Т.Отгонболд: Аянгад цохиулж ирсэн иргэнийг сэхээн амьдруулах тасагт хэвтүүлсэн

Түгээх    
2018-07-19 08:37:53 - Эрүүл мэнд

gemtel

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах, Яаралтай  тусламжийн их эмч Т.Отгонболдтой ярилцлаа.

-ГССҮТ-Д БАЯР НААДМЫН ҮЕЭР БЭРТЭЖ ГЭМТСЭН 2000 ГАРУЙ ХҮН ИРЖЭЭ-

-Баяр наадмын үеэр бэртэж гэмтсэн тохиолдол хэд бүртгэгдсэн бэ?

-Баяр наадмын үеэр 2000 гаруй хүн ирсэн. Үүний ихэнх нь хөдөө орон нутгийн аваарь осол. Аваарь ослын гэмтэл нь хүнд зэргийн гэмтэлд ордог. Үүнд: үе мөч хугарах, тархины гэмтлүүд, ихэвчлэн цээжний эдийн гэмтлүүд тохиолдож байсан. Амралтын өдрүүдэд тусгай комисс гаргаж хагалгаанд орсон тохиолдол хүртэл гарсан.

-Хүүхэд бэртэж гэмтсэн тохиолдол гарсан уу?

-Хүүхдүүдийн хувьд мэр сэр мориноос унах, мөн моринд дайруулах гэмтлүүд тохиолдсон. Тоог нь би сайн мэдэхгүй байна. Миний ээлжин дээр 7, 8 хүүхэд ирсэн.

-Хүүхэд түлэгдсэн тохиолдол бүртгэгдсэн үү?

-Манайд ахуйн түлэгдэлт их ирдэг. Ялангуяа хоолны цагаар нэг оройдоо дунджаар 5-6 хүүхэд ирдэг. Тэр дунд хүнд зэргийн түлэгдэлттэй хоёроос гурван хүүхэд ирдэг. Баяр наадмын өдрүүдэд бас ихэсдэг шүү. Гэхдээ сурталчилгаа явуулж эхэлснээс хойш харьцангуй багасч байгаа гэж хэлж болно.

-Түлэгдэлтийн үеийн шок гэдгийг мэргэжлийн үүднээс тайлбарлаж өгөхгүй юү?

-Түлэгдэлтийн үеийн шок  түлэгдэлтийн талбайгаас хамаардаг. Хүүхэд ихэвчлэн өвдөлтөөсөө болж “шок”-нд ордог.  Шингэн их алдсанаас болж хүүхдийн бодисын солилцоо алдагдаж, биед өөрчлөлт орсноор шок үүсдэг.

-Танай төвийн арьс шилжүүлэн суулгах хагалгаа ямар үнэтэй байдаг вэ?

-Хүүхдийн гар 20 см урттай байлаа гэж бодоход нэг гарын арьс нөхөхөд бараг 50 сая төгрөг зарцуулдаг.

-Бага насны хүүхдийн арьс түлэгдсэний дараа хэр хугацаанд эдгэрдэг вэ?

-Түлэгдэлтийн талбай гүнээс хамаарч эдгэрэлт өөр байдаг. Гэхдээ хүүхдийн арьс ихэвчлэн хурдан эдгэрдэг.

-Баяр наадмын өдрүүдээр хүүхэд түлэгдэх үед өөрсдөө дур мэдэн буруу эмчлэх тохиолдол гарсан уу?

-Яг миний ээлж дээр гарсан. Буруу анхны тусламж үзүүлэх нь одоо харьцангуй гайгүй болсон ч гутлын тос түрхсэн, давс цацаад ирсэн тохиолдол байсан. Давс цацаад, хүүхдийнх нь арьс хорсож, уйлж ирсэн. Түлэгдэлтийн үед хамгийн анхны тусламж бол урсгал усанд халууныг нь урсгаж гаргаад, наашаа авч ирэх юм. Хөдөө орон нутгаас тээвэрлэхдээ анхны тусламжийг нэгдсэн эмнэлгээсээ заавал авах ёстой. Зарим хүмүүс авахгүй шууд наашаа гадна талаараа алчуураар боогоод ч юм уу ирдэг. Тэр нь хүүхдэд маш зовиуртай өвдөлт өгч, биеийн байдлыг улам доройтуулдаг.

-Цахилгааны түлэгдэлтийн хувьд?

-Цахилгааны түлэгдэлт ваттаас хамаардаг. Их хүчдэлд цохиулсан тохиолдолд орсон болон гарсан хоёр том шарх үүсдэг. Шархнаасаа гадна мэдрэлд  маш их гаж нөлөө үзүүлдэг. Анхны тусламж нь шархыг цэвэрлэж боогоод, яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.

-Байгалийн цахилгаанд цохиулсан хүний 30 хувь нь нас барж, 75 хувь нь тахир дутуу болдог гэсэн. Танай эмнэлэгт байгалийн цахилгаанд цохиулсан хүн ойрын хугацаанд ирэв үү?

-Сая баяр наадмын  үеэр нэг хүн аянгад цохиулж ирсэн. Тэр хүнийг шууд сэхээн амьдруулах тасагт хэвтүүлсэн байгаа. Яг ямар эмчилгээ хийж, одоогоор биеийн байдал нь ямар байгаа талаар тодорхой мэдээлэл алга байна.

-Ойрын өдрүүдэд болсон үерийн улмаас олон хүн гэмтэж бэртэж ирсэн үү?

-Манайд үерт болон усанд живсэн иргэд мэр сэр ирдэг. Наадмын үеэр живсэн хоёр хүүхэд ирсэн. Биеийн байдал харьцангуй гайгүй, амь нас нь аюулгүй болсон байсан. Усанд живсний дараа хүний уушгинд хүндрэл өгөх гээд байдаг талтай. Тиймээс биеийн байдал нь харьцангуй сайн хүмүүсийг харьяа дүүргийн дотрын эмч рүү шилжүүлдэг.

Ж.ДАРИЙМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

Зочин (27.123.214.119)
2018-07-19 11:40:47
Их эмч биз дээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-18 18:18:51 - Улс төр
Ерөнхийлөгчийн хүсэлтийг байнгын хороогоор хэлэлцэхээр боллоо
2018-12-18 17:26:43 - Улс төр
Прокуророос дахин нэг гишүүнийг эргүүлэн татах хүсэлтийг УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна
2018-12-18 17:25:05 - Нийслэл
Олон улсын үнэлгээний баг Монгол улсад ажиллаж байна
2018-12-18 16:46:49 - Шар
Биеийн тамирын шалгалтад бүдэрсэн оюутныг их сургууль төгсгөхгүй
2018-12-18 16:30:04 - Шар
Амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх энгийн аргууд
2018-12-18 16:13:37 - Хууль
Хүчирхийлсэн бичлэгээрээ хохирогчийг дарамталдаг байжээ
2018-12-18 16:10:40 - Улс төр
Өнөөдөр АТГ УИХ-ын гишүүдээс мэдүүлэг авчээ
2018-12-18 15:58:43 - Улс төр
Хүүхдийн хамгааллын тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэхээ ярилцлаа
2018-12-18 15:41:19 - Улс төр
Байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-18 15:40:04 - Хууль
Ажлын байран дээрээ есөн хүн угаартаж, эмнэлэгт хүргэгджээ
2018-12-18 15:31:01 - Спорт
Т.Баярцэцэг олон улсын буудлагын тэмцээний дөрөвдүгээр байрт шалгарлаа
2018-12-18 15:17:44 - Энтертайнмент
Тoyota-н албан ёсны засвар үйлчилгээний төвд 20% хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй
2018-12-18 14:21:26 - Улс төр
МАН-ЫН ГИШҮҮД:Сүүлийн өдрүүдэд зарчим ярьсан зальжин гишүүд их боллоо
2018-12-18 14:13:17 - Орон нутаг
Монгол улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг эрс өсчээ
2018-12-18 14:02:00 - Спорт
Б.Гангаамаа “Мөсний алтан алх” шагналын эзэн боллоо
2018-12-18 13:41:01 - Хууль
Цагдаагийн алба хаагчид дохионы хэл сурлаа
2018-12-18 13:31:23 - Нийслэл
ТҮЦ машинаас шүүхийн шийдвэрийн зарим бичгийг авах боломжтой болжээ
2018-12-18 13:14:42 - Улс төр
Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас дүүгийнхээ компанид 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан байна
2018-12-18 13:05:36 - Хууль
Оргон зайлах явцдаа бусдаас 12 сая төгрөг залилжээ
2018-12-18 12:27:45 - Спорт
МУГТ Б.Сэр-Од олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2018-12-18 12:24:04 - Боловсрол
Шилдэг залуу эрдэмтдэд Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжилт шагнал олголоо
2018-12-18 12:12:12 - Орон нутаг
Малчны хотонд галзуу үнэг орж иржээ
2018-12-18 12:07:14 - Хууль
Г.Баасан: АТГ гэх айдсын хонгилын түлхүүр Х.Энхжаргалын гарт, Х.Энхжаргал өөрөө М.Энхболдын мэдэлд байна
2018-12-18 11:44:30 - Улс төр
МАН-ын Бага хурлаар нэр бүхий 10 орчим хүнийг намын гишүүнчлэлээс ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ҮҮ
2018-12-18 11:34:16 - Эдийн засаг
Мөнгөний бодлогын хорооны нээлттэй захидал
2018-12-18 11:28:22 - Хууль
“Шинэ жил-эргүүл хяналт” нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ
2018-12-18 11:11:46 - Хууль
Гурван шүүгчийн цалинг 30 хувь бууруулах шийтгэл ногдуулав
2018-12-18 11:08:26 - Хууль
“Зайсан хилл”-д зөрчлийн хэрэг нээж, шалгаж байна
2018-12-18 11:05:57 - Спорт
Ой тогтоолтын тамирчид ДАШТ-ийг зорилоо
2018-12-18 11:02:01 - Улс төр
Х.Баттулга: Бид дайны нөхцөлд амьдарч байгаатай нэгэн адил болжээ
2018-12-18 10:57:19 - Байгаль Орчин
Энэ сарын 21-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2018-12-18 10:48:10 - Нийслэл
Тариалан эрхлэлтийг дэмжих санд шинэ тоног төхөөрөмжүүд хүлээлгэн өглөө
2018-12-18 10:44:13 - Орон нутаг
Сураггүй болсон 70 настай иргэнийг эсэн мэнд оллоо
2018-12-18 10:42:26 - Улс төр
АТГ-аас Д.Дорлигжавыг шалгаж эхэлжээ
2018-12-18 10:38:20 - Спорт
Г.Угалзцэцэг өнөөдөр эх орондоо ирнэ
2018-12-18 10:11:06 - Улс төр
Гурван байнгын хороо хуралдана
2018-12-18 10:03:32 - Эдийн засаг
Монгол банкны тогтвортой хөгжлийн зөвлөл хуралдлаа
2018-12-18 09:12:53 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-12-18 07:58:15 - Улс төр
Зөвхөн АИ92-ыг 60-100 төгрөг буулгаснаа “ШАТАХУУНЫ ҮНЭ БУУРУУЛЛАА” гэж зарлажээ
2018-12-18 07:55:12 - Энтертайнмент
Эрэлч нохой СОНИ цагдаагийн албанаас чөлөөлөгдөж, сургагч эзэндээ очлоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-17 11:06:20 - Улс төр
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгслөө
2018-12-18 07:55:08 - Нийслэл
Хотын дарга С.Батболд эргэн ирнэ
2018-12-17 13:29:26 - Хууль
Эрэн сурвалжлагдаж байсан иргэдийг баривчилжээ
2018-12-17 08:07:21 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Зурагт, гар утаснаас татгалзаад гурван сар болсон ГЭР БҮЛИЙНД зочиллоо
2018-12-18 07:55:12 - Энтертайнмент
Эрэлч нохой СОНИ цагдаагийн албанаас чөлөөлөгдөж, сургагч эзэндээ очлоо
2018-12-17 16:25:42 - Гадаад
Нью-Йоркын галт тэргэнд Ази иргэнийг ялгаварлан гадуурхсан эмэгтэйг баривчилжээ
2018-12-18 13:14:42 - Улс төр
Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас дүүгийнхээ компанид 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан байна
2018-12-18 16:13:37 - Хууль
Хүчирхийлсэн бичлэгээрээ хохирогчийг дарамталдаг байжээ
2018-12-17 12:37:35 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: М.Энхболдыг огцрох өргөдлөө өгөхгүй бол УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ
2018-12-17 14:42:28 - Улс төр
МАН-ЫН ГИШҮҮД: Шаардлагын хариуг 24 цагийн дотор ирүүлэхгүй бол тэмцлийн хэлбэрт шилжинэ