Г.Нямдаваа: Цэнгэлдэхэд гэрэлтүүлэг тавих шаардлага тавихад санхүү хүрэлцэхгүй байна гэсэн

Түгээх    
2018-06-22 08:38:42 - Нийслэл

naadam

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадам болоход 19 хоногийн хугацаа үлджээ. Баяр наадмын бэлтгэл ажил хийгдсээр байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр наадмын бэлтгэл ажил 60 хувьтай байгааг цэнгэлдэх хүрээлэнгийн дарга Т.Нямдаваа хэллээ. Цэнгэлдэхийн доторх үзэгчдийн суудлыг угааж, засварлах түүнчлэн бөхчүүдийн байрладаг асарыг шинэчилж нарнаас халхалсан саравчтай өрөө барих зэрэг ажлуудыг хийж байна. Цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажилд зориулж энэ жил улсын төсвөөс 21 сая төгрөг төсөвлөсөн байна. Бид цэнгэлдэх наадамд бэлэн эсэх талаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дарга Г.Нямдаваатай ярилцлаа. 

tsengeldeh

-ЦЭНГЭЛДЭХИЙН ЗАСВАРТ 21 САЯ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨЖЭЭ-

-Энэ жил цэнгэлдэхийн засвар хэр их байгаа вэ?

-Цэнгэлдэхийн засвар, тохижилтын ажлуудыг энэ оны долдугаар сарын 1 гэхэд бүрэн дуусгасан байхыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин салбар хорооны дарга нарт үүрэг болгосон. Цэнгэлдэхэд өмнө нь хөлбөмбөгийн зүлэг тавьчихсан. Тийм болохоор энэ бол нэг давуу тал болж байна. Өмнө нь амьд зүлэгтэй байхад зүлэг нь муухай болчихно гээд наадмын нээлтийн бэлтгэл ажлыг зөвхөн хоёр удаа л стадионд орж хийдэг байсан. Үзэгчдийн суудлыг угааж, засварлах түүнчлэн бөхчүүдийн байрладаг асарыг шинэчилж нарнаас халхалсан саравчтай өрөө барих зэрэг ажлуудыг хийж байна. Харин стадион доторх гэрэлтүүлгийн ажил ерөөсөө хийгдээгүй.

-Яагаад гэрэлтүүлэг хийгээгүй юм бэ. Нээрээ өмнөх жилийн наадмуудаар бөхийн барилаан оройтоход гэрэлтүүлэггүй учраас асуудал үүсч байсан санагдана?

-Би наадмын комисст гэрэлтүүлэг тавьж өгөөч гэсэн шаардлага тавьсан. Дараагаар нь төсөл боловсруулж өгсөн боловч хөрөнгө санхүүгийн бололцооноос болоод гэрэлтүүлэг тавих ямар ч боломж бололцоо байхгүй гэсэн хариу өгсөн.  Гэрэлтүүлэг бол стадионд зайлшгүй шаардлагатай зүйлийн нэг мөн. Өмнө жилүүд нь бөхийн барилдаан удааширч гэрэлгүй гэх асуудал тулгараад машины гэрэл тусгаж байсан. Ингэхлээр телевизийн бичлэг хийж шууд дамжуулах боломжгүй болж, буцааж машинаа гарган харанхуйд барилдаж байсан удаатай. Энэ мэт асуудлаас болоод гэрэлтүүлэгтэй болох санал тавьсан хэдий ч хүлээж аваагүй.

-21 сая төгрөг төсөвлөсөн гэсэн. Энэ мөнгө гэрэлтүүлэг тавихад хүрэлцээгүй юм уу?

-Цэнгэлдэх хүрээлэнд наадмын бэлтгэл ажлын төсөв 21 сая төгрөг гаргаж өгсөн. Энэ төсөв нь цэнгэлдэхийн эвдэрч хэмхэрсэн сандал, бөхчүүдийн суух асар, тохижилт засварын зардалд л таарсан. Мөн төв цэнгэлдэх хүрээлэн ХХК өөрөөсөө тодорхой хэмжээгээр төсөв гаргаж цэнгэлдэхийн гаднах дөрвөн баганыг өөрчилж засах, бөхчүүд суудаг асарт сүүдрэвч, сандал хийх гэх мэтчилэн ажлуудыг хийж байна.

-Наадмын нээлтийн бэлтгэл хэзээ эхлэх билээ?

-Долдугаар сарын нэгнээс бэлтгэл ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр бараг арав хоног нээлтийн бэлтгэл хийх боломжтой болж байгаа юм. Нээлтийн бэлтгэлийн хувьд цэргүүд бэлтгэлээ таван толгойд хийж эхэлсэн гэсэн сурагтай байсан.

zasag

ӨНӨӨДӨР НААДМЫН КОМИСС ХУРАЛДАНА

Үндэсний их баяр наадам болоход 20 хүрэхгүй хугацаа үлдээд байна. Өнөөдөр Шадар сайдын өрөөнд Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар наадмын комисс хуралдахаар болжээ. Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулгын талаар Төрийн соёрхолт найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий продюссераар Г.Цоггэрэл нар ажиллахаар болсон. Тэд Төрийн хүндэтгэлийн концертыг “Монгол орон мөнхөд бат оршиг” сэдвийн дор, төрийн шагнал хүртсэн бүтээлүүдээс толилуулахаар бэлтгэж буйгаа хэлсэн билээ.

Үндэсний их баяр наадмын төсвийг Засгийн газраас баталсан. Тодруулбал, Ардын хувьсгалын 97 жил, Тулгар төрийн 2227, Их Монгол улс байгуулагдсны 812 жилийн ойг хоёр тэрбум 981 сая төгрөгөөр зохион байгуулахаар болсон билээ.  Уг мөнгөний 500 сая төгрөгийг Нийслэлийн Засаг даргын Нөөц хөрөнгөөс гаргах юм. Харин баяр наадмын үйл ажиллагаанаас 390 сая төгрөгийн орлого олохоор төсөөлсөн байна. Ямартаа ч дээрх төсөв бол өнгөрсөн жилийн баяр наадмын төсвөөс 59 сая төгрөгөөр бууруулсан дүн. Өнгөрсөн онуудад буюу 2010 онд 642.2 сая, 2011 онд 1,3 тэрбум, 2012 онд 870 сая, 2013 онд 1,5 тэрбум, 2014 онд 2,4 тэрбум, 2015 онд 2,7 тэрбум, 2017 онд 3 тэрбум 45 сая төгрөгийг наадам зохион байгуулахад зарцуулж байжээ.

naadam

-АЙМГУУДЫН НААДМЫН ТОВ ГАРЛАА-

Ихэнх аймгууд баяр наадмаа долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд хийхээр төлөвлөжээ. Харин Өмнөговь аймгийн хувьд хамгийн түрүүнд буюу долдугаар сарын 05-06-ны өдрүүдэд тэмдэглэхээр болжээ. Энэ жилийн аймгуудын баяр наадмын товыг танилцуулъя.

                                                                                                 О.ЖАВЗАНПАГМА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 30

Tselmeg (114.77.42.38)
2018-06-23 12:47:22
Muu novsh min ooriinhoo mongoor gereltuuleg tavi ulsin naadam oroitohoo bolison za bas gereltuulgee ulsaar hiilgene asar zasahad heden say tugrug um be novshoo

Tselmeg (114.77.42.38)
2018-06-23 09:59:06
Muu novsh min ooriinhoo mongoor gereltuuleg tavi ulsin naadam oroitohoo bolison za bas gereltuulgee ulsaar hiilgene asar zasahad heden say tugrug um be novshoo

Зочин (202.179.31.13)
2018-06-22 20:56:45
Энэ хувьчилж авсан газрын санхүүг нэг харах юм сан.

Зочин (202.179.31.13)
2018-06-22 20:55:36
Зөвхөн сандал засах, бөхийн асар барихад бүх мөнгө нь зарцуулагдчихав уу?

Содном (64.119.17.131)
2018-06-22 20:11:02
Ямарч байлаа гэсэн стадион маань энэ хүний өмч болчихсон юм чинь яая гэхэвдээ. Нямдаваа та өөрийнхөө хөрөнгийг өөд нь татна уу,уруу нь татна уу таны асуудал биздээ?Төр юм болохоороо наадмаа үнэгүй хийдэг юмуу? Тийм бол таны хошуугаа унжуулах нь зөв байх.Ер нь манай төр стадионоо эргүүлж ав аль эсвэл хүй долоон худагт юмуу аль нэг газар шинэ стадион барих хэрэгтэй.

ЗОЧИН (66.181.160.36)
2018-06-22 19:01:43
ДУНДГОВЬ НААДАМ ХИЙХГҮЙ ЮМ УУ?

Zochin (103.57.93.61)
2018-06-22 17:34:11
Tor omchoo butsaaj av

Зочин (103.212.118.138)
2018-06-22 17:24:22
стадионд арга хэмжээ зохион байгуулхад өдрийн 20 сая гэж байгаа

MGL (202.179.26.92)
2018-06-22 16:55:21
Ungusun jil ajillsan lampaa TWIAACH,, mungu yaaj idehuu Geed ADGIIN yumnuud..

Irgen (67.161.195.236)
2018-06-22 16:50:11
Stadionoo tor oortoo avayaa!

Зочин (103.229.121.179)
2018-06-22 16:19:05
Өөрийнхөө хөрөнгөөр гэрэлтүүлгээ тавиач.Төв цэнгэлдэх чинь хувийнх биздээ.Солиотой гар наадмаар далимдуулаад гэрэлтүүлэг тавиулчих санаатай

Зочин (202.179.26.22)
2018-06-22 15:51:38
Хэдхэн прожектор авах мөнгөгүй байж цэнгэлдэх хүрээлэнгээр үхсэнээ хийдэг юм? Жирийн нэг айл байр авчихаад улсаар обой наалгуулж, шал шахуулдаггүй, лаампчикаа нэхдэггүй л биз дээ?

ИРГЭН (124.158.107.98)
2018-06-22 15:38:02
авч ,идэж цаддаггүй л юм байх даа

Иргэн (103.212.117.93)
2018-06-22 15:10:52
Энэ нэг юм улсын өмч стадионыг үнэгүй хусчихаад одоо эргэн тойрных нь газрыг дамлаж зараад дуусч байна. Энэ луйварчинг шалгадаг газар нь шалгаач.

Зочин (202.5.202.130)
2018-06-22 13:10:47
Нямдаваа та өөрийн хөрөнгөөр юу хийж гийгүүлсэн бэ? авсан цагаасаа эхлээд хэрүүл маргааныг дагуулсаар дуусдаггүй. Уул нь та эзэн юм бол байнга тордож байх ёстой шаардлагатай зүйлээ засгаас нэхэх нь зөв. Бусдыг та өөрөө тордож байх ёстой шүү

Зочин (207.244.86.248)
2018-06-22 12:11:12
ӨМХИЙ МИ ӨӨРИЙН ХҮНДЭЭ ЗАРЧААД УЛСААР ЮМАА ЗАСУУЛААД Л.

зочин (112.72.11.113)
2018-06-22 12:04:05
нямдаваа гуай ѳѳрѳѳ идээд дуусдагийн байж мѳн хуцваа эхнэр нь гэж алтан загасны эмгэн байдгийн

haha (114.255.218.7)
2018-06-22 11:31:37
Энэ нямдаваад цэнгэлдэхийн 60 хувийг билүү зарчихсан гээ биздээ. ямар гүүний унага гэхээрээ ингээд цэнгэлдэхийг авчихдаг бна аа. Тэгээд улсаар бүх засвараа хийлгэнэ. Ёоооё яаж амьдраад бдгий. Хүй 7 худагт шинэ цэнгэлдэх барьвал таарна

haha (114.255.218.7)
2018-06-22 11:31:26
Энэ нямдаваад цэнгэлдэхийн 60 хувийг билүү зарчихсан гээ биздээ. ямар гүүний унага гэхээрээ ингээд цэнгэлдэхийг авчихдаг бна аа. Тэгээд улсаар бүх засвараа хийлгэнэ. Ёоооё яаж амьдраад бдгий. Хүй 7 худагт шинэ цэнгэлдэх барьвал таарна

Зочин (103.57.93.136)
2018-06-22 11:30:39
Тэр газар зарсан мөнгөнөөсөө ганц гэрэл авчихаач.

Зочин (150.129.143.249)
2018-06-22 11:29:37
Улсын төсвөөр хувийн хөрөнгийг засдаг манайх санаа амар хүмүүс шүү. Ингэх л байсан юм бол яах гэж хувьчилдаг байнааа

Зочин (202.179.26.22)
2018-06-22 11:10:25
Сдаакууд зунжин наадамдаад ажлаа хийхгүй, юу бүтээсэн гэж наадамдаад, идэж уугаад, архидаад тэнэдэг байна аа?

Зочин (112.72.14.202)
2018-06-22 11:08:23
Saravch barilaa gd bain bain yrih shiv

Миний нэр бол (64.119.16.23)
2018-06-22 10:47:33
Цэнгэлдэхийн бүх газрыг ХУРДЫНХАН-д зарчихаад цэнгэлдэхэд төсөв хүрэхгүй гсн сууж байх юм да. Юу ч гэж хэлмээр юм бэ дэ.

huvi hunii stadion gee biz dee (64.119.20.24)
2018-06-22 10:28:03
yun zasvar

Зочин (150.129.143.249)
2018-06-22 09:55:48
Жил болгон ийм их хэмжээний мөнгө засвар нэртэй зарцуулж байхаар концессийн гэрээгээр Хүй 7 худагт шинэ 30 мянган хүний багтаамжтай цэнгэлдэх хүрээлэн барих хэрэгтэй ш дээ. Гадны хүмүүсийг эх орондоо уриад байгаа мөртлөө наадмаар баяр наадмын нээлтийг үзүүлэх боломж байхгүй байна шүү

Зочин (182.160.36.74)
2018-06-22 09:51:03
бас л миегомбын тарган банди энэ хүнтэй хамт газар зарсан уу?

Зочин (202.55.180.58)
2018-06-22 09:42:16
хувьдаа өмчтэй, тэрийгээ улсын мөнгөөр жил бүр засуулна .буцаагаад улсын байгууллагуудад, мөн бусдад өндөр үнээр түрээслэнэ . алдагдалгүй бизнес шүү

Зочин (202.55.180.58)
2018-06-22 09:42:12
хувьдаа өмчтэй, тэрийгээ улсын мөнгөөр жил бүр засуулна .буцаагаад улсын байгууллагуудад, мөн бусдад өндөр үнээр түрээслэнэ . алдагдалгүй бизнес шүү

Мро (103.229.120.114)
2018-06-22 09:38:32
Энэ тэшүүчин стадионы эзэн Нямдавааг барьж шалгаачээ Стадионы тойроод бүх газрыг зарлаашдээ Стадионоо хот энэ хүнээс эрүү үүсгэж байж л авышдээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 17:39:53 - Эрүүл мэнд
Монгол хүүхдүүдийн сохролын түвшин дээшлэх хандлагатай байна гэв
2018-09-21 17:24:00 - Нийслэл
Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд өвөлд бэлэн байна
2018-09-21 16:59:32 - Улс төр
М.Энхболд: Төр тогтворгүй болохоор албан хаагч мэргэшиж чадахгүй байна
2018-09-21 16:39:55 - Нийслэл
Ерөнхий сайд АНУ дахь монголчуудтай уулзав
2018-09-21 16:34:39 - Нийслэл
У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна
2018-09-21 16:27:37 - Гадаад
Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна
2018-09-21 16:12:59 - Улс төр
УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт
2018-09-21 15:51:26 - Гадаад
Трамп Японы эрх баригч намын даргаар сонгогдсон Шинзо Абэд баяр хүргэв
2018-09-21 15:40:28 - Нийслэл
Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно
2018-09-21 14:51:14 - Гадаад
Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг таалал төгсөв
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-21 14:03:33 - Нийслэл
СЭМҮТ-д эмчлүүлж буй 15-тай хүүхэд мансууруулах бодис хэрэглэсэн байжээ
2018-09-21 14:00:31 - Орон нутаг
Хүдэр, Ерөө орчмын тариалангийн бүс нутагт 30 см-ын зузаан цасан бүрхүүл тогтжээ
2018-09-21 13:52:03 - Эдийн засаг
MoneyGram үйлчилгээний Монгол дахь агент банкуудын зөвлөгөөн боллоо
2018-09-21 13:50:21 - Нийслэл
Түрээсийн орон сууцны бүртгэлийг цахимаар явуулна
2018-09-21 13:47:55 - Хууль
Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
2018-09-21 13:43:12 - Улс төр
ФОТО: Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал зохион байгуулагдаж байна
2018-09-21 13:35:45 - Эдийн засаг
Хамтарсан зохицуулах хорооны хуралдаан болж байна
2018-09-21 13:25:19 - Эдийн засаг
“Номин тэтгэлэг” 2018-2019 зарлагдлаа
2018-09-21 13:03:31 - Хууль
Бөхийн өргөө удахгүй хэвийн үйл ажиллагаа явуулж эхлэх үү
2018-09-21 12:57:55 - Улс төр
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн болж байна
2018-09-21 12:38:06 - Эдийн засаг
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Баянхонгор аймагт нээлтээ хийлээ
2018-09-21 12:26:04 - Байгаль Орчин
“Агаарын бохирдлын асуудлыг өвөл цагийн утаагаар бүү төсөөл”
2018-09-21 12:22:09 - Шар
Дэлхийн аварга, Германы алдарт хөлбөмбөгч Лукас Подольски Хакухо аваргад өмсгөлөө бэлэглэжээ
2018-09-21 11:47:13 - Орон нутаг
Дархан, Сэлэнгийн замд нийт 1450 иргэн цасанд боогдсон байжээ
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-21 10:47:32 - Спорт
Г.Отгонцэцэг хүрэл медальтан болж, М.Уранцэцэг V байрт орлоо
2018-09-21 10:42:40 - Байгаль Орчин
Дархан-Уул, Сэлэнгэ аймаг чиглэлийн замын хөдөлгөөнийг нээлээ
2018-09-21 10:41:13 - Нийслэл
Маргааш томоохон худалдааны төв, захууд ажиллахгүй
2018-09-21 10:40:19 - Орон нутаг
Хилийн боомтууд дээр тусгай зөвшөөрөлгүйгээр гадаад валютын арилжаа эрхлэгчдийг цэгцлэх тухай санал илэрхийлжээ
2018-09-21 10:35:56 - Спорт
ДАШТ: Өнөөдөр Б.Хорлоодой, Г.Ганцэцэг болон Г.Хэрлэн нар барилдана
2018-09-21 10:35:22 - Улс төр
Монгол Улс, АНУ хамтарсан мэдэгдэл гаргав
2018-09-21 10:34:25 - Улс төр
Ерөнхий сайд 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурав
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-21 08:50:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2018-09-21 07:59:48 - Улс төр
Нийслэлийн МАН-ын дарга ӨНӨӨДӨР тодорно
2018-09-21 07:55:01 - Шар
Эрдэмтэд сэтгэл гутралын гурван үндсэн шинж тэмдгийг нэрлэжээ
2018-09-21 07:49:36 - Спорт
Чөлөөт бөхийн холбоо П.Орхоны допингийн асуудлыг хэрхэн шийдсэнээ тайлагнахгүй юм уу
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-19 07:52:01 - Улс төр
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны хурлын үеэр архидалт болж, багийн Засаг дарга амиа алджээ
2018-09-19 16:34:09 - Нийслэл
Цагдаагийн дарга нар 10 мянган ам.доллар, 50 сая төгрөг бэлнээр авсан байж болзошгүй гэв
2018-09-19 07:58:04 - Улс төр
Г.Мөнхбаяр: Сайдаар ажиллахад ямар ашиг байх вэ дээ, ажил хийх “кайф” л өгсөн
2018-09-20 16:35:38 - Нийслэл
ШУУРХАЙ: Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ чиглэлийн замуудыг хаалаа
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-19 15:44:42 - Шар
Охидын 1000 гаруй нүцгэн зураг цуглуулсан 17 настай этгээдийг саатуулав
2018-09-19 17:54:13 - Нийслэл
“Приус 30” автомашиныг санаатай шатаасан уу
2018-09-19 08:07:34 - Эдийн засаг
"Тавантолгой"-н дансаа нээлгэх гэсэн иргэдийн хөлд Хөрөнгийн бирж дарагдаад байна
2018-09-19 08:37:21 - Шар
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ