Сурын харваачдад улсын цол олгож, шагайн харвааны шагнал гардууллаа

Түгээх    
2018-07-12 19:34:20 - Нийслэл

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээнд нэг, хоёр, гуравдугаар байр эзэлсэн харваачдад улсын цол олголоо.

Зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын цолны үнэмлэх, тэмдгийг нь гардуулан өгсөн юм.

Үндэсний сурын харваанд эрэгтэй харваачдаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:

  • 40 сумнаас 37 онож түрүүлсэн Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, Засагт хан клубын харваач, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Баатарын Дашзэвэгт Монгол Улсын “Мэргэн” цол
  • 40 сумнаас 35 онож хоёрдугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн харваач, Монгол Улсын спортын дэд мастер Хорлоогийн Цогбаярт Монгол Улсын “Гарамгай харваач” цол
  • 40 сумнаас 35 онож гуравдугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Монгол Улсын спортын мастер Нармандахын Алтансүхэд Монгол Улсын “Гоц харваач” цол олголоо.

Үндэсний сурын харваанд эмэгтэй харваачдаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:

40 сумнаас 37 онож түрүүлсэн Увс аймгийн Тэс сумын уугуул, “Алдар ЖЕМ” багийн харваач Монгол Улсын мэргэн Дамирангийн Норжмаад Монгол Улсын “Даян мэргэн” цол тус тус олголоо.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шагайн харваан төрөлд нэг, хоёр, гуравдугаар байр эзэлсэн багийн тамирчдад шагнал гардууллаа.

Шагайн харвааны тэргүүн байрыг Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн Болд Төмөр Ерөө компанийн баг, тамирчид эзэллээ. Хоёрдугаар байрт Монгол Улсын үлэмж дархан мэргэн Л.Болд ахлагчтай Улаанбаатар төмөр замын баг, гуравдугаар байрт Монгол Улсын хошой мэргэн Д.Чүлтэм ахлагчтай Баянхонгор аймгийн баг тамирчид шалгарсан юм.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-16 11:17:47 - Нийслэл
АИ-92 шатахуун дахин 30 төгрөгөөр нэмэгдлээ
2018-07-16 11:13:12 - Нийслэл
Дөрвөн настай хүүхэд усанд осолджээ
2018-07-16 10:57:35 - Нийслэл
Зарим зах өнөөдрөөс ажиллаж эхэллээ
2018-07-16 10:53:51 - Спорт
Ж.Нарантунгалаг “One Championship Pursuit of Power“-т ялалт байгууллаа
2018-07-16 10:39:47 - Шар
Дуурийн дуучин Ч.Бадрал “Golden star-2018”-ын эзэн боллоо
2018-07-16 09:16:28 - Байгаль Орчин
Энэ сарын 20-ныг хүртэл ихэнх нутгаар УСАРХАГ БОРОО орно
2018-07-16 09:13:21 - Нийслэл
Дэлхийн жишигт нийцсэн байт харвааны талбай эгэл залуусын санаачлага, хөдөлмөрөөр босч байна
2018-07-16 09:13:17 - Эрүүл мэнд
Хоолны хордлогод орсноос хойш 24 цаг өнгөрсөн бол ходоодоо угаах нь хамгийн сайн арга
2018-07-16 09:13:13 - Энтертайнмент
Монгол хаад дэлхийн одон орон судлалын анхны төвүүдийг байгуулсан түүхтэй
2018-07-16 09:13:10 - Спорт
Францчууд 20 жилийн дараа дахин дэлхийн “Алтан дагина” цомын эзэн болов
2018-07-16 09:12:10 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-07-15 15:51:18 - Хууль
Солонгос иргэдийн эд зүйл хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ
2018-07-15 15:29:45 - Спорт
Хөл бөмбөгийн ДАШТ-ий алтан цомын эзэн өнөөдөр тодорно
2018-07-15 13:43:25 - Байгаль Орчин
Улаанбаатарт 18-20 хэм дулаан, бороо орно
2018-07-15 13:38:55 - Орон нутаг
Сэлэнгэ аймгийн наадамд сумын заан Б.Орхонбаяр түрүүлжээ
2018-07-15 13:21:29 - Спорт
Бельгичүүд ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2018-07-15 13:16:22 - Хууль
Сэрэмжлүүлэг: Дөрвөн настай хүүхэд усанд осолджээ
2018-07-14 16:48:27 - Нийслэл
Нарантуул зах 18-наас, Хархорин 17-ноос ажиллана
2018-07-14 16:01:51 - Спорт
Англи, Бельгийн шигшээ багтай хүрэл медалийн төлөө тоглоно
2018-07-14 14:08:43 - Хууль
Орон нутгийн замд хяналт шалгалт хийж байна
2018-07-14 13:58:05 - Нийслэл
Нийслэлийн амралт зугаалгын бүсэд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэжээ
2018-07-14 13:21:14 - Байгаль Орчин
Усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2018-07-14 10:56:50 - Байгаль Орчин
Улаанбаатарт 28 хэм дулаан байна
2018-07-14 10:54:24 - Нийслэл
Наадмын маргааш НАМАР
2018-07-14 10:54:21 - Энтертайнмент
“Гурван бүдүүн” хамтлаг А.Мөнгөншагай: Би илүү гоё, шинэ сэдэв хайж байна
2018-07-14 10:54:18 - Энтертайнмент
М.Пүрэвсүх: Бүргэдээ хар нялхаас нь тэжээсэн болохоор бүр ижил дасал болчихдог юм
2018-07-14 10:54:15 - Хууль
Ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй сайхан наадлаа
2018-07-14 10:53:56 - Энтертайнмент
Өнөөдөр хонь өдөр
2018-07-13 17:21:14 - Нийслэл
Ч.Санжаадамбад хоёр өрөө байр бэлэглэжээ
2018-07-13 17:13:07 - Нийслэл
Томоохон захууд энэ сарын 16-ныг хүртэл ажиллахгүй
2018-07-13 16:59:41 - Спорт
Эрлийз дунд насны морьдын уралдаанд 112 хүлэг тоосоо өргөнө
2018-07-13 16:35:48 - Нийслэл
Дэлхийн инновацийн жагсаалтад манай улс 53-р байрт оржээ
2018-07-13 16:20:33 - Спорт
Азийн наадмын сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдөх тамирчдын нэрс тодорлоо
2018-07-13 15:40:29 - Боловсрол
Монгол сурагчид Олон улсын математикийн олимпиадаас зургаан медаль хүртжээ
2018-07-13 15:14:36 - Нийслэл
Наадмаар томоохон супермаркетууд ажиллаж байна
2018-07-13 15:00:17 - Нийслэл
Зөвшөөрөлгүй бохирын шугам татсанаас үүдэн зам цөмөрчээ
2018-07-13 14:11:47 - Улс төр
Д.Сумъяабазар гишүүн Японд туслах ажлыг эхлүүллээ
2018-07-13 13:42:52 - Байгаль Орчин
Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар дулаарна
2018-07-13 13:28:36 - Эрүүл мэнд
Өрхийн эмнэлгүүд ажиллаж байна
2018-07-13 13:03:42 - Энтертайнмент
Н.Батсуурь “Ланд крузер-200” автомашин гардан авлаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй