Гадаадад байгаа Монголчууд маань, Монгол Наадмаа дэлхийд сурталчилж байна

Түгээх    
2018-07-11 09:03:24 - Гадаад

Тив дэлхийн өнцөг булан бүрд байгаа элэг нэгт Монгол түмэн маань хэдийгээр эх орон болсон Монгол улсаасаа хол байгаа ч гэсэн, Монголын уламжлалт баяр болсон  Наадмыг жил алгасалгүй тэмдэглэж ирсэн. Тэгвэл жил жилийн наадмаар Улаанбаатар болон 21 аймгийн наадмын сонин хачны талаар ярьдаг. Харин  энэ жил гадаад улсад хилийн чандад суугаа нутаг нэгт Монголчуудыгаа хэрхэн яаж баярласан талаар мэдээлэхийг зорилоо. Хилийн чандад байгаа Монголчууд маань аль хэдийн наадаад эхэлсэн сурагтай. Чикаго дахь Монголчуудын наадам 6 дугаар сарын 9-ны өдөр, Солонгос улс дахь Монголчуудын наадам 7дугаар сарын 8-ны  өдөр мөн Вашингтон хот дахь Монголчуудын наадам 6 дугаар сарын 13нд болсон. Харин Ирландад 7 дугаар сарын 1-нд тус тус болж өнгөрчээ. Эдгээрээс онцлон Флорида ,Чикаго дахь наадам хэрхэн болж өнгөрсөн талаар тодрууллаа.

-ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНТАЙ БОЛСНООР НААДАМЧИН ОЛНОО
БАЯСГАСАН НААДАМ БОЛЛОО-

MACO ( Mongolian American Cultural Organization) буюу Монгол Америкийн соёлын байгууллагын тэргүүн, Флорида Монголчуудын холбооны ерөнхийлөгч Ч.Сундуйсүрэн: “Манайх долоо дахь жилдээ Флорида Монголчуудын Наадмыг зохион байгуулж байна. Энэхүү наадам маань 2018 оны 7 сарын 7 ны өдөр Тампа хотын John Chesnut (Жонн Чэснат) гэдэг цэцэрлэгт хүрээлэнд өргөн дэлгэр сайхан боллоо. Флорида муж улсад ажиллаж амьдарч, сурч боловсорч, бас алба хашиж буй нийт Монголчууд маань энэхүү наадмын ажиллагаанд өргөн хүрээтэй идэвхтэй оролцсон юм. Нийт 90 гаруй Монголчууд маань цугларсан.

Энэ жилийн наадам урд жилийн наадмаас илүү өргөн дэлгэр, бас эрчүүд маань хүчээ үзэж наадамчин олноо баясгасан наадам боллоо. Эрчүүд маань хүчит бөхийн барилдаанд барилдаж Цэрэннадмидын Отгонбаяр Түрүүлж Флорида Мужийн заан цол, Түмэндэмбэрэл үзүүрлэж Флорида мужийн Начин цолыг тус тус хүртлээ.

Айргийн тавд орсон хүүхдүүдийн нэрс

1. Алтангэрэлийн Маргад

2. Мөнх-Очирын Сорхогтон

3. Сундуйсүрэнгийн Сарнай

4. Гантулгын Тайван-Амгалан

5. Түмэндэмбэрэлийн Номин хэмээх хүүхдүүд шалгарсан.

Флорида мужийн наадмыг зохион байгуулахад нэлээд олон хүмүүс хичээл зүтгэлтэй ажилласныг магтан сайшаамаар байна.

-Наадмын бөхийг зохион байгуулж хөтөлсөн Тэрбишийн Мөнх-Очир,

-Шатрын тэмцээнийг зохион байгуулсан Мөнхдоржийн Ганбаяр,

-Шагайн Харвааны наадмыг зохион байгуулсан Түмэндэмбэрэл,

-Наадмын Зохион байгуулах хэсэгт сэтгэл зүтгэл гаргаж оролцсон Мөнх-Эрдэнэ, Болортуяа, Алтаннав, Золоо, Оюунсүрэн болон нийт Монголчууддаа талархсанаа илэрхийлье.

-МОРИН ХУУРЫН ЧУУЛГЫН БАГАЧУУД МААНЬ ДАНДАА ЭНД ТӨРСӨН
МОНГОЛ ХҮҮХДҮҮД ГЭДГЭЭРЭЭ ОНЦЛОГТОЙ-

Чикаго Наадмын Ерөнхий зохион байгуулагч (The American-Mongolian Association) буюу Чикаго орчмын Монголчуудын Холбооны тэргүүн Б. Цэрэнбат: “Манай Холбоо үндсэндээ бараг 2004 оноос Чикаго дахь Монголчуудын наадмыг зохион байгуулж байна. Чикаго хот, Иллинойс муж тойроод 10000 гаруй Монголчууд байдаг гэсэн албан бус тоо байдаг. Манай Наадамд оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Энэ жил манай наадамд 2000 хүн ирсэн. Гадаадын зочид өмнөх жилүүдээс нэлээн олон байгаагаараа онцлог болсон юм.

Манай наадамд МортонГроов хотын захирагч Дан Демариа, Чикаго хотын захирагчийн сонгуульд амжилттай оролцож яваа Рон Вильям нарын нэртэй хүмүүс ирлээ. Рон бол Мак Доналдсын анхны хар арьст эзэмшигчээр болж байсан бизнесмэн хүн юм. Манай урлагийн тоглолтод Чикаго орчмоо амьдарч буй урлагийн авьяастнууд, мэргэжлийн хөгжимчид оролцдог. Мөн Чикагод морин хуурын 3 багш дээр нийт 40 гаруй хүүхэд суралцдаг. Морин хуурын чуулгын багачууд маань дандаа энд төрсөн Монгол хүүхдүүд гэдгээрээ их онцлогтой санагддаг. Хүүхдүүд маань  нээлт хийж “Үүлэн бор”, “Монгол аялгуу” тоглолтоороо ая дууны цэнхэр хадгаа өргөсөн юм.

Мөн Чикаго хавьд мэргэжлийн хөгжимчдөөс бүрдсэн үндэсний хөгжмийн оркистортой болоод байгаагаа дуулгахад таатай байна. Үүнд:

-МУСТА хуурч Солонго,

-МУСТА морин хуурч Уянга,

-Морин хуурч Даваазориг,

-Хөөмийч Өлзийсайхан,

-Хуурч Отгонбаатар,

-Шанз хөгжимчин Энхцэцэг,

-Ятгач Энхтуяа,

-Ёочин Оюун-Эрдэнэ гэх мэт хүмүүс багтаж байна.

Манай арга хэмжээг ТВ5-ын сэтгүүлч Наранцэцэг, хөтлөгч Энхтөрмэнд нар хөтөлсөнд их баяртай байгаа. Мөн энэ жил Монгол улсын Начин Эрхэмбаяр тэргүүтэй 64 бөх барилдсан юм. Содон бөхчүүд их ирсэн. Үүнд: Олимпийн хүрэл медальт Ням-Очир, сумогийн Сонирхогчдын Дэлхийн аварга Бямбасүрэн нар гэх мэт. Урлагын номеруудаа бид жилийн турш болж буй үйл ажиллагаанаасаа сонгон авч нээлтээ найруулдаг. Нээлтийн ерөнхий продюсероор би өөрөө ажилласан. Манай үйл ажиллагааг зохион байгуулахад хүндрэлтэй зүйл гэвэл төрийн дуулал дуулах хүн олох л хэцүү байлаа.

Учир нь манай энэ хавьд уртын дуу дуулдаг хүмүүс тэр тусмаа эрэгтэйчүүд их ховор юм билээ. "Эртний сайхан" гээд дууг дуулуулах гээд хайгаад олоогүй. Бас манай нээлтийн ажлын нэг сонирхолтой хөтөлбөр бол "Сүүн ээжийн ерөөл" тавин цацал өргөх ёслол болдог. Энэ үйл ажиллагааг "Гэрлийн Өргөө" ТББ-аас санаачлан өнгөрсөн жилээс эхлэн оролцож байгаа юм. Манай Наадмын төсөв цэвэр хандив, хаалган дээрх хураамжаас босдог. Өмнө нь сумын Наадам шиг хураамжгүй, оройн цэнгүүнээсээ зарлагаа нөхдөг байлаа. Одоо бол хаалганаасаа хураамж авдаг болсон байгаа.  Наадмын нээлтийн ёслолын ажиллагаа нийтийн бие  биелгээгээр өндөрлөсөн юм. МУСТА, бүжигчин Ш.Баасан, биелээч Н.Төгсбат нар ахлан Чикагогын Монголчууд маань хэмээ нийлүүлэн биеллээ.

Хэмнэл нийлэх нь эв нэгдлийн тэмдэг, ингэснээрээ олуулаа зэрэг амжилтад хүрнэ гэсэн санаа цаанаа агуулсан  билээ. Ингээд Нийт Монголчууддаа Их монгол улс байгуулагдсаны 812 жилийн ой, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 107 жилийн ой, Ардын хувьсгалын 97 жилийн ой баяр наадмын мэндийг Чикагод байгаа нийт Монголчуудынхаа өмнөөс  өөд өөд нь өргөн дэвшүүлье.

Ж.ДАРИЙМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 17

Зочин (103.57.92.41)
2018-07-16 12:17:46
Гадаадад иймэрхүү шоу байнга л болдог. Манайх ч гэсэн зүгээр л сайхан шоудсан байна. Тэрийг энэ сайт сүртэй гарчиг өгч нийлэл болгон хүргэж байгаа нь инээдтэй. Доор нь бухимдсан сэтгэгдэл бичигчид бол бүр ч инээдтэй.

666 (27.123.214.107)
2018-07-12 00:24:00
Ene medlegtei baij shuumjil gedeg nuxuriig er bichsengni oilgosongui gadaadad amidarch baigaa bolxoor mongol xelee barag martaad bichijch chadaxaa bolison nuxuruu esvel 70 80 garsan uvuu emee bicheed baigaamuu ixel gun utgatai ym bichix gej baigaad bur dorduulaad galzuu xunii udriin temdeglelshig ym bicheed bichgiigchini er oilgosongui baragl gadaad bolson xunguai 4dugeer angidaa gadaadiin irgend urguulchixsen ymuu arai oilgomjtoi bichildee odoo mongold arai uuruur xarj uuruur bichdeg. Bolsonshuu

666 (27.123.214.107)
2018-07-12 00:23:59
Ene medlegtei baij shuumjil gedeg nuxuriig er bichsengni oilgosongui gadaadad amidarch baigaa bolxoor mongol xelee barag martaad bichijch chadaxaa bolison nuxuruu esvel 70 80 garsan uvuu emee bicheed baigaamuu ixel gun utgatai ym bichix gej baigaad bur dorduulaad galzuu xunii udriin temdeglelshig ym bicheed bichgiigchini er oilgosongui baragl gadaad bolson xunguai 4dugeer angidaa gadaadiin irgend urguulchixsen ymuu arai oilgomjtoi bichildee odoo mongold arai uuruur xarj uuruur bichdeg. Bolsonshuu

666 (27.123.214.107)
2018-07-12 00:23:53
Ene medlegtei baij shuumjil gedeg nuxuriig er bichsengni oilgosongui gadaadad amidarch baigaa bolxoor mongol xelee barag martaad bichijch chadaxaa bolison nuxuruu esvel 70 80 garsan uvuu emee bicheed baigaamuu ixel gun utgatai ym bichix gej baigaad bur dorduulaad galzuu xunii udriin temdeglelshig ym bicheed bichgiigchini er oilgosongui baragl gadaad bolson xunguai 4dugeer angidaa gadaadiin irgend urguulchixsen ymuu arai oilgomjtoi bichildee odoo mongold arai uuruur xarj uuruur bichdeg. Bolsonshuu

medlegtei baij syymjil?... (148.60.92.227)
2018-07-11 22:39:51
syymjilehiin tyld yy?hiihiin tyld yy?gedegeen yalgaa salgaag ni gargaj sydalgaagaan saijryyl!!!yumiig syymjleh amarhan hyniig harlyylahad byr ch amarhan bolson gagzhyy ta eereen medlegtei sydalgaagaan saijryylaj dor hayj Mongoliinhaa ygsaatan zyich,tyyhiin nomnoos ikheehen ynssan,bas ter chigeleliin gardag brosur,hebleliin tyslah materialuud ynsdag baih,heregtei!tiim baij tanii setgeliin yg hyrne!tiimgyisen bol ta bol zygeer l galzyy sogtyy hyn sig hench hyleej abahgyi ee!!zaluus aa!!ta nar jaahan ch gesen medlegtee nemer handib hii!!!

666 (27.123.214.107)
2018-07-11 22:36:19
Xuvtsasni yaxav boljbainaa gexdee mongol xun baij tolgoi deeree selemduulj baigaagaar zurgaa avxuuldagana yu ve esvel ene nuxudduu ajilchinni bolxoor tolgoigoo uguxud belen gesen ug ymuu arail bishshuu98

666 (27.123.214.107)
2018-07-11 22:36:17
Xuvtsasni yaxav boljbainaa gexdee mongol xun baij tolgoi deeree selemduulj baigaagaar zurgaa avxuuldagana yu ve esvel ene nuxudduu ajilchinni bolxoor tolgoigoo uguxud belen gesen ug ymuu arail bishshuu98

666 (27.123.214.107)
2018-07-11 22:36:16
Xuvtsasni yaxav boljbainaa gexdee mongol xun baij tolgoi deeree selemduulj baigaagaar zurgaa avxuuldagana yu ve esvel ene nuxudduu ajilchinni bolxoor tolgoigoo uguxud belen gesen ug ymuu arail bishshuu98

666 (27.123.214.107)
2018-07-11 22:36:16
Xuvtsasni yaxav boljbainaa gexdee mongol xun baij tolgoi deeree selemduulj baigaagaar zurgaa avxuuldagana yu ve esvel ene nuxudduu ajilchinni bolxoor tolgoigoo uguxud belen gesen ug ymuu arail bishshuu98

666 (27.123.214.107)
2018-07-11 22:36:13
Xuvtsasni yaxav boljbainaa gexdee mongol xun baij tolgoi deeree selemduulj baigaagaar zurgaa avxuuldagana yu ve esvel ene nuxudduu ajilchinni bolxoor tolgoigoo uguxud belen gesen ug ymuu arail bishshuu

666 (27.123.214.107)
2018-07-11 22:36:13
Xuvtsasni yaxav boljbainaa gexdee mongol xun baij tolgoi deeree selemduulj baigaagaar zurgaa avxuuldagana yu ve esvel ene nuxudduu ajilchinni bolxoor tolgoigoo uguxud belen gesen ug ymuu arail bishshuu

Зочин (122.201.21.56)
2018-07-11 20:54:58
Тэгээд алиа салбдай шиг хэн ч мэдэгдхгуй тувд чиюм шиг нэг тийм олиг муутай ороны гуйлагчин аятай хувцаслаж бхаар олигтой онго узэмжтэй дизайн сайтай хувцаслах хэргтэй халуун зунаар унэгэн малгай омсхоор ямарч гадныхан дундан зууны будуулгууд гэж бодно шуу дээ мэдрэл муутайхан будуулэгдуухэн улсууд л омсож зуухдээ анхаардгуй биз дээ монгол малгай ганц унэгэн малгай жанжин гээд бгаа малгайгаар тогтохгуй олон бдаг шуу дээ монголчууд овол зун хавар намар гээд олон хувцастай улиралд тохируулсан олон торлийн малгайтай улс юмсан

zochin (59.153.113.21)
2018-07-11 19:06:40
6 sard naadam hiisen shuu medehgui baij

Зочин (202.9.42.7)
2018-07-11 14:08:21
яах вэ. монголоо л сурталчилдаг юм шүү дээ.дээхэн солонгост зарц хийж байхад наадам, цагаан сар болохоор л эх нутаг, элгэн садан маань их санагддаг байж билээ.

Зочин (66.181.176.154)
2018-07-11 13:03:07
хол газар нутаг усаа санадаг юм байна лээ.Наадам дөхөөд ирэхээр эх орон гэр орон санагддаг.

Зочин (203.169.49.123)
2018-07-11 11:51:03
Алиа салбадай шиг хэдэн нэлмэгэр хувцас өмсчихсөн, нутагаа санасан иргнд л ,,,

Зочин (98.233.93.16)
2018-07-11 10:22:58
Галзуу хүний өдрийн тэмдэглэл.... 6 сард наадам хийх үү???

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-18 17:05:27 - Нийслэл
Ашиглалтын хугацаа дууссан 150 гаруй цахилгаан шат бүртгэгджээ
2018-11-18 16:58:01 - Эрүүл мэнд
ДОХ-ын 266 тохиолдол бүртгэгдээд байна
2018-11-18 16:51:19 - Спорт
Оюутны дэлхийн лигийн тэмцээд Монгол Улс шилдэг наймд шалгарчээ
2018-11-18 16:47:37 - Хууль
Нярай хүүхдийн цогцос олджээ
2018-11-18 14:02:26 - Энтертайнмент
"Авьяаслаг Монголчууд-3" шоуны хагас шигшээ тоглолт эхэлнэ
2018-11-18 13:54:23 - Орон нутаг
Шүлхий өвчний үеэр 170 орчим сая төгрөгийн зардал гарчээ
2018-11-18 13:38:43 - Нийслэл
Том оврын автобусны утааны тортогжилт их байна
2018-11-18 13:15:00 - Хууль
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
2018-11-18 12:48:34 - Улс төр
С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг шалгах Түр хороо байгуулах хүсэлт гаргав
2018-11-18 12:44:04 - Эдийн засаг
Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол явагдана
2018-11-18 12:39:14 - Орон нутаг
Монгол, Оросын найрамдлын өдрүүд үргэлжилж байна
2018-11-18 12:33:07 - Орон нутаг
Арвайхээр хот шинэ цэвэрлэх байгууламжтай болжээ
2018-11-18 12:27:14 - Байгаль Орчин
Улаанбаатарт 8 градус хүйтэн байна
2018-11-18 12:21:06 - Улс төр
Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж эхэлнэ
2018-11-18 12:14:57 - Шар
Өнөөдөр хөх бар өдөр
2018-11-17 15:32:14 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсны улмаас төрсөн эхийнхээ аминд хүрчээ
2018-11-17 15:13:19 - Нийслэл
Залуучуудын чуулга уулзалт болж байна
2018-11-17 14:07:01 - Нийслэл
Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил 43 хувьд хүрчээ
2018-11-17 14:01:18 - Эдийн засаг
Гарал үүслийн гэрчилгээтэй хүнсний ногооны арилжаа зохион байгуулна
2018-11-17 13:50:38 - Спорт
С.Цэрэнчимэд ДАШТ-ээс дөрвөн насны ангиллаар медаль хүртсэн анхны бөх боллоо
2018-11-17 13:43:39 - Эрүүл мэнд
Томуугийн вакцинд 54 мянган хүн хамрагджээ
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-17 12:28:15 - Нийслэл
Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2018-11-17 12:01:18 - Улс төр
Хууль зүйн байнгын хорооны ирц бүрдэхгүй байна
2018-11-17 12:01:13 - Эдийн засаг
Өнөөдөр НӨАТ-ын баримтаа амжиж бүртгүүлээрэй
2018-11-17 11:55:17 - Нийслэл
Соёлын төв өргөөг “Хангарди” одонгоор шагналаа
2018-11-17 11:49:40 - Спорт
Монголын шигшээ баг тэмцээнээ өндөрлүүүлэв
2018-11-17 11:41:46 - Улс төр
ЧУУЛГАН: АН-ын бүлэг Ч.Улааны томилгоогоор завсарлага авлаа
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Өсөлтийн даавар хэрэглэвэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-17 10:13:28 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 09:59:16 - Технологи
Том, зузаан гар утас дэлгэгдээд таблет болж хувирна
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-17 09:33:53 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-11-16 19:21:15 - Улс төр
ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй
2018-11-16 17:38:00 - Нийслэл
Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг иргэдээр хэлэлцүүлж байна
2018-11-16 17:33:41 - Шар
"Уолт Дисней"-н алдагдсан хүүхэлдэйн кино Японоос олджээ
2018-11-16 17:13:55 - Энтертайнмент
Нэрт найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу агсны тухай “Арслан” номын нээлт боллоо
2018-11-16 16:32:31 - Нийслэл
НҮБ: Улаанбаатарын агаарын бохирдол Бээжингийнхээс өндөр байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-16 08:09:03 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболд нар уулзаж эвлэрэх тохироонд хүрсэн үү
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-16 12:05:03 - Хууль
Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагажээ
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Өсөлтийн даавар хэрэглэвэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-17 15:32:14 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсны улмаас төрсөн эхийнхээ аминд хүрчээ
2018-11-16 12:32:20 - Гадаад
Сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөсөн таван этгээдэд цаазын ял төлөвлөжээ