Хоригдлууд хохирогчдоо 50 гаруй сая төгрөг шилжүүлжээ

Түгээх    
2018-07-17 13:35:15 - Хууль

1

“Хохирлоо барагдуулаад гэртээ харья-2018” сэдэвт 120 хоногийн аяныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа нийт хорих ангиудын хэмжээнд зургадугаар сарын 11-ний өдрөөс эхлэн өрнүүлжээ. Хоёр сар гаруйн хугацаанд үргэлжилсэн тус арга хэмжээнд хурандаа Б.Нямгомбо даргатай Хорих 415 дугаар анги оролцож ял эдэлж байсан 11 хоригдлын ар гэрээс 36.450.276 төгрөгийн төлбөрийг хохирогчид шилжүүлсэн байна. Үүнээс арван хоригдлын 29.447.319 төгрөгийн хохирол бүрэн төлөгдсөн аж. 

Ялтныг үнэлгээ ажлын байраар хангах ажлын хүрээнд ангийн үйлдвэр, гар урлалын хэсэг, уурхайд хохирол төлбөртэй, эд хөрөнгө хураах нэмэгдэл ялтай 65 хоригдлыг ажиллуулсан байна. Тэдний цалингаас нь суутгал хийх замаар хохирол төлбөр, эд хөрөнгө хураах нэмэгдэл ялын биелэлтийг хангуулж ажиллажээ.  Үүний үр дүнд аяны хугацаанд эд хөрөнгө хураах нэмэгдэл ялтай 18 хоригдлын таван сая 260 мянган төгрөгийн нэмэгдэл ял бүрэн биелж баталгаажсан байна.

Мөн Хошууч Г.Амгаланбаатар даргатай Хорих 417 дугаар ангиас  нэмэгдэл ялтай болон, хохирол төлбөртэй 35 хоригдлын судалгаа, тэдгээртэй ажиллах ажлын төлөвлөгөөг гаргаж төлбөрөө төлөх талаар бүлгээр болон ганцаарчлан уулзаж ярилцжээ. Энэ үеэр төлбөртэй хоригдлын ар гэртэй холбоо тогтоон хамтран ажилласнаар нийт таван ялтны гэм хорын төлбөр болох найман сая 559 мянган төгрөгийг барагдуулан хохирогчид шилжүүлж, нэмэгдэл ялтай нэг ялтны 100 мянган төгрөгийн ялыг биелүүлсэн аж. Түүнчлэн хурандаа П.Мөнхгэрэл даргатай Хорих 403 дугаар ангиас 18 ялтны 3.201.990 төгрөгийн хохирлыг хохирогчид төлүүлж, нэмэгдэл ялтай гурван ялтны 628.400 төгрөгийн ялыг биелүүлжээ.

Энэ сарын 5-н хүртэл амжилттай болж өндөрлөсөн тус аяны хүрээнд нийт 34 ялтны 48.211.266 төгрөгийн хохирол бүрэн төлөгдөж, 22 ялтны 5.988.400 төгрөгийн нэмэгдэл ялыг биелүүлэн ажилласан байна.

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 4

Зочин (202.179.26.48)
2018-07-17 17:09:36
анх удаа орсон хүнийг ялын зүйлчлэлээс хамаараад архаг хог шаарнуудаас тусгаарлаж хөдөлмөрийн лагер маягын юмаар хохирогчдын хохирлыг төлүүлж ажил мэргэжилд сургах хэрэгтэй.

Зочин (202.179.27.64)
2018-07-17 15:41:37
хохирол төлөгддөг юм уу,шүүхээр шийтгүүлчихсэн гээд манай гэр ухсан хулгайч бүүр гарч ирээд машин тэрэг унаад Энколдын замд халтуурчин хидгийн шт

kkk (202.179.26.57)
2018-07-17 15:34:32
50 хан уу

Зочин (64.119.25.6)
2018-07-17 15:02:03
худлаа ярьж хүний толгой битгий эргүүлээд бай.миний хохирол одоо болтол төлөгдөөгүй байна.хохирол төлөөд ялнаасаа чөлөөлөгдөнө гэдэг чинь гэмт хэрэгтэнийг өөгшүүлэн дэмжсэн бодлого үүнийг хорих ангиудаар дамжуулан хийнэ гэдэг бол үндсэн хууль болон бусад олон хуулиудыг зөрчсөн гэмт хэрэг юм.Энэ бодлогын цаана ."шоронжсон гэмт хэрэгтнүүд" л Шүүхийн шийдвэр яллах бодлогоос илүү хүчтэй гэдгийг харуулсан маш том бохир үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.Гэмт үйлдлийн улмаас хүний амь хохирсон бол ар гэрт нь хохиролын хэдэн халтар төгрөг үзүүлээд "хохь" чинь гэсэн үйлдэл хийж байна.Гэмт хэрэгтэнд тохирсон ял шийтгэл бол дахин гэмт хэргээс ард түмнээ хамгаалсан ТӨРИЙН ТӨМӨР НҮҮР болохоос мөнгө өгөөд ял завш гэсэн үг биш шүү!!!Ийм бусармаг үйл ажиллагааг хайр найргүй илчилж тэмцэх хэрэгтэй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-08-17 18:46:43 - Нийслэл
“Оюутан цагдаа” хөтөлбөрт хамрагдсан таван оюутныг шагнаж урамшуулжээ
2018-08-17 18:40:27 - Нийслэл
Гэмтсэн гөрөөс, начин шонхор шувууг байгальд нь буцаан тавив
2018-08-17 18:36:34 - Нийслэл
Монголын анхны авто спортын тойрог зам ашиглалтад ороход бэлэн болжээ
2018-08-17 18:02:40 - Боловсрол
АНУ-ын ахлах сургуульд нэг жил үнэ төлбөргүй сурах солилцооны хөтөлбөр зарлагдлаа
2018-08-17 17:56:06 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн Их-Уул суманд шаардлагатай 20 сая төгрөгийг шийдвэрлэлээ
2018-08-17 17:37:07 - Улс төр
Японд суух Элчин сайд Д.Батжаргал Итгэмжлэх жуух бичгээ гардлаа
2018-08-17 17:29:49 - Шар
Элон Маск долоо хоногт 120 цаг ажиллаж байна хэмээн гомдолложээ
2018-08-17 17:02:34 - Гадаад
Энэтхэгт хүчтэй борооны улмаас амиа алдагсдын тоо 167-д хүрчээ
2018-08-17 16:24:40 - Нийслэл
Цэцэрлэгийн өргөтгөл барих газрыг чөлөөллөө
2018-08-17 16:09:08 - Улс төр
Сайд Д.Сумъяабазар БНХАУ-ын ӨМӨЗО-д ажлын айлчлал хийж байна
2018-08-17 16:04:50 - Нийслэл
Дараах замуудыг түр хаана
2018-08-17 16:04:05 - Орон нутаг
Их-Уул суманд шаардлагатай 20 сая төгрөгийг Улсын Онцгой комиссоос шийдвэрлэхээр боллоо
2018-08-17 15:47:57 - Спорт
Ой тогтоолтын дэлхийн аварга охид Оросуудыг гайхшруулаад иржээ
2018-08-17 15:42:52 - Гадаад
Пентагон Трампын онгоцны дотоод засалд 34 сая гаруй доллар зарцуулжээ
2018-08-17 14:34:48 - Нийслэл
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 65.5 хувьтай байна
2018-08-17 14:25:58 - Хууль
Х.Чинбатыг 18 дугаар сургуулийн захирлаар дахин томилохыг эсэргүүцэж байна гэв
2018-08-17 14:17:10 - Нийслэл
Энэ сарын 25, 26-нд улсын дугаарын тэгш, сондгойгоор ялгаж хөдөлгөөнд оролцуулна
2018-08-17 13:50:09 - Орон нутаг
Буянт голын усанд орохгүй байхыг анхааруулав
2018-08-17 13:30:58 - Нийслэл
Монгол Туркийн харилцааг бусниулах хэнд ашигтай вэ
2018-08-17 13:22:16 - Шар
"Forbes" хамгийн өндөр орлоготой жүжигчдийг нэрлэв
2018-08-17 13:21:37 - Нийслэл
Гол, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2018-08-17 13:20:41 - Нийслэл
Газрын кадастрын мэдээллийн санг нэгдсэн системд холбож эхэллээ
2018-08-17 13:15:50 - Улс төр
БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзлаа
2018-08-17 13:02:25 - Орон нутаг
Үерийн улмаас үүссэн хохирлыг арилгахад 10,6 сая төгрөгийг зарцуулжээ
2018-08-17 12:58:57 - Эдийн засаг
Махны экспорт 2.8 дахин нэмэгджээ
2018-08-17 12:47:43 - Улс төр
БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзлаа
2018-08-17 12:46:47 - Энтертайнмент
Алкохолгүй амьд хөгжмийн тоглолт болно
2018-08-17 12:31:30 - Спорт
Азийн наадмын тэнгэрт Монголын далбаа мандлаа
2018-08-17 12:31:25 - Хууль
Араб иргэд зөвшөөрөлгүйгээр шонхор шувуу барьсан хэрэг илрүүлжээ
2018-08-17 12:13:44 - Гадаад
БНАСАУ-ын Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Чун нас баржээ
2018-08-17 12:09:27 - Байгаль Орчин
Усанд эрсдэх тохиолдол гарсаар байна
2018-08-17 11:50:45 - Боловсрол
Г.Нарангэрэл: Хүний хөгжлийн 70 хувь нь цэцэрлэгийн насандаа төлөвшдөг
2018-08-17 11:47:02 - Орон нутаг
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мал, амьтны гоц халдварт өвчний сэжигтэй бүсээс мал тээвэрлэж худалдах явдал гарч болзошгүй
2018-08-17 11:42:50 - Хууль
Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо
2018-08-17 11:38:03 - Улс төр
УИХ-ын гишүүн З.Нарантуяа Конрад-Аденауэр сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2018-08-17 11:36:30 - Нийслэл
Газ дэлбэрсний улмаас дөрвөн иргэн түлэгджээ
2018-08-17 11:32:50 - Улс төр
ЗГХЭГ: Яамдад шалгалт хийж байна
2018-08-17 11:32:30 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга ТАЗ-ийн даргад хариуцлага тооцох тухай албан бичиг хүргүүлэв
2018-08-17 11:29:07 - Нийслэл
Оюутан цэргүүд тангараг өргөв
2018-08-17 11:17:02 - Эрүүл мэнд
Бөөр гемодиализийн их эмч Н.Оюун: Хүмүүс стресс бөөрний өвчлөлд нөлөөлж байна гэж хэлэхээр их гайхдаг
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-08-15 09:04:55 - Боловсрол
Д.Мөнхбаатар: Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын 70 ажилтны 68-ыг нь ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн
2018-08-15 09:25:56 - Нийслэл
Төгсөгчдийг маань хараад “Харүмафүжи Монголдоо хэрэгтэй зүйл хийжээ” гэж хэлбэл миний зорилго биелэх болно
2018-08-17 08:29:43 - Хууль
ЗХТЯ-нд архидан согтуурсан этгээдүүдэд ямар хариуцлага оногдуулав
2018-08-16 17:27:21 - Шар
Хүн амины хэрэгт холбогдсон, ЗТХЯ-ны албан тушаалтнууд чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
2018-08-16 13:40:34 - Боловсрол
Багш нар есдүгээр сарын 1-нд хичээл эхлүүлэхгүй гэв
2018-08-16 08:20:20 - Улс төр
Ц.Цогзолмаа: Б.Чойжилсүрэн гишүүн надаас барилгаа худалдаж аваач гэж гуйгаагүй
2018-08-15 14:06:30 - Орон нутаг
Сангийн далайд "луу унжжээ"
2018-08-15 16:00:07 - Нийслэл
Д.Жигжиднямаа: Хүндрэлтэй нөхцөл байдлыг хаяж явах сэтгэл байгаагүй учраас өргөдөл өгөөгүй
2018-08-16 08:20:22 - Энтертайнмент
С.Нацагдорж: Монгол орныхоо явж болох бүх газраар явж, зураглалыг нь “Google street view”-д оруулаад байна
2018-08-15 08:21:38 - Хууль
Цагдаагийн дарга нар нөхөн сэргээлт нэрээр хууль зөрчин олборлолт явуулсан хэрэгт холбогджээ