Ө.Амар: Бөмбөгнөөс адис авахдаа “2026 оны ДАШТ-д Монгол Улсынхаа шигшээ багтай цуг гарах юмсан” гэж шивнэсэн

Түгээх    
2018-07-04 08:52:07 - Спорт

-ЭХ ОРОН МИНЬ НАМАЙГ СОНГОЖ ЯВУУЛСАН ГЭЖ БОДООД АЛДАА ГАРГАЛГҮЙ БАЙХЫГ ХИЧЭЭЖ, FIFA-ГИЙН СҮЛД ДУУНЫ ХЭМНЭЛД ТААРУУЛААД АЛХСАН-

Хөлбөмбөгийн ДАШТ-ий анхны монгол хөтөч Өлзийбатын Амар хүүг эх орондоо ирээд хоёр хонож байхад нь ярилцлаа. Эдүгээ 11 настай, "Шинэ Монгол" сургуулийн сурагч тэрээр өнгөрсөн сарын 27-ны өдөр Коста-Рика-Швейцарийн шигшээ багийн тоглолтын бөмбөгний хөтөч хүүхдээр ажилласан билээ.

-Хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Нижний Новогород хотын “Нижний Новгород” цэнгэлдэх хүрээлэнд Коста-Рика-Швейцарийн шигшээ багуудын тоглолтыг эхлүүлэх хөтөч хүүхдээр ажиллаад ирлээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Е хэсгийн тоглолт болох Коста-Рика-Швейцарийн шигшээ багуудын тоглолтын бөмбөгийг бариад цэнгэлдэх рүү гарах тэр мөчид төсөөлөхийн аргагүй гайхамшигтай мэдрэмж төрсөн. Талбай дээр гарсныхаа дараа бөмбөгнөөс адис авахдаа “2026 оны ДАШТ-д Монгол Улсынхаа шигшээ багтай цуг гарах юмсан” гэж шивнэсэн. Коста-Рика-Швейцарийн багууд цэнгэлдэх рүү гарахад хөгжөөн дэмжигчид нь хашгиралдаж, бүрээ үлээж байсан. Гэхдээ эх орон минь намайг сонгож явуулсан гэж бодоод сандралгүй, алдаа гаргахгүй байхыг хичээж, FIFA-гийн сүлд дууны хэмнэлд тааруулаад алхсан.

-Коста-Рика-Швейцарийн шигшээ багт дэлхийн алдартай хөлбөмбөгчид байсан байх. Яг хажуугаас нь харах ямар байсан бэ?

-Арсеналын тоглогч Гранит Шака, Реал Мадридын хаалгач Кейлор Навас гэх тоглогчид байсан. Тоглолт эхлэхээс өмнө хөлбөмбөгчидтэй бүгдтэй нь гар барьсан. Тоглогчдыг ойроос харахад маш өндөр байсан. Миний төсөөлж бодсоноос ч илүү өндөр, бас гар барихад миний гараас бараг хоёр дахин том гартай юм билээ.

-“Киа Моторс Монгол” ХХК-иас зарласан “My dream Kia” эссэ бичлэгийн уралдаанд оролцохдоо өөрийгөө ДАШТ-ий хөтөч хүүхэд болно гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ?

-Би эссэ бичлэгийн уралдаанд оролцохдоо түрүүлнэ, ялна гэсэн зорилготойгоор мөрөөдлөө биелүүлэх гэж оролцсон. Тэгээд энэ уралдаанд түрүүлэхэд маш сайхан санагдсан. Тэр тусмаа дэлхийн тавцанд Коста-Рика-Швейцарийн шигшээ багуудын тоглолтын хөтөч хүүхэд боллоо шүү дээ гэж бодохоор л төсөөлшгүй сайхан мэдрэмж төрж байсан. Эссэ бичлэгийн уралдаанд 610 гаруй хүүхэд оролцсон. Харин шилдэг 20 хүүхдийн нэг болсон гэдгээ сургууль дээрээ байхдаа сонссон. Манай эгч над руу залгаад “Чи чадлаа шүү дээ” гэхэд нэг л итгэж өгөхгүй, эгчдээ “Худлаа яриад байгаа юм биш биз дээ” гэж хэлсэн. Шилдэг 20 эссэг фэйсбүүкт тавиад, хамгийн их санал авсан шилдэг есөн хүүхдээс Киа Моторс Монгол” ХХК ярилцлага авч хөтөч хүүхдээ шалгаруулсан.

-БИ ЛИОНЕЛЬ МЕССИГЭЭС Ч ИЛҮҮ АГУУ ХӨЛБӨМБӨГЧ БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ-

-Ярилцлагад орохдоо сандарсан уу. Чамаас юу асууж байсан бэ?

-Ерөөсөө сандраагүй ээ. Ярилцлага авч буй хүмүүс “Дуртай кино чинь юу вэ” гэхэд “Титаник” гэж хариулахад “Титаник дээр гардаг шиг найз охиноо салан дээр суулгаад, өөрийнхөө амийг золиослож чадах уу” гэхээр нь “Чадна” гэж хариулсан чинь шүүгчид инээгээд л байсан. Дараа нь “Асуудал гэж чиний бодлоор юу вэ. Асуудалтай тулгарахыг хичээдэг үү. Яаж асуудлыг шийддэг вэ” гэж асуусан. Харин би “Асуудал гэдэг бол өөрөө асуудал байдаг. Тиймээс асуудалд орохыг хүсдэггүй” гэж хариулсан даа.

-Уралдаанд орох эссэгээ хэр удаан хугацаанд бичсэн бэ?

-Эссэгээ ойролцоогоор 6-7 хоног боловсруулсан. Бичихээсээ өмнө нэлээд бодсон. Тэгээд 3-4 эссээ бичээд, дараа нь зөв бурууг нь хасаж нэмээд, засаж сайжруулаад явуулсан.

-Том болоод Барселона багийн домогт тоглогч Лионель Месситэй адил агуу хөлбөмбөгч болохыг мөрөөддөг гэж эссэндээ бичсэн байсан. Яагаад Лионель Месси гэж вэ? Криштиану Роналду ч гэсэн домог шүү дээ?

-Би Лионель Мессигээс ч илүү агуу хөлбөмбөгч болохыг мөрөөддөг. Криштиану Роналду, Лионель Месси хөлбөмбөгийн түүхэнд домог болсон тамчирчид. Би хоёуланг нь дэмждэг. Гэхдээ Лионель Мессиг арай илүү дэмждэг.

-Дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн тоглолтыг цэнгэлдэх дотроос үзэх ямар санагдсан бэ?

-Коста-Рика-Швейцарийн тоглолтыг булангийн цохилтын ар талаас үзсэн. Тэндээс тоглолт маш гоё харагдаж байсан. Сүүлд 90 дэх минут дээр цагийг сунгаад, миний сууж байсан өнцгөөс 11 метрийн торгуулийн цохилт хийж, гоол оруулах тэр мөч маш гоё харагдсан. Хөлбөмбөгчид 90 минутын турш талбай дээр гүйнэ гэдэг маш их хөдөлмөр тэвчээр гэж боддог. Хөлбөмбөгийн тоглолтыг хажуугаас нь үзээд, тоглогчдоор маш их бахархсан. Ганцхан талбай, ганцхан бөмбөг, 22 тамирчин гоол оруулахын төлөө талбай дээр гүйнэ. Энэ бүхний ард мянга мянган хөгжөөн дэмжигч байгаа. Хөлбөмбөгчид мянга мянган хүний бахархал болно гэдэг бол эрхэм хүндтэй зүйл юм аа гэж бодсон.

-Бидэнтэй ирээдүйн зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Би ирээдүйд хөлбөмбөгчин болно гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Тиймээс 2026 онд Монгол Улсынхаа багтайгаа хамт хөлбөмбөгийн ДАШТ-д оролцоно гэсэн том зорилго урдаа тавьсан.

-ХӨЛБӨМБӨГИЙН СПОРТ ТЭР ЧИГЭЭРЭЭ МЭДРЭМЖ, УХААН, ТЭВЧЭЭР
ШААРДДАГ УЧРААС ЭНЭ СПОРТОД ДУРЛАСАН-

-Хөлбөмбөгийн спорт яагаад чиний сонирхлыг татав. Энэ спортын юу нь сайхан байдаг вэ?

-Заримдаа нэг тоглолтод гоол орохгүй байх үе байдаг. Надаас гадна бусад хүмүүс ч гэсэн гал гарсан тоглолт үзэхийг хүсдэг. Хөлөөрөө бөмбөгөө харахгүй урагшаа харж гүйнэ гэдэг маш хэцүү, тэр чигээрээ мэдрэмж. Жишээлбэл, сагсан бөмбөгийн тамирчид гараараа бөмбөгөө залаад гүйдэг. Харин маш том өргөн талбай дээр 90 минутын турш урагшаа хараад хөлөөрөө бөмбөгөө тууна, дамжуулна, өшиглөнө, хүчийг нь тааруулж эргэлттэй цохиход тэр чигээрээ мэдрэмж, ухаан, тэвчээр шаарддаг. Үүнээс л болж би хөлбөмбөгийн спортод дурласан.

-Зуныхаа амралтаараа юу хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Ямар ч байсан эхлээд хөлбөмбөгийнхөө тоглолтуудыг үзнэ дээ. Дуусахаар нь хөдөө өвөө, эмээ рүүгээ амрахаар явна.

-Эссэ бичлэгийн уралдаанд оролцож мөрөөдлөө биелүүлж чадлаа. Үеийнхээ найзуудад хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Урдаа тавьсан зорилгодоо үнэнч байгаарай. Мөрөөдөл, зорилготой байхад заавал амжилтад хүрнэ гэж хэлмээр байна.

-Мөрөөдөл биелэх тэр агшин ямар байсан бэ?

-Тэсэлгүй баярын нулимс унагачихсан. Тухайн үед зүүдлээд байгаа ч юм шиг мэдрэмж төрсөн. Урьд өмнө нь би тэгж баярлаж байгаагүй ээ.

Ө.Амар хүүгийн аав Д.Өлзийбатаас сэтгэгдэлийг нь сонслоо. Тэрбээр хүүгээ ДАШТ-ий хөтөч хүүхэд болно гэсэн сайхан мэдээг Солонгос улсад ажлаар явж байхдаа дуулжээ. Д.Өлзийбат хэлэхдээ “Хүн баяртай мэдээ сонсохоороо зүүдлээд байгаа юм шиг санагддаг юм билээ. Хүүгийн маань мөрөөдлийг биелүүлсэн Киа Моторс Монгол” ХХК-ийн хамт олонд маш их баярлалаа. Мөн ОХУ руу явахад бүхий л эрсдэлээс хамгаалсан “Монгол даатгал” компани, “Мөнгөн гүүр” эмнэлэг нислэгийн хоёр талын зардлыг хариуцсан “МИАТ”, харилцаа холбоог зохицуулж өгсөн 4G хөтөлбөр хэрэгжүүлж буй “Скайтел” компанийн хамт олонд маш их талархаж байна” гэлээ.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 51

ЭГЭЛ АРД (202.21.111.218)
2018-07-06 11:31:18
Монгол хүн бүхний хүсэл мөрөөдөл, үйл хэрэг, үг яриа ийм л цэвэр ариун байг

Зочин (202.179.24.250)
2018-07-05 22:39:59
Мундагаас гадна их ухаантай хүү байна. Энэ чигээрээ урагшаа амжилт хүсье.

Zochin (202.21.96.238)
2018-07-05 09:15:25
Мундаг хүү байна Энэ сайхан хүүгийн хүсэл мөрөөдөл нь биелэх болтугай Харин энэ хар бүхнийг бичиж байгаа хүний адагуудад хэлэхэд// ХАР БҮХНЭЭ ӨӨРТӨӨ ЗОРИУЛ //

Зураач (90.207.146.100)
2018-07-05 05:38:42
Мундаг бас хөөрхөн ч хүү байна. Харин энэ сөрөг сэтгэгдэл бичдэг хүмүүсийг нэг харах, судлах юмсан. Бөөн хар энерги. Ямар ч сайхан юмыг гутаах гэж оролдоно. Өөрсдөө ямар хүмүүс байдаг бол?

алуурчин (202.9.40.178)
2018-07-05 01:31:59
хар бараан сэтгэгдэл үлдээж байгаа нөхдүүд бол зүгээр л өгзөгний алчуур өөрсдөө юу ч хийж чадахгүй байж битгий хийсэн бүтээснийг муулж бай

Зочин (202.9.42.5)
2018-07-05 00:58:50
yamar huurhun uym beeee ,goe muruuul n bieleh boltugai.....amjilt husey munag huud

Зочин (202.9.42.5)
2018-07-05 00:58:50
yamar huurhun uym beeee ,goe muruuul n bieleh boltugai.....amjilt husey munag huud

Зочин (202.9.42.5)
2018-07-05 00:58:49
yamar huurhun uym beeee ,goe muruuul n bieleh boltugai.....amjilt husey munag huud

Зочин (202.9.42.5)
2018-07-05 00:58:49
yamar huurhun uym beeee ,goe muruuul n bieleh boltugai.....amjilt husey munag huud

Зочин (27.123.214.119)
2018-07-04 22:35:21
shortoo buruu xaruulad umsjee..adidas xezee ch hoino logo tawidgui ym..argagui l uher mongoliin ur sad mon do

555 (103.10.22.61)
2018-07-04 20:20:09
Ene cn huuhdshte? Guue ydin adis gd bru ugee hereglecij ydin ta nr bs alddg l bzde? Ydj bhd naad huuhd cn 11nastaishte tomcuuda? 2026on hurtl mongol uls bgd bvl tr 2026ond mongol gdg uls bhq boln gj bga hmus ta nr yhin bgd bvl ta nr yhin? Huuhded uram ugc cdhq bj muulhda aygu sn etseg ehcuud bs demjih l hrgtesht hulbumbug mongld bs tglj bln zde? Tur n c barij etsg ehcud n barigdsar huuhduudiige bs barij ireeduig n sunuuh geeyu? Zuw l yma yriarai.

Зочин (59.153.115.110)
2018-07-04 19:48:45
Чадахгүй зүйл дээр нэгнээ хөөргөж өөрийгөө ч өрөөлийг ч алдаг нь монголчуудын гэм биш зан. 2017 онд метро ашиглалтанд орно гэсэн БАТҮҮЛ ГАНЦХҮҮ нарын сонгуулийн шоу биелсэн үү? 2020 онд ерөнхийлөгч асан ЭЛБЭГДОРЖ тэргүүтнүүд хөлбөмбөгөөр амжилт гаргана гэж ярьсан 2 жилийн дараа биелэх үү? Ийм л байна даа...

Hhh (64.119.27.183)
2018-07-04 16:22:52
Ter bichsen gd esse n barag l kino shig kkk, helj barij bga n hezeenii tom hun shig !! Huuhdiig huuhdeer l bailga! Hulgai luivar hudal huurmag zalilan hunii nereer ashig oldog archaagui zangaa hurtel huuhed deer ashiglana oi gutmaar

muruud (66.181.161.38)
2018-07-04 15:25:22
naiman jiliin daraah yahav e nuguu DUULIAN-2020 haana bnaa. iim bhad seruun zuudlehee bolimoor yum.

Зочин (202.9.42.7)
2018-07-04 14:45:51
2026 онд Монгол байхгүй болно.

Зочин (124.158.113.3)
2018-07-04 14:22:48
huuhed huuhdeeree l baiwal hoorhon

Зочин (103.57.94.32)
2018-07-04 14:11:14
Хөөрхөн хүүхэд байна. Ирээдүйд нь амжилт сайн сайхан бүхнийг хүсье.

666 (27.123.212.132)
2018-07-04 13:43:24
Xul bumbug xuch uzxed bolomjtoi xarina sags volivol shireenii tennis buu muruuduurei busad bux xund urgult zodoon boks bol mongolchuud amjilt garganaa

666 (27.123.212.132)
2018-07-04 13:43:11
Xul bumbug xuch uzxed bolomjtoi xarina sags volivol shireenii tennis buu muruuduurei busad bux xund urgult zodoon boks bol mongolchuud amjilt garganaa

666 (27.123.212.132)
2018-07-04 13:43:11
Xul bumbug xuch uzxed bolomjtoi xarina sags volivol shireenii tennis buu muruuduurei busad bux xund urgult zodoon boks bol mongolchuud amjilt garganaa

amjilt (202.131.228.66)
2018-07-04 13:25:38
ene jaahan huuhed iim gegeeleg zuil husej muruuduj bhad ene humuusiin bichij bgaag ee uursduusuu icheesei, buhniig har baraanaar hardag surug bodoltoi muuhai yumaa, amjilt huurhun huuhed bn mundag yumaa

Zochinshdee (182.160.0.78)
2018-07-04 13:22:02
Их санасан газар есөн шөнө хоосон хонодог

Zagdaa (87.78.221.89)
2018-07-04 13:20:51
2026 gehed mongol uls gej bhgui bolondoo urunduu hamag gazar nutagaa aldsan dampuuraad ard tumen iish tiishee durevsen bndaa

Zochin (27.123.214.110)
2018-07-04 13:17:03
Yamar ch uruvduldultui humuus niitlel neriin dor uursdiin baigaa archaagui baidlaa bichgeeree haruuldag yum be dee.Ene chini huuhdiin genen tsagaahan muruudul shu dee.Mundag huu b.a Mongoliin mini ireedui boloh huuhed zaluuchuud ihenh ni iim zuv setgeltei, soyolch bolovson baigaasaa.Ene ih zaaj zuvlusun uhnuud ter malaa ochij evteihen mallaad haranhui buduuleg amidarch irsneeree amidarsan ni deer bailguidee

K (103.10.21.111)
2018-07-04 13:03:53
Sain bna. Mundag huu bna. Ene bol huuhdiin muruudul shuu dee. Door comment bichsen zarim humuus ataarhaad eldev hog bichij bgaa gej oilgoloo.

Zochin (139.5.216.164)
2018-07-04 12:46:29
Ene bainga har muu zuil bichdeg humuusiin sudsaar ni ursaj bgaa tsus ni aimshgiin bohir bdag baihaa. Sanaand ni taarah zuil baihgui. Ehleed uuriinhuu dotor tal ruu ungiij neg haraasai.

Зочин (43.228.131.45)
2018-07-04 12:41:23
Мундаг хүү байна хүсэл мөрөөдөл нь биелэг эээ.

батаа (66.181.160.110)
2018-07-04 12:30:53
Том мөрөөдөлтэй хүүхэд байна шүү. Биелэх болтугай.

Naran (43.228.129.227)
2018-07-04 12:16:35
Зочин 202.9.42.7-д Та гуай өөрөө харин 2026 оныг үзэхгүйгээр шийдсэн юм бишүү? бичиж байгааг тань харахад.эвгүй л зөгнөж байна даа.ум сайн амгалан болтугай.

mongol (24.15.87.15)
2018-07-04 11:56:42
ix edee bas boloosh dee

Зочин (182.160.3.14)
2018-07-04 11:47:34
Эхлээд Стадионоо барьчих

Болъёоо (182.160.3.14)
2018-07-04 11:46:41
үр хүүхдээ ингэж хөөргөж онгироож яахнав дээ. Дэлхийд алдартай болно, Дэлхийн брэнд болно......

Болъёоо (182.160.3.14)
2018-07-04 11:46:36
үр хүүхдээ ингэж хөөргөж онгироож яахнав дээ. Дэлхийд алдартай болно, Дэлхийн брэнд болно......

Зочин (27.123.212.134)
2018-07-04 11:41:37
Монгол хүн чинь адис авна,адис өгнө л гэж ярьцгаадаг. Азтай сайхан зүйл таарсан байна

Зочин (66.181.160.96)
2018-07-04 11:30:41
Зөв сэтгэлтэй. Хүүхэд. бна

Зочин (27.123.212.138)
2018-07-04 10:48:07
2026 ond bugdeeree made ni CHINISE bolson b

би (202.9.42.1)
2018-07-04 10:35:22
Сэтгэгдэл гэдэг бол гэг талаасаа сэтгэл зүйн судалгаа юм. Бид өөрсдөө ч мэдэлгүй сэтгэцийн эмгэгтэй болсон зарим хүмүүсийн сэтгэгдлээс харагдана.

MGL (103.111.68.3)
2018-07-04 10:19:48
Бидний ирээдүй ийм хүүхдүүдийн гарт байгаасай. бид эднийгээ өөрсдөн шигээ сэтгэлгээний хомсдолд оруулчихгүй юм сан даа

Зочин (202.9.42.7)
2018-07-04 10:17:07
2026 он гэхэд Монгол мөхсөн байх болно

Зочин (27.123.214.120)
2018-07-04 10:16:02
Saihan zuild saihanaar l handaj baigaach Mongolchuud mini? Neg l ih medemhiirch, tsetserhsen,zaaj surgaad baigaam u? ataarhaj horsood baigaa n yalgagdhaa baisan humuus bolchihjee! Yaana da? Ene muuhai Mongol zaniig?

Зочин (66.181.165.160)
2018-07-04 10:12:45
Ta nar bur muu yum yrij bichihdee unen garguu boljee joohon huuhdiin yriand hurtel shuumjleltei handaad l huurhun l baina sde Tomchuudaas iluu yrij setgej mundag Husel zorilgodoo hureerei duu mine.

зочин (66.181.181.79)
2018-07-04 10:10:07
мундаг хүү юмаа хүсэл мөрөөдөл зорилготой байна гэдэг хамгийн чухал түүнийхээ төлөө тэмцэж ялж мөрөөдөл нь биелэх болтугай

Зочин (66.181.161.25)
2018-07-04 10:09:24
Tenegtene biz

Зочин (139.5.218.195)
2018-07-04 10:04:38
Яагаав, нөгөө түрүүлсэн бөх морины хөлс долоодог монголууд чинь адис гээд заагаад өхгүй юу. Монголоо" гэж шивнэх гэдэг ч бас улстөрч хөлс долоогчийн л үг бна. Эвгүй л юм болж.

Зочин (27.123.214.120)
2018-07-04 09:50:40
mongold zvwhun vndesnii buhiig hugjuulj busad sporitiig hyatad garaltai uchir horih heregtei

Монгол (202.21.124.132)
2018-07-04 09:45:03
Па.8 жилийн дараа Монгол Хөл бөмбөгийн дэлхийн аваргад орно гэнээ.

Зочин (175.223.22.211)
2018-07-04 09:41:35
МОНГОЛЧУУДАД ХӨЛБӨМБӨГ ТОГЛОХ ЗАЯА Ч ДУТНА, ЧАДВАР Ч ДУТНА. ДӨРВӨН УУЛЫНХАА ДУНД АН МАН ГЭЖ ТАЛЦАН, САЙН ЯВАА НЭГНЭЭ АТААРХАЖ, ХАРААЖ, КООМЫН ЦААНААС ШҮҮМЖИЛЖ СУУХ ЗАЯАТАЙ УРАГШГҮЙ, УНХИАГҮЙ ХЭЦҮҮХЭН УЛС ДАА. АЗИЙН АДАГ, ДЭЛХИЙН ШИВШИГ БОЛСОН УЛС ШҮҮ ДЭЭ?!

Зочин (175.223.22.211)
2018-07-04 09:41:00
МОНГОЛЧУУДАД ХӨЛБӨМБӨГ ТОГЛОХ ЗАЯА Ч ДУТНА, ЧАДВАР Ч ДУТНА. ДӨРВӨН УУЛЫНХАА ДУНД АН МАН ГЭЖ ТАЛЦАН, САЙН ЯВАА НЭГНЭЭ АТААРХАЖ, ХАРААЖ, КООМЫН ЦААНААС ШҮҮМЖИЛЖ СУУХ ЗАЯАТАЙ УРАГШГҮЙ, УНХИАГҮЙ ХЭЦҮҮХЭН УЛС ДАА. АЗИЙН АДАГ, ДЭЛХИЙН ШИВШИГ БОЛСОН УЛС ШҮҮ ДЭЭ?!

Зочин (27.123.212.135)
2018-07-04 09:33:24
Adis avlaa genuu arai arai

Зочин (66.181.176.163)
2018-07-04 09:30:08
Huuhdiin tolgoig adis avah hemjeend hurtel munhruuljee

Зочин (202.179.31.98)
2018-07-04 09:28:26
Миний дүүд адис мадис гэсэн балай үг хэн заагаад өгчвөөө

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-18 18:07:52 - Нийслэл
Алга болсон хоёр настай хүүг Эрдэнэтээс олжээ
2018-09-18 17:57:07 - Нийслэл
ЕХ-ны санхүүжилтээр хэрэгжих гурван төслийн нээлт боллоо
2018-09-18 17:32:30 - Шар
Эртний театрыг нураах үеэр сая еврогийн үнэ бүхий алтан зоос олджээ
2018-09-18 16:37:15 - Нийслэл
Төрийн албаны удирдах ажилтны зөвлөгөөн болно
2018-09-18 16:36:34 - Байгаль Орчин
Улаанбаатарын ногоон бүсээс энэ онд самар түүхийг хоригложээ
2018-09-18 16:10:46 - Улс төр
Ц.Батбаяр захидалдаа “Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөнө” гэдгээ илэрхийлжээ
2018-09-18 15:53:40 - Гадаад
Газар дундын тэнгист ОХУ-ын 14 цэргийн албан хаагчтай “Ил-20” онгоц алга болжээ
2018-09-18 15:47:35 - Эдийн засаг
ЕСБХБ жижиг дунд бизнесийн бүсийн хөтөлбөрөө Mонголд эхлүүлж байна
2018-09-18 15:36:02 - Орон нутаг
Эмч зодож танхайрсан иргэнд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
2018-09-18 15:08:33 - Шар
Эмми-2018: Улаан хивсний ёслол дээр олны нүд хужирласан хосууд
2018-09-18 14:39:31 - Эдийн засаг
“Сайншандын салхин парк” эрчим хүч нийлүүлж эхэллээ
2018-09-18 14:20:52 - Хууль
Цагдаагийн дарга нар хээл хахуулийн хэрэгт холбогджээ
2018-09-18 14:02:41 - Эдийн засаг
"ДЦС-4" ТӨХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийг ТАВАН САРЫН өмнө томилсон ч...
2018-09-18 13:30:31 - Нийслэл
Нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг хэвшүүлэхийг уриаллаа
2018-09-18 13:26:19 - Нийслэл
Нэгдүгээр сургуулийн уулзвар дахь зогсоолыг зорчих хэсэг болгов
2018-09-18 12:55:23 - Эрүүл мэнд
Нобелийн шагналт, нэрт эрдэмтэн Эдвард Мозер үнэ төлбөргүй лекц уншина
2018-09-18 12:47:38 - Технологи
Хүүхэддээ цахим орчны таван дүрмийг зааж өгөхийг уриалж байна
2018-09-18 12:28:11 - Шар
“Space X” сар луу нисэх анхны жуулчныг нэрлэв
2018-09-18 12:15:09 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2500 төгрөг давлаа
2018-09-18 11:53:56 - Хууль
Иргэний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Цэцэд ханджээ
2018-09-18 11:51:42 - Гадаад
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Пхеньянд айлчилж байна
2018-09-18 11:47:50 - Улс төр
ЗТХЯ-ны газрын дарга нарын албан тушаалд үүрэг гүйцэтгэгчид ажиллаж байна
2018-09-18 11:41:07 - Нийслэл
Нийслэлийн Засаг даргад хүүхдийн асуудлаар асуулга тавьжээ
2018-09-18 11:40:05 - Спорт
Жүдо бөхийн ДАШТ эхлэхэд хоёр хоног үлдлээ
2018-09-18 11:30:15 - Нийслэл
ТАНИЛЦ: Хотын төв орчмын замын хөдөлгөөнд орсон өөрчлөлтүүд
2018-09-18 11:06:58 - Нийслэл
Энэ сарын 22-нд “Автомашингүй өдөр” болно
2018-09-18 10:58:30 - Улс төр
“Өрийн тааз 40 хувь байх ёстой” гэж орилж явсан үеийг нь МАН-д сануулъя, одоо 80 хувь байна
2018-09-18 10:54:22 - Спорт
Хакүхо, Какүрюү нар башёг тэргүүлж байна
2018-09-18 10:33:18 - Боловсрол
Оюутнуудад хотын соёлын талаар сургалт хийнэ
2018-09-18 10:32:16 - Нийслэл
Налайх, Тэрэлж чиглэлийн автомашинууд Богд уулын замаар зорчиж байна
2018-09-18 10:26:22 - Нийслэл
Азийн наадмын аваргуудад хүндэтгэл үзүүлэв
2018-09-18 10:25:14 - Спорт
Ерөнхийлөгч Х.Баттулга, дасгалжуулагч Г.Үүрцолмонд байр бэлэглэв
2018-09-18 10:21:09 - Нийслэл
“China-Mongoli-Russia Think Tank Forum 2018”-ын нээлт боллоо
2018-09-18 10:17:21 - Байгаль Орчин
Нийслэлийн ногоон бүсэд ойн хөнөөлт хортон шавжтай тэмцэх ажил явагдаж байна
2018-09-18 07:59:20 - Энтертайнмент
Холливудын кинонд орлон тоглогчоор ажилладаг, жүжигчин Н.Цогтсайхантай ярилцлаа
2018-09-18 07:54:43 - Хууль
Сайд нь буруугүй, дарга нь ч буруугүй. Цахилгаанчинд тохогдсон “ДЦС-4”-ийн осол
2018-09-18 07:54:41 - Байгаль Орчин
ЦУОШГ: Тариа, ногоо цасанд дарагдаж болзошгүй байна
2018-09-18 07:54:38 - Технологи
Монгол Улс жилд долоон триллион квт/цаг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх боломжтой
2018-09-18 07:54:20 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-09-17 17:58:31 - Улс төр
“Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-17 16:48:14 - Хууль
Цагдаагийн дарга нарыг баривчилжээ
2018-09-17 10:06:36 - Хууль
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-өөс захирал П.Ганхүүг шалгах ажлын хэсэг гарчээ
2018-09-17 17:33:34 - Шар
Жүжигчин А.Туяа: Зарим залуус адгууснаас долоон дор амьдарч байна
2018-09-17 09:03:09 - Технологи
ТАНИЛЦ: “Тоёота” компанид автомашины загвар зохион бүтээгчээр ажилладаг О.ЭНХЖИНТЭЙ ярилцлаа
2018-09-18 07:54:43 - Хууль
Сайд нь буруугүй, дарга нь ч буруугүй. Цахилгаанчинд тохогдсон “ДЦС-4”-ийн осол
2018-09-18 14:20:52 - Хууль
Цагдаагийн дарга нар хээл хахуулийн хэрэгт холбогджээ
2018-09-18 07:59:20 - Энтертайнмент
Холливудын кинонд орлон тоглогчоор ажилладаг, жүжигчин Н.Цогтсайхантай ярилцлаа
2018-09-18 16:10:46 - Улс төр
Ц.Батбаяр захидалдаа “Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөнө” гэдгээ илэрхийлжээ
2018-09-18 12:15:09 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2500 төгрөг давлаа
2018-09-18 14:02:41 - Эдийн засаг
"ДЦС-4" ТӨХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийг ТАВАН САРЫН өмнө томилсон ч...