Өршөөлөөр суллагдсан этгээдүүд өршөөлгүйгээр гэмт хэрэг үйлдсээр байна

Түгээх    
2018-07-09 09:13:48 - Хууль

horigdol

Хэд хэдэн удаа шоронд ял эдэлж, 2004 он буюу өдгөөгөөс 14 жилийн өмнө эрх чөлөөгөө хязгаарлуулж байсан этгээд Өршөөлийн хуулиар суллагдсан даруйдаа дахин гэмт хэрэг үйлдэж дахин яллагджээ. Тэрбээр шоронд суугаад хүмүүжсэн биш харин ч зэрлэгшсэн бололтой.

Тэрбээр Өршөлд хамрагдаж суллагдаад, ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг, давтан үйлдлээр хохирогчид хүч  хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан тохуурхан даажигнаж, зовоон тарчлааж хурьцал үйлдсэн гэмт хэргийг, мөн давтан үйлдлээр хохирогчид хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндэхийг завдсан гэмт хэргийг, гурван удаагийн буюу давтан үйлдлээр бусдын эд зүйлийг нь дээрэмдсэн гэмт хэргийг, мөн дөрвөн удаагийн буюу давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус дахин үйлджээ. Тиймээс өнгөрсөн зургадугаар сарын 21-нд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс түүнд 15 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож,  хаалттай хорих байгууллагад эдлүүлэх шийдвэр гаргажээ.

horigdol

-ТЭРБЭЭР 18 НАСТАЙГААСАА ХОЙШ ЯЛ ЭДЭЛЖ, ӨРШӨӨЛИЙН
ХУУЛИАР СУЛЛАГДЖЭЭ-

1. 1986 он төрсөн, одоо дөнгөж 32  настай залуу тэрбээр 14 жилийн өмнө буюу анх 17,18-хан настай байхдаа Эрүүгийн хуулийн 145-д зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдэж хоёр жилйн ял эдлэхээр болсон ч түүний ялыг нэг жилээр хойшлуулж байсан байна. Гэтэл тэр энэ хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байна. Түүний өмнө нь ял эдэлж байсан хэргүүдийг сийрүүлбэл:

2. Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаан биечлэн эдлэх ялыг 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 3588 дугаар тогтоолоор эдлээгүй үлдсэн 3 жил 9 сар 4 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлж, 2007 оны 3 дугаар сарын 2-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

3. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 286А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 137 дугаар шүүгчийн захирамжаар 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчилж, 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

4. Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Говь-Сүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр шүүгчийн захирамжаар  эдлээгүй үлдсэн 8 сар 23 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

5. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн шүүийн 2010 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 7 сарын хугацаагаар тогтоож, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 153 дугаар шүүгчийн захирамжаар “Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 сар 24 хоногийг ялыг өршөөн хэлтрүүлсэн,

horigdol

-СУЛЛАГДСАНААСАА ХОЙШ САРЫН ДАРААНААС Л ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ,
ҮЙЛДЭЖ ЭХЭЛЖЭЭ-

Гэтэл тэрбээр 2015 оны 11-р сард Өршөөллийн хуулиар суллагдсан даруйдаа буюу сарын дараа л дахин гэмт хэрэг үйлдэж эхэлжээ. Тодруулбал:

1. 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны захын арын “Шилэн зах”-ын үүдэнд М-г танхайн сэдэлтээр онц харгис хэрцгий аргаар санаатай алсан хэрэгт буруутгагдсан ч мөрдөн байцаалтын явцад алаагүй нь тогтоогдож цагааджээ.


2. 2016 оны нэгдүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө ...дугаар байрны …тоотод тагтаар нь дамжин орж иргэн Б-г биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдууулан хутга тулган хүч тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан,


3. давтан үйлдлээр Б-д хутга тулган хүч хэрэглэн, тохуурхан даажигнаж, зовоон тарчлааж биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хурьцал үйлдсэн,


4. Иргэн Б-ийн гэрээс эд хөрөнгийг нь авах зорилгоор Б-д амь биед аюултайгаар хүч хэрэглэн зэвсэг хэрэглэж, гэрээс нь мөнгөн бөгж, мөнгөн бугуйвч, 6 ширхэг дээлийн мөнгөн товч, сувдан шигтгээтэй мөнгөн бөгж, цулгуй унждаг хос ээмэг, цирконон шигтгээтэй мөнгөн хос ээмэг, 2 ширхэг мөнгөн хундага, электрон тэмдэглэл, хөлс дарагч зэрэг эд зүйлийг дээрэмдсэн,


5. 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн … хороо, … байрны … тоотод иргэн О-ийн гэрийн тагтаар нэвтрэн орж түүний эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж, 30.000 төгрөгийг дээрэмдсэн,


6. давтан үйлдлээр 2016 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэрт эмийн санд иргэн Б-г хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндэхээр завдсан,


7. давтан үйлдлээр хохирогч Б-ийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж довтлон “Samsung”, “Nokia 6300”, “Sky” зэрэг брендийн 3 ширхэг гар утас болон хэтэвчтэй бэлэн 58.000 төгрөг, 8GB плаш диск зэрэг эд хөрөнгийг дээрэмдсэн,


8. давтан үйлдлээр буюу 2015 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн … хороо, … байрны … тоотод иргэн О-ийн гэрт тагтаар нь дамжин нэвтрэн орж, 41 инчийн “Sharp” брендийн зурагт, булган шуба, хос булган малгай, хос монгол дээл, монгол гутал, хүрэм, цаа бугын гутал, үнэртэй ус, хөнжил, гудас зэрэг эд хөрөнгийг хулгайлан, 7.619.000 төгрөгийн хохирол учруулсан,


9. 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн … хорооны нутаг дэвсгэрт байрлах караокены цонхоор нэвтэрч, 2 ширхэг иж бүрэн караоке машин, 0.75 литрийн Сархад архи 2 ширхэг, 0.5 литрийн Сархад архи 2 ширхэг, 0.75 литрийн Болор архи 4 ширхэг, 0.75 литрийн Соёрхол архи 2 ширхэг, 0.5 литрийн Соёрхол архи 2 ширхэг, 0.75 литрийн Хар Чингис архи 2 ширхэг, 0.5 литрийн Хар Чингис архи 2 ширхэг, Фрутта жүүс 1 ширхэг, Alpen gold шоклад 3 ширхэг, лаазтай самар 1 ширхэг, Орбит бохь 3 ширхэг, Сангира дарс 1 ширхэг, Мадлен дарс 1 ширхэг, Гарон дарс 1 ширхэг, Паприка чипс 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан, 1.858.900 төгрөгийн хохирол учруулсан,


10. 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс 2-нд шилжих шөнө мөн дээрх  караокед хоёр дахь удаагаа цонхоор нэвтэрч 0.75 литрийн Болор архи 2 ширхэг, 0.75 литрийн Соёрхол архи 2 ширхэг, 0.75 литрийн Хар Чингис архи 4 ширхэг, 0.75 литрийн Сархад архи 1 ширхэг, 0.5 литрийн Сархад архи 1 ширхэг, Фрута жүүс 1 ширхэг, лаазтай самар 1 ширхэг, 0.5 литрийн Тайгер пиво 20 ширхэг, 0.5 литрийн Алтан говь пиво 5 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан, 192.400 төгрөгийн хохирол учруулсан,


11. 2016 оны 1 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн … хороо, … дугаар байрны … тоот иргэн Б-ийн гэрт хоёр дахь удаагаа тагтаар нь дамжин нэвтрэн орж, 3 ширхэг жижиг Манан хөөрөг, 2 ширхэг жижиг Хаш хөөрөг, Конка загварын зурагт, бугуйн цаг, индукцийн плитка, чемодан, хөнжил, ор хөнжлийн даавуу, үйтэн хуаран дээл, 3х4 хэмжээтэй Алтанбулаг хивс, плеткан тогоо, хүүхдийн конбинзон, жинсэн өмд, 4 ширхэг хүүхдийн цамц, 20 кг үхрийн мах зэрэг 2.036.000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан буюу бусдад нийт 11.706.300 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус дахин холбогджээ.

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 37

Зочин (202.9.42.2)
2018-07-10 17:36:02
засрахгүй хулгайч байна. наяаад онд завхан улиастайн нэг гар нэг хүүхнийг таван удаа хүчиндээд таван удаа шоронд морилсоныг санагдуулчихлаа. мөн ч дүүрчихсэн гар шүү.

зочин (180.235.184.5)
2018-07-10 15:38:18
ямар ч хэрэггүй мэдээлэл нурших юм

zochin (103.10.21.111)
2018-07-10 13:36:20
huulich sudlaach gesen chin ymarch practic medehgui ymnuud sudalgaa hiigeed bas gadaad orond tiim iim gd hutsdag huulich nar bolimoor ym. mongol uls ymar turslagagui practicaa medehgui heden humuusiin turshilt hiideg oron bolson ymuu. arai dendej bnaa. tegeed neg ih surhii gadaad ulsiin huuli durem yrina. nuudelchin buduulug niigemees odoo l garch bgaa uhamsargui ard tumend gadaad ulsiin huuli gj yrihiinhaa orond soyltoi bolovsrol yrij uhamsartai bolgochhood ter gadaad ulsad iim bdag tiim bdag gej yrimaar ym

zochin (103.10.21.111)
2018-07-10 13:25:45
shorond humuujuuleh soyn gegeeruuleh ajliig sain hiihgui bn shtee. aygui bol shorond bie bieneesee eldev muu buzar ym surdag biz esregeeree

Зочин (202.131.245.182)
2018-07-10 10:36:09
Ер нь болохгүй засрахгүй нөхдүүдээс салж баймаар байхийм цэвэрлэгээ хиймээр бн даа. Хүн дүрстэй адгууснуудыг олон жил тэжээж яадгийм шууд буудмаар бн

Зочин (202.131.245.182)
2018-07-10 10:34:42
шоронгоос гарсан хүмүүсийг ажиглаж байхад гэмшихийн орорнд эсэргээрээ тэрүүгээрээ бахархсан янзтай байдаг юм бн лээ

Зочин (64.119.18.37)
2018-07-10 10:26:48
Ямар ч олон юм бичдэг юм хэрэг хийгээ л биз авдаг ялаа авна. Харин олон юм бичиж хунийг ал цаазал насаар нь хорь гэж бичиж бгаа ноходууд хятадын тагнуулууд уу ямар санаа зорилогтой ард тумэн торийн хооронд яс хаяж ба эс бол оорсдоо ах дуу аавдаа хучиндуулж явсан улсууд уу томсог шиг тархитай иймэрхуу улсуудыг харин устгаж бвал зугээр шуу монгол улсад эруугийн хууль эбш хууль гээд бугд ба гэмт хэрэгт тохирсон ялыг огхоор заасан бдаг. Ер суулийн уед монголчуудыг ал устаг цаазал гэсэн сэтггдэлууд их бичдэг улсуудыг шалгаж бхгуй бол хун алж таашаал авдаг гаж донтонгууд их болсон юм шиг ба магдагуй оорсдоо хун алаад коментын цаанаас хунийг хурдан цаазлажалуулах санаатай бдаг ч юм билуу тэгэж бж оорсдоо баригдахгуй гэж хар санаалаад суудаг бх

Зочин (27.123.212.134)
2018-07-10 09:25:51
Ийм засрахгүй гэмт хэрэгтэнг устгах хэрэгтэй

Зочин (66.181.160.57)
2018-07-10 00:14:09
өршөөлд 1 удаа л хамрагддаг байх ,түүнээс цааш ялаа гүйцэд эдлэх ёстой

big bro (43.242.243.4)
2018-07-09 19:29:10
olsoj vheh gej bga ymuu pizda chin

irgen (59.5.58.61)
2018-07-09 18:43:11
irgenee iim hunleg bus hargis bolgoson etseg eh turiin bolowsroliin system buruutai

Зочин (150.129.140.26)
2018-07-09 15:46:52
tiim ch oi iim ch bayr geed hulgaich nariig shagnaj bga yum shig urshuul uzuuleed bhaar bur davraad bna.hohiroloo baragduulaagui huniig hurtel sullachihaad shiidver guitsetgegch nar n ene yu ch bhgui hunees yug n avah yum geed huuliaraa bid yaj ch chadahgui ta nariin hohi geed tavlaad bna.2-3 hunee aldchihaad deer n hohiroloo avch chadahgui nuguu avto-n aluurchin n ineegeed huuliaraa bi hooson huniig ta naar yah yum geed bga n shudraga bna uu?huulichid huuli sqanaachildag gishuudee?eruusuu l hulgaich naraa deedelsen oron bolchihood bna mongol uls.

noen biznes (27.123.214.107)
2018-07-09 15:33:48
hogiin amitnig tsaazar aw eswel nasaar ne shorond hori dawardag amitan be?aawin aldrai howgvvd osno ard tvmnii hvv bolno

Зочин (122.201.23.44)
2018-07-09 14:14:45
тев аймагт санагдаж байна. нэг малчин залуу замаараа нэг айлд буугаад мордсон чинь негее айлын хун нь дараа нь хеерге хулгайлсан гэж цагдаад егеед. цагдаа нь унэнийг мердеж тогтоохын оронд хеерхий залууг эруун шууж хэрэг хулээлгэж шоронд хийсэн. хамгийн харамсалтай нь негее айлыг нуухэд хеерге нь гарч ирсэн гэдэг. манай хуулийнхан ингэж л ажиллаж байна даа. босцгоое

Зочин (122.201.23.44)
2018-07-09 14:07:35
судалж хэн бэ гэдгийг таниж ярилцлага хийж ершеех хэрэгтэй. дандаа муу хун шоронд ордоггуй юм

Зочин (202.5.202.130)
2018-07-09 13:59:16
Өршөөл үзүүлэх нь хүний ёс боловч сайн судалгаатай баймаар байна. Олон засаршгүй гэмт хэрэгтний толгойг хэт эрхлүүлсний гай бусдад гай болж байгааг шүүхийн байгууллага түүнийг хүмүүжүүлж иргэн болгох үүрэгтэй уагдан хорих ангийн ажилтнуудын шүүхийн мэдлэг ур чадвартай холбоотой байх

Bat (27.123.214.121)
2018-07-09 13:19:18
Urshuul uzuulehgui gej helsen humuusee yaj ad shoo uzej hevleleer muulj blaa. Yum meddeg humuus l zorig gargaj urshuuhgui gesen bn shdee.

Зочин (202.179.27.254)
2018-07-09 12:52:03
Засрахгүй нөхөд олон байна. Ер нь өөрөөрөө бахархах янзтай байдаг. Мэдрэл муутай ч гэмээр.

Зочин (124.158.110.82)
2018-07-09 12:17:29
хүний зовлон өөрт ирдэг юмаа. адгийн новшнуудаас болж хэрэгтэн болж хохирох хувь заяа та нарыг хүлээж байгаа ч юм билүү? муу явахаар сайн үх гэдэг үг байдаг. хүнийг хэрэгт гүтгээд өөрсдөө ичихгүй, сэтгэл нь өвдөхгүй нойртой хонож, хоолоо идэж байгаа хөгийн гарууд их юм үзнээ!!!

Зочин (103.229.176.130)
2018-07-09 12:07:32
өршөөл гэж улс төр хийдгээ болих хэрэгтэй, өршөөл үзүүлж бна гэж жирийн иргэдэд аюултай, гайтай шоу хийдэг улстөрч нэртэй алиалагч нарыг дахиж хэзээ ч битгий сонго, хүмүүсээ

zochin (66.181.168.82)
2018-07-09 11:56:41
ийм хэзээ ч засрахгүй нийгмийн хог шааруудыг шууд олны нүдэн дээр залхаан цээрлүүлдэг байх хэрэгтэй, хужаа нар шиг хулгай хийх бүрд нь хуруунуудыг нь тасд, тэр болохгүй б/гаа доодох улаан хоолойг нь огтлох хэрэгтэй.

Зочин (202.9.42.7)
2018-07-09 11:24:31
Улсаас тэднийг тэжээж муу энерги түгээж бснаас хуулиа чангатгаад дэлхийгээс зайлуулж бвал ард түмэн амгалан тайван хохирогчгүй ар гэр нь баярлана шүү дээ. Ийм юмд нь яасан үхдэггүймбэдэ ядахад. Аль хэрэгтэй гэдэс цувдай идээд цагаар хоолож унтаад өөр бодох юмгүй хэвтэж бхад өвчин ч тусдгүй болтой ялтангууд

зочин (103.212.116.145)
2018-07-09 11:11:42
Төрд бгаа хулгайч луйварчин нараа эхлээд хуули хүчний байгууллагаар шийтгэл оногдуулж цэвэрлэгээ хийчих тэгээд дараан энэ тухай яривал дээргүй юу.газрын наймаачин оффшорчин албан тушаалын наймаа авилга хээл хахуулийн хулгайч луйварчин нараа ялын үүрүүлж шударга хуули ёсоор шийтгэ.

зочин (103.212.116.145)
2018-07-09 11:11:36
Төрд бгаа хулгайч луйварчин нараа эхлээд хуули хүчний байгууллагаар шийтгэл оногдуулж цэвэрлэгээ хийчих тэгээд дараан энэ тухай яривал дээргүй юу.газрын наймаачин оффшорчин албан тушаалын наймаа авилга хээл хахуулийн хулгайч луйварчин нараа ялын үүрүүлж шударга хуули ёсоор шийтгэ.

зочин (103.212.116.145)
2018-07-09 11:11:07
Төрд бгаа хулгайч луйварчин нараа эхлээд хуули хүчний байгууллагаар шийтгэл оногдуулж цэвэрлэгээ хийчих тэгээд дараан энэ тухай яривал дээргүй юу.газрын наймаачин оффшорчин албан тушаалын наймаа авилга хээл хахуулийн хулгайч луйварчин нараа ялын үүрүүлж шударга хуули ёсоор шийтгэ.

зочин (103.212.116.145)
2018-07-09 11:10:37
Төрд бгаа хулгайч луйварчин нараа эхлээд хуули хүчний байгууллагаар шийтгэл оногдуулж цэвэрлэгээ хийчих тэгээд дараан энэ тухай яривал дээргүй юу.газрын наймаачин оффшорчин албан тушаалын наймаа авилга хээл хахуулийн хулгайч луйварчин нараа ялын үүрүүлж шударга хуули ёсоор шийтгэ.

зочин (103.212.116.145)
2018-07-09 11:10:29
Төрд бгаа хулгайч луйварчин нараа эхлээд хуули хүчний байгууллагаар шийтгэл оногдуулж цэвэрлэгээ хийчих тэгээд дараан энэ тухай яривал дээргүй юу.газрын наймаачин оффшорчин албан тушаалын наймаа авилга хээл хахуулийн хулгайч луйварчин нараа ялын үүрүүлж шударга хуули ёсоор шийтгэ.

Зочин (202.179.31.108)
2018-07-09 11:06:09
Өршөөнө харин өршөөсөн хүн нь нөгөө этгээд нь гараад гэмт хэрэг хийвэл өөрөө ялд унахаар шийдэх хэрэгтэй. Ер нь тэгээд гэмт хэрэгтэн суллаж жирийн хүмүүст аюул бий болгочихоод ичихгүй зүгээр явна гэж юу байх вэ? Бүгд л хийсэн үйлдээ хариуцлага хүлээх хэрэгтэй.

Зочин (202.179.31.108)
2018-07-09 11:04:07
Өршөөсөн хүнд нь хариуцлага тооцьё. Тэр арыг нь даана гээд суулласан биз дээ?

ЗОЧИН (103.229.122.75)
2018-07-09 10:37:20
ШУУД БУУДАХ ХЭРЭГТЭЙ. ХОХИРОГЧДОД ХҮНИЙ ЭРХ БАЙХГҮЙ ЮУ? ХҮНИЙ ЭРХ ГЭЖ ЮУ ВЭ? ГЭДГИЙГ МЭДЭЖ БАЙГАА ЮМ УУ.

Зочин (122.201.31.63)
2018-07-09 10:35:32
бугдээрээ биш ш дээ. муухай туйлшрах юмаа. санамсаргуйгээр эсвэл хогийн хулгайчуудын гутгэлгээр хэрэгтэн болж хохирсон хайран хYнийг суллах нь зев ш дээ

Зочин (64.119.20.234)
2018-07-09 10:33:35
Тэднийг " тэгуулэх " л гэж " ГУДАМНы ЗАСАГ " оршоодог юм шуу дээ , гудамныхандаа дуртай - шуналтанууд аа сонгох дуртай хумуус тавилангаа эдэлж байгаа нь тэр гэвэл буу гомд !

Зочин (103.229.120.205)
2018-07-09 10:14:33
Рeцидивист хэрэгтнүүдээ бас оффшорчдоо манай хууль шүүхийнхэн их хайрлахиймаа. Энгийн иргэд, алуулсан үрсээошт хайрлахгүй. Ийм шүүх засаглал ийм улс орон байж болох уу. Энэ дампуурсан улс орныг яах вэ та минь ээ

Зочин (202.21.100.211)
2018-07-09 10:01:11
Нийгмийн нэг эд эс болж чадахгүй гэмт хэрэг дахин үйлдэж байгаа нь шоронд засрахгүй байгааг илтгэж байна. Тэс өөр шийдэл хэрэгтэй байна даа. Гар утас, харилцаа холбоо хөгжсөн энэ цаг үед ЖиПиЭс-тэй хянагчтай хүзүүвч зүүлгэж, байнга хянах хэрэгтэй. Ингэх нь манай хяналтын системийг сайжруулах сайн талтайн дээр, улс оронд өндөр технологийн үр шимийг таниулах сайн талтай байж мэднэ.

Зочин (202.21.100.211)
2018-07-09 09:59:19
Нийгмийн нэг эд эс болж чадахгүй гэмт хэрэг дахин үйлдэж байгаа нь шоронд засрахгүй байгааг илтгэж байна. Тэс өөр шийдэл хэрэгтэй байна даа. Гар утас, харилцаа холбоо хөгжсөн энэ цаг үед ЖиПиЭс-тэй хянагчтай хүзүүвч зүүлгэж, байнга хянах хэрэгтэй.

Зочин (202.21.100.211)
2018-07-09 09:58:52
Нийгмийн нэг эд эс болж чадахгүй гэмт хэрэг дахин үйлдэж байгаа нь шоронд засрахгүй байгааг илтгэж байна. Тэс өөр шийдэл хэрэгтэй байна даа. Гар утас, харилцаа холбоо хөгжсөн энэ цаг үед ЖиЗиЭс-тэй хянагчтай хүзүүвч зүүлгэж, байнга хянах хэрэгтэй.

Зочин (202.9.40.61)
2018-07-09 09:50:09
ЯЛТАН ӨРШӨӨДӨГ СУЛЛАДАГАА БОЛИХ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-16 11:17:47 - Нийслэл
АИ-92 шатахуун дахин 30 төгрөгөөр нэмэгдлээ
2018-07-16 11:13:12 - Нийслэл
Дөрвөн настай хүүхэд усанд осолджээ
2018-07-16 10:57:35 - Нийслэл
Зарим зах өнөөдрөөс ажиллаж эхэллээ
2018-07-16 10:53:51 - Спорт
Ж.Нарантунгалаг “One Championship Pursuit of Power“-т ялалт байгууллаа
2018-07-16 10:39:47 - Шар
Дуурийн дуучин Ч.Бадрал “Golden star-2018”-ын эзэн боллоо
2018-07-16 09:16:28 - Байгаль Орчин
Энэ сарын 20-ныг хүртэл ихэнх нутгаар УСАРХАГ БОРОО орно
2018-07-16 09:13:21 - Нийслэл
Дэлхийн жишигт нийцсэн байт харвааны талбай эгэл залуусын санаачлага, хөдөлмөрөөр босч байна
2018-07-16 09:13:17 - Эрүүл мэнд
Хоолны хордлогод орсноос хойш 24 цаг өнгөрсөн бол ходоодоо угаах нь хамгийн сайн арга
2018-07-16 09:13:13 - Энтертайнмент
Монгол хаад дэлхийн одон орон судлалын анхны төвүүдийг байгуулсан түүхтэй
2018-07-16 09:13:10 - Спорт
Францчууд 20 жилийн дараа дахин дэлхийн “Алтан дагина” цомын эзэн болов
2018-07-16 09:12:10 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-07-15 15:51:18 - Хууль
Солонгос иргэдийн эд зүйл хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ
2018-07-15 15:29:45 - Спорт
Хөл бөмбөгийн ДАШТ-ий алтан цомын эзэн өнөөдөр тодорно
2018-07-15 13:43:25 - Байгаль Орчин
Улаанбаатарт 18-20 хэм дулаан, бороо орно
2018-07-15 13:38:55 - Орон нутаг
Сэлэнгэ аймгийн наадамд сумын заан Б.Орхонбаяр түрүүлжээ
2018-07-15 13:21:29 - Спорт
Бельгичүүд ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2018-07-15 13:16:22 - Хууль
Сэрэмжлүүлэг: Дөрвөн настай хүүхэд усанд осолджээ
2018-07-14 16:48:27 - Нийслэл
Нарантуул зах 18-наас, Хархорин 17-ноос ажиллана
2018-07-14 16:01:51 - Спорт
Англи, Бельгийн шигшээ багтай хүрэл медалийн төлөө тоглоно
2018-07-14 14:08:43 - Хууль
Орон нутгийн замд хяналт шалгалт хийж байна
2018-07-14 13:58:05 - Нийслэл
Нийслэлийн амралт зугаалгын бүсэд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэжээ
2018-07-14 13:21:14 - Байгаль Орчин
Усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2018-07-14 10:56:50 - Байгаль Орчин
Улаанбаатарт 28 хэм дулаан байна
2018-07-14 10:54:24 - Нийслэл
Наадмын маргааш НАМАР
2018-07-14 10:54:21 - Энтертайнмент
“Гурван бүдүүн” хамтлаг А.Мөнгөншагай: Би илүү гоё, шинэ сэдэв хайж байна
2018-07-14 10:54:18 - Энтертайнмент
М.Пүрэвсүх: Бүргэдээ хар нялхаас нь тэжээсэн болохоор бүр ижил дасал болчихдог юм
2018-07-14 10:54:15 - Хууль
Ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй сайхан наадлаа
2018-07-14 10:53:56 - Энтертайнмент
Өнөөдөр хонь өдөр
2018-07-13 17:21:14 - Нийслэл
Ч.Санжаадамбад хоёр өрөө байр бэлэглэжээ
2018-07-13 17:13:07 - Нийслэл
Томоохон захууд энэ сарын 16-ныг хүртэл ажиллахгүй
2018-07-13 16:59:41 - Спорт
Эрлийз дунд насны морьдын уралдаанд 112 хүлэг тоосоо өргөнө
2018-07-13 16:35:48 - Нийслэл
Дэлхийн инновацийн жагсаалтад манай улс 53-р байрт оржээ
2018-07-13 16:20:33 - Спорт
Азийн наадмын сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдөх тамирчдын нэрс тодорлоо
2018-07-13 15:40:29 - Боловсрол
Монгол сурагчид Олон улсын математикийн олимпиадаас зургаан медаль хүртжээ
2018-07-13 15:14:36 - Нийслэл
Наадмаар томоохон супермаркетууд ажиллаж байна
2018-07-13 15:00:17 - Нийслэл
Зөвшөөрөлгүй бохирын шугам татсанаас үүдэн зам цөмөрчээ
2018-07-13 14:11:47 - Улс төр
Д.Сумъяабазар гишүүн Японд туслах ажлыг эхлүүллээ
2018-07-13 13:42:52 - Байгаль Орчин
Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар дулаарна
2018-07-13 13:28:36 - Эрүүл мэнд
Өрхийн эмнэлгүүд ажиллаж байна
2018-07-13 13:03:42 - Энтертайнмент
Н.Батсуурь “Ланд крузер-200” автомашин гардан авлаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй