэй гэж хүсмээр байна. 

Энэ жилийн хувьд Хавдрын эсрэг үндэсний аяны эмч нар  тав дахь жилдээ Ховд аймагт ажиллаж байгаа бөгөөд өмнөх жилүүдийн үзлэг оношилгоогоор хавдрын эхний үе шатандаа оношлогдон цаг алдалгүй эмчилгээ хийлгэн эрүүл саруул болсон иргэд олон байлаа.

Сүүлийн зургаан сарын хугацаанд Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд дурангийн эмчийн үзлэг хийгдээгүй тул  Хавдрын эсрэг үндэсний аяны багийн хувьд дурангийн эмчийн үзлэг оношилгоог явуулсан нь иргэдийн талархлыг хүлээсэн ажил боллоо. Алслагдсан аймаг сумдын ард иргэдийн хувьд Улаанбаатар хотыг зорин хавдрын үзлэг оношилгоонд хамрагдах нь цаг хугацаа болон санхүүгийн хувьд ихээхэн ачаа болдог байна. Иймд Хавдрын эсрэг үндэсний аян хүрээнд алслагдсан аймаг сумдын иргэдэд хүрч орон нутагт нь үзлэг оношилгоог явуулах нь орон нутгийн иргэдийн эрүүл мэндэд оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт юм.

Аяныг санаачлан хамтран хэрэгжүүлэгч ХААН Банкны хувьд өнгөрсөн долоон жилийн хугацаанд тус аяныг хэрэгжүүлэхэд 1 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт үзүүлж,  орон нутгийн 2,600 гаруй ажилтнаа эрүүл мэндийн сайн дурын идэвхтэнээр бэлтгэж, хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг олон нийтэд түгээгээд байна.

Ховд аймагт ажиллаж байгаа эмч нарын баг 06 сарын 22-ны өдрийг дуустал үзлэг, оношилгоо хийж, эмч нарыг ажлын байранд нь дагалдан сургахын дээр банкны ажилтнуудыг сайн дурын идэвхтэнээр бэлтгэх юм.

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Шинэ мэдээ
2018-07-19 18:46:20 - Орон нутаг
Б.Саран: Иргэдийн шаардлагаар “Эко алтан заамар”-ын үйл ажиллагаа түр зогсоод байна
2018-07-19 18:37:55 - Гадаад
Турк онц байдлын дэглэмээ цуцлав
2018-07-19 18:13:11 - Нийслэл
Иргэн Л.Баасанноров цагдаа нарт завь бэлэглэлээ
2018-07-19 18:07:48 - Эрүүл мэнд
Гурван сая доллараар авсан туяаны аппарат үерийн усны улмаас эвдэрчээ
2018-07-19 17:54:19 - Нийслэл
С.Амарсайхан: Цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлээрээ амарч зугаалах орчин нөхцөл бүрдэхгүй байна
2018-07-19 17:50:14 - Гадаад
Ким Чен Ун бүх Элчин сайд, Төлөөлөгчдийн газрын тэргүүнүүдээ Пхеньянд дууджээ
2018-07-19 17:18:09 - Орон нутаг
Хурд хэтрүүлсний улмаас ноцтой осол гарч, хоёр хүүхэд эндлээ
2018-07-19 16:57:10 - Орон нутаг
Үерийн голомтоос 2500 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна
2018-07-19 16:51:22 - Гадаад
Шүүхээс Солонгосын Засгийн газар "Севол"-ын хохирогчдод нөхөн олговор олгох тухай шийдвэр гаргажээ
2018-07-19 16:45:48 - Нийслэл
Нийтийн тээврийн автобусуудад “DPF” шүүлтүүр суурилуулж байна
2018-07-19 16:17:22 - Шар
Бэсинжер, Пресли нар солонгосчуудаас нохойн мах идэхээ зогсоохыг шаарджээ
2018-07-19 16:02:32 - Энтертайнмент
Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Оросын “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлэгт оролцоно
2018-07-19 15:55:17 - Технологи
Х.Баатар: Угаасан ноосны шимтгэлийг 15 хувиар нэмэхээр болсон
2018-07-19 15:53:06 - Спорт
Түмэн адууны баярт Б.Гончигдамба түрүүлж, харцага Т.Бэгзсүрэн үзүүрлэлээ
2018-07-19 15:38:38 - Орон нутаг
Нөхөн сэргээлт нэрийдлээр алт олборлож байжээ
2018-07-19 15:34:06 - Шар
Зууны хамгийн удаан үргэлжлэх сар хиртэлт тохионо
2018-07-19 15:10:08 - Энтертайнмент
Мисс Б.Энхриймаа шагналын мөнгөөрөө өнчин хүүхдүүдэд хашаа байшин авч өгчээ
2018-07-19 14:59:28 - Хууль
М.Мөнхгэрэл: Ус цацруулсан жолоочид хариуцлага хүлээлгэх боломжгүй
2018-07-19 14:57:36 - Орон нутаг
Даланзадгад хотод хоёр дахь гэрэлт гудамжийг байгууллаа
2018-07-19 14:47:26 - Орон нутаг
Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлөөс хандивын аян зарлалаа
2018-07-19 14:38:11 - Нийслэл
Ерөнхий сайдыг гарч ирж уулзахыг шаардаж, сандалтай суулт хийж байна
2018-07-19 14:33:19 - Нийслэл
ТҮЦ-үүдийг нүүлгэж газар чөлөөлөхөөр болжээ
2018-07-19 14:31:38 - Технологи
Ховдын Дуут суманд сүү боловсруулах цех байгуулагдаж, малчид тогтмол орлоготой болжээ
2018-07-19 14:18:27 - Нийслэл
У.Хүрэлсүх: Хүний амь нас эрсдэхээс сэргийлж, гамшгийн өмнө бэлэн байх ёстой
2018-07-19 12:53:12 - Нийслэл
Голын уснаас эмэгтэй хүний цогцос олджээ
2018-07-19 12:47:23 - Улс төр
Улсын онцгой комисс хуралдаж байна
2018-07-19 12:46:26 - Нийслэл
Үерт эвдэрсэн автозамын засварын ажлууд хийгдэж байна
2018-07-19 12:45:56 - Спорт
Шинэ харцага Н.Золбоод хүндэтгэл үзүүллээ
2018-07-19 12:30:55 - Шар
Ж.Бат-Эрдэнэ сайдад зам арчлах арга болон зөв бичих дүрэм зааж өгье
2018-07-19 12:08:05 - Хууль
Замын цагдаагийн албанд автомашин, мотоцикль өглөө
2018-07-19 11:53:03 - Нийслэл
Замын цагдаагийн албаны чадварлаг хамт олон шалгарлаа
2018-07-19 11:02:04 - Орон нутаг
Үерийн голомтод 620 гаруй хүн ажиллаж байна
2018-07-19 11:00:40 - Эдийн засаг
Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхөөс судалгаа авч байна
2018-07-19 10:49:31 - Нийслэл
“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг ирэх сарын 4, 5-ны өдрүүдэд болно
2018-07-19 10:37:47 - Орон нутаг
Увс аймагт 4.13 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2018-07-19 09:46:39 - Улс төр
УИХ-ын ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах нь тодорхой болсон уу
2018-07-19 08:39:35 - Байгаль Орчин
Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2018-07-19 08:38:03 - Нийслэл
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ШӨНИЙН ХАР ЗАХ БОЛЛОО гэсэн мэдээллийн мөрөөр
2018-07-19 08:37:59 - Хууль
АНУ-ын Сиэтл хотод амьдардаг 23 настай монгол залуу сураггүй алга болжээ
2018-07-19 08:37:53 - Эрүүл мэнд
Т.Отгонболд: Аянгад цохиулж ирсэн иргэнийг сэхээн амьдруулах тасагт хэвтүүлсэн
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-07-18 17:00:40 - Шар
СТА Т.Дэлгэрмөрөн дурлалт бүсгүйгээ олонд ил болгов
2018-07-18 15:49:47 - Хууль
Ах дүүс рүү бензин цацаж шатаасан иргэнийг баривчлан шалгаж байна
2018-07-18 16:03:58 - Хууль
Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан
2018-07-19 09:46:39 - Улс төр
УИХ-ын ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах нь тодорхой болсон уу
2018-07-17 17:07:46 - Нийслэл
Баянзүрх дүүрэгт 60 настай иргэн үерийн усанд автаж, амиа алджээ
2018-07-18 15:00:55 - Шар
Казакстан руу хууль бусаар машин оруулж зардаг монгол "мафи"-ийг мөрдөж эхэлжээ
2018-07-17 17:10:45 - Гадаад
БНСУ-д хууль ёсоор оршин суугаа монголчуудын анхааралд
2018-07-19 08:37:59 - Хууль
АНУ-ын Сиэтл хотод амьдардаг 23 настай монгол залуу сураггүй алга болжээ
2018-07-19 08:37:49 - Хууль
Хар тамхины хэрэгт дахин холбогдсон Г.Сарангэрэлд 2-8 жилийн ял төлөвлөжээ
2018-07-18 12:04:55 - Орон нутаг
Өмнөговь аймгаас олдсон цогцос хэн болохыг тогтоожээ