Монголд он гарснаас хойш 202.7 мянган жуулчин иржээ

Түгээх    
2018-07-18 17:06:12 - Нийслэл

juulchinҮндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, манай улсын хилээр 2018 оны эхний хагас жилд давхардсан тоогоор 2.8 сая зорчигч нэвтэрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 34.9 мянгаар буюу 1.2 хувиар буурсан байна.

Улсын хилээр орсон зорчигчдын 39.2 хувь нь Замын-Yүд, 17.2 хувь нь Буянт-Ухаа, 12.3 хувь нь Гашуунсухайт 11.0 хувь нь Алтанбулаг, 7.3 хувь нь Шивээхүрэн, 13.0 хувь нь бусад боомтоор орж ирсэн байна. Улсын хилээр оны эхний хагас жилд гадаадын 238.1 мянган хүн орсон нь өмнөх оны мөн үеэс 21.1 мянгаар өсчээ. Тэдний 84.2 хувь нь 30 хүртэл хоног, 14.3 хувь нь 90, түүнээс дээш хоног, 1.5 хувь нь 30-90 хүртэл хоногийн хугацаагаар ирсэн байна.

Гадаадын зорчигчдын 202.7 мянга буюу 85.1 хувь нь аялал жуулчлалын зорилгоор хилээр орсон нь өмнөх оны мөн үеэс 21.9 мянгаар буюу 12.1 хувиар өсчээ. Хилээр орсон гадаадын зорчигчдын 35.4 мянга нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор иржээ. Өмнөх оны мөн үеэс Тайландын жуулчид 464, Турк улсынх 494, Индонез улсынх 82, ОХУ-ынх 12296, Энэтхэг улсынх 204 хүнээр өссөн бол БНАСАУ-ынх 319, Вьетнам улсынх 231, Малайз улсынх 167, Япон улсынх 1526 хүнээр буурчээ.

Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 167.3 мянга нь эрэгтэйчүүд, 70.8 мянга нь эмэгтэйчүүд, 229.2 мянга нь насанд хүрсэн хүн, 8.9 мянга нь хүүхэд байна. Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 2018 оны эхний хагас жилд 61.7 хувь нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгаас, 31.9 хувь нь Европоос, 4.6 хувь нь Америк тивээс, 1.8 хувь нь Ойрхи Дорнод, Өмнөд Ази, Африк тивээс иржээ. Хилээр орсон гадаадын зорчигчдын 38.7 хувийг БНХАУ-ын иргэд, 24.0 хувийг ОХУ-ын иргэд, 11.8 хувийг БНСУ-ын иргэд, 3.4 хувийг АНУ-ын иргэд, 3.2 хувийг Япон улсын иргэд, 2.7 хувийг Казахстан улсын иргэд, 16.2 хувийг бусад улсын иргэд эзэлж байна.

Манай улсын давхардсан тоогоор 1.2 сая иргэн 2018 оны эхний хагас жилд гадаадад зорчсоноос 843.4 мянга нь хувийн журмаар зорчжээ. Улсын хилээр 2018 оны эхний хагас жилд давхардсан тоогоор 1.3 сая тээврийн хэрэгсэл нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 54.1 мянгаар буурчээ. Тэдгээрийн 41.1 хувийг ачааны машин, 29.6 хувийг суудлын машин, 27.2 хувийг ачааны вагон, 2.1 хувийг бусад тээврийн хэрэгсэл эзэлж байна. Нийт тээврийн хэрэгслийн 42.2 хувь нь Замын-Yүд, 18.9 хувь нь Гашуун сухайт, 12.9 хувь нь Шивээ хүрэн, 7.8 хувь нь Сүхбаатар, 7.4 хувь нь Алтанбулаг, 10.8 хувь нь бусад боомтоор тус тус нэвтэрчээ.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 4

Монгод монголчууд л жуулчилна. (202.131.228.118)
2018-07-18 19:48:25
Монголд элдэв gastarbeiter буюу зочирж ирдэг гадны ажилчид л үй олноор ирж байгаа. Тэрнээс биш мөнгөө зарч зугаацах гэсэн гадаадууд ирэхгүй. Тэдэнд үзүүлэх ч юм цөөхөн байна, үзүүлье гээд шинээр барьж нээх юм ч алга шүү дээ. Дэндүү үнэтэй, ашиг авчрах эсэх нь эрсдэлтэй байна. Иймд гадаадынханд зориулсан жуулчлал Монголд хөгжих НӨХЦӨЛ АЛГА. Харин дотоодынхондоо зориулсан жуулчлалыг хөгжүүлэх нь илүү чухал. Монгол хүн Монголоо яагаад үзэж өөрийн цуглуулсан мөнгийг Монголдоо зориулж болдоггүй юм бэ?

Зочин (202.9.42.4)
2018-07-18 19:04:12
202 мянган хүнээс 39 хувь буюу80 мянга нь хятадууд, 24 хувь буюу 48 мянга нь оросууд, 12 хувь нь буюу 24 мянга нь солонгос гэхээр бараг 160 мянга нь монголд мөнгө оруулах бус гаргах зорилготой ажилчид голдуу байна. цаана нь үлдсэн 40 орчим мянгыг л жуулчин гэмээр байна. тэгээд монголд ч юу үзэх вэ дээ.

Зочин (66.181.179.48)
2018-07-18 18:40:25
МАН - н САЯ хаа яваа бол ???

зочин (117.102.187.40)
2018-07-18 17:17:38
Галт тэргээр Наушка, Эрээнээр ороод тэр вагоноороо нөгөө тал руу гарч буй гадаадын иргэдийг жуулчдын тоонд оруулж тооцсон биш үү. Итгэхэд хэцүү л байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-08-16 18:35:46 - Гадаад
Трамп АНУ-аас Монголд суух Элчин сайдын албан тушаалд Майкл С.Клеческийн нэрийг дэвшүүлжээ
2018-08-16 18:23:17 - Нийслэл
Дарь-Эхийн замыг засахын тулд арав хоног зам хаахаар боллоо
2018-08-16 18:17:12 - Нийслэл
Энэ сарын 25-нд тэгш, сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулна
2018-08-16 17:53:01 - Орон нутаг
Хэрлэн голд живсэн 13 настай хүүг эрэн хайж байна
2018-08-16 17:35:30 - Энтертайнмент
МЗЭ Бага чуулганаа хуралдуулж, Удирдах зөвлөлийн даргаа томилно
2018-08-16 17:27:21 - Шар
Хүн амины хэрэгт холбогдсон, ЗТХЯ-ны албан тушаалтнууд чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
2018-08-16 17:12:40 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга "Конрад Аденауэр сан"-гийн Герхард Валерсийг хүлээн авч уулзав
2018-08-16 16:50:45 - Нийслэл
“Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг шинэчлэн боловсруулах хэлэлцүүлэг боллоо
2018-08-16 16:43:04 - Гадаад
Хойд Солонгосын төлөөлөгчид Бээжинд хүрэлцэн очжээ
2018-08-16 16:08:37 - Технологи
Компьютер вишн технологи ашиглан Нийслэлийн авто замын сүлжээний зураглал хийх аян эхлүүлж байна
2018-08-16 16:06:46 - Шар
С.Мишгээ: Зөрчлийн хуулийг эсэргүүцэж өлсгөлөн зарлана
2018-08-16 16:01:32 - Нийслэл
Зуслангийн 40 гаруй байршилд орц, гарц гаргаж, зөрчил арилгажээ
2018-08-16 15:57:27 - Орон нутаг
Өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангахыг анхаарууллаа
2018-08-16 15:35:13 - Нийслэл
Ирэх сард БНСУ-ын соёлын өдрүүд болно
2018-08-16 15:32:52 - Шар
Иргэн Х-гийн нүднээс нүүрээ угаасных нь дараа зэвтэй төмрийн үртэс гарчээ
2018-08-16 15:30:36 - Нийслэл
Нийслэл хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа
2018-08-16 14:39:03 - Шар
Туул голоос таван метр хүрэхгүй зайд газар ухаж байна гэв
2018-08-16 13:43:14 - Эдийн засаг
ХААН Галерейд “CODE 1” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ
2018-08-16 13:40:34 - Боловсрол
Багш нар есдүгээр сарын 1-нд хичээл эхлүүлэхгүй гэв
2018-08-16 13:16:00 - Нийслэл
“Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд” олимпиадад тэргүүлсэн сурагчид Сингапурыг зорилоо
2018-08-16 13:10:34 - Эрүүл мэнд
Есөн сартай охиныг үжил өвчний улмаас нас барсан гэж ЭМЯ-наас мэдээллээ
2018-08-16 12:58:27 - Эдийн засаг
“Дисковер Монголиа” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болно
2018-08-16 12:58:13 - Хууль
Олон нийтийн сүлжээгээр дамжуулан баталгаагүй эм худалдаж авахгүй байхыг анхаарууллаа
2018-08-16 12:57:26 - Орон нутаг
Өгий нууранд живж, амиа алджээ
2018-08-16 12:55:10 - Улс төр
Польш Улсын элчин сайдыг хүлээн авч уулзав
2018-08-16 12:42:10 - Улс төр
Нөхөн сонгуулийн асуудлаар Үндсэн хуулийн цэц хуралдана
2018-08-16 12:35:02 - Орон нутаг
Архангай аймаг 1400 тонн өвс бэлдэнэ
2018-08-16 12:25:15 - Орон нутаг
Улсын Онцгой комиссын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
2018-08-16 12:20:35 - Технологи
Сансрын инженерчлэл ба хэрэглээний чиглэлийн олон улсын хурал болж байна
2018-08-16 12:17:44 - Нийслэл
Дорнод Сибирийн төмөр замын сэргээн босголтын галт тэрэгний баг өнөөдөр нутаг буцлаа
2018-08-16 11:47:33 - Хууль
“Нүүдэлчин Монгол-2018”-д 160 гаруй цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэлээ
2018-08-16 11:00:22 - Улс төр
Монгол Беларусь улсын тээврийн салбарын хамтын ажиллагаа өргөжиж байна
2018-08-16 10:53:16 - Орон нутаг
Ховд аймгийн Жаргалант суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо
2018-08-16 08:22:39 - Байгаль Орчин
Улаанбаатарт 18 хэм дулаан байна
2018-08-16 08:20:22 - Энтертайнмент
С.Нацагдорж: Монгол орныхоо явж болох бүх газраар явж, зураглалыг нь “Google street view”-д оруулаад байна
2018-08-16 08:20:20 - Улс төр
Ц.Цогзолмаа: Б.Чойжилсүрэн гишүүн надаас барилгаа худалдаж аваач гэж гуйгаагүй
2018-08-16 08:20:17 - Нийслэл
ИНФОГРАФИК: Та замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэмтэй танилцсан уу
2018-08-16 08:20:14 - Эрүүл мэнд
СУРВАЛЖЛАГА: Эмнэлгүүдийн сахиурын өрөөнүүд бохир, бүгчим байна
2018-08-16 08:20:11 - Хууль
Бага насны охидыг хуурч, нүцгэн зургийг нь авдаг байсан этгээдийг саатууллаа
2018-08-16 08:19:59 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-08-15 09:04:55 - Боловсрол
Д.Мөнхбаатар: Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын 70 ажилтны 68-ыг нь ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн
2018-08-14 08:28:07 - Нийслэл
ЗГ-ын тэргүүний хамаатан, ЗТХЯ-ны хэлтсийн дарга яамныхаа мэргэжилтэн эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ
2018-08-15 09:25:56 - Нийслэл
Төгсөгчдийг маань хараад “Харүмафүжи Монголдоо хэрэгтэй зүйл хийжээ” гэж хэлбэл миний зорилго биелэх болно
2018-08-14 12:13:17 - Шар
Ходоодондоо кокаин “хадгалсан” зорчигчоос болж онгоц яаралтай газарджээ
2018-08-14 10:33:55 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдад Ц.Бат-Энх, Д.Амарбаясгалан нар яригдаж байна
2018-08-14 08:56:19 - Орон нутаг
Хэнтий аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан залуусын цуглааны үеэр алга болсон 17 настай хүү амиа алдсан уу
2018-08-14 16:44:16 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар Л.Халтарыг томилно
2018-08-16 13:40:34 - Боловсрол
Багш нар есдүгээр сарын 1-нд хичээл эхлүүлэхгүй гэв
2018-08-15 14:06:30 - Орон нутаг
Сангийн далайд "луу унжжээ"
2018-08-16 08:20:20 - Улс төр
Ц.Цогзолмаа: Б.Чойжилсүрэн гишүүн надаас барилгаа худалдаж аваач гэж гуйгаагүй