Хотын захиргааг Яармаг руу шилжүүлэх төслийг баталлаа

Түгээх    
2018-07-10 12:31:17 - Нийслэл

НИТХ-ын Тэргүүлэгчдийн өчигдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын хүрээнд  “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” асуудлыг хэлэлцлээ. Энэ удаагийн хуралдааны хэлэлцэх асуудлын хоёрдугаарт эрэмбэлэгдсэн “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” төслийн танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан танилцуулав.

Монгол Улсын их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага” гэсэн бодлогын баримт бичиг батлагдсан билээ. Үүний хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрийн хот төлөвлөлтийн 8 бүсэд хувааж, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр тусгагдсан. Үүний нэг нь Улаанбаатар хотын доторх төр захиргаа, худалдаа үйлчилгээ, банк санхүүгийн төвлөрлийг сааруулах зорилготой “Шинэ яармаг” хотын төв юм.

Энэ хотын төвд нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах тухай НИТХ хэлэлцэж “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах зарим арга хэмжээний тухай” 37 дугаар тогтоол гарсан. Тус тогтоолын хүрээнд ажлын хэсэг байгуулагджээ. Ажлын хэсэг нийслэлийн төр захиргааны байгууллагыг ХУД-ийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр лүү нүүлгэх эхний загварыг танилцууллаа. Нийт 5.0 га хэмжээтэй газрын 0.9 га газрыг барилгажуулах юм.

Захиргааны нийт 5 блок барилга барихаар төлөвлөжээ. Эдгээр барилгад НИТХ-ын байр, Хурлын заал, үйлчилгээний нэгдсэн төв, спорт танхим, Засаг даргын тамгын газар, харьяа агентлагууд байрлах юм. Энэхүү бүтээн байгуулалтын хийлгэхээр “Эм Зэт Жэй”, “Талст ширээт”, “Темпланд” ХХК-уудад урилга хүргүүлсэн байна. “Темпланд” ХХК урилгыг хүлээн авч, хамтран ажиллах саналаа ирүүлжээ. Одоогийн байдлаар БОАЖЯ-аас газрын зөвшөөрөл авах асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа гэв.

Ийнхүү Тэргүүлэгчдийн санал хураалтаар “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” төслийг баталлаа.

Мөн хуралдаанаар Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг гэр хорооллын дунд бүсэд хэрэгжүүлэх хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамж буюу “Дэд бүтцийн төв” төслийг хэрэгжүүлэх 16 байршлын газрыг танилцууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор “Дэд бүтцийн төв”ийн эхний ээлжийн 50 байршлыг баталсан билээ.

Харин энэ удаа 2015 оны зургаадугаар сард батлагдсан “Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль”-ийн аравдугаар зүйлийн 10.1.1-д заасан “Хот суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баримтлан төсөл хэрэгжүүлэх талбайн байршил, хэмжээ, хил, зааг зориулалтыг тогтоож, шийдвэр гаргах” гэсэн заалтыг үндэслэн “Дэд бүтцийн төв”-ийн шинэ 16 байршлыг сонгон авчээ. Тус 16 байршилд нийслэлийн есөн дүүргийн хороод, тэр дундаа Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт байрлах газрууд багтжээ.

Уг 16 газрын зарим нэгэн хэсэг нь эхний ээлжинд батлуулсан 50 газартай давхацсан байсан юм. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх, мөн НИТХ-ын төлөөлөгчдөөс энэхүү 16 газрыг хэр оновчтой эсэх талаар санал авах чиглэл өгч “Дэд бүтцийн төв” төслийг хэрэгжүүлэх байршлыг батлах тухай тогтоолын төслийг дэмжлээ.

Энэхүү газрыг ашиглах талаар иргэдээс санал авч, тодорхой тооцоо судалгааны үндсэн дээр сайжруулсан танилцуулгыг ирэх наймдугаар сарын 1-ээс өмнө дахин танилцуулахыг НИТХ-ын дарга С.Амарсайхан ажлын хэсэгт даалгалаа.

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 13

Zochin (202.9.47.177)
2018-07-10 19:39:43
Utaa ehellee ..uy hiigeed bainaa..naadhaa boliochee...

zochin (66.181.160.8)
2018-07-10 17:52:09
НӨГӨӨ 8 -Р ХООРОНД ШИЛЖҮҮЛЭН ГЭСЭН ЯАСАН БЭ ХУДАЛЧ ГАРУУД ВЭ

ЗОЧИН (66.181.160.61)
2018-07-10 15:36:43
НҮХТИЙН АМАНД ОЧИЖ ТАНСАГЛАЖ БАЙХ ДАЛД ЗОРИЛГООР ЯАРМАГ ГЭЖ ТОЛГОЙ ЭРГҮҮЛЭХ ОРОЛДЛОГО ӨӨР ЮМ БАЙХГҮЙ !!!

БАТ (66.181.160.61)
2018-07-10 15:34:16
ТОЛГОЙ ХОРГОДОХ ГАЗАРГҮЙ БОЛЧИХСОН БИШ , ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН АЖЛАА ШУУРХАЙЛАЖ УТАА УНИАРААСАА БАГА БОЛОВЧ САЛАХЫГ БОДООЧ ЭЭ !!! ГЭР ХОРООЛЛЫНХОНООР ТОГЛОЖ ХАНААГҮЙ Л ЮМ БАЙХ ДАА !!!

БАТ (66.181.160.61)
2018-07-10 15:28:13
ХОТЫН ЗАХИРГААГ БАРИХ БОЛОХООР УРИЛГА ХҮРГҮҮЛДЭГ НЬ ЯМАР УЧИР БАЙНА !!! , НӨГӨӨ ТЕНДЕР ЯАСАН ХАМААГҮЙ БОЛСОН УУ ??? ,

Зочин (220.213.27.222)
2018-07-10 15:27:47
Хотын захиргаа хаашаа ч нүүхгүй 2020 оны сонгуультай золгох болов уу даа? Төсөл батлах г.м нь зүгээр л ард түмнийг хуурсан үйлдэл, ээлжит шоу биз дээ?

Зочин (66.181.169.162)
2018-07-10 14:40:44
Баянхошуу рүү нүүсэн бол ард иргэдэд ихээхэн таалагдах байлаа. Яармаг тэртэй тэргүй орон сууцнууд баригдаж удахгүй хотын төвөөс ч гоё газар болно ш дээ. Баянхошуу руу нүүж байж л хотын олон асуудал шийдэгдэх байсан ш дээ. Энэ Батболдыг дээ.

Зочин (124.158.124.237)
2018-07-10 14:05:11
baynhoshuuruu nuu yarmagruu huuhdiin emnelegee nuulge agaar ni tsever

Зочин (27.123.212.133)
2018-07-10 13:42:36
Хүүхдийн эмнэлэг нүүсэн бол зүгээр

эдийн засагч (182.160.34.76)
2018-07-10 13:39:44
БАЯНХОШУУ-Д БАРИХ НЬ ЗӨВ БАЙГАА ЮМ ШҮҮ ДЭЭ. МАН БАЯНХОШУУЧУУДЫГ ДОРОМЖИЛЖ БАЙНА. АЛИВАА АЖЛЫН ЗАЛГАМЖ ХАЛАА АЛГА.

gazar vldsen yy dee. (64.119.26.4)
2018-07-10 13:23:04
harin yarmagd gazar vldsenuu dee.. hen ch medehgui baagii nar ireed tom tom hashaa barij gazariiig hashaalaad duuch bna.yahdaa tsengeldeh hvreelen bas ene hotiin zahirgaand gazar vldeej abah yumsan daa..

хийх ажилгүйчүүд (202.9.41.203)
2018-07-10 13:22:39
Өөр хийх ажил алга уу. Хоосон юм мөрөөдөж элдэв хангайн төсөл, барилга байшингийн зураг, төсөл, тэзү гэсэн цаас үйлдвэрлэж мөнгө цохихоос өөр хийх ажилгүй төрийн албыг дор хаяж 50 хувиар цомхотгож үргүй зардлаа багасгах нь жирийн иргэдийн амьдралд мөн ч их тус болно доо.

Иргэн (66.181.161.9)
2018-07-10 12:44:25
Баянхошууны иргэдээ Та нар тэмцээчээ Уг нь хотын захиргааг нуулгэх Бат цулийн санаа зов Даанч Батуул арчаагуйдээ АН лаларууд Зитэйгээ Спйханбалайтайгаа монго идэхээс оор юм бодоогуй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-23 16:34:01 - Хууль
Төрийн албаны автомашиныг тусгай хэрэгцээнд унахгүй
2018-09-23 16:21:15 - Энтертайнмент
Mongolia’s next top model-2” нэвтрүүлэгт гурван улсын моделиуд өрсөлдөнө“
2018-09-23 16:15:52 - Нийслэл
Шинэ нисэх онгоцны буудал ирэх жилийн тавдугаар сарын 1-нд ашиглалтад орно гэв
2018-09-23 15:58:52 - Спорт
Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг эхний ялалтаа авлаа
2018-09-23 15:51:10 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Конгрессын номын санд зочилж, Монгол ном бүтээлтэй танилцав
2018-09-23 15:42:21 - Спорт
Намрын нээлтийн барилдаан энэ сарын 29-нд болно
2018-09-23 15:17:29 - Нийслэл
Зах, худалдааны төвүүд хэвийн ажиллаж байна
2018-09-23 11:14:26 - Спорт
Д.Сумъяа ДАШТ-ы хошой ХҮРЭЛ медальтан боллоо
2018-09-23 10:45:22 - Технологи
Хатагтай Вэй робот олон хүний анхаарлыг татаж байна
2018-09-23 10:34:52 - Улс төр
Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хамтарсан мэдэгдэл гаргав
2018-09-23 10:31:14 - Шар
Хакухо өчигдөр сүмогийн хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоолоо
2018-09-23 10:20:56 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар ДУЛААН байна
2018-09-23 10:13:58 - Спорт
Эмэгтэй бөхчүүд залуучуудын ДАШТ-ээс гурван медаль хүртэв
2018-09-23 09:54:20 - Байгаль Орчин
Өнөөдөр нийслэлд 12-14 хэмийн дулаан байна
2018-09-23 09:32:58 - Хууль
Б.Махбалын цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгажээ
2018-09-22 18:53:56 - Энтертайнмент
Монгол Улсын уран хатгамалчдын уралдаанд 120 гаруй хүн оролцож байна
2018-09-22 13:27:43 - Орон нутаг
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 35 хувьтай байна
2018-09-22 13:20:41 - Спорт
Хакүхо М.Даваажаргал өнөөдөр давбал түрүүлэх болзлоо хангана
2018-09-22 13:16:31 - Байгаль Орчин
Бурхан Халдун уулыг хамгаалах асуудлаар олон улсын эрдэмтэд чуулж байна
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-22 12:31:01 - Нийслэл
ТОЙМ: ТЭЦ-4 тэг зогсолт хийж, ам.доллар 2500 төгрөг давж, шатахууны үнэ орон нутагт нэмэгдэв
2018-09-22 12:17:01 - Энтертайнмент
Н.Мандах: Зам, дэд бүтцэд сөрөг нөлөөтэй элсний нүүдлийг зогсоох шинэ технологи МОНГОЛД нэвтрүүлсэн
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-22 10:52:33 - Байгаль Орчин
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цасан шуургатай
2018-09-22 10:29:29 - Орон нутаг
Аймаг дундын отрын бүс нутагт зөвшөөрөлгүй мал оруулсан малчдад мэдэгдэл хүргүүлжээ
2018-09-22 10:14:06 - Боловсрол
БНСУ-ын Засгийн газрын 2019 оны бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
2018-09-22 09:59:36 - Нийслэл
Өнөөдөр дараах замууд 17.00 цаг хүртэл хаалттай байна
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 17:39:53 - Эрүүл мэнд
Монгол хүүхдүүдийн сохролын түвшин дээшлэх хандлагатай байна гэв
2018-09-21 17:24:00 - Нийслэл
Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд өвөлд бэлэн байна
2018-09-21 16:59:32 - Улс төр
М.Энхболд: Төр тогтворгүй болохоор албан хаагч мэргэшиж чадахгүй байна
2018-09-21 16:39:55 - Нийслэл
Ерөнхий сайд АНУ дахь монголчуудтай уулзав
2018-09-21 16:34:39 - Нийслэл
У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна
2018-09-21 16:27:37 - Гадаад
Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна
2018-09-21 16:12:59 - Улс төр
УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт
2018-09-21 15:51:26 - Гадаад
Трамп Японы эрх баригч намын даргаар сонгогдсон Шинзо Абэд баяр хүргэв
2018-09-21 15:40:28 - Нийслэл
Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно
2018-09-21 14:51:14 - Гадаад
Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг таалал төгсөв
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 07:55:01 - Шар
Эрдэмтэд сэтгэл гутралын гурван үндсэн шинж тэмдгийг нэрлэжээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 13:03:31 - Хууль
Бөхийн өргөө удахгүй хэвийн үйл ажиллагаа явуулж эхлэх үү