Наадмын маргааш НАМАР

Түгээх    
2018-07-14 10:54:24 - Нийслэл

naadam

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяраа өргөн дэлгэр, өнөтэй сайхан тэмдэглэн өнгөрүүллээ. Нартай хуртай, начин, заан, харцага, арслантай, эрхий мэргэн харваачтай, хурдан хүлгүүд нь торгон жолоо өргүүлж, хамрын самсаа шархируулсан Монгол түмний их наадам ийнхүү өндөрлөв.

Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар бороо хур орсон тул хурдан морьдын хөл дагасан их тоос манарсангүй. Дээрээс нь бүх насны морьдын тусгай чиг үүрэг бүхий найман машин дагасан нь ихээхэн онцлог үйл явдал болов. Өмнөх жилийн жишгээр эрлийз, монгол адуугаа ч чамгүй сайн ялгаж уралдууллаа. Засгийн газраас

-Дорноговь аймгийн наадмыг 07 сарын 28-29-нд,

-Өмнөговь аймгийн наадмыг 07 сарын 05-06-нд,

-Говьсүмбэр аймгийн наадмыг 07 сарын 07-08-нд,

-Дорнод, Дундговь, Төв аймгийн наадмыг 07 сарын 09-10-нд,

-Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон аймгийн наадмыг  07 сарын 10-11-нд,

-Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн наадмыг 07 сарын 10-11-нд,

-Хэнтий аймгийн наадмыг 07 сарын 13-14-нд тэмдэглэхээр тогтоосон.

Уг товын дагуу аймгууд наадмаа тэмдэглэн өнгөрөөснөөр энэ зуны баяр наадмын үйл ажиллагаа үндсэндээ өндөрлөх учиртай. Долдугаар сар гарсаар орон даяар бороо хур орж, гандуу цагийн байдал өнгөө овоо сайхан засч байна. Нар буцснаас хойш цаг уурын байгууллагуудаас ган тайлах үйл ажиллагааг нэлээд сайн зохион байгуулав.

Наадмын маргааш намар гэдэг.  Өнгөрсөн жил нийт нутгаар зудын байдал нүүрлэсэн тул улсын нөөцийн өвс тэжээл үлэмж багассан. Тиймээс ч энэ жил тариа, буудай, өвс тэжээлээ сайн бэлтгэж, гандуу цагийн өвөлд бэлэн болох их ажил биднийг хүлээж байна. Нүүдэлчин ахуйтай, байгаль цаг уурын байдалд захирагдан амьдардаг манайх шиг оронд наадмын дараачаас эхлэн, өвөлд бэлтгэх үүрэг ногддог.

Найр наадам хэсч явсаар гаднаа чимх өвс, үмх тэжээлгүй намартай золгоход л тэр айл өвлийг яаж өнгөрүүлэх нь тодорхой болно. Ургац хураалт ч ялгаагүй. Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээг үл тоолгүй ургац хураалтдаа бэлтгэж, цагт нь ажлаа эхэлбэл нойтон цасанд ургацаа даруулахаас сэргийлж чадна.

Халуун зунаар хахир өвлийн бэлтгэл ярилаа гэж хачирхах хэрэггүй. Байгалийн гамшиг гэдэг хэлж бус хийсч ирдгийг харуулах сургамж бидэнд их бий. Тиймдээ ч "наадмын маргааш намар" гэх нь наадмын маргааш л намар болдог гэсэн үг биш. Харин наадмын маргаашаас өвөлдөө бэлтгээрэй гэсэн сануулга юм.

Дэлгэр зун, намрын налгар өдрүүдэд хадлан тэжээлээ базааж, өвлийн бэлтгэлээ хангах цаг хугацаа хангалттай байна. Харин түүнээс хойш бол тэнгэр аашаа үзүүлж, хайруу өвлийн жавар тачигнасан үед хэчнээн харамсаад, алга тосоод нэмэргүй билээ.

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 21

иргэн (202.179.24.68)
2018-07-17 15:38:33
Өвөлжилтын тал дээр Малчид нээг их санаа зовохгүй байх өө Учир нь Ид өвлөөр Улсаас Өвс хадлан өгчихөнө Сургуулийн сурагчид Албан байгууллагуудаас Лаа шүдэнз Нэмнээ гээд Хүчээр зохион байгуулалттай Туламжийн Эд зүйлс хүлээгээд авчихана Дэм дэмэндэ Дээс эрчиндээ гэгчээр иймэрхүү маягаар Өвлөө өнтөй давчихдаг дөө Ахй зүйлгүй харин ч Хүйтэрэхээс өмнө сайн Наадаад авах юм шүү

зочин (66.181.169.66)
2018-07-16 17:51:13
Малчдад туслах аян ч гэх шиг төрийн албан хаагчдаас мөнгө татдаг. Хувийн мал шүү дээ. хувь хүн хөрөнгөө яах нь өөрсдийнх нь асуудал бишүү зун төрийн албан хаагчдад гээд кг ааруул тос үнэгүй өгдөг билүү. Нэгдлийн, төрийн мал юм бол туслахсан.

, (66.181.169.162)
2018-07-16 13:56:23

Зочин (103.229.176.130)
2018-07-16 08:55:24
Наадамын маргааш намар гэж зүгээр л нэг толгой холбосон үг ... үнэнхэрэгтээ бол 7 сарын 11-ний улсын наадам дуусангуут залгаад аймаг сумын наадамууд үргэлжилнэ ... дараа нь 8 сарын сүүлчээс эхлээд найр хуримын сезон эхлэнэ ...

Одооныхүмүүсын Сэтгэхүй (103.254.120.86)
2018-07-16 02:10:45
Одооны хүмүүсийн сэтгэхүй баас болжээ Яагаад ийм тэнэг болцгооцын болдоо аргагүй үхэр монгол болж дуусжээ хөөрхий сэтгэгдлүүдийг уншлаа арайл гутамшигтай монгол хөгжихгүйнээ энэ хэдэн адуу мал ард иргэд нь ийм тэнэг адгууснууд болцгооцон

Зочин (166.216.165.109)
2018-07-15 22:50:33
Одоо улс нийгмийн мал гэж байхгүй биз дээ. Тэгэхээр хүний хувийн өмчид туслаад байх нь бас ямар байдаг юм бол? Би байраа засах гэсийн, надад хандив босгож туслаач гэж малчдад хандвал ямар байх бол оо.

Gg (59.153.87.165)
2018-07-15 16:22:23
Gg

Gg (59.153.87.165)
2018-07-15 16:22:23
Gg

иргэн (202.179.27.169)
2018-07-15 12:00:48
тэгж ярьдаг л юм тэгж байгаад болдог юм дөө Угаасаа Наргианч Наадам ч Ард түмэн сайхан Наадна өө хө тэртээ тэргүй Улс Өвс тэжээл бэлдээд өгчихөнө Түмэн олон Лаа шүдэнзнээс эхлээд тусламж өгчихөнө Олныхоо дэмээр Өвлийг өнтөй давна даа Яадгийн сайхан Нааднаа болох юм болдогоороо л болно

Зочин (5.136.133.65)
2018-07-15 11:24:59
Үнэхээр зөв .Ажил үйлсэд уриалса байна шүү. сэтгүүлчид ийм л зүйл бичиж уриалж байгаад талархая!

Буянтөр (202.21.107.18)
2018-07-15 09:52:32
Мал байхгүй бол монгол мөхнө. Өөрчилөгдөж байгаа цаг уурын нөлөөнд автахгүйгээр малаа өсгөх шинэ технологи бий болгох уламжлалт арга боловсронгуй болгосоё малчдыг хараагаадбайгаа нөхөр мах идэх гүй нэг хонохгүй дээ бүдүүлэг үг хэллэгээс татгалзая монголчуудаа.

Зочин (66.181.160.116)
2018-07-15 00:25:38
Намар болол одоо юунд ургац маш арвин авах хэрэгтэй

хайран мунгу (202.72.245.70)
2018-07-14 20:49:41
ЮУН НААДАМ. Хэдэн дарга нар л ичихгуй лаг сарайлж.идж ууж.хулгай хийсэн ээ гайхуулж.иргэдээр тохуурхаж

Зочин (27.123.214.119)
2018-07-14 17:32:10
...наадмын морьдын тоосыг намжаагүй байхад намар болно нутгаа санасан сэтгэлийг буураагүй байхад сургууль руугаа буцах болно. ..наяад оны найрагч нэгний шүлэг ийм байж.

Зочин (103.212.116.73)
2018-07-14 17:08:52
тэнэг минь Булганы 80 жил 26.27 нд болно. мулгуу чавганц М.БИЛЭГТ овол хуйтэн болдог гэдэг алдарт уг бий

Монгол сөнөж бн (77.81.104.128)
2018-07-14 16:48:32
Наадмын маргааш дахиад наадам намар 10 сар хүртэл өмхий оркууд хөдөөний пзда нар чацгатхй бөх хараал идсэн хүүхдийн амь авдаг морь адгуусаа ярьсаар лалартаж хэвтээд анхны цаснаар хэдэн малаа бараад улаанбаатраас өвс шүдэнц нэмнээ ирэхийг хүлээж архидан согтуурч танхайрч бдг. Монгол улсыг ядуу дорой байлгах жинхэнэ хужаа санаа бол энэ баяр наадмууд лам бөө бөх пзда нар юм.харанхуй өөрийн толгойгүй ядарсан хулгайч орк пзда нар үхэж дуусаж байж монгол хүний нар гарна пзда

Зочин (103.57.92.91)
2018-07-14 14:09:27
10 сар хүртэл найр наадам хэсээд явчихдаг хүмүүстэй юу ч ярих вэ дээ, хариулж байгаа малнаасаа долоон дор болчихсон нөхдүүд

монголын сэтгүүлчийн мэнгү л (139.5.218.195)
2018-07-14 13:43:28
Г.Итгэл гуай: "Цаг уурын орчны шинжилгээний мэдээг үл тоолгүй ургац хураалтдаа бэлтгэж" гэж бичсэн байна шүү. Ийм хэлтэй өвгөн ах их л том сэтгүүлчээр зоогджээ

Зочин (202.179.31.88)
2018-07-14 13:17:44
Итгэл гэж халтар өвгөн мэдээжийн юм гуцаад байх юм.

Зочин (202.179.31.88)
2018-07-14 13:16:23
Зуныг сайхан өнгөрүүлж байхад намар ярихаар дургүй хүрч байна шүү. Тэр хамааралтай хүмүүс нь л ярина биз. Тэнэг юм шиг хавар зун намрын дуу явуулаад ямар ч мэдрэмжгүй тэнэг улсууд. Хүн байгаа улирлаа бага ч гэсэн баясч мэдэрмээр байна. Цаг цагтаа байвал зүгээр. Ажил төрөл бол тухайн хүмүүсийн л хэрэг.

Зочин (66.181.177.36)
2018-07-14 11:22:03
G.Itgel mash zuv zuilig hunduj anhaarulan bichje sain bna. Manaihanch suulin ued godiltoj bgad tsagii n bolhor tur zasgasa tuslamj guij shogtdogo bolih heregtei. Huni umnus amodsrch bga uym shig. Buh uyma tsag hugstsaand n beltgesench baigalin ontsgoi gamshig bol uur asuudal.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-13 19:34:05 - Улс төр
УИХ-ын даргыг огцруулах гарын үсэг зурсан гишүүдийн 68 хувь нь ЖДҮЧИН
2018-12-13 17:54:46 - Нийслэл
Сурагчдын амралтаар хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахыг үүрэгдэв
2018-12-13 17:06:56 - Спорт
Таканоива А.Баасандоржид мэргэжлийн бөхөөр барилдах санал тавьжээ
2018-12-13 16:41:25 - Улс төр
Л.Энх-Амгалан:Цэц Засгийн газрыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл огцрох үндэслэл бүрдэнэ
2018-12-13 16:40:51 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноолоо
2018-12-13 16:32:34 - Спорт
Өсвөрийн тамирчид олон улсын тэмцээнээс таван медальтай ирлээ
2018-12-13 16:27:52 - Шар
Стивен Сигал, Б.Эрдэнэтуяа нар дуучин Эмин Агаларовын төрсөн өдөрт уригджээ
2018-12-13 16:13:58 - Энтертайнмент
Аз бол сохор, харин ухаантай хүн баримтаа бүртгүүлдэг
2018-12-13 16:07:10 - Эдийн засаг
Хасбанк ногоон бэлчээр төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана
2018-12-13 15:53:59 - Нийслэл
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг олон улсын тээврийн тарифтаа өөрчлөлт орууллаа
2018-12-13 15:40:18 - Хууль
Улсын хилээр хар тамхи нэвтрүүлсэн этгээдийг саатуулжээ
2018-12-13 15:30:51 - Спорт
“Алтан бөмбөг”-ийн эзэд тодорлоо
2018-12-13 15:28:21 - Спорт
Самбогийн дэлхийн аваргуудын нэрэмжит тэмцээн болно
2018-12-13 15:27:43 - Улс төр
Х.Өлзийбаатар: Эрх баригчдад дундаж давхарга бий болгох сонирхол алга
2018-12-13 15:16:56 - Нийслэл
Салют, бенгалын галыг гар дээрээс худалдаж авахгүй байхыг анхааруулж байна
2018-12-13 14:54:22 - Энтертайнмент
“Монгол гэр” баримтат кино олон улсын шилдгээр шалгарав
2018-12-13 14:50:38 - Нийслэл
Нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг нэмэгдүүлнэ
2018-12-13 14:37:22 - Орон нутаг
Сумаас дэлхийд гарах мөрөөдөл
2018-12-13 14:22:05 - Улс төр
Сэлэмний ир, Жадны үзүүр
2018-12-13 13:46:03 - Улс төр
С.Эрдэнэ: МАН засаглахдаа 4 тэрбум долларын өр тавьсан байна
2018-12-13 13:30:39 - Эдийн засаг
Монголын компани газрын тосны хайгуул ч хийх эрхгүй болсныг монголчууд минь том зургаар нь дор бүрнээ харцгаая
2018-12-13 13:30:12 - Спорт
Хөлбөмбөгчид чансаагаараа Зүүн Азийг анх удаа тэргүүллээ
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-13 13:01:20 - Хууль
"Шангри-Ла" зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-13 12:28:28 - Нийслэл
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн яамнаас виз гаргаж өгнө гэсэн мэдээлэлд итгэж болохгүй
2018-12-13 12:27:32 - Улс төр
Ирц бүрдээгүйгээс өнөөдрийн чуулганы хуралдааныг хаалаа
2018-12-13 12:12:57 - Энтертайнмент
Монгол хүүхдүүд “NBA”-ийн тоглолт дээр үндэсний бүжгээ бүжиглэлээ
2018-12-13 11:35:47 - Байгаль Орчин
БНСУ-ын байгууллагууд Монгол орны цөлжилттэй тэмцэнэ
2018-12-13 11:30:56 - Улс төр
Токиод Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газар нээнэ
2018-12-13 11:26:03 - Нийслэл
Гэр хорооллын 0-5 насны хүүхдүүдэд хорт утааны эсрэг амны хаалт өглөө
2018-12-13 11:10:59 - Орон нутаг
Хяргас нуурын мөс цөмрөн 104 бог мал хорогджээ
2018-12-13 10:59:21 - Орон нутаг
Б.Баяржаргал: Эрдэнэт дэд станцын хоёр трансформаторын нэгэнд нь дотоод гэмтэл гарсан
2018-12-13 10:53:03 - Улс төр
АН Л.Болдын намаасаа гарах хүсэлтийг хүлээж авсангүй
2018-12-13 10:50:29 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-12-13 10:45:54 - Спорт
МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн сонгуульт ажлаа хүлээлгэн өгнө
2018-12-13 10:45:23 - Улс төр
Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ нар хамтарсан мэдэгдэл гаргана
2018-12-13 10:43:31 - Хууль
Халдлагад өртсөн түргэний дөрвөн эмчийн хэргийг прокуророос шалгаж байна
2018-12-13 10:29:55 - Улс төр
Сайд нарын томилгоо болон чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ
2018-12-13 09:52:14 - Эдийн засаг
УБТЗ 2018 онд түүхэндээ байгаагүй их ачаа тээлээ
2018-12-13 09:20:00 - Энтертайнмент
МӨНХХАДА: 2019 оны шинэчлэгдсэн загварын RAV4 автомашин хожих сугалаат аянд оролцоорой
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-13 16:40:51 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноолоо
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-12 07:56:14 - Энтертайнмент
TOP LINE: Бид Өвөрмонголын Шилийн гол аймгийн хөдөө өссөн МАЛЧНЫ хүүхдүүд
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ