У.Хүрэлсүх: Хүний амь нас эрсдэхээс сэргийлж, гамшгийн өмнө бэлэн байх ёстой

Түгээх    
2018-07-19 14:18:27 - Нийслэл

obeg

Улсын Онцгой комиссын хуралдаан болж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үер, усны нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө. Мөн тэрбээр хүний амь нас эрсдэхээс сэргийлж, гамшгийн өмнө бэлэн байх ёстойг анхааруулав. 

-ҮЕРИЙН УЛМААС АВТОЗАМУУДАД 1,3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРСАН УРЬДЧИЛСАН ТООЦОО ГАРЧЭЭ-

Онцгой комиссын хуралдаанаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Улсын хэмжээнд тохиолдсон гамшгийн нөхцөл байдлын талаар”, ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл “Үерийн гамшгийн улмаас улсын чанартай авто замд үүссэн тулгамдсан асуудлын талаар”, ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин “Цаг агаарын төлөв байдлын талаарх мэдээлэл” зэрэг сэдвүүдээр тус тус танилцуулга хийв.

Генерал Г.Ариунбуян “2018 оны долдугаар сарын 11-нээс 18-ны өдрүүдэд ихэнх нутгаар орсон усархаг аадар бороо, мөндрийн улмаас аймаг, нийслэлд үер бууж иргэд амь насаа алдсан, эрчим хүч, цахилгаан шугам сүлжээ, автозам, төрийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учраад байна.

Тухайлбал, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт долдугаар сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд орсон усархаг аадар борооны улмаас Өлгий сумын нийт 8 багийн 530 айл өрхийн 2500 гаруй хүн гамшигт нэрвэгдэж, 3 иргэн бэртэж гэмтэн, гэр, байшин, хашаа, хороо нь усанд автсан бөгөөд 220 гаруй өрхийн 1560 орчим хүнийг аюулгүй газарт гаргаж, 180 гаруй өрхийн 670 орчим иргэнийг 8 байрлалд түр хоргодох байраар ханган, 60 орчим өрхийг нүүлгэн шилжүүлж, 5.1 км үерийн далан босгосон.

Мөн Иргэдийг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулах үйл ажиллагааг зохион байгуулж 80 гаруй өрхийн 170 иргэнд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлж, эм бэлдмэл тараагаад байна. Тухайн суманд үүссэн гамшгийн аюулаас иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэхээр нийт 620 орчим хүн, 107 нэгж техник хэрэгсэлтэй ажиллаж байна” хэмээн танилцууллаа.

Мөн ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл “2018 оны долдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн нийт нутгаар хүчтэй аадар бороо орсны улмаас 13 аймгийн нутагт дэвсгэрт хамаарах 29 байрлалд нийт 116 км урт авто зам, замын байгууламжид ноцтой эвдрэл гэмтэл үүсээд байна. Эвдрэлийг сэргээн засварлах ажилд 14 зам хариуцагч байгууллагын 154 хүний бүрэлдэхүүнтэй, 62 машин, механизм ашиглан засварын ажлыг тухай бүр нь гүйцэтгэж байна. Урьдчилсан байдлаар 1,348 сая төгрөгийн хохирол учраад байна” хэмээн мэдээлсэн юм.

Харин ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин “Энэ сарын 20-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 21, 22-нд нутгийн хойд хэсэг, 23-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бороо орох төлөвтэй байна” гэсэн мэдээлэл өглөө.

Энэ сар гарсаар ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай усархаг аадаар бороо орсноос их хэмжээний хохирол учраад буй юм. Энэ сарын 11-нээс 18-ны өдрүүдэд ихэнх нутгаар орсон аадар бороо, мөндрийн улмаас аймаг, нийслэлд үер бууж иргэд амь насаа алдан, автозам, цахилгааны шугам сүлжээ, байгууллага, аж ахуйн нэгжид ихээхэн хохирол учирчээ.

Баян-Өлгий аймагт гэхэд л Өлгий сумын найман багийн 530 өрхийн 2500 гаруй хүн гамшигт өртөж, гурван иргэн бэртэж гэмтэн, олон гэр, байшин, хашаа усанд автжээ. Иргэдийг аюулгүй газарт шилжүүлж, түр хорогодох байраар ханган шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгийн мэдээллээс үзвэл:

-Нийслэлийн Баянзүрх дүүрэгт энэ сарын 17-ны өдөр үер буусны улмаас хоёр хүн амиа алдаж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн гэр, хашаа, байшин усанд автсан,

-Төв аймгийн Зуунмод суманд энэ сарын 16, 17-нд орсон аадар борооны улмаас үер бууж далан, суваг, шуудуу сэтэрч 28 өрхийн гэр, байшин усанд автсан,

-Борнуур суманд энэ сарын 16-нд үер бууж 70 айлын хашаа, байшин, 10 аж ахуйн нэгж, байгууллагын зоорь усанд автан, “Шавартайн” гүүрийн тулгуур баганд суулт үүсч, сумын төвийн 0.6 км зам эвдэрсэн,

-Сүхбаатар аймагт долоон гэр, хоёр машин, Мөнххаан сумаас 44 км-т, аймгийн төвөөс 150-200 км-т улсын чанартай автозамын далан урсаж,, замд цөмрөлт үүссэн байна. 

Нийт 13 аймгийн 116 км зам үерийн усанд автаж ноцтой эвдэрсэн тухай Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл танилцуулав. Тухайлбал:

-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд энэ сарын 17-ны өдөр үер бууж автозам эвдэрч, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд их хэмжээний хохирол учирсан

-Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн төмөр замын 22 дахь км-т төмөр зам усанд автан 300 метр газар, Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн төмөр замын 321-324 дүгээр км-т дөрвөн хэсэг газар төмөр зам их хэмжээний шороогоор дүүрсэн

-Архангай аймгийн Өндөр-Улаан, Чулуут сумын нутагт энэ сарын 18-ны өдөр ширүүн аадар бороо, мөндөр орж Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн зам эвдэрчээ.

Үерийн улмаас автозамуудад 1,3 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан урьдчилсан тооцоо гарсан бөгөөд ирэх өдрүүдэд ч бороо үргэлжлэн орох төлөвтэй тул энэ хэмжээ нэмэгдэх магадлал өндөр байна.

-УЛСЫН НӨӨЦ САНГААС БАЯН-ӨЛГИЙД ТАВАН ХАНАТАЙ ГЭР 80 ШИРХЭГ, БОХИР БОЛОН УС ЗӨӨВӨРЛӨХ МАШИН, КОВШ ЗЭРГИЙГ ОЛГОХООР БОЛОВ-

Нөхцөл байдлын талаар мэдээлэл сонссоны дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэд хэдэн үүрэг, чиглэл өглөө. Гамшгийн өмнө бүгд бэлэн байж, эрдэнэт хүний амь нас эрсдэх, эд материалын хохирол амсахаас урьдчилан сэргийлж ажиллахыг Онцгой комиссын гишүүд, удирдах албан тушаалтнуудад анхааруулав.

Гамшиг, ослоос хэрхэн өөрийгөө болон гэр бүл, хамт олноо хэрхэн хамгаалах чиглэлээр явуулж байгаа сургалт, сурталчилгаагаа улам эрчимжүүлэх, цаг агаарын төлөв байдлыг нарийвчлал өндөртэй гаргадаг улс орнуудын мэдээг иргэддээ хүргэх, цаг агаарын өөрийн гэсэн аппликэйшнтэй болох талаар судалж нэвтрүүлэхийг холбогдох хүмүүст даалгав.

Ерөнхий сайд мөн үерийн гамшигт нэрвэгдсэн Баян-Өлгий аймагт Улсын нөөцөөс таван ханатай 80 гэр, бохирын, ус зөөврийн, эмнэлгийн автомашин, ковш нийлүүлэхээр шийдвэрлэв. Тус аймагт барих далангийн ажил одоо тендер зарласан хэмжээнд байгааг тэрээр анхаарууллаа.

Үерийн улмаас учирсан хохирлыг арилгах, сэргээн босгоход шаардагдах зардлыг судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулах, нийслэлд үерийн аюултай бүсэд байгаа айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, үерийн улмаас учирсан хохирлыг яаралтай, арилгаж сэргээн босгохыг үүрэг болгож, бүх байгууллага бэлэн байдлаа хангаж, уялдаа холбоотой ажиллахыг сануулав.

Улсын хэмжээнд төрийн байгууллагын бүх дарга наймдугаар сарын 1 гэхэд ажилдаа орсон байх, ургац хураалт, хадлан тэжээл, өвс, тэжээлийн нөөцөө бүрдүүлэх, өвөлжилтийн бэлтгэлээ эртнээс хангахыг анхааруулав.

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд, долдугаар сарын 14-нөөс 17-ны өдрүүдэд болсон үерийн гамшгийн улмаас улсын чанартай замд учирсан хохирлыг арилгахад шаардагдах хөрөнгийн зардлын тооцоог боловсруулан яаралтай шийдвэрлүүлэх,

Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымханд, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт долдугаар сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд болсон үерийн гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд шаардагдах зардлыг Засаг даргын нөөц сангаас шийдвэрлэж, гамшигт нэрвэгдэгсдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх ажлыг зохион байгуулах,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод, Үерийн аюултай бүсэд оршин сууж байгаа ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулах, Гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах ажлыг тухай бүр шуурхай зохион байгуулах,

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзоригт, Цаг агаарын гэнэтийн аюулт үзэгдлээс ард иргэдийг сэрэмжлүүлэх мэдээлэл, сурталчилгааны ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран тухай бүр зохион байгуулах,

ЗХЖШТ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ЦЕГ-ын дарга, хурандаа С.Баатаржав нарт, Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор албаны бэлтгэл бэлэн байдлыг хангуулж, шуурхай удирдлагаар хангаж ажиллахыг тус тус үүрэг болгов.    

Улсын Онцгой комиссын хуралдаанаар Баян-Өлгий аймагт таван ханатай гэр 80 ширхэг, бохирын болон ус зөөвөрлөх машин, эмнэлгийн машин, ковш зэргийг Улсын нөөцийн сангаас олгохоор шийдвэрлэжээ.

Д.ТУЯА

obeg

obeg

obeg

obeg



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 23

Зочин (103.229.123.152)
2018-07-20 02:32:01
Olon yum hutsalgui hurdan ogtsor Hurelsuhee. Yamar ch bolovsrol medleggui baij icheechee chi. Yadaj ter Barilgiin salbariig samarch bgaa dvvgee turuus zailuulchih guiy.

Зочин (66.181.185.112)
2018-07-19 22:49:31
Терийн ендерлегт дэндуу доройчууд гарсаны гай их бнадаа!!!

Зочин (66.181.180.29)
2018-07-19 22:31:16
Гамшигийн даатгалд хамрагдсан айлууд даатгалынхаа компаниас нөхөн төлбөрөө ав. Автомашины даатгалаар их мөнгө иддэг компаниуд одоо ард түмнийхээ гэр оронг даатгалын мөнгөнөөсөө өгч тусал.

Зочин (66.181.180.29)
2018-07-19 22:31:13
Гамшигийн даатгалд хамрагдсан айлууд даатгалынхаа компаниас нөхөн төлбөрөө ав. Автомашины даатгалаар их мөнгө иддэг компаниуд одоо ард түмнийхээ гэр оронг даатгалын мөнгөнөөсөө өгч тусал.

Зочин (66.181.180.29)
2018-07-19 22:31:08
Гамшигийн даатгалд хамрагдсан айлууд даатгалынхаа компаниас нөхөн төлбөрөө ав. Автомашины даатгалаар их мөнгө иддэг компаниуд одоо ард түмнийхээ гэр оронг даатгалын мөнгөнөөсөө өгч тусал.

Зочин (203.91.115.43)
2018-07-19 21:42:16
Shal hudlaa l yostoi heregtei get bulterehees uur yu ch hiihgui baisaar hechneen hunii ami has ersdev

Б.Цогтгэрэл (59.153.112.81)
2018-07-19 20:50:30
ЕРӨНХИЙ САЙД ХҮРЭЛСҮХ ГЭЖ ХУДЛАА УЯНГАЛАХААС ӨӨР ЮМГҮЙ НАМ ТАЛЦУУЛСАН ХӨӨРҮҮ ЭРГҮҮ БАЙНАА !!!

Б.Цогтгэрэл (59.153.112.81)
2018-07-19 20:50:10
ЕРӨНХИЙ САЙД ХҮРЭЛСҮХ ГЭЖ ХУДЛАА УЯНГАЛАХААС ӨӨР ЮМГҮЙ НАМ ТАЛЦУУЛСАН ХӨӨРҮҮ ЭРГҮҮ БАЙНАА !!!

Б.Цогтгэрэл (59.153.112.81)
2018-07-19 20:50:04
ЕРӨНХИЙ САЙД ХҮРЭЛСҮХ ГЭЖ ХУДЛАА УЯНГАЛАХААС ӨӨР ЮМГҮЙ НАМ ТАЛЦУУЛСАН ХӨӨРҮҮ ЭРГҮҮ БАЙНАА !!!

Б.Цогтгэрэл (59.153.112.81)
2018-07-19 20:49:57
ЕРӨНХИЙ САЙД ХҮРЭЛСҮХ ГЭЖ ХУДЛАА УЯНГАЛАХААС ӨӨР ЮМГҮЙ НАМ ТАЛЦУУЛСАН ХӨӨРҮҮ ЭРГҮҮ БАЙНАА !!!

Б.Цогтгэрэл (59.153.112.81)
2018-07-19 20:49:44
ЕРӨНХИЙ САЙД ХҮРЭЛСҮХ ГЭЖ ХУДЛАА УЯНГАЛАХААС ӨӨР ЮМГҮЙ НАМ ТАЛЦУУЛСАН ХӨӨРҮҮ ЭРГҮҮ БАЙНАА !!!

Зочин (27.123.214.102)
2018-07-19 18:17:36
Japan d heden ail usand abtlaa geed mngo ogood soliorood bsan Ene humuusdee ogooch ee haa bna Ter sumyabazar davgaa in hudlaa showchin garuud

Зочин (27.123.214.102)
2018-07-19 18:17:35
Japan d heden ail usand abtlaa geed mngo ogood soliorood bsan Ene humuusdee ogooch ee haa bna Ter sumyabazar davgaa in hudlaa showchin garuud

Монгол сөнөж бн (77.81.104.128)
2018-07-19 17:39:55
Иймхэн жижиг гамшигт ингэж барьц алдаж бгаа пзда нарыг буудчаач.онцгой байдал нэртэй баахан цэргийн мэргэжилтэй хачин банди нарыг тарааж төсөвөө хэмнэ лалрууд байсан бгаагүй ялгаа алга. Ацны чинь 80 ширхэг гэр пзда тэр далан шуудууг нь идэж уусан пзда нараа хорьж шалгаач жилийн жилд пзда шиг гэрээ өгөхөөс өөр ажилгүй хулгайч нар казак туркээс тусламж гуй. Өмхий аса японд мөнгө цуглуулаад зав алга

111111 (43.243.161.23)
2018-07-19 16:45:10
худлаа яриад л байдаг хийсэн зүйл юу ч алга байна улам л доройтоод байх юм аа.Хийлгэж байгаа зарим нэг ажлынхаа гүйцэтгэлийг шалгадаггүй бүгд мөнгөний хойноос улаарсан хүмүүс л байгаад байх юэн бүхний золиос ард түмэн болоод байна.

Зочин (66.181.161.91)
2018-07-19 16:17:42
Үнэн үг чиний хэний бууны нохой вэ.

Зочин (66.181.161.91)
2018-07-19 16:16:04
Үнэн үг гэсэн худлаа шаадаг пизда минь. Хаана байна тэр чадалтай боловсролтой лидерүүд чинь нэрлээдэг мал минь. Чи чинь харин мулгуу пизда байна даа зайл цаашаа

Үнэн үг (43.243.161.23)
2018-07-19 15:55:17
Энэ Хүрэлсүхийг хурдан огцруулаачээ арай л хэтэрлээ. Нэг ч бүтээн байгуулалтын том төсөл хөдөлсөнгүй нэг ч дорвитой ажил хийсэнгүй. Концесс ярьж намынхнаа араас хутгалж, Засгаа унагасан одоо өөрөө концесс гээл явж байна. Энд тэнд очоол худлаа пэд пэд үсрээд явахын энийг тоож байгаа хүн алга. Яаж ийм боловсролгүй, харанхуй бүдүүлэг хүнийг хэн хүлээн зөвшөөрч Ерөнхий сайд гэхийн бэ? Чадвартай сайхан боловсролтой лидерүүд Монголд зөндөө байна ш дээ. Энэ нөхөр Монгол улсыг бүр дампуурууллаа нөхдөө. Албан тушаалд тавьж байгаа хүмүүс нь дандаа чадваргүй, Хүрэлсүх тавь гэсэн гээл ерөнхий сайд болсноос хойш хичнээн чадваргүй өөр шиг нь нөхдүүд энд тэнд дарга болов. АТГ шалгах хэрэгтэй маш их ашиг сонирхлын зөрчил байгаа шүү.

Зочин (64.119.19.194)
2018-07-19 15:41:02
Нээрээ бүгд цаг нөгцөөсөн цариатай сууж байна шүү. Хүрэлсүхээ наадуул чинь юм хийхгүйээ.

Зочин (220.213.27.222)
2018-07-19 15:32:05
Зураг дээр ганц ч залуу хүн алга, бүгд хөгшчүүл. Зураг дээрх хөгшчүүлээ даргын ажлаас нь хурдан чөлөөлөөч ээ. Ажлаа сайн мэдэхгүй, удирдлагын арга барил нь хэт хуучирсан, шинэ техник технологи, орчин цагаа мэдрэхээ больсон ийм хөгшин хүмүүс ажлыг яаж сайн хийх вэ дээ? Ийм дарга нар ажиллаж байгаа цагт Монгол улс хөгжих үү?

зочин (183.83.255.124)
2018-07-19 15:28:56
хүрэлсүх сайд хуулийн байгуулагын 60 тэрбумын хамсаатан дарга нараа хэзээ барьж шоронд явуулах вэ эдгээр дарга нар чинь өөрийг чинь өшиглөх вий дээ

Зочин (203.169.48.146)
2018-07-19 14:55:55
ЯГ ҮНЭН. АЖИЛ ХИЙДЭГ ХИЙЖ МАГАДГҮЙ ЦАРАЙ ҮНЭХЭЭР АЛГА. АРГА ЯДСАН ЦАРАЙНУУД Л БАЙНА ДАА

Зочин (202.21.106.155)
2018-07-19 14:49:36
Энэ дунд ажил хийдэг царайтай ганц ч хүн алга.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-19 14:05:38 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын сугалааны тохирхол явагдана
2019-01-19 13:44:48 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гахайн мялзан өвчин гарчээ
2019-01-19 13:21:34 - Нийслэл
Цэргийн бүртгэл энэ сарын 21-ний өдөр дуусна
2019-01-19 12:51:44 - Орон нутаг
Цагааннуурт өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ
2019-01-19 12:32:39 - Энтертайнмент
Олон улсын цохивор хөгжмийн наадамд монгол хөгжимчин түрүүлжээ
2019-01-19 12:16:16 - Нийслэл
Хэвийн боовны үнэ өнгөрсөн жилээс 470 төгрөгөөр өсчээ
2019-01-19 11:42:34 - Хууль
Цахим сүлжээнд “Зээл, виз гаргана” гэх зараар иргэдийг залилах болжээ
2019-01-19 11:33:11 - Боловсрол
БСШУСЯ-аас дараах аймгуудын сурагчдын амралтыг сунгалаа
2019-01-19 10:37:42 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
2019-01-19 10:28:33 - Энтертайнмент
М.Нандин: Өвөрмонголд Чингис хааны өлгий нутагт очиж мөрөө үлдээгээд, духаараа газарт нь мөргөхсөн гэх хүсэлтэй хүн олон
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-19 09:49:13 - Эрүүл мэнд
Ж.Гантулга: Тамхинаас гарахын тулд мэргэжлийн эмчид хандах нь маш зөв алхам
2019-01-19 09:46:58 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед ТАВ хүртлэх насны хүүхдийн ЭНДЭГДЭЛ нэмэгджээ
2019-01-19 09:30:48 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2019-01-18 18:12:58 - Нийслэл
Улаанхуарангийн эцэст нийтийн тээврийн автобус шатжээ
2019-01-18 17:26:39 - Шар
Н.Төгсцогтын тулааныг NTV телевиз албан ёсны эрхтэй ШУУД дамжуулна гэв
2019-01-18 16:08:36 - Хууль
Хурд хэтрүүлсэн зөрчил нэг цагийн дотор 10-15 бүртгэгджээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
2019-01-18 11:57:43 - Орон нутаг
Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ
2019-01-18 11:55:46 - Орон нутаг
Цаг агаарын мэдээллийг 20 гаруй мянган малчин гар утсаараа хүлээн авч байна гэв
2019-01-18 11:44:23 - Хууль
Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарын шүүх хурал болж байна
2019-01-18 11:35:04 - Хууль
Шалгагдаж байгаа гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг байна
2019-01-18 11:35:01 - Гадаад
АНУ дахь Монголчууд жолооны дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгнө
2019-01-18 11:21:35 - Нийслэл
Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнийг бууруулна
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-16 11:28:41 - Хууль
Орцны жижүүр ажлын байран дээрээ хоолойгоо хэрчүүлж нас баржээ
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-16 12:15:10 - Нийслэл
НИТХ: Төлөөлөгчдийн саналаар ХОТЫН ДАРГААР С.Мөнхчулуун тодорлоо
2019-01-17 08:24:06 - Орон нутаг
Хамрын хийдийн дэргэд 40 жилийн хугацаатай лицензийг ХЯТАДУУДАД олгосон эрх мэдэлтэн хэн бэ
2019-01-16 14:03:17 - Хууль
Хэвлийд нь хутгалан амь насыг нь бүрэлгээд жалганд хаясан байжээ
2019-01-16 16:08:38 - Улс төр
ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга прокуроруудтай уулзлаа
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-17 08:19:51 - Улс төр
Элбэгдорж-Энхбаяртаны УРВУУЛГА
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа