Тарвас идсэний улмаас “SK5” вирусээр халдварлаж үхэж байна гэдэг худал мэдээлэл

Түгээх    
2018-06-23 10:01:06 - Эрүүл мэнд

Хэдэн сарын өмнө гадны цахим сайтаар ДОХ-ын вирус бананаар дамжин халдварласан гэх хуурамч мэдээлэл цацагдаж, тус мэдээллийг Монголын зарим сайт шууд орчуулан тавьсан. Үүнээс үүдэлтэйгээр банан жимсний борлуулалт эрс муудаж, ер нь жимс идвэл элдэв өвчин тусах юм байна гэсэн маш сөрөг мессэж нийгэмд тарсан.

Гэтэл уг мэдээлэл нь CNN-ий албан ёсны эх сурвалжийн мэдээлэл биш байсан бөгөөд төстэй домайн хаяг бүхий сайтаар тараасан хуурамч мэдээлэл байсан нь тогтоогдсон юм. Өөрөөр хэлбэл хандалт авах, бусдын нэр хүндэд халдах, мөнгө олох гэсэн зорилго бүхий, олон улсын хэллэгээр fake news (хуурамч мэдээ) байв.

Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл энгийн бактерийн гаралтай, цусан улаан болж өнгө нь хувирах үзэгдэл гадил жимсэнд элбэг тохиолддог бөгөөд үүнийг мокилло гэж нэрлэдэг юм байна. Одоогоор мокиллог эрүүл мэндэд хоргүй гэж үздэг ажээ.

Анх 2015 оны арваннэгдүгээр сард АНУ-ын Колорадо мужийн нэг ээж ийм гадилны зураг сошиалд оруулаад, энэ юу вэ гэж асууснаар асуудал эхэлсэн гэж цуурхал илрүүлэгч stomper.com бичсэн байна. Удалгүй хоёр хоногийн дараа тус постыг Анна Акуавиа гэгч "ДОХ-ын вирус шахсан гадил хилээр орж иржээ. Эмнэлэгт шинжлүүлэхэд цус мөн гэж гарлаа" гэсэн тайлбартайгаар шэйрлээд, цуурхал хүчээ авсан гэж “Вашингтон Пост” сонин нийтэлж байсан аж.

-ХЯТАДЫН ХЭВЛЭЛҮҮД SK5 ГЭХ ВИРУС ОГТ БАЙХГҮЙГ АНХААРУУЛЖ БАЙНА-

Хэдхэн хоногийн өмнө мөн л энэ төрлийн хуурамч мэдээг хэн нэг нь орчуулан, фэйсбүүк орчинд шэйрэлснээс болж иргэд тарвас жимснээс бүрмөсөн татгалзахад хүрээд байна. Тодруулбал, “БНХАУ-ын Шэнянь эмнэлэгт өчигдөр шөнийн 02:23 цагт 13 эрэгтэй, 13 эмэгтэй sk5 вирусын халдвараар нас баржээ.

Хамгийн ахмад нь 32 настай, залуу нь таван настай байсан ба үзлэг шинжилгээ хийсэн эмчийг каринтилаад байна. Төв телевизээс ойрын хугацаанд тарвас идэхгүй байхыг, ялангуяа одоогоор худалдаалагдаж дуусаагүй байгаа 13.167 халдвартай байж мэдэх тарвас идэхгүй байх тухай мэдээллээд байна.

Үүнийг цааш нь өөрсдийнхөө танил дотно хүмүүстээ дамжуулж, аль болох олон хүнд хүргэхийн тулд группэд хуваалцаарай. Их хэмжээний бороо, борооны усаар вирус халдварлах магадлалтай тул өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө хэсэгтээ тарвас бага худалдаж аваарай!” хэмээн бичсэн пост маш хурдацтай шэйрлэгдэж, олон хүн тарвас идэх аюултай, Хятадад олон хүн үхэж байгаа юм байна гэсэн мэдээлэлтэй болсон.

Хятад дахь эх сурвалжаас энэ талаар тодруулахад, эл мэдээлэл мөн л хуурамч мэдээ буюу fake news байсныг Хятадын сайтууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна. Эл мэдээлэл нь хуурамч бөгөөд sk5 гэдэг вирус огт байхгүй гэдгийг тогтоосон бөгөөд худлаа мэдээлэлд автахгүй байхыг цагдаагийн болон эрүүл мэндийн байгууллагуудаас анхааруулжээ.

Ийнд дэлхий даяар тархсан хуурамч мэдээллийн давалгаанд автахгүй байж, аливаа асуудлыг тодруулалгүй болсон явдал мэтээр шэйрлэж, түгээхгүй байх хэрэгтэйг анхааруулъя.

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 24

Зочин (202.5.202.130)
2018-06-25 13:48:02
Цуурхал ч гэлээ санаа авахад илүүдэхгүй юм.

Зочин (121.57.30.166)
2018-06-24 20:32:49
Халхчууд шал худал зүилийг яриж цаг үрэх дуртай,,,,

БОЛГООМЖЛОХОД ИЛҮҮДЭХГҮЙ ШҮҮ (202.72.245.194)
2018-06-24 11:28:13
БААГААГҮЙ БОЛ ӨМХИЙ ХААНААС ГАРХАВ БАЙГААГҮЙ БОЛ ЦУУРХАЛ ХААНААС ГАРХАВ НИЙТИЙГ ХАМРААГҮЙ Ч ТИЙМ ТОХИОЛДОЛ БАЙЖ Л ДЭЭ. ЖИМСИЙГ БОЛОВСРУУЛАЛГҮЙ ИДДЭГ ТУЛ ЭРСДЭЛ БАЙЖ Л ТААРАА

Зочин (58.140.202.122)
2018-06-24 09:21:46
Монголчууд хэзээ нээх тарвас идээд сүйд болж байлаа.хятад жимс заавал идэх гээд байх хэрэггүйдээ айраг цагаагаа сайн идэцгээ.жимс идмээр байвал монголд ургасан уулын жимсээ идэцгээгээч

Зочин (202.131.225.197)
2018-06-23 22:02:13
дээд боловсролтой инженер хүмүүс хүртэл ийм шар мэдээнд итгээд өглөөний хурал дээр дахин дахин ярих юм

Зочин (103.57.92.163)
2018-06-23 21:49:40
Jaakhan ch gesen shinjlekh ukhaanii undesleltei yrij, khelj, oilgoj sur l daa! BID CHIN KHEDDUGEER ZUUND AMIDARCH BGAA BILEE DEE?KHUWISGALIIN OMNOKH UEIIN KHUMUUS ADIL SETGEJ BNA SHU! SURLAGA MUUTAI BSAN,KHODOONII SURGUULI TOGSSON GEED TENEGLEED BJ BOLOMGUI SANAGDANA.ZARIMDAA BUR KHUNII OMNOOS ICHCHIKH YM. KHUUKHDUUD UNSHAAD SHOOLJ INEELDEJ BNA.

Зочин (202.21.99.94)
2018-06-23 21:36:34
Ene burmaa gdg huuhen bainga l hyatadig omoorson yum yrihin ymar uchiraas

Haha. Haytadiig demjig ch (112.72.14.248)
2018-06-23 20:42:28
Ene setguulch nertei hulnii novsh hyatad hun bna

Зочин (78.183.139.72)
2018-06-23 15:31:01
Ер нь хятадын ямар ч жимс ногоо хунс буу херегле!!! Uur орных бол зугеер шуу дее!! Аюулгуй!! Бусад европын америкийн улс орнууд еруул ахуйн шаардлага!! Жимс ногоо аюулгуй шуу дее!! Ганц Хятад орны хунс жимс ногоо аюулын харанга делдеж бна шуу дее!! Хун болгон толгойдоо хятад жимс хунс ногоо аюултай геед суулгах херегтей шуу дее!! Ууруу уурсдуу анхаарах херегтей шуу дее!!!

Зочин (188.162.245.3)
2018-06-23 14:46:17
Зайлуул даа мэдрэл муутай хумууст таарсан мэдээ байнга яваастай оюуны хомсдолууд нь шууд хулээж аваад шуугчих юмаа

Зочин (103.229.120.59)
2018-06-23 14:31:14
manaihan tarij boldoggui ym u.hulemjind tariach

Зочин (103.229.120.59)
2018-06-23 14:29:34
ideh estoi l doo

Зочин (122.201.24.31)
2018-06-23 13:10:02
Тарвас заавал ч угуй идэх естой юу ккк

Гэбэр (27.123.212.131)
2018-06-23 12:36:12
Хятадтай холбоотой мэдээллийг шуурхай няцаахыг нь яанаа. Зүгээр нэг сэтгүүлч л албан ёсны мэдэгдэл хийчих юм даа.

Зочин (202.21.112.150)
2018-06-23 12:25:23
Өвчин тараадаг таавчиг байгаа, хаха

Зочин (49.0.212.159)
2018-06-23 12:22:35
Вирус байж л таараа хятад хүнс идэхгүй бай гэж хэлээд л байгаа шүү

Зочин (49.0.212.159)
2018-06-23 12:22:12
Вирус байж л таараа хятад хүнс идэхгүй бай гэж хэлээд л байгаа шүү

Зочин (66.181.177.192)
2018-06-23 12:14:37
Сайхан цуурдаг орцны уудэнд суудаг эмээ нар шиг бурж огно шуу дээ

Zochin (150.129.141.26)
2018-06-23 11:58:14
Er ni ene hyatad jims udej yadagiin

Ghkk (64.119.18.42)
2018-06-23 11:41:35
Жимс оруулдаг Нараа гэгч авгай найз хүүхниихээ жимснии бизнэст атаархахдаа иим мэдээлэл таьсан гэдгээ хүлээсэн бн

зочин (182.160.36.125)
2018-06-23 11:35:35
Наадам дөхөж байна. Хятад жимс хэрэглэхээ болио. Эрүүл мэндээрээ хохирч хөрөнгө оруулаад хэрэггүй. Хэнч авахгүй бол оруулж ирэхгүй

Зочин (202.131.225.197)
2018-06-23 11:10:42
yamar ch uuriin gesen tolgoi bxgui, ene xudlaa blgui dee, sudlaad uzii gelguigeer shuud l share xiine, xumuust yarina,erguu sda nar

Зочин (202.21.106.139)
2018-06-23 10:39:35
Manaihan ch saihan isgerne shuu dee

Зочин (27.123.212.135)
2018-06-23 10:07:48
Үнэн ч юм билүү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-20 18:30:02 - Нийслэл
“Улаанбаатарын мөнгөн шөнө” шоу тоглолтын найруулагчийг сонгон шалгаруулна гэв
2018-11-20 18:22:41 - Байгаль Орчин
Ойрын өдрүүдэд цас орохгүй, өдөртөө бага зэрэг дулаарна
2018-11-20 18:14:43 - Эрүүл мэнд
Монгол хүүхдэд долоон төрлийн вакцин хийж байна
2018-11-20 18:07:09 - Спорт
М.Нандинцэцэг ДАШТ-д хүрэл медалийн болзол хангалаа
2018-11-20 16:59:19 - Улс төр
Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ
2018-11-20 16:42:24 - Улс төр
Ардчилсан нам Засгийн газрыг огцруулахыг дэмжлээ
2018-11-20 16:35:45 - Спорт
Бухарестын дэвжээнээс манай бөхчүүд дөрвөн медаль хүртлээ
2018-11-20 16:24:20 - Эдийн засаг
Эрдэнэт үйлдвэрийн есөн сарын үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлт
2018-11-20 16:00:17 - Улс төр
Тавантолгой: Хятадын тал нүүрсний татан авалтаа эхлүүлжээ
2018-11-20 15:59:29 - Нийслэл
Даунтай залуус иргэний андгай өргөх ёслолд анх удаа оролцоно
2018-11-20 15:34:21 - Нийслэл
Б.Нямдаваа: МСҮТ-д мэргэжил эзэмшигчдийн 70 орчим хувь нь бүрэн ажлын байраар хангагддаг
2018-11-20 15:31:30 - Орон нутаг
Увс аймагт шатахууны үнийг эсэргүүцэн жагсаж байна
2018-11-20 15:09:42 - Орон нутаг
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэлмэн нуурын мөс цөмөрч, мотоциклтой иргэн амиа алджээ
2018-11-20 15:03:13 - Нийслэл
Олимпын гудамжыг нарны замтай холбох түр замыг нээлээ
2018-11-20 14:56:03 - Улс төр
БАЙР СУУРЬ: Засгийн газрыг огцруулах үндэслэл хэр бодитой вэ
2018-11-20 14:54:35 - Нийслэл
Цацраг хэмжигч багаж хүлээлгэн өгөв
2018-11-20 14:50:06 - Орон нутаг
Заг сумынхан Ерөнхий сайд У.Хүрэлсүхт хандлаа
2018-11-20 14:38:18 - Эдийн засаг
Ж.Цэдэнрагчаа: Санхүүгийн зохицуулах хороо үр ашигтай зохицуулалт хийж чадахгүй байна
2018-11-20 14:20:14 - Нийслэл
Нэхүүл хөдөлгөөнийхөн мөнгөний төлөө тэмцээгүй гэдгээ илэрхийллээ
2018-11-20 12:13:03 - Улс төр
Ч.Улаан: Засгийн газрыг тогтвортой ажиллуулах ёстой
2018-11-20 11:48:04 - Хууль
АТГ-ын нэрийг барьж бусдаар дайлуулж, буудлынхаа мөнгийг төлүүлжээ
2018-11-20 11:46:11 - Улс төр
Байнгын хороодын хуралдааны ирц бүрдэхгүй байна
2018-11-20 11:43:03 - Эрүүл мэнд
“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт 4.6 тэрбум төгрөг төсөвлөжээ
2018-11-20 11:40:35 - Гадаад
Чикагогийн эмнэлэгт зэвсэгт халдлага гарч, дөрвөн хүний амь хохирчээ
2018-11-20 11:23:18 - Орон нутаг
Буга галзуурч, айлын хот руу дайрчээ
2018-11-20 11:06:36 - Боловсрол
ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамтай хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа
2018-11-20 11:06:26 - Спорт
М.Нандинцэцэг ДАШТ-д медалийн төлөө тулалдана
2018-11-20 11:02:36 - Хууль
Өдөр өнжүүлэхийн багш согтуудаа зургаан настай хүүг төөрүүлжээ
2018-11-20 10:58:06 - Боловсрол
ШУ, технологийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ хийнэ
2018-11-20 10:57:14 - Нийслэл
Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүйг анхааруулж байна
2018-11-20 10:51:06 - Нийслэл
Галын дуудлага эрс нэмэгджээ
2018-11-20 10:48:55 - Улс төр
2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
2018-11-20 09:50:35 - Улс төр
ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
2018-11-20 09:27:44 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
2018-11-20 08:17:22 - Улс төр
Засгийн газар ОГЦОРНО, ОГЦРОХГҮЙ
2018-11-20 08:14:33 - Эрүүл мэнд
Уураг, тестостерон, судас тэлэгч бэлдмэлүүд үндэсний аюулгүй байдалд НӨЛӨӨЛӨХ хэмжээнд хүрсэн үү
2018-11-20 08:14:31 - Орон нутаг
Томилолт: Тавантолгойг дагасан АСУУДАЛ БА ШИЙДЭЛ
2018-11-20 08:02:27 - Хууль
ЖДҮХС-ийн зээлтэй нэр холбогдсон компаниудын захирлуудыг баривчилж эхэллээ
2018-11-20 07:49:02 - Хууль
УИХ-ын гишүүн Ж.Мѳнхбат зѳвлѳхөө халдлагад ѳртсѳн хэмээн худлаа мэдээлэл хийжээ
2018-11-20 07:40:32 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-20 08:17:22 - Улс төр
Засгийн газар ОГЦОРНО, ОГЦРОХГҮЙ
2018-11-20 08:02:27 - Хууль
ЖДҮХС-ийн зээлтэй нэр холбогдсон компаниудын захирлуудыг баривчилж эхэллээ
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа
2018-11-20 07:49:02 - Хууль
УИХ-ын гишүүн Ж.Мѳнхбат зѳвлѳхөө халдлагад ѳртсѳн хэмээн худлаа мэдээлэл хийжээ
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-19 15:42:23 - Улс төр
Өнөөдөр Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина
2018-11-19 07:48:05 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан ББСБ-тай УИХ-ын гишүүдийн асуудлыг ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ
2018-11-19 11:29:41 - Улс төр
ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор ажлаа өгөх өргөдлөө гаргажээ
2018-11-19 07:43:41 - Орон нутаг
Тавантолгойд Ерөнхий сайдыг ирэх сургаар хэдэн халтар жолоочийг ийш тийш нь нуусан
2018-11-20 14:56:03 - Улс төр
БАЙР СУУРЬ: Засгийн газрыг огцруулах үндэслэл хэр бодитой вэ