А.Билгүүтэйгийн хонгор халзан соёолонгийн түрүү магнай боллоо

Түгээх    
2018-07-12 10:02:57 - Спорт

НЭМЭЛТ: 10:56 ЦАГТ

-ХӨВСГӨЛ АЙМГИЙН РАШААНТ СУМ СОЁОЛОНГИЙН ТҮРҮҮГ АВЛАА-

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812,  Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын Соёолон насны морьдын уралдаанд шандас сорих хурдан хүлгүүд барианд орж ирлээ. Соёолонгийн уралдаанд Хөвсгөл аймгийн Рашаант Амарсанаагийн Бигүүтэйгийн хурдан хонгор халзан үрээ түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ.  

Аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын харъяат Цэрэндоржийн Мөнхбаярын цавьдар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Доржсүрэнгийн Ганхуягийн хээр үрээ гуравт хурдлав. Айргийн дөрөв, тавд Ховд аймгийн Мянгад сумын уяач Загджавын Мөнхсайханы  хонгор, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харъяат Гончигийн Хадхүүгийн хар үрээ хурдалж, наадамчин олноо баясгалаа.

soyolon

soyolon

soyolon


ЭХЛЭЛ: 09:02 ЦАГТ

 

-СОЁОЛОН НАСНЫ МОРЬД ГАРААНЫ ЗУРХАЙГААС ЭРГЭЛЭЭ-

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр хүчит бөхийн  барилдаан гурвын даваанаас үргэлжилж, Хүй долоон худагт хүлэг морьдын уралдаан болохоос гадна сур, шагайн харваа онч мэргэнээ тодруулах юм.

Яг одоо соёолон шандасаа сорихоор гарааны зурхайгаас хөдөллөө.Тун удахгүй түрүү магнай барианы зурхайд орж ирж уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулах нь ээ.Нас насны морьдын уралдаанд эрлийз морьдыг оролцуулахгүй ялгаж оруулж байна. Соёолон насны морины сэрвээний өндөр 140 см байх ёстой.

Унаач хүүхдүүдийн хувьд стандартын хувцсыг өмсүүлж оролцуулж байна. Хурдан морины салбар хороо эдгээр шаардлагаа уяачдад тавьж хяналт сайтай байгаа юм. Соёолон насны морьдын уралдаанд газар газраас ирсэн 280 гаруй хурдан хүлэг бүртгүүлж шандас шалгахаар болжээ.

Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаанаас соёолонгийн уралдаан олон нийтийн анхаарлыг татаж, наадамчин олон Хүй долоо худгийг зорих нь элбэг. Учир нь соёолонгийн тоосонд дарагдвал хийморь сэргэдэг, түрүүнд хурдалсан хүлгийн хөлсөнд хүрвэл тэр жилийн хиймороо даадаг гэх Монголчууд сүжиглэдэг билээ.

Г.ИТГЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.ТҮШИГ

Ц.БАЯРБААТАР

soyolon

soyolon

soyolon

soyolon

soyolon

soyolon

 soyolon

soyolon

soyolon



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 11

Зочин (66.181.188.168)
2018-07-12 14:43:22
ер нь бол жинхэнэ хөдөө хөхөрч гадаа гандаж яваа тэр малчид нь л морь малаа уяж өөрсдийн хүүхдээр унуулах хэрэгтэй. хүний хүүхдээр морь унуулахыг хуулиар хориглох хэрэгтэй тэгвэл энэ олон хөл толгойгүй уяач нэр зүүгсэд зэгцэндээ орно.

Зочин (66.181.188.168)
2018-07-12 14:40:32
морь уяах нь байтугай унаж чадахгүй өөрийн нэр дээр уралдаж байгаа адуунынхаа зүсийг ч мэдэхгүй, ялгахгүй юмнууд морь уялаа, уяач гэж хуцалцахаа болих хэрэгтэй. монголчууд энэ нэг мөнгө эрх мэдэлтэй хүмүүст пялдагдаж нэр дээр нь морио уралдуулдаг хурдан морь өгдөх эргүү зангаа болих хэрэгтэй. үнэхээр морины ажлаа өөрсдөө хийдэг, өөрийн хүүхэд үр ачаар морио унуулдаг хүмүүст цол олгодог болох хэрэгтэй. энэ дарга, захирал гэсэн таван цаастай хулгайчуудыг зайлуулж байж наадам цэвэр шударга болно

Зочин (66.181.188.168)
2018-07-12 14:35:15
ардын хүүхдүүд морио уяад төрийн наадамд уралдуулахаа болсон шүү дээ. ардын хүүхдүүдийн гайгүй ганц нэг адууг дарга нар эрлийз гээд захиалгаар хасуулчихна, харин өөрсдөө жинхэнэ эрлийзүүдээ уралдууж айрагдуулж байна. бөх үзэх гэхээр хурган дарга нар нь хамаг билетээ шагчидад өгөөд халаасаа түнтийлгэж байна. ингэж наадамшуу юм хийлээ гэж хөөрцөглөж байхаар больсон нь дээр.

Зочин (66.181.186.218)
2018-07-12 12:56:40
үнэн шүү бид ухаанаа уралдуулж эх ороноо хөгжүүлье

Ард аюуш (27.123.214.123)
2018-07-12 12:54:10
Нэг ч хүүхдээс сэтгэгдэл сонсож гарсангүй. Мөнгөөр худалдсан морьд цаана нь асар том морины галын эзэд. Наадмын гоёо гэж олны танил эрхмүүд гадаадынхан гарах юм. Манай дамба шар хад баянхошуу хайлаастынхан харагдахгүй юм даа. Хорвоо яасан хатуу юм вэ дээ

Зочин (66.181.176.154)
2018-07-12 12:14:55
эдгээр хүмүүс өнөөгийн монголчуудын үнэн нүүр царайг бичжээ. Мөнгө төгрөг ихтэй баячууд хамгийн хурдан гэсэн морьд худалдан авч манай нэртэй уяачид аар мөнгө шагнал өгч айрагдуулах нь уяачдын эрдэм.Харин морьдын унадаг унаач хүүхдүүд нь эгэл борчуулын жаалууд бодоход босс ар гэрт хэд гурван мөнгө өгдөг юм шүү дээ.

Д. Сүхбаатар (203.169.49.123)
2018-07-12 12:11:36
Монголчуудаа, одоо адгуусныхаа хөлсөнд биш өөрийнхөө оюун ухаан, хөдөлмөрөө шүт. Тэр чинь биднийг хөгжил-дэвшил сайхан амьдралд аваачна. 21-р зуунд амьдарч байгаа гэдэгээ бүү март!

Zochin (67.161.195.236)
2018-07-12 11:58:28
Henii hen gedeg huuhed unasan yum bol. Terniig manai setguulch nar bas asuuj todruulmaar baina. Tsaashdaa heregtei unasan huuhed uyasan uyachtai ni.

Зочин (43.242.243.189)
2018-07-12 11:41:31
Яг үнэн шүү. Түрүүлсэн соёолонг эзэн нь гэх залуу хэн ах ч гэнэ бэлэглэсэн гээд л ярилцлага өгч өглөө. Хүүхдийн хөдөлмөр угаасаа үнэгүй шдээ. Тэд мөнгөтэй хүмүүсийн боол болдог юм.

Үзэгч (43.242.243.189)
2018-07-12 11:36:35
Наадам сайхан болж бна. Морь үзлээ. Түрүүлсэн болон аман хүзүүдсэн, айрагдсан морьдын эзэд болон уяачид л ТВ-р гарч ярилцлага авах юм. Түүнийг унасан хүүхдүүдийн ( бодвол халтар царайлсаа бх лдаа хөөрхийс) дүрсийг ч харуулахгүй юм. Морь түрүүлэхэд тэдгээр хүүхдийн гавьяа оролцоо маш их баймаарсан даа. Морьдын эзэд мэдээж мөнгөтэй хүмүүс мөнгөөр зодоод аль л хурдан хүлгүүдийг худалдаад авчихна, сайн уяачдад хангалттай зоос хаяад уяулчихна, унаач хүүхэд бол амьдрал тааруу айлд багахаан мөнгө амлаад хүүхдээр нь унуулчихна. Тэгээд хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг болж байгаамдаа😭😭😭. Баяр наадмын үеэр таагүй зүйл бичсэндээ хүлцэл өчье! Ер монголчуудын үнэн нүүр царай л энэ бхаа даа. Сайхан наадаарай!

Зочин (202.179.25.48)
2018-07-12 10:07:00
Доод торолт адгууснаас хийморь авна гэж байхуу оюунт хумуун торолхтон ухэр монголчууд бол авнаа авнаа ухэр юм чинь

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-17 16:12:43 - Хууль
Амиа алдсан алба хаагчдыг дурсах "Бид мартахгүй" хүндэтгэлийн өдөр тохиож байна
2018-07-17 16:10:34 - Гадаад
Үргэлжлэн орж буй аадрын улмаас Бээжин 650 орчим нислэгээ цуцалжээ
2018-07-17 15:51:15 - Орон нутаг
Хэнтий аймагт хүүхдийг эрсдэлээс хамгаалах ажил хийгдэж байна
2018-07-17 15:46:51 - Улс төр
Ээлжит бус чуулган хуралдуулах тухай албан бичиг илгээв
2018-07-17 15:31:34 - Шар
Нэрт хөлбөмбөгч Неймарын зурагтай тонн орчим кокаин хураан авчээ
2018-07-17 14:50:10 - Орон нутаг
Үерийн улмаас орон гэргүй болсон 163 иргэнийг сургуулийн дотуур байранд байрлуулжээ
2018-07-17 14:37:40 - Орон нутаг
Борнуур сумын гүүр үерт автаж, эвдэрсэн тул хөдөлгөөнийг хязгаарлаад байна
2018-07-17 14:37:03 - Нийслэл
“Гэрэлт гудамж”-ны үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийжээ
2018-07-17 14:22:26 - Нийслэл
Мэргэжлийн байгууллагууд 24 цагаар тээврийн товчоодод ажиллаж байна
2018-07-17 14:18:49 - Хууль
Баяр наадмын үеэр 665 иргэнийг эрүүлжүүлжээ
2018-07-17 14:11:30 - Гадаад
БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг наршихаас сэргийлэхийг зөвлөж байна
2018-07-17 14:06:02 - Гадаад
Путин, Трамп нар уулзаж, харилцаагаа хэвийн болгох эхний алхмаа хийв
2018-07-17 13:41:42 - Энтертайнмент
Өвөрмонголд Олон улсын найрал дууны долоо хоног зохиогдож байна
2018-07-17 13:35:15 - Хууль
Хоригдлууд хохирогчдоо 50 гаруй сая төгрөг шилжүүлжээ
2018-07-17 13:19:51 - Боловсрол
Япон, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар долоон сургууль баригдана
2018-07-17 13:16:46 - Шар
ФОТО: “Алтан дагина“ цомын эзэн Францын шигшээ баг эх орондоо ирлээ
2018-07-17 12:59:16 - Эрүүл мэнд
Г.Батсуурьт "Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан" цол хүртээжээ
2018-07-17 12:42:39 - Боловсрол
Шатсан цэцэрлэг ирэх намар гэхэд шинэ байртай болно
2018-07-17 12:25:37 - Нийслэл
Төв Цэнгэлдэх хүрээлэнд анх удаа “Press room” ажиллуулав
2018-07-17 12:06:47 - Гадаад
Bloomberg: Жэфф Безос энэ цаг үеийн хамгийн баян хүнээр тодров
2018-07-17 12:02:59 - Эрүүл мэнд
Энэ сарын 27-нд элэгний В, С вирусыг үнэгүй оношилно
2018-07-17 11:53:21 - Орон нутаг
З.Энхболд бэлгэнд ирсэн хурдан азаргануудын төлийг аймгийнхаа уяачдад өгчээ
2018-07-17 11:49:19 - Энтертайнмент
Германы “Чингис” хаан хамтлаг Дадал суманд сүндэрлэх бүтээн байгуулалтыг сурталчилна
2018-07-17 11:44:39 - Улс төр
Азийн сайд нарын бага хуралд оролцогчид талархлаа илэрхийлжээ
2018-07-17 11:33:03 - Орон нутаг
Орон нутагт гурван иргэнийг эрэн хайж байна
2018-07-17 11:23:06 - Нийслэл
Хөшигийн хөндийн нисэх буудалд 5.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулна
2018-07-17 11:20:53 - Хууль
Өнгөрсөн онд зам тээврийн ослоор 55 хүүхэд амиа алджээ
2018-07-17 11:08:55 - Орон нутаг
Эксковаторын шанаганд сууж, тэмцлээ илэрхийлжээ
2018-07-17 11:08:15 - Орон нутаг
Мотоцикльтой хоёр иргэнийг буудсан ноцтой хэргийг шалгаж байна
2018-07-17 11:07:03 - Нийслэл
Гадаадын 60 гаруй орны удирдагчдаас баярын мэндчилгээ иржээ
2018-07-17 11:03:58 - Энтертайнмент
Б.Дэлгэржаргал: Өдөрт дунджаар 2000 гаруй иргэн “ЛэндМн” аппликейшн ашиглан зээл авч байна
2018-07-17 10:33:28 - Улс төр
Засгийн газраас Япон улсад 100 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
2018-07-17 10:29:23 - Сонгууль
Өлгий суманд дахин үер буужээ
2018-07-17 08:22:44 - Байгаль Орчин
Улаанбаатарт 25 хэм дулаан байна
2018-07-17 08:21:24 - Эрүүл мэнд
Я.Ганболд: Голионы сүүл сорно гэдэг янз бүрийн өт хорхой хүний биед шууд орж байна гэсэн үг
2018-07-17 08:21:22 - Энтертайнмент
С.Бичүү: Ш.Гүрбазар ах надад “Оройтох нь ээ, оройтох нь” гэж хэлсэн
2018-07-17 08:21:19 - Нийслэл
ФОТО: Зайсангийн бурхантай хөшөө хариуцах эзэнгүйн улмаас нурахад ойрхон байна
2018-07-17 08:21:12 - Хууль
Монголчууд тав хоног баярлахдаа 28 иргэнээ цаг бусаар алдлаа
2018-07-17 08:19:51 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2018-07-16 18:53:06 - Спорт
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бамбарыг Катарт шилжүүлэн өгөв
Их уншсан
Их сэтгэгдэлтэй