Эмийн харшил – Амь насанд хамгийн их аюултай

Түгээх    
2018-06-23 09:58:15 - Эрүүл мэнд

em

МОНГОЛЫН 4-5 ИРГЭН ТУТМЫН НЭГ НЬ ХАРШИЛТАЙ

Харшил нь агаарын болон орчны бохирдол, импортоор хараа хяналтгүй орж ирдэг хүнсний бүтээгдэхүүний буруу хэрэглээ, нэн ялангуяа эмийн зохистой хэрэглээ алдагдсанаас үүсдэг.

Манай улсад амьсгалын замын болон хүнсний харшил их илэрдэг. Энэ нь импортоор орж ирдэг хүнсний бүтээгдэхүүний зохисгүй хэрэглээ, гар дээрээс худалдан авдаг баталгаагүй хүнснээс үүддэгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Сүүлийн үед иргэдийн эм тарианы зохисгүй хэрэглээнээс үүдэн эмийн харшил ихэсчээ. Эмийн харшлын улмаас арьсан дээр тууралт гардаг нь хөнгөн хэлбэр бол хүнд хэлбэр нь шууд зүрх зогсдог аюултай ажээ. Харшил хүндрэн шок болж, амиа алдах тохиолдол нэн ялангуяа эмийн харшлаас улбаатайг мэргэжилтнүүд онцолж байна.

Эмч нарын өгүүлж буйгаар эмийн харшил эдгэрдэггүй. Урьдчилан сэргийлэхийн тулд ард иргэд эмийг дураараа хэрэглэхгүй байх, заавал эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэх шаардлагатай.

Хэрвээ ямар нэгэн эм тарианаас харшилж байсан бол нарийн мэргэжлийн эмчээр оношлуулж, дараагийн удаа ямар эм хэрэглэж болох, болохгүйг тогтоох хэрэгтэй. Амь насанд хамгийн аюултай харшил бол эмийн харшил, харшлаас урьдчилан сэргийлэхийн тулд ард иргэд нарийн мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авах нь чухал юм.

Өнөөдөр Монгол Улсын 4-5 иргэн тутмын нэг нь харшилтай гэсэн судалгаа гарчээ. Харшлаас урьдчилан сэргийлэх, тухай бүрт нь эмчлэхгүй бол хүндрэхээрээ гуурсан хоолойн багтраа буюу астма үүсгэдэг болохыг эмч нар хэлж байна.

Эмийн бодисыг хэрэглэснээр хүний өвчин шаналгааг арилгаж, амьдралыг уртасган, хөдөлмөрлөх чадварыг сэргээх ашигтай боловч эм болгонд шахам гаж нөлөө элдэв хүндрэл байдгийг онцлон үзэх нь чухал юм. Эмийн гаж нөлөө нь биеийн аль нэг эд эрхтэнийг хордуулах, бие махбодын дархлааны тэнцвэрт байдлыг алдагдуулах, харшил ба донтол үүсгэх хэлбэрүүдээр илэрдэг байна.

Эмийн харшлын үеийн гол эмчилгээ асаргаа нь

Уг эмийн бодисыг биеэс зайлуулах

-Харшлын урвал нь эмийн тунгаас шалтгаалахгүй бичил бага тунд өгсөн байж болно.

-Өвчний өгүүлэг /анамнез/ сайн авах хэрэгтэй. Урьд нь эмийн урвал илэрч байсан эсэх

-Мэдрэгшсэн байдал нь мэргэжилтэй нь холбоотой байж болно. /эмийн санч, зоо техникч, эмнэлгийн ажилтан/

-Өвчтөн тухайн эмийг урьд нь хэрэглэснээ мэдэхгүй байж болно. Харшлын урвал нь эрт буюу хожуу илрэх нь тухайн хүний бие махбодын онцлог эмийн тун хэмжээ, чанар, орчин зэргээс шалтгаална. Эмчилгээний зарчим эмчийн заалтаар хийгдэнэ.

Хэрэглэх хоол хүнс:

Бүх төрлийн гурилан бүтээгдэхүүн, будаа, хүнсний ногоо, шингэц сайтай махан бүтээгдэхүүн /татсан, жигнэсэн мах/, сүү, сүүн бүтээгдэхүүн /шинэ/, шингэн юм сайн уух

Хориглох хүнс:

Бүх төрлийн исгэлэн жимс, ундаа, шарсан, хайрсан хүнсний бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундаа, лаазалсан бүтээгдэхүүн.

Эмийн харшлаас урьдчилан сэргийлэх

Ихэвчлэн харшил өгдөг эм, тариа хэрэглэхээс зайлсхийх /пенициллины бүлэг, бүх төрлийн витаминууд/, харшлын анамнезийг сайн судлах, эмийн бодисуудын солбилцох урвал явагддагийг байнга санах /пенициллин-церолоспорин/, парамино бензолоос үүссэн эмийн бодисуудын хооронд /сульфаниламид сулфанил, мочевин, тиозидын хаван хөөгч эмүүд/ гэх мэт эмийн бус эмчилгээний бусад аргууд өргөн хэрэглэх.

Орчин үед харшлын өвчний шалтгаан харшил төрүүлэгч 5000 гаруй аллергин бодис судлагдаад байгаа аж. Биднийг тойрон буй бодис бүхэн харшил үүсгэж болно. Харшил үүсгэгчийг тогтооход өвчтөний өөрийн ажиглалт чухал үүрэгтэй. Иймд танд харшил өвчний эхний шинж тэмдэг илэрвэл шууд нарийн мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 9

иргэн (49.0.212.241)
2018-06-24 18:59:17
Эмийн хэрэглээг багасгах.эмийн санг багасгах шаарплагатай.монголч уд өөрсийгөө эмчлээд .мөн өөрсдөө оншоо тогтоогоод байгаа н

Irgen (112.72.11.111)
2018-06-24 11:51:10
Ogt uvduhgui baih arga baihgui.Hunsnii ayulgui baidal ymar bilee.Amisgalj baigaa agaar uuj baigaa us chanartai yu.Uvdsen ued emchiin zaavraar l em heregle gene.Hetel em tarianiihaa uilchilgeeg medehgui harshil uguhud ymar arga hemjee avahaa ch medehgui emch nertei eliirsen ymnuud EM iin salbaraar duuren baina daa.Uurtuu taarah ajlaa hii emch nar guai.

ZOCHIN (203.91.115.44)
2018-06-24 11:25:48
mongolchuud oorsdoo owdohgui eruul baih hewshild suraltsah heregtei tuunees bish em emiin san emchiin buruu bisheee tanii bieiig teg shuud haraad harshil ogoh ogohguig medehgui ee oorsdoo hom daguu shinjilgeegee ogood emnelegt handah heregtei

ZOCHIN (203.91.115.44)
2018-06-24 11:25:48
mongolchuud oorsdoo owdohgui eruul baih hewshild suraltsah heregtei tuunees bish em emiin san emchiin buruu bisheee tanii bieiig teg shuud haraad harshil ogoh ogohguig medehgui ee oorsdoo hom daguu shinjilgeegee ogood emnelegt handah heregtei

Зочин (112.72.14.118)
2018-06-24 00:16:15
маш хэрэгтэй мэдээлэл байна. хувь хүнд баатий,ээгүйгээр.

Khh (116.84.217.110)
2018-06-23 16:21:18
Эмийн харшил гэдэг нь эмийн гаж нолоо л доо.

zochin (112.72.11.109)
2018-06-23 12:56:00
Emiig hamgiin zohisvui heregledeg humuus bol emch nar.Emchiin hiisen tarianaas bolj ter dariudaa amia aldval tuhain hunii bie organizmtai holbootoi meteer tailbarlaad uhliin shokond orson ni hohirogchiin huvi tavilan meteer yridag ni denduu uviagui yvdal shuu.

Зочин (172.104.235.77)
2018-06-23 12:03:44
yag zov sedev bna emiin harshilaas bolood doroo uheh tohioldol bdag yum bna lee

Зочин (27.123.214.103)
2018-06-23 11:05:03
Эмийн бизнес хамгийн ашигтай бизнес болсон. Бусад нь хамаагүй.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-19 13:04:59 - Эрүүл мэнд
ЭНТО: Виферон лаа ямар нэгэн асуудалгүй, хүүхдийн эмнэл зүйд хэрэглэж БОЛНО
2018-11-19 13:00:46 - Нийслэл
Энэ онд гал түймрийн улмаас 58 хүн амь насаа алджээ
2018-11-19 12:58:45 - Хууль
Нийт шүүгчийн 51%-д иргэдээс гомдол гаргажээ
2018-11-19 12:51:38 - Нийслэл
Өнөөдөр “Дэлхийн жорлонгийн өдөр” тохиож байна
2018-11-19 12:48:55 - Спорт
Ү.Үүрийнтуяагийн Их мастер цолыг албан ёсоор баталгаажуулжээ
2018-11-19 12:40:16 - Нийслэл
Арваннэгдүгээр сарын 26-ны даваа гарагт БҮХ НИЙТЭЭР АМАРНА
2018-11-19 11:41:10 - Хууль
“Бид Уучлахгүй” жагсагчид гишүүдийг АТГ-т өгнө
2018-11-19 11:29:41 - Улс төр
ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор ажлаа өгөх өргөдлөө гаргажээ
2018-11-19 11:14:03 - Спорт
U23 ДАШТ: Г.Ганхуяг хүрэл медаль хүртэж, эрэгтэй бөхчүүдийн анхны медальтан боллоо
2018-11-19 10:58:30 - Улс төр
Хотын даргыг огцруулах асуудлыг энэ сарын 23-нд хэлэлцэнэ
2018-11-19 10:51:22 - Спорт
Такакэйшёо башёг тэргүүлж, Монголын бөхчүүд тааруухан амжилттай байна
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-19 10:47:36 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д ажлын айлчлал хийж байна
2018-11-19 10:43:32 - Хууль
Хоёр шүүгчид сануулах, нэг шүүгчид огцруулах сахилгын шийтгэл ногдуулжээ
2018-11-19 10:42:37 - Орон нутаг
Аймаг дундын отрын бүс нутагт 467 мянган мал өвөлжиж байна
2018-11-19 10:38:07 - Эдийн засаг
НӨАТ-ын супер азтан тодорсонгүй
2018-11-19 10:31:31 - Боловсрол
Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг чадавхжуулах сургалт зохион байгуулав
2018-11-19 07:55:21 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-11-19 07:48:05 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан ББСБ-тай УИХ-ын гишүүдийн асуудлыг ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ
2018-11-19 07:43:47 - Энтертайнмент
ИННОВАЦИ: Ганц дуслаар малыг шимэгчдээс салгах бүтээгдэхүүн МОНГОЛДОО үйлдвэрлэжээ
2018-11-19 07:43:41 - Орон нутаг
Тавантолгойд Ерөнхий сайдыг ирэх сургаар хэдэн халтар жолоочийг ийш тийш нь нуусан
2018-11-19 07:43:38 - Энтертайнмент
САЙН МЭДЭЭ: Дэлхийн хамгийн том ноолууран хувцасны дэлгүүр нээгдлээ
2018-11-19 07:43:33 - Гадаад
Америк, Хятадын зөрчилдөөн ширүүсч байна
2018-11-19 07:41:07 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2018-11-18 17:05:27 - Нийслэл
Ашиглалтын хугацаа дууссан 150 гаруй цахилгаан шат бүртгэгджээ
2018-11-18 16:58:01 - Эрүүл мэнд
ДОХ-ын 266 тохиолдол бүртгэгдээд байна
2018-11-18 16:51:19 - Спорт
Оюутны дэлхийн лигийн тэмцээд Монгол Улс шилдэг наймд шалгарчээ
2018-11-18 16:47:37 - Хууль
Нярай хүүхдийн цогцос олджээ
2018-11-18 14:02:26 - Энтертайнмент
"Авьяаслаг Монголчууд-3" шоуны хагас шигшээ тоглолт эхэлнэ
2018-11-18 13:54:23 - Орон нутаг
Шүлхий өвчний үеэр 170 орчим сая төгрөгийн зардал гарчээ
2018-11-18 13:38:43 - Нийслэл
Том оврын автобусны утааны тортогжилт их байна
2018-11-18 13:15:00 - Хууль
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
2018-11-18 12:48:34 - Улс төр
С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг шалгах Түр хороо байгуулах хүсэлт гаргав
2018-11-18 12:44:04 - Эдийн засаг
Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол явагдана
2018-11-18 12:39:14 - Орон нутаг
Монгол, Оросын найрамдлын өдрүүд үргэлжилж байна
2018-11-18 12:33:07 - Орон нутаг
Арвайхээр хот шинэ цэвэрлэх байгууламжтай болжээ
2018-11-18 12:27:14 - Байгаль Орчин
Улаанбаатарт 8 градус хүйтэн байна
2018-11-18 12:21:06 - Улс төр
Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж эхэлнэ
2018-11-18 12:14:57 - Энтертайнмент
Өнөөдөр хөх бар өдөр
2018-11-17 15:32:14 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсны улмаас төрсөн эхийнхээ аминд хүрчээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-16 08:09:03 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболд нар уулзаж эвлэрэх тохироонд хүрсэн үү
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Өсөлтийн даавар хэрэглэвэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-16 12:05:03 - Хууль
Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагажээ
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-17 15:32:14 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсны улмаас төрсөн эхийнхээ аминд хүрчээ
2018-11-16 12:32:20 - Гадаад
Сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөсөн таван этгээдэд цаазын ял төлөвлөжээ