“ЮНЕСКО”-д бүртгэлтэй МОНГОЛ НААДАМ

Түгээх    
2018-07-09 08:38:40 - Спорт

Эрийн гурван наадмыг төр ёсны баяр болгож тэмдэглэх болсон нь XII зууны сүүлч, XIII зууны эхэн үе юм. Наадмын эхлэл цагийг Хүннүгийн үетэй холбон тайлбарладаг бөгөөд албан байдлаар тэмдэглэж ирсэн нь Чингис хааны үе бололтоЙ.Монголчууд уран мэхээ уралдуулан барилдаж, эрхийгээ эвшин, нум сум харваж цэц мэргэнээ сорин, аргамаг хүлгээ сойн уралдуулдаг нь бүр эртний ёс билээ.

1206 оны Улаан барс жил Их монгол улсыг тунхаглаж, Тэмүжинг Чингис хаанд өргөмжилснөөс эхлэн эрийн гурван наадам буюу төрийн их ёслол, баяр наадам хийдэг уламжлал тогтсон байна. Улмаар 1634 он буюу Лигдэн хутагт хаан хүртэл 37 хаан эрийн гурван наадмыг төр ёсны их баяр болгон тэмдэглэж байжээ. Түмт мянгатын хүрээнд ч эрийн гурван наадам зохион байгуулдаг байсан аж.

Бүр 16-17-р зууны үед шарын шашин дэлгэрэн уул овоо тахих болсон үед Эрийн гурван наадам хийх болсон байна. Манж Чин улсын хаан 1778 оны 9 дүгээр сард наадам хийх ёс журмын тухай зарлиг буулгаж, наадмыг “Уул тахих, иргэний болон шашны баяр болгон тэмдэглэж байх”-аар тогтоосон байна. Ингээд Түшээт хан, Сэцэн хан аймаг Богдхан уулыг,  Засагт хан, Сайн ноён аймаг Отгонтэнгэр уулыг тахиж наадам хийж иржээ.

1639 онд Өвөрхангайн Ширээт цагаан нуурт Түшээт хан Гомбодоржийн таван настай хүү Занабазарыг Халх монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн, Бат-Оршил хэмээх ёслол наадам хийжээ. Энэ нь хожмоо “Даншиг” наадам хэмээн алдаршсан билээ.

Ардын хувьсгал ялснаас хойш нэг жилийн дараа 1922 онд Буянт-Ухаад улсын чанартай наадмыг анх хийжээ. Үүнийг түүхэнд “Цэргийн наадам” гэж тэмдэглэсэн. Тэр цагаас хойш Ардын хувьсгалын ойн баяр наадам болгон жил бүр тэмдэглэж иржээ.

2003 оны 6 дугаар сард УИХ “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийг баталсан байдаг. Эдүгээ Үндэсний их баяр наадам нь улс, аймаг, нийслэл, сумын баяр наадмаас бүрддэг. Өөрөөр хэлбэл, сум болгон, аймаг болгон, хот болгон нэгэн зэрэг тэмдэглэдэгээрээ онцлог юм. Эрт үед жинхэнэ эрчүүдийн  хүч чадлаа үздэг байсан наадаан нь орчин үед үндэсний шоу наадам болтлоо өргөжин хөгжсөн юм.

"Монгол Наадам"  2010 онд ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн билээ.

Улаанбаатарчууд Төв цэнгэлдэх хүрээлэнд хоёр өдрийн турш баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ үеэр хүчит бөхчүүдийн барилдаанаас гадна эрхий мэргэн харваачдын наадаан, эрэмгий хурдан хүлэг морьдоо унасан хүүхэдтэй нь баясан харж бахдахаас гадна үндэсний хувцасны жинхэнэ өнгө алагласан гайхамшигийг  таашаан үздэг билээ.

Эрийн гурван наадмын бөхийн барилдааныг 7 мянган жилийн өмнө, хурдан морины уралдааныг Хүннү гүрний үед үүссэн гэдэг. Харин сурын харвааг бүр чулуун зэвсгийн үед үүссэн хэмээн түүхчид тэмдэглэсэн байдаг.

БӨХИЙН БАРИЛДААН: Монголчуудын үндэсний баяр наадмын нэгэн томоохон хэсэг нь бөхийн барилдаан юм.  Бөхийн барилдаан нь авхаалж самбаа уран мэхийг эрхэмлэдэг урлаг спортын нэг төрөл гэж хэлж болно. 512 хүчтэн цагт баригдахгүйгээр уудам талбайд барилддаг. Монголчууд эртнээс хүч чадлыг эрхэмлэж ирсэн бөгөөд монгол эрэгтэй хүүхэд болгон багаасаа барилдаж өсдөг. Баяр наадмын өдрүүдэд Улаанбаатарын төв цэнгэлдэх хүрээлэнд 100-гаас илүү жинтэй, тэгш сайхан биетэй, идэр залуу хүч бяртай монгол эрчүүдийг нэгэн доор харна гэдэг бас л нэгэн бахдал гайхамшиг юм.


ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН: Хүлэг морьдын дотроос хамгийн хурдан сайныг нь сонгон авч олон хоногийн өмнөөс уян шавхруулан сойж, өдөр тутам давхиулан сорьж бэлтгээд наадамд газрын хол ойрыг тохируулан уралдуулдаг. Баяр наадамд азрага, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн зургаан насны морьдыг уралдуулдаг. Их насны морьдыг барагцаалбал 25-30 км, соёолон болон азаргыг 20 км, хязааланг 18 км, шүдлэнг 15 км, даагыг 10 км орчим газраас уралдуулна. Морьдыг 6-13 насны буюу ихэнхдээ 6-8 насны хүүхэд унаж уралддаг болно.


СУРЫН ХАРВАА: Монгол цэргийн түүхийн оргил нэгэн хэсэг бол яах аргагүй нум сум юм. XIII зууны үед гэр бүрт морин хуураас гадна нум сум байсан. Эр хүн бүр нумтай байхаас гадна эмэгтэй хүн ч гэсэн харвадаг байжээ. Монгол цэргийн түүхэнд хамгийн хол харвасан хүн бол Чингис хааны ач хүү Есүнгэний харвасан 330 алд газар бөгөөд ойролцоогоор 520 метр юм. Чингис хааны цэргийн хамаг хүч чадал нь агт морьд байснаас гадна цэргүүдийнх нь нум сум харвах чадвар байсан гэдгийг дэлхийн судлаачид аль хэдийнээ хүлээн зөвшөөрсөн билээ. Морины давхиан дунд чөлөөтэй эргэж байгаа онож харваж чаддаг байжээ.

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 3

Зочин (202.179.31.88)
2018-07-09 09:44:50
Бид хагалаагүйээ тэд өарсдөө бужигнуулаад байгаа миний ард 1000 бөх бн ч гэх шиг наадам чинь үймээнболно чгэх шиг...

зочин (202.179.8.213)
2018-07-09 08:54:17
битгий хагалж бутаргасан үг хэллэг хэрэглээд бай соёлтой байвал ямар вэ хүндэт найзаа

Зочин (27.123.214.103)
2018-07-09 08:44:40
Сайхан ч зун болж байна. Дэлхийгээр нэг монгол наадам болж байна. Алс атлантын далайн эрэгт, гадаад их далайн / монголчууд номхон далайг гадаад далай гэж өргөмжилсөнтүүхтэй/ хөвөөнд ч монголчууд өргөн сайхан наадаж байна. Төв азийн цээжинд дэлгэсэн тэрлэг шиг талдаа сайхан наадаж байнаа. Харин өөх өгөөд ч өөрийн хүний сэтгэлгүй, мах өгөөд ч манай хүний сэтгэлгүй хазгай хэлт хэдэн увсууд л нүдний өргөс шүдний мах болж шившгээ хутгаж байнаа. Яанааа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-16 11:17:47 - Нийслэл
АИ-92 шатахуун дахин 30 төгрөгөөр нэмэгдлээ
2018-07-16 11:13:12 - Нийслэл
Дөрвөн настай хүүхэд усанд осолджээ
2018-07-16 10:57:35 - Нийслэл
Зарим зах өнөөдрөөс ажиллаж эхэллээ
2018-07-16 10:53:51 - Спорт
Ж.Нарантунгалаг “One Championship Pursuit of Power“-т ялалт байгууллаа
2018-07-16 10:39:47 - Шар
Дуурийн дуучин Ч.Бадрал “Golden star-2018”-ын эзэн боллоо
2018-07-16 09:16:28 - Байгаль Орчин
Энэ сарын 20-ныг хүртэл ихэнх нутгаар УСАРХАГ БОРОО орно
2018-07-16 09:13:21 - Нийслэл
Дэлхийн жишигт нийцсэн байт харвааны талбай эгэл залуусын санаачлага, хөдөлмөрөөр босч байна
2018-07-16 09:13:17 - Эрүүл мэнд
Хоолны хордлогод орсноос хойш 24 цаг өнгөрсөн бол ходоодоо угаах нь хамгийн сайн арга
2018-07-16 09:13:13 - Энтертайнмент
Монгол хаад дэлхийн одон орон судлалын анхны төвүүдийг байгуулсан түүхтэй
2018-07-16 09:13:10 - Спорт
Францчууд 20 жилийн дараа дахин дэлхийн “Алтан дагина” цомын эзэн болов
2018-07-16 09:12:10 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-07-15 15:51:18 - Хууль
Солонгос иргэдийн эд зүйл хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ
2018-07-15 15:29:45 - Спорт
Хөл бөмбөгийн ДАШТ-ий алтан цомын эзэн өнөөдөр тодорно
2018-07-15 13:43:25 - Байгаль Орчин
Улаанбаатарт 18-20 хэм дулаан, бороо орно
2018-07-15 13:38:55 - Орон нутаг
Сэлэнгэ аймгийн наадамд сумын заан Б.Орхонбаяр түрүүлжээ
2018-07-15 13:21:29 - Спорт
Бельгичүүд ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2018-07-15 13:16:22 - Хууль
Сэрэмжлүүлэг: Дөрвөн настай хүүхэд усанд осолджээ
2018-07-14 16:48:27 - Нийслэл
Нарантуул зах 18-наас, Хархорин 17-ноос ажиллана
2018-07-14 16:01:51 - Спорт
Англи, Бельгийн шигшээ багтай хүрэл медалийн төлөө тоглоно
2018-07-14 14:08:43 - Хууль
Орон нутгийн замд хяналт шалгалт хийж байна
2018-07-14 13:58:05 - Нийслэл
Нийслэлийн амралт зугаалгын бүсэд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэжээ
2018-07-14 13:21:14 - Байгаль Орчин
Усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2018-07-14 10:56:50 - Байгаль Орчин
Улаанбаатарт 28 хэм дулаан байна
2018-07-14 10:54:24 - Нийслэл
Наадмын маргааш НАМАР
2018-07-14 10:54:21 - Энтертайнмент
“Гурван бүдүүн” хамтлаг А.Мөнгөншагай: Би илүү гоё, шинэ сэдэв хайж байна
2018-07-14 10:54:18 - Энтертайнмент
М.Пүрэвсүх: Бүргэдээ хар нялхаас нь тэжээсэн болохоор бүр ижил дасал болчихдог юм
2018-07-14 10:54:15 - Хууль
Ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй сайхан наадлаа
2018-07-14 10:53:56 - Энтертайнмент
Өнөөдөр хонь өдөр
2018-07-13 17:21:14 - Нийслэл
Ч.Санжаадамбад хоёр өрөө байр бэлэглэжээ
2018-07-13 17:13:07 - Нийслэл
Томоохон захууд энэ сарын 16-ныг хүртэл ажиллахгүй
2018-07-13 16:59:41 - Спорт
Эрлийз дунд насны морьдын уралдаанд 112 хүлэг тоосоо өргөнө
2018-07-13 16:35:48 - Нийслэл
Дэлхийн инновацийн жагсаалтад манай улс 53-р байрт оржээ
2018-07-13 16:20:33 - Спорт
Азийн наадмын сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдөх тамирчдын нэрс тодорлоо
2018-07-13 15:40:29 - Боловсрол
Монгол сурагчид Олон улсын математикийн олимпиадаас зургаан медаль хүртжээ
2018-07-13 15:14:36 - Нийслэл
Наадмаар томоохон супермаркетууд ажиллаж байна
2018-07-13 15:00:17 - Нийслэл
Зөвшөөрөлгүй бохирын шугам татсанаас үүдэн зам цөмөрчээ
2018-07-13 14:11:47 - Улс төр
Д.Сумъяабазар гишүүн Японд туслах ажлыг эхлүүллээ
2018-07-13 13:42:52 - Байгаль Орчин
Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар дулаарна
2018-07-13 13:28:36 - Эрүүл мэнд
Өрхийн эмнэлгүүд ажиллаж байна
2018-07-13 13:03:42 - Энтертайнмент
Н.Батсуурь “Ланд крузер-200” автомашин гардан авлаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй