“Гурван бүдүүн” хамтлаг А.Мөнгөншагай: Би илүү гоё, шинэ сэдэв хайж байна

Түгээх    
2018-07-14 10:54:21 - Энтертайнмент

shagai

“Гурван бүдүүн” хамтлагын А.Мөнгөншагайтай ярилцлаа.

-Танай хамтлаг “Free man” гэдэг нэртэй байсан гэдэг. Яагаад гурван бүдүүн гэдэг нэртэй болсон бэ?

-Анх бид нар арван жилийн хүүхдүүд байхдаа "Такт гурав" гэдэг нэртэй хамтлаг байгуулж байсан. Арван жилээсээ оюутан болоод салахдаа “Sky Zone” гэдэг нэртэй хамтлаг бас байгуулсан. Манай “sky zone” хамтлаг Эрдэнэт, Дарханд их нэртэй хамтлаг байсан гэж боддог. Яагаад гэвэл бид нар дуу бичлэгийн студи байхгүй байсан ч өөрсдөө хичээж дүрс бичлэгийн янз янзын зориулалтын студид дуу бичүүлдэг байлаа. Соёлын төвийн тайзан дээр дуулж бичүүлэх тохолдол ч байсан. “Sky Zone” хамтлагт байхад манай одоогийн хамтлагийн “38-тай аав”, “Холын чи минь” гэдэг дуугаа гаргаж байсан. Энэ хамтлагт манай хамтлагаас Эрдэнээ бид хоёр л байсан.  2003 онд “Гурван бүдүүн” хамтлаг гэж байгуулж байсан. Гэхдээ 2003 онд “Free men” гэдэг нэртэйгээр байгуулагдаж байсан. Дуучин Лхамаа эгч болон өөр уран бүтээлчид энэ нэрийг санал болгож байсан юм. Уран бүтээлээ чанартай хийж эхлээд шинэ клип гаргаад албан ёсоор хамтлагийнхаа нэрийг тавих болов. Ямар нэрээр явах талаар ярилцаад “Гурван бүдүүн” гэж өгсөн. Тэр үед одоогийнх шиг тарган байгаагүй. Сонирхолтой байх үүднээс ингэж нэр өгсөн. Нэрнийхээ утгыг дагаад яалтачгүй гурван бүдүүн болсон. Маш их таргалсан. Өөрсдөө ч их таргалсан, хамтлагийн нэр хүнд  ч өссөн. Энэ хугацаанд бүтэн гурван цомог гарсан байна.

shagai

-“1616” ГЭДЭГ ЛАВЛАХ БАЙГААГҮЙ БОЛ “ХОЛЫН ЧИ МИНЬ” ГЭДЭГ
ДУУ БАЙХГҮЙ БАЙХ БАЙСАН-

-Та яагаад “Холын чи минь” дууг  зохиосон бэ. Таны анхны ая шүлгийг нь зохиосон дуу гэж сонссон ?

-Би ямар нэгэн урлагийн сургуульд төгсөөгүй, хөгжим бүжиг төгсөөгүй, ямар нэгэн сургалт төгсөөгүй байсан. Зүгээр л зүрх сэтгэлээсээ л дуу хөгжим зохиох дуртай хүүхэд байлаа. Хүүхдүүдтэй цуг гадаа, орцонд гитар их тоглож, рок хөгжим хүртэл сонсдог байсан юм. Рок хамтлагуудын гитарын солоог дуурайж тоглодог. Тухайн үед Монголоос Харанга, Хурд, Никитон хамтлагууд  гарч ирж байсан тэд нарын дууг бас их дуурайж дуулдаг байсан. Тэр үеээс л хөгжимд их орсон. Би уран бүтээл хийж хамтлаг байгуулах мөрөөдөлтэй Улаанбаатар хотыг ганцаараа зорьсон. Тухайн үед Эрдэнэт Улаанбаатар хоёр их хол санагддаг байлаа. Учир нь бид нарыг жоохон хүүхэд байхад галт тэрэг л Улаанбаатар Эрдэнэт хооронд явдаг байсан. Улаанбаатар хотод ирээд ахындаа түр зуур амьдардаг байсан юм.

shagaiТухайн үед “1616” гээд Монголын хамгийн анхны утасны лавлах байдаг байсан даа. Би нэг өдөр юм асуух санаатай залгасан юм. “1616” гэдэг лавлах байгаагүй бол “Холын чи минь” гэдэг дуу байхгүй байж ч болох байсан сонин байгаа биз. Намайг залгах үед оператор нь утсаа нээлттэй орхиод явчихсан. Тэр үед цаанаас нь ахиад нэг хүн холбогдож таараад тэгээд  хоорондоо  утсаар ярьж таарсан юм. Тэр охинтой танилцаад сүүлдээ утсаар ярьдаг болсон. Нэг өдөр тэр охинтой ярих гэж залгах үед байхгүй байж таарсан юм. Харин өрөөнийх нь охин байж таарсан. Миний тэр холбогдсон охин эмэгтэй найзтайгаа байр түрээсэлдэг оюутан охин байсан юм билээ. Тэр охиныхоо өрөөний найзтай нь  тэгэж анх хобогдож үерхэж эхэлсэн.  Бид хоёр дандаа утсаар  ярьдаг уулзаж үзээгүй. Хамгийн эхний бөгөөд эцсийн удаа намайг гаргаж өгөх гэж ирсэн юм. Би Эрдэнэт явснаас хойш бид хоёр уулзаагүй. Эрдэнэтээс байнга утсаар ярьж, захиагаар харилцдаг. Миний бараг анхны хайр гэж хэлж болно. Би Улаанбаатарт ирэхэд тэр охин сургуулиа төгсөөд гадагшаа явсан. Надад тэр охины зураг байдаг байсан юм. Тэр зургийг хараад

Хараад ханашгүй юм даа зургийг чинь

Хайрлаад хайрлаад учрахгүй юм даа хорвоо минь

Хүнийх биш минийх л байгаарай чи минь

Хүсэл сэтгэлийг минь хүлээж аваарай хайрт минь

Холын чи минь хүрээд ирдэг ч болоосой

Хонгор чамтайгаа мөдхөн уулзах юмсан гэж зохиож байлаа.

-“Гуч хүрсэн бүсгүй” дуу яаж бүтсэн бэ?

Ээж, аав хайрын тухай олон дуу гаргасан. Гэхдээ сүүлийн үед аав ээж хайрын тухай дуу зохиож гоё клип хийсэн ч хөгжмийн ертөнц гоё сэдэв хүсдэг болжээ. Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн Яруу найрагч Я.Отгонбаяр гээд манай найз “Шагай хоёулаа ганц хоёр дууны шүлэг харья. Манайд ирээд чи ирж хараач” гэсэн.  Тухайн үед би гитараа тэднийд авч орсон юм. Надад зөндөө олон шүлэг үзүүлсэн. Тэр дунд нь “Гуч хүрсэн бүсгүй” гэдэг шүлэг байсан юм. Манай найз чи энэ шүлгийг тоохгүй байх гээд цаашаагаа тавих гэхэд нь би буцааж шүүрээд авсан. Харсан чинь  маш гоё шүлэг байсан л даа. Эмэгтэй хүний гоо сайхан, үзэсгэлэнт төрхийг  магтсан дуу юм. Эмэгтэй хүн гуч хүрэхээр ухаан нь төгөлдөр болдог, бие галбир нь  ч гэсэн цогц болдог. Бүх л зүйл нь төгс болдог талаар маш сайн шүлэглэсэн байсан. Гитараа аваад ороод ирсэн байсан болохоор шууд ая нь ороод ирсэн дээ. Дуугаа гаргаад хамтлагтайгаа дуулая гэж би анх бодсон юм. Тэгтэл өмнөх дуугаа цацах гэж завгүй байсан учир зөвшөөрөөгүй. Нэг ёсондоо гологдсон гэсэн үг. Тэгээд сүүлдээ миний нэг таньдаг хүн дуулахаар болж байсан. Бүр клипээ гаргах гэж байсан гээд бод доо. Тэр үед яагаад ч юм өөрөө дуулах юм бол энэ дуу амилах юм шиг санагдаад, өөрөө дуулахаар шийдсэн.

shagai

-ГУЧ ГАРСАН БҮСГҮЙ ДУУГ ГАРГАХ ГЭЖ 10 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛСАН-

-Гуч гарсан  залуу гэдэг дуу гарсан байсан та энэ талаар тайлбар хэлээч? Ямар хүн дуулаад байгаа юм бол?

-Дуучин биш өөр ажил эрхэлдэг залуу юм билээ.  Миний дууны программыг олж авсан. Хаанаас олж авсан юм бол мэдэхгүй. Хамтлаг дуучдын программыг бидний тоглолт хийсэн газруудаас ч юм уу яаж ийж байгаад олж авдаг юм байна. Ая нь яг хэвээрээ үгийг нь жаахан өөрчлөөд дуулсан байсан. Тэр дуугаа цахимаар youtube-ээр клип хийлгээд хятад руу цацсан байсан. Би “Гуч хүрсэн бүсгүй” дууг гаргах гэж 10 сая төгрөг зарцуулсан.   Миний хоёр жилийн хүч хөдөлмөр шингэсэн. Би оюуны өмчийг маань хуулгайлсан байна гэж анхааруулах маягаар хэлэхэд ерөөсөө тоогоогүй. Монголд оюуны өмчийг дээдэлж чадахгүй байгаа юм. Би оюуны өмчийн газар өгөгдлөө гаргаад нэлээн уджээ. Уг нь бол ойлгомжтой зүйлийг шийдэхэд амар баймаар юм гэж бодож байна.

shagai-Танай хамтлаг шарын шашинтай гэдэг. Сүүлийн үед дэлгэрэх болсон бусад шашны талаар юу гэж боддог вэ?

-Би Монголчууд нэг л зүйл дээр эвлэлдэн нэгдддэг байсан гэж боддог. 1911 онд Монголчууд Манжаас тусгаарлаж Богдхаант Монгол улсаа байгуулж байсан. Тэр үед хүмүүс Богд хаант улсаа  байгуулахад нэгдэж , Богд хааныг улсынхаа удирдагч болгож хаанаараа өргөмжилсөн. Бүгдээрээ Богд хааныгаа шүтэж мөргөдөг. Шашин дотроо эвлэлдэн нэгдсэнийхааа хүчээр улс орноо аварч чадаж байсан. Энэтхэг төвдөөс Бурханы шашин орж ирсэн гэдэг боловч Монголын шашин болж чадсан.

Учир нь ийм удаан жил Монголын хөрсөнд дасан зохицон хувьсан өөрчлөгдсөн юм. Энэ шашин хайрлах, уучлах, энэрэх, нэгүүсэх талаар сургадаг бидний эмээ өвөө өвөг дээдэс шүтдэг байсан учир адилхан бурханы шашинг шүтдэг.

-Та дахин бие даасан ямар уран бүтээл гаргах вэ?

-Сая хамтлагаараа шинэ уран бүтээл гаргасан .” Иргэж санагдах аавын хайр “ гээд... Өвөр Монголын алдартай хөгжмийн зохиолч Рашигава гэх хүн аяыг нь зохиосон. 1990 онд  Өвөр Монголд нэлээд хит болж байсан. Ийм дууг бид урсгал чиглэлийг нь өөрсдийн жанарт тохируулж дуулж, клип хийсэн. Хувийн уран бүтээл гэх юм бол “Дэрвэгэр сормууст”-гээд шинэ уран бүтээл гаргаж байна. Гэхдээ зарим  хүмүүс намайг дөч хүрсэн бүсгүй, дөч хүрсэн залуу гэх дуу гаргаач гэж их хэлдэг. Би хэзээч тийм дуу гаргахгүй. Гуч хүрсэн бүсгүй гэдэг дуу гаргасан тэгээд л боллоо. Би илүү өөр гоё шинэ сэдэв хайж байгаа.  Одоо “Дэрвэгэр сормууст”  гэх дууныхаа клипнийхаа зураг авалтыг авах гэж байна. Дэрвэгэр сормуустай охидыг хайж байгаа.  Энэ дуу бол аль ч насныхан сонсож болохоор дуу юм. “TJ entertainment” хамтран шинэ уран бүтэээлээ өлгийдөн авах гэж байна.

Ж.ДАРИЙМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 9

zochin (202.9.42.4)
2018-07-16 23:59:00
mundag shuu kk ene neg heseg humuusiin comment iig unshihleer taniig muulsan bhiin. ta bitii tii oorooro amidar ah mine amjilt . setgel bhad bolnoo ta

Зочин (139.5.219.181)
2018-07-15 14:49:13
Гурван баасны хvvдий!

зочин (183.83.254.71)
2018-07-15 14:13:50
мундаг сайн хамтлага шүү амжилт хүсье монголчууд маань одоо хараал урсагсан тэнэг дуунууд хошин шогуудыг цэгцлэх хэрэгтэй тэгэж гэмээн хүүхэд залуус өв тэгш хүмүүжлийн нэг үндэс болно

зочин (183.83.254.71)
2018-07-15 14:13:47
мундаг сайн хамтлага шүү амжилт хүсье монголчууд маань одоо хараал урсагсан тэнэг дуунууд хошин шогуудыг цэгцлэх хэрэгтэй тэгэж гэмээн хүүхэд залуус өв тэгш хүмүүжлийн нэг үндэс болно

Зочин (202.21.107.18)
2018-07-15 09:36:43
Сайхан уран бүтээл хийсэнд баярлах ёстой.үгүй байлгүй дээ. Гурвуулаа нийлээд зэгзгэр бүсгүй дуу хийгээрэй амжилт хүсье үзье

Зочин (64.119.24.130)
2018-07-15 09:33:56
зссс. мэдэх ч үгүй юм байна. Сураггүй гарууд өөрсдийгөө өөд нь татжээ.

zochin (77.136.204.115)
2018-07-14 17:44:00
amjilt . vnen tasarhai hamtlag . yu yasan kamerton

zochin (64.119.19.190)
2018-07-14 15:24:53
Amjilt hvsie

Зочин (150.129.141.36)
2018-07-14 14:24:55
хар тамхичин мариухан нууцаар татдаг шvv

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-12 17:48:40 - Хууль
Хотын төвд ил задгай авто худалдаа эрхэлдэг иргэдийг нүүлгэн шилжүүллээ
2018-12-12 17:18:37 - Нийслэл
НИТХ: Налайхын шинэ зам хоёр урсгал, дөрвөн эгнээтэй байна
2018-12-12 16:44:38 - Нийслэл
Монгол Улс ирэх жил гаднаас авах ажиллах хүчний тоог 20 хувиар бууруулахаар боллоо
2018-12-12 16:37:37 - Хууль
Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг дахин хорьжээ
2018-12-12 16:33:26 - Нийслэл
“ТҮЦ” машинаас “Өр төлбөргүй эсэх лавлагааг” авч болно
2018-12-12 16:12:23 - Нийслэл
Д.Цогтбаатар: Энэтхэгт суугаа Элчин сайд хүн зодсон нь тогтоогдвол эргүүлэн татна
2018-12-12 16:09:04 - Улс төр
Я.Содбаатарыг чөлөөлөх асуудал хоёр дахь удаагаа хойшлов
2018-12-12 15:56:50 - Улс төр
С.Жавхлан УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсгээ зурлаа
2018-12-12 15:54:09 - Нийслэл
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” дэх зам, спорт цогцолборыг нийслэлийн өмчид бүртгэлээ
2018-12-12 15:40:26 - Нийслэл
СӨХ-той газар ашиглалтын гэрээ байгуулж байна
2018-12-12 15:36:33 - Спорт
Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан бямба гарагт болно
2018-12-12 15:23:25 - Хууль
Хар тамхи хэрэглэж мансуурсан 19-24 насны залуусыг үйлдэл дээр нь баривчилжээ
2018-12-12 15:10:35 - Орон нутаг
Ханбогд сумын нутагт 466 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа
2018-12-12 15:08:35 - Улс төр
УИХ-ын гишүүдийг орлогоо нотлохыг шаардав
2018-12-12 14:33:39 - Нийслэл
Нийслэлийн 17 байршилд явган хүний зам талбай гаргалаа
2018-12-12 14:28:29 - Нийслэл
Онцгой байдлынханд мэргэшлийн зэрэг олгоно
2018-12-12 14:28:11 - Нийслэл
Б.Зангад, А.Долгор, Ж.Золбаяр нарыг Хангарди одонгоор шагналаа
2018-12-12 14:23:58 - Улс төр
10 аймагт дулааны станц барих төслийн явц ахицтай байна
2018-12-12 14:16:44 - Хууль
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын өөрчлөлтийг бүртгэхээс татгалзав
2018-12-12 14:05:50 - Энтертайнмент
UFC групп “Сайн үйлсийн аян” зохион байгууллаа
2018-12-12 13:23:02 - Байгаль Орчин
ФОТО: Нийслэлийн агаарын чанар 740-д хүрч УТАА гамшгийн хэмжээнд хүрлээ
2018-12-12 13:19:17 - Нийслэл
СТАТИСТИК: Улаанбаатарчуудын сарын дундаж цалин 1.156.200 төгрөг байна
2018-12-12 12:56:50 - Улс төр
Байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-12 12:54:16 - Хууль
Төрийн ордныг согтуу жолооч мөргөж, осол гаргажээ
2018-12-12 12:53:04 - Улс төр
​Г.Баясгаланг "Эрдэнэс Монгол" компанийн ТУЗ-ийн даргаар томилжээ
2018-12-12 12:47:15 - Нийслэл
Алтжин, Барс, Бөмбөгөр худалдааны төвүүдэд зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүн борлуулж байжээ
2018-12-12 12:44:21 - Улс төр
С.Бямбацогт: ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар шалгагдаж буй гишүүдийн мэдээлэл ирсэн
2018-12-12 12:02:50 - Орон нутаг
Зам тээврийн ноцтой ослын улмаас 23-47 насны залуус газар дээрээ амиа алджээ
2018-12-12 11:59:34 - Хууль
Бусдын биеийг хууль бусаар үнэлүүлж байсан эмэгтэйг дайчлан баривчилжээ
2018-12-12 11:58:23 - Шар
Домогт хөлбөмбөгчин Петер Шмейхель Монголд ирлээ
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-12 11:24:51 - Спорт
Дэлхийн цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнээс 53 медаль хүртлээ
2018-12-12 11:12:34 - Нийслэл
Үнэт цаасны хоёр компанийн эрхийг цуцаллаа
2018-12-12 11:12:11 - Нийслэл
Энхийг сахиулагчид Афганистаныг зорилоо
2018-12-12 11:06:41 - Эдийн засаг
М.Болдоо: Зээлийн хүүг бууруулах нь бидний зорилт хэдий ч хөрс алга
2018-12-12 11:02:30 - Улс төр
Н.Оюундарь, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Г.Тэмүүлэн нар ЖДҮХС-гийн асуудлаар бүрэн эрхээсээ түдгэлзэх бичигт гарын үсэг зуралгүй үлджээ
2018-12-12 10:40:39 - Нийслэл
Нийслэлийн засаг даргын томилгоог хэлэлцэх хугацаа тодорхойгүй байна
2018-12-12 10:34:56 - Хууль
БНСУ-д нярай хүүхдээ нойлд орхиж явсан Монгол эмэгтэйг баривчилжээ
2018-12-12 10:31:42 - Нийслэл
Хиймэл дагуулын тусламжтайгаар газрын гадаргын хэмжилт хийдэг боллоо
2018-12-12 10:27:43 - Орон нутаг
Хилийн боомтууд энэ сарын 29-нд амарна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө