П.Эрдэнэзаан: Төрийн хүндэтгэлийг хүлээж байгаадаа баяртай байна

Түгээх    
2018-07-09 14:15:26 - Улс төр

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ. Төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.

Төрийн дээд одон медаль гардуулах ёслолын үеэр алдартнуудаас сэтгэгдлийг нь сонссон юм.

АРДЫН ЖҮЖИГЧИН Г.РАВДАН: Мэргэжлийн урлагийн байгууллагад би 43 дахь жилдээ ажиллаж байна. Төр түмнийхээ өндөр их хайр хүндэтгэлийг хүлээж, магнай тэнийн баярлаж байна. Би өөрөө баярлахаас гадна олон хүнийг баярлуулсан гэж ойлгож байна. Яагаад гэвэл радио, телевизийн урлагаар дамжуулан миний хийж бүтээснийг сонссон, үзсэн олон түмэн хур баярлаж байгаа байх. Та бүхэндээ туйлаас их баярлалаа. Монголын олон сайхан яруу найрагч, аав, ээждээ баярлалаа. Мэргэжлийн урлагт анх хөтөлсөн олон сайхан багш нартаа баярлалаа.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН П.ЭРДЭНЭЗААН: Төрийн хүндэтгэлийг хүлээж байгаадаа баяртай байна. Урам зориг, санал шүүмжлэл өгдөг нийт үзэгчдэдээ маш их баярлалаа. Би 20 гаруй кино уран бүтээл, 40 орчим энтертайнмент бүтээлд тоглосон байдаг. Хөдөлмөр, хөлс шингэсэн болохоор олон сайхан дүрүүдийг үзэгчид маань мэдэх байхаа.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.АНУЖИН: Баллетын урлагаар хичээллээд 13 жимл болж байна. дуурийн театарт ажиллаад найма дахь жилтэйгоо золгож байна. Энэ шагналыг дагаад маш том хариуцлага, маш том итгэл дагаж байна. Багш нартаа болон гэр бүлийнхэндээ баярлаж байна. Цаашид эх орныхоо нэрийг гаргасан уран бүтээл хийнэ гэж амлаж байна. 23 насандаа төрийн өндөр дээд шагналыг хүртлээ. Миний хувьд ер бусын гайхалтай өдөр байна.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН Б.ЖАРГАЛМАА: Та бүхэндээ бүгдээрэнд нь баярлалаа. Миний өмнө ийм олон микрапон байна. Энэ та бүхний минь хайр, үзэгчдийн маань хайр надад  ирсэн учраас би төр засгаараа ийнхүү үнэлүүлж байгаа байх. Ээждээ баярлалаа гэж хэлье.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол

Монгол Улсын эдийн засаг болон Уул уурхайн салбарт өндөр хувь нэмэр оруулсан Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн мянга мянган ажилтнуудын төлөөлөл болгож, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээл, идэвхи зүтгэлтэй ажиллаж ирсэн “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн өрмийн машинч Батхүүгийн Батбаярт Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зүүж өгөв.

Монгол Улсын ардын жүжигчин, ардын багш цол

Монгол Улсын консерваторын  үндэс суурийг бэлтгэх, ерөнхий боловсролын болон мэргэжлийн урлагийн сургалтын бодлогын зөв төлөвлөлт, оновчтой шийдлүүдийг санаачлан хэрэгжүүлэхэд оруулсан өндөр хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Монгол Улсын консерваторын ахмад багш Мишигийн Цэрэндорж,

Монгол Улсын боксын спортын хөгжлийг олон улсын түвшинд хүргэж, тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгасан олон арван тамирчид төрөн гарах хөрс суурийг бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монголын боксын холбооны зөвлөх дасгалжуулагч Хайдавын Алтанхуяг нарт Монгол Улсын Ардын багш цол хүртээлээ.

Мөн тайз, дэлгэцийн урлагт сэтгэлд хоногшсон олон дүр бүтээж, баримтат болон орчуулгын шилдэг уран бүтээлүүдэд дуу хоолойгоо мөнхөлж, Монголын тайз, дэлгэц, телевиз радиогийн хөгжилд  оруулсан өндөр хувь нэмрийг үнэлж Монголын радиогийн нэвтрүүлэгч Гомбын Равданд Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээв.

Монгол Улсын гавьяат цол

Мөн боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй, дэд бүтэц, байгаль орчин, аж үйлдвэрийн салбаруудад олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын гавьяат цол хүртээв.

 АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН  ЦОЛООР

“Монголчехметалл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Бичээрийн Далайг,

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн ахмадын зөвлөлийн гишүүн Дашдаваагийн Даржааг,

“Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн тоног төхөөрөмжийн засварчин Эрдэнэ-Очирын Доржболдыг,

“Эрдэнэт” үйлдвэрийн зөвлөх инженер Гүдсамбуугийн Сандуйжавыг,

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн авто тээврийн хэсгийн дарга Доёдын Чадраабалыг,

“Хөтөлийн цемент шохой” хувьцаат компанийн захирал Асарваанийн Шоовдорыг тус тус шагналаа.

ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛООР

Улсын дуур бүжгийн эрдмийн театрын Балетын гоцлол бүжигчин Отгонтөгсийн Анужинг,

Чөлөөт уран бүтээлч Самбуугийн Балданпүрэв болон Тангадын Борхүүг,

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын дуучин, найран дууны багш Төмөрбатын Оюунцэцэгийг,

“Маск” продакшны жүжигчин Пунцагийн Эрдэнэзааныг тус тус Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнав.

ГАВЬЯАТ МАЛ ЗҮЙЧ ЦОЛООР

Ховд аймгийн Ховд сумын ахмадын холбооны тэргүүн, малын эмч Райханы Хасымханыг шагналаа.

ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ ЦОЛООР

Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн захирал Бямбажавын Алтанцэцэгийг,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спортын зөвлөлийн гишүүн Баасангийн Дорждалам нарыг тус тус шагнав.

ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР

Ахмад багш Цэрэнгийн Адъасүрэнг болон Зундуйн Бямбаа нарыг,

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 34-р сургуулийн ахмад багш Дондовын Алтанцэцэгийг,

Орхон их сургуулийн сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор Найдангийн Баатаржавыг,

Хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор Гончигийн Гантогтохыг,

Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх зэргийн ажилтан Очирын Пүрэвийг,

Булган аймгийн шатрын “Сөрт” клубын багш Жамъяандоржийн Пүрэвсүрэнг,

Архангай аймгийн Ихтамир сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал асан, ахмад багш Мөнх-Очирын Нацагюмыг,

ШУТИС-ийн тэргүүлэх профессор Гэндэнгийн Ухнааг,

Говьсүмбэр аймгийн Даланжаргалан сумын ерөнхий боловсролын сургуулийн зөвлөх багш Мэндийн Сэртэвийг,

Монгол Улсын консерваторийн төгөлдөр хуурын багш Дашдоржийн Тунгалагийг,

МУИС-ын Физик электроникийн сургуулийн багш Хинаятын Цоохүүг тус тус Монгол Улсын гавьяат багш цолоор шагналаа.

ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР

Монгол Улсын зөвлөх инженер Кармены Ермерейг,

“Ньюкон” ХХК-ийн ерөнхий захирал Намдагийн Чойбалсанг тус тус шагнав.

ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР

Монгол Улсын начин Дандарын Гомбосүрэнг шагналаа.

ГАВЬЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ ЦОЛООР

“Өгөөж сүмбэр” ХХК-ийн зөвлөх Доржийн Батааг шагнав.

ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР

Ахмад тариаланч Боожийн Цэвээнийг,

“Үйзэн тал” ХХК-ийн агрономич Пүрэвийн Даваанямыг тус тус шагнав.

ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР

Ахмад тээвэрчин Цэрэнгийн Мягмаржавыг,

Зам, тээврийн хөгжлийн яамны сайдын зөвлөх Жавчигийн Сэрээтэрийг шагналаа.

ГАВЬЯАТ УУРХАЙЧИН ЦОЛООР

“Багануур” хувьцаат компанийн токарьчин Пинчигийн Чулуун-Эрдэнийг,

ГАВЬЯАТ ХОЛБООЧИН ЦОЛООР

Ахмад холбоочин Гончигийн Баттогтохыг,

ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР

Эдийн засагч Дашсамбуугийн Полоожийг тус тус шагналаа.

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР

“Зууны шуудан”, “Үндэсний шуудан” сонины орлогч эрхлэгч Бямбын Ерэнтэйг,

Ахмад зохиолч, сэтгүүлч Дагвын Жамьяанг,

Үндэсний бөхийн засуулч Хадын Пүрэвийг,

Ахмад зохолч Авидын Шартолгой нарыг тус тус Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагналаа.

УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР

Монгол Улсын консерваторын Хөгжим бүжгийн коллежийн бүжгийн тэнхимийн эрхлэгч Нямбалбарын Оюуныг шагнав.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР

“Наранбулаг трейд” ХХК-ийн ерөнхий захирал Самбуугийн Цэрэндоржийг,

Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Дамбийн Ширэндэв нарыг тус тус шагнав.

ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР

“Ганга импекс” ХХК-ийн захирал Дамдины Гомбосүрэнг,

“Нарантуул” группын ерөнхий захирал Шаравын Оюунсогоог тус тус шагналаа.

ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР 

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч Цэрэндоржийн Бадамсэдийг,

“Өргөө” амаржих газрын их эмч Машлайн Энхтуяаг тус тус шагналаа.

ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР

ШУТИС-ийн профессор Цэвээний Нанзадыг шагналаа.

ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР

Хүний бага эмч Гончигийн Батсуурийг,

“Этүгэн” их сургуулийн ректор Бямбаагийн Батсэрээдэнийг,

Биеийн тамир спортын газрын бага эмч Эрдэнэ-Очирын Энхбаяр нарыг тус тус шагнав.

БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР

Усжуулагчдын холбоо ТББ-ын гишүүн, Монгол Улсын зөвлөх инженер Норпилын Чагнаа нарыг тус тус шагналаа.

Мөн Төрийн одон медаль хүртэж буй иргэдээс төлөөлөл болгон:

СҮХБААТАРЫН ОДОНГООР

Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Дашдоржийн Батбилэгийг,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР

“Ийгл” телевизийн сэтгүүлч Бадарчийн Жаргалмааг,

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР

Зэвсэгт хүчний жанжин штабын ахлах мэргэжилтэн, хурандаа Цэдэндоржийн Батсайханыг

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР

Үндэсний батлан хамгаалах Цэргийн нэгдсэн сургуулийн ахлах багш Доржийн Пүрэвсайханыг,

ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР

Зэвсэгт хүчний жанжин штабын Энхийг дэмжих цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн ард талын мэргэжилтэн, дэд хурандаа Доржийн Тунгалаг нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шагнал гардуулж дууссаны дараа үг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Монголчууд аа, ажил үйлсээрээ манлайлагчид аа

Та бүхэнд Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812,  Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье.

Төрт ёсны уламжлалын дагуу өнөөдөр ажил үйлсээрээ манлайлагчид, гавшгайлагчдад төрийн цол, одон медаль гардуулж байна. Төрийн шагнал хүртэгсэд, тэдний гэр бүл, ойр дотныхон, хамт олонд халуун баяр хүргэе.

Хөгжлийн зорилго, амьдралын утга учир нь хүмүүсийн төлөө, бусдад сайн сайхныг авчрахын төлөө, эх орондоо илүү сайныг бий болгох, бүтээх, өрнүүлэхийн төлөөх цуцалтгүй хөдөлмөрт оршдог. Ажил үйлстээ манлайлсан хөдөлмөр, зүтгэл гаргасан иргэдээ Монголын төр сайшаан шагнах нь ч зүйн хэрэг юм.

Өнөөдөр төрийн цол, одон медалиар шагнагдагсадын дунд уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн өрмийн машинч Батхүүгийн Батбаяр гуай байгаа. Энэ жил 40 жилийнхээ түүхт ойг тэмдэглэж байгаа тус үйлдвэрийн амжилт бүтээлийн төлөө амьдралынхаа ихэнх цаг хугацааг зарцуулан үр бүтээлтэй ажиллаж ирсэн танд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгож байна. Монгол Улсын эдийн засагт олон жил үр өгөөжөө өгч буй “Эрдэнэт” үйлдвэрийн хөдөлмөрч хамт олны 40 жилийн зүтгэлийг Монгол Улсын төр үнэлж байгаагийн нэгэн жишээ нь энэ юм.

Монгол улсын консерваторийн багш Мишигийн Цэрэндорж, Монголын Боксын холбооны зөвлөх Хайдавын Алтанхуяг нарт Монгол Улсын Ардын багш цолыг олгож байна. Та бүхний сурган хүмүүжүүлэх үйлст гаргасан амжилт, зүтгэлийг монголчууд сайн мэднэ.

Монголын радиогийн нэвтрүүлэгч Гомбын Равдан танд Монгол Улсын Ардын жүжигчин цол олголоо. Театр, киноны урлагт бүтээсэн чадварлаг дүрүүд болон үгийн урлаг, өгүүлэх арга зүйг бүтээлчээр хөгжүүлэх үйлст гаргасан амжилт, бүтээлийг тань төр өндрөөр үнэлж байна.

Нийслэлийн Өргөө амаржих газрын эмч Машлайн Энхтуяа таныг Монгол Улсын гавьяат эмч цолоор шагнаж байна. Монголчуудын найман хүн тутмын нэг, нийслэлчүүдийн гурван хүн тутмын нэг нь нэгдүгээр төрөх гэж олноо нэршсэн энэ эмнэлэгт мэндэлсэн байдаг бөгөөд эх барих эмч, хүйн ээж нарыг төлөөлүүлэн таны нөр хичээнгүй хөдөлмөрийг Монголын төр үнэлж байгаа юм.

Усжуулалт, усны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, говийг усжуулах төслүүдийн техникийн үндэслэлийг боловсруулах, эх орныхоо усны нөөцийн менежментийн төлөвлөгөө боловсруулах зэрэг үйлст чармайн ажилласныг тань үнэлж Норпилын Чагнаа танд Байгаль орчны гавьяат ажилтан цол олгож байна.

Дархан-Уул аймгийн иргэн Боожийн Цэвээн Монгол Улсын гавьяат тариаланч цолоор шагнагдаж байна. 1961 онд Хонгорын сангийн аж ахуйд илгээлтээр ирсэн цагаасаа хойш өнөөг хүртэл тариалангийн тээвэрт зүтгэж, залуу тээвэрчид, тариаланчид, хадланчдыг сурган дадлагажуулж, нутаг орондоо хүнлэг сэтгэлийг тарааж явааг тань ийнхүү үнэлж байна.

Өнөөдөр шагнал хүртэж байгаа бүх манлайлагчид, сайчуудад халуун баяр хүргээд, ажил амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Үйлс, буян тань Сүн далай шиг арвин болтугай.

Өлзий, хутаг тань Сүмбэр уул шиг бат болтугай,

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс үүрд бадраг” гэлээ.

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 82

G (64.119.19.33)
2018-07-12 21:28:27
Erdenezaan chaawaasdaa jijig tarxi

зочин (66.181.160.103)
2018-07-11 23:24:34
Заанаад баяр хүргэе,Наад хэл амаа билүүдсэн өмхий амтнуудыг битгий тоо,

Зочин (202.9.42.6)
2018-07-11 17:24:46
онон, өлзийхүү, мөнхсайхан, баярмагнай мэтийн адилхан алиалагчдийн ээлж хэзээ вэ. шовгороос дутахгүй л алиалдаг шүү дээ.

Зочин (202.9.42.6)
2018-07-11 17:20:16
шовгор шовойжээ. нөгөө хоёр нь шовойсонгүй дээ. шовгор хочгүй болоод л тэр дээ.

хүн (27.123.214.122)
2018-07-11 11:59:31
ЭРДЭНЭ ЗААН ЧАДВАРЛАГ ЖҮЖИГЧИН ОДОО ХЭДЭН КИНОНЦОРТ ТОГЛОЧИХОО ТЭГВЭЛ ХҮМҮҮС ЭЛДВЭЭР ХЭЛЭХГҮЙ МАНАЙХАН ХОШИН УРЛАГ ОЙЛГОХ БОЛООГҮЙ ТЭГСЭН МӨРТЛӨӨ ЯАХ ГЭЖ ҮЗДЭГ ЮМ БОЛОО

хүн (27.123.214.122)
2018-07-11 11:59:30
ЭРДЭНЭ ЗААН ЧАДВАРЛАГ ЖҮЖИГЧИН ОДОО ХЭДЭН КИНОНЦОРТ ТОГЛОЧИХОО ТЭГВЭЛ ХҮМҮҮС ЭЛДВЭЭР ХЭЛЭХГҮЙ МАНАЙХАН ХОШИН УРЛАГ ОЙЛГОХ БОЛООГҮЙ ТЭГСЭН МӨРТЛӨӨ ЯАХ ГЭЖ ҮЗДЭГ ЮМ БОЛОО

хүн (27.123.214.122)
2018-07-11 11:59:30
ЭРДЭНЭ ЗААН ЧАДВАРЛАГ ЖҮЖИГЧИН ОДОО ХЭДЭН КИНОНЦОРТ ТОГЛОЧИХОО ТЭГВЭЛ ХҮМҮҮС ЭЛДВЭЭР ХЭЛЭХГҮЙ МАНАЙХАН ХОШИН УРЛАГ ОЙЛГОХ БОЛООГҮЙ ТЭГСЭН МӨРТЛӨӨ ЯАХ ГЭЖ ҮЗДЭГ ЮМ БОЛОО

хүн (27.123.214.122)
2018-07-11 11:59:30
ЭРДЭНЭ ЗААН ЧАДВАРЛАГ ЖҮЖИГЧИН ОДОО ХЭДЭН КИНОНЦОРТ ТОГЛОЧИХОО ТЭГВЭЛ ХҮМҮҮС ЭЛДВЭЭР ХЭЛЭХГҮЙ МАНАЙХАН ХОШИН УРЛАГ ОЙЛГОХ БОЛООГҮЙ ТЭГСЭН МӨРТЛӨӨ ЯАХ ГЭЖ ҮЗДЭГ ЮМ БОЛОО

иргэн (202.179.24.80)
2018-07-10 22:04:27
за даа хийж бүтээсэн нь Бүрхэг Нөхдүүд Шагнал авч Түмний элэг доог Хэл амны Бай болж Хөгөө чирэх юм дөө Одоо удахгүй дараагийн Баяраар Халзан Мөнхсайхан Хамар Баярмагнай гээд л Оочерлож байгаа ш дээ Ёстой л Хошин шогийн нэг Гараа Үзэгдэл Бодит амьдрал дээрээ болчих юм байна дөө

zochin (202.131.242.254)
2018-07-10 20:47:11
Ravdangiin huvid sotsializmiig muulsan hun burd ugdug shagnaliig avlaa

zochin (27.123.212.128)
2018-07-10 16:46:36
Жаргалмаа Шагнал авах ажил хийсэн үү, Юу хийсэн бэ,

Enkhjargal (66.181.189.22)
2018-07-10 16:09:34
Batsereedenedee bayar khurgiye!! Batsereedene maani unekheer olon khund az jargal eruul mend beleglesen. Olon ch saikhan zuil buteej, chukhal chukhal zuiluudiig shiner sanaachilsan khundee. Eruuliig khamgaalagch yn gavyat gedeg shanalj bol denduu oroitoj irj baigaag olon tumen, ter dundaa Eruuliig khamgaalakhynkhan bugd sain medej baigaa. Batsereedenedee eruul enkh, az jargalyn deediig khusen yorooyo!!!

зочин (203.91.118.247)
2018-07-10 16:00:41
Шагнал авсан бүх хүмүүсдээ баяр хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе өө.

zochin (103.229.120.30)
2018-07-10 14:11:33
Ravdan guai avah yostoi shagnalaa avlaa urt udaan naslaarai bayar hurgeye Hoshin shogiin salbadai nar yu hiisen yum hunii setgeld honogshson 1 ch dur bhgui busdad tus dem bolson zuilgui gaviyagui alialagch

Зочин (66.181.161.119)
2018-07-10 10:17:47
Erxem erunxiilugcn bolon Z.Enxbold dargiin amriig eren mendcniley bi xugjim conirxogcn /rocker/jiriin irgen xvn baina minii xyvid Mongoliin rock pop yrlagiin xoyor erxmiin talaar xvceltee ylamjilj baigaa yum manai tergvvn gitarcnid bolox "bobka"Enxbold 'Uujgii'UlziiOrsnix xoyort ene ondoo bagtaaj gaviyat tsol olgomoor baix yum ed naraac dor nuxdvvd niitiin dyy xosnin snogiinxon gaviyat bolox yum umnuuc n bugc ylaimaar z.enxbold darga manai erunxiilugcn rock pop xugjmiin medremjtei xvmvvc ene xoyor gitarcnid ardcnilcan vzeltei demjigcnid yum z.enxbold dargaa zaaval gaviyat tsol olgoxiig taniac xvcey erxem tand bayarlalaa

zochin (112.72.11.103)
2018-07-10 08:36:13
Aldar ner alban tushaal mungu tugrugnii tuluu emch bolson emch nart shagnal uguh hereggui.Harin ajliin hariutslagiig ni changatgah heregtei.Uvchlul endegdleeree delhiid terguulj emnelgiin tuslamj uilchilgeegeeree hamgiin muu ornoor todorchihood uursdiiguu gavyatai gej yrih ni setgetsiin huvid eruul bus gedgee haruulj baina.

Зочин (203.91.115.42)
2018-07-10 03:26:37
Олон хуний амь насыг аварч хун арддаа аз жаргал хайрлаж байгаа эмч нартаа тер засаг шагналаа хайрлах хэрэгтэй шуу дээ. Маш хунд мэс ажилбаруудыг сайн хийж байгаа олон шавь нараа араасаа дагуулж байгаа Сэрэглэн, хавдарын Эрдэнэ- Очир зэрэг маш олон чадварлаг эмч нарт тер улс нь шагналаа харамгуй егех хэрэгтэй.

Zochn (27.123.214.119)
2018-07-10 01:56:55
Mashlain enhtuya gavyat emch bolsond bayar hurgie eruul enh az jargaliig husie

Зочин (27.123.214.103)
2018-07-10 01:24:44
system oor bolsoon huurnuudee aldar gabya gedeg bol mongo.mogogui bol zail manguunuugaa

Зочин (66.181.161.119)
2018-07-09 23:44:07
Erdenezaan gaviyat avcn bolno daxij xosnin snogiig snagnax xereggvi odoo bolcon aglyy gulug booeo nycan byy nar gaviyat bolcond umnuuc n icnij bugc ylaidag Ravdan ax xojyy cn gecen amiddaa snagnagdlaa ene xvn bol өгүүлэхүй yxaanii ix master vg yaria amnii figyr caitai xamgiin gol n ardcnilcan vzelten Ravdan gyaidaa bayar xvrgeed amjilt xvcey

bb.mn (66.181.161.59)
2018-07-09 23:16:08
Ataarhuu Mongolchuud . Shagnal hurts3n bvgded n bayar hurgey saihan naadarai

Irgen (112.72.11.124)
2018-07-09 23:00:06
Batsereedenees busad ni bugd eznee olson shagnal baina.Batsereedene chini uvchnii tuuhiig huuramchaar bichij mungu idej baisan murtluu EM iin said hurtel hiij baisan nuhur shuu.Erdenezaan bol chadvarlag jujigchin.Ymar ch baisan emch nartai adil taivshruulj baigaa ni gej medrel horduuldag taria hiidegtei ni haritsuulahad ineedeer emchilj baigaa gavyatan.

Irgen (112.72.11.124)
2018-07-09 23:00:05
Batsereedenees busad ni bugd eznee olson shagnal baina.Batsereedene chini uvchnii tuuhiig huuramchaar bichij mungu idej baisan murtluu EM iin said hurtel hiij baisan nuhur shuu.Erdenezaan bol chadvarlag jujigchin.Ymar ch baisan emch nartai adil taivshruulj baigaa ni gej medrel horduuldag taria hiidegtei ni haritsuulahad ineedeer emchilj baigaa gavyatan.

Балданпүрэв ахдаа баяр хүргэе. (27.123.212.141)
2018-07-09 22:32:58
Монголын кино урлагт миний л мэдэхийн 50 жил зүтгэж олон сайхан голцуу туслах дүрийг уран чадварлаг бүтээсэн ахмад жүжигчин Балданпүрэв ахдаа Гавьяат жүжигчин цол хүртэсэнд нь эгэл жирийн үзэгч би халуун баяр хүргэж эрүүл энх урт удаан наслахын ерөөлийг дэвшүүлье.

mgl (27.123.212.140)
2018-07-09 22:06:39
Эрдэнэзааныг юм хий гэж өгөө байлгүй дээ юунд ингэдэгийн аан

Балданпүрэв ахдаа баяр хүргэе. (27.123.212.141)
2018-07-09 22:00:13
Монголын кино урлагт миний л мэдэхийн 50 жил зүтгэж олон сайхан голцуу туслах дүрийг уран чадварлаг бүтээсэн ахмад жүжигчин Балданпүрэв ахдаа Гавьяат жүжигчин цол хүртэсэнд нь эгэл жирийн үзэгч би халуун баяр хүргэж эрүүл энх урт удаан наслахын ерөөлийг дэвшүүлье.

Монгол сөнөж бн (77.81.104.128)
2018-07-09 21:57:46
Эрдэнэзаан бол болж бн. Ээбийгийн чацганы алчуур аглуу со болд нар бол шагналын гутамшиг. Энэ хүүхэд алсан хэрэгт холбогдсон ам хэл ойлгогдохгүй бгаа жаргалмаа ямар нүүрээрээ энд гозойж бгаан жэнко чиний шагналын нүд нэлээн сохорчээ тэ? болд со аглуу гэх мэт ацнууд шагналын хараал хүртээд ероолгүй зовлонд живж үхэж бгаа

Иргэн (103.57.92.110)
2018-07-09 21:45:16
Равдан ах аваагүй бсан юм уу.Болж дээ.Шоовдор юу вэ.

Балданпүрэв ахдаа баяр хүргэе. (27.123.212.141)
2018-07-09 21:20:53
Монголын кино урлагт миний л мэдэхийн 50 жил зүтгэж олон сайхан голцуу туслах дүрийг уран чадварлаг бүтээсэн ахмад жүжигчин Балданпүрэв ахдаа Гавьяат жүжигчин цол хүртэсэнд нь эгэл жирийн үзэгч би халуун баяр хүргэж эрүүл энх урт удаан наслахын ерөөлийг дэвшүүлье.

tur (117.136.40.163)
2018-07-09 21:00:35
bitgii ataarx novshiin mgl chuud bygded n bayar xyrgei ee saixan naadaarai

gchk (202.9.42.8)
2018-07-09 19:56:47
ЗААНАА МУУ ХҮҮРЭЭ ЯАХ ГЭЖ ГАВЪЯАТ АВЧИВ ДАА хахаха ЭЛЭГ ХӨШЛӨӨ СДА, ОНИГОО ШААЛАА ДАА. КОШИН ШОГ КОШИН Л БАЙДАГ ЮМ БАЙНА.

Зочин (202.9.41.203)
2018-07-09 19:32:31
Уучлаарай нэг юм асууя С Балданпүрэв гуай амьд сэрүүн байгаа юу телевизээр өвөл ч билүү эмгэнэл явж байсан санагдах юм зураг хөрөгтэй гарч байсан юу ч авч чадалгүй өнгөрлөө гэж бодож байсан шүү

Зочин (202.9.41.203)
2018-07-09 19:04:39
Хошин шогийн алиа салбадай нарт болиоч олон жил марзганасан гэж Эрдэнэзаанд өгч байгаа юм уу хошин шог урлагийн нэг төрөл ч манай улсад арай л биш байгаа шүү 3 сая хүнд далжигнан маазарсан марзан юмнууд ихдэж байна хүний сэтгэлд үлдэх нэг ч дүр үгүй зүгээр л салбадай нар

Зочин (112.72.11.110)
2018-07-09 18:51:54
ZAANAA NAANACHIN DAVGAA AVARGA OIRHON BAIGAA SHUU ZAI ZOV BARIARAI TEER JIL YALAA KKK

Зочин (112.72.11.110)
2018-07-09 18:51:54
ZAANAA NAANACHIN DAVGAA AVARGA OIRHON BAIGAA SHUU ZAI ZOV BARIARAI TEER JIL YALAA KKK

Зочин (112.72.11.110)
2018-07-09 18:51:53
ZAANAA NAANACHIN DAVGAA AVARGA OIRHON BAIGAA SHUU ZAI ZOV BARIARAI TEER JIL YALAA KKK

цагаанхүү (150.129.140.253)
2018-07-09 18:19:30
Наад үг үсгийн алдаагаа зас..энэ сэтгүүлч гадаад хүн байх нэг бол боловсролгүй хүн юм уу,. Цоохүү багш даа баяр хүргэе.

өөлөн (146.185.28.61)
2018-07-09 18:16:03
хошин шогийхон кккккккккккккккккккк ккккккккккк

Zagdaa (78.34.196.137)
2018-07-09 18:12:28
Arai bishee ene hoshin shogiin alianuud yu be!!!! Hun shoolj bolson boloogui ym hiisenii tuluu uguj bgaa ym baihdaa hoshin shog hugjij uzej bgaa ard tumen muhuj suirch baidag gej unen ymdaa shagnaliin une tsen buur baihgui boljdee zugeer alia atsnuud hun shoolood abdag boljdee

Zagdaa (78.34.196.137)
2018-07-09 18:12:17
Arai bishee ene hoshin shogiin alianuud yu be!!!! Hun shoolj bolson boloogui ym hiisenii tuluu uguj bgaa ym baihdaa hoshin shog hugjij uzej bgaa ard tumen muhuj suirch baidag gej unen ymdaa shagnaliin une tsen buur baihgui boljdee zugeer alia atsnuud hun shoolood abdag boljdee

Zagdaa (78.34.196.137)
2018-07-09 18:12:16
Arai bishee ene hoshin shogiin alianuud yu be!!!! Hun shoolj bolson boloogui ym hiisenii tuluu uguj bgaa ym baihdaa hoshin shog hugjij uzej bgaa ard tumen muhuj suirch baidag gej unen ymdaa shagnaliin une tsen buur baihgui boljdee zugeer alia atsnuud hun shoolood abdag boljdee

Зочин (122.201.31.62)
2018-07-09 17:53:08
Хошин шогийхон шог юмаа ийгл ТВ Морон гээд ар араасаа бнаа бна ХАРИН РАВДАН ГУАЙ БУТЭЭГЧ ХУН ДЭЭ

Зочин (122.201.31.62)
2018-07-09 17:53:08
Хошин шогийхон шог юмаа ийгл ТВ Морон гээд ар араасаа бнаа бна ХАРИН РАВДАН ГУАЙ БУТЭЭГЧ ХУН ДЭЭ

Зочин (122.201.31.62)
2018-07-09 17:51:32
Хошин шогийхон шог юмаа ийгл ТВ Морон гээд ар араасаа бнаа бна

сэтгэлгээ (77.136.197.107)
2018-07-09 17:47:06
социализм байгуулсан хэдэн хөгшчүүлдээ өгөөч үхээд дууслаа шүү дээ... одоо жаахан зурагтаар гардаг гэж өгөөд байгаа юм байна л даа ... жаахан зурагтаар гарч цол авна

Hooson tumur (27.123.214.92)
2018-07-09 17:42:43
Manaihaas uur gazar baihgui

Зочин (202.9.47.177)
2018-07-09 17:42:13
shagnal awch baiga bvh hvmvvsde bayar hvrgie

Зочин (59.153.114.76)
2018-07-09 17:33:20
РАВДАН гуай алтан үеийхний шувтарга үед хэд хэдэн кинонд маш сайхан дүр бүтээсэн шүү энэ хошин шогийнхонтой харьцуулах юм биш

Зочин (59.153.114.76)
2018-07-09 17:31:04
равдан гуайд баяр хүргэе сайхан жүжигчин тэр хадын пүрэв гэнэ үү дагвадорж ээжийнхээ хэдэн ах дүүсийг бүгдийг нь гавьяат болгох юм бна л даа үе үеийн ерөнхийлөгч нарыг пялдагдаж байгаад хөгийн новш

Member (150.129.140.149)
2018-07-09 17:24:30
Драмын Унаган хайрын Нармандах-д өгөөч ээ дуулна жүжиглэнэ шагнал гардуулах бүхэнд харах юмаа.

Зочин (202.9.41.133)
2018-07-09 17:20:18
Baldanpvrev ahdaa bayr hvrgii, ervvl enhiig hvsii

DZ (66.181.188.83)
2018-07-09 17:17:37
End ner ni garaagui humuus end durdagdsan shagnaluud avsan bhiin. Niit jagsaaltiig haanaas uzeh ve?

Зочин (103.229.121.8)
2018-07-09 16:39:25
Erdenezaand bayar hurgie, mash sain jujigchin shu, olon jil urlagt unench yavsan. Nudee oljee yah argagui.

Зочин (66.181.177.224)
2018-07-09 16:24:46
ӨЛЗИЙХҮҮ МИНЬ ОДОО НААД ЦОЛЫГ НЬ БИТГИЙ АВААРАЙ.

Зочин (202.9.42.1)
2018-07-09 16:04:21
Kk hoshin shog ch yu bedee

зочин (183.83.253.250)
2018-07-09 16:00:54
хүн ардын эрүүл мэндийн манаанд зргсож байдаг эмч нар яаваа хөөрхий энэ зураг уншаад худлаа мултраад сууж байдаг хүн гавьяат болж байна хүн чагнаж үзээгүй хүн гавьяат эмч гэнэ үүү төрийн нүд сохорсон байна

Зочин (203.91.115.39)
2018-07-09 15:55:02
Капиталист нийгэм байдаг. Социалист цол тэмдгээр шагнаад байдаг. Ядаж эдгээр хүмүүс өдий хэмжээний мөнгөөр илэрхийлэгдэх баялагийг бүтээжээ гэж цохон хэлдэг болохсон. Тэгвэл нийгмийн сэтгэлгээний хөгжилд тустай байхсан.

Зочин (27.123.214.105)
2018-07-09 15:25:25
Hugjim bujgin kollejin bujgin Oyun bagshid bayar hurgie ajilin amjilt husen eruue yostoi nudee olson shagnal oroitoj irlee gej oilgoj bnaa

zochin (77.136.83.87)
2018-07-09 15:16:25
hoshin shogiinhon gej . bie bie tvlEn

zochin (77.136.83.87)
2018-07-09 15:14:36
elbegdorj . lalar shildeg uls turchid geed . gazariin hulgaich . nvvrschidiig mun ih shagnaj bilee . . battulga ard tvmend shanaliig ni ergvvlsend talarhie

zochin (77.136.83.87)
2018-07-09 15:14:35
elbegdorj . lalar shildeg uls turchid geed . gazariin hulgaich . nvvrschidiig mun ih shagnaj bilee . . battulga ard tvmend shanaliig ni ergvvlsend talarhie

zochin (77.136.83.87)
2018-07-09 15:14:34
elbegdorj . lalar shildeg uls turchid geed . gazariin hulgaich . nvvrschidiig mun ih shagnaj bilee . . battulga ard tvmend shanaliig ni ergvvlsend talarhie

Зочин (103.9.90.98)
2018-07-09 15:11:00
равдан гуай ч бас юу хийсэн юм хошин шогтой адилхан ш дэээ

zochin (67.180.142.181)
2018-07-09 15:09:28
Chinbaa Ulzuukhuu Narmandakh nar yasan be?

Хэ хэ (107.167.112.193)
2018-07-09 15:03:54
Алиа салбадайнууд нь илүүдчихэж. Хошин шог гэж нийгмийг хордуулсан, хүний боловсролд түй ч нэмэргүй урлагийн үнэргүй, солиорлын шинжтэй юм монголд л байна.

Зочин (202.21.106.166)
2018-07-09 15:02:35
Ингээл нэг үсэг цохиж явдгийн

амжилт хүсье (122.201.21.217)
2018-07-09 14:59:43
ОДОО Ерөнхийлөгчөө ард түмэндээ нэн яаралтай хуудийн байгууллагуудаа шинэчлэн өөрчлөх ажил хийгээч. АВЛИГА энгэ байдлаараа байх ёсгүй дээ. ХЭТЭРЛЭЭ. АВЛИГА аваад бэлэг авсан болоод өнгөрдөг боллоо. ТЭРБУМТАН шүүгч, прокурорууд монголд байх үндэс авлига шүү??

123456789 (49.0.137.6)
2018-07-09 14:58:09
Ганц ордын хайгуул хийж, нөөц бодож чадаагүй ухна гуай яахаараа гавьяат авдаг юм, сүүлийн хэдэн жил баахан худлаа нөөц оруулахад ЭБЗ-д зуучилсан хахуулийн хэрэгтэн өгөр Толгой Ухна.

mongol99 (73.158.21.213)
2018-07-09 14:53:59
Ravdan axd bayar xvrgii yax araggvi nvdee olson shagnal bna bna bidnii zvrex setgeld olon sxan dvreerei uran bvteeleerei tanigdsan vnexeer sn jvjigchin ene medeeg duulsan amerikt bgaa mongolchuud mash ix bayarlaj zarim n nulimas unagaj bsan shoo olon sxan uran bvteel xiij urt udaan naslaarai tand bolon tanii vr xvvxded xanid chin az jargal sn sxan bvxnii xvsii. Amerikdax mongolchuudiin toloolol

Зочин (66.181.161.100)
2018-07-09 14:53:07
Авах ёстой шагналаа авсан хүмүүст баяр хүргэж сайн сайханыг хүсье...

Зочин (139.5.218.228)
2018-07-09 14:52:58
zandan er ve

Зочин (202.9.41.203)
2018-07-09 14:50:15
Уучлаарай Болдхуяг биш Болд Эрдэнэ юм байна Равдан гуай болноолон хийдгээ хийж бүтээсэн хүн

Зочин (202.9.41.203)
2018-07-09 14:48:25
Уучлаарай Болдхуяг биш Болд Эрдэнэ юм байна

Зочин (27.123.212.130)
2018-07-09 14:47:05
Эрдэнэзаан бол нэг ээлжинд нь оржээ хөөрхии

Зочин (202.9.41.203)
2018-07-09 14:46:59
Хошин урлагийн салбадай нарт болиоч яах вэ дунд нь цөөхөн гайгүй хүмүүс байгаа гэхдээ маш цөөхөн Эрдэнэзаан бол хүний сэтгэлд хүрсэн дүр үгүй марзан салбадай шүү дээ олон жил марзганасан гэж байгаа юм байна Драмын Нармандах Эрдэнэбилэг Болдхуяг Ялалт гээд л илүү илүү хүмүүс байгаа шүү дээ

Зочин (27.123.212.130)
2018-07-09 14:45:27
Равдан гуай үнэхээр мундаг зарчимч үзэл бодолдоо тууштай агуу уран бүтээлч. Баяр хүргэе

Зочин (112.72.11.109)
2018-07-09 14:44:21
Ануужин болиооооо

Зочин (27.123.212.130)
2018-07-09 14:42:52
Гомбосүрэн гэдэг начин улсад 3шөвгөрсөн хүн өөр ямар гавьяа байгаа юм. Буруу жишиг тогтоолоо. Одоо найрааны начингууд хэдэн төгрөгтэй бол гавьяат болно гээл балайрах уу. Муу жишиг

Зочин (202.179.27.12)
2018-07-09 14:41:04
Уг нь манай спартак Балжинням авах байсан юм. Энэ ДАШТ-ээр Герман дээр 2 том шувуу буудаад мулт... зайлуул

zochinNARAN (103.26.195.242)
2018-07-09 14:40:07
Ravdan guaid bayar hurgeye ene tsol shagnalyg avah yostoi hun yaah argaggui mon Busad shagnaltnuudad bayar hurgeye

zochin (77.136.83.87)
2018-07-09 14:36:18
goe yum aa . ene shanal chini l ad tvmen shvvdee.

Зочин (202.179.31.19)
2018-07-09 14:29:26
Равдан гуайд баяр хүргэе. Эмч нарт баяр хүргэе. Хошин шогийнхон ёстоймл шог бндааа дунд нь... яг юу хийсэн бэ иэр нөхдүүд

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-22 18:53:56 - Энтертайнмент
Монгол Улсын уран хатгамалчдын уралдаанд 120 гаруй хүн оролцож байна
2018-09-22 13:27:43 - Орон нутаг
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 35 хувьтай байна
2018-09-22 13:20:41 - Спорт
Хакүхо М.Даваажаргал өнөөдөр давбал түрүүлэх болзлоо хангана
2018-09-22 13:16:31 - Байгаль Орчин
Бурхан Халдун уулыг хамгаалах асуудлаар олон улсын эрдэмтэд чуулж байна
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-22 12:31:01 - Нийслэл
ТОЙМ: ТЭЦ-4 тэг зогсолт хийж, ам.доллар 2500 төгрөг давж, шатахууны үнэ орон нутагт нэмэгдэв
2018-09-22 12:17:01 - Энтертайнмент
Н.Мандах: Зам, дэд бүтцэд сөрөг нөлөөтэй элсний нүүдлийг зогсоох шинэ технологи МОНГОЛД нэвтрүүлсэн
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-22 10:52:33 - Байгаль Орчин
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цасан шуургатай
2018-09-22 10:29:29 - Орон нутаг
Аймаг дундын отрын бүс нутагт зөвшөөрөлгүй мал оруулсан малчдад мэдэгдэл хүргүүлжээ
2018-09-22 10:14:06 - Боловсрол
БНСУ-ын Засгийн газрын 2019 оны бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
2018-09-22 09:59:36 - Нийслэл
Өнөөдөр дараах замууд 17.00 цаг хүртэл хаалттай байна
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 17:39:53 - Эрүүл мэнд
Монгол хүүхдүүдийн сохролын түвшин дээшлэх хандлагатай байна гэв
2018-09-21 17:24:00 - Нийслэл
Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд өвөлд бэлэн байна
2018-09-21 16:59:32 - Улс төр
М.Энхболд: Төр тогтворгүй болохоор албан хаагч мэргэшиж чадахгүй байна
2018-09-21 16:39:55 - Нийслэл
Ерөнхий сайд АНУ дахь монголчуудтай уулзав
2018-09-21 16:34:39 - Нийслэл
У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна
2018-09-21 16:27:37 - Гадаад
Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна
2018-09-21 16:12:59 - Улс төр
УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт
2018-09-21 15:51:26 - Гадаад
Трамп Японы эрх баригч намын даргаар сонгогдсон Шинзо Абэд баяр хүргэв
2018-09-21 15:40:28 - Нийслэл
Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно
2018-09-21 14:51:14 - Гадаад
Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг таалал төгсөв
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-21 14:03:33 - Нийслэл
СЭМҮТ-д эмчлүүлж буй 15-тай хүүхэд мансууруулах бодис хэрэглэсэн байжээ
2018-09-21 14:00:31 - Орон нутаг
Хүдэр, Ерөө орчмын тариалангийн бүс нутагт 30 см-ын зузаан цасан бүрхүүл тогтжээ
2018-09-21 13:52:03 - Эдийн засаг
MoneyGram үйлчилгээний Монгол дахь агент банкуудын зөвлөгөөн боллоо
2018-09-21 13:50:21 - Нийслэл
Түрээсийн орон сууцны бүртгэлийг цахимаар явуулна
2018-09-21 13:47:55 - Хууль
Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
2018-09-21 13:43:12 - Улс төр
ФОТО: Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал зохион байгуулагдаж байна
2018-09-21 13:35:45 - Эдийн засаг
Хамтарсан зохицуулах хорооны хуралдаан болж байна
2018-09-21 13:25:19 - Эдийн засаг
“Номин тэтгэлэг” 2018-2019 зарлагдлаа
2018-09-21 13:03:31 - Хууль
Бөхийн өргөө удахгүй хэвийн үйл ажиллагаа явуулж эхлэх үү
2018-09-21 12:57:55 - Улс төр
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн болж байна
2018-09-21 12:38:06 - Эдийн засаг
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Баянхонгор аймагт нээлтээ хийлээ
2018-09-21 12:26:04 - Байгаль Орчин
“Агаарын бохирдлын асуудлыг өвөл цагийн утаагаар бүү төсөөл”
2018-09-21 12:22:09 - Шар
Дэлхийн аварга, Германы алдарт хөлбөмбөгч Лукас Подольски Хакухо аваргад өмсгөлөө бэлэглэжээ
2018-09-21 11:47:13 - Орон нутаг
Дархан, Сэлэнгийн замд нийт 1450 иргэн цасанд боогдсон байжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-20 16:35:38 - Нийслэл
ШУУРХАЙ: Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ чиглэлийн замуудыг хаалаа
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-20 09:16:17 - Энтертайнмент
Тейлор Свифтийн ДУРЛАДАГ ГУТАЛ
2018-09-20 08:05:38 - Энтертайнмент
Д.Нансалмаа: Эрүүл мэндэд ашиг тустай малынхаа ГҮЗЭЭГЭЭР ЧИПС хийсэн
2018-09-20 17:15:39 - Шар
Ким Чен Ун БНСУ-ын Ерөнхийлөгчид хоёр тонн, үнэтэй мөөг бэлэглэжээ
2018-09-20 11:34:04 - Хууль
Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ