Н.Цэрэнбат: “ЦЭВЭРХЭН НААДАЦГААЯ” аяныг амжилттай зохион байгууллаа

Түгээх    
2018-07-16 11:59:47 - Байгаль Орчин

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сайхан наадсан уу та. Долоодугаар сард танай яамныхан нэлээд завгүй ажиллах шиг боллоо. Гурван улсын алал жуучлчлалын сайд нарын III хуралдааныг Улаанбаатарт зохион байгуулахаас эхлээд “Цэвэрхэн наадацгаая”аяныг зохион байгуулсан байх аа?

-Сайхан наадлаа. Манай яамныхан жилийн 4 улирал харгалзахгүй завгүй, ачаалалтай ажилладаг. Энэ сарын 8-12-нд Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нарын III хуралдааныг Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа. Наадмыг угтаж, “Цэвэрхэн наадацгаая” аяныг санаачилж, баяр наадам зохион байгуулах хороо, 21 аймгийн Засаг дарга, БОАЖЯ-ны харьяа сав газруудын захиргаа болон тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаад хувийн хэвшлийн томоохон аж ахуй нэгжүүдэд “Цэвэрхэн наадацгаая” аяныг дэмжиж ажиллахыг уриалсан маань үр дүнгээ өгч, монголчууд энэ жил цэвэрхэн наадлаа. Энэхүү аяныг дэмжин дээрх байгууллагууд маань баяр наадмын тасалбар, зөвшөөрөл, өөрсдийн мэдлийн томоохон самбарууддаа “Цэвэрхэн наадацгаая” аян, “Хандлагаа өөрчилье” санаачилгын логог байршуулж, дэмжиж ажилласанд талархлаа илэрхийлье. Мөн манай аяныг дэмжин ажилласан Монголын оюутны холбоо, “Ирмүүн хатад” ТББ, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын хамт олонд ч талархаж байна. Эдгээр байгууллагуудын дэмжлэгтэйгээр 200 залуу Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй 7 худагт наадмын өдрүүдээр, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 14.15-нд иргэдэд хог тарихгүй байхыг уриалж, хог цэвэрлэн ажиллалаа.

Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нарын хуралдаанаас ямар үр дүн гарав. Энэ хуралдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

–БНХАУ-ын санаачилгаар 2016 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа уг хуралдаан  2016 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, 2017 онд ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үүд хотод тус тус зохиогдсон. Энэ жилийн хуралдааныг Монгол Улс Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Хуралдаанд БНХАУ-аас Соёл, аялал жуулчлалын дэд сайд Ду Жиан, ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн хорооны дарга Жинь И Пинь нараар ахлуулсан 60 гаруй төлөөлөгчид, ОХУ-аас Холбооны Аялал жуулчлалын агентлагийн орлогч дарга Королёв Николай Вадимович, Бүгд найрамдах Буриад Улсын Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Шутенков Игорь Юрьевич нараар ахлуулсан 20 гаруй төлөөлөгчид, НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Тогтвортой аялал жуулчлалын тандан судалгааны төв, “Их түмэн голын санаачилга” төсөл, манай талаас ГХЯ, ЗТХЯ, Аялал жуулчлалын хөгжлийн төв, Нийслэлийн аялал жуулчлалын газар, МИАТ ХК, хил орчмын аймгуудын Засаг дарга нар болон тур оператор компаниудын төлөөлөл оролцсон томоохон хуралдаан болсон. Хуралдаанаар хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэлэлцэж, зөвхөн Улаанбаатараар бус Ховд, Увс, Өмнөговь, Өвөрхангай, Хөвсгөл, Дорнод зэрэг аймгаас хөрш орнууд руу нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, томоохон хотуудад гурван улсын аялал жуулчлалын мэдээллийн төвийг туршилтаар байгуулах, аялал жуулчлалын шинэ брэнд бүтээгдэхүүнүүд бий болгох тал дээр санал нэгдэж, протокол үйлдлээ.

-Саяхан та Засгийн газраар аялал жуулчлалын чиглэлийг батлуулсан байх аа. Жилд 1 сая жуулчин хүлээж авах бэлтгэл хангадаж эхэлж байна гэж харж болох уу?

-Тийм, Засгийн газрын зургаадугаар сарын 13-ны хуралдаанаар Монгол Улсын аялал жуулчлалын чиглэлийг батлуулсан. Аялал жуулчлалын гол чиглэл болон хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлалын чиглэлийг батлуулснаар манай улсад ирэх жуулчдын тоо давтамжтайгаар өсөх нөхцөл бүрдэх юм. Засгийн газар 2020 он гэхэд манай улсад жилд ирэх жуулчны тоог нэг саяд хүргэж, нэг тэрбум хүртэл ам.долларын орлого олох зорилт тавьсан. Үүний тулд гурван жилийн хугацаанд жуулчдын тоог тогтмол 30 хувиар өсгөх шаардлагатай юм.Холбогдох яам, агентлаг, холбогдох  газар гадагшаа чиглэсэн сурталчилгаа, маркетингийг эрчимтэй явуулах, нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын аюулгүй, ая тухтай байх нөхцөлийг бүрдүүлснээр энэхүү зорилгодоо хүрч чадна. Өнгөрсөн онд манай улс 470 гаруй мянган жуулчин хүлээж авсан нь 2016 онтой харьцуулахад 14 хувь, аялал жуулчлалаас 400 гаруй сая ам.доллар олсон нь өмнөх оныхоос 20 хувиар өссөн тооцоо байна.

-Наадмын өмнөхөн Аялал жуулчлалын холбооноос наадмын нээлтийн тасалбарын хүрэлцээ жуулчдад хангалтгүй байгаа талаар мэдээлэл хийсэн шүү дээ?

-Үндэсний баяр наадам, олон нийтийн болон тив, дэлхий, олон улсын чанартай арга хэмжээнүүдийг зохион байгуулах томоохон цогцолбортой болох зорилгоор “Монгол наадам цогцолбор” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулсан. Тус цогцолбор маань Хүй 7 худагт 30 мянган хүний суудал бүхий цэнгэлдэх хүрээлэнг барих төлөвлөгөөтэй ажиллаж байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Удахгүй монголчууд бид 10 мянган хүний суудалтай морь бариа, сур харвааны задгай асар, шагайн харвааны битүү асар, морин тойруулга, жороо морины цэнгэлдэхтэй болно.

-Та ярилцлагын эхэнд “Хандлагаа өөрчилье” санаачилгын тухай цухас дурдсан. Энэ талаар тодруулна уу?

-Сайд болсныхоо дараа хийх ажлуудаа нэгтгэж хараад байгаль орчин, аялал жуулчлалын салбарын ажлыг хийхийн тулд нэн тэргүүнд оролцогч талуудын асуудалд хандах хандлагыг өөрчлөх хэрэгтэй юм байна гэж бодсон. Ингээд байгаль орчинд хандах “Хандлагаа өөрчилье” санаачилгыг дэвшүүлээд хэд хэдэн ажил хийж эхлээд байна. Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн Эко клубын сурагчдын дунд “Ногоон паспорт” аяныг амжилттай зохион байгууллаа. Ирэх 9 дүгээр сараас энэхүү аян маань улс орон даяар хэрэгжиж эхлэх юм. Аяны зорилго нь өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч бий болгох. Эко клубын сурагчдын анхдугаар чуулган, эко клубын багш нарын анхдугаар чуулганыг амжилттай зохион байгуулж, идэвхитэй оролцсон багш, сурагчдыг урамшуулсан. Хүүхдүүд маань идэвхитэй байгаа. Монголын ирээдүй болсон хойч үе маань байгаль эх дэлхийгээ хайрладаг болж өсөх, тэднээр дамжиж гэр бүл нь зөв дадалтай болж төлөвших нь энэхүү аяны үр дүн юм.

Манай салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд ч хандлагаа өөрчлөхийг санал болгож байгаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдтай хамтран уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй бүх компанийн мэдээллийн санг бий болгож, цахимжуулахаар ажиллаж байна. Үүний үр дүнд тухайн компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг цаашид сунгах эсэхийг нийгмийн даатгал, татвар төлөлт, иргэдийн гомдол зэрэг дээр тулгуурлан ил тод шийддэг болох юм. Мөн байгаль хамгаалагчдыг энгэрийн камер, дроне зэрэг дэвшилтэт технологиор хангахаар ажиллаж байна. Ан агнуурын зөвшөөрлийг ч нээлттэй дуудлага худалдаагаар оруулахаас эхлээд монголд буусан жуулчин утаснаасаа аялалын чиглэлээс эхлээд бүхий л мэдээллийг авдаг болгох үүднээс тусгай аппликейшнтэй болгохоор ажиллаж байна.

“Өдрийн сонин”



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 3

Khenmedhev (103.57.94.156)
2018-07-17 08:50:40
Хоггүй байсан гэж худлаа хэлээд яах вэ. Харин сайн дурынхны буянаар цэвэрхэн харагдаж байлаа. Бас 4 улирал харгалзахгүй "ЗАВГҮЙ" ажилладаг гэнээ. Наадам болж байхад Заамарт байгаль орчноо яаж сүйтгэж байгааг хүн бүхэн харлаа. Та худлаа ярихаа болиод УУ-н сайдтайгаа тохиролцож замбараагүй ухалтыг зогсоож байгаль орчноо/танай яамны нэр/ хамгаалаач

Зочин (182.160.4.104)
2018-07-16 12:32:50
sain baisaan

Зочин (103.57.92.46)
2018-07-16 12:29:20
Маш сайн саначлага

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-08-14 20:00:37 - Орон нутаг
“Эрээн нуур"-т Элсний фестиваль болно
2018-08-14 19:51:02 - Эдийн засаг
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хаан банкны хэрэглэгчид рүү хуурамч и-мэйл илгээн, хувийн мэдээллийг нь авахыг оролджээ
2018-08-14 17:50:18 - Эрүүл мэнд
Нүдний нисдэг эмнэлгийн эмч нар үзлэг, оношлогоо, эмчилгээ хийнэ
2018-08-14 17:36:38 - Гадаад
Монгол Улсын 84 иргэн БНСУ-ын далайн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрт ажиллахаар очжээ
2018-08-14 17:05:17 - Энтертайнмент
Монголд анх удаа театрчилсан аялал зохион байгуулна
2018-08-14 16:45:30 - Орон нутаг
“Приус”-тэй явсан хоёр хүн үерт өртөн амиа алджээ
2018-08-14 16:44:16 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар Л.Халтарыг томилно
2018-08-14 16:19:55 - Улс төр
БНПУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд зориулсан хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2018-08-14 16:08:45 - Орон нутаг
Галт тэрэгний ослын улмаас хүнд бэртсэн эмэгтэй хотод эмчилгээ хийлгээд буцаж явжээ
2018-08-14 16:02:10 - Сонгууль
ИЗНН СЕХ-ны шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв
2018-08-14 15:21:52 - Орон нутаг
Усархаг аадрын улмаас Сайншанд-Хамарын хийдийн 2.5 км зам эвдэрчээ
2018-08-14 15:15:07 - Спорт
“Чингис хаан-2018” Азийн унадаг дугуйн наадмын бүртгэл эхэллээ
2018-08-14 15:00:07 - Шар
Японд халууны улмаас 144 хүн амиа алджээ
2018-08-14 14:39:17 - Спорт
Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээн эхэллээ
2018-08-14 14:31:04 - Нийслэл
Баянгол, Баянзүрх дүүрэгт хоёр иргэний газар эзэмших гэрчилгээг хүчингүй болголоо
2018-08-14 13:35:42 - Улс төр
Ц.Даваасүрэн: “Оюутолгой” Монголын төрөөр тоглоом хийдгээ болих хэрэгтэй
2018-08-14 13:29:40 - Байгаль Орчин
Улсын онцгой комиссын баг Айраг суманд ажиллаж байна
2018-08-14 13:21:27 - Боловсрол
Ардчилсан оюутны холбооноос их дээд сургуулиудад шаардлага хүргүүлжээ
2018-08-14 12:41:28 - Хууль
Нөхөн сонгууль явуулах тогтоол хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ
2018-08-14 12:39:02 - Хууль
Хууль бусаар баавгайн савар тээвэрлэсэн иргэнд ял оноолоо
2018-08-14 12:36:53 - Улс төр
Эрээн рүү зорчиж буй монгол иргэдэд зориулан Вичат тусгай суваг нээжээ
2018-08-14 12:25:48 - Гадаад
Трамп 2019 оны санхүүгийн жилийн батлан хамгаалахын төсөвт гарын үсэг зурав
2018-08-14 12:16:19 - Боловсрол
Ц.Цогзолмаа АШУҮИС-ийн эмнэлэг, сургалтын цогцолборын барилгын ажилтай танилцлаа
2018-08-14 12:13:17 - Шар
Ходоодондоо кокаин “хадгалсан” зорчигчоос болж онгоц яаралтай газарджээ
2018-08-14 12:03:58 - Нийслэл
Сонгинохайрханы арын авто замын газар чөлөөлөлтийн ажил бүрэн хийгдэж дуусав
2018-08-14 11:46:35 - Спорт
ОУХМ А.Давааням бүтэн өнчин хүүхдүүдэд дүрэмт хувцас бэлэглэжээ
2018-08-14 11:46:18 - Орон нутаг
Увс аймагт гэрээт малчнаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлжээ
2018-08-14 11:37:17 - Орон нутаг
Мал угаалгын ажилд зөөврийн тоног төхөөрөмж ашиглаж байна
2018-08-14 11:34:03 - Нийслэл
Дарь-Эхийн замыг засах бэлтгэл ажил явагдаж байна
2018-08-14 11:31:13 - Нийслэл
Зургаан дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
2018-08-14 11:28:53 - Орон нутаг
Он гарсаар 67 хүн усны ослоор амь насаа алдаад байна
2018-08-14 10:57:59 - Орон нутаг
Зорчигчдод “Ган зам даатгал” ХХК-иас тусламж олгож байна
2018-08-14 10:33:55 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдад Ц.Бат-Энх, Д.Амарбаясгалан нар яригдаж байна
2018-08-14 10:02:25 - Хууль
ТТХГ-ын орлогч Г.Баярмагнайг ажлаас нь чөлөөлж, бусдад нь сахилгын шийтгэл ногдууллаа
2018-08-14 09:25:03 - Байгаль Орчин
Улаанбаатарт 28-30 хэм дулаан байна
2018-08-14 08:56:19 - Орон нутаг
Хэнтий аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан залуусын цуглааны үеэр алга болсон 17 настай хүү амиа алдсан уу
2018-08-14 08:39:40 - Улс төр
МАН-ын УЗ өнөөдөр хуралдаж, Зам тээврийн хөгжлийн дэд сайдын ТОМИЛГОО-г хэлэлцэнэ
2018-08-14 08:28:07 - Нийслэл
ЗГ-ын тэргүүний хамаатан, ЗТХЯ-ны хэлтсийн дарга яамныхаа мэргэжилтэн эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ
2018-08-14 08:24:45 - Орон нутаг
Төмөр замын тээврийн үйл ажиллагаа хэвийн байдалд шилжлээ
2018-08-14 08:14:26 - Энтертайнмент
Өнөөдөр бар өдөр
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-08-13 08:47:30 - Хууль
Т.Сайнжаргал: Талийгчийг хүний ёсноос гажууд, харгис хэрцгийгээр, санаатайгаар бүлэглэн хөнөөсөн
2018-08-12 10:48:15 - Орон нутаг
ОХУ-ын төмөр замчид засвар хийхээр бие бүрэлдэхүүнээрээ иржээ
2018-08-14 08:28:07 - Нийслэл
ЗГ-ын тэргүүний хамаатан, ЗТХЯ-ны хэлтсийн дарга яамныхаа мэргэжилтэн эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ
2018-08-13 13:09:11 - Хууль
Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг солих уу
2018-08-12 18:20:01 - Улс төр
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нар ажлаа өгөхөө мэдэгдлээ
2018-08-13 18:34:57 - Шар
Б.Махбал 1.57 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй
2018-08-14 10:33:55 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдад Ц.Бат-Энх, Д.Амарбаясгалан нар яригдаж байна
2018-08-12 20:32:26 - Улс төр
У.Хүрэлсүх: ЗТХ-ийн сайд, дэд сайд, ТНБД болон газрын дарга нарыг өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2018-08-13 15:02:05 - Байгаль Орчин
Сэргээн босгох ажиллагаанд танк ажиллуулж байна
2018-08-14 08:56:19 - Орон нутаг
Хэнтий аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан залуусын цуглааны үеэр алга болсон 17 настай хүү амиа алдсан уу