Баяр наадмаар иргэдэд үйлчлэх банк болон бусад үйлчилгээний газруудын ЦАГИЙН ХУВААРЬ

Түгээх    
2018-07-11 09:22:40 - Нийслэл

bank

БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД АРИЛЖААНЫ БАНКНУУДЫН АЖИЛЛАХ
ЦАГИЙН ХУВААРЬ

Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд  банкуудын ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.

ТӨРИЙН БАНК

Төрийн банкны Рапид харш дахь Цэнгэлдэх салбар долдугаар сарын 11-нд, Занабазар, 11 дүгээр хорооллын болон Зайсан дарь Оргил салбарууд 12-нд, Мөнгөн завьяа, Драгон, Сансар салбарууд 13-нд Хойморь (Хүнсний 4 дүгээр дэлгүүрээс хойш), Таван шар, Хорооллын салбарууд 14-нд, 50 мянгат (Түшиг их дэлгүүрийн өөдөөс харсан), Бөхийн өргөө салбарууд 15-ны өдөр  11.00-17.00 цагийн хооронд тус тус ажиллана.

ХААН БАНК

Хаан банкны бүх салбар нэгжүүд долдугаар сарын 11-13-нд амрах юм байна.

ХАС БАНК

Хас банкны И-мартын салбар долдугаар сарын 11-15-ны өдөр 10-21 цагийн хооронд ажиллана. Саппоро, Түшиг, 13 дугаар хороолол, Сансар  дахь салбар 11.00-17.00 цагийн хооронд нэмэлтээр ажиллана.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Худалдаа хөгжлийн банк  долдугаар сарын 11-14-нд бүх салбар амарна.Тэнгэр плаза, MCS, ГХЯ-ны өөдөөс харсан Энхтайван, Зоос гоёл, Саппорогоос Цамбагарав хүрэх замд байрладаг Сонгинохайрхан салбарууд  15-ны өдөр 10.30-16.30 цагийн хооронд ажиллана.

ГОЛОМТ БАНК

Голомт банк долдугаар сарын 11-13-нд бүх салбар амарна. Ард, Цамбагарав, Баянзүрх, Хан-Уул, хорооллын Москва салбарууд 14-нд, Солонго, Сансар бизнес төв, 120 мянгатын жетро, Москва салбар 15-нд 11.00-17.00 цагийн хооронд ажиллана.

УЛААНБААТАР БАНК

Улаанбаатар хотын банк долдугаар сарын 11-13-ны өдрүүдэд  бүх салбар амарна. Ард кино театрын замын эсрэг талд байрлах Чингэлтэй салбар 14-15-нд  11.00-17.00 цагийн  хооронд ажиллана.

КАПИТРОН БАНК

Капиторн банк долдугаар сарын 11,13-нд Шангри Ла  дахь салбар 11.00-17.00 цагийн хооронд ажиллана. 12-15-нд Их дэлгүүр дахь салбар 11.00-17.00 цагийн хооронд тус тус ажиллана.

АРИГ БАНК

Ариг банк долдугаар сарын 11-13-нд бүх салбарууд амарна. Харин 14,15-нд 40 мянгатын салбар 10-18 цагийн хооронд ажиллана.

КАПИТАЛ БАНК

Капитал банк долдугаар сарын 11-15-нд Нисэх тооцооны төвийн салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. И март тооцооны төв 10-21 цаг хүртэл ажиллана. Харин 14, 15-нд Хороолол болон найман шарга тооцооны төв дэх салбарууд нь ердийн цагийн хуваариар ажиллах юм байна.

shuhtg

-ШӨХТГ-Т “ХАРИУЦЛАГАТАЙ ЖИЖҮҮР” АЖИЛЛАНА-

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Үндэсний их баяр наадмын өдрүүдэд “Хариуцлагатай жижүүр” томилон ажиллуулна. “Хариуцлагатай жижүүр”-ээр томилогдсон ажилтнууд долоодугаар сарын 11-15-ны өдөр хүртэлх хугацаанд хуваарийн дагуу ажиллах ба цаг үеийн хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай гомдол, мэдээллийг агентлагийн удирдлагад шуурхай мэдээллэх, иргэдэд лавлагаа, зөвлөмж өгөх болон өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй юм.

Мөн хуваарийн дагуу ажиллах албан хаагчдад Үндэсний их баяр наадмын өдрүүдэд ажиллаж байгаатай холбогдуулан ёс зүйн өндөр шаардлага тавьж ажиллахыг шийдвэрт тусгайлан дурдсан байна. Тухайн өдрүүдэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв” ажлын 8 цагаар ажиллах ба хэрэглэгчдийн гомдол, мэдээллийг 18001284 дугаарын утсаар хүлээн авч, зөвлөгөө, мэдээлэл өгөх аж.

mergejliin hynalt

-БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛ, ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН
БАЙГУУЛЛАГЫН УТСАНД МЭДЭГДЭНЭ ҮҮ-

Мэргэжлийн хяналтын байгууллага Улсын баяр наадмын үеэр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, хоол хүнсний хордлого халдвар гарахаас сэргийлэх, хууль бус худалдааг таслан зогсоох, эрүүл ахуйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүн, үйлчилгээнээс татгалзахыг иргэдэд сэрэмжлүүлэн, хариуцлагатай жижүүр томилон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна.

Иргэн та өөрийн болон гэр бүл, ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө ил задгай, гар дээрээс худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнээс татгалзаж, баталгаатай, тээвэрлэлт, хадгалалтын горим алдагдагдаагүй хүнс сонгох, зөв, зохистой хэрэглэх, амралт, аяллаар явахдаа баталгаат зам, гүүрээр зорчин, хог хаягдлаа зөвхөн зөвшөөрөгдсөн хогийн цэгт хаяж, гал түймэр, үер усны аюулаас урьдчилан сэргийлээрэй. Болзошгүй эрсдэл, зөрчлийн талаар МХЕГ-ын шуурхай жижүүрийн 51+263072, НМХГ-ын шуурхай жижүүрийн 7012-8012 дугаарын утсанд болон тухайн орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэхийг хүсье.

emneleg

ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮД БАЯРЫН ӨДРҮҮДЭД 10.00-15.00 ЦАГИЙН
ХООРОНД АЖИЛЛАНА

Эрүүл мэндийн яам болон бусад салбар эмнэлгүүд  баяр ёслолын хоногуудад бэлэн байдалд ажиллана. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу ЭМЯ-нд 24 цагийн жижүүр ажиллана. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд мөн адил бэлэн байдалд ажиллана. Ялангуяа дүүргүүдийн өрхийн эмнэлгүүд долдугаар сарын 11-16-ны өдрүүдэд 10.00-15.00 цаг хүртэл ажиллана.

nomin

БАЯРЫН ӨДРҮҮДЭД ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫН
АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн  дагуу ажиллана.

Хүнсний дэлгүүр:  07 дугаар сарын  10–нд  09.00 –24.00  цагт ажиллаж, 07 дугаар сарын 11,12,13-нд амарч, 07 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Номин холдинг” ХХК–ний салбар дэлгүүрүүд: 07 дугаар сарын 06-15-ныг дуусталх хугацаанд Чулуун овоо Номин агуулах худалдаа 08.00-23.00, 22-ын товчоо Номин агуулах худалдаа 07.00-24.00, 32-ын тойрог Номин хайпермаркет 08.30-24.00, Драгон төвд Номин хайпермаркет 07.30-22.00 цаг хүртэл ажиллана.07 дугаар сарын 07-15-ныг дуустал “Номин”-ийн бүх супермаркетууд болон хайпермаркетууд бусад хамааралтай салбарууд амралтгүйгээр ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Сансар” сүлжээний бүх супермаркетууд 07 дугаар сарын 10-15–ны баяр наадмын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 08.00-24.00 цагт ажиллаж, “Сансар -6”,22-ын товчооны зүүн талд ”Сансар-22”, Баянзүрхийн товчоо “Сансар-39” 06:00 -24:00, Яармаг “Сансар -34” 07:00 -24:00 цагт ажиллана. Баярын бүх өдрүүдэд “Сансар-9” бөөний төв 09.00-21.00 цаг хүртэл хэвийн ажиллана. 07 дугаар сарын 10-нд “Сансар -10” 09:00 -21:00 цагт ажиллаж 07 дугаар сарын 11-14-нийг дуустал амраад 07 дугаар сарын 15-нд 09:00 -21:00 цагт ажиллана. 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Оргил супермаркетууд: 2018 оны 07 дугаар сарын 06-наас 14-ний өдрүүдэд Тусгаар тогтнолын ордны “Оргил” 09-22 цаг, Налайх,Сонсголон, Зунжин, Яармагийн Оргил салбар 09-22.30, Амгалан, Энканто,Зайсангийн Шилтгээн, Хорооллын төв 6 буудлын салбарууд 09.00-23.00 цаг хүртэл ажиллана.07 дугаар сарын 15-наас энгийн цагийн хуваариар ажиллана.

“Боса” сүлжээний дэлгүүрүүд Баярын өдрүүдэд “Боса -2”, бусад сүлжээ дэлгүүр, “Март” салбар дэлгүүрүүд 08.00-23.00 цагт тус тус амрахгүй ажиллана.

“Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд 07 дугаар сарын 10–нд 08.00–24.00 цагт ажиллана.Баярын өдрүүдэд  Нарны зам болон Нисэхийн “Миний хайпермаркет” 08.00-24.00 цаг, бүх сүлжээ дэлгүүрүүд амралтгүй ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Е -Маrt”  их дэлгүүр 07 дугаар сарын 09, 10-нд 09.00-23.00 цагт ажиллана. 07 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд 10.00-21.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 16-аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдааны  төв  07 дугаар сарын 10 –ныг дуустал амрахгүй ажиллаж,  07 дугаар  сарын 11–17-ыг дуустал амраад, 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв 07 дугаар сарын 10–нд  09.00 -19.00 цагт ажиллаж,  07 дугаар сарын 11-16-ны өдрийг дуустал амарна. 07 дугаар сарын 17–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1, 2 худалдааны төвүүд 07 дугаар сарын 10–нд 09.00 –20.00 цаг хүртэл   ажиллаж, 07 дугаар сарын 11-15-ны өдрийг дуустал амарч, 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана.                   

“Хүчит шонхор” худалдааны төв 07 дугаар сарын 10–нд өглөө 04.00–18.00 цагт  ажиллаж,  07 дугаар сарын 11-15-ныг дуустал амарч, 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ” авто худалдааны төв 07 дугаар сарын 09–нд 09.00–18.00 цаг хүртэл  07 дугаар сарын 10-нд 09-15.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11-14–нийг дуустал амарч, 07 дугаар сарын 15–ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 07 дугаар сарын 10-нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж,  07 дугаар сарын 11-15–нд  амарна. 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

НИЙТИЙН ХООЛ

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ресторан, баар, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 07 дугаар сарын 10–нд  ердийн цагийн хуваариар ажиллаж, 07 дугаар сарын 11, 12-нд амраад, 07 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.Тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторанууд цагийн хуваарийн дагуу ажиллана.

Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа  ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.

АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Үсчин, гоо заслын үйлчилгээний газрууд  07 дугаар  сарын 10–нд  2 ээлжтэй салон 09.00 –21.00  цаг, 1 ээлжтэй газар 09.00 -17.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд амарна. 

Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд 07 дугаар сарын 10–нд  09.00 –17.00  цаг хүртэл  ажиллаж, 07 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд амарна. 

Ахуйн үйлчилгээний бүх цэг салбарууд 07 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ердийн  цагийн  хуваарийн  дагуу явагдана.

УЛААНБААТАР ХОТЫН “ШУУРХАЙ УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ”

Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллана.Шуурхай үйлчилгээний алба – гомдол, саналыг 310005, 76111005 дугаарын утсаар тус тус хүлээн авч шуурхай үйлчилнэ.

ЦАХИЛГААН ХАНГАМЖ

Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны  гэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг Төвийн хэсгийн шуурхай үйлчилгээний алба - 343048, 343004, Баруун түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба -  345909  / БГД, СХД, ХУД /,   Зүүн түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба  -  353570   / СБД, ЧД, БЗД / дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.   Мөн дуудлагын төвийн 70047004 дугаараар дуудлагыг хүлээн авна.

УС ХАНГАМЖ

Баярын өдрүүдэд УСУГ болон Зөөврийн ус хангамжийн алба, ШУХАлбан дээр хариуцлагатай жижүүрүүд ажиллана. 07 дугаар сарын 11.12-ны амралтын өдрүүдээр цэвэр усны 4 машин, бохир усны 2 машин бэлэн байдалд ажиллана. Үйлчилгээтэй холбоотой санал гомдол, дуудлагыг 70157066, 70157016, Зөөврийн ус хангамжийн албаны 70157025 дугаарын утсаар авна.

ОРОН СУУЦ , НИЙТИЙН АЖ АХУЙ

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харъяа салбар компаний ээлжийн инженер, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамжийн талаарх дуудлагыг 70005454 утсаар, санал, гомдол, шуурхай ажиллагааны дуудлагыг 325595 дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.

ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ УЛААНБААТАР БУЯН”  КОМПАНИ

“Улаанбаатар  Буян” компани  баярын  өдрүүдэд  ердийн  цагийн  хуваарийн  дагуу 09.00 -16.00 цагийн хооронд амралтгүй ажиллана. Холбогдох утас:70162222

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

Зочин (59.153.114.34)
2018-07-12 00:55:16
Хун айж нохой гасламаар унэтэй химийн хортой жимс авах уу болих уу гэж эргэлзэж явна уу

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 17:39:53 - Эрүүл мэнд
Монгол хүүхдүүдийн сохролын түвшин дээшлэх хандлагатай байна гэв
2018-09-21 17:24:00 - Нийслэл
Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд өвөлд бэлэн байна
2018-09-21 16:59:32 - Улс төр
М.Энхболд: Төр тогтворгүй болохоор албан хаагч мэргэшиж чадахгүй байна
2018-09-21 16:39:55 - Нийслэл
Ерөнхий сайд АНУ дахь монголчуудтай уулзав
2018-09-21 16:34:39 - Нийслэл
У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна
2018-09-21 16:27:37 - Гадаад
Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна
2018-09-21 16:12:59 - Улс төр
УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт
2018-09-21 15:51:26 - Гадаад
Трамп Японы эрх баригч намын даргаар сонгогдсон Шинзо Абэд баяр хүргэв
2018-09-21 15:40:28 - Нийслэл
Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно
2018-09-21 14:51:14 - Гадаад
Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг таалал төгсөв
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-21 14:03:33 - Нийслэл
СЭМҮТ-д эмчлүүлж буй 15-тай хүүхэд мансууруулах бодис хэрэглэсэн байжээ
2018-09-21 14:00:31 - Орон нутаг
Хүдэр, Ерөө орчмын тариалангийн бүс нутагт 30 см-ын зузаан цасан бүрхүүл тогтжээ
2018-09-21 13:52:03 - Эдийн засаг
MoneyGram үйлчилгээний Монгол дахь агент банкуудын зөвлөгөөн боллоо
2018-09-21 13:50:21 - Нийслэл
Түрээсийн орон сууцны бүртгэлийг цахимаар явуулна
2018-09-21 13:47:55 - Хууль
Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
2018-09-21 13:43:12 - Улс төр
ФОТО: Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал зохион байгуулагдаж байна
2018-09-21 13:35:45 - Эдийн засаг
Хамтарсан зохицуулах хорооны хуралдаан болж байна
2018-09-21 13:25:19 - Эдийн засаг
“Номин тэтгэлэг” 2018-2019 зарлагдлаа
2018-09-21 13:03:31 - Хууль
Бөхийн өргөө удахгүй хэвийн үйл ажиллагаа явуулж эхлэх үү
2018-09-21 12:57:55 - Улс төр
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн болж байна
2018-09-21 12:38:06 - Эдийн засаг
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Баянхонгор аймагт нээлтээ хийлээ
2018-09-21 12:26:04 - Байгаль Орчин
“Агаарын бохирдлын асуудлыг өвөл цагийн утаагаар бүү төсөөл”
2018-09-21 12:22:09 - Шар
Дэлхийн аварга, Германы алдарт хөлбөмбөгч Лукас Подольски Хакухо аваргад өмсгөлөө бэлэглэжээ
2018-09-21 11:47:13 - Орон нутаг
Дархан, Сэлэнгийн замд нийт 1450 иргэн цасанд боогдсон байжээ
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-21 10:47:32 - Спорт
Г.Отгонцэцэг хүрэл медальтан болж, М.Уранцэцэг V байрт орлоо
2018-09-21 10:42:40 - Байгаль Орчин
Дархан-Уул, Сэлэнгэ аймаг чиглэлийн замын хөдөлгөөнийг нээлээ
2018-09-21 10:41:13 - Нийслэл
Маргааш томоохон худалдааны төв, захууд ажиллахгүй
2018-09-21 10:40:19 - Орон нутаг
Хилийн боомтууд дээр тусгай зөвшөөрөлгүйгээр гадаад валютын арилжаа эрхлэгчдийг цэгцлэх тухай санал илэрхийлжээ
2018-09-21 10:35:56 - Спорт
ДАШТ: Өнөөдөр Б.Хорлоодой, Г.Ганцэцэг болон Г.Хэрлэн нар барилдана
2018-09-21 10:35:22 - Улс төр
Монгол Улс, АНУ хамтарсан мэдэгдэл гаргав
2018-09-21 10:34:25 - Улс төр
Ерөнхий сайд 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурав
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-21 08:50:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2018-09-21 07:59:48 - Улс төр
Нийслэлийн МАН-ын дарга ӨНӨӨДӨР тодорно
2018-09-21 07:55:01 - Шар
Эрдэмтэд сэтгэл гутралын гурван үндсэн шинж тэмдгийг нэрлэжээ
2018-09-21 07:49:36 - Спорт
Чөлөөт бөхийн холбоо П.Орхоны допингийн асуудлыг хэрхэн шийдсэнээ тайлагнахгүй юм уу
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-19 07:52:01 - Улс төр
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны хурлын үеэр архидалт болж, багийн Засаг дарга амиа алджээ
2018-09-19 16:34:09 - Нийслэл
Цагдаагийн дарга нар 10 мянган ам.доллар, 50 сая төгрөг бэлнээр авсан байж болзошгүй гэв
2018-09-19 07:58:04 - Улс төр
Г.Мөнхбаяр: Сайдаар ажиллахад ямар ашиг байх вэ дээ, ажил хийх “кайф” л өгсөн
2018-09-20 16:35:38 - Нийслэл
ШУУРХАЙ: Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ чиглэлийн замуудыг хаалаа
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-19 15:44:42 - Шар
Охидын 1000 гаруй нүцгэн зураг цуглуулсан 17 настай этгээдийг саатуулав
2018-09-19 17:54:13 - Нийслэл
“Приус 30” автомашиныг санаатай шатаасан уу
2018-09-19 08:07:34 - Эдийн засаг
"Тавантолгой"-н дансаа нээлгэх гэсэн иргэдийн хөлд Хөрөнгийн бирж дарагдаад байна
2018-09-19 08:37:21 - Шар
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ