Г.Ариунбуян: Өлгий сумын 530 айл өрхийн 2512 хүн гамшигт нэрвэгдээд байна

Түгээх    
2018-07-18 15:08:53 - Улс төр

Онцгой байдлын ерөнхий газар, Зам тээврийн хөгжлийн яам, Цаг уур орчин шинжилгээний газартай хамтран үер усны гамшгийн улмаас үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

-НИЙТ 185 ӨРХИЙН 668 ИРГЭНИЙГ НАЙМАН БАЙРЛАЛД ТҮР ХОРГОДОХ БАЙРААР ХАНГАЖЭЭ-

Хэвлэлийн хурлын эхэнд ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, /ШТАБ-ын дарга/ Бригадын генерал Г.Ариунбуян “Өнгөрсөн хавар ихэнх нутгаар гантай байсан бөгөөд өнгөрсөн зургадугаар сарын сүүлийн хагаст нутгийн хойд хэсгээр, долдугаар сар гарсаар, ихэнх нутгаар түр зуурын, дуу цахилгаантай усархаг аадар бороо орж байна. Дуу цахилгаантай аадар бороо их хэмжээгээр орсны улмаас аймаг, сум, нийслэлд хүндрэлтэй байдал үүсээд байна.

Тухайлбал, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт энэ сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд орсон усархаг аадар борооны улмаас Өлгий сумын 2, 3, 4, 9, 11, 12, 13 дугаар багийн 530 айл өрхийн 2512 хүн гамшигт нэрвэгдэж, гэр байшин, хашаа, хороо нь усанд автсан. Үүний 225 өрхийн 1566 хүнийг аюулгүй газарт гаргаж, 185 өрхийн 668 иргэнийг найман байрлалд түр хоргодох байраар хангаад байна.

Мөн 58 өрхийг нүүлгэн шилжүүлж, 5.0 км далан босгон, 300 м шуудуу татан, иргэдийг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулах үйл ажиллагаа зохион байгуулж, 82 өрхийн 177 иргэнд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлсэн. Мөн өчигдөр буюу энэ сарын 17-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүрэгт буусан үерийн улмаас тус дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тус бүр нэг хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Сэлэнгэ, Сүхбаатар аймгийн нутгаар их хэмжээний усархаг бороо орсны улмаас эрчим хүч, цахилгаан шугам сүлжээ тасарч, төрийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллага иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учраад байна” гэж тодотголоо.

-УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМУУДЫН ДАЛАН УСАНД УРСАЖ, ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМД ЦӨМРӨЛТ ҮҮСЧЭЭ-

Сүхбаатар аймагт энэ сарын 16-ны өдөр бороо орж, үер буусны улмаас Уулбаян суманд нэг гэр, Түвшинширээ суманд зургаан гэр, хоёр автомашин үерийн усанд урссан байна. Мөн Мөнх хаан сумаас 44 км, аймгийн төвөөс 144-150 км-т улсын чанартай авто замын далан усанд урсан, хатуу хучилттай замд цөмрөлт үүсчээ.

Төв аймгийн Борнуур энэ сарын 16-ны өдөр орсон усархаг аадар борооны улмаас үер бууж, нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт 70 айл өрх, 10 аж ахуй нэгж байгууллага усанд автсан байна. Мөн 15 бог мал хорогдож, сумын нутаг дэвсгэр дэх орон нутгийн чанартай “Шавартайн гүүр”-ийн тулгуур баганад суулт үүссэн байна.

Харин  Зуунмод суманд далан, суваг, шуудуу сэтэрч, 28 айл өрхийн гэр байшин усанд автжээ. Мөн  гурван настай эрэгтэй хүүхэд үерийн ус шуудуу руу унасныг аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Тухайн сумдад үүссэн гамшгийн аюулаас иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэхээр давхардсан тоогоор Онцгой байдлын газрын 96, Цагдаагийн газрын 149 албан хаагч ажиллаж байгаа аж.

Улмаар мэргэжлийн хяналтын 23, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 10, Зам засвар, арчлалтын “Жол” ХХК-ийн 23 ажилтан, Орон нутгийн 105 иргэн, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 9, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн 92, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн 35, Хилийн цэргийн 0165 дугаар ангийн 55 алба хаагч, нийт 618 хүн, 107 аж ахуйн нэгж техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна гэсэн мэдээлэл өгөв.

Б.АЛТАНБАГАНА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 19

10 н баяд (1.197.170.45)
2018-07-20 08:46:50
Баян олгийн нутагт ганц 2 Уулаа буу яваарай !!! Казакууд та нар манай нутагт юу хийж явна зайл гээд л дээрэлэх гэж оролдох бол энуухэнд !! Юун туслах монголд 49-50 онд цагаачилж ирсэнийг ойлгуулах хэрэгтэй !!!

zochin (202.55.183.178)
2018-07-19 09:17:31
Казакууд хичнээн Халхуудад дургүй эвгүй зан гаргадаг ч гэлээ Монголын маань нэгэн ястан юмдаа. Гараа сунгах хэрэгтэй болов уу да

Монгол (1.197.170.45)
2018-07-19 08:06:51
Монголд 1948-49 онд ирсэн Цагаач казакууд баян- олгийн Газар нутагийг аваад казакстантай нийлнэ гэж солиорсоны Учир Дээд ХуХ Тэнгэр шийтгэжээ

Зочин (202.9.42.5)
2018-07-19 01:37:00
olgiid jil bolgon yag iim baidlaar uer buuh yum uridchilj arga hemjee abdaggui yum uu

Зочин (202.179.31.16)
2018-07-19 00:59:02
яагаад тодорхой мэдээ зураг байхгүй байна? хэд хоноод байхад?

Зочин (202.179.31.16)
2018-07-19 00:57:16
Аса мэдээж японд хандив өгөлгүй яадаг. Хэн ч байсан өгнө. Тэр тэр орны хүчээр амьдарлаа, туслахгүй яадаг? Ийм тэнэг шордохоо боль! Өөрсдөө тийм сүрхий бол машинаа унаад очиж сайн дураараа тусал!

Зочин (202.179.31.16)
2018-07-19 00:53:22
Японд өгөх нь зөв. Даанч өөрсдөд нь ийм юм болно гэж яаж мэдэх вэ дээ! Энэ олон хүмүүс яана. Гэр орон нурчихсан уу? Ус шингэхийг хүлээгээд байна уу? Яагаад ус цэвэрлэж зайлуулж байгаа хүний зураг ганц ч харагдахгүй байна? Засгийн газар онцгой байдал юм хум гаргаж явуулсан уу? Хоол унд яаж байгаа юм бол? Хүүхэдтэй хүмүүс, хөгшид настан эм мэмээ авч явж чадсан уу?

Зочин (64.119.18.145)
2018-07-18 23:02:42
Гамшиг хэлж биш хийсэж ирдэг гай хэцуу сэрэмжлэх нь чухал Олны хуч далай мэт

Zochin (178.115.129.209)
2018-07-18 20:24:03
Za odoo nuguu Japan geed baisan humuus ugnu bizdee! Eswel ugui yum bolowuu!!! Arai Itgelt shig nowshirohgui bailguidee!!! Hahahaha

Хэцүү юм аа (202.131.228.118)
2018-07-18 20:12:42
Бүх нөөцөнд байсан мөнгөө Засгийн газар үер болсон Японд цусардаад өгчихсөн, одоо яаанааа? Эргээд Японоос гүйлтай биш. Одоо тэгэхлээр Европ юм уу, Хятадаас жоол мөнгө гуйж авчихаад Өлгийд өгөхөөс биш. 18 аймагтай байх хэцүү юм аа!

Зочин (202.179.27.37)
2018-07-18 19:27:44
ОДОО яанаа МӨНГӨ баихгүи

Монгол сөнөж бн (77.81.104.128)
2018-07-18 17:25:40
Японд үер болоход аса тэргүүтэй лалрууд бужигнаад бсн монгол улсад үер болоход нугын зөвлөл бөх пзда нар улсын их хурлын хүчиндэгч гишүүнүүд урлаг соелын пзданууд ерөнхиы саад жэнко бүгд чив чимээгүй монгол хүн гэр оронгүй зовж л байгуу монол хүн живжл байгуу муу пздануудаа

Ганаа (37.173.137.73)
2018-07-18 17:09:24
Дагвадорж сумо их аварга маань 10000 долларын хандиваа өгөх байхаа. Япон гээд хөлөө хугалчих гээд байгаа хүн эх орон адилхан үерийн гамшиг болж байна арай ялгахгүй байлгүй

Зочин (202.179.24.20)
2018-07-18 16:57:33
сэлэнгэ бас гамшигдсаан мэдээ аваагүймүү

Зочин (202.179.31.16)
2018-07-18 15:38:10
Зам гүүр оромдож байрих юм. Муусайн шулаачид цавчих юм гарах нь гээд баярлаад сууж байгаа. Одоо засах нэрээр иднэ, Дахиад л хуурамч юм хийнэ. Дахиад усанд эвдэрнэ.

Зочин (110.70.51.15)
2018-07-18 15:35:27
Odoo KAZAKASTAANAAS BITGII TUSLAMJ AWAARAI ....ULSIIN DAITAI GAR SUNGAARAA

Зочин (110.70.51.15)
2018-07-18 15:35:27
Odoo KAZAKASTAANAAS BITGII TUSLAMJ AWAARAI ....ULSIIN DAITAI GAR SUNGAARAA

Зочин (110.70.51.15)
2018-07-18 15:35:26
Odoo KAZAKASTAANAAS BITGII TUSLAMJ AWAARAI ....ULSIIN DAITAI GAR SUNGAARAA

Ёро (27.123.214.87)
2018-07-18 15:34:19
Японд үер болход тоохгүй байсан

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-18 18:18:51 - Улс төр
Ерөнхийлөгчийн хүсэлтийг байнгын хороогоор хэлэлцэхээр боллоо
2018-12-18 17:26:43 - Улс төр
Прокуророос дахин нэг гишүүнийг эргүүлэн татах хүсэлтийг УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна
2018-12-18 17:25:05 - Нийслэл
Олон улсын үнэлгээний баг Монгол улсад ажиллаж байна
2018-12-18 16:46:49 - Шар
Биеийн тамирын шалгалтад бүдэрсэн оюутныг их сургууль төгсгөхгүй
2018-12-18 16:30:04 - Шар
Амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх энгийн аргууд
2018-12-18 16:13:37 - Хууль
Хүчирхийлсэн бичлэгээрээ хохирогчийг дарамталдаг байжээ
2018-12-18 16:10:40 - Улс төр
Өнөөдөр АТГ УИХ-ын гишүүдээс мэдүүлэг авчээ
2018-12-18 15:58:43 - Улс төр
Хүүхдийн хамгааллын тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэхээ ярилцлаа
2018-12-18 15:41:19 - Улс төр
Байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-18 15:40:04 - Хууль
Ажлын байран дээрээ есөн хүн угаартаж, эмнэлэгт хүргэгджээ
2018-12-18 15:31:01 - Спорт
Т.Баярцэцэг олон улсын буудлагын тэмцээний дөрөвдүгээр байрт шалгарлаа
2018-12-18 15:17:44 - Энтертайнмент
Тoyota-н албан ёсны засвар үйлчилгээний төвд 20% хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй
2018-12-18 14:21:26 - Улс төр
МАН-ЫН ГИШҮҮД:Сүүлийн өдрүүдэд зарчим ярьсан зальжин гишүүд их боллоо
2018-12-18 14:13:17 - Орон нутаг
Монгол улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг эрс өсчээ
2018-12-18 14:02:00 - Спорт
Б.Гангаамаа “Мөсний алтан алх” шагналын эзэн боллоо
2018-12-18 13:41:01 - Хууль
Цагдаагийн алба хаагчид дохионы хэл сурлаа
2018-12-18 13:31:23 - Нийслэл
ТҮЦ машинаас шүүхийн шийдвэрийн зарим бичгийг авах боломжтой болжээ
2018-12-18 13:14:42 - Улс төр
Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас дүүгийнхээ компанид 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан байна
2018-12-18 13:05:36 - Хууль
Оргон зайлах явцдаа бусдаас 12 сая төгрөг залилжээ
2018-12-18 12:27:45 - Спорт
МУГТ Б.Сэр-Од олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2018-12-18 12:24:04 - Боловсрол
Шилдэг залуу эрдэмтдэд Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжилт шагнал олголоо
2018-12-18 12:12:12 - Орон нутаг
Малчны хотонд галзуу үнэг орж иржээ
2018-12-18 12:07:14 - Хууль
Г.Баасан: АТГ гэх айдсын хонгилын түлхүүр Х.Энхжаргалын гарт, Х.Энхжаргал өөрөө М.Энхболдын мэдэлд байна
2018-12-18 11:44:30 - Улс төр
МАН-ын Бага хурлаар нэр бүхий 10 орчим хүнийг намын гишүүнчлэлээс ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ҮҮ
2018-12-18 11:34:16 - Эдийн засаг
Мөнгөний бодлогын хорооны нээлттэй захидал
2018-12-18 11:28:22 - Хууль
“Шинэ жил-эргүүл хяналт” нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ
2018-12-18 11:11:46 - Хууль
Гурван шүүгчийн цалинг 30 хувь бууруулах шийтгэл ногдуулав
2018-12-18 11:08:26 - Хууль
“Зайсан хилл”-д зөрчлийн хэрэг нээж, шалгаж байна
2018-12-18 11:05:57 - Спорт
Ой тогтоолтын тамирчид ДАШТ-ийг зорилоо
2018-12-18 11:02:01 - Улс төр
Х.Баттулга: Бид дайны нөхцөлд амьдарч байгаатай нэгэн адил болжээ
2018-12-18 10:57:19 - Байгаль Орчин
Энэ сарын 21-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2018-12-18 10:48:10 - Нийслэл
Тариалан эрхлэлтийг дэмжих санд шинэ тоног төхөөрөмжүүд хүлээлгэн өглөө
2018-12-18 10:44:13 - Орон нутаг
Сураггүй болсон 70 настай иргэнийг эсэн мэнд оллоо
2018-12-18 10:42:26 - Улс төр
АТГ-аас Д.Дорлигжавыг шалгаж эхэлжээ
2018-12-18 10:38:20 - Спорт
Г.Угалзцэцэг өнөөдөр эх орондоо ирнэ
2018-12-18 10:11:06 - Улс төр
Гурван байнгын хороо хуралдана
2018-12-18 10:03:32 - Эдийн засаг
Монгол банкны тогтвортой хөгжлийн зөвлөл хуралдлаа
2018-12-18 09:12:53 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-12-18 07:58:15 - Улс төр
Зөвхөн АИ92-ыг 60-100 төгрөг буулгаснаа “ШАТАХУУНЫ ҮНЭ БУУРУУЛЛАА” гэж зарлажээ
2018-12-18 07:55:12 - Энтертайнмент
Эрэлч нохой СОНИ цагдаагийн албанаас чөлөөлөгдөж, сургагч эзэндээ очлоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-17 11:06:20 - Улс төр
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгслөө
2018-12-18 07:55:08 - Нийслэл
Хотын дарга С.Батболд эргэн ирнэ
2018-12-17 13:29:26 - Хууль
Эрэн сурвалжлагдаж байсан иргэдийг баривчилжээ
2018-12-17 08:07:21 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Зурагт, гар утаснаас татгалзаад гурван сар болсон ГЭР БҮЛИЙНД зочиллоо
2018-12-18 07:55:12 - Энтертайнмент
Эрэлч нохой СОНИ цагдаагийн албанаас чөлөөлөгдөж, сургагч эзэндээ очлоо
2018-12-17 16:25:42 - Гадаад
Нью-Йоркын галт тэргэнд Ази иргэнийг ялгаварлан гадуурхсан эмэгтэйг баривчилжээ
2018-12-18 13:14:42 - Улс төр
Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас дүүгийнхээ компанид 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан байна
2018-12-18 16:13:37 - Хууль
Хүчирхийлсэн бичлэгээрээ хохирогчийг дарамталдаг байжээ
2018-12-17 12:37:35 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: М.Энхболдыг огцрох өргөдлөө өгөхгүй бол УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ
2018-12-17 14:42:28 - Улс төр
МАН-ЫН ГИШҮҮД: Шаардлагын хариуг 24 цагийн дотор ирүүлэхгүй бол тэмцлийн хэлбэрт шилжинэ