Вьетнам Улсын Гадаад хэргийн дэд сайдтай уулзав

Түгээх    
2018-07-09 17:43:35 - Улс төр

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав өнөөдөр (2018.07.09) Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Гадаад хэргийн дэд сайд Ле Хоай Чунгийг хүлээн авч уулзав.  Монгол, Вьетнамын хооронд дээд, өндөр түвшинд харилцан айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж буйд сэтгэл хангалуун байгааг уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга онцлоод, БНСВУ-ын Дэд ерөнхиийлөгч Данг Тхи Нгок Тхинь 2017 онд, УИХ-ын дарга М.Энхболд 2018 оны 01 дүгээр сард БНСВУ-д хийсэн айлчлал хоёр орны уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэх бэхжүүлэхэд ач холбогдолтой болсныг тэмдэглэлээ. Мөн тэрбээр хоёр орны хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа холбоо бэхжиж байгаад сэтгэл ханамжтай байгааг илэрхийлсэн юм.

Парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Их Хурал БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Хүүхэд, залуус, соёл, боловсролын хорооны дэд дарга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авах бэлтгэлээ ханган ажиллаж буйг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав дуулгаад хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг дэмжих, харилцааг өргөжүүлэх, гишүүдийг харилцан айлчлуулж туршлага солилцох, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь чухал гэж үзэж байгаагаа тэмдэглэв. 

Ноён Ле Хоай Чун, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийлээд УИХ-ын дэд даргыг найрсагаар хүлээн авч зочилсонд талархал илэрхийлэв. Дэлхийн улс орнууд маш хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ цаг үед Вьетнам, Монгол хоёр улс тал бүрийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тодорхой чиглэлээр туршлага солилцох бололцоо буйг  ноён Ле Хоай Чун тэмдэглэн хэллээ.

Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын комиссын 16 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо амжилттай болж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, 2020 онд худалдааны эргэлтийг 70 сая ам.долларт хүргэх  зорилтыг дэвшүүлж,  боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн тус тус харилцан нийлүүлэх зэрэг олон чухал шийдвэр гаргасныг УИХ-ын дэд дарга дурдав. Шийдвэрийг бодит ажил хэрэг болгохтой холбогдуулаад хоёр талаас харилцан нийлүүлэх гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүний хүнсний эрүүл ахуйн гэрчилгээг эцэслэн тохирох яриа хэлцээг эхлүүлэх, эрсдлийн үнэлгээ хийх ажлын хэсгийг ойрын хугацаанд харилцан солилцож хэрэгжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэн хэлсэн. 

Вьетнам улс ихээхэн хэмжээний үхрийн махыг Шинэ Зеланд Улсаас импортолдог, Монгол Улс цэвэр, чанартай үхэр, хонины мах экспортлох бололцоотойг дэд сайд Ле Хоай Чун тэмдэглээд хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг харилцан нэмэгдүүлэх чиглэлээр бүхий л боломжийг эрэлхийлэх, хоёр талын хооронд экспорт, импортын худалдааг дэмжих чиглэлээр хамтран ажиллах зүйтэй гэв.  Уулзалтын төгсгөлд талууд хоёр орны иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх, хуулийн дагуу тэдний эрх ашгийг хамгаалах талаар анхаарлаа хандуулах нь зүйтэй хэмээн санал нэгдсэн юм.

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-21 17:37:38 - Спорт
Чөлөөтийн охид гурван медаль хүртэв
2018-07-21 17:24:37 - Орон нутаг
Ширгэсэн Өлхөний сайр 11 жилийн дараа устай болж үерлэжээ
2018-07-21 17:15:16 - Гадаад
Трамп Хойд Солонгосын хүний эрхийг хамгаалах зорилготой хуульд гарын үсэг зурав
2018-07-21 17:09:32 - Нийслэл
Гал унтраах техникийн олон төрөлт спортын аварга шалгаруулах тэмцээн болж байна
2018-07-21 15:21:54 - Нийслэл
Германы ЭСЯ-наас IV дэлгүүр хүртэлх замын зорчих хэсгийг түр хугацаагаар хаана
2018-07-21 15:07:59 - Нийслэл
110кВ-ын анкер тулгуур унах аюулаас урьдчилан сэргийлж чаджээ
2018-07-21 14:56:15 - Нийслэл
Ард иргэддээ сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2018-07-21 14:36:38 - Эрүүл мэнд
Элэгний В, С вирусыг үнэгүй оношилно
2018-07-21 14:15:25 - Орон нутаг
Монгол иргэдээс 24 литр айраг, 6.6 кг мах хураажээ
2018-07-21 13:59:54 - Орон нутаг
Долоон аймгийн 55 сумын цахилгааныг холбоод байна
2018-07-21 13:40:54 - Спорт
МУГТ Б.Гангаамаа К2 уулын оргилд гарсан анхны монгол хүн боллоо
2018-07-21 11:15:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 20 хэм дулаан байна
2018-07-21 11:12:10 - Шар
Дэлхийн цөмд хэдэн квадриллион тонн алмаз эрдэнэ нуугдаж байгааг илрүүлжээ
2018-07-21 11:12:07 - Эдийн засаг
О.Болортуяа: Шинэ ногооны үнэ 500 төгрөгөөр буух төлөвтэй байна
2018-07-21 11:12:03 - Энтертайнмент
Дэлхийг өөрчилж буй технологийн хувьслуудыг танилцуулж байна
2018-07-21 11:12:00 - Хууль
Малчин залуус нэгнийхээ төмсгийг засч шийтгэсэн гэв үү
2018-07-21 11:11:53 - Гадаад
Монгол Улсын далбаатай хөлөг онгоцны бүртгэлийн тоо нэмэгдсээр байна
2018-07-21 11:11:45 - Энтертайнмент
Өнөөдөр бар өдөр
2018-07-20 18:54:36 - Гадаад
Дэлхийн хамгийн олон боолтой улс
2018-07-20 18:28:14 - Орон нутаг
Өндөрхаан нисэх онгоцны буудлын шинэчлэлийн ажилд 3.5 сая ам.доллароор туслахаар болжээ
2018-07-20 18:24:02 - Нийслэл
Баян-Өлгий рүү тусламжийн цуваа хөдөллөө
2018-07-20 18:18:23 - Шар
Улаан-Үдийн тогооч хамгийн жижиг 3 мм бууз хийжээ
2018-07-20 17:54:56 - Нийслэл
“Байгаль дэлхийгээ хамгаалъя” үзэсгэлэн нээгдлээ
2018-07-20 17:36:43 - Шар
Пак Гын Хе-д найман жилийн хорих ял нэмж оноожээ
2018-07-20 17:25:28 - Нийслэл
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эмх замбараагүй үйл ажиллагааг цэгцэлнэ
2018-07-20 17:23:18 - Орон нутаг
Сумынхаа эмнэлэгт автомашин бэлэглэжээ
2018-07-20 17:20:39 - Энтертайнмент
БНСУ-ын Пусан хотын урлагийн нэгдсэн холбоотой санамж бичиг байгуулж, хамтарсан үзэсгэлэн зохион байгууллаа
2018-07-20 17:09:53 - Улс төр
У.Хүрэлсүх: Гамшгаас сэргийлэхэд хэвлэл мэдээлэл чухал үүрэгтэй
2018-07-20 17:05:52 - Байгаль Орчин
Aвтобусны утаанаас ялгарах тортгийн хэмжээг бууруулахаар ажиллаж байна
2018-07-20 16:16:18 - Хууль
Г.Сарангэрэлд гурван жилийн хорих ял оноолоо
2018-07-20 15:57:31 - Нийслэл
Автозамд үүссэн хохирлын хэмжээ 1,3 тэрбум төгрөгт хүрчээ
2018-07-20 15:51:00 - Орон нутаг
Үерт өртсөн хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээ үзүүлж байна
2018-07-20 15:38:59 - Технологи
Архив, албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн систем "eDOC"-ийн гар утсанд зориулагдсан хувилбар хэрэглээнд нэвтэрлээ
2018-07-20 15:00:36 - Нийслэл
Бөхчүүд эмнэлэг засч тохижуулах сайн үйлсийн аян өрнүүлжээ
2018-07-20 14:47:12 - Нийслэл
Харааны бэрхшээлтэй 16 бариста бэлтгэжээ
2018-07-20 14:42:41 - Технологи
“What3words” аппликейшн ашиглан хүссэн газартаа төөрч будилахгүйгээр очих боломжтой боллоо
2018-07-20 14:41:45 - Шар
АНУ-аас хүүхэлдэйн киноны баатартай төстэй акулын шинэ төрөл олджээ
2018-07-20 14:21:56 - Орон нутаг
Хуучны дэг ёсыг сэргээж, анх удаа Хөвсгөл далайн их тахилгыг үйлдэнэ
2018-07-20 14:15:12 - Спорт
МУГТ Б.Гангаамаа: К2 уулын 7400 м-ийн өндөрт гараад байна
2018-07-20 13:38:20 - Орон нутаг
ФОТО: Улаанбаатар-Дархан чиглэлийн зам дээр залуучууд үзэл бодлоо илэрхийлж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-07-21 11:12:00 - Хууль
Малчин залуус нэгнийхээ төмсгийг засч шийтгэсэн гэв үү
2018-07-19 09:46:39 - Улс төр
УИХ-ын ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах нь тодорхой болсон уу
2018-07-20 16:16:18 - Хууль
Г.Сарангэрэлд гурван жилийн хорих ял оноолоо
2018-07-19 08:37:59 - Хууль
АНУ-ын Сиэтл хотод амьдардаг 23 настай монгол залуу сураггүй алга болжээ
2018-07-19 08:37:49 - Хууль
Хар тамхины хэрэгт дахин холбогдсон Г.Сарангэрэлд 2-8 жилийн ял төлөвлөжээ
2018-07-19 08:38:03 - Нийслэл
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ШӨНИЙН ХАР ЗАХ БОЛЛОО гэсэн мэдээллийн мөрөөр
2018-07-20 08:49:41 - Гадаад
БИДНИЙ ТУХАЙ: Монголд үерийн гамшиг нүүрлэж, 48 хүний амийг авч одов
2018-07-19 17:18:09 - Орон нутаг
Хурд хэтрүүлсний улмаас ноцтой осол гарч, хоёр хүүхэд эндлээ
2018-07-20 13:23:42 - Хууль
Хоёр хүүхэд тогтоол усанд унаж амиа алдлаа
2018-07-19 14:59:28 - Хууль
М.Мөнхгэрэл: Ус цацруулсан жолоочид хариуцлага хүлээлгэх боломжгүй