Онцгой байдлынхан албаны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Түгээх    
2018-07-09 15:04:56 - Хууль

Монгол Улсын тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд  2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас 07 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.  Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргаас ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг төв, орон нутгийн анги, байгууллагын дарга, захирагч нарт үүрэг болгоод байна. Үүнд:

 -Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед үүрэг гүйцэтгэх хариуцлагатай эргүүл, жижүүрийн бүрэлдэхүүнийг томилж, бэлтгэл бэлэн байдлыг хангах;

-Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар томилогдсон ерөнхий эргүүл нь төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд  хяналт тавьж,  удирдлага зохицуулалтаар хангах;

-Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын хариуцлагатай эргүүл, жижүүрийн бүрэлдэхүүн нь Онцгой байдлын ерөнхий газрын ерөнхий эргүүл, шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагчтай холбоотой ажиллах;

-Баяр, амралтын өдрүүдэд шуурхай албаны болон аврах, гал унтраах автомашин, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж шатахууны дүүргэлтийг 80 хувиас доошгүй байлгах;

-Алба хаагчид нь төв, орон нутгаас гадагш гарах тохиолдолд шууд захирах дарга /захирагч/-аас зөвшөөрөл авч явсан, ирсэн тухайгаа дарга /захирагч/-д биеэр илтгэж мэдэгдэх;

-Гамшиг, аюулт үзэгдэл, осол гарсан тохиолдолд хариуцсан дарга нар үүрэг гүйцэтгэлд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага, ерөнхий эргүүлд тухай бүр танилцуулж байх;

-Аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн бэлэн байдлыг хангуулж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох, албад, мэргэжлийн ангийн томилгоот албан тушаалтныг үүрэг чиглэлээр хангах, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед хариу арга хэмжээг газрын дарга нар шуурхай зохион байгуулж удирдлагаар хангах;

– Болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх мэдээ, мэдээллийг төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн бүх хэрэгслийг ашиглан шуурхай хүргэх;

-Баяр, амралтын өдрүүдэд хүн ам олноор цугларах худалдаа, үзвэр үйлчилгээний газруудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулах;

-Үер, усны аюул, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, аялал зугаалгаар явж байгаа иргэдэд санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмж тараах, гол, мөрний эрсдэлтэй газруудад тэмдэг, тэмдэглэгээ, хамгаалалт тавих, цагдаагийн байгууллагатай хамтран завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллуулах;

– Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж эрсдэлтэй газруудад аялал зугаалгыг түр хугацаагаар хязгаарлах, хяналтын цэг, хөдөлгөөнт болон морин эргүүлийг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж явуулах зэрэг үүрэг чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

Зочин (66.181.180.125)
2018-07-09 15:46:32
Ховдод гамшиг болов. Алтанбадралт гэдэг дарга нь аймгийн дарга нарт ёсолж явахаар гамшигаас сэргийлэх нь яагаа вэ. Гамшгийн эрсдлийг бууруулар Говийн чоно билүү тэр сургалт хаа банйа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-20 18:30:02 - Нийслэл
“Улаанбаатарын мөнгөн шөнө” шоу тоглолтын найруулагчийг сонгон шалгаруулна гэв
2018-11-20 18:22:41 - Байгаль Орчин
Ойрын өдрүүдэд цас орохгүй, өдөртөө бага зэрэг дулаарна
2018-11-20 18:14:43 - Эрүүл мэнд
Монгол хүүхдэд долоон төрлийн вакцин хийж байна
2018-11-20 18:07:09 - Спорт
М.Нандинцэцэг ДАШТ-д хүрэл медалийн болзол хангалаа
2018-11-20 16:59:19 - Улс төр
Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ
2018-11-20 16:42:24 - Улс төр
Ардчилсан нам Засгийн газрыг огцруулахыг дэмжлээ
2018-11-20 16:35:45 - Спорт
Бухарестын дэвжээнээс манай бөхчүүд дөрвөн медаль хүртлээ
2018-11-20 16:24:20 - Эдийн засаг
Эрдэнэт үйлдвэрийн есөн сарын үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлт
2018-11-20 16:00:17 - Улс төр
Тавантолгой: Хятадын тал нүүрсний татан авалтаа эхлүүлжээ
2018-11-20 15:59:29 - Нийслэл
Даунтай залуус иргэний андгай өргөх ёслолд анх удаа оролцоно
2018-11-20 15:34:21 - Нийслэл
Б.Нямдаваа: МСҮТ-д мэргэжил эзэмшигчдийн 70 орчим хувь нь бүрэн ажлын байраар хангагддаг
2018-11-20 15:31:30 - Орон нутаг
Увс аймагт шатахууны үнийг эсэргүүцэн жагсаж байна
2018-11-20 15:09:42 - Орон нутаг
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэлмэн нуурын мөс цөмөрч, мотоциклтой иргэн амиа алджээ
2018-11-20 15:03:13 - Нийслэл
Олимпын гудамжыг нарны замтай холбох түр замыг нээлээ
2018-11-20 14:56:03 - Улс төр
БАЙР СУУРЬ: Засгийн газрыг огцруулах үндэслэл хэр бодитой вэ
2018-11-20 14:54:35 - Нийслэл
Цацраг хэмжигч багаж хүлээлгэн өгөв
2018-11-20 14:50:06 - Орон нутаг
Заг сумынхан Ерөнхий сайд У.Хүрэлсүхт хандлаа
2018-11-20 14:38:18 - Эдийн засаг
Ж.Цэдэнрагчаа: Санхүүгийн зохицуулах хороо үр ашигтай зохицуулалт хийж чадахгүй байна
2018-11-20 14:20:14 - Нийслэл
Нэхүүл хөдөлгөөнийхөн мөнгөний төлөө тэмцээгүй гэдгээ илэрхийллээ
2018-11-20 12:13:03 - Улс төр
Ч.Улаан: Засгийн газрыг тогтвортой ажиллуулах ёстой
2018-11-20 11:48:04 - Хууль
АТГ-ын нэрийг барьж бусдаар дайлуулж, буудлынхаа мөнгийг төлүүлжээ
2018-11-20 11:46:11 - Улс төр
Байнгын хороодын хуралдааны ирц бүрдэхгүй байна
2018-11-20 11:43:03 - Эрүүл мэнд
“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт 4.6 тэрбум төгрөг төсөвлөжээ
2018-11-20 11:40:35 - Гадаад
Чикагогийн эмнэлэгт зэвсэгт халдлага гарч, дөрвөн хүний амь хохирчээ
2018-11-20 11:23:18 - Орон нутаг
Буга галзуурч, айлын хот руу дайрчээ
2018-11-20 11:06:36 - Боловсрол
ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамтай хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа
2018-11-20 11:06:26 - Спорт
М.Нандинцэцэг ДАШТ-д медалийн төлөө тулалдана
2018-11-20 11:02:36 - Хууль
Өдөр өнжүүлэхийн багш согтуудаа зургаан настай хүүг төөрүүлжээ
2018-11-20 10:58:06 - Боловсрол
ШУ, технологийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ хийнэ
2018-11-20 10:57:14 - Нийслэл
Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүйг анхааруулж байна
2018-11-20 10:51:06 - Нийслэл
Галын дуудлага эрс нэмэгджээ
2018-11-20 10:48:55 - Улс төр
2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
2018-11-20 09:50:35 - Улс төр
ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
2018-11-20 09:27:44 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
2018-11-20 08:17:22 - Улс төр
Засгийн газар ОГЦОРНО, ОГЦРОХГҮЙ
2018-11-20 08:14:33 - Эрүүл мэнд
Уураг, тестостерон, судас тэлэгч бэлдмэлүүд үндэсний аюулгүй байдалд НӨЛӨӨЛӨХ хэмжээнд хүрсэн үү
2018-11-20 08:14:31 - Орон нутаг
Томилолт: Тавантолгойг дагасан АСУУДАЛ БА ШИЙДЭЛ
2018-11-20 08:02:27 - Хууль
ЖДҮХС-ийн зээлтэй нэр холбогдсон компаниудын захирлуудыг баривчилж эхэллээ
2018-11-20 07:49:02 - Хууль
УИХ-ын гишүүн Ж.Мѳнхбат зѳвлѳхөө халдлагад ѳртсѳн хэмээн худлаа мэдээлэл хийжээ
2018-11-20 07:40:32 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-20 08:17:22 - Улс төр
Засгийн газар ОГЦОРНО, ОГЦРОХГҮЙ
2018-11-20 08:02:27 - Хууль
ЖДҮХС-ийн зээлтэй нэр холбогдсон компаниудын захирлуудыг баривчилж эхэллээ
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа
2018-11-20 07:49:02 - Хууль
УИХ-ын гишүүн Ж.Мѳнхбат зѳвлѳхөө халдлагад ѳртсѳн хэмээн худлаа мэдээлэл хийжээ
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-19 15:42:23 - Улс төр
Өнөөдөр Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина
2018-11-19 07:48:05 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан ББСБ-тай УИХ-ын гишүүдийн асуудлыг ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ
2018-11-19 11:29:41 - Улс төр
ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор ажлаа өгөх өргөдлөө гаргажээ
2018-11-19 07:43:41 - Орон нутаг
Тавантолгойд Ерөнхий сайдыг ирэх сургаар хэдэн халтар жолоочийг ийш тийш нь нуусан
2018-11-20 14:56:03 - Улс төр
БАЙР СУУРЬ: Засгийн газрыг огцруулах үндэслэл хэр бодитой вэ