ТОЙМ: Шинэ аваргатай, Даян мэргэнтэй наадам боллоо

Түгээх    
2018-07-13 11:34:59 - Спорт

Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн үндэсний их баяр наадмын тоймыг хүргэж байна. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, Төрийн хүндэтгэлийн тоглолтын ерөнхий найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар гурав дахь жилдээ ажилласан юм.

Тоглолт, наадмын нээлт, хаалт хоёр “Мөнхөд бат оршиг” гэсэн нэг агуулгатай бөгөөд энэ нь бидний хэл, бичиг, газар шороо, тусгаар тогтнол, ёс заншил, өв соёл зэрэг зүйлсийг наадмынхаа нээлтэд чухалчлан харуулсан. Энэ жилийн наадмын нээлтэд түүх домог гэхээсээ илүү монгол хүний аж байдал, ахуй амьдралын соёл онцлогийг харуулж, тоглолтоороо ч, нээлтээрээ ч Монгол хүн олон болох болтугай гэдгийг ерөөсөн юм.

-УЛСЫН АРСЛАН Н.БАТСУУРЬ 31 НАСАНДАА АВАРГА БОЛЛОО-

Улсын Баяр наадамд улсын арслан Н.Батсуурь улсын аварга Ч.Санжаадамбаар ес давж, 31 насандаа УЛСЫН АВАРГА боллоо. Увс аймгийн Ховд сумын харьяат Намсрайжавын Батсуурь нь 1987 онд төрсөн. 2007 онд аймгийн начин, 2011 онд аймгийн арслан, 2013 онд улсын харцага, 2014 онд улсын харцага цолыг хүртсэн. Хоёр жилийн өмнө тэрбээр төрийн наадамд найм давж байсан юм. Монголын ард түмэн “Шинэ аваргад цол нь даруулга, ёс жудаг болно биз ээ. Аварга гэдэг эрхэм алдар цол тэр бүр тийм ч амар олддог эд биш байх аа. Даах л хэрэгтэй” гэх үгийг манай сайтаар дамжуулан дайж байна.

-НАЧИН ЦОЛТОН ЗУРГАА ТӨРСӨН САЙХАН НААДАМ БОЛЛОО-

-Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, “Өрмөн уул” ХХК, “Жавхлант” дэвжээний бөх Баярсайханы Батжаргал

-Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, “Тавантолгой” ХК, Онцгой байдлын Ерөнхий газрын бөх Шоовдорын Дарханбат

-Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хантайшир” дэвжээ, Хилийн цэргийн 0208-р ангийн бөх Цогбадрахын Бямба-Очир

-Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, “Булган хангай” дэвжээ, “Сод монгол” групп, Зэвсэгт хүчний 034-р ангийн бөх Дашзэвэгийн Амаржаргал

-Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, ТЭЦ-4 ТӨХК, “Импрайлд Гоулд Майнинг” ХХК, “Сүлд” спорт хороо, Шүүхийн шийдвэрийн ерөнхий газрын 435-р ангийн бөх Батбаярын Даваа-Очир

-Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Мөнхийн үсэг” групп, “Хүч” спорт хороо, “Их богд” дэвжээ, “Баянхонгор хөгжил” сангийн бөх Нацагсүрэнгийн Золбоо.

-ХАРЦАГА ЦОЛТОН ГУРАВ ТӨРЛӨӨ-

-Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Монгол шуудан” ХК, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 013-р ангийн бөх Шарын Мөнгөнбаатар

-Завхан аймгийн Отгон сумын харьяат, “Хаан даатгал” ХХК, “Даян” дэвжээ, Зэвсэгт хүчний 325-р ангийн бөх Төрмөнхийн Бэгзсүрэн

-Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Мөнхийн үсэг” групп, “Хүч” спорт хороо, “Их богд” дэвжээ, “Баянхонгор хөгжил” сангийн бөх Нацагсүрэнгийн Золбоо.

azarga

 

-ЭНЭ ЖИЛИЙН ҮНДЭСНИЙ БАЯР НААДМААР ГАЗАР ГАЗРЫН 1281 ХУРДАН
ХҮЛЭГ ТООСОО ӨРГӨЛӨӨ-

Хязаалан насны морьдын уралдаанд 364 морь бүртгүүлснээс 236 нь уралдсан

-Түрүү магнайд УИХ-ын гишүүн Х.Болорчулууны хүрэн үрээ,

-Аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сум, МУТМУ Дамбын Хишигжаргалын зээрд үрээ

-Айргийн гуравт Увсын Тэс, Цогт-Очирын Дамдин-Ядамын цоохор үрээ

-Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Дэлгэр, Зоригтбаатарын Шижирбатын бор халзан үрээ

-Айргийн тавд Төв аймгийн Баян сум, Баасангийн Нямжавын халтар үрээ орлоо.

Шүдлэн насанд 308 үрээ бүртгүүлснээс 201 нь тоосоо өргөж наадамчин болноо баясгав

-Түрүү магнайд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Х.Гарьдмагнайгийн бор үрээ,

-Аман хүзүүнд Увс аймгийн Зүүнговь сумын уяач Б.Норовсамбуугийн халиун үрээ,

-Айргийн гуравт Сүхбаатар аймгийн Гантөмөрийн хонгор үрээ,

-Айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн уяач Д.Очирсүрэнгийн хул үрээ,

-Айргийн тавд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач О.Батболдын хул үрээ давхиж, барианд орлоо.

Азарганы уралдаанд 201 бүртүүлснээс 153 нь уралдсан

-Түрүү магнайд Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул, сумын алдарт уяач Б.Баттөрийн зэгэл бидэртэй азарга,

-Аман хүзүүнд Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул, Тод манлай уяач Ононгийн хүү Батбилэгийн хурдан хээр азарга,

-Айргийн гуравт Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Д.Баянбатын наран хонгор азарга,

-Айргийн дөрөвт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын үугуул, Нэргүйн Атарбаярын зээрд азарга тус тус орлоо.

-Айргийн тавд Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Ганхуягийн хээр орж, тус тус хурдаллаа.

Их насанд 384 морь бүртгүүлснээс 339 нь уралдсан

-Түрүү магнайд Улаанбаатар хотын Багахангай дүүргийн харьяат Шаравын Мөнгөншагайгийн залуу зээрд,

-Аман хүзүүнд Хөвсгөл аймгийн харьяат Батсайханы Саянсанаагийн хээр зоос морь,

-Айргийн гуравт Дундговь аймгийн Хулд сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Баярсайханы Лхагва-Очирын хонгор халзан морь,

-Айргийн дөрөвт Завхан аймгийн Дөрвөлжин сумын уяач Дайдийхүүгийн Баяраагийн хүрэн дөрвөлжин морь,

-Айргийн тавд Говь-Алтай аймгийн уугуул, МАКС группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатарын хүрэн саран дэвсгэртэй хос арвай морь

Их насны хурдан морьдын уралдааны үеэр есөн хүүхэд мориноос унасан бөгөөд хоёр нь зөөлөн эдийн гэмтэл авч, үлдсэн хүүхдүүдийн биед ил шарх сорви байхгүй байсан гэж албаныхан мэдээлсэн.

soyolon

Соёолон насанд 280 бүртгүүлснээс 240 нь уралдсан

-Түрүү магнайд Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул Амарсанаагийн Билгүүдэйн хонгор халзан

-Аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын харьяат, уяач Цэрэндоржийн Мөнххуягийн цавьдар

-Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Доржпүрэвийн  Ганхуягийн хээр

-Айргийн дөрөвт Ховд аймгийн Мянгад сумын уугуул, уяач Загджавын Мэндсайханы хонгор

-Айргийн тавд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, уяач Гончигийн Хадхүүгийн хар соёолон айрагдаж унасан хүүхэд, уясан эзнээ баярлууллаа.

Даага 261 морь бүртгүүлснээс 112 нь уралдсан.

-Хурдан дааганы уралдаанд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул УИХ-ын гишүүн, Зам тээвэр хөгжлийн сайд Жадамбын Бат-Эрдэнийн бор даага түрүүлсэн. Гэвч Ж.Бат-Эрдэнийн бор даагыг эрлийз хэмээн шүдэлгээн дээр хассан аж. Тиймээс аман хүзүүг нэг байраар урагшлуулан, Н.Баярхүүгийн хүрэн даагыг түрүүлсэнд тооцлоо.

-Түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул Т.Төрмөнхийн хүрэн даага

-Аман хүзүүнд Ховд аймгийн Мянгад сумын уугуул Б.Энхбаярын халтар даага орж, наадамчин олноо баясгав.

-Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Тариалан сумын Батбаярын хээр даага

-Айргийн дөрөвт Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат Норовсамбуугийн хурдан буян  хурдаллаа.

 

ҮНДЭСНИЙ СУР ХАРВААНД 580 ХАРВААЧ ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРИЛОО

Эрэгтэй харваачдаас

ТЭРГҮҮН БАЙРАНД: 40 сумнаас 37 сум онож түрүүлсэн Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул Засагт хан Клубын харваач Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Баатарын Дашзэвэг “Монгол Улсын Мэргэн” цолоор

ДЭД БАЙРАНД: 40 сумнаас 35 сум онож хоёрдугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн харваач Монгол Улсын спортын дэд мастер Хорлоогийн Цогбаяр “Монгол Улсын гарамгай харваач” цолоор

ГУТГААР БАЙРАНД: сумнаас 35 сум онож гуравдугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул Монгол Улсын спортын мастер Нармандахын Алтансүх “Монгол Улсын Гоц харваач” цолоор

ДӨРӨВДҮГЭЭР БАЙРАНД: Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, “Алдар ЖЕМ” багийн харваач Монгол Улсын спортын мастер Нармандах Алтантулга 35 оноогоор

ТАВДУГААР БАЙРАНД: Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул “МОНДЭ” компанийн харваач Монгол Улсын мэргэн Хасагын Болдбаатар 35 оноогоор

Sur

Эмэгтэй харваачдаас

ТЭРГҮҮН БАЙРАНД: 40 сумнаас 37 сум онож түрүүлсэн Увс аймгийн Тэс сумын уугуул Алдар Жем багийн харваач Монгол Улсын Мэргэн Дамирангийн Норжмаад "Монгол Улсын Даян Мэргэн" цолны болзол хангалаа

ДЭД БАЙРАНД: Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул Мэргэн зэв багийн харваач Монгол Улсын мэргэн Гийнаагийн Батзаяа 36 оноогоор

ГУТГААР БАЙРАНД: Дорнод аймгийн Баяндун сумын харьяат МОНДЭ багийн Монгол Улсын Гарамгай харваач Чагнаадоржийн Гандаваа 33 оноогоор

ДӨРӨВДҮГЭЭР БАЙРАНД: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын уугуул Хилчин спорт хорооны харваач Монгол Улсын спортын мастер аймгийн мэргэн Ганболдын Энхмандах 33 оноогоор

ТАВДУГААР БАЙРАНД: Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул Дорноговь аймгийн харваач Монгол Улсын спортын мастер аймгийн мэргэн Энхбатын Сайханчимэг 32 оноогоор тус тус эзэллээ.

-ШАГАЙ ХАРВАА ХАРВААНД-

Шагайн харвааны тэргүүн байрыг Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн Болд Төмөр Ерөө компанийн баг, тамирчид эзэллээ.

Хоёрдугаар байрт Монгол Улсын үлэмж дархан мэргэн Л.Болд ахлагчтай Улаанбаатар төмөр замын баг,

Гутгаар байрт Монгол Улсын хошой мэргэн Д.Чүлтэм ахлагчтай Баянхонгор аймгийн баг тамирчид шалгарсан юм.

 

hui doloo

-ХҮЙ ДОЛОО ХУДАГТ ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧИЛГҮЙ НААДАМ БОЛЛОО- 

Хүй долоо худагт 30 байгууллагын 1250 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй хэсэг хурдан морьдын уралдаан зохион байгууллаа. Энэ жил уралдаан дагах автомашины тоог бууруулж, гэмт хэрэг гарч болзошгүй бүх цэгүүдэд явуулын камер байрлуулсан. Мөн халаасны хулгай хийж болзошгүй 30 этгээдийг саатуулж, хэв журмын эргүүлийг 24 цагаар ажиллуулж урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулснаар гэмт хэрэг зөрчилгүй цэгцтэй наадам боллоо.

osol

-НААДМЫН ӨДӨР ОСЛЫН УЛМААС ГУРВАН ХҮНИЙ АМЬ НАС ЭРСЭДЖЭЭ- 

Наадмын өдөр буюу долдугаар сарын 11-ний өдөр Архангай, Өвөрхангай, Дундговь, Дархан уул аймгуудад ноцтой зам тээврийн осол гарчээ. Ослын улмаас гурван  хүний амь нас хохирч, зургаан  хүн  хүнд бэртсэн байна.

Өчиигдрөөс эхлэн Улаанбаатар хотоос орон нутаг руу гарах чиглэлийн хөдөлгөөн эрс нэмэгджээ. Баянзүрх, 22-ын товчооны замууд, зуслангийн зам буюу 32-н тойргоос  долоон буудал чиглэлийн авто замуудад хөдөлгөөний ачаалалтай байгаа аж. Иймээс  хөдөө, орон нутгийг зорих гэж байгаа жолооч нарт тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэлгүй, хамгаалах бүсээ зүүж анхаарал болгоомжтой явхыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

tsengeldeh

-БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД 27 ХҮҮХЭД ТӨӨРЧЭЭ- 

Үндэсний их баяр наадмын энэ өдрүүдэд цагдаагийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт хэв журмын хамгаалалт болон авто, явган, морьт эргүүлд үүрэг гүйцэтгэн наадамчин олны аюулгүй байдлыг ханган гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж байгаа юм.

Баяр наадмын өдрүүдэд 27 хүүхэд төөрснийг цагдаагийн алба хаагчид эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн бөгөөд одоогоор ноцтой гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй байна. Наадамчин олон Та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, хулгайлах гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлж Хүй долоон худагт сайхан наадаарай.

М.АМАРЖАРГАЛ

Гэрэл зургийг Ц.ЭНХТАЙВАН, Ц.БАЯРБААТАР, Г.ТҮШИГ

 

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 6

Irgen (202.9.42.3)
2018-07-15 16:05:58
Naadmin neelt goe bolloo.Dambiin Hishgee.Batsuuri gj dan hogiin garuud naadamd ner n garahaar durgui hureed bh uom.Zodoonch.horchin teneguud.

Irgen (202.9.42.3)
2018-07-15 16:05:51
Naadmin neelt goe bolloo.Dambiin Hishgee.Batsuuri gj dan hogiin garuud naadamd ner n garahaar durgui hureed bh uom.Zodoonch.horchin teneguud.

Irgen (202.9.42.3)
2018-07-15 16:05:45
Naadmin neelt goe bolloo.Dambiin Hishgee.Batsuuri gj dan hogiin garuud naadamd ner n garahaar durgui hureed bh uom.Zodoonch.horchin teneguud.

Irgen (202.9.42.3)
2018-07-15 16:05:31
Naadmin neelt goe bolloo.Dambiin Hishgee.Batsuuri gj dan hogiin garuud naadamd ner n garahaar durgui hureed bh uom.Zodoonch.horchin teneguud.

Зочин (64.119.16.145)
2018-07-14 10:25:12
Тод манлай Онон, Дамбын Хишигжаргал гэж новшнууд монгол наадмыг эрлийз адуугаар уралдаж доромжилж байгаа шүү. Энэ новшнуудын Эрлийзийг сайн хасах ёстой шүү. Монгол наадмыг эрлийз наадам болгосоор удаж байна.

Зочин (64.119.16.145)
2018-07-14 10:24:50
Тод манлай Онон, Дамбын Хишигжаргал гэж новшнууд монгол наадмыг эрлийз адуугаар уралдаж доромжилж байгаа шүү. Энэ новшнуудын Эрлийзийг сайн хасах ёстой шүү. Монгол наадмыг эрлийз наадам болгосоор удаж байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-23 13:03:28 - Боловсрол
Ж.Гантулга: Цэцэрлэгт 2-5 насны бүх хүүхдийг энэ сарын 25-наас цахимаар бүртгэж эхэлнэ
2018-07-23 13:03:17 - Хууль
Он гарсаар 465 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллажээ
2018-07-23 12:51:14 - Орон нутаг
Говь-Алтай аймгийн Чандмань суманд цасаар шуурчээ
2018-07-23 12:45:15 - Нийслэл
Цахилгаан шугам сүлжээний ноцтой аваараас урьдчилан сэргийллээ
2018-07-23 12:37:50 - Орон нутаг
Архангай аймгийн дөрвөн сумын хорио цээрийг цуцаллаа
2018-07-23 12:29:50 - Орон нутаг
Найман аймгийн 58 сумыг эрчим хүчээр бүрэн хангажээ
2018-07-23 11:44:46 - Нийслэл
Зөвшөөрөлгүй самар жимс түүж, ан ав хийхгүй байхыг сануулж байна
2018-07-23 11:44:43 - Орон нутаг
Булган аймагт хоёр хүүхэд аянгад цохиулжээ
2018-07-23 11:24:44 - Нийслэл
"Таван богд" компанийн галерейн байранд гал гарчээ
2018-07-23 10:49:38 - Эдийн засаг
НӨАТ: 10 сая төгрөгийн гурван азтан тодорлоо
2018-07-23 10:42:31 - Спорт
МУГТ Г.Өсөхбаяр тэргүүтэй уулчид Хан Тэнгэр ууланд авирна
2018-07-23 10:06:51 - Улс төр
“Төвийн бүсийн чуулга уулзалт-2018” эхэллээ
2018-07-23 10:03:45 - Байгаль Орчин
Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байсныг иргэдийн хүсэлтээр зогсоожээ
2018-07-23 10:01:24 - Эдийн засаг
ТӨРИЙН БАНК: Монголд анх удаа РЕПО хэлцэл хийж, валютын эх үүсвэр татаж чадлаа
2018-07-23 09:35:08 - Байгаль Орчин
Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2018-07-23 09:14:05 - Спорт
О.Мөнхзолбоо: Сүүлийн нэг секундэд өрсөлдөгчөө ялж, Оюутны дэлхийн аварга болсон
2018-07-23 09:07:06 - Энтертайнмент
Жүжигчин У.Цогтбаяр: Би өрөмний өт шиг л “амьтан” байсан
2018-07-23 09:06:06 - Хууль
Ерөнхий сайд аа, Засаг дарга нар НИНЖА нарын амиа алдсан хэргийг хав дараад байна
2018-07-23 09:01:03 - Улс төр
Б.Цогтгэрэл: Зам засварын ажилд 60 тэрбум төгрөг шаардлагатай ч 20 тэрбумыг баталж өгсөн
2018-07-23 08:57:33 - Хууль
Тэрбум гаруй төгрөгийн хахуулийн хэрэгт холбогдсон байцаагчийг цагаатгах тогтоол гаргажээ
2018-07-23 08:52:08 - Эдийн засаг
Монгол Улсад 2018 онд нийт 836 сая ам.долларын санхүүжилт хийгдэхээр хүлээгдэж байна
2018-07-23 08:25:52 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2018-07-22 13:57:19 - Спорт
"Токио-2020" олимпийн наадмын тасалбарын үнийг зарлав
2018-07-22 13:51:40 - Нийслэл
Бензин цацуулж, ахыгаа хамгаалж түлэгдсэн залуу амиа алджээ
2018-07-22 13:46:44 - Нийслэл
Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй иргэдээс судалгаа авч байна
2018-07-22 13:44:48 - Орон нутаг
Үерийн үеэр нэг хүүхэд бэртэж, 20 хүүхэд баримт бичиггүй болжээ
2018-07-22 13:42:30 - Нийслэл
Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол явагдана
2018-07-22 11:52:55 - Шар
Б.Жаргалсайхан: У.Хүрэлсүхийг "сэлэм”-ээ гаргаж ирээд, сайдуудаа цавчаад хаячих болов уу гэсэн тэгсэнгүй дээ
2018-07-22 11:49:35 - Орон нутаг
Тэмээний үнэ өсчээ
2018-07-22 11:44:42 - Орон нутаг
Үерийн голомтод цэвэрлэгээний болон халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна
2018-07-22 11:30:02 - Нийслэл
Залуу монгол судлаачдын зуны сургууль эхэллээ
2018-07-22 11:21:16 - Байгаль Орчин
Дуу цахилгаантай бороо орно
2018-07-22 11:08:02 - Байгаль Орчин
Үер усны аюулын дараа халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмж
2018-07-22 10:55:30 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2018-07-21 17:37:38 - Спорт
Чөлөөтийн охид гурван медаль хүртэв
2018-07-21 17:24:37 - Орон нутаг
Ширгэсэн Өлхөний сайр 11 жилийн дараа устай болж үерлэжээ
2018-07-21 17:15:16 - Гадаад
Трамп Хойд Солонгосын хүний эрхийг хамгаалах зорилготой хуульд гарын үсэг зурав
2018-07-21 17:09:32 - Нийслэл
Гал унтраах техникийн олон төрөлт спортын аварга шалгаруулах тэмцээн болж байна
2018-07-21 15:21:54 - Нийслэл
Германы ЭСЯ-наас IV дэлгүүр хүртэлх замын зорчих хэсгийг түр хугацаагаар хаана
2018-07-21 15:07:59 - Нийслэл
110кВ-ын анкер тулгуур унах аюулаас урьдчилан сэргийлж чаджээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй