Улаанбаатарт 23 хэм дулаан байна

Түгээх    
2018-07-09 09:32:15 - Байгаль Орчин

tsag agaar

Малчид, иргэдийн анхааралд:

Баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар  бороо хуртай байх тул болзошгүй үер ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018 оны 07 дугаар сарын 08-ны 20 цагаас 07 дугаар сарын 09-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө хойноос өдөртөө зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өдөртөө зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус, бусад нутгаар 7 -12 градус, өдөртөө бүх нутгаар 22-27 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө бүх нутгаар 27-32 градус дулаан байна.

2018 оны 07 дугаар сарын 10-наас 07 дугаар сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

10-нд ихэнх нутгаар,11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 13-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 10,11-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 13-нд ихэнх нутгаар дулаарна.



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-16 11:17:47 - Нийслэл
АИ-92 шатахуун дахин 30 төгрөгөөр нэмэгдлээ
2018-07-16 11:13:12 - Нийслэл
Дөрвөн настай хүүхэд усанд осолджээ
2018-07-16 10:57:35 - Нийслэл
Зарим зах өнөөдрөөс ажиллаж эхэллээ
2018-07-16 10:53:51 - Спорт
Ж.Нарантунгалаг “One Championship Pursuit of Power“-т ялалт байгууллаа
2018-07-16 10:39:47 - Шар
Дуурийн дуучин Ч.Бадрал “Golden star-2018”-ын эзэн боллоо
2018-07-16 09:16:28 - Байгаль Орчин
Энэ сарын 20-ныг хүртэл ихэнх нутгаар УСАРХАГ БОРОО орно
2018-07-16 09:13:21 - Нийслэл
Дэлхийн жишигт нийцсэн байт харвааны талбай эгэл залуусын санаачлага, хөдөлмөрөөр босч байна
2018-07-16 09:13:17 - Эрүүл мэнд
Хоолны хордлогод орсноос хойш 24 цаг өнгөрсөн бол ходоодоо угаах нь хамгийн сайн арга
2018-07-16 09:13:13 - Энтертайнмент
Монгол хаад дэлхийн одон орон судлалын анхны төвүүдийг байгуулсан түүхтэй
2018-07-16 09:13:10 - Спорт
Францчууд 20 жилийн дараа дахин дэлхийн “Алтан дагина” цомын эзэн болов
2018-07-16 09:12:10 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-07-15 15:51:18 - Хууль
Солонгос иргэдийн эд зүйл хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ
2018-07-15 15:29:45 - Спорт
Хөл бөмбөгийн ДАШТ-ий алтан цомын эзэн өнөөдөр тодорно
2018-07-15 13:43:25 - Байгаль Орчин
Улаанбаатарт 18-20 хэм дулаан, бороо орно
2018-07-15 13:38:55 - Орон нутаг
Сэлэнгэ аймгийн наадамд сумын заан Б.Орхонбаяр түрүүлжээ
2018-07-15 13:21:29 - Спорт
Бельгичүүд ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2018-07-15 13:16:22 - Хууль
Сэрэмжлүүлэг: Дөрвөн настай хүүхэд усанд осолджээ
2018-07-14 16:48:27 - Нийслэл
Нарантуул зах 18-наас, Хархорин 17-ноос ажиллана
2018-07-14 16:01:51 - Спорт
Англи, Бельгийн шигшээ багтай хүрэл медалийн төлөө тоглоно
2018-07-14 14:08:43 - Хууль
Орон нутгийн замд хяналт шалгалт хийж байна
2018-07-14 13:58:05 - Нийслэл
Нийслэлийн амралт зугаалгын бүсэд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэжээ
2018-07-14 13:21:14 - Байгаль Орчин
Усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2018-07-14 10:56:50 - Байгаль Орчин
Улаанбаатарт 28 хэм дулаан байна
2018-07-14 10:54:24 - Нийслэл
Наадмын маргааш НАМАР
2018-07-14 10:54:21 - Энтертайнмент
“Гурван бүдүүн” хамтлаг А.Мөнгөншагай: Би илүү гоё, шинэ сэдэв хайж байна
2018-07-14 10:54:18 - Энтертайнмент
М.Пүрэвсүх: Бүргэдээ хар нялхаас нь тэжээсэн болохоор бүр ижил дасал болчихдог юм
2018-07-14 10:54:15 - Хууль
Ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй сайхан наадлаа
2018-07-14 10:53:56 - Энтертайнмент
Өнөөдөр хонь өдөр
2018-07-13 17:21:14 - Нийслэл
Ч.Санжаадамбад хоёр өрөө байр бэлэглэжээ
2018-07-13 17:13:07 - Нийслэл
Томоохон захууд энэ сарын 16-ныг хүртэл ажиллахгүй
2018-07-13 16:59:41 - Спорт
Эрлийз дунд насны морьдын уралдаанд 112 хүлэг тоосоо өргөнө
2018-07-13 16:35:48 - Нийслэл
Дэлхийн инновацийн жагсаалтад манай улс 53-р байрт оржээ
2018-07-13 16:20:33 - Спорт
Азийн наадмын сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдөх тамирчдын нэрс тодорлоо
2018-07-13 15:40:29 - Боловсрол
Монгол сурагчид Олон улсын математикийн олимпиадаас зургаан медаль хүртжээ
2018-07-13 15:14:36 - Нийслэл
Наадмаар томоохон супермаркетууд ажиллаж байна
2018-07-13 15:00:17 - Нийслэл
Зөвшөөрөлгүй бохирын шугам татсанаас үүдэн зам цөмөрчээ
2018-07-13 14:11:47 - Улс төр
Д.Сумъяабазар гишүүн Японд туслах ажлыг эхлүүллээ
2018-07-13 13:42:52 - Байгаль Орчин
Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар дулаарна
2018-07-13 13:28:36 - Эрүүл мэнд
Өрхийн эмнэлгүүд ажиллаж байна
2018-07-13 13:03:42 - Энтертайнмент
Н.Батсуурь “Ланд крузер-200” автомашин гардан авлаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй