Сар бүрийн еснийг "Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлын өдөр" болголоо

Түгээх    
2018-07-09 17:19:53 - Нийслэл

 

НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд эрэмблэгдсэн "Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээ"-ний асуудлаар хэлэлцлээ. Хуралдаанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүд, холбогдох албан тушаалтнууд, нийслэлийн харъяа газар, агентлагийн удирдлагууд оролцов. НЦГ, НОБГ, НМХГ, НХГБХГ-ын төлөөлөл цаг үеийн байдлаар мэдээлэл хийж сүүлийн хагас жилийн хугацаанд хүүхдүүдэд тохиолдсон гэнэтийн эрсдэлүүд болон хүүхдийн аюулгүй орчны талаарх өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулсан судалгаа зэргийг танилцууллаа. Мэдээлэлтэй холбогдуулж Тэргүүлэгчид асуулт асууж, санал хэлэв.

НИТХ-ын дарга С.Амарсайхан: Наадам болдгоороо болно, баяр гээд хариуцсан ажлаа эзэнгүйдүүлж орхиж болохгүй, харин ч сонор сэрэмжээ өндөржүүлж ажиллах ёстой гэдгийг холбогдох байгуулагуудад санууллаа. Өнөөдөр бид энд баяр наадмын тухай ярих биш, ажил, хариуцлага, сахилга бат,  сэрэмжийн тухай ярихаар цуглаад байна. Төрийн байгууллагуудын үүрэг бол иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг олгох явдал. Харамсалтай нь бид энэ зорилгоо бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадахгүй байна. Иргэдийн "Амьдрах орчны аюулгүй байдал"-ыг хангах асуудлаар Нийслэлийн бүх шатны байгууллага,  агентлаг, газрууд  хяналт шалгалт явуулж, хүүхэд багачууд болон иргэдийн эрүүл мэнд, амь насанд сөрөг нөлөө үзүүлэхүйц бүх нөхцлийг арилгаж ажиллах үүргийг өгч байна. Ажил аргацаасан, гацаасан, өдөр хоногийг үр дүнгүй өнгөрүүлсэн, элдэв шалтаг тоочиж ажлаас хойш суусан ажилтан, албан тушгаалтнуудтай дарга цэрэг гэхгүй  хариуцлага ярихаас өөр аргагүй  гэдгийг хатуу сануулъя гэв.

Мөн сар бүрийн есний өдрийг "Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлын өдөр" болгон зарлаж иргэдийг аливаа эрсдэлд оруулж болохуйц бүхий л нөхцлийг арилгах чиглэлийн ажлыг шат дараатай хэрэгжүүлэх үүргийг төрийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хандан гаргасан  бол хэвлэл мэдээллийн байгуулагуудад хандан  хүүхэд багачууд, иргэдийн  эрүүл мэнд, амь насанд аюул учруулж болзошгүй нөхцлөөс урьдчилсан сэргийлэх чиглэлээр нийгмийн хариуцлагаа урамсарлан ажиллахыг уриаллаа.Түүнчлэн ажлын хариуцлага алдсан албан тушаалтнуудтай хариуцлага тооцохыг Нийслэлийн засаг даргад даалгав.

Тогтоол шийдвэр гаргаад орхихгүй сар бүрийн есний өдрийг эрүүл мэнд, амьдрах орчны аюулгүй байдлаа өндөржүүлэх өдөр болгон зарласнаар нийслэл даяар нийтийн аюулгүй байдлын  арга хэмжээнүүдийг албан ёсоор авч хэрэгжүүлдэг болох ач холбогдолтой юм. Албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд оршин суугчид хэн нэгэнд амьдралаа даатгаад орхидог биш, хэн нэгэн хийх ёстой гээд шат, шатандаа хэнэггүй хайнга байдлаасаа болоод өөрөө өөрсдийгөө эрсдэлд оруулдаг асуудлыг цэгцлэх хүрээнд энэ ажлыг зохион байгуулж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд НИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгчид "Нийслэлийн стандарт"-ыг бий болгох асуудлыг  хэрэгжүүлэхээр  ажиллаж байгаа. Энэ ажлыг бодьтойгоор хэрэгжүүлэх том алхамыг хийх ёстой. Тиймээс сар бүрийн нэг өдрийг аюулгүй байдлын өдөр болгосноор нийслэлээс журам гаргаж нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллагууд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр  төр захиргааны байгууллага, хувийн хэвшил, иргэн, айл өрх бүгд дагаж мөрддөг байх шаардлагатай юм.  

Ингэж иргэдийн амьдрах орчины аюулгүй байдлын асуудлыг  хянадаг, шалгадаг,  зохицуулдаг тогтмол ажиллагааг зохион байгуулснаар Нийслэлчүүдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй  бол энэ байдал хэзээ ч засрахгүй гэж НИТХ-ын дарга онцоллоо.

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 6

Зочин (66.181.177.36)
2018-07-09 22:45:02
Sard gants uda baihda yaadag bna.Irgedin ayaulgui orchind amidrahig baingin togtmol hangah yostoi bishu tenegude.

0000 (103.10.23.77)
2018-07-09 22:26:30
Шороо,тоос,Өмхий,үнэр ,утаж,бүтэж,үхлээ,Мон ол,хүнд,эрүүл,орчонд, мьдарх,амьд,явах,эрх, нэнээ,алга,боллоо Хүний,эрхийн,байгуула г,ба,Үндсэн,хуулийн,цэ ц,дуугараач,ээ

Зочин (103.10.23.77)
2018-07-09 22:20:08
Худлаа,хуцагаа,болмоо р,юм,Амаараа,ажир,хийс эн,болож,молигдоно,үү дээн,мөнгө,зарсан,гэж ,хуцаж,мөнгийг,нь,хува аж,луйвдана өөр,хийсэн,ажил,юуч,үг үй,үлднэ

ХОТЫН ХҮН (202.9.42.1)
2018-07-09 20:20:58
Нийслэлийн удирдлагын цаг бүрийн, өдөр бүрийн ажил нь нийслэлчүүдийн ажил хөдөлмөртэй, тав тухтай, аюулгүй орчинд ажиллах, зорчих, амрах, түүнчлэн эрүүл байх зэрэг ҮНДСЭН ХУУЛИАР БАТАЛГААЖСАН ЭРХИЙГ хамгаалахын төлөө байх ёстой. Гэтэл МАН -ын мулгуучууд ингэж чадахгүй, идэж уухаас өөрийг бодохгүй, албан тушаалаа булаацалдан, газар наймаалхад л хамаг өдөр, цагаа зарж байдгаа дээрхи шийдвэрээрээ баталгаажууллаа даа. ТИЙМЭЭ ТЭД ЖИЛИЙН ГАНЦ ӨДӨР Л ИРГЭДИЙНХЭЭ ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙГАА УЧРААС БАГА БАЛЧИРУУДААС ЭХЛЭЭД ОЛОН ОЛОН ХҮН ЗАМБАРААГҮЙ, ДҮРЭМГҮЙ, БОХИР, ЯВГАН ХҮНИЙ ЗАМААР ДУРТАЙ МАШИН НЬ ГАРЧ ДАВХИДАГ, ЗАМ ДЭЭР МАШИНАА ТАВЬДАГ, УРСГАЛ СӨРЖ ХҮН ДАЙРДАГ ГЭХ МЭТ ТООЦИЖ БАРШГҮЙ ОЛОН БАЛМАД ЯВДЫН ЗОЛИОС БОЛОН АМЬ НАСАА АЛДСААР!!!

Zochin (66.181.181.19)
2018-07-09 18:13:51
Irged oorsdoo hariutslagatai bai

3-р хорооны оршин суугчид (202.9.42.1)
2018-07-09 17:45:43
Бусад өдөр нь дайруулж, утуулж,.... үхээрэй гэсэн үг үү???? ЧД-н 3-р хорооны оршин суугчдад явган зам их бага. УИД-ээс баруун хойш 24 болон Олонлог сургууль 6А байр-Уртцаган ороход машин дундуур сүлжин явдаг. 60 тэрбумынхан УБ-ын энэ хэсгийг гишгих газаргүй болтол наймаалсан, одоо гэрээсээ гараад нисээд яв гээд 1 -2 үлдсэн явган замыг машин зам болгоно гэж дарамтлах юм. Энэ шударга ёс уу Амарсайхан албатуудаа үүгээр алхуулж үзээч ?????

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-21 17:37:38 - Спорт
Чөлөөтийн охид гурван медаль хүртэв
2018-07-21 17:24:37 - Орон нутаг
Ширгэсэн Өлхөний сайр 11 жилийн дараа устай болж үерлэжээ
2018-07-21 17:15:16 - Гадаад
Трамп Хойд Солонгосын хүний эрхийг хамгаалах зорилготой хуульд гарын үсэг зурав
2018-07-21 17:09:32 - Нийслэл
Гал унтраах техникийн олон төрөлт спортын аварга шалгаруулах тэмцээн болж байна
2018-07-21 15:21:54 - Нийслэл
Германы ЭСЯ-наас IV дэлгүүр хүртэлх замын зорчих хэсгийг түр хугацаагаар хаана
2018-07-21 15:07:59 - Нийслэл
110кВ-ын анкер тулгуур унах аюулаас урьдчилан сэргийлж чаджээ
2018-07-21 14:56:15 - Нийслэл
Ард иргэддээ сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2018-07-21 14:36:38 - Эрүүл мэнд
Элэгний В, С вирусыг үнэгүй оношилно
2018-07-21 14:15:25 - Орон нутаг
Монгол иргэдээс 24 литр айраг, 6.6 кг мах хураажээ
2018-07-21 13:59:54 - Орон нутаг
Долоон аймгийн 55 сумын цахилгааныг холбоод байна
2018-07-21 13:40:54 - Спорт
МУГТ Б.Гангаамаа К2 уулын оргилд гарсан анхны монгол хүн боллоо
2018-07-21 11:15:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 20 хэм дулаан байна
2018-07-21 11:12:10 - Шар
Дэлхийн цөмд хэдэн квадриллион тонн алмаз эрдэнэ нуугдаж байгааг илрүүлжээ
2018-07-21 11:12:07 - Эдийн засаг
О.Болортуяа: Шинэ ногооны үнэ 500 төгрөгөөр буух төлөвтэй байна
2018-07-21 11:12:03 - Энтертайнмент
Дэлхийг өөрчилж буй технологийн хувьслуудыг танилцуулж байна
2018-07-21 11:12:00 - Хууль
Малчин залуус нэгнийхээ төмсгийг засч шийтгэсэн гэв үү
2018-07-21 11:11:53 - Гадаад
Монгол Улсын далбаатай хөлөг онгоцны бүртгэлийн тоо нэмэгдсээр байна
2018-07-21 11:11:45 - Энтертайнмент
Өнөөдөр бар өдөр
2018-07-20 18:54:36 - Гадаад
Дэлхийн хамгийн олон боолтой улс
2018-07-20 18:28:14 - Орон нутаг
Өндөрхаан нисэх онгоцны буудлын шинэчлэлийн ажилд 3.5 сая ам.доллароор туслахаар болжээ
2018-07-20 18:24:02 - Нийслэл
Баян-Өлгий рүү тусламжийн цуваа хөдөллөө
2018-07-20 18:18:23 - Шар
Улаан-Үдийн тогооч хамгийн жижиг 3 мм бууз хийжээ
2018-07-20 17:54:56 - Нийслэл
“Байгаль дэлхийгээ хамгаалъя” үзэсгэлэн нээгдлээ
2018-07-20 17:36:43 - Шар
Пак Гын Хе-д найман жилийн хорих ял нэмж оноожээ
2018-07-20 17:25:28 - Нийслэл
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эмх замбараагүй үйл ажиллагааг цэгцэлнэ
2018-07-20 17:23:18 - Орон нутаг
Сумынхаа эмнэлэгт автомашин бэлэглэжээ
2018-07-20 17:20:39 - Энтертайнмент
БНСУ-ын Пусан хотын урлагийн нэгдсэн холбоотой санамж бичиг байгуулж, хамтарсан үзэсгэлэн зохион байгууллаа
2018-07-20 17:09:53 - Улс төр
У.Хүрэлсүх: Гамшгаас сэргийлэхэд хэвлэл мэдээлэл чухал үүрэгтэй
2018-07-20 17:05:52 - Байгаль Орчин
Aвтобусны утаанаас ялгарах тортгийн хэмжээг бууруулахаар ажиллаж байна
2018-07-20 16:16:18 - Хууль
Г.Сарангэрэлд гурван жилийн хорих ял оноолоо
2018-07-20 15:57:31 - Нийслэл
Автозамд үүссэн хохирлын хэмжээ 1,3 тэрбум төгрөгт хүрчээ
2018-07-20 15:51:00 - Орон нутаг
Үерт өртсөн хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээ үзүүлж байна
2018-07-20 15:38:59 - Технологи
Архив, албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн систем "eDOC"-ийн гар утсанд зориулагдсан хувилбар хэрэглээнд нэвтэрлээ
2018-07-20 15:00:36 - Нийслэл
Бөхчүүд эмнэлэг засч тохижуулах сайн үйлсийн аян өрнүүлжээ
2018-07-20 14:47:12 - Нийслэл
Харааны бэрхшээлтэй 16 бариста бэлтгэжээ
2018-07-20 14:42:41 - Технологи
“What3words” аппликейшн ашиглан хүссэн газартаа төөрч будилахгүйгээр очих боломжтой боллоо
2018-07-20 14:41:45 - Шар
АНУ-аас хүүхэлдэйн киноны баатартай төстэй акулын шинэ төрөл олджээ
2018-07-20 14:21:56 - Орон нутаг
Хуучны дэг ёсыг сэргээж, анх удаа Хөвсгөл далайн их тахилгыг үйлдэнэ
2018-07-20 14:15:12 - Спорт
МУГТ Б.Гангаамаа: К2 уулын 7400 м-ийн өндөрт гараад байна
2018-07-20 13:38:20 - Орон нутаг
ФОТО: Улаанбаатар-Дархан чиглэлийн зам дээр залуучууд үзэл бодлоо илэрхийлж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-07-18 17:00:40 - Шар
СТА Т.Дэлгэрмөрөн дурлалт бүсгүйгээ олонд ил болгов
2018-07-21 11:12:00 - Хууль
Малчин залуус нэгнийхээ төмсгийг засч шийтгэсэн гэв үү
2018-07-18 15:49:47 - Хууль
Ах дүүс рүү бензин цацаж шатаасан иргэнийг баривчлан шалгаж байна
2018-07-18 16:03:58 - Хууль
Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан
2018-07-19 09:46:39 - Улс төр
УИХ-ын ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах нь тодорхой болсон уу
2018-07-20 16:16:18 - Хууль
Г.Сарангэрэлд гурван жилийн хорих ял оноолоо
2018-07-19 08:37:59 - Хууль
АНУ-ын Сиэтл хотод амьдардаг 23 настай монгол залуу сураггүй алга болжээ
2018-07-18 15:00:55 - Шар
Казакстан руу хууль бусаар машин оруулж зардаг монгол "мафи"-ийг мөрдөж эхэлжээ
2018-07-19 08:37:49 - Хууль
Хар тамхины хэрэгт дахин холбогдсон Г.Сарангэрэлд 2-8 жилийн ял төлөвлөжээ
2018-07-18 12:04:55 - Орон нутаг
Өмнөговь аймгаас олдсон цогцос хэн болохыг тогтоожээ