Н.Наранбаатар: Гэр бүлийн аз жаргал, нийгмийн аз жаргал болох ёстой гэдэг үзэл санааг үзүүлэхийг зорьж байна

Түгээх    
2018-07-07 10:06:52 - Энтертайнмент

naranbaatar

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам болоход дөрөв хоног үлдээд байна. Үндэсний бөхөөс гадна баяр наадмаар олон түмний хүлээдэг бас нэгэн гайхалтай хэсэг бол яах аргагүй наадмын нээлт, төрийн их ёслолын ажиллагаа юм. Бид Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, Төрийн хүндэтгэлийн тоглолтын ерөнхий найруулагчаар гурав дахь жилдээ ажиллаж байгаа Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатартай цөөн хором ярилцлаа.

-ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН НЭЭЛТ ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД
2000 ГАРУЙ ХҮН АЖИЛЛАЖ БАЙНА-

-Үндэсний их баяр наадмын нээлт хаалт, Төрийн хүндэтгэлийн тоглолтын бэлтгэл ажил хэдэн хувьтай явагдаж байна вэ?

-Төрийн хүндэтгэлийн тоглолтын үйл ажиллагааны хяналтаа маргааш өгөх гэж байна. Шадар сайдаар ахлуулсан төв комисст 14 цагаас тоглолтоо хянуулна. Тоглолтын үйл ажиллагаа бэлтгэл 90 хувьтай явагдаж байна. Өнөөдөр ганц хоёрхон үйл ажиллагаагаа жигдрүүлээд маргааш 100 хувь хүлээлгэж өгнө. Харин наадмын нээлтийн арга хэмжээний хяналтаа энэ сарын 08-ний 15 цагаас хүлээлгэж өгнө. Нээлтийн үйл ажиллагааны бэлтгэл ажил 70 хувьтай явагдаж байна. Нээлт, хаалтын үйл ажиллагаа маш том орон зай, өргөн цар хүрээг хамардаг болохоор цаг хугацаа хэрэгтэй байдаг. Нээлт, хаалт болон тоглолтын үйл ажиллагааг аль алиныг нь тэнцүүлэх гээд л хичээж байна даа.

-Өнгөрсөн жилийн уран бүтээлчдийн баг бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон уу. Нийт хичнээн уран бүтээлч оролцож байна вэ?

-Төрийн статустай бүх урлагийн байгууллагууд хамрагдаж байна. Мөн олон чөлөөт уран бүтээлчид болон өв тээгч настан буурлууд хүртэл оролцож байгаа. Нийт 500 гаруй уран бүтээлч оролцож байна. Стадионы үйл ажиллагаатай нийлүүлж бодвол 2000 гаруй хүн ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл тайз, гэрэл, техник, хувцас оёдол, мужаан, жолооч гээд л олон хүн хүч хөдөлмөрөө гарган ажиллаж байгаа шүү.

-Түрүү жилийн наадмаар домгийн ертөнцийг санагдуулам найруулгатайгаар хийж байсан. Энэ жилийн найруулгын ерөнхий онцлог юу вэ?

-Тоглолт, наадмын нээлт, хаалт хоёр “Мөнхөд бат оршиг” гэсэн нэг агуулгатай. Энэ нь бидний хэл, бичиг, газар шороо, тусгаар тогтнол, ёс заншил, өв соёл зэрэг зүйлсийг наадмынхаа нээлтэд чухалчлан харуулна. Төрийн тоглолтод дандаа төрийн соёрхол хүртсэн бүтээлүүдийг хүргэнэ. Өмнө нь дан ганц хөгжмийн хандлагатай байсан. Энэ жил хөгжим, дуу, шүлэг, уран зохиол, уран зураг зэрэг төр соёрхсон бүтээлүүдийг толилуулж байгаагаараа онцлогтой. Тэдгээр бүтээлүүдээс дээжлэн авч ерөнхий агуулгатай нийлүүлж байна. Өнгөрсөнгүй "одоо" гэж байхгүй. Тийм учраас аль ч нээлт хаалтын тоглолт дээр ахмадуудын бидэнд үлдээсэн өв уламжлалыг чухалчилж, хэрхэн үргэлжлүүлэн авч явах тухайгаа илтгэх утгаар хандаж байна. Энэ жил түүх домог гэхээсээ илүү монгол хүний аж байдал, ахуй амьдралын соёл онцлогийг харуулна. Тоглолтоороо ч, нээлтээрээ ч Монгол хүн олон болох болтугай гэж ерөөж байна.

-Тухайлбал?

-Монгол хүн олон болбол олон сайхан авьяаслаг, чадварлаг, эрдэмлэг хөвгүүд охид гарч ирнэ. Залуу үеийн хүчээр улс эх орон урагшлан дэвжинэ. Манай улс хүн амаа өсгөх бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Тухайлбал ОХУ 130 сая хүн амтай ч, илүү олуулаа болох бодлого хэрэгжүүлж байна шүү дээ. Тэдэн хүүхэдтэй ээжүүдэд байр өгнө гэх мэтээр илтэд дэмжих бодлого баримталдаг. Гэтэл бид хүн амаа өсгөх тал дээр яагаад анхаарч болдоггүй юм бэ. Олуулаа болох тусам дархлаа тогтож байна гэсэн үг. Нэг аяга усанд нэг дусал чирнеллийн бэх дусаахад яаж уусах вэ, 100 литр усанд нэг дусал бэх хаяхад яаж уусах вэ гэдэгтэй яг адилхан шүү дээ. Үүнтэй л адил зүйл. Өнөөдөр охид ариун бол төр ариун гэдэг үгийг ойлгохгүй байгаа юм шиг санагддаг. Энэ чинь цусаа авч үлдэх гэдэг маш том утгыг илэрхийлдэг. Магадгүй өнөөдрийн чөлөөт нийгэмд гадны хүнтэй суух нь хүний өөрийн эрхийн асуудал. Бид хорьж болохгүй. Гэхдээ яс, мах, тархинд нь шингэсэн зүйл гэж бий. Зарим хүмүүс гадаад хүнийг магтах, гадаад эрчүүд Монгол эрчүүдээс дээр гэж бодох хандлагатай болчихсон байна. Гэтэл үгүй л байхгүй юу. Бид сайхан Монгол эрчүүдээ оюунлаг, ухаалаг болгохын оронд улам цаашаа түлхэж болохгүй шүү дээ. Энэ нь чи аавыгаа түлхэж байгаатай адилхан зүйл. Монгол эрчүүдийг дорд үзэж ярина гэдэг төрсөн эцгээ доромжилж байгаатай агаар нэг. Тийм учраас бид гэр бүлийн аз жаргалын тухай, гэр бүлийн аз жаргал нийгмийн аз жаргал болох ёстой гэдэг үзэл санааг үзүүлэхийг зорьж байна.

naranbaatar-ӨВӨӨ БОР ЦААСАНД ТОС НЬ НЭВЧСЭН ХУУШУУР АВЧ ИРЖ
ӨГДӨГ БАЙЖ БИЛЭЭ-

-Таны хувьд улсынхаа үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг найруулах үүрэгт ажлыг гурав дахь жилдээ үүрч байна. Хувь хүний зүгээс сэтгэгдлээсээ хуваалвал?

-Энэ бол амар ажил биш. Маш хүнд хөдөлмөр. Гэхдээ би иргэнийхээ ухамсар, хариуцлагаар хандаж гурав дахь жилдээ хийж байна. Дараа жил хийнэ гэхэд төсөөлөгдөхөд бэрх байна. Жил болгон нервтэж ажиллана гэдэг хэцүү л дээ. Ямартай ч найруулагчийнхаа ч, иргэнийхээ ч хувиас гурван жил ард түмэндээ сайхан наадам үзүүлье гэсэн л бодолтой байсан. Дараа жилээс өөр авъяаслаг сайхан найруулагчид хийх байх. Би энэ үүргийг авъя гэж аваад байгаа юм биш шүү. Зарим сонин, сайтуудаар элдвээр бичих юм. Эхний жил миний зохиол шалгарсан учраас өөрийн чин хүслээрээ хийсэн. Дараагийн жил баталъя гэх үүднээс хийсэн. Харин энэ жил хийхгүй дээ гэж бодож байсан. Гэтэл цэвэр үүрэг ирсэн. Тэрнээс биш зарим атаач хүмүүсийн яриагаар шууд аваад хийгээд байгаа юм биш гэдгийг шударгаар хэлье. Үүнийг би хаана ч хэлнэ.

-Гэр бүлийнхэнтэйгээ үндэснийхээ баяр наадмыг хэрхэн баярлаж өнгөрүүлдэг вэ. Найруулгын ажил гээд өөрөө завгүй өнгөрүүлдэг үү?

-Сүүлийн гурван жил гэр бүлийнхнийгээ баярлуулж чадсангүй. Дараа жилээс сайхан баярлуулна аа. \инээв.сурв\

-Хүүхэд насныхаа наадмын дурсамжаас хуваалцахгүй юу, яаж баярладаг байв?  

-Өвөө эмээтэйгээ өнгөрүүлсэн наадам хамгийн сайхан. Өвөө эмээ хоёр өглөө эртлэн босно. Өвөө ногоон, эмээ ягаан дээлээ өмсөөд л бүх одонгоо зүүцгээнэ. Би хоёулангийнх нь одонг зүүж өгдөгсөн. Тэр үед гуч машины задгай тэвшинд суугаад голын цэнгэлдэх орно гээд л явдагсан. Тухайн үед голын цэнгэлдэх орно гэж ярьдаг байсан юм. Энэ цэнгэлдэхийн хажууд нэг ч байшин байгаагүй юм байна. Цэнгэлдэхэд ирээд өвөө бор цаасанд тос нь нэвчсэн хуушуур авч ирж өгнө. Цэнгэлдэхийн эргэн тойрны мод, бутны сүүдэрт суугаад интоорын ундаа ууж, хуушуураа иддэг байж билээ. Тэгээд л орж бөхөө үзнэ. Өвөөгийнхөө шүхрийг бариад хажууд нь зогсдог байлаа. Бөхөө дуусгаад Яармаг руу уяачдын наадамд очиж морины тоос үзнэ. Тэнд очоод өвөөгийнхөө найз нөхдийн майхнуудаар хэсдэг байж. Яг тэр үе миний хүүхэд насны наадмын сайхан дурсамж юм даа.

-Тухайн үеийн наадмын нээлтийг санадаг уу?

-Тухайн үеийн наадмын нээлтийн хүүхдүүдийн уран гимнастик санаанд тод үлджээ. Хүүхдүүд яг нэг жигд хөдөлж байгааг нь тод санадаг юм. Нээлт нь их богинохон болдог байсан юм байна.

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 61

12333 (49.0.137.6)
2018-07-09 11:20:53
Наадмын нээлтийг ойлгох, ойшоох хүн даан ч байхгүй болсон байна лээ. Энэ нөхөр МАН-ын мотоцикль унасан толгойгүй Хүний даалгавраар баахан Шивээ хиагт дуулсаар байгаад л , хэдэн хормойгоо чирсэн борчуудыг гутлыг нь чирүүлж тоос манарагасаар таардаг юм даа Чааваас . Хүмүүс залхах шинжтэй байгааг анзаараад өөрөө татгалзах хэрэгтэй ш дээ.

Zozin (202.9.41.184)
2018-07-09 02:18:01
Ажил хийсэн хүн муу хэлэгддэг хийгээгүй нь шүүмжилдэг нийгэм болоо шивдээ

Зочин (202.9.40.202)
2018-07-08 21:49:34
Царайнаасаа л нуль хоцрогдол харагдажийна.

irgen (27.123.214.108)
2018-07-08 20:13:20
baaxan bag xiichuxbee nodnungiix shig xexe.esbel xyyramch shvteench ym yy.balai ym xiibee.ynjiraldsan ym bolox n dee.iim ix mungu zaraxaar yls oponoo uud n tatbal taarna.emiin sangiin vvdend xvrbel tog vxee.хөл бөмбөгийн талбай бас алуурчин.зам бас арай дэндүү .эд нарийг янзалвөл болно.ийм байж наадам хийж яах вэ дээ.чаавас даа.луйвар чид н баахан идэж ууна.ардууд нь очирлож мах байхгүй гамбирмидээд гэнэ.инээдтэй ч юм даа монглол минь.

irgen (27.123.214.108)
2018-07-08 20:13:12
baaxan bag xiichuxbee nodnungiix shig xexe.esbel xyyramch shvteench ym yy.balai ym xiibee.ynjiraldsan ym bolox n dee.iim ix mungu zaraxaar yls oponoo uud n tatbal taarna.emiin sangiin vvdend xvrbel tog vxee.хөл бөмбөгийн талбай бас алуурчин.зам бас арай дэндүү .эд нарийг янзалвөл болно.ийм байж наадам хийж яах вэ дээ.чаавас даа.луйвар чид н баахан идэж ууна.ардууд нь очирлож мах байхгүй гамбирмидээд гэнэ.инээдтэй ч юм даа монглол минь.

irgen (27.123.214.108)
2018-07-08 20:13:03
baaxan bag xiichuxbee nodnungiix shig xexe.esbel xyyramch shvteench ym yy.balai ym xiibee.ynjiraldsan ym bolox n dee.iim ix mungu zaraxaar yls oponoo uud n tatbal taarna.emiin sangiin vvdend xvrbel tog vxee.хөл бөмбөгийн талбай бас алуурчин.зам бас арай дэндүү .эд нарийг янзалвөл болно.ийм байж наадам хийж яах вэ дээ.чаавас даа.луйвар чид н баахан идэж ууна.ардууд нь очирлож мах байхгүй гамбирмидээд гэнэ.инээдтэй ч юм даа монглол минь.

irgen (27.123.214.108)
2018-07-08 20:13:03
baaxan bag xiichuxbee nodnungiix shig xexe.esbel xyyramch shvteench ym yy.balai ym xiibee.ynjiraldsan ym bolox n dee.iim ix mungu zaraxaar yls oponoo uud n tatbal taarna.emiin sangiin vvdend xvrbel tog vxee.хөл бөмбөгийн талбай бас алуурчин.зам бас арай дэндүү .эд нарийг янзалвөл болно.ийм байж наадам хийж яах вэ дээ.чаавас даа.луйвар чид н баахан идэж ууна.ардууд нь очирлож мах байхгүй гамбирмидээд гэнэ.инээдтэй ч юм даа монглол минь.

зочин (202.9.47.177)
2018-07-08 19:02:33
Нэрийг нь сонссоод л ,ядаргаа хөдөлж бна, Ийм Монголоосоо гарч үзээгүй, хоцрогдсон , Со, НА нарын нөхдөөр жил болгон элий юм хийлгэхээ болиочээээ.

zochin (27.123.214.93)
2018-07-08 18:59:47
Sosorbaram ch bilvv neg xvn nairuulsan ter bol shibshig xarin ene nairuulagch mundag yum bilee amjilt xvsie

zochin (27.123.214.93)
2018-07-08 18:59:47
Sosorbaram ch bilvv neg xvn nairuulsan ter bol shibshig xarin ene nairuulagch mundag yum bilee amjilt xvsie

Зочин (202.9.40.202)
2018-07-08 18:22:57
Ярилцлага их хямдхан санагдав.

Зочин (202.9.40.202)
2018-07-08 18:20:30
энэ жил бас л ялгаагүй хэдэн бор цэргүүд захын хорооллын бяцхан жаалууд цэнгэлдэх хавиар өнжиж байгаа баахан нааш цаашаа ийш тийшээ гүйлдэх юм шиг байна лэ навсгар дээл өмсгөөд ер нь сүүлийн хэдэн жил юу болоод байна вэ огт ойлгомжгүй гадныхнаас ичих юм

Гэр бүлийн үнэ цэнэ ч гэх шиг (202.9.40.202)
2018-07-08 18:16:37
БАЯР НААДАМ БОЛОХ ГЭЖ БАЙНА БАЯР НААДАМЫН ҮЕЭР ХЭНД ЮУГ ОЙЛГУУЛАХ ГЭЭД БАЙГАА ХҮН БЭ НЭЭХ ФИЛОСОФИ ЯРИААЛ ЯМАР ДРАМ БИШ ЗҮГЭЭР Л САЙХАН НААДАМЛААД ӨНГӨРВӨЛ БОЛОО БИШҮҮ ШААЛ УЙТГАРТАЙ АМЬТАН СЭТГЭХ ЧАДВАРГҮЙ БОЛИМООР ЮМ

Oyun (64.119.22.169)
2018-07-08 17:37:46
Uneheer chadvarlag zaluu shuu uvuu,emee deer ussun huuhed tsaanaa l humuujiltei amjilt husiy, sain ehner nuhruu chimdeg ger buliihend ni bayriin mend hurgiy.

Zochin (202.9.42.8)
2018-07-08 16:51:23
Ystoi Mundag zaluu ger bulees uls ornii hugjul haragddag naranbaatar nairuulsanaas hoish uzeh yumtai bolood bgaa baga tusuvd taaruulj ingej uzuushtei hiij bgaad bayar hurgiye mongolchuud ingej negee muulsaar delhiin hugjluus hotsrood bgaamshdee ystoi nuguu humuusiin Heldegeer tarvagandorj tug toirsonoos Mongoliin amidrali ers dordson shuu

иргэн (202.179.27.32)
2018-07-08 14:47:59
энэ Хүн бусдын Шүүмжлэлийг хүлээж авахаасаа өнгөрсөн толгой бололтой Монголчуудаа хэлсэн үгийг ойшоож үзэхгүй байж болно үгүй ядах даа Гадныханаас Ичдэг байгаа даа энэ чинь Баяр ёслолын Нээлтийн Арга хэмжээ Драммын төрөл Спорт Урлагийн Наадамын нээлтийн ажиллагаа хоорондоо эрс тэс ялгаатай Өнгө аястай байдгийг Найруулагч Наранбаатар мэдэхгүй байна гэж баймааргүйсэн дээ Наадамын Нээлт Гэр бүлийн Аз жаргал ч гэх шиг энэ чинь Баяр Наадамын Нээлт болохоос Драммын жүжиг биш шүү дээ Энэ жил бас л нэг Хөгийн юм үзэж Мөнгө төгрөгөө үрсэн хайран цаг заваан алдсан юм болох вий дээ

Зочин (203.91.115.39)
2018-07-08 13:28:25
bas l nuguu 15 tolgoitoi mangasni balai drama uzeh n.....

Зочин (203.91.115.39)
2018-07-08 13:26:36
bas nuguu 15 tolgoitoi mangasni balai drama uzeh n....

Зочин (202.9.40.202)
2018-07-08 12:09:32
Аан энэ найруулагч чинь нээрээ МАН гишүүн найруулагч бил үү Ху намын үзэл суртал их орох юм байна даа.

ард (64.119.27.42)
2018-07-08 10:49:37
Наадмын неелт гое болно байхаа.Наранбаатар авъяастай.зøв сетгелтей хvн юм.Жич; тер жилийн наадмаар елбегдорж балай туг тойрч девж.тенегтеед терниъ гороор. бøх утгагvй болсон.Иргед наадамын неелт vзех геж.хуушуураа идех геж.сайхан хувцас øмссoøн олон тvмнее харах геж л очдог.бøх ч сонин биш

зочин (64.119.19.148)
2018-07-08 10:31:52
За яах вэ. Атаархцгаагаад хэрэггүй. Нэгэнт томилогдсон хэн ч гэсэн нэг юм хийнэ. Дараа нь сайлж муулаад л өнгөрөхөөс хойш. Ер нь жил бүр найруулагчаа сольж олон өөр санаа харцгааж байвал зүгээр шүү. Олон сайн найруулагч нар бна шүү дээ. Ялангуяа улс төрждөггүй найруулагчийг олж томилох нь чухал

Зочин (139.5.218.195)
2018-07-08 10:10:39
Ахмадын үлдээсэн уламжлалыг чухалчилна гэж та хэлэв."Нээлт нь их богинохон болдог байсан юм байна" гэж та ахмадын өв уламжлалыг зөв хэлэв.Гэтэл Сунажирсан урт, урлагийнхан болон наадамчин олонд бөөн чирэгдэл, лай болсон уйтгартай нээлтийг найруулсан байх юм. МАНАН хүн та манан сэтгэлэгт байлгүй яахав дээ.

Зочин (202.9.42.6)
2018-07-08 10:03:00
Cooг бүжиглүүлэхгүй биз дээ. Нөгөөх нь амьсгаадаад ам хамар нь ангайчихсан бдаг.

Зочин (202.9.44.65)
2018-07-08 08:10:46
драм баярын нээлт 2 оор бмаар нэг их ийш тийш гуйсэн хумуус тэгээд соо дэвээд бур балай юм болноо яанаа

Зочин (66.181.161.100)
2018-07-08 07:57:28
Наранбаатар найруулагчдаа амжилт хүсье. Муулаад байгаа хүмүүс болиоч дээ ажил хийж байгаа нэгнээ дэмжихийн оронд дандаа муулж явах юм. Хийж чадахгүй байсан бол бүр доог тохуу хийхнээ

Зочин (202.9.42.1)
2018-07-08 06:57:07
Мундаг найруулагч шүү наадамын нээлт хаалт сайхан болох байхаа

Зочин (139.5.219.107)
2018-07-08 06:33:47
37 онд өвөг дээдэс минь энэ хэдэн урвагч барууны угаадас долоогч нарыг гэр бүлээр нь хүйс тэмтрэхгүй яав даа. Өгөр хүүрнүүд нэг олигтой юм сэтгэхгүй новшнууд шүү. Болж өгвөл хужаа нарыг шүтүүлчих гээд л үзэж тарна.

Зочин (58.140.202.122)
2018-07-08 05:47:05
Энд сэтгэгдэл бичсэн эсэргүүний хэдэн төгцөгүүд харин найруулагч болчихоогүй нь бидний аз аз шүү

Зочин (58.140.202.122)
2018-07-08 05:37:53
Маш зөв сэдэв сонгосон байна.монгол эрчүүдийг муулах ажлыг хятадын үзэл сурталын ажилтангууд интернет фэс ашиглан явуулж байна.манай тэнэг хүүхнүүд дагаж дуу дуугаа авалцан мууллцгааж байна.энэ их муу зүйл шүү.монгол эмэгтэйчүүд эрчүүдийнхээ толгой дээр гарчихвал монгол улс мөхнө

He he (66.181.161.14)
2018-07-08 00:21:29
Hero baataraar hiilgeldee erunhii saidaa mongol naadam ene yanzaaraa savangiim duuri bolloo shde.herogoos l goyo goyo sanaa garna dolgion ganhuu naranzun kamertonii bold ged super nuhuduudeer hiilgeechee !

бүгд залхуу (202.9.40.150)
2018-07-08 00:08:29
цэнгэлдэхийн гадуур явсан чинь одоо тэмээ дараа нь хурганууд яваарай одоо тугал гэсэн үг л сонсогдоод байсан kkkkkнээрээ нэг санаа хэлэхэд хиймэл зүлгээ боливол яасым бэ хотын даргаа тэр нэг жоохон талбайг сайхан зүлэгжүүлж яагаад болохгүй гэж гайхмаар юм хиймэл зүлэг ёстой муухай байна лээ хөөрхий.. үүргэвчтэй хэдэн аялагчид төрийн хэдэн томчуул л тэнд наранд шарагдан шарагдан залхтлаа сууж наранбаатарын гэр бүл гсэн тоглолтыг үзэх байхдаа бид ч ёстой болихуу даа хаймар үнэртээд

АМЖИЛТ (27.123.212.136)
2018-07-07 23:09:54
НАРАНБААТАР НАЙРУУЛАГЧИД АМЖИЛТ ХҮСЬЕ

Зочин (182.160.35.69)
2018-07-07 22:05:41
тэнэглэл хазгай энгэртэй дээл нум сум хасар жагай одоо болиоч. хогийн сосорбарам бүүр муу ёрын хонхны дуу гонгинуулж тарвагадорж их мөнгөө зарж ардчилсан хүүрнүүд ардын хувьсгалыг булаах гэж оролдсон.

Зочин (182.160.35.69)
2018-07-07 22:02:52
тэнэглэл хазгай энгэртэй дээл нум сум хасар жагай одоо болиоч. хогийн сосорбарам бүүр муу ёрын хонхны дуу гонгинуулж тарвагадорж их мөнгөө зарж ардчилсан хүүрнүүд булаах гэж оролдсон.

Зочин (124.111.118.158)
2018-07-07 20:40:18
Ene setgegdel bichij bga humuus uursduu yu hiij giiguulsen yum bol. Yu ch hiideggui zalhuu ajilgui arhichid l iim yum bichij suudag zavtai bdag baih. Ug helee tarhiaraa damjuulj baival taarna. Tegeed ch oligtoi setgej chadahgui bol duugui l hunii hiisniig haraad shulsee saviruulaad suuj bai. Hunii hiij buteesniig l goochlood suuhaas uur yumgui uuruusuu ichih heregtei. Olon saihan ur huuhed turuulj usguj bga ni muu hereg uu. Zevuu hurmeer sejig hurmeer muuhai yum bichihee boli. Uurt chini l muu yum bolno shuu

иргэн (202.179.24.227)
2018-07-07 19:46:09
энэ Нөхрийн ярианд ч нэг их Итгээд олигтой юм хүлээгээд хэрэггүй дээ Тэр ярилцлагынхан байдлаас харахад ай мэдэхгүй Баяр наадамын нээлт Драммын жүжиг 2-ын ялгааг л гаргаж олж чадахгүй будилаад л байх шиг байгаа юм даа

Зочин (66.181.161.20)
2018-07-07 19:07:41
Naadam naadmaaraa l bval zugeer. Harin ene amitan ochnoon say togrogoor togloj duuslaa.

Zochin (202.9.47.177)
2018-07-07 18:14:02
Naadmiin neelt saihan boldogui er ni caashid yah yostoig yarilcah heregtei.naadamd denduu ih mongo zarcuulj het urelgen bainaa .GER BUL GEJ HUDLAA YARIHIIN HEREGGUI.CHINI GER BUL YAMAR VE SAIN BAIJ CHADNA UU

Гадны (122.201.22.15)
2018-07-07 17:04:13
Гадны найруулагч дээр шүү Манай хэд навсайгаад уйтгартай хэт шовинист

Рбрт (27.123.212.142)
2018-07-07 15:49:45
Эхнэрээ хайрлаад өдөр шөнөгүй балбаад бай

irgen (103.26.193.193)
2018-07-07 15:36:58
za naranbaatraa neg yum heleyee chibol chadvarlag nairuulagch bish jujigchin bish ern urlagiin hun bishee ene naadmiin neelt geech zuiliig chine 3 jil balkon deereesee uzlee harlaa neg l heviin uitgartai humuusiinhee huvtsiig solij bairiig n solisonoos oor zuilgui uligh bolson heden duunuudAA TAVIJ UNEN UITGAR AVYAS YU CH ALGAA MUUHAI DEEREE ULTSAN GEDEG SHIG TER GANOCHIR GEJ BUR AVYASGUI CHADVARGUI NOHROOR DEGLUULEED HOSHIN SHOGOO SHOG 2 URLAGIIN BISH BAIMAAR HUMUUS HIILGEH YUM OMNO N TER SOSORBARAM GEED NEG BARAM BAS HOSHIN UZUULBER HIIGEED YAVSAN YU CH HELEHEVDEE URLAGIIN BISH ZUGEER ARIUNAA SARANTUYA SHIG HUSSEN HUSEEGUI DARHLAGDTSAN NAIRUULAGCH NER L BNDAA

зочин (59.153.113.237)
2018-07-07 15:14:50
Эхнэрийг ч ёстой дажгүй балбана шүү дээ

Зочин (202.9.42.1)
2018-07-07 15:12:08
мөнгөгүй ядуу гээд л гадны улсаас тусламж зээл гуйгаад байдаг, тэгсэнээ онцын шаардлагагүй юманд л асар их мөнгө хөрөнгө цацах юм даа, тоглож байгаа юм шиг ... ганц морьт уралдаанч гэдэг шиг

Зочин (202.21.105.116)
2018-07-07 15:08:55
neg nasaaraa avgaigaa yarilaa odoo bolno

guest (126.4.113.60)
2018-07-07 13:35:26
Ter ger buliin asuudlaq jujig kinondoo l gargaachee, naadmaar arai oor yum hiij boldguimuu

Зочин (103.229.123.43)
2018-07-07 13:29:13
Хүүхдийн суурь хүмүүжлээс эх орны ирээдүйн эзэд ямар хүн болж төлөвших нь харагдана Айл гэр аз жаргалтай,төлөв түвшин бол ирээдүйн эзэд мөн зөв хүмүүжилтэй төлөв түвшин болж,эх орны суурь,тусгаар тогтнол тэр хэмжээгээр бат бөх байна.Өвөг дээдэс маань"БИЕЭ ЗАСААД-ГЭРЭЭ ЗАС,ГЭРЭЭ ЗАСААД-ТӨРӨӨ ЗАС"гэж зүгээр ч нэг хэлчихээгүй үгнүүд.Одоохондоо Наранбаатар найруулагчийг давж сэтгэх хүн гараагүй л байгаа ш дээ.Өмнө нь хийж байсан нь нэг шоу үзүүлбэр хийдэг болохоос, холбоос утгыг гаргаж чаддаггүй,урьд жилийнхийгээ давтаад л байж байсан биз дээ.НАРАНБААТАР НАЙРУУЛАГЧИД АМЖИЛТ ХҮСЬЕ.

Батхүү (103.229.121.49)
2018-07-07 13:10:33
Атаархаад байх юу бгм бэ Арай дэндүү онигоотой юм хиигээд бн шүү дээ Нараа минь Байгалиин авьяастай Гэндэн Жигжид гх мт ахмад найруулагчид минь үгүйлэгдэж бндаа хөөрхии Доторгүй бн чи минь Өгөгдөлгүй бн хэн минь Өршөөгөөрэй

ЗОЧИН (66.181.161.39)
2018-07-07 13:04:01
Гэр бүлийн аз жаргал наадамтай ямар хамаа байнаа балай юм кийхэнэ

зочин (66.181.166.196)
2018-07-07 13:03:54
Наадмын нээлт гэж яг яагаад юу үзүүлээд, юу хэлэх гээд байгаа нь мэдэгдэхгүй баахан гоё хувцастай улс л байдаг ш дээ,эсвэл мань мэтийнх нь урлагийн боловсрол дутаад ойлгодгүй юм болов уу

Зочин (202.170.67.28)
2018-07-07 13:02:41
amjilt xvsie

Зочин (27.123.212.142)
2018-07-07 12:59:01
za yaah we bitgii um bolohoor uraldaad muulaad bailda ene hvn chin harin hiij chadna baih shv

irgen (43.250.126.90)
2018-07-07 12:29:07
mundag nairuulagch. naranbaataraas oor hen ch chadahgui deee. Amjilt hvsiee

Zozin (202.9.41.184)
2018-07-07 12:27:13
Урлагыг хувь уран бүтээлч нэрэн дор тал тийшээ тарчихсан юмыг эвлүүлэх гээд хэцүү л байдаг байх залуу хүн зоригтой юм хийх хэрэгтэй дэмжиж байна

Зочин (122.201.31.135)
2018-07-07 12:04:36
Наадмын нээлтийг драмын театрийн найруулагчаар биш шоу продюсераар хийлгэмээр юм. Санаагаа гүйцэд үзүүлж чадаагүй муухан найруулгатай жүжиг үзэж залхлаа ш дээ.

Зочин (66.181.161.11)
2018-07-07 11:58:55
Чухал царайлсан сонин гар.Урлагийн хэлээр ...

Зочин (202.179.31.4)
2018-07-07 11:42:59
Хэл муутай пайтан хүн билээ энэ нарка чинь яаж суисд орсон байхав

зочин (27.123.214.120)
2018-07-07 11:32:46
ЭНЭ НӨХӨР ОДОО БОЛНОО ӨМНӨХ ЖИЛИЙН НААДМЫГ ХАРЖ БАЙХАД ИЙШ ТИЙШ НЭВСИЙТЭЛ ГҮЙЛДСЭН ХАРАХ ЮМ БАЙХГҮЙ ТИЙМ Л ЮМ БОЛСОН МАГТААЛД МАНСУУРЧ АЛДААГАА ОЛЖ ХАРЖ ЧАДАХГҮЙ ТИЙМ Л ХҮН БОЛСОН БАЙНА ЭРТ ДЭЭР ҮЕИЙН ЮМ ГЭЭД Л НЭВСИЙСЭН ГҮЙЛДСЭН УЛСУУД БИШ НААДМЫН ГЭДЭГ ТАЛААСАА ХАРУУЦТАЙ ХҮН СОНИРХУУШТАЙ ЦОГЛОГ Л ЮМ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ШДЭ ТҮҮНЭЭС БИШ НЭВСИЙСЭН ХЭДЭН НӨХДҮҮД ГАРЧ ИРЭЭД Л ИЙШ ТИЙШ ГҮЙЛДСЭЭР БАЙГААД ДУУСДАГ ТЭРНИЙ УТГА НЬ ЮУ ЮМ ХЭН Ч ОЙЛГОХГҮЙ ПАУЗ НЬ ХАА ЮМ БҮҮ МЭД ОЙЛГООГҮЙ ЭНЭ ЖИЛ СЭДЭВ СЭДВЭЭР НЬ ХӨӨРХӨН ЦОГЛОГ ГОЕ ЮМ ХИЙ ЛДЭ

Бямбаа (66.181.177.214)
2018-07-07 11:17:58
Чадахгүй сагсалзууруудад. Даалгаж оромдуулж байснаас ганцхан Наранбаатар л найруулж байх хэрэгтэй. Чадахгүй болтлоо. Хийсэн нь дээр биш үү. Би л лав ингэж бодож бн

Зочин (27.123.214.119)
2018-07-07 11:07:15
Энэ жилийн наадмын нээлт давтагдахааргүй гоё болох юм байна. Наранбаатар найруулагчид амжилт хүсье

Зочин (202.131.245.125)
2018-07-07 10:58:31
Сэтгүүлчээ /концепц/ гэж бичнэ.

Мундаг (66.181.177.214)
2018-07-07 10:52:54
Мундагсэтгэлтэй залуу. Бахархаж бн. Атаачдын үгийг бүү тоо.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-16 11:17:47 - Нийслэл
АИ-92 шатахуун дахин 30 төгрөгөөр нэмэгдлээ
2018-07-16 11:13:12 - Нийслэл
Дөрвөн настай хүүхэд усанд осолджээ
2018-07-16 10:57:35 - Нийслэл
Зарим зах өнөөдрөөс ажиллаж эхэллээ
2018-07-16 10:53:51 - Спорт
Ж.Нарантунгалаг “One Championship Pursuit of Power“-т ялалт байгууллаа
2018-07-16 10:39:47 - Шар
Дуурийн дуучин Ч.Бадрал “Golden star-2018”-ын эзэн боллоо
2018-07-16 09:16:28 - Байгаль Орчин
Энэ сарын 20-ныг хүртэл ихэнх нутгаар УСАРХАГ БОРОО орно
2018-07-16 09:13:21 - Нийслэл
Дэлхийн жишигт нийцсэн байт харвааны талбай эгэл залуусын санаачлага, хөдөлмөрөөр босч байна
2018-07-16 09:13:17 - Эрүүл мэнд
Хоолны хордлогод орсноос хойш 24 цаг өнгөрсөн бол ходоодоо угаах нь хамгийн сайн арга
2018-07-16 09:13:13 - Энтертайнмент
Монгол хаад дэлхийн одон орон судлалын анхны төвүүдийг байгуулсан түүхтэй
2018-07-16 09:13:10 - Спорт
Францчууд 20 жилийн дараа дахин дэлхийн “Алтан дагина” цомын эзэн болов
2018-07-16 09:12:10 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-07-15 15:51:18 - Хууль
Солонгос иргэдийн эд зүйл хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ
2018-07-15 15:29:45 - Спорт
Хөл бөмбөгийн ДАШТ-ий алтан цомын эзэн өнөөдөр тодорно
2018-07-15 13:43:25 - Байгаль Орчин
Улаанбаатарт 18-20 хэм дулаан, бороо орно
2018-07-15 13:38:55 - Орон нутаг
Сэлэнгэ аймгийн наадамд сумын заан Б.Орхонбаяр түрүүлжээ
2018-07-15 13:21:29 - Спорт
Бельгичүүд ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2018-07-15 13:16:22 - Хууль
Сэрэмжлүүлэг: Дөрвөн настай хүүхэд усанд осолджээ
2018-07-14 16:48:27 - Нийслэл
Нарантуул зах 18-наас, Хархорин 17-ноос ажиллана
2018-07-14 16:01:51 - Спорт
Англи, Бельгийн шигшээ багтай хүрэл медалийн төлөө тоглоно
2018-07-14 14:08:43 - Хууль
Орон нутгийн замд хяналт шалгалт хийж байна
2018-07-14 13:58:05 - Нийслэл
Нийслэлийн амралт зугаалгын бүсэд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэжээ
2018-07-14 13:21:14 - Байгаль Орчин
Усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2018-07-14 10:56:50 - Байгаль Орчин
Улаанбаатарт 28 хэм дулаан байна
2018-07-14 10:54:24 - Нийслэл
Наадмын маргааш НАМАР
2018-07-14 10:54:21 - Энтертайнмент
“Гурван бүдүүн” хамтлаг А.Мөнгөншагай: Би илүү гоё, шинэ сэдэв хайж байна
2018-07-14 10:54:18 - Энтертайнмент
М.Пүрэвсүх: Бүргэдээ хар нялхаас нь тэжээсэн болохоор бүр ижил дасал болчихдог юм
2018-07-14 10:54:15 - Хууль
Ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй сайхан наадлаа
2018-07-14 10:53:56 - Энтертайнмент
Өнөөдөр хонь өдөр
2018-07-13 17:21:14 - Нийслэл
Ч.Санжаадамбад хоёр өрөө байр бэлэглэжээ
2018-07-13 17:13:07 - Нийслэл
Томоохон захууд энэ сарын 16-ныг хүртэл ажиллахгүй
2018-07-13 16:59:41 - Спорт
Эрлийз дунд насны морьдын уралдаанд 112 хүлэг тоосоо өргөнө
2018-07-13 16:35:48 - Нийслэл
Дэлхийн инновацийн жагсаалтад манай улс 53-р байрт оржээ
2018-07-13 16:20:33 - Спорт
Азийн наадмын сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдөх тамирчдын нэрс тодорлоо
2018-07-13 15:40:29 - Боловсрол
Монгол сурагчид Олон улсын математикийн олимпиадаас зургаан медаль хүртжээ
2018-07-13 15:14:36 - Нийслэл
Наадмаар томоохон супермаркетууд ажиллаж байна
2018-07-13 15:00:17 - Нийслэл
Зөвшөөрөлгүй бохирын шугам татсанаас үүдэн зам цөмөрчээ
2018-07-13 14:11:47 - Улс төр
Д.Сумъяабазар гишүүн Японд туслах ажлыг эхлүүллээ
2018-07-13 13:42:52 - Байгаль Орчин
Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар дулаарна
2018-07-13 13:28:36 - Эрүүл мэнд
Өрхийн эмнэлгүүд ажиллаж байна
2018-07-13 13:03:42 - Энтертайнмент
Н.Батсуурь “Ланд крузер-200” автомашин гардан авлаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй