Орон даяар “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аян эхэллээ

Түгээх    
2018-06-21 11:45:52 - Хууль

Та хайртай гэр бүл, найз нөхөд, хамт олноороо Монгол Улсынхаа үзэсгэлэнт газар нутгаар амарч, аялахаар төлөвлөж байна уу. Тэгвэл мэргэжлийн байгууллагуудаас хөдөө, орон нутгийн замд зорчихдоо хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг уриаллаа. Өөрөөр хэлбэл, орон нутгийн замд зам тээврийн осол, хэрэг, түүнээс үүдэлтэй нас баралт, гэмтлийг багасгах, урьдчилан сэргийлэх зорилгоор дөрвөн сарын хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж буй “ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ” аяны нээлтийн өдөрлөгийг өнөөдөр Драгон авто вокзалд зохион байгууллаа.

Тус аяныг ХЗДХЯ, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ, НҮБ-ын Хүүхдийн сан, Замын цагдаагийн алба болон НЭМҮТ, Улаан загалмайн нийгэмлэг, авто машин сонирхогч залуус, клубууд хамтран “ОСОЛГҮЙ ОРОН НУТГИЙН ЗАМ” уриан дор хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

“Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяныг нээж Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл хэлэхдээ “Жил бүр 6-10 дугаар сарын хооронд амралт, аялал зугаалгын цаг эхэлж, иргэд хайртай гэр бүлийнхээ хамтаар хөдөө, орон нутгийг ихээр зорьдог. Энэ үед орон нутгийн замд гарах осол, хэрэг нэмэгдэх хандлагатай байдаг.

Иймд гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох байгууллагууд хамтран өнөөдрөөс эхлэн 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл энэхүү аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд бид урьдчилан сэргийлэх олон төрлийн ажил, арга хэмжээ, хяналт шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ч иргэдийн үүрэг оролцоо маш чухал юм. Жолооч та хөдөлгөөнд оролцохдоо хайртай хүмүүсийнхээ амь насыг атгаж яваа гэдгээ байнга санаж, Замын хөдөлгөөний дүрмээ баримталж хөдөлгөөнд оролцоорой” гэдгийг онцоллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд иргэд, олон нийтэд зориулсан олон төрлийн сургалт, арга хэмжээ, үзэсгэлэн явагдлаа. Тухайлбал:

1. АТҮТ-өөс хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа тээврийн хэрэгслийн хурд, маршрутыг GPS системээр хянаж байгаа талаар, мөн зөөврийн оношлогооны техник, хэрэгслийн талаар таниулах үзэсгэлэн,

2. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, ГССҮТ, МУЗНийгэмлэг хамтран иргэдэд эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг олгох сургалт,

3. Онцгой байдлын ерөнхий газар, Яаралтай түргэн тусламжийн төвөөс гамшиг, ослын үед ашиглаж буй техник хэрэгслийн үзэсгэлэн,

4. Мөн зам тээврийн ослын хор уршгийг олон нийтэд таниулах, энэ чиглэлд тэдний анхаарлыг хандуулах зорилгоор ноцтой болон хүний амь нас хохирсон зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслийн цувааг нийслэлийн төв зам буюу Энхтайвны өргөн чөлөөгөөр явуулах зэрэг олон арга хэмжээг зохион байгуулсан юм. Мөн тус аяны нээлтийн ажиллагааг өнөөдөр улс орон даяар нэгэн зэрэг эхлүүлсэн юм.

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 2

Зочин (202.55.191.130)
2018-06-23 22:33:27
дүрэмгүй замбараагүй оркуудын эрхийг хасаад өг. тэгээд л болчихно

Ulger yarij jujig toglohoo ZOGS! (91.231.169.123)
2018-06-21 15:10:14
Naad jujignuud chini hedhen horom urgeljileed yag amidral deer dain,suireliin hemjeend avaar osol ulam bur nemegdeseer bna.Oron nutagiin zamiin ongorhoi evderhii zam bol yag garnat,tesreh bumbug shig avaar osliig bii bolgoj bna.Zamiin temdeg temdegelgee huduu bitgii hel hotiin zamuudad ch yavgan hunii gartsnii shugam budgerch arilsan bosoo bolon hevtee temdeg barag baihgui baisan ch standart hangahgui bainaa.Jujig toglohoo boliod bodit haluun deer taktik strategi bolovsoruulj tsereg dainii undurjuulsen belen baidald ayulgui zam teeveriig buh shatand baingiin 24 tsagiin hyanltan dor ajillahiig holbogdoh gazruudaas hatuu shasrdaj baina.Ulger yarij jujig toglohoo zogsoo!!!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-18 18:07:52 - Нийслэл
Алга болсон хоёр настай хүүг Эрдэнэтээс олжээ
2018-09-18 17:57:07 - Нийслэл
ЕХ-ны санхүүжилтээр хэрэгжих гурван төслийн нээлт боллоо
2018-09-18 17:32:30 - Шар
Эртний театрыг нураах үеэр сая еврогийн үнэ бүхий алтан зоос олджээ
2018-09-18 16:37:15 - Нийслэл
Төрийн албаны удирдах ажилтны зөвлөгөөн болно
2018-09-18 16:36:34 - Байгаль Орчин
Улаанбаатарын ногоон бүсээс энэ онд самар түүхийг хоригложээ
2018-09-18 16:10:46 - Улс төр
Ц.Батбаяр захидалдаа “Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөнө” гэдгээ илэрхийлжээ
2018-09-18 15:53:40 - Гадаад
Газар дундын тэнгист ОХУ-ын 14 цэргийн албан хаагчтай “Ил-20” онгоц алга болжээ
2018-09-18 15:47:35 - Эдийн засаг
ЕСБХБ жижиг дунд бизнесийн бүсийн хөтөлбөрөө Mонголд эхлүүлж байна
2018-09-18 15:36:02 - Орон нутаг
Эмч зодож танхайрсан иргэнд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
2018-09-18 15:08:33 - Шар
Эмми-2018: Улаан хивсний ёслол дээр олны нүд хужирласан хосууд
2018-09-18 14:39:31 - Эдийн засаг
“Сайншандын салхин парк” эрчим хүч нийлүүлж эхэллээ
2018-09-18 14:20:52 - Хууль
Цагдаагийн дарга нар хээл хахуулийн хэрэгт холбогджээ
2018-09-18 14:02:41 - Эдийн засаг
"ДЦС-4" ТӨХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийг ТАВАН САРЫН өмнө томилсон ч...
2018-09-18 13:30:31 - Нийслэл
Нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг хэвшүүлэхийг уриаллаа
2018-09-18 13:26:19 - Нийслэл
Нэгдүгээр сургуулийн уулзвар дахь зогсоолыг зорчих хэсэг болгов
2018-09-18 12:55:23 - Эрүүл мэнд
Нобелийн шагналт, нэрт эрдэмтэн Эдвард Мозер үнэ төлбөргүй лекц уншина
2018-09-18 12:47:38 - Технологи
Хүүхэддээ цахим орчны таван дүрмийг зааж өгөхийг уриалж байна
2018-09-18 12:28:11 - Шар
“Space X” сар луу нисэх анхны жуулчныг нэрлэв
2018-09-18 12:15:09 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2500 төгрөг давлаа
2018-09-18 11:53:56 - Хууль
Иргэний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Цэцэд ханджээ
2018-09-18 11:51:42 - Гадаад
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Пхеньянд айлчилж байна
2018-09-18 11:47:50 - Улс төр
ЗТХЯ-ны газрын дарга нарын албан тушаалд үүрэг гүйцэтгэгчид ажиллаж байна
2018-09-18 11:41:07 - Нийслэл
Нийслэлийн Засаг даргад хүүхдийн асуудлаар асуулга тавьжээ
2018-09-18 11:40:05 - Спорт
Жүдо бөхийн ДАШТ эхлэхэд хоёр хоног үлдлээ
2018-09-18 11:30:15 - Нийслэл
ТАНИЛЦ: Хотын төв орчмын замын хөдөлгөөнд орсон өөрчлөлтүүд
2018-09-18 11:06:58 - Нийслэл
Энэ сарын 22-нд “Автомашингүй өдөр” болно
2018-09-18 10:58:30 - Улс төр
“Өрийн тааз 40 хувь байх ёстой” гэж орилж явсан үеийг нь МАН-д сануулъя, одоо 80 хувь байна
2018-09-18 10:54:22 - Спорт
Хакүхо, Какүрюү нар башёг тэргүүлж байна
2018-09-18 10:33:18 - Боловсрол
Оюутнуудад хотын соёлын талаар сургалт хийнэ
2018-09-18 10:32:16 - Нийслэл
Налайх, Тэрэлж чиглэлийн автомашинууд Богд уулын замаар зорчиж байна
2018-09-18 10:26:22 - Нийслэл
Азийн наадмын аваргуудад хүндэтгэл үзүүлэв
2018-09-18 10:25:14 - Спорт
Ерөнхийлөгч Х.Баттулга, дасгалжуулагч Г.Үүрцолмонд байр бэлэглэв
2018-09-18 10:21:09 - Нийслэл
“China-Mongoli-Russia Think Tank Forum 2018”-ын нээлт боллоо
2018-09-18 10:17:21 - Байгаль Орчин
Нийслэлийн ногоон бүсэд ойн хөнөөлт хортон шавжтай тэмцэх ажил явагдаж байна
2018-09-18 07:59:20 - Энтертайнмент
Холливудын кинонд орлон тоглогчоор ажилладаг, жүжигчин Н.Цогтсайхантай ярилцлаа
2018-09-18 07:54:43 - Хууль
Сайд нь буруугүй, дарга нь ч буруугүй. Цахилгаанчинд тохогдсон “ДЦС-4”-ийн осол
2018-09-18 07:54:41 - Байгаль Орчин
ЦУОШГ: Тариа, ногоо цасанд дарагдаж болзошгүй байна
2018-09-18 07:54:38 - Технологи
Монгол Улс жилд долоон триллион квт/цаг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх боломжтой
2018-09-18 07:54:20 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-09-17 17:58:31 - Улс төр
“Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-17 16:48:14 - Хууль
Цагдаагийн дарга нарыг баривчилжээ
2018-09-17 10:06:36 - Хууль
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-өөс захирал П.Ганхүүг шалгах ажлын хэсэг гарчээ
2018-09-17 17:33:34 - Шар
Жүжигчин А.Туяа: Зарим залуус адгууснаас долоон дор амьдарч байна
2018-09-17 09:03:09 - Технологи
ТАНИЛЦ: “Тоёота” компанид автомашины загвар зохион бүтээгчээр ажилладаг О.ЭНХЖИНТЭЙ ярилцлаа
2018-09-18 07:54:43 - Хууль
Сайд нь буруугүй, дарга нь ч буруугүй. Цахилгаанчинд тохогдсон “ДЦС-4”-ийн осол
2018-09-18 14:20:52 - Хууль
Цагдаагийн дарга нар хээл хахуулийн хэрэгт холбогджээ
2018-09-18 07:59:20 - Энтертайнмент
Холливудын кинонд орлон тоглогчоор ажилладаг, жүжигчин Н.Цогтсайхантай ярилцлаа
2018-09-18 16:10:46 - Улс төр
Ц.Батбаяр захидалдаа “Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөнө” гэдгээ илэрхийлжээ
2018-09-18 12:15:09 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2500 төгрөг давлаа
2018-09-18 14:02:41 - Эдийн засаг
"ДЦС-4" ТӨХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийг ТАВАН САРЫН өмнө томилсон ч...