Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ШӨНИЙН ХАР ЗАХ БОЛЛОО гэсэн мэдээллийн мөрөөр

Түгээх    
2018-07-19 08:38:03 - Нийслэл

tsengeldeh

-АНХ НИЙТ 100 ГАРУЙ ГА ТАЛБАЙД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН
АЖИЛ ЭХЛҮҮЛЖЭЭ-

Улс үндэстэн бүр өөрийн гэсэн нэг биш, нэлээн хэдэн цэцэрлэгт хүрээлэнтэй. Цэцэрлэгт хүрээлэнг хүмүүс салхилах, зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, спортоор хичээллэх зэрэг шалтгаануудаар зорьдог. Манай улсад ийм цэцэрлэгт хүрээлэн ганц хоёрхон бий. Үүний нэг нь 2009 онд байгуулагдсан “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” юм.

Нийт талбайн 15 хувийг тохижуулж, 85 хувьд нь ногоон байгууламж байгуулахаар эхний ээлжинд 183 га газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулан ажиллаж, нийтдээ 973 га талбайд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байдаг.

Цэцэрлэгт хүрээлэнд  дугуйн болон гүйлтийн, явган хүний, цанын, амралт зугаалгын талбай, усан оргилуур, хиймэл цөөрөм, задгай театр, танин мэдэхүй түүхийн утга агуулсан амралтын зам, сагсан бөмбөг, хөлбөмбөг, софт теннисийн комплекс спортын талбай, хүүхдийн тоглоомын талбайг хийхээр төлөвлөгдсөн.

Өнөөдөр хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа эрүүл агаарт зөв боловсон өнгөрүүлэх цор ганц газар болсон. Ийм цэцэрлэгт хүрээлэнтэй болсон нь сайн хэрэг. Гэвч тус цэцэрлэгт хүрээлэн олны шүүмжлэлийн бай болоод байна. Учир нь  “хотынхны амралт, алжаалаа тайлдаг гол газрын нэг болсон энэ газарт худалдаа наймаа, шорлог, хоол унд гээд элдэв бизнес хөгжиж, уушги баярлах нь битгий хэл улам хордоод гарах нөхцөл бүрджээ.

Үндэсний тодотголтой цэцэрлэгт хүрээлэндээ амрах гэж очсон биш ажил хийж олсон хэдэн төгрөгөө шавхаж гэртээ харьдаг. Түүнчлэн ариун цэврийн шаардлагаар эрүүл ахуй шаардлага бүрэн хангасан зөөврийн бие засах газруудыг явган замын дагуу 100 метр тутамд байршуулах шаардлагатай. Олны хөлийн газар ядаж нэг ч АТМ байхгүй” хэмээж буй юм. Бид эдгээр шүүмжлэлийн мөрөөр цэцэрлэгт хүрээлэнгээс дараах сурвалжлагыг бэлтгэлээ.

tsengeldeh

tsengeldeh

-ХИНШҮҮ ТАРИГЧ ШОРЛОГЧИД БАЙСАНГҮЙ-

Цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалгаар оруут хүүхдийн машин төлбөртэй унуулах үйлчилгээ бүхий хүмүүс замын хоёр талаар эгнэжээ. Энд ойролцоогоор 10 гаруй машин унуулагч байгаа нь ажиглагдав. Эдгээр машин бяцхан жаалуудын анхаарлыг хамгийн их татах зүйлийн нэг мөн. Тэр хэрээрээ үйлчүүлэгч ихтэй байлаа.

Бид хүүхдийн машин төлбөртэй унуулах үйлчилгээ эрхэлдэг хүмүүсээс ямар зөвшөөрөлтэй ажилладаг, хэзээнээс зөвшөөрөл авсан зэргийг тодрууллаа. Тэдний зарим нь анх тус цэцэрлэгт хүрээлэн нээгдэж байхад гэрээгээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан гэлээ. Ингэхдээ “Энд маш олон хүүхдүүд ирдэг. Гэртээ удирдлагатай машин унаж тоглох боломжгүй хүүхдүүдийг тоглуулж баярлуулах нь сайхан. Хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрөөх газрын нэг юм чинь машин унуулах үйлчилгээ заавал байх шаардлагатай. Хүүхдэд зориулсан замын дүрэмтэй бяцхан автодром байгуулчихвал илүү гоё” хэмээцгээж байсан юм.

Цааш явахад ус ундаа, хуушуур бэлэн хоол, түргэн хоолны үйлчилгээ эрхлэгчдийн ТҮЦ байршина. Албан ёсны зөвшөөрөлтэй нийт 28 ТҮЦ байдаг аж. Үүнээс хуушуур зарах арваад ТҮЦ  байв. Тэд “Удирдлагууд хуушуур зарахыг хориглох болсон. Иймд ганц хоёр ТҮЦ хуушуур зараагүй, бусад хоол нь борлуулалт муутайгаас дампуурч хаалгаа барьсан”-ыг хэлж байв. Биднийг очиход хиншүү, хярвас тарьж иргэдийн тав тухыг алдагдуулдаг гэх шүүмжлэлийн бай болсон шорлог худалдаалагчид харагдсангүй. Учир нь тэднийг цагдаа нар байнга ирж хөөдөг тухай хүмүүс ярьж байсан юм.

Цэцэрлэгт хүрээлэн оройн цагаар ялангуяа тоглоом тоглож чөлөөт цагаа өнгөрүүлэх залуус, хүүхдүүдээ салхилуух, зугаалах эцэг эхчүүд, дугуй унаж уралдах хүүхдүүдийн хөлд дарагддаг аж. Энэ хэрээрээ залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх, цэнгэх хувилбар олонтой. Сагсны талбай зай завсаргүй хүнтэй харагдав.

Тоглоом зардаг наймаачид, төлбөртэй тоглоомын үйлчилгээ эрхлэгчидийг цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалганы ойролцоо буюу зүүн хэсэгт салаа замын дагуу эгнүүлэн байрлуулжээ. Тэнд дардас шидэлтийн, шаар хагалалтын, байт харвалтын, турник эргэлтийн, дугуй уналтын, согтуу шат, 4D машин, 5D  кинотеатр зэрэг олон тоглоомын үйлчилгээнүүд байрласан байна.

Түүнчлэн хүүхдийн тоглоом зардаг хэд хэдэн иргэн байсан юм. Тэд ихэвчлэн чихмэл, машин, барби, бөмбөг, хуванцар тоглоом, робот зэргийг худалдаалах аж. Тоглоом худалдан авах хүн төдийлөн байхгүй, эрэлтгүй хэрэгцээ гэхээр харагдлаа. Харин нум сум харваж бай онох, согтуу шат, дугуй унах, зэрэг тоглоомууд үйлчлүүлэгч ихтэй байлаа. Ялангуяа дугуй унуулах үйлчилгээ үзүүлдэг “Green bike”-ийн дугуйнууд хамгийн эрэлттэй нь аж.

tsengeldeh

tsengeldeh

-БИД ШОРЛОГНЫ ХУДАЛДАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГООГҮЙ-

Албаны эх сурвалж мэдээлэхдээ “Анх 2015 онд таван жилийн гэрээтэй Нийслэлийн өмчийн харилцааны газар, цэцэрлэгт хүрээлэн, аж ахуй нэгжүүдийн хооронд гурвалсан гэрээ байгуулсан. Үүний дагуу 28 ТҮЦ, 30 гаруй хүнд худалдаа, тоглоом үйлилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх олгосон байдаг.

Ингэхдээ цэцэрлэгт хүрээн байгуулагдсан цагаас эхлээд ажил амьдрал хоолоо залгуулсан тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй, эмзэг бүлгийн хүмүүсийг голдуу сонгон шалгаруулж зөвшөөрөл олгодог юм. Тэрнээс биш зөвхөн удирдлагатай машинд л гэхэд 200 гаруй хүсэлт ирдэг. Энэ болгоныг зөвшөөрөөд байдаггүй.

Анхнаасаа 28 ширхэг ТҮЦ л үйл ажиллагаа явуулж эхэлсэн, цаашид нэмэгдэхгүй. Мөн тоглоом худалдаалах болон тоглуулах, борлуулах дээр 200-300 өргөдөл ирснээс нийт 30 гаруй хүнд зөвшөөрөл олгосон. Харин шорлогны худалдаа эрхэлж буй хүмүүст зөвшөөрөл олгоогүй. Сайн дураараа ирж байрлан шорлог худалдаж байна.

Манай байгууллагаас тэдэнтэй өөрсдийн боломж бололцоогоороо тэмцэж, тодорхой шаардлага тавьдаг. Гэтэл “Бид хөөгдөж туугдаад шорлогоо борлуулаад сурчихсан, томчуудтайгаа очиж тэмц” гэдэг тайлбар тавьдаг. Бид тэр хүмүүсийн эд хөрөнгө, шорлогны махыг хурааж авах эрхгүй” хэмээсэн юм.

tsengeldeh

tsengeldeh

-ОРОЙН ЦАГААР САЛХИЛЖ ЗУГААЛАХ ИРГЭД ЭНДЭЭС ХООЛЛОЧИХООД
ЯВАХЫГ Л БОДНО ГЭВ-

Иргэд дараах байдлаар сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Иргэн н.Батсүх “Би хөгшинтэйгээ оройхон орж ирлээ. Хуушуур идээд хамтдаа салхилж явна. Энд худалдаа үйлчилгээ эрхлэх нь буруу. Яагаад гэвэл энэд мөнгөтэй, мөнгөгүй олон хүн орж ирж байна. Хүүхдүүд нь тоглоом авна гээд л чарлаад унахад эцэг эхчүүд нь яаж ч чадахгүй байгаа нь харагдлаа. Гэхдээ өвгөн бид хоёр нэг тоглоом хөөрхөн санагдаад ач, зээдээ авчихлаа. Яалт үгүй хөөрхөн харагдаад байдаг юм байна. Харин шорлог, хуушуур зарах нь байж болох асуудал. Хүмүүс эндэхийн шорлогийг маш дуртай иддэг юм билээ. Оройн цагаар зугаалсан хүмүүс эндээс л хооллочихоод явна шүү дээ” гэлээ.


Иргэн Б.Батсайхан “Шорлог, хуушуур зарах нь зөв гэж бодож байна. Шорлог бол Монголын үндэсний хоолны нэг. Харин шорлогноос гадна гурилтай шөл зардаг болчихвол хүүхдээ дагуулж ирсэн эцэг эхчүүд хүүхдээ санаа амар хооллоод цэцэрлэгт хүрээлэнд хоёр цагаар илүү саатах байх. Тухайлбал, би сая салхилж яваад эндээс хуушуур идчихлээ. Яагаад гэвэл энэ орой болсон хойно гэртээ очоод хоол хийж иднэ гэж байхгүй л дээ.

Амарч зугаалж яваа хүмүүсийн хоолыг илүү олон сонголттой боловсронгуй болгомоор байна. Гэхдээ стандарт шаардлага хатуу тавих хэрэгтэй. Эндэхийн нэг залуу шорлогоо маш амттай хийдэг юм билээ. Өнөөдөр харагдахгүй байна. Тэр залуу яг үхрийн махаар элдэв янзын амтлагч холихгүйгээр шүүсийг нь шингээж шардаг гэсэн. Цэвэр модоор хийвэл хиншүү, хярвасны үнэр гайгүй шүү дээ” гэв.


Иргэн Ч.Өлзий хэлэхдээ “Цэцэрлэгт хүрээлэнгийн энэ тоглоом, худалдаа үйлчилгээний хэсэг оройн цагаар бусад хэсгээсээ арай илүү “амьдралтай” юм байна. Энд жинхэнэ амралт чөлөөт цагаа өнгөрүүлсэн иргэдийн амьдрал буцалж байна. Бидэн шиг залуу хүмүүст энэ турникт хоёр минут зүүгдэж тэсэх, нум сум татаж үзээд бай онох нь хөгжилтэй байлаа” гэсэн юм.

2018 онд худалдаа үйлчилгээний чиглэлээр ил тод нээлттэй төслийн сонгон шалгаруулалт явуулж, хувийн хэвшилтэй менежментийн гэрээ байгуулан шинэ стандарт тогтооно. Авто зогсоолын тоог нэмэгдүүлэх, “Маршал таун” хотхон талаас “Гэрэлт гудамж” төсөл хэрэгжүүлэх, спортын талбайнуудыг нэмэгдүүлэх ажлыг хийнэ. Цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсанаас хойш 120 гаруй мянган мод суулгасан. Ургалт 98 хувьтай. Цэцэрлэгт хүрээлэнгийн багийнхан ногоон байгууламжаа арчлах, тордох, нэмэгдүүлэх, тохижилтоо сайжруулахад анхаарах аж. Мөн гар дээрээс худалдаа эрхлэлтийг багасах, хүрээлэнгийн үйл ажиллагааг тэлэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж байгаа гэдгийг онцолжээ.

П.УРНАА

tsengeldeh

tsengeldeh

tsengeldeh

tsengeldeh



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 57

сувдаа (59.153.113.123)
2018-07-21 14:11:46
цэцэрлэгт хүрээлэн болхоос ямар өлсгөлөнгийн хүмүүс байгаа биш болимоор юм аа тэр шорлого гэж аймаар хор байна нөгөө мундаг эмнэлэгийн хүмүүсийг ад үзээд байдагын байна лээ хугацаа хэтэрсэн аймаар хоол хүнс зардаг хүмүүсээ журамла даа

Зочин (27.123.214.105)
2018-07-20 07:43:12
Tegvel Zaisand ochix uym yy.Uuriin zaax zeelee xamgaalaad ingej bna.naad darga chin

zochin (176.127.20.84)
2018-07-20 05:52:50
OI GUTAM XARAGDAJ BAINA AA NAAD MUUXAI TSAASAN XAIRTSAG DEER YUM TAVSAN CHIN.. END TOGLOOM BITGII ZARUUL XODOONII XUN SUGUUD XEZEECH XOTIIN BOLOXGUI SH DEE MAIAA MALLAAD XODOO RUU NI XOO

zochin (45.25.57.101)
2018-07-20 02:45:07
энэ гэр хорооллын оркууд хэзээ ч соелжихгуй. тэд парк гэж юу байдгийг мэдэхгуй. ногоон нуураас цааших мудакуудаас болж байгаа. тэнд нэг таарсан юмыг нь байгуулаад нааш орд ирэхгуй болговол

Bud (202.9.42.10)
2018-07-20 02:11:56
Hushur idej mongol hoolo tend ochj idh. Yostoi mongoloro bai uwul utaand uheegui odoo uheh geed bnu

Bud (202.9.42.10)
2018-07-20 02:11:56
Hushur idej mongol hoolo tend ochj idh. Yostoi mongoloro bai uwul utaand uheegui odoo uheh geed bnu

Zochin (66.181.161.115)
2018-07-19 23:40:41
Shal hudla tulburtei medeelel bna! Danda hushur ideh durtai humuuses l yariltslaga avsan gene. Shunii har zahtai unetei hushur idej umar bga bol narantulaa shunu ajilulaldaa!

Zochin (66.181.161.115)
2018-07-19 23:40:41
Shal hudla tulburtei medeelel bna! Danda hushur ideh durtai humuuses l yariltslaga avsan gene. Shunii har zahtai unetei hushur idej umar bga bol narantulaa shunu ajilulaldaa!

Зочин (103.57.95.201)
2018-07-19 23:19:54
Ямарч худалдаа байлгаад хэрэггүй. Хүмүүс хоол ундаа ресторан гуанздаа иддээ. Энд уг нь жинхэнэ утгаар нь цэцэрлэгт хүрээлэн байх ёстой. Хүмүүүс алхаад амраад, гүйгээд, том хотуудад бүгд тийм парктай

Ү.Балдан (202.9.42.8)
2018-07-19 22:24:52
Ядарсан 1 нь наймаа хийхээр баячуудын дэлгүүрийн орлого хаагдаад уур нь хүрдэг юм б.хдаа? Энэ гомдол мэдүүлээд б.гаа маш олон хүн тэндээс юу ч худалдаж авахаа болоиосой.Би бол хэзээ ч тэндээс ямар 1 зүйл авч б.гаагүй .Учир нь төсвийнхөн бид энэ мэт хэрэггүй зүйлд зарцуулах илүүдээ гарсан мөнгө огт б.хгүй ээ.

Зочин (211.36.158.34)
2018-07-19 21:46:10
Gatsuurtiin Chinbatat ug utgaar ni ajiluulah bh

Зочин (211.36.158.34)
2018-07-19 21:42:25
Ug ni nerendee taarsan bwaar yum ochhoor zahaas shig bh yum daraa ni tureeslej orlogo oldog yum blgui Chinbatat ugwul taarna

Зочин (211.36.158.34)
2018-07-19 21:42:24
Ug ni nerendee taarsan bwaar yum ochhoor zahaas shig bh yum daraa ni tureeslej orlogo oldog yum blgui Chinbatat ugwul taarna

Гэрэл (182.160.36.14)
2018-07-19 21:39:17
Шорлог гэж хүн хордуулах аймаар муухай юмыг нь хориомоор байна шүү. Хүмүүсийн анхаарал татах гэж аймаар утаа зориудаар гаргана тэгээд л тэр хавиар нэлэнхүйдээ балиар өмхий үнэртэй болсон байдаг даа. хайран сайхан цэцэрлэгт хүрээлэн уул нь хүмүүс гүйж дасгал хийж алхаж амрахад зориулсан хөрөнгийг өмхий самхай газар болгочихлоо доо

Irgen (27.123.214.102)
2018-07-19 21:02:18
Argagyidee darga ni Har zahiin Saikhansambuugiin ohin Erdenetuya yum chin adilhan bolgoh ni todorhoi haramsmaar yumdaa

Зочин (122.201.31.47)
2018-07-19 20:01:46
хаа сайгүй байх шорлогчидыг бүүр хоригло. агаарт гарах гэсэн биш утаанд утуулж тамхины угаарт автаж байгаад буцна.

Зочин (122.201.31.47)
2018-07-19 20:01:46
хаа сайгүй байх шорлогчидыг бүүр хоригло. агаарт гарах гэсэн биш утаанд утуулж тамхины угаарт автаж байгаад буцна.

Зочин (122.201.31.47)
2018-07-19 20:01:46
хаа сайгүй байх шорлогчидыг бүүр хоригло. агаарт гарах гэсэн биш утаанд утуулж тамхины угаарт автаж байгаад буцна.

Зочин (122.201.31.47)
2018-07-19 20:01:46
хаа сайгүй байх шорлогчидыг бүүр хоригло. агаарт гарах гэсэн биш утаанд утуулж тамхины угаарт автаж байгаад буцна.

Зочин (122.201.31.128)
2018-07-19 19:35:39
Хоол хүнс зарахыг бүрмөсөн хориглочихмоор юм даа

Зочин (122.201.31.128)
2018-07-19 19:35:36
Хоол хүнс зарахыг бүрмөсөн хориглочихмоор юм даа

zpchin (202.70.34.70)
2018-07-19 19:02:44
gahai boltloo idej hoolny buruu zurshiltai humuus ochdog gazar bol j ldee. hushuur shorlogo bol hor. Tend guij haraij bie byaldardaa anhaaral tavij bg humuust muuhai hinshuu unerteed mash tuhgui bdg. Tegheer hool zarah hereggui tend. Harin coffe shop bhd l hangalttai

Зочин (66.181.161.89)
2018-07-19 18:29:00
hooloo hoolnii gazar id olsgolonguud minee

Зочин (202.131.225.197)
2018-07-19 17:54:17
ямар ч хол зарах хэрэггүй, өлссөнүүд нь гараад л учраа олно биз

Монгол сөнөж бн (77.81.104.128)
2018-07-19 17:44:02
Заартай гараараа мах хэрчиж шорлог хуушуур хийнэ заваан орк хулгайчууд задгай мөнгөөр авч ам руугаа ацаа арчсан гараараа хийнэ аймаг сумаасаа дүрвэж ирсэн орк хулгайчуудын жаргалын диваажин хохь нь пзданууд сөнөөд дуусаг

zochin (202.131.242.2)
2018-07-19 17:20:08
Hudlaa svrjignehee l bolioch . haa gazariin hureelen hool undnii iimerhuu yum baijil bdag. neg heseg humuus ni end amidralaa zalgulay gj udurjin guij guwshij zovshoorol awdag. Hooj tuuhaar hunii amidral oilgdguie enee teree gdg hudlaa neeh amaaraa tom tom yrij shuumjilsen humuus.

Зочин (165.227.165.242)
2018-07-19 17:14:25
Дарханд паркаар нь хүмүүс зүгээр нь хоолоо шингээж, явган алхах, гүйх, гэр бүлтэйгээ цагийг сайхан өнгөрүүлэх гэж очдог. Тэгвэл хотод эсэргээрээ хаа сайгүй идэж уух юм зараад яг Нарантуул захын хувилбар нь. Хүүхдүүд ийм юм авна тийм юм иднэ гээд чөлөөт цаг өнгөрөөх биш стресстээд таардаг. Тийшээ явах дургүй болсон.

зочин (66.181.187.98)
2018-07-19 16:55:02
Машины зогсоолоо хамгийн түрүүнд шийдээчээ жаахан талбай байвал төлбөртэй гэчих юм зогсоолтой байж байж хүмүүс амар тайван амрана зогсоол олдохгүй хэцүү байдаг хөгжилтэй орны турлагаас хараачээ согсоол нь хүрээлэнгээсээ том байж байж хүмүүс цуглана манайх бүх юмаа зогсоолгүй шийдэх юм жаахан зай байвал зарчихдагаа болиод өгөөчээ эрх мэдэлтэй наймаачид минь

Зочин (202.131.228.20)
2018-07-19 16:48:54
Orkland!

Зочин (202.9.42.4)
2018-07-19 16:41:12
зүгээр .монголдоо л тохирсон газар. өөр ийм дугуйн зам, гүйлтийн зам, спортын талбайнууд бараг байхгүй юм чинь. өөрсдөө идэж баахаас өөр юу ч чадахгүй байж юун шүүмжлэх. дээр надтай цуг ажиллаж байсан нэг амьтан ажилчидын гуанзанд хооллох болгондоо ярвайгаад л ,голоод л, шүүмжлээд л байдаг байсан. гэтэл гэртээ хар талхнаас өөр юу ч үгүг хүүхдүүд нь өлөн зэлмүүн амьдардаг байж билээ. одоо ийм хүмүүс маш их болоо юу даа.

Zochin (182.160.36.61)
2018-07-19 16:23:56
Hamgiin gol ni ene bol TSETSERLEGT HUREELEN gedgiig sanah heregtei! Huuhdiin park bish, Arhichdiin undaaldag gerelt gudam ch bish. Sportoor hicheellej, agaart alhah, guih, olon turliin mod, but, usan orgiluur, nuur, baigaliin met shan tohijilt, goo zuin taashaal uguhuur gazar l baih uchirtai. Huuhed togloh Huuhdiin Park gej bii shde! Yalanguya zuun tal buur aimaar bolj baigaa shuu, huuchin Saran hen ch bilee darga ni zuv ehluulj baij dee!!!!

Irgen (182.160.36.61)
2018-07-19 16:19:31
Bas neg ORK setguulch ochood ORKuudaas survaljlaga avaad, 98% urgatstai gej baahan uuliin nars zamiin 2 talaar tavisniig ch anzaarahgui, tsaaguur turuucheesee nars ni uhej ehelsniig ch ajiglahgui hudlaa baahan bichij! NARAN TUUL 2 bolj baigaa ni UNEN, gehdee ORK irgedee bolovsruulsahiin orond tedniigee dagaad hurrelen ORKjij baigaa ni haramsaad barahgui. Hureelengiin gol chuluun zam nil tos, hir bolson tuuniigee ugaamaar yum!!! TSETSERLEGT HUREELEN tun udahgui MUHUH ni dee!!!!!!

Зочин (202.9.42.5)
2018-07-19 15:36:37
Hinshuu tarigchdiig uneheer boliulmaar baih jumaa yostoi muuhai

Зочин (182.160.0.87)
2018-07-19 15:22:26
Монголчуудад жаахан диктатур хэрэгтэй шүү нэг л их дурааараа дургисан хүмүүс.

Зочин (103.212.119.80)
2018-07-19 15:10:21
бөөн оготны нүх. дунд нь хуушуур хийж зараад шал заваан юм байна лээ. оготнууд нь хүнээс ч айхаа мэдэхгүй.

Зочин (202.21.106.133)
2018-07-19 14:53:26
харин тийн болих хэрэгтэй хаа сайгүй нэг аятайхан газар зах нээчих юмаа энэ тоглоом заруулдаг ёстой дэмий шүү дээ. За тэр худалдаачид нь ямар ч соёлгүй элдэв янзын хараалын үгтэй хүүхэд салхилуулахад ч гомдмоор холхон л байхгүй бол

Зочин (27.123.214.102)
2018-07-19 14:49:24
МОНГОЛЧУУД ХАА ЯВСАН ГАЗАРАА УУЖ ИДЭЖ ХОГ ХАЯЖ ЗАВААРЧ ЯВДАГ БОЛЛОО ЗҮГЭЭР САЙХАН САЛХИЛАЖ ДАСГАЛ ХИЙЖ БОЛДОГГГУЙ ЮМ БАЙХДАА

Zochin (81.242.227.137)
2018-07-19 14:37:03
Duguinuud ni mash muu, duguuiga unah gej shurmusuu tattal jiisen dee huurhii,mungu oloh gej bga bol uilchilgeege saijruul

ww (66.181.164.89)
2018-07-19 14:30:23
гадаадын паркуудад хоолны газар наймаа ,,,,энэ тэр байж л байдаг ш тээ

zochin (202.9.40.70)
2018-07-19 13:56:43
00-n hajud hol zaraha bolildo.burhan urshug ta narig mani

Зочин (119.40.99.30)
2018-07-19 13:14:53
Хүний мөнгийг ёстой шулдаг газар бил ээдээ.

000 (202.179.25.60)
2018-07-19 13:09:16
Zahiin naimaachin setgehyi gej enel bh daa

Зочин (182.160.1.31)
2018-07-19 13:00:01
Цэцэрлэгт хүрээлэнгийн захиалгаар бичвүү хэхэ. За за Оркуудын хотод Орк л байх хэрэгтэй гэх гээд байна уу?

Зочин (182.160.1.31)
2018-07-19 12:59:55
Цэцэрлэгт хүрээлэнгийн захиалгаар бичвүү хэхэ. За за Оркуудын хотод Орк л байх хэрэгтэй гэх гээд байна уу?

zochin (202.21.118.2)
2018-07-19 11:37:40
shorlog bol uuliinhan buyu uzbekuudiin hool

САНАЛ (202.9.40.191)
2018-07-19 11:17:03
хүрээлэнгийн орох хэсэг дээр томоохон хоолны газрыг байгуулах хэрэгтэй. Зугаалах хүмүүс тэнд хооллоод цааш явах хэрэгтэй.үүнээс өөр нэг ч түц гар худалдаа талбайд байх хэрэггүй. Цагдаагийн газар орон тооны зөвхөн хүрээлэнд ажилладаг цагдаа гаргаж ажиллуулж хэв журам сахиулах хэрэгтэй.Тус хүрээлэнгийн жирийн ажилчид нь үнэхээр маш сайн ажилладаг юм билээ.Ер нь цаашид Наран туул захын ил задгай хэсэг, өгөөмөр захыг нүүлгэж зайлуулах хэрэгтэй.Хүүхдэд хамгын хямд үнээр тоглуулах хүмүүстэй гэрээ хийж хүрээлэн дээр ажиллуулах нь зүйтэй.

Зочин (202.72.245.122)
2018-07-19 11:16:06
Шорлог бол Кавказ үндэстний хоол болохоос Монголынх бишээ

ЗОЧИН (103.229.122.75)
2018-07-19 10:55:26
КАЗИНО БОЛЧИХСОН ЮМ БИШ ҮҮ.

zochin (64.119.21.152)
2018-07-19 10:54:04
zavi unuuldag humuus ni tsever usiig ch gamgui hereglej bn lede. Ene togloom zardag mashin unuuldag humuusiig boliulaachdee

Зочин (112.72.8.90)
2018-07-19 10:51:59
Сайхан агаараар амьсгалах сэтгэлийн үгээ ярих хөөрөлдөж баясах гэж тэнд очдог Гэтэл бөөн хиншүү хярвас утаа униар юун цэнгэг агаар хажуугаар бөөн наймаачид Тэнд хар зах биш байлтай Зайсан Гэрэлт хотхон Цэцэрлэгт хүрээлэнг мэрэгжлийн хяналтынхан хэвийн байдалд оруулбал их л ажил хийсэн харагдана даа

зочин (27.123.213.131)
2018-07-19 10:47:15
Нэг нэгнийгээ элдвээр хэлэхээ болихоор юм Амрах зугаалах өөр ямар газар байх ёстой юм Зайлшгүй ийм газар байх шаардлага байгаа учраас л хүмүүс очиж байгаа

eo eo eo (202.131.243.190)
2018-07-19 10:43:50
butej baigaa zuil baina uu ene mongold.buh yumiig shuumjlene.estoi booj uhmeer

Зочин (122.201.22.4)
2018-07-19 10:28:29
Ger buliin biznes ee gej.aav zah ajilluuldag um chin ohin bas ter biznesiig hiihgui oor yu chadah ve

Зочин (103.26.192.190)
2018-07-19 10:21:45
Оркууд л дуурсэн газар байна лээы

цэцэг (66.181.180.242)
2018-07-19 10:14:07
болхийн болхи газар болж хувирсан зохион байгуулалт үнэхээр муу юу байх юу байхгүй байх нь тохиромжтой вэ гэж бодож боловсоруулаагүй. наран туул захаас ялгарах юм байхгүй байна шүү дээ дээр нь хаашаа л харна тамхичид .

Зочин (66.181.165.160)
2018-07-19 10:11:29
uugam ene niislelin umchin gazar gechheeh yagd orohod zogsool n tsagiin 1000 tugrug baigaa yum be arai l denduu huuhedteigee orsn hun dor hayj 3 tsag bolno shde

Зочин (64.119.19.40)
2018-07-19 10:09:18
sayhan ochson.hun hul ihtei davgui l bn lee.tiim muumuuhai yum haragdaagui.ohin min duguitai ochij shavaigaa hanatal zugaalsan..yamar ch baisan dugui unah gejochson huuhduuded dagui saihan gfazar l gej boddog

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-08-15 19:01:55 - Нийслэл
Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын ногдол ашгийг Нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр боллоо
2018-08-15 18:57:51 - Нийслэл
Хэрэглээний бүх төрлийн зээлийг ХААН-ААС АВААРАЙ
2018-08-15 18:56:39 - Улс төр
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд албан даалгавар хүргүүллээ
2018-08-15 18:43:54 - Гадаад
Японы Эзэн хаан гүн эмгэнэл илэрхийлж, Абэ дайны аюулыг дахин давтахгүйгээ тангараглав
2018-08-15 17:57:47 - Гадаад
Ким Чен Ун Владимир Путинд баярын цахилгаан утас илгээжээ
2018-08-15 17:24:15 - Нийслэл
Хот хоорондын зорчигч тээврийн үнэ тарифыг нэмэхийг шаардлаа
2018-08-15 17:18:47 - Гадаад
Грект түймрийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 96-д хүрчээ
2018-08-15 16:23:22 - Хууль
Хүүхэд тээвэрлэх автобусуудад үзлэг, шалгалт хийж байна
2018-08-15 16:20:31 - Эрүүл мэнд
ДОХ-ын тохиолдол хоёроор нэмэгджээ
2018-08-15 16:00:25 - Нийслэл
Нийслэлийн СӨБ-ын багш нарт Солонгосын Их дээд сургуулийн эрдэмтэд сургалт явууллаа
2018-08-15 16:00:07 - Нийслэл
Д.Жигжиднямаа: Хүндрэлтэй нөхцөл байдлыг хаяж явах сэтгэл байгаагүй учраас өргөдөл өгөөгүй
2018-08-15 15:41:50 - Улс төр
Г.Занданшатар: Сайдын томилгоог намын УЗ, бүлгээр хэлэлцэж шийднэ
2018-08-15 15:26:19 - Эдийн засаг
СТАТИСТИК: Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 291.3 төгрөгийн ашигтай гарлаа
2018-08-15 15:17:10 - Гадаад
Шинэ Зеландад 30 орчим мянган багш ажил хаяжээ
2018-08-15 15:09:14 - Эдийн засаг
Нэг өрхийн сарын дундаж орлого 1.1 сая төгрөг болж өсчээ
2018-08-15 15:06:33 - Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулав
2018-08-15 15:04:58 - Улс төр
Нөхөн болон дахин сонгуульд нийт 390 сая төгрөг зарцуулна
2018-08-15 14:40:07 - Нийслэл
Ажилгүй иргэдийн 58.0 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна гэв
2018-08-15 14:34:56 - Гадаад
Пхеньян: Путин Ким Чен Унтай уулзахад бэлэн байгаагаа илэрхийлсэн
2018-08-15 14:21:45 - Нийслэл
Германд галт тэрэгний машинистын чиглэлээр сурч, ажиллах залуусыг бүртгэж эхэлжээ
2018-08-15 14:06:52 - Хууль
Голууд үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
2018-08-15 14:06:30 - Орон нутаг
Сангийн далайд "луу унжжээ"
2018-08-15 13:46:32 - Орон нутаг
Айраг суманд үерийн улмаас хоёр хүн амиа алджээ
2018-08-15 13:46:18 - Нийслэл
Дарь-Эхийн авто замын доогуур ус зайлуулах хоолой суурилуулжээ
2018-08-15 13:44:04 - Боловсрол
БСШУСЯ-наас чанаргүй гүйцэтгэл үзүүлсэн компаниудын "Хар жагсаалт"-ийг яаралтай гаргахыг үүрэг болголоо
2018-08-15 13:06:40 - Улс төр
С.Чинзориг: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулахаар боллоо
2018-08-15 13:02:23 - Орон нутаг
Түр саатуулагдсан мотоциклийг эзэмшигчдэд нь буцаан олгож байна
2018-08-15 12:56:08 - Орон нутаг
Эмээлтэд буга замын хашлага давах гэж байгаад дунд чөмөг нь мултарсан хэрэг гарчээ
2018-08-15 12:36:55 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны тохирол энэ ням гаригт явагдана
2018-08-15 12:33:20 - Эрүүл мэнд
"Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр батлагдлаа
2018-08-15 12:31:15 - Энтертайнмент
"Элсний фестиваль-2018" соёл, спорт, урлагийн наадам болно
2018-08-15 12:15:47 - Хууль
УИХ-ын гишүүн Д.Муратын гомдлоор сэтгүүлч Д.Майцэцэгийг шүүх гэж байна
2018-08-15 12:00:40 - Орон нутаг
Өмнөговь аймгийн цагдаагийн газар агаарын эргүүл хийж байна
2018-08-15 11:58:55 - Боловсрол
Б.Батчимэг: Хүүхэд багшдаа сайн, хоолондоо дуртай байгаа эсэх нь тухайн цэцэрлэгийг илтгэдэг
2018-08-15 11:00:20 - Нийслэл
Газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагаанд суралцлаа
2018-08-15 10:27:49 - Улс төр
ЗАСГИЙН ГАЗАР: Л.Халтарыг дэд сайдаар томиллоо
2018-08-15 10:23:44 - Гадаад
Италид хурдны замын гүүр нурж, 23 хүн амиа алджээ
2018-08-15 09:58:27 - Нийслэл
М.Тулга, П.Золбаяр: Бүх зорчигч бүрэн, хүний амь нас эрсдээгүй гэхэд маш их баярласан
2018-08-15 09:55:24 - Нийслэл
Монгол, Хятад хоёр улсын автотээврийн салбарын ээлжит уулзалт болов
2018-08-15 09:32:55 - Байгаль Орчин
Улаанбаатарт 22 хэм дулаан байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-08-13 08:47:30 - Хууль
Т.Сайнжаргал: Талийгчийг хүний ёсноос гажууд, харгис хэрцгийгээр, санаатайгаар бүлэглэн хөнөөсөн
2018-08-12 10:48:15 - Орон нутаг
ОХУ-ын төмөр замчид засвар хийхээр бие бүрэлдэхүүнээрээ иржээ
2018-08-15 09:04:55 - Боловсрол
Д.Мөнхбаатар: Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын 70 ажилтны 68-ыг нь ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн
2018-08-14 08:28:07 - Нийслэл
ЗГ-ын тэргүүний хамаатан, ЗТХЯ-ны хэлтсийн дарга яамныхаа мэргэжилтэн эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ
2018-08-13 18:34:57 - Шар
Б.Махбал 1.57 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй
2018-08-13 13:09:11 - Хууль
Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг солих уу
2018-08-15 09:25:56 - Нийслэл
Төгсөгчдийг маань хараад “Харүмафүжи Монголдоо хэрэгтэй зүйл хийжээ” гэж хэлбэл миний зорилго биелэх болно
2018-08-12 18:20:01 - Улс төр
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нар ажлаа өгөхөө мэдэгдлээ
2018-08-14 10:33:55 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдад Ц.Бат-Энх, Д.Амарбаясгалан нар яригдаж байна
2018-08-12 20:32:26 - Улс төр
У.Хүрэлсүх: ЗТХ-ийн сайд, дэд сайд, ТНБД болон газрын дарга нарыг өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөллөө