Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд нар протоколд гарын үсэг зурлаа

Түгээх    
2018-07-10 14:34:23 - Байгаль Орчин

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд нарын III хуралдаанаар гурван улсын аялал жуулчлалын төрийн захиргааны  байгууллагууд, аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүд хоорондын хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, гурван улсын хил орчмын аялал жуулчлалын хамтын ажиллагааны ололт амжилтыг бататган протколд гарын үсэг зурлаа.

МОНГОЛ УЛС, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД НАРЫНГУРАВДУГААР ХУРАЛДААНЫ ПРОТОКОЛ

 Монгол, Орос,  Хятад гурван улсын Аялал жуулчлалын сайд нарын гуравдугаар хуралдааныг 2018 оны 7 дугаар сарын 9-ны өдөр Монгол  Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулав. Хуралдааныг Монголын талаас Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Оросын талаас ОХУ-ын Холбооны Аялал жуулчлалын агентлагийн орлогч дарга Королёв Николай Вадимович, Хятадын талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Соёл, аялал жуулчлалын яамыг төлөөлж Ду Жианг нар тэргүүлэн оролцож, үг хэлэв. 

Талууд гурван улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны цаашдын хөгжлийн талаар санал солилцож, дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:

1. Монгол, Орос, Хятадын хооронд байгуулсан Эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Цайны зам” санаачилга болон Аялал жуулчлалын сайд нарын Хоёрдугаар хуралдааны протоколын мөрөөр хэрэгжсэн ажлуудын талаар

Талууд Монгол, Орос, Хятадын аялал жуулчлалын төрийн захиргааны  байгууллагууд, аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүд хоорондын хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, гурван улсын хил орчмын аялал жуулчлалын хамтын ажиллагааны ололт амжилтыг бататгав. 

Талууд 2017 онд зохион байгуулсан Монгол, Орос, Хятадын хамтарсан “Цайны зам”-ын олон улсын холбооны хурлын үеэр аялал жуулчлалын бүтээгдэхүүн сурталчлах бизнес аялал зохион байгуулагдаж, гурван улсын аялал жуулчлалын аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааны гэрээ байгуулсныг сайшаав.

Талууд хил орчмын хотуудын аялал жуулчлалын нэгдсэн түвшинг ахиулах, аялал жуулчлалын аюулгүй байдлыг хангах механизм бүрдүүлэх, аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг сайжруулах, хил дамнасан аялал жуулчлалын маршрут бий болгохыг дэмжив.

Талууд гурван талт хамтын ажиллагаа цаашид бүхий л төрлийн аялал жуулчлалын солилцоог нэмэгдүүлж, гурван улсын найрсаг харилцаа, ард иргэдийн харилцан ойлголцлыг бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

2. Гурван улсын хил орчмын аялал жуулчлалын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, тэргүүлэх чиглэлийн төслүүд болон дараагийн шатны хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар

Талууд шууд нислэгийн давтамж нэмэгдсэнээр гурван улсын хил орчмын аялал жуулчлалын  үйлчилгээний цар хүрээ тэлж, үйлчилгээний  чанар сайжирч байгааг онцлон тэмдэглэв.

Талууд орон нутаг хоорондын хамтын ажиллагаа өргөжиж, бүсчилсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлснээр гурван талд ажлын байр нэмэгдэн тухайн бүс нутагт нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжиж, эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал ач холбогдолтой болох талаар анхаарал хандуулж буйгаа илэрхийлэв. 

Талууд аялал жуулчлалын салбарын зах зээл, нөөц бололцоо, боломжийн талаарх холбогдох статистик мэдээлэллийг харилцан солилцох,  тоо баримтыг харилцан солилцохыг  тохиролцов.

Талууд цаашид Эдийн засгийн коридор хөтөлбөрийн аялал жуулчлалын салбарын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд шат шатны төр болон хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан тогтвортой аялал жуучлалыг хөгжүүлэхээр санал нэгдэв.

Даян дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахын тулд бүх талын, хүртээмжтэй, ногоон эдийн засгийг цогцлооход аялал жуулчлалын салбарын оруулах хувь нэмэр ихээхэн чухал болсоор байгаад талууд санал нэгдэв.

-Талууд хамтын ажиллагааны дараах үндсэн чиглэлүүдийг тодорхойлов. Үүнд:

-Томоохон хотуудад гурван улсын аялал жуулчлалын мэдээллийн төвийг туршилтаар байгуулах боломжийг эрэлхийлэх;

-Орон нутгийн аялал жуулчлалын хүрээнд хөрөнгө оруулалт, зочид буудал, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, тодорхой зорилго бүхий соёлын, аялал жуулчлалын арга хэмжээг зохион байгуулахыг дэмжих;

-“Цайны зам” олон улсын аялал жуулчлал брэнд бий болгох ажлыг үргэлжлүүлэх.

3. Монгол, Хятад, Оросын аялал жуулчлалын сайд нарын дөрөвдүгээр хуралдааныг зохион байгуулах тов болон газрын талаар

Энэ удаагийн хуралдаан найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болов. Талууд Монгол, Орос, Хятадын аялал жуулчлалын сайд нарын дөрөвдүгээр хуралдааныг 2019 онд Хятад Улсад зохион байгуулахаар тохиролцов. Хуралдааны товыг талууд дипломат шугамаар  тохирно.

Хятад болон Оросын тал Монголын талд хандан найрсгаар хүлээн авсанд талархал илэрхийлж, Монгол, Хятад, Оросын Аялал жуулчлалын сайд нарын гуравдугаар хуралдааныг өндөр хэмжээнд зохион байгуулсанд баяр хүргэв.

Уг Протоколд 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Улаанбаатар хотноо гарын үсэг зурав. Протоколыг монгол, хятад, орос хэлээр тус бүр гурван хувь үйлдсэн бөгөөд эх бичвэрүүд адил хүчинтэй болно.

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 2

Зочин (107.167.99.169)
2018-07-10 20:14:42
Сайд vs агентлагийн орлогч

Зочин (64.119.19.54)
2018-07-10 18:02:45
Манайхаас сайд бусад 2 нь агентлагын хэмжээнд

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-19 13:25:56 - Орон нутаг
Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтэд зохион байгуулалтын шуурхай арга хэмжээ авч байна
2018-11-19 13:16:23 - Орон нутаг
Монгол инженерүүд Арвайхээр хотын цэвэрлэх байгууламжийг хийжээ
2018-11-19 13:04:59 - Эрүүл мэнд
ЭМЯ: Виферон лааг томуу, томуу төст өвчний үед хэрэглэж БОЛОХГҮЙ
2018-11-19 13:00:46 - Нийслэл
Энэ онд гал түймрийн улмаас 58 хүн амь насаа алджээ
2018-11-19 12:58:45 - Хууль
Нийт шүүгчийн 51 хувьд иргэдээс гомдол гаргажээ
2018-11-19 12:51:38 - Нийслэл
Өнөөдөр “Дэлхийн жорлонгийн өдөр” тохиож байна
2018-11-19 12:48:55 - Спорт
Ү.Үүрийнтуяагийн Их мастер цолыг албан ёсоор баталгаажуулжээ
2018-11-19 12:40:16 - Нийслэл
Арваннэгдүгээр сарын 26-ны даваа гарагт БҮХ НИЙТЭЭР АМАРНА
2018-11-19 11:41:10 - Хууль
“Бид Уучлахгүй” жагсагчид гишүүдийг АТГ-т өгнө
2018-11-19 11:29:41 - Улс төр
ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор ажлаа өгөх өргөдлөө гаргажээ
2018-11-19 11:14:03 - Спорт
U23 ДАШТ: Г.Ганхуяг хүрэл медаль хүртэж, эрэгтэй бөхчүүдийн анхны медальтан боллоо
2018-11-19 10:58:30 - Улс төр
Хотын даргыг огцруулах асуудлыг энэ сарын 23-нд хэлэлцэнэ
2018-11-19 10:51:22 - Спорт
Такакэйшёо башёг тэргүүлж, Монголын бөхчүүд тааруухан амжилттай байна
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-19 10:47:36 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д ажлын айлчлал хийж байна
2018-11-19 10:43:32 - Хууль
Хоёр шүүгчид сануулах, нэг шүүгчид огцруулах сахилгын шийтгэл ногдуулжээ
2018-11-19 10:42:37 - Орон нутаг
Аймаг дундын отрын бүс нутагт 467 мянган мал өвөлжиж байна
2018-11-19 10:38:07 - Эдийн засаг
НӨАТ-ын супер азтан тодорсонгүй
2018-11-19 10:31:31 - Боловсрол
Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг чадавхжуулах сургалт зохион байгуулав
2018-11-19 07:55:21 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-11-19 07:48:05 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан ББСБ-тай УИХ-ын гишүүдийн асуудлыг ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ
2018-11-19 07:43:47 - Энтертайнмент
ИННОВАЦИ: Ганц дуслаар малыг шимэгчдээс салгах бүтээгдэхүүн МОНГОЛДОО үйлдвэрлэжээ
2018-11-19 07:43:41 - Орон нутаг
Тавантолгойд Ерөнхий сайдыг ирэх сургаар хэдэн халтар жолоочийг ийш тийш нь нуусан
2018-11-19 07:43:38 - Энтертайнмент
САЙН МЭДЭЭ: Дэлхийн хамгийн том ноолууран хувцасны дэлгүүр нээгдлээ
2018-11-19 07:43:33 - Гадаад
Америк, Хятадын зөрчилдөөн ширүүсч байна
2018-11-19 07:41:07 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2018-11-18 17:05:27 - Нийслэл
Ашиглалтын хугацаа дууссан 150 гаруй цахилгаан шат бүртгэгджээ
2018-11-18 16:58:01 - Эрүүл мэнд
ДОХ-ын 266 тохиолдол бүртгэгдээд байна
2018-11-18 16:51:19 - Спорт
Оюутны дэлхийн лигийн тэмцээд Монгол Улс шилдэг наймд шалгарчээ
2018-11-18 16:47:37 - Хууль
Нярай хүүхдийн цогцос олджээ
2018-11-18 14:02:26 - Энтертайнмент
"Авьяаслаг Монголчууд-3" шоуны хагас шигшээ тоглолт эхэлнэ
2018-11-18 13:54:23 - Орон нутаг
Шүлхий өвчний үеэр 170 орчим сая төгрөгийн зардал гарчээ
2018-11-18 13:38:43 - Нийслэл
Том оврын автобусны утааны тортогжилт их байна
2018-11-18 13:15:00 - Хууль
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
2018-11-18 12:48:34 - Улс төр
С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг шалгах Түр хороо байгуулах хүсэлт гаргав
2018-11-18 12:44:04 - Эдийн засаг
Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол явагдана
2018-11-18 12:39:14 - Орон нутаг
Монгол, Оросын найрамдлын өдрүүд үргэлжилж байна
2018-11-18 12:33:07 - Орон нутаг
Арвайхээр хот шинэ цэвэрлэх байгууламжтай болжээ
2018-11-18 12:27:14 - Байгаль Орчин
Улаанбаатарт 8 градус хүйтэн байна
2018-11-18 12:21:06 - Улс төр
Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж эхэлнэ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-16 08:09:03 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболд нар уулзаж эвлэрэх тохироонд хүрсэн үү
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Өсөлтийн даавар хэрэглэвэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-16 12:05:03 - Хууль
Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагажээ
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-17 15:32:14 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсны улмаас төрсөн эхийнхээ аминд хүрчээ
2018-11-16 12:32:20 - Гадаад
Сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөсөн таван этгээдэд цаазын ял төлөвлөжээ