ФОТО: Монгол үндэстэн ястны “Дээлтэй Монгол наадам” боллоо

Түгээх    
2018-07-10 17:42:01 - Энтертайнмент

Deeltei mongol

Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт багтсан “Дээлтэй Монгол” наадам 12 дахь жилдээ жанжин жанжин Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр боллоо. Тус үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Аялал жуулчлалын газар, “Монгол Костюмс” ХХК, “Аялал жуулчлалын холбоо” хамтран зохион байгуулсан юм.

Нээлтийн эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд “Монгол өв соёлоо хүндлэн дээдэлж үндэсний хувцсаараа гоён  төв талбайдаа хуран цугларсан нийт Монголын иргэдээ. Тив тивийн улс орноос ирсэн хүндэт зочид төлөөлөгчид, аялагч жуулчдаа. Улс үндэстний түүхийн нэгээхэн хэсэг язгуур соёл, ахуй амьдралын онцлогийг тусгасан өөрийн гэсэн өвөрмөц хэв шинж, олон үндэстэн ястны хувцас зүүсгэл эд хэрэглэлийн ахуй соёлтой ард түмэн билээ бид. Үндэсний хувцсаараа дамжуулан үр хойчдоо агуу түүх соёл уламжлалынхаа нэгээхэн хэсгийг өвлүүлэн үлдээх дэлхий дахинд монгол үндэстэн гэдгээ түгээн таниулах зорилготой энэхүү арга хэмжээ улс үндэстний зочдыг татах нэгэн том наадам болж чаджээ.  Наадмыг зорин ирсэн хүн бүхэнд талархал илэрхийлж сайн сайхныг хүсэн ерөөе. Маргааш Монгол түмний минь их баяр наадам эхлэх гэж байна. Та бүхэн минь хотол олноороо сайхан наадаарай”  гэлээ.

deeltei mongol

Арга хэмжээний үеэр Монгол үндэстэн ястны хувцас, гоёл чимэглэлээ гайхуулах үндэсний хувцасны коллекциудыг танилцуулахаас гадна, эртний Монголын язгуур соёлын нэг, эв нэгдлийн бэлгэдэл болох тойрон бүжгийг толилуулан хурсан олонтой хамт бүжсэн юм. Мөн Монгол наадгайн, дээл урлалын, язгуур урлагийн, хөгжмийн, уран бичлэгийн, Казах түмний өргөө зэрэг өөр өөрсдийн онцлог бүхий гэрүүдээр зочлон саатсан иргэд, жуулчдад Монгол үндэсний зан заншил, уламжлал, өв соёлыг танилцууллаа. Түүнчлэн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Багахангай, Налайх дүүргүүд, Уухай Монгол ТББ, Монголын Сурын холбоо, Гэрлэх ёслолын ордон, “Мөнхтэнгэр оньс” төв, “Амин тоонто” ТББ, Монголын Сурагчдын холбоо, Төмөр замын Дуу бүжгийн чуулга, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос болон Дээд Монголын төлөөлөл, иргэд наадмын баярын жагсаалд оролцон шилдэг зохион байгуулалттай дүүргийг шалгаруулсан юм. Наадмын шилдэг зохион байгуулалттай дүүргээр Сонгинохайрхан, хоёрдугаарт Сүхбаатар, гуравдугаарт Чингэлтэй дүүрэг тус тус шалгарлаа. Шилдэг аж ахуй нэгж байгууллагаар өвөр монголын Ордос хотын хамт олон, идэвхтэй залуу хойч үеэр Монголын сурагчдын холбоо шалгарав.

deeltei mongol

-ХУВЬТАЙ ХҮН ХУР БОРООНООР ГЭДЭГ-

-М.Пүрэвсүх “Би Налайх дүүргээс хүрэлцэн ирж оролцож байна. Тус дүүрэг Казак хүмүүстэй холбоотой байдаг учраас энэхүү арга хэмжээнд бүргэд авч ирсэн юм. Гэхдээ өнөөдөр ийм их бороо орно гэж бодсонгүй. Бүргэдээ норгочихлоо. Би бүргэд тэжээгээд 17 жил болж байна. Энэ бүргэдээ дэгдийхээ байхаас нь л тэжээж байна даа” гэлээ.

deeltei mongol

-Э.Цэрэн-Отгон “Манайх гэр бүлээрээ гурав дахь жилдээ энэ наадамд оролцож байна. Өнөөдөр бороо орж байгаа учир хүүхдүүдтэйгээ хамт оролцоход жаахан бэрхшээлтэй байлаа. Гэхдээ маргааш наадам болох гэж байгаа болохоор сайхан байна. Монголчууд минь морь нь хурдан, бөх нь хүчтэй,сум нь мэргэн сайхан наадаарай” гэв.

deeltei mongol

-У.Алтанбилэг “Дээлтэй Монгол” наадам анх зохиогдож эхлэх үед би оролцож эхэлсэн. Энэ жилийн наадам сайхан хур бороотой болж байна. Хувьтай хүн, хур борооноор гэдэг дээ. Ард түмэндээ элгээрээ энх амгалан сайхан наадахыг хүсэж байна” хэмээлээ.

-М.Бадарсүрэн “Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооноос оролцож байна. “Дээлтэй Монгол” наадамд дөрөв дэх жилдээ оролцлоо. Энэ наадмын үеэр жил бүр л бороо орж таардаг. Дашрамд нийт ахан дүүсдээ дэлгэр сайхан наадахыг хүсье” гэлээ.

Б.АЛТАНБАГАНА

Ж.ДАРИЙМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.ТҮШИГ

deeltei mongol

deeltei mongol

deeltei mongol

deeltei mongol

deeltei mongol

deeltei mongol

deeltei mongol

deeltei mongol

deeltei mongol

Deeltei mongol

Deeltei mongol

Deeltei mongol

deeltei mongol

deeltei mongol

deeltei mongol

deeltei mongol

deeltei mongol

deeltei mongol

deeltei mongol

deeltei mongol

deeltei mongol

deeltei mongol

deeltei mongol

deeltei mongol

deeltei mongol

deeltei mongol

deeltei mongol



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 10

Зочин (202.9.42.6)
2018-07-11 17:31:19
хулгайчид хэнээс ч илүү баясдаг гэнэ лээ. муу эр, эм хоёр хулгайч хөлбөмбөгийн нээлтийн өдөр москвад хулгай хийгээд монголын нэрийг баастай хутгасан шүү.

Зочин (211.206.55.63)
2018-07-11 09:23:48
Huurhiiduu uruvdultei l haragdaj bna. Yamarch tsog zolboo temuulel haragdahgui bn shde ene ard tumnees.

Зочин (73.221.181.240)
2018-07-11 07:23:27
Наадам үзэхээр ирсэн гадны хүмүүсийн юмыг битгий хулгайлаарай. Хэдхэн хоног тэсчих хулгайч нар аа! Гуйж байна

zochin (176.127.20.84)
2018-07-11 05:43:31
27 123 214 83 Bi chamaig demjij b aa Iiml teneg niigem bolson shuu dee xoxi ni gej xeleed suirexiin xaraad l chi neg tiish yavj uz

Зочин (27.123.214.83)
2018-07-11 02:38:14
ЦАЛИНГАА НЭМҮҮЛЬЕ АВИЛГАЛЧИЙГ ЗАЙЛУУЛАЯ ГАЗАР ШОРООНЫХОО ТӨЛӨӨ ЖАГСАЯ ГЭЭД ГУЙГААД БАЙХАД ИРДЭГГУЙ ХҮМҮҮС БАЯР ГЭХЭЭР ХАР УСАН БОРООНООР Ч ХАМААГУЙ ИРЭХ ЮМАА НОВШИЙН МОНГОЛЧУУД

hm (2.122.36.10)
2018-07-11 02:29:10
Uneheer tasarhai goe. Ene delhiid uunees iluu zagbariin show baidag gejuu.

Зочин (202.179.27.123)
2018-07-11 01:16:05
deelen deeree tegeed shlyap malgai shaachihaar yamar hereg baisan yum.

Зочин (182.160.3.121)
2018-07-11 00:54:29
Гэрэл зургууд нь чанарын хувьд жаахан тааруухан байна.

Монгол сөнөж бн (77.81.104.128)
2018-07-10 22:21:01
Зутруухан бндаа ард түмний ядарсан царай

Зочин (66.181.160.116)
2018-07-10 18:40:35
Сайхан байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-17 18:22:32 - Нийслэл
Ажилгүй иргэдийн 50 орчим хувийг 15-35 насны залуучууд эзэлж байна
2018-07-17 18:15:33 - Спорт
ОУХМ С.Ганбаяр Мадридын "Гран при" тэмцээнээс алтан медаль хүртэв
2018-07-17 17:40:35 - Нийслэл
Аадар борооны улмаас хуримтлагдсан усыг соруулж байна
2018-07-17 17:10:45 - Гадаад
БНСУ-д хууль ёсоор оршин суугаа монголчуудын анхааралд
2018-07-17 17:07:46 - Нийслэл
Баянзүрх дүүрэгт 60 настай иргэн үерийн усанд автаж, амиа алджээ
2018-07-17 16:32:13 - Шар
Трамп: Путин дээд хэмжээний уулзалтын үеэр маш хүчтэй байсан
2018-07-17 16:12:43 - Хууль
Амиа алдсан алба хаагчдыг дурсах "Бид мартахгүй" хүндэтгэлийн өдөр тохиож байна
2018-07-17 16:10:34 - Гадаад
Үргэлжлэн орж буй аадрын улмаас Бээжин 650 орчим нислэгээ цуцалжээ
2018-07-17 15:51:15 - Орон нутаг
Хэнтий аймагт хүүхдийг эрсдэлээс хамгаалах ажил хийгдэж байна
2018-07-17 15:46:51 - Улс төр
Ээлжит бус чуулган хуралдуулах тухай албан бичиг илгээв
2018-07-17 15:31:34 - Шар
Нэрт хөлбөмбөгч Неймарын зурагтай тонн орчим кокаин хураан авчээ
2018-07-17 14:50:10 - Орон нутаг
Үерийн улмаас орон гэргүй болсон 163 иргэнийг сургуулийн дотуур байранд байрлуулжээ
2018-07-17 14:37:40 - Орон нутаг
Борнуур сумын гүүр үерт автаж, эвдэрсэн тул хөдөлгөөнийг хязгаарлаад байна
2018-07-17 14:37:03 - Нийслэл
“Гэрэлт гудамж”-ны үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийжээ
2018-07-17 14:22:26 - Нийслэл
Мэргэжлийн байгууллагууд 24 цагаар тээврийн товчоодод ажиллаж байна
2018-07-17 14:18:49 - Хууль
Баяр наадмын үеэр 665 иргэнийг эрүүлжүүлжээ
2018-07-17 14:11:30 - Гадаад
БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг наршихаас сэргийлэхийг зөвлөж байна
2018-07-17 14:06:02 - Гадаад
Путин, Трамп нар уулзаж, харилцаагаа хэвийн болгох эхний алхмаа хийв
2018-07-17 13:41:42 - Энтертайнмент
Өвөрмонголд Олон улсын найрал дууны долоо хоног зохиогдож байна
2018-07-17 13:35:15 - Хууль
Хоригдлууд хохирогчдоо 50 гаруй сая төгрөг шилжүүлжээ
2018-07-17 13:19:51 - Боловсрол
Япон, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар долоон сургууль баригдана
2018-07-17 13:16:46 - Шар
ФОТО: “Алтан дагина“ цомын эзэн Францын шигшээ баг эх орондоо ирлээ
2018-07-17 12:59:16 - Эрүүл мэнд
Г.Батсуурьт "Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан" цол хүртээжээ
2018-07-17 12:42:39 - Боловсрол
Шатсан цэцэрлэг ирэх намар гэхэд шинэ байртай болно
2018-07-17 12:25:37 - Нийслэл
Төв Цэнгэлдэх хүрээлэнд анх удаа “Press room” ажиллуулав
2018-07-17 12:06:47 - Гадаад
Bloomberg: Жэфф Безос энэ цаг үеийн хамгийн баян хүнээр тодров
2018-07-17 12:02:59 - Эрүүл мэнд
Энэ сарын 27-нд элэгний В, С вирусыг үнэгүй оношилно
2018-07-17 11:53:21 - Орон нутаг
З.Энхболд бэлгэнд ирсэн хурдан азаргануудын төлийг аймгийнхаа уяачдад өгчээ
2018-07-17 11:49:19 - Энтертайнмент
Германы “Чингис” хаан хамтлаг Дадал суманд сүндэрлэх бүтээн байгуулалтыг сурталчилна
2018-07-17 11:44:39 - Улс төр
Азийн сайд нарын бага хуралд оролцогчид талархлаа илэрхийлжээ
2018-07-17 11:33:03 - Орон нутаг
Орон нутагт гурван иргэнийг эрэн хайж байна
2018-07-17 11:23:06 - Нийслэл
Хөшигийн хөндийн нисэх буудалд 5.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулна
2018-07-17 11:20:53 - Хууль
Өнгөрсөн онд зам тээврийн ослоор 55 хүүхэд амиа алджээ
2018-07-17 11:08:55 - Орон нутаг
Эксковаторын шанаганд сууж, тэмцлээ илэрхийлжээ
2018-07-17 11:08:15 - Орон нутаг
Мотоцикльтой хоёр иргэнийг буудсан ноцтой хэргийг шалгаж байна
2018-07-17 11:07:03 - Нийслэл
Гадаадын 60 гаруй орны удирдагчдаас баярын мэндчилгээ иржээ
2018-07-17 11:03:58 - Энтертайнмент
Б.Дэлгэржаргал: Өдөрт дунджаар 2000 гаруй иргэн “ЛэндМн” аппликейшн ашиглан зээл авч байна
2018-07-17 10:33:28 - Улс төр
Засгийн газраас Япон улсад 100 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
2018-07-17 10:29:23 - Сонгууль
Өлгий суманд дахин үер буужээ
2018-07-17 08:22:44 - Байгаль Орчин
Улаанбаатарт 25 хэм дулаан байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй