В.Мөнх-Эрдэнэ: Анааш, бар зэрэг том амьтдыг хулгайлах оролдлого хийгээд, үйлдэл дээрээ баригдсан тохиолдол гарсан

Түгээх    
2018-07-18 08:45:24 - Нийслэл

-НИЙТ 49 САЯ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨӨР БОССОН АМЬТДЫН БАРИМЛЫГ
ЭВДЛЭН СҮЙТГЭЖ ЭХЭЛЖЭЭ-

Үндэсний их баяр наадмын өмнөхөн буюу хоёр долоо хоногийн өмнө Хан-Уул дүүрэгт 41 төрлийн 200 гаруй ан амьтдын баримлын хөшөө бүхий “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан. Багагүй хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөрөөр бүтсэн тус бүтээн байгуулалтын ажил олон хүний таашаалд нийцсэн ч зарим нь үл хүндлэн, эвдлэн сүйтгэсэн байна.

Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-аас санаачлан, 120 мянгатын автобусны буудлын хойно 2.2 га талбайд ногоон байгууламжтайгаар бүтээсэн юм. 200 гаруй амьтны баримлаас гадна усан оргилуур, хүрхрээ, дугуйн болон тэшүүрийн зам, хүүхдийн тоглоомын талбай зэрэг байгуулалтад 49 сая төгрөгийн хөрөнгө зарсан байдаг.

Амьтдын баримлыг бороо болон наранд өнгөө алддаггүй, нийлэг пластик материалаар хийжээ. Эдгээр нь ялангуяа хүүхэд багачуудын анхаарлыг хамгийн ихээр татаж, хажууд нь зогсож зургаа авахуулах, барьж үзэх зэргээр сонирхож байв. Сонирхохдоо том амьтдын баримал дээр суух, чулуу шидэх мэт хайхрамжгүй үйлдлээр сүйтгэжээ.

-ШӨНИЙН ЦАГААР БАРИМЛУУДЫГ СҮЙТГЭСЭН ЭТГЭЭДҮҮДИЙН ЦАРАЙГ
ТОДРУУЛЖ ЧАДААГҮЙ БАЙНА-

Хан-Уул дүүргийн хуулийн зөвлөх В.Мөнх-Эрдэнээс дараахь тодруулгыг авлаа.

-Цэцэрлэгт хүрээлэнгийн амьтдын баримлыг эвдэлж сүйтгэсэн хэрэг гарсан. Нийт хичнээн баримлыг ямар хүмүүс эвдлэн сүйтгэсэн байна вэ?

-Тохижилтын ажлыг хийж дуусгаад 14 хонож байна. Долдугаар сарын 8, 9-нөөс эхлээд үндэсний их баяр наадмыг хамарсан долоо хоногийн хугацааны дотор л сүйтгэчихлээ. Одоогийн байдлаар зургаан баримал сүйтгэгдсэн байна. Гэхдээ санаатайгаар сүйтгээгүй. Хүүхдүүдээ хашлага давуулж оруулж тоглуулаад, баримлууд дээр суулгах, бариулах, зургаа татуулах мэтийн үйлдлүүдээс болж сүйдэж байна. Бид амьтдын суурилуулалтыг зүлгэн дээр хийсэн. Хүүхдүүд хашаа давж зүлгэн дээр гишгэх, өхөөрдөж бариад татаж сүйтгэдэг. Үүнээс гадна анааш, бар зэрэг том амьтныг хулгайлах гэж оролдоод үйлдэл дээрээ баригдсан тохиолдол ч гарсан. Сууриар нь ухаад хаячихсан байсан юм билээ. Доошоо маш гүнзгий ухаж цементлээд суулгачихсан байсан болохоор авч явах ямар ч боломжгүй л дээ.

-Хулгайлах гэж оролдсон, шөнийн цагаар эвдэлж сүйтгэсэн хүмүүсийг олж тогтоохоор ажиллаж байгаа гэсэн. Олж илрүүлээд нөхөн төлүүлж, хохирол барагдуулахаас гадна ямар арга хэмжээ авах вэ?

-Манайх хохирлыг л нөхөн төлүүлнэ. Ингэхдээ нэгээс гурав дахин нэмж  төлүүлэх болно. Амьтан бүр өөрийн гэсэн үнэлгээтэй. Жишээлбэл, хамгийн жижиг тахиа, тагтаа, туулай 40-50 мянган төгрөгийн үнэтэй байхад хамгийн том анааш 450 мянган төгрөгийн үнэтэй байна. Хамгийн гол нь хүүхдүүд зургаа авахуулах гээд, дээр нь суух зэргээр сүйтгэж байна. Суулгаж болохгүй хэмээн цэцэрлэгт хүрээлэнд хяналт тавьдаг ажилтнууд шаардлага тавихаар элдвээр хэлдэг. Мөн жаахан хүүхдүүд туулай, шувуу зэрэг амьтдын баримал руу чулуу шидэж хагалсан бололтой. Эцэг эхчүүддээ хүүхдээ хашаа давуулж оруулахгүй байхыг хамгийн түрүүнд анхааруулмаар байна. Үзэж харж болох хэдий ч хүүхдээ өхөөрдөөд, миний хүү хашаа даваад очоод хажууд нь зогсчих, суучих гэх мэтээр хандаж байна.

-Харуул хамгаалалт, камержуулалт сайтай ч сүйтгэгдээд байгаа шалтгаан юунд байна вэ?

-Аргаа барахдаа харж хандах хүн томилсон ч үр дүнгээ өгсөнгүй. Цэцэрлэгт хүрээлэнд 24 цагийн бичлэг хийдэг 8-10 камер суурилуулсан. Бид нэгдүгээр хорооны засаг даргатай ярьж байгаад эко бүлэг хүртэл ажиллуулсан. Энэхүү эко бүлгийн ахмадууд хоёр хоёр цагаар ээлжлээд хардаг байсан. Ингээд байхад л сүйдээд байх юм. Харуул хамгаалалтыг чадах хэмжээгээр хийлээ. Хамгийн сүүлд зүлэгтэй амьтдын баримал бүхий хашаанд “Орохыг хориглоно” гэсэн бичигтэй тууз татсан. Ялангуяа шөнийн цагаар баримлуудыг сүйтгэсэн учраас буруутай этгээдүүдийн царайг тодруулж чадахгүй байна.

-Хүүхдүүд барьж үзэх, дээр нь суух зэргээр заавал хүрч мэдрэхийг хүсч байгаа нь ажиглагдсан. Энэ хэрээр хүний гарын ая даахааргүй материалаар хийж, дэмий мөнгө үрлээ гэх шүүмжлэл гараад байгаа. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Нийлэг пластик материалаар хийсэн. Хүмүүст шохой болон шаазангаар хийсэн юм шиг харагдаж байгаа. Монголд анх удаа хийж байгаа болохоор л хүмүүст сонин санагдаж, өөрөөр хүлээж аваад байна. Тэрнээс биш Солонгос болон Тайландын цэцэрлэгт хүрээлэнгүүдийн баримлууд яг ийм л материалаар хийгдсэн байдаг. Угаасаа гадна тохижилтод зориулсан материал юм. Манайх тухайн улсуудын авдаг үйлдвэрээс л материалаа сонгож авч ирсэн. Гэхдээ хүн л зориудаар хүрч эвдлэн сүйтгэхгүй бол ус бороо, наранд өнгөө алдаж элэгдэхгүй.

-Хагарч гэмтсэн баримлуудыг засч янзалсан уу?

-Баримлыг бүтээж нийлүүлсэн байгууллагатайгаа ярилцаад засч янзалж байна. Засах боломжгүй амьтдыг шинээр захиалж суурилуулах ажлууд явагдаж байна.

 -Цаашид хэрхэн арчлан хамгаалахаар төлөвлөж байна вэ?

-Маргааш бид удирдлагуудтайгаа ярилцаж, хуралдаж байгаад тодорхой шийдвэр гаргах байх. Уг нь харуул хамгаалалт, камержуулалт хангалттай байгаа ч үр дүн муутай байна. Дахиад шинээр хашаа хатгана гэвэл хөрөнгө мөнгө зардал чирэгдэл учрахаас гадна иргэд үзэж чадахгүй хүрэх гээд байдаг. Ойрын үед ямар ч байсан хамгаалах талаар тодорхой шийдэлд хүрнэ.

-НЭГНИЙХЭЭ ХИЙСЭН ЗҮЙЛИЙГ ТӨВӨГГҮЙ СҮЙТГЭДЭГ СОНИН
СЭТГЭЛГЭЭТЭЙ ХҮМҮҮС ШҮҮ, БИД-

Бид Хан-Уул дүүргийн оршин суугчид, иргэдийн сэтгэгдлийг сонслоо. Иргэн Ц.Даарий “Өвгөд хөгшид нарлаад, хүүхэд багачууд тоглоод жигтэйхэн баяр хөөртэй сайхан байсан юм. Гэтэл зарим нэг нь баримлуудыг эвдлэн сүйтгэчихсэн байна. Хагарсныг нь хараад их л харамслаа. Нэгнийхээ хийсэн зүйлийг төвөггүй сүйтгэдэг сонин сэтгэлгээтэй хүмүүс шүү, бид. Уг нь хотын өнгө төрхийг шинээр тодорхойлох сайхан цэцэрлэгт хүрээлэн болсон юм. Харамсалтай нь хүний хүч хөдөлмөрийг үнэлж мэдэхгүй юм” гэлээ.

Иргэн н.Ганцэцэг “Өдөр бүр л охиноо салхилуулахаар энд гарч ирдэг юм. Нэг өдөр гарч ирсэн чинь ингээд л хагалаад хаячихсан байна лээ. Хүүхдүүд хашаан дотор орж барьж үзэж, дээр нь суух нь л их буруу байсан юм. Өөр юу ч хэлэх вэ дээ. Сүйтгэсэн хүмүүсийг олж арга хэмжээ авах нь зөв байх даа” гэлээ.


Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны иргэн н.Жамсран “Одоо хэлээд байх юу байх вэ дээ. Сонирхсон хүүхдийн буруу юу, хүүхдээ хянаж чадаагүй эцэг эхчүүдийн буруу юу, хэврэг хийсэн хүмүүсийн буруу гэлтэй биш. Хаа хаанаа үйлдлээ хянах хэрэгтэй байна. Хэврэг хийсэн гээд, ийм гоё зүйлийг бүтээсэн хүмүүсийг шүүмжлэлтэй биш. Барьж сонирхох гэсэн хүүхдүүдийг ч шүүмжлэлтэй биш. Би бас ямархуу байдлаар хамгаалвал дээр вэ гээд л бодоод байж байна. Энийг харж хамгаалаад байгаа хүмүүс ч цөхөрсөн шинжтэй байна лээ.

Эцэг эхчүүд хүүхдээ заавал хажууд нь зогсоож зураг авахуулна гээд хэрүүл хийгээд байгаа гэсэн. Ер нь эцэг эхчүүд үр хүүхдүүддээ ярьж ойлгуулах, зөв үлгэр дууриал үзүүлэх цаг болжээ. Ахмад хүний хувьд ингэж л бодох юм даа.

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 55

Зочин (202.9.42.3)
2018-07-19 22:07:41
би монгол ялнаа гээд л өшигчиж байна лээ. нэг пээдийсэн жаал. боль гэсэн чинь ална шүү гэж байна лээ. нэг ерөнхийлөгч есын ач зээ болтой юм билээ.

Khos (66.181.160.103)
2018-07-19 18:25:12
Bidnii baij baigaa tsarai shuu dee.Niiteeree yum uzeegui uruvdultei amitad DUNDAD ZUUNAASAA GARAAGUI HAMJLAGUUD GEDGEE OILGOH HEREGTEI

Зочин (64.119.25.115)
2018-07-19 18:08:37
Бөөн жээнхуунууд болж дээ энэ монголчууд, хэзээ нэг ухаан сууж хүн болно доо. одоо бол хүн дүрст бичин сүргээс ялгаагүй шахуу. утас мааждаг сармагчин болжээ

Зочин (202.21.106.168)
2018-07-18 23:01:06
Iim hugiin ym yag yamar heregtei ve? Hotod soyoliin dovtlogoo heregtei bn. Ene huduunuus irsen ulsiig hotjuulmaar bn. Uneheer gamshig. Ger horoolold nasaaraa bsn uls bairand orood oron suutsnii soyol alga hashaandaa guij bgaam shig huuhduudee guilgechine. Duulna. Oriloldono... uhamsargui uls hezee uhamsarlah ym be

Gg (66.181.161.87)
2018-07-18 22:54:38
Iim chanar muutai hend ch heregguu ymnd mungu zarj yaanaa.hiisen ymiig n ewdej l bdg taarsN taar shuudainuud

Зочин (202.9.42.9)
2018-07-18 17:43:44
3 сая элбэгдорж батуул пануужингууд

tcementeer hiigeed.. (45.117.35.2)
2018-07-18 16:18:16
tcementeer hiigeed gaduur ni naad materialaaraa burvel iluu gariin aya daah bolovuu.tcementeer bat buh hiine gevel baga ch gsen handiv ugie. handiviin dans neegeed uzvel yasiin?

Зочин (45.117.32.2)
2018-07-18 15:56:06
MANGAR gedeg ugiig hujaa nar helj chadahgui bolohooroo MANGAL gej duudaad ter ni yavsaar MANGOL, MONGOL geed yavchihsan yum shuu dee unendee bol

Зочин (202.9.41.33)
2018-07-18 15:48:49
Эцэг эхийх нь 100% буруу. Хүүхдээ багаас нь олон нийтийн газар яаж биеээ авж явхыг нь зааж өгөх хэрэгтэй. Өөр хүн хүүхэд дээр нь очоод тэгж болохгүй ээ ингэж болохгүй гээд шаардлага тавихаар эцэг эхчүүд энэ чинь хүүхэд ш дээ юун сүртэй юм нтр гэж бурууг өөрсдөөсөө зайлуулдаг. Ийм эргүү сэтгэлгээтэй оркуудаас болж монголд хичнээн сайхан юм хийж бүтээсэн ч эвдэж сүйтгэдэг нь хэвээрээ л байх болно

Zol... (89.24.62.235)
2018-07-18 15:36:54
iim muuxai xumuus baigaa boloxoor l mongol xugjixgui baigaa umdaa. archaagui um be

Доржоо (202.179.25.245)
2018-07-18 14:31:12
саяхан уг нь тэрэлж явсан.тэнд хүмүүс ширхэг ч хог хаяхгүй,хаясан хогоо ууталж аваад л.. болж дээ манайхан гэж бодож билээ,эвдэрсэн тоглоомыг харахад эвдэрхий хүн л санаанд бууж байна.хэлэхч үг алга

зочин (66.181.161.73)
2018-07-18 14:14:30
гоё юм билээ манайхан арай л тэнэг арчаагүй юм аа яаж эвдэж чаддаг бнаа ийм тэнэг юмнуудыг хотоос хөөж зайлуулаач

Түвшин (64.119.25.30)
2018-07-18 13:48:02
Хүүхэд л болсон хойно заавал барьж үзэхийг, дээр нь гарч суухыг хүснэ. Хүүхдийн гарын ая даахгүй ийм юм хийх хэрэг байна уу? Хүүхэд дээр нь гараад суухаар эвдэрчихээр баримлуудыг хэд насална гэж бодож хийсэн нь сонин байна.

иргэн (202.179.27.43)
2018-07-18 13:33:50
Монголд камерийн хамгаалалт ямар ч үр дүнгээ өгөхгүй болсон, наад газраа биечилсэн харуул хамгаалалт таьвж ажиллуул.арчаагүй монголчууд дандаа хүний хийж бүтээснийг хулгайлж,эвдэж сүйтгэж явдаг цусанд нь байдаг бололтой, ялангуяа хотоор дүүрсэн хөдөөний мангаруудыг яах вэ БАТБОЛД ОО

иргэн (202.9.42.9)
2018-07-18 12:25:55
МОНГОЛ ГЭДЭГ ЭРХЭМ НЭР МАНГУУ ТЭНЭГ ГЭДЭГ ҮГТЭЙ ИЖИЛ СОНСОГДОХ БОЛЛОО

ss (103.57.92.176)
2018-07-18 11:56:15
Saihan jorlon ch heregleh huvigui modon jorlontoigoo baihdaa taarsan orkuud

irgen (103.229.122.55)
2018-07-18 11:54:55
Bodit amidrald niiltsuulj hiijii tertei tergui ovoliin aya daahgui ed bn. Tumur torond hiigeed tavi

Мэндээ (66.181.167.56)
2018-07-18 11:44:58
Сайхан барималууд байна лээ.Гэхдээ хүүхдийн гарын ая даахаар материалаар хийх нь зөв байсан байхаа, ямар нэг удаагийн эд биш.Мөн бие биенээ орк, тэнэгээр нь дуудахаа боливол яасан юм э.Улсын хөгжил хувь хүний ухамсараас их шалтгаалдаг гэдгийг хүн бүр ойлгож, өөрөө өөртөө зөв шаардлага тавих хэрэгтэй

Зочин (49.180.98.138)
2018-07-18 11:39:03
Uvul bugd haga

Зочин (202.179.24.20)
2018-07-18 11:13:28
ОДОО ЦАГТ ИЙМ ДҮҮРЧИХСЭН ТЭНЭГҮҮД БАС БАЙНАА?

Зочин (27.123.214.115)
2018-07-18 11:12:28
Bitgii huuhdee hashaa davuulal daa. Niitiin hurungu deer ingej duraaraa aashilj bolohgui.

Зочин (103.26.194.36)
2018-07-18 11:08:28
өвөл болохоор өөрөө хагараад унах эд биш биз дээ. дулаан оронд зохицсон эд биз. 70 саяын усан оргилуур, тамхи татах бүхээг шиг л нэг удаа мөнгө идэх л арга биз дээ.

Адгууснуудад (27.123.214.106)
2018-07-18 11:06:43
Тэрийг заавал барьж чимхэж мордож сууж бж үзсэн болдог яацарчихсан орк сэтгэхүй вэ. Зүгээр сайхан хараад ямар амьтад үр төлнийх нь нэр ус эм эрийг нь юу гэдэг талаар хүүхдүүддээ танин мэдүүлэх чиглэлээр хандаж болохгүй юу. Хогийн бор саарал хогтой шоРоотой газраа амьдарч бхдаа таарсан юнууд. Хэддүгээр зуунд амьдраад бгагаа аав ээжүүд мэдмээр юм. 19,20 зууны машин анх үзэж бдаг сэрэлт кинон дээрх сэтгэхүйгээ больчихооч. Хүүхдээ эрхлүүлэх гэдгээ замбараагүй балиар хэнийг ч юуг ч хүндэлж хайрладаггүй дураараа новш болгоод өөрийн новш зангаа өвлүүлээд бхын. Юу ч гэхэв дээ илжигний чихэнд алт ч ус ч хийсэн сэгсэрдэг адгууснууд үр удмаараа бэлтгэгдэн гарч бна даа

Зочин (202.9.40.181)
2018-07-18 10:24:41
Ямар зориулалтаар хийсэн эд вэ. Зөвхөн хүүхдүүд харах зориулалтаар хийсэн юм уу. Харах зориулалтаар хийсэн бол музей хэлбэрээр байрлуулах хэрэгтэй биздээ. Хүүхэд бол хүүхэд шүү дээ. Дотор талд нь баримал хийгээд гадуур нь энэ материалаа наачихаж болоогүй юм уу

Ард (139.5.217.24)
2018-07-18 10:18:11
Эцэг эхчүүд хүүхэддээ багаас нь хэлж ойлгуулах хэрэгтэй ш дээ. Хайрлах хамгаалах гэдгийг хүүхдийн тархинд суулгах ёстой хүүхдээ буруу тийш эрхлүүлвэл буцаад өөрсдийнх нь толгой дээр гарах вий. Буруу өсгөсөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэдэг үгтэй үнэн үг шүү

CHN (27.123.214.104)
2018-07-18 10:13:05
Тэнэг гэхэд бүүр дэндүү тэнэг хүүрнүүд шүү монголууд нээрээ. Сайханы жоохон хэлтэрхий ч үзэж чадахгүй нээрээ хүүр юмаа. Бүгд орк.

CHN (27.123.214.104)
2018-07-18 10:13:05
Тэнэг гэхэд бүүр дэндүү тэнэг хүүрнүүд шүү монголууд нээрээ. Сайханы жоохон хэлтэрхий ч үзэж чадахгүй нээрээ хүүр юмаа. Бүгд орк.

CHN (27.123.214.104)
2018-07-18 10:13:04
Тэнэг гэхэд бүүр дэндүү тэнэг хүүрнүүд шүү монголууд нээрээ. Сайханы жоохон хэлтэрхий ч үзэж чадахгүй нээрээ хүүр юмаа. Бүгд орк.

CHN (27.123.214.104)
2018-07-18 10:13:04
Тэнэг гэхэд бүүр дэндүү тэнэг хүүрнүүд шүү монголууд нээрээ. Сайханы жоохон хэлтэрхий ч үзэж чадахгүй нээрээ хүүр юмаа. Бүгд орк.

CHN (27.123.214.104)
2018-07-18 10:13:03
Тэнэг гэхэд бүүр дэндүү тэнэг хүүрнүүд шүү монголууд нээрээ. Сайханы жоохон хэлтэрхий ч үзэж чадахгүй нээрээ хүүр юмаа. Бүгд орк.

CHN (27.123.214.104)
2018-07-18 10:13:03
Тэнэг гэхэд бүүр дэндүү тэнэг хүүрнүүд шүү монголууд нээрээ. Сайханы жоохон хэлтэрхий ч үзэж чадахгүй нээрээ хүүр юмаа. Бүгд орк.

CHN (27.123.214.104)
2018-07-18 10:13:03
Тэнэг гэхэд бүүр дэндүү тэнэг хүүрнүүд шүү монголууд нээрээ. Сайханы жоохон хэлтэрхий ч үзэж чадахгүй нээрээ хүүр юмаа. Бүгд орк.

CHN (27.123.214.104)
2018-07-18 10:13:03
Тэнэг гэхэд бүүр дэндүү тэнэг хүүрнүүд шүү монголууд нээрээ. Сайханы жоохон хэлтэрхий ч үзэж чадахгүй нээрээ хүүр юмаа. Бүгд орк.

CHN (27.123.214.104)
2018-07-18 10:13:03
Тэнэг гэхэд бүүр дэндүү тэнэг хүүрнүүд шүү монголууд нээрээ. Сайханы жоохон хэлтэрхий ч үзэж чадахгүй нээрээ хүүр юмаа. Бүгд орк.

CHN (27.123.214.104)
2018-07-18 10:13:02
Тэнэг гэхэд бүүр дэндүү тэнэг хүүрнүүд шүү монголууд нээрээ. Сайханы жоохон хэлтэрхий ч үзэж чадахгүй нээрээ хүүр юмаа. Бүгд орк.

CHN (27.123.214.104)
2018-07-18 10:13:02
Тэнэг гэхэд бүүр дэндүү тэнэг хүүрнүүд шүү монголууд нээрээ. Сайханы жоохон хэлтэрхий ч үзэж чадахгүй нээрээ хүүр юмаа. Бүгд орк.

CHN (27.123.214.104)
2018-07-18 10:13:02
Тэнэг гэхэд бүүр дэндүү тэнэг хүүрнүүд шүү монголууд нээрээ. Сайханы жоохон хэлтэрхий ч үзэж чадахгүй нээрээ хүүр юмаа. Бүгд орк.

CHN (27.123.214.104)
2018-07-18 10:13:02
Тэнэг гэхэд бүүр дэндүү тэнэг хүүрнүүд шүү монголууд нээрээ. Сайханы жоохон хэлтэрхий ч үзэж чадахгүй нээрээ хүүр юмаа. Бүгд орк.

CHN (27.123.214.104)
2018-07-18 10:13:02
Тэнэг гэхэд бүүр дэндүү тэнэг хүүрнүүд шүү монголууд нээрээ. Сайханы жоохон хэлтэрхий ч үзэж чадахгүй нээрээ хүүр юмаа. Бүгд орк.

CHN (27.123.214.104)
2018-07-18 10:13:01
Тэнэг гэхэд бүүр дэндүү тэнэг хүүрнүүд шүү монголууд нээрээ. Сайханы жоохон хэлтэрхий ч үзэж чадахгүй нээрээ хүүр юмаа. Бүгд орк.

CHN (27.123.214.104)
2018-07-18 10:13:01
Тэнэг гэхэд бүүр дэндүү тэнэг хүүрнүүд шүү монголууд нээрээ. Сайханы жоохон хэлтэрхий ч үзэж чадахгүй нээрээ хүүр юмаа. Бүгд орк.

CHN (27.123.214.104)
2018-07-18 10:13:01
Тэнэг гэхэд бүүр дэндүү тэнэг хүүрнүүд шүү монголууд нээрээ. Сайханы жоохон хэлтэрхий ч үзэж чадахгүй нээрээ хүүр юмаа. Бүгд орк.

Зочин (150.129.140.147)
2018-07-18 10:12:32
uuu, muu oros hujaa 2-oo husuulj bhdaa taarsan malnuud

Зочин (202.179.26.233)
2018-07-18 09:58:40
Ёстой усан толгойтой хүмүүс юм аа.

Зочин (203.15.208.22)
2018-07-18 09:57:53
Argagui hot orkudar duursen, orkud huuhduudee humuujilj chadahgui ted bas l ork.

Зочин (182.160.35.131)
2018-07-18 09:54:12
ork mongol dahiad 100 jilin daraa ork hulgaich nuudelcin zangaasaa garnaaa oros ivan ork garaagui bhad bid 200 jil ch boloj mgadagui

алуурчин (202.9.41.254)
2018-07-18 09:38:05
хулгайлж яах гэсэн юм бол хашаандаа авьлаа ч гэсэн хүмүүс хараад танина ш дэ

Зочин (203.91.115.252)
2018-07-18 09:36:44
эцэг эхчүүдээ хүүхдээ битгий дээр нь суулгаарай хүүхддээ хэлээд ойлгуулж болно шүү дээ ийм хөөрхөн барималуудыг хийсэн хүмүүсд талархаж байна

Зочин (150.129.141.35)
2018-07-18 09:33:42
yostoi neg tsowuun tsagiin hvn hognuud ih bolson ni ilt shvv. Eniig haraad bas l baysaad suuj bgaa bhdaa eswel bvr toohchgvi hamraa uhaad suuj bgaa biz sejigiin yumnuud.

zochin (185.39.141.67)
2018-07-18 09:31:58
holduulj hay naad gipsniihee hogiig . bitgii ingej tisuv tono . lalariudaa . hujaagiin hog hedeer shahsan boloo . gichii gej . gudamjind hezeech shabar tumur hiitserr barimal hiideg .

zochin (185.39.141.67)
2018-07-18 09:31:58
holduulj hay naad gipsniihee hogiig . bitgii ingej tisuv tono . lalariudaa . hujaagiin hog hedeer shahsan boloo . gichii gej . gudamjind hezeech shabar tumur hiitserr barimal hiideg .

zochin (185.39.141.67)
2018-07-18 09:31:58
holduulj hay naad gipsniihee hogiig . bitgii ingej tisuv tono . lalariudaa . hujaagiin hog hedeer shahsan boloo . gichii gej . gudamjind hezeech shabar tumur hiitserr barimal hiideg .

Зочин (66.181.179.48)
2018-07-18 09:28:59
Н. Энхбаяр , С. Баяр , Ми. Энхболд . Н. Алтанхуяг , Н. Багабанди , П. Очирбат , Ц. Ээлбэгдорж , Ц. Нямдорж , Доль. Сугар , Б. Хурц , ХУЛь. Жунай ( за ер тоолбол тоотой ) зэрэгтээ идуулээд - луйвардуулаад - хулгайлуулаад - залилуулаад - завишуулаад - шуналдуулаад эдуурийг нь долоогоод явж байхдаа таарсан тэнгэр нь хаяж - заяа нь орхисон УХЭЭРУУД ...

Zochin (117.111.12.229)
2018-07-18 09:25:48
Araichdee heleh vg alga .argagvil archaagvi hvn hog shaarnuud yum da

zochin (27.123.212.140)
2018-07-18 09:11:28
im archaagui bolohoor l mongol uragshaa ybahgui bga ym shu mal malaas door uls bh ymaa

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-08-16 18:35:46 - Гадаад
Трамп АНУ-аас Монголд суух Элчин сайдын албан тушаалд Майкл С.Клеческийн нэрийг дэвшүүлжээ
2018-08-16 18:23:17 - Нийслэл
Дарь-Эхийн замыг засахын тулд арав хоног зам хаахаар боллоо
2018-08-16 18:17:12 - Нийслэл
Энэ сарын 25-нд тэгш, сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулна
2018-08-16 17:53:01 - Орон нутаг
Хэрлэн голд живсэн 13 настай хүүг эрэн хайж байна
2018-08-16 17:35:30 - Энтертайнмент
МЗЭ Бага чуулганаа хуралдуулж, Удирдах зөвлөлийн даргаа томилно
2018-08-16 17:27:21 - Шар
Хүн амины хэрэгт холбогдсон, ЗТХЯ-ны албан тушаалтнууд чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
2018-08-16 17:12:40 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга "Конрад Аденауэр сан"-гийн Герхард Валерсийг хүлээн авч уулзав
2018-08-16 16:50:45 - Нийслэл
“Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг шинэчлэн боловсруулах хэлэлцүүлэг боллоо
2018-08-16 16:43:04 - Гадаад
Хойд Солонгосын төлөөлөгчид Бээжинд хүрэлцэн очжээ
2018-08-16 16:08:37 - Технологи
Компьютер вишн технологи ашиглан Нийслэлийн авто замын сүлжээний зураглал хийх аян эхлүүлж байна
2018-08-16 16:06:46 - Шар
С.Мишгээ: Зөрчлийн хуулийг эсэргүүцэж өлсгөлөн зарлана
2018-08-16 16:01:32 - Нийслэл
Зуслангийн 40 гаруй байршилд орц, гарц гаргаж, зөрчил арилгажээ
2018-08-16 15:57:27 - Орон нутаг
Өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангахыг анхаарууллаа
2018-08-16 15:35:13 - Нийслэл
Ирэх сард БНСУ-ын соёлын өдрүүд болно
2018-08-16 15:32:52 - Шар
Иргэн Х-гийн нүднээс нүүрээ угаасных нь дараа зэвтэй төмрийн үртэс гарчээ
2018-08-16 15:30:36 - Нийслэл
Нийслэл хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа
2018-08-16 14:39:03 - Шар
Туул голоос таван метр хүрэхгүй зайд газар ухаж байна гэв
2018-08-16 13:43:14 - Эдийн засаг
ХААН Галерейд “CODE 1” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ
2018-08-16 13:40:34 - Боловсрол
Багш нар есдүгээр сарын 1-нд хичээл эхлүүлэхгүй гэв
2018-08-16 13:16:00 - Нийслэл
“Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд” олимпиадад тэргүүлсэн сурагчид Сингапурыг зорилоо
2018-08-16 13:10:34 - Эрүүл мэнд
Есөн сартай охиныг үжил өвчний улмаас нас барсан гэж ЭМЯ-наас мэдээллээ
2018-08-16 12:58:27 - Эдийн засаг
“Дисковер Монголиа” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болно
2018-08-16 12:58:13 - Хууль
Олон нийтийн сүлжээгээр дамжуулан баталгаагүй эм худалдаж авахгүй байхыг анхаарууллаа
2018-08-16 12:57:26 - Орон нутаг
Өгий нууранд живж, амиа алджээ
2018-08-16 12:55:10 - Улс төр
Польш Улсын элчин сайдыг хүлээн авч уулзав
2018-08-16 12:42:10 - Улс төр
Нөхөн сонгуулийн асуудлаар Үндсэн хуулийн цэц хуралдана
2018-08-16 12:35:02 - Орон нутаг
Архангай аймаг 1400 тонн өвс бэлдэнэ
2018-08-16 12:25:15 - Орон нутаг
Улсын Онцгой комиссын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
2018-08-16 12:20:35 - Технологи
Сансрын инженерчлэл ба хэрэглээний чиглэлийн олон улсын хурал болж байна
2018-08-16 12:17:44 - Нийслэл
Дорнод Сибирийн төмөр замын сэргээн босголтын галт тэрэгний баг өнөөдөр нутаг буцлаа
2018-08-16 11:47:33 - Хууль
“Нүүдэлчин Монгол-2018”-д 160 гаруй цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэлээ
2018-08-16 11:00:22 - Улс төр
Монгол Беларусь улсын тээврийн салбарын хамтын ажиллагаа өргөжиж байна
2018-08-16 10:53:16 - Орон нутаг
Ховд аймгийн Жаргалант суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо
2018-08-16 08:22:39 - Байгаль Орчин
Улаанбаатарт 18 хэм дулаан байна
2018-08-16 08:20:22 - Энтертайнмент
С.Нацагдорж: Монгол орныхоо явж болох бүх газраар явж, зураглалыг нь “Google street view”-д оруулаад байна
2018-08-16 08:20:20 - Улс төр
Ц.Цогзолмаа: Б.Чойжилсүрэн гишүүн надаас барилгаа худалдаж аваач гэж гуйгаагүй
2018-08-16 08:20:17 - Нийслэл
ИНФОГРАФИК: Та замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэмтэй танилцсан уу
2018-08-16 08:20:14 - Эрүүл мэнд
СУРВАЛЖЛАГА: Эмнэлгүүдийн сахиурын өрөөнүүд бохир, бүгчим байна
2018-08-16 08:20:11 - Хууль
Бага насны охидыг хуурч, нүцгэн зургийг нь авдаг байсан этгээдийг саатууллаа
2018-08-16 08:19:59 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-08-15 09:04:55 - Боловсрол
Д.Мөнхбаатар: Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын 70 ажилтны 68-ыг нь ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн
2018-08-14 08:28:07 - Нийслэл
ЗГ-ын тэргүүний хамаатан, ЗТХЯ-ны хэлтсийн дарга яамныхаа мэргэжилтэн эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ
2018-08-15 09:25:56 - Нийслэл
Төгсөгчдийг маань хараад “Харүмафүжи Монголдоо хэрэгтэй зүйл хийжээ” гэж хэлбэл миний зорилго биелэх болно
2018-08-14 12:13:17 - Шар
Ходоодондоо кокаин “хадгалсан” зорчигчоос болж онгоц яаралтай газарджээ
2018-08-14 10:33:55 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдад Ц.Бат-Энх, Д.Амарбаясгалан нар яригдаж байна
2018-08-14 08:56:19 - Орон нутаг
Хэнтий аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан залуусын цуглааны үеэр алга болсон 17 настай хүү амиа алдсан уу
2018-08-14 16:44:16 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар Л.Халтарыг томилно
2018-08-16 13:40:34 - Боловсрол
Багш нар есдүгээр сарын 1-нд хичээл эхлүүлэхгүй гэв
2018-08-15 14:06:30 - Орон нутаг
Сангийн далайд "луу унжжээ"
2018-08-16 08:20:20 - Улс төр
Ц.Цогзолмаа: Б.Чойжилсүрэн гишүүн надаас барилгаа худалдаж аваач гэж гуйгаагүй