Л.Цэрэндолгор: Хүүхдийн нас хэдий чинээ бага байх тусам төдий чинээ утсанд хурдан донтдог

Түгээх    
2018-06-23 11:54:59 - Эрүүл мэнд

huuhed dontoh

Олон нийтийн цахим сүлжээ хөгжсөнтэй холбоотой том хүн тэр дундаа хүүхдүүд ухаалаг утсанд донтох нь их байна. Ялангуяа бага насны 0-3  насны хүүхдүүд утсанд донтох нь их болсон тухай албаныхан хэлж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн иргэн М-ын  гурван настай хүү утасны хамааралтай болжээ. Энэ талаар иргэн М-ээс дараах зүйлийг тодрууллаа.

-Таны хүүхэд өдөрт хэдэн удсаар тоглож байна вэ, нэг удаа хэдий хугацааны турш оролддог вэ?

-Манай хүү өдөрт зургаагаас долоон удаа утас авдаг. Нэг удаа авахдаа 20-30 минут авч бичлэг үздэг юм.

-Ямар шалтгаан хэлж утсыг тань авдаг вэ?

-“Youtube”-ээс хүүхэлдэйн кино болон тоглоомын  бичлэг  их үзнэ гэх шалтгаанаар булаацалддаг.  

-Хүүхдэдээ утсаа өгөхгүй бол ямар үйлдэл гаргаж байна вэ?

-Утас өгөхгүй бол нэхэж, өгөх хүрэл уйлдаг шүү. Дүүтэйгээ утас булаацалддаг юм. Дүү нь нэг настай ч, утсыг зөвхөн чихэн дээрээ барьж сонсдог.

-Та хүүхдээ утаснаас өөр зүйлээр саатуулах арга туршиж үзсэн үү?

-Гадаа хамт тоглоомоор тоглодог. Энэ үед нэгээс хоёр цагийн хугацаанд л утас оролддоггүй.

avtomashingui udur

Дээрх шинж тэмдгүүд нь донтолтын хэлбэр мөн эсэхийг  СЭМҮТ-ийн хүүхэд өсвөр үеийн клиникийн их эмч Л.Цэрэндолгороос тодрууллаа.

-Бага насны хүүхдийг гар утсанд донтсон гэдгийг яаж мэдэх вэ?

-Утаснаас холдуулахад бухимддаг. Байнга утасны тухай санаж санаж, утас авахын авахын төлөө эцэг эхтэйгээ тэмцэж эхэлдэг. Энэ нь уйлах байдлаар илэрнэ. Хүүхэд учраас аливаа зүйлийг хэрэглэхдээ хязгаар тавьж чаддаггүй. Цаагуураа хараат байдал буюу донтолт үүсэж байдаг. Хүүхдийн нас хэдий бага байх тусам төдий чинээ утсан хурдан донтдог.

Учир нь бага насны хүүхэд аль нь зөв, аль буруу вэ гэж дөнгөж суралцаж байдаг. Эцэг эхчүүд өөрсдөө зөв бурууг нь ялгаж, буруу зүйлийг хэрэглүүлэхгүй байх дадлыг анхнаасаа зөв суулгах хэрэгтэй. Хүүхэд буруу гэж хэлэхгүй л бол хэрэглэсээр байгаад тэр нь дадал, дадал нь зуршил болоод донтолт болдог.

-Утсанд донтсон бол болиулах арга хэмжээг хэрхэн авах  вэ?

-Хүүхдэдээ цаг гаргаж, хамт тоглодог байх хэрэгтэй. Утас оролдох гэж уйлах юм бол энэ болдоггүй том хүний хэрэглэдэг  ярихдаа хэрэглэдэг зүйл гэж хэлнэ. Гэрийн нөхцөлд хүүхдийн нүдэнд харагдахаар газар тавьж болохгүй. Хэрвээ эцэг эх өөрсдөө зөв үлгэрлэж үзүүлж чадахгүй бол хүүхэд түүнийг нэхсээр л байна бас санасаар л байна. Хэрэглээг зөв хэвшүүлэх ёстой. Том хүмүүс ярих болохоороо хэрэгтэй мэдээлэл авах үедээ утсаа оролддог юм байна. Бусад үед нь хаагаад тавьдаг юм байна гэсэн ойлголтыг төрүүлэх хэрэгтэй. Бас утаснаас салгахын тулд амттан авч өгөх нь хүмүүжлийн буруу арга барилд сургаж байна гэсэн үг юм. Үр дүнд нь аливаа зүйлд ашиг хардаг, өөрт хэрэгтэй зүйлийн төлөө л хөдөлдөг хүн болон төлөвшинө.

Хүүхэд удаан хугацаанд зурагт үзэж утсаар оролдоход , эрүүл мэнд талаас нь биед нь ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?

“Хүүхэд утсаар оролдсоноор хамгийн түрүүнд хүүхдийн толгойд нөлөөлдөг. Мөн хүүхдийн нүд бүрэн гүйцэд хөгжөөгүй байдаг учир тод гэрэл маш муу нөлөөтэй байдаг. Телевиз утасны гэрэл байгалийн гэрэл биш зохиомол гэрэл учир нүдний хараанд муугаар нөлөөлдөг. Ялангуяа утас телевизийн гэрэл байнгын жирэлзсэн хөдөлгөөнтэй болохоор хараа муудах шалтгаан болдог. Хүүхдүүд эцэг эхтэйгээ цагийг өнгөрөөхийг л хүсдэг. Ихэнх эцэг эх хүүхэд нь хамт байхыг хүсэж уйлах үед утсаа хүүхдэдээ өгч саатуулдаг. Хүүхдээ гар утсанд донтуулахгүйн тулд зургаан сартайгаас нь ном уншиж өгч, хүүхэдтэйгээ тогтмол цаг өнгөрүүлэх хэрэгтэй. Бид өөрсдөө хүүхдээ өөрөөсөө холдуулж, утсанд донтох шалтгаан бий болгодог” гэлээ.

Ж.ДАРИЙМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 2

Зочин (49.0.219.142)
2018-06-24 10:22:53
хөдөө өссөн хүүхэд эрүүл байдаг. Суурин газар амьдарч байгаа иргэдийн ихэнх нь хөдөөнөөс ирсэн байгаа, үр хүүхдээ хөдөөдөө өсгөвөл эрүүл өснө шүү

Эрка (27.123.214.113)
2018-06-23 15:23:56
Хөдөөгиин ажлын байр л бүгдииг аварна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-18 18:07:52 - Нийслэл
Алга болсон хоёр настай хүүг Эрдэнэтээс олжээ
2018-09-18 17:57:07 - Нийслэл
ЕХ-ны санхүүжилтээр хэрэгжих гурван төслийн нээлт боллоо
2018-09-18 17:32:30 - Шар
Эртний театрыг нураах үеэр сая еврогийн үнэ бүхий алтан зоос олджээ
2018-09-18 16:37:15 - Нийслэл
Төрийн албаны удирдах ажилтны зөвлөгөөн болно
2018-09-18 16:36:34 - Байгаль Орчин
Улаанбаатарын ногоон бүсээс энэ онд самар түүхийг хоригложээ
2018-09-18 16:10:46 - Улс төр
Ц.Батбаяр захидалдаа “Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөнө” гэдгээ илэрхийлжээ
2018-09-18 15:53:40 - Гадаад
Газар дундын тэнгист ОХУ-ын 14 цэргийн албан хаагчтай “Ил-20” онгоц алга болжээ
2018-09-18 15:47:35 - Эдийн засаг
ЕСБХБ жижиг дунд бизнесийн бүсийн хөтөлбөрөө Mонголд эхлүүлж байна
2018-09-18 15:36:02 - Орон нутаг
Эмч зодож танхайрсан иргэнд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
2018-09-18 15:08:33 - Шар
Эмми-2018: Улаан хивсний ёслол дээр олны нүд хужирласан хосууд
2018-09-18 14:39:31 - Эдийн засаг
“Сайншандын салхин парк” эрчим хүч нийлүүлж эхэллээ
2018-09-18 14:20:52 - Хууль
Цагдаагийн дарга нар хээл хахуулийн хэрэгт холбогджээ
2018-09-18 14:02:41 - Эдийн засаг
"ДЦС-4" ТӨХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийг ТАВАН САРЫН өмнө томилсон ч...
2018-09-18 13:30:31 - Нийслэл
Нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг хэвшүүлэхийг уриаллаа
2018-09-18 13:26:19 - Нийслэл
Нэгдүгээр сургуулийн уулзвар дахь зогсоолыг зорчих хэсэг болгов
2018-09-18 12:55:23 - Эрүүл мэнд
Нобелийн шагналт, нэрт эрдэмтэн Эдвард Мозер үнэ төлбөргүй лекц уншина
2018-09-18 12:47:38 - Технологи
Хүүхэддээ цахим орчны таван дүрмийг зааж өгөхийг уриалж байна
2018-09-18 12:28:11 - Шар
“Space X” сар луу нисэх анхны жуулчныг нэрлэв
2018-09-18 12:15:09 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2500 төгрөг давлаа
2018-09-18 11:53:56 - Хууль
Иргэний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Цэцэд ханджээ
2018-09-18 11:51:42 - Гадаад
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Пхеньянд айлчилж байна
2018-09-18 11:47:50 - Улс төр
ЗТХЯ-ны газрын дарга нарын албан тушаалд үүрэг гүйцэтгэгчид ажиллаж байна
2018-09-18 11:41:07 - Нийслэл
Нийслэлийн Засаг даргад хүүхдийн асуудлаар асуулга тавьжээ
2018-09-18 11:40:05 - Спорт
Жүдо бөхийн ДАШТ эхлэхэд хоёр хоног үлдлээ
2018-09-18 11:30:15 - Нийслэл
ТАНИЛЦ: Хотын төв орчмын замын хөдөлгөөнд орсон өөрчлөлтүүд
2018-09-18 11:06:58 - Нийслэл
Энэ сарын 22-нд “Автомашингүй өдөр” болно
2018-09-18 10:58:30 - Улс төр
“Өрийн тааз 40 хувь байх ёстой” гэж орилж явсан үеийг нь МАН-д сануулъя, одоо 80 хувь байна
2018-09-18 10:54:22 - Спорт
Хакүхо, Какүрюү нар башёг тэргүүлж байна
2018-09-18 10:33:18 - Боловсрол
Оюутнуудад хотын соёлын талаар сургалт хийнэ
2018-09-18 10:32:16 - Нийслэл
Налайх, Тэрэлж чиглэлийн автомашинууд Богд уулын замаар зорчиж байна
2018-09-18 10:26:22 - Нийслэл
Азийн наадмын аваргуудад хүндэтгэл үзүүлэв
2018-09-18 10:25:14 - Спорт
Ерөнхийлөгч Х.Баттулга, дасгалжуулагч Г.Үүрцолмонд байр бэлэглэв
2018-09-18 10:21:09 - Нийслэл
“China-Mongoli-Russia Think Tank Forum 2018”-ын нээлт боллоо
2018-09-18 10:17:21 - Байгаль Орчин
Нийслэлийн ногоон бүсэд ойн хөнөөлт хортон шавжтай тэмцэх ажил явагдаж байна
2018-09-18 07:59:20 - Энтертайнмент
Холливудын кинонд орлон тоглогчоор ажилладаг, жүжигчин Н.Цогтсайхантай ярилцлаа
2018-09-18 07:54:43 - Хууль
Сайд нь буруугүй, дарга нь ч буруугүй. Цахилгаанчинд тохогдсон “ДЦС-4”-ийн осол
2018-09-18 07:54:41 - Байгаль Орчин
ЦУОШГ: Тариа, ногоо цасанд дарагдаж болзошгүй байна
2018-09-18 07:54:38 - Технологи
Монгол Улс жилд долоон триллион квт/цаг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх боломжтой
2018-09-18 07:54:20 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-09-17 17:58:31 - Улс төр
“Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-17 16:48:14 - Хууль
Цагдаагийн дарга нарыг баривчилжээ
2018-09-17 10:06:36 - Хууль
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-өөс захирал П.Ганхүүг шалгах ажлын хэсэг гарчээ
2018-09-17 17:33:34 - Шар
Жүжигчин А.Туяа: Зарим залуус адгууснаас долоон дор амьдарч байна
2018-09-17 09:03:09 - Технологи
ТАНИЛЦ: “Тоёота” компанид автомашины загвар зохион бүтээгчээр ажилладаг О.ЭНХЖИНТЭЙ ярилцлаа
2018-09-18 07:54:43 - Хууль
Сайд нь буруугүй, дарга нь ч буруугүй. Цахилгаанчинд тохогдсон “ДЦС-4”-ийн осол
2018-09-18 14:20:52 - Хууль
Цагдаагийн дарга нар хээл хахуулийн хэрэгт холбогджээ
2018-09-18 07:59:20 - Энтертайнмент
Холливудын кинонд орлон тоглогчоор ажилладаг, жүжигчин Н.Цогтсайхантай ярилцлаа
2018-09-18 16:10:46 - Улс төр
Ц.Батбаяр захидалдаа “Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөнө” гэдгээ илэрхийлжээ
2018-09-18 12:15:09 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2500 төгрөг давлаа
2018-09-18 14:02:41 - Эдийн засаг
"ДЦС-4" ТӨХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийг ТАВАН САРЫН өмнө томилсон ч...