“Ubike” түрээсийн дугуйн үйлчилгээ олон хүнд таалагдаж байна

Түгээх    
2018-07-10 09:12:02 - Нийслэл

dugui

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд өнгөрсөн оны гуравдугаар сард “Төр хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд түрээсийн дугуйн “Ubike” төслийн сонгон шалгаруулалт зарласан. Шалгаруулалтын дүн өнгөрсөн дөрөвдүгээр сард гарч, “Никель Ганбаа” ХХК, “Петровис” ХХК, Хас банктай хамтарсан консерцуим Улаанбаатар хотын Түрээсийн дугуйн “Ubike” төслийг хэрэгжүүлэх гэрээ байгуулсан юм. Энэ төсөл өчигдөр Сүхбаатарын талбайд албан ёсоор нээлтээ хийсэн юм. Нээлтийн үеэр “Никель Ганбаа" компанийн үүсгэн байгуулагч Г.Дашням "“Ubike” төслийн хүрээнд олон хүний хүсэн хүлээж байсан түрээсийн дугуйн үйлчилгээг нэвтрүүлж чадсандаа их баяртай байна. Бидний зүгээс эхний ээлжид 100 дугуй үйлдвэрлэсэн. Үүнийгээ

-Зүүн дөрвөн зам,

-Баруун дөрвөн зам,

-Зайсан,

-Хүүхдийн урлан бүтээх төв,

-120 мянгат,

-Тэди, 

-UBH центр,

-Цэцэг төв,

-Хүүхдийн зуу,

-Сүхбаатарын талбай гэх 10 зогсоолд байршуулна.

Энэ жилийн түрээсийн дугуйн үйлчилгээ 10 сар хүртэл үргэлжилнэ. Харин дараа жил дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл үргэлжлэх юм. Дугуйны онцлог өөрийнхөө өндөрт тааруулж суудлаа засах боломжтой. Цүнх болон авч яваа эд зүйлээ хийх сагстай, эко нарны хавтантай тэрүүгүүрээ GPS –ээ цэнэглээд явна. Давуу тал нь монгол хүмүүс өөрсдийн гараар цаг уурын байдал, замын нөхцөлд тааруулж хийсэн. Хүний эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж  зөөлөн резинтэй,  зөөлөн суудалтай  унахад тав тухтай болсон байгаа. Тиймээс иргэд та бүхнийг дугуйгаа гамтай хэрэглэнэ гэдэгт итгэж байна” хэмээлээ.

dugui

ТҮРЭЭСИЙН ДУГУЙ НЭГ ЦАГ НЬ 1000 ТӨГРӨГИЙН ТӨЛБӨРТЭЙ

Түрээсийн дугуйг иргэд дээрх арван зогсоолын аль нэгээс түрээсэлж унаад, өөр зогсоолд үлдээж болох юм. Үүний тулд төлбөрөө “Ubike” аппликейшныг ашиглан хийсэн байх ёстой. Уг аппликейшнд дугуйн кодыг уншуулснаар дугуйн түгжээ тайлагдаж түрээсийн цаг явж эхлэх аж. Дугуйгаа унаж дуусаад, дурын зогсоол аваачин түгжихэд цаг бодогдож аппликейшнд бүртгүүлсэн данснаас төлбөр нь хасагдана. Түрээсийн дугуйны 30 минутын төлбөр 500, нэг цаг нь 1000 төгрөг байх бөгөөд дугуй алдагдахаас сэргийлэх зорилгоор тус бүрт нь  төхөөрөмж суурилуулсан аж. Энэ нь түрээсийн дугуй хаана зорчиж явааг хянах юм байна.

Энэхүү “Ubike” түрээсийн дугуйн зогсоолууд дээр очин, дугуйг иргэд хэр сонирхож байгаа талаар сурвалжиллаа. Бид эхлээд “Хүүхдийн урлах бүтээх төв”-ийн урд  байрлах түрээсийн дугайн зогсоол дээр очсон юм. Тус зогсоол дээр 10 дугуй байх ёстойгоос зургаан дугуй үлдсэн байв. Дөрвийг нь үйлчлүүлэгч унаад явжээ.  Цааш явсаар тавдугаар сургууль дээр очив. Сургуулийн  зүүн урд талд  байрлах  ногоон хашаагаар хүрээлэгдсэн саглагар том модны урьдхан талд дугуйн зогсоолыг байрлуулжээ.

Шинэхэн хүлэг эзнээ хүлээж буй мэт “Никель Ганбаа”-гийн түрээсийн дугуй хаанаас ч харсан өнгөлөг харагдах аж. Биднийг ирэхийн өмнөхөн дугуйнуудыг байрлуулсан бололтой. Зогсоолоос ганц л дугуй хөдөлсөн байв. Харин дараагийн  дугуйн зогсоол  “Тэди” төвийн урд байрлах аж. Арван дугуйнаас тав нь үлдсэн байв.  Дугуйн зургийг нь дарж барьж үзэх зуур хоёр орос залуу их гайхсан шинжтэй харж байна. Түрээсийн дугуйг сонирхож байгаа боловч эзэнтэй гэж бодсон бололтой. Ойртож ирэхгүй холоос зургийг нь дарж дугуй руу заан хоорондоо чанга дуугаар ярьж байна. Тэдэнтэй хэл нэвтэрдэгсэн бол түрээсийн дугуйгаа тайлбарлаж өгөөд манай Монголд ч гэсэн ийм үйлчилгээ байдаг шүү гээд гайхуулчихмаар.  Харамсалтай нь  хэл сураагүйн гайгаас болоод  тэгж чадсангүй.  Хажуугаар нь зүгээр л сайхан инээмсэглээд өнгөрөв. Үүнээс тэд  хэлэх гэсэн санааг минь ойлгосон биз ээ.

dugui

dugui

СҮХБААТАРЫН ТАЛБАЙ “UBIKE” ТҮРЭЭСИЙН ДУГУЙН ХАМГИЙН
ТОХИРОМЖТОЙ ЗОГСООЛ

Цааш яван Сүхбаатарын талбайд очлоо. “Ubike” Түрээсийн дугуйн зогсоол дээр дугуй авах гэж ирсэн болон дугуйгаа зогсоолд үлдээхээр ирсэн хүмүүс бужигнаж байв.  Дугуйн тоо нь ч мөн бусад зогсоолоос олон байлаа.  Аав ээж, өвөө эмээ, ах эгчээ дагуулан ирсэн хүүхдүүдэд их сонирхолтой байгаа бололтой. Бүгд л амрах ч завгүй ээлж ээлжээрээ дугуйн дээр мордон яаж дугуй унадгаа гайхуулж байв. Харин зарим нь хөл нь хүрэхгүй ч гэсэн ах эгчээрээ түшүүлэн талбайг тойрч байсан юм.

Түрээсийн дугуйн үйлчилгээ нь зөвхөн томчуудад бус хүүхдүүдэд ч таалагдаж байна. Учир нь хүүхдүүдэд дугуй унаад тэр бүр гадуур явж чаддаггүй.  Зам нь ч манайд байхгүй. Тиймээс энд ирэн дугуй унаж, хорхойгоо дараад буцаж байгаа нь энэ аж.  Энэ үеэр бид хоёр ихэр охиноо дугуй унуулж буй аавтай уулзсан юм. Тэрбээр “Түрээсийн дугуйн үйлчилгээ их таалагдаж байна. Ялангуяа ажил ихтэй залуучуудад  хэрэгтэй зүйл байна. Түгжрэл дунд хэдэн цаг зогсож байснаас дугуйгаар ажлаа амжуулчихсан нь амар шүү дээ.  Мөн хүүхдүүд их сонирхож байна. Хоёр охин маань бүүр ээлжилж суугаад, намайг амраахгүй бололтой.  Хөдөө гадаа яваагүй болохоор дугуй унахын хүслэн болчихож. Угаасаа бага насны хүүхдүүд дугуй унах хамгийн тохиромжтой газар нь талбай шүү дээ. Ааваа явах болоогүй шүү гээд л байна. Болохгүй бол нэг дугуй авч яваад гэрийнхээ ойролцоох зогсоол дээр орхиё гэж бодож байна. Ийм сайхан үйлчилгээг нэвтрүүлсэн Хотын дарга  болон “Никель Ганбаа” компанийн хамт олонд баярлалаа гэж хэлье” хэмээсэн юм.

Биднийг ийн ярьж байх зуур араасаа чиргүүл зүүсэн дугуй ирж зогслоо. Үүн дээр дугуйгаа ачин түрээсийн дугуй байрлах цэгүүдэд хүргэдэг аж. Учир нь хүмүүс зааж өгсөн 10 зогсоолын алинд ч дугуйгаа үлдээх боломжтой. Тэгэхээр нэг зогсоол дээр хэт олон дугуй бөөгнөрөх, заримд нь дугуй үлдэхгүй байх тохиолдол ч үүсдэг аж. Тиймээс түрээсийн дугуйн зогсоолуудаар аа тойрон дугуйгаа зөөдөг байна. Сүхбаатарын талбай бол цаг минут тутамд хүний хөл хөдөлгөөн тасардаггүй газар. Ялангуяа оройн цагаа гэр бүл, найз нөхдөөрөө дагуулан агаар салхи амьсгалаар ирдэг хүмүүс олон бий. Тиймээс тэдгээр хүмүүст  зориулсан хүртээмжтэй сайхан үйлчилгээ байна гэдгийг дугуй түрээслэхээр ирсэн хүмүүс хэлж байв.

dugui

dugui

АППЛИКЕЙШН СУУЛГАХ БОЛОМЖГҮЙ УТАСТАЙ ХҮН ТҮРЭЭСИЙН ДУГУЙ
УНАХАД ХҮНДРЭЛТЭЙ БАЙНА

Ингээд бид дараагийн дугуйн зогсоол дээр очив. Багшийн дээдийн ойролцоох UBH центрийн урд талбайд зогсоолыг байрлуулжээ.  Арван дугуйнаас ердөө хоёрхон л үлдсэн байв. Хөл хөдөлгөөн ихтэй газар тул олон хүн дугуйг түрээсэлжээ. Төд удалгүй хар алаг цамцтай 30 гаруй насны залуу ирээд өнөөх хоёр дугуйны нэгийг нь түрээслэхээр болов. Аппликейшнээ уншуулан дугуйны түгжээг гаргаж аваад хар хурдаараа явлаа. Хаашаа ч юм их л яарч байгаа харагдав. Ажил ихтэй яарсан хүнд садаа болоод яахав хэмээн асуух гэж байсан зүйлээ болиод,багшийн дээдийн автобусны буудал руу явсан юм. Автобус хүлээн сандал дээр суух ногоон цамцтай 50 гаруй насны эрэгтэй очин “Ubike” түрээсийн дугуйн үйлчилгээний талаар асуулаа.

Тэрбээр “Талбай дээр явж байхдаа очиж үзсэн. Дажгүй сайхан үйлчилгээ байна лээ. Нэг гэм нь дугуйгаа түрээслэхдээ заавал аппликейшн суулгасан байх ёстой гэсэн. Тэгэхээр бидэн шиг “Nokia”–гийн утас барьдаг хүмүүст жаахан хүндрэлтэй юм.  Харин ухаалаг утас барьдаг залуу хүүхдүүдэд бол сайхан зүйл  байна” хэмээн ярьсан юм. Биднийг ийн хотын төвөөр явах зуур “Никель Ганбаа” компанийн түрээсийн дугуйг унасан жаргалтай хүмүүс хэчнээн их зөрж өнгөрсөн гэж санана. Бүгд л яг үүнийг хүлээж байсан юм шиг. Ялангуяа энхрий бяцхан үрс ээж аавыгаа дагуулан ирж түрээсийн дугуйг сонирхож байгаа нь их сайхан санагдаж байв.

                                                                                                                          Б.АЛТАНБАГАНА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 23

Зочин (45.117.35.4)
2018-07-11 11:40:24
Нөгөө хэдэн хулгайч нар нь 10,000-аар хулгайлаад алга болох байх даа. Голомт банк яагаад дэмждэггүй юм бэ?

Зочин (202.9.42.3)
2018-07-10 15:57:56
duguin zam heregtei dee

Зочин (182.160.35.138)
2018-07-10 14:52:08
duguitai zaluus yavgan hynii zamaar hurdtai syljij davhij baigaad hynii araas morgood hynii hol gemteechiheed davhiaad yavchihdag yum bainalee.

Mundag (202.9.42.5)
2018-07-10 12:34:18
Saihan uilchilgeetei boljee

Зочин (202.5.202.130)
2018-07-10 12:13:00
СБ-ын талбайн автомашины зогсоолоо бүрмөсөн чөлөөлөх хэрэгтэй шүү. Тэр бол аюулгүйг орчин биш шүү анхаараарай нийслэлийн удирдлагуудаа

Зочин (66.181.181.31)
2018-07-10 11:25:02
Уг нь дугуйн замаа тавьчихаад эхлүүлсэн бол дэмжмээр л бна.Даанч явган хүмүүс дугуйтай хүнээс бултах гэж бас нэг аюул. Эрүүл аюулгүй УБ хаана бна?

Зочин (66.181.181.31)
2018-07-10 11:24:42
Уг нь дугуйн замаа тавьчихаад эхлүүлсэн бол дэмжмээр л бна.Даанч явган хүмүүс дугуйтай хүнээс бултах гэж бас нэг аюул. Эрүүл аюулгүй УБ хаана бна?

Зочин (66.181.181.31)
2018-07-10 11:24:41
Уг нь дугуйн замаа тавьчихаад эхлүүлсэн бол дэмжмээр л бна.Даанч явган хүмүүс дугуйтай хүнээс бултах гэж бас нэг аюул. Эрүүл аюулгүй УБ хаана бна?

Зочин (66.181.181.31)
2018-07-10 11:21:07
Зам нь хаана бнаа? Явган хүний зам дээр дугуйтай хүн гараад ирэхээр дайруулчих гд ёстой хэцүү юм билээ.

Зочин (66.181.181.31)
2018-07-10 11:21:07
Зам нь хаана бнаа? Явган хүний зам дээр дугуйтай хүн гараад ирэхээр дайруулчих гд ёстой хэцүү юм билээ.

Зочин (66.181.181.31)
2018-07-10 11:12:07
Зам нь хаана бнаа? Явган хүний зам дээр дугуйтай хүн гараад ирэхээр дайруулчих гд ёстой хэцүү юм билээ.

Зочин (223.10.138.182)
2018-07-10 10:48:30
hyatadiinhtai ijil yum.bna. hyataduud unaad haa ch hamaagui avaachij oehidog. tegeed bairshil togtoogchoor n tsugluulj avdag yum bma lee

Зочин (66.181.165.160)
2018-07-10 10:47:26
Хийж байгаа нэгнээ дэмж Чадахгүй бол дуугүй бай Хар энерги цацахаа боль Амжилт хүсье

Зочин (27.123.212.143)
2018-07-10 10:43:37
Zamd mashintai tugjreed tsagt 2km hurdtai yavj baisnaas eruul dugui unaad tsagt 16km hurdtai sungenej bsn ni deer. Daanch duguin zam alga. Haalt hashilt bhgui.

Зочин (139.5.219.230)
2018-07-10 10:33:24
Амжилт хүсье маш зөв үйлчилгээ монгол монголоо дэмжье нэг хүн ч гэсэн орлоготой болог лдээ. Машинд түгжирч суухаар дугуй унаад явбал цаг алдахгүй бас эрүүл мэндэд ашигтай ш дээ

Дугуй (202.9.42.9)
2018-07-10 10:09:02
Одоогийн Улаанбаатарт дугуй унаад хаагуур нь ч явсан өөрийн болоод хүний амь сүйдлэх эрсдэл мөч болгонд тохионо. Санаачлагыг дэмжиж байаа боловч дугуйг нь унахаас айж байна! Явган зам нь хүнээр дүүрэн, тэгээд ч тэнд хаа сайгүй машин тавьчисан, барилга түрээд бариад нарийсгачихсан, явган хүн ч явахад бэрх болсон, машин замаар нь явах гэхээр ууртай балмад жолооч харааж загнахаас авахуулаад хахир балмад аашлана, дээр нь сэг болсон машинуудын хорт утаа, униар нь хамар, хоолой уушиг тортог болгож хаяна.

бямбаа (203.91.118.180)
2018-07-10 10:03:58
Бүх юм эхлэхдээ өв тэгш байдаггүй. Эхний ээлжинд эхлэх нь чухал. Удахгүй уг үйлчилгээг дагаад бусад зүйл нь өөрчилөгдөх байх амжилт

Үнэн (66.181.160.30)
2018-07-10 09:47:57
Явах замгүй зэрлэг балмад жолооч нартай хулгайчаар дүүрсэн монголд тун удахгүй дампуурна

Зочин (202.9.41.162)
2018-07-10 09:32:38
Shark tank-ын хамгийн эхний бизнес иргэдэд хүрч бгаан бна даа. Ёстой сайхан зүйл болжээ

bairshil (202.131.228.66)
2018-07-10 09:30:51
bairshlaa uragshaa nemeerei. 120 orchimd 1 bairshil nembel zugeer yum bishuu zaisan hill arai hol bn tgd ch tend dugui tureesleed ywah hun bhguim bishuu bugd jeeptei baychuud

Зочин (150.129.141.75)
2018-07-10 09:28:05
za Mongolchhuudaa aytaihan gamtai tsewerhen oorimsog heregleerei dee. Oor yu hushew

Зочин (103.10.22.118)
2018-07-10 09:26:08
Явдаг зам нь хаа баына.Дугуйтай байтугай явган явах боломж бараг алга Эхлээд аюулгүй байдлыг нь хангах хэрэгтэй.

Зочин (64.119.27.113)
2018-07-10 09:15:29
хаагуур явах юм бэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-21 17:37:38 - Спорт
Чөлөөтийн охид гурван медаль хүртэв
2018-07-21 17:24:37 - Орон нутаг
Ширгэсэн Өлхөний сайр 11 жилийн дараа устай болж үерлэжээ
2018-07-21 17:15:16 - Гадаад
Трамп Хойд Солонгосын хүний эрхийг хамгаалах зорилготой хуульд гарын үсэг зурав
2018-07-21 17:09:32 - Нийслэл
Гал унтраах техникийн олон төрөлт спортын аварга шалгаруулах тэмцээн болж байна
2018-07-21 15:21:54 - Нийслэл
Германы ЭСЯ-наас IV дэлгүүр хүртэлх замын зорчих хэсгийг түр хугацаагаар хаана
2018-07-21 15:07:59 - Нийслэл
110кВ-ын анкер тулгуур унах аюулаас урьдчилан сэргийлж чаджээ
2018-07-21 14:56:15 - Нийслэл
Ард иргэддээ сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2018-07-21 14:36:38 - Эрүүл мэнд
Элэгний В, С вирусыг үнэгүй оношилно
2018-07-21 14:15:25 - Орон нутаг
Монгол иргэдээс 24 литр айраг, 6.6 кг мах хураажээ
2018-07-21 13:59:54 - Орон нутаг
Долоон аймгийн 55 сумын цахилгааныг холбоод байна
2018-07-21 13:40:54 - Спорт
МУГТ Б.Гангаамаа К2 уулын оргилд гарсан анхны монгол хүн боллоо
2018-07-21 11:15:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 20 хэм дулаан байна
2018-07-21 11:12:10 - Шар
Дэлхийн цөмд хэдэн квадриллион тонн алмаз эрдэнэ нуугдаж байгааг илрүүлжээ
2018-07-21 11:12:07 - Эдийн засаг
О.Болортуяа: Шинэ ногооны үнэ 500 төгрөгөөр буух төлөвтэй байна
2018-07-21 11:12:03 - Энтертайнмент
Дэлхийг өөрчилж буй технологийн хувьслуудыг танилцуулж байна
2018-07-21 11:12:00 - Хууль
Малчин залуус нэгнийхээ төмсгийг засч шийтгэсэн гэв үү
2018-07-21 11:11:53 - Гадаад
Монгол Улсын далбаатай хөлөг онгоцны бүртгэлийн тоо нэмэгдсээр байна
2018-07-21 11:11:45 - Энтертайнмент
Өнөөдөр бар өдөр
2018-07-20 18:54:36 - Гадаад
Дэлхийн хамгийн олон боолтой улс
2018-07-20 18:28:14 - Орон нутаг
Өндөрхаан нисэх онгоцны буудлын шинэчлэлийн ажилд 3.5 сая ам.доллароор туслахаар болжээ
2018-07-20 18:24:02 - Нийслэл
Баян-Өлгий рүү тусламжийн цуваа хөдөллөө
2018-07-20 18:18:23 - Шар
Улаан-Үдийн тогооч хамгийн жижиг 3 мм бууз хийжээ
2018-07-20 17:54:56 - Нийслэл
“Байгаль дэлхийгээ хамгаалъя” үзэсгэлэн нээгдлээ
2018-07-20 17:36:43 - Шар
Пак Гын Хе-д найман жилийн хорих ял нэмж оноожээ
2018-07-20 17:25:28 - Нийслэл
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эмх замбараагүй үйл ажиллагааг цэгцэлнэ
2018-07-20 17:23:18 - Орон нутаг
Сумынхаа эмнэлэгт автомашин бэлэглэжээ
2018-07-20 17:20:39 - Энтертайнмент
БНСУ-ын Пусан хотын урлагийн нэгдсэн холбоотой санамж бичиг байгуулж, хамтарсан үзэсгэлэн зохион байгууллаа
2018-07-20 17:09:53 - Улс төр
У.Хүрэлсүх: Гамшгаас сэргийлэхэд хэвлэл мэдээлэл чухал үүрэгтэй
2018-07-20 17:05:52 - Байгаль Орчин
Aвтобусны утаанаас ялгарах тортгийн хэмжээг бууруулахаар ажиллаж байна
2018-07-20 16:16:18 - Хууль
Г.Сарангэрэлд гурван жилийн хорих ял оноолоо
2018-07-20 15:57:31 - Нийслэл
Автозамд үүссэн хохирлын хэмжээ 1,3 тэрбум төгрөгт хүрчээ
2018-07-20 15:51:00 - Орон нутаг
Үерт өртсөн хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээ үзүүлж байна
2018-07-20 15:38:59 - Технологи
Архив, албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн систем "eDOC"-ийн гар утсанд зориулагдсан хувилбар хэрэглээнд нэвтэрлээ
2018-07-20 15:00:36 - Нийслэл
Бөхчүүд эмнэлэг засч тохижуулах сайн үйлсийн аян өрнүүлжээ
2018-07-20 14:47:12 - Нийслэл
Харааны бэрхшээлтэй 16 бариста бэлтгэжээ
2018-07-20 14:42:41 - Технологи
“What3words” аппликейшн ашиглан хүссэн газартаа төөрч будилахгүйгээр очих боломжтой боллоо
2018-07-20 14:41:45 - Шар
АНУ-аас хүүхэлдэйн киноны баатартай төстэй акулын шинэ төрөл олджээ
2018-07-20 14:21:56 - Орон нутаг
Хуучны дэг ёсыг сэргээж, анх удаа Хөвсгөл далайн их тахилгыг үйлдэнэ
2018-07-20 14:15:12 - Спорт
МУГТ Б.Гангаамаа: К2 уулын 7400 м-ийн өндөрт гараад байна
2018-07-20 13:38:20 - Орон нутаг
ФОТО: Улаанбаатар-Дархан чиглэлийн зам дээр залуучууд үзэл бодлоо илэрхийлж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-07-21 11:12:00 - Хууль
Малчин залуус нэгнийхээ төмсгийг засч шийтгэсэн гэв үү
2018-07-19 09:46:39 - Улс төр
УИХ-ын ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах нь тодорхой болсон уу
2018-07-20 16:16:18 - Хууль
Г.Сарангэрэлд гурван жилийн хорих ял оноолоо
2018-07-19 08:37:59 - Хууль
АНУ-ын Сиэтл хотод амьдардаг 23 настай монгол залуу сураггүй алга болжээ
2018-07-19 08:37:49 - Хууль
Хар тамхины хэрэгт дахин холбогдсон Г.Сарангэрэлд 2-8 жилийн ял төлөвлөжээ
2018-07-19 08:38:03 - Нийслэл
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ШӨНИЙН ХАР ЗАХ БОЛЛОО гэсэн мэдээллийн мөрөөр
2018-07-20 08:49:41 - Гадаад
БИДНИЙ ТУХАЙ: Монголд үерийн гамшиг нүүрлэж, 48 хүний амийг авч одов
2018-07-19 17:18:09 - Орон нутаг
Хурд хэтрүүлсний улмаас ноцтой осол гарч, хоёр хүүхэд эндлээ
2018-07-20 13:23:42 - Хууль
Хоёр хүүхэд тогтоол усанд унаж амиа алдлаа
2018-07-19 14:59:28 - Хууль
М.Мөнхгэрэл: Ус цацруулсан жолоочид хариуцлага хүлээлгэх боломжгүй