Үер усны аюулын дараа халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмж

Түгээх    
2018-07-22 11:08:02 - Байгаль Орчин

UER

-ХҮҮХДҮҮДЭЭ ҮЕР БОЛСОН ТАЛБАЙД ТОГЛУУЛАХГҮЙ, ХАРАА ХЯНАЛТГҮЙ ОРХИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА-

Нийслэл, аймаг орон нутагт бороо үргэлжлэн орсны улмаас үер бууж, эрүүл ахуй, стандартын шаардлага хангахгүй энгийн бие засах газар, бохирын цооногт байгаа өтгөн шингэн ялгадас, бохир ус урсч, хөрс орчныг бохирдуулж буй юм. Ийнхүү бохирлогдсон хөрс нь өвчин үүсгэгч бичил биетэн амьдарч үржих тохиромжтой орчин болдог бөгөөд цаашилбал хөрс, усыг бохирдуулж, улмаар хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлдэг.

Бохирдсон хөрсөнд халдварт өвчний нян удаан хугацаагаар амьдардаг байна. Тухайлбал: цусан суулга өвчний үүсгэгч 2-4 сар, балнадын нян 3 сар, кокк хэлбэрийн нян 1-2 сар, үршдэг нян хэдэн арван жил амьдарч гэдэсний балнад, цусан суулга, салмонолез, халдварт шар өвчин дэгдэлт хэлбэрээр гардаг ажээ.

Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд дараах зөвлөмжийг хэрэгжүүлж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлөө бүрдүүлэхийг холбогдох албадаас анхааруулж байна. Үүнд:

1. Үерийн усанд норсон хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх, шууд хаяж, устгах

2. Ундны усыг баталгаатай эх үүсвэрээс авч буцалгаж хэрэглэх

3. Ус хадгалдаг, зөөвөрлөдөг, хоол хүнс бэлтгэдэг болон ахуйн хэрэглээний сав суулгыг угааж, цэвэрлэн, халдваргүйтгэл хийх

4. Угааж цэвэрлэсэн тагтай зориулалтын саваар усыг зөөвөрлөн хадгалах

5. Булаг шанд, гол горхи, хашаандаа гаргасан худгийн усыг хүнсэнд хэрэглэхгүй байх

6. Гудамж талбай, гуу жалганд хурсан хог хаягдал, шавар шавхайг түргэн хугацаанд цэвэрлэж халдваргүйтгэл хийлгүүлж, зайлуулах

7. Хоол бэлтгэх, хоол идэхийн өмнө, бие зассаны дараа гараа тогтмол савандаж угаах

8. Гэр орон байрандаа гадуур өмсдөг гутлаа сольдог байх

9. Үер болсон талбайд хүүхэд тоглуулахгүй байх, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байх

10. Эрүүл мэндийн байгууллагаас иргэдэд зориулсан мэдээлэл, зөвлөмжийг авах

11. Халуурах, толгой өвдөх, хоолонд дургуй болох, бөөлжих, суулгах, булчин татах, ил шарх шалбархай үрэвсэх зэрэг шинж тэмдэг илэрсэн үед эмнэлэгт хандах

12. Хэрвээ үерийн аюулд өртсөн бол бохирдсон хөрс, бие засах газар, бохир усны цооногт мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авч халдваргүйтгэл хийх. Халдваргүйжүүлэлтэд хуурай хлорын шохой болон 3%, 5-10%-ийн хлорын шохойн сүүн уусмал, жавелион хэрэглэх

13. Эрүүл мэндийн болон Онцгой байдлын байгууллагаас халдварт өвчний болзошгүй тохиолдлын үед хэрэглэх хүнс, халдваргүйтгэлийн бодисын нөөцийг бүрдүүлэх

14. Мэргэжлийн хяналтын байгууллагаас нөөцийн хүнсний чанар, аюулгүй байдалд шинжилгээтэй хяналт хийж, халдваргүйтгэлийн бодис идэвхийг тодорхойлсны үндсэн дээр халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд ашиглуулах, орон гэр нь үерт авсан хүмүүсийн хорогдох болон түр байршуулах байранд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт шалгалтыг тогтмол хийж, хүнс, ус болон орчны эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулах явдал юм.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

Зочин (202.21.106.147)
2018-07-22 11:50:50
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫХАНД ЦАЛИНГ НЬ САЙН НЭМЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-08-14 20:00:37 - Орон нутаг
“Эрээн нуур"-т Элсний фестиваль болно
2018-08-14 19:51:02 - Эдийн засаг
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хаан банкны хэрэглэгчид рүү хуурамч и-мэйл илгээн, хувийн мэдээллийг нь авахыг оролджээ
2018-08-14 17:50:18 - Эрүүл мэнд
Нүдний нисдэг эмнэлгийн эмч нар үзлэг, оношлогоо, эмчилгээ хийнэ
2018-08-14 17:36:38 - Гадаад
Монгол Улсын 84 иргэн БНСУ-ын далайн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрт ажиллахаар очжээ
2018-08-14 17:05:17 - Энтертайнмент
Монголд анх удаа театрчилсан аялал зохион байгуулна
2018-08-14 16:45:30 - Орон нутаг
“Приус”-тэй явсан хоёр хүн үерт өртөн амиа алджээ
2018-08-14 16:44:16 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар Л.Халтарыг томилно
2018-08-14 16:19:55 - Улс төр
БНПУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд зориулсан хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2018-08-14 16:08:45 - Орон нутаг
Галт тэрэгний ослын улмаас хүнд бэртсэн эмэгтэй хотод эмчилгээ хийлгээд буцаж явжээ
2018-08-14 16:02:10 - Сонгууль
ИЗНН СЕХ-ны шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв
2018-08-14 15:21:52 - Орон нутаг
Усархаг аадрын улмаас Сайншанд-Хамарын хийдийн 2.5 км зам эвдэрчээ
2018-08-14 15:15:07 - Спорт
“Чингис хаан-2018” Азийн унадаг дугуйн наадмын бүртгэл эхэллээ
2018-08-14 15:00:07 - Шар
Японд халууны улмаас 144 хүн амиа алджээ
2018-08-14 14:39:17 - Спорт
Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээн эхэллээ
2018-08-14 14:31:04 - Нийслэл
Баянгол, Баянзүрх дүүрэгт хоёр иргэний газар эзэмших гэрчилгээг хүчингүй болголоо
2018-08-14 13:35:42 - Улс төр
Ц.Даваасүрэн: “Оюутолгой” Монголын төрөөр тоглоом хийдгээ болих хэрэгтэй
2018-08-14 13:29:40 - Байгаль Орчин
Улсын онцгой комиссын баг Айраг суманд ажиллаж байна
2018-08-14 13:21:27 - Боловсрол
Ардчилсан оюутны холбооноос их дээд сургуулиудад шаардлага хүргүүлжээ
2018-08-14 12:41:28 - Хууль
Нөхөн сонгууль явуулах тогтоол хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ
2018-08-14 12:39:02 - Хууль
Хууль бусаар баавгайн савар тээвэрлэсэн иргэнд ял оноолоо
2018-08-14 12:36:53 - Улс төр
Эрээн рүү зорчиж буй монгол иргэдэд зориулан Вичат тусгай суваг нээжээ
2018-08-14 12:25:48 - Гадаад
Трамп 2019 оны санхүүгийн жилийн батлан хамгаалахын төсөвт гарын үсэг зурав
2018-08-14 12:16:19 - Боловсрол
Ц.Цогзолмаа АШУҮИС-ийн эмнэлэг, сургалтын цогцолборын барилгын ажилтай танилцлаа
2018-08-14 12:13:17 - Шар
Ходоодондоо кокаин “хадгалсан” зорчигчоос болж онгоц яаралтай газарджээ
2018-08-14 12:03:58 - Нийслэл
Сонгинохайрханы арын авто замын газар чөлөөлөлтийн ажил бүрэн хийгдэж дуусав
2018-08-14 11:46:35 - Спорт
ОУХМ А.Давааням бүтэн өнчин хүүхдүүдэд дүрэмт хувцас бэлэглэжээ
2018-08-14 11:46:18 - Орон нутаг
Увс аймагт гэрээт малчнаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлжээ
2018-08-14 11:37:17 - Орон нутаг
Мал угаалгын ажилд зөөврийн тоног төхөөрөмж ашиглаж байна
2018-08-14 11:34:03 - Нийслэл
Дарь-Эхийн замыг засах бэлтгэл ажил явагдаж байна
2018-08-14 11:31:13 - Нийслэл
Зургаан дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
2018-08-14 11:28:53 - Орон нутаг
Он гарсаар 67 хүн усны ослоор амь насаа алдаад байна
2018-08-14 10:57:59 - Орон нутаг
Зорчигчдод “Ган зам даатгал” ХХК-иас тусламж олгож байна
2018-08-14 10:33:55 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдад Ц.Бат-Энх, Д.Амарбаясгалан нар яригдаж байна
2018-08-14 10:02:25 - Хууль
ТТХГ-ын орлогч Г.Баярмагнайг ажлаас нь чөлөөлж, бусдад нь сахилгын шийтгэл ногдууллаа
2018-08-14 09:25:03 - Байгаль Орчин
Улаанбаатарт 28-30 хэм дулаан байна
2018-08-14 08:56:19 - Орон нутаг
Хэнтий аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан залуусын цуглааны үеэр алга болсон 17 настай хүү амиа алдсан уу
2018-08-14 08:39:40 - Улс төр
МАН-ын УЗ өнөөдөр хуралдаж, Зам тээврийн хөгжлийн дэд сайдын ТОМИЛГОО-г хэлэлцэнэ
2018-08-14 08:28:07 - Нийслэл
ЗГ-ын тэргүүний хамаатан, ЗТХЯ-ны хэлтсийн дарга яамныхаа мэргэжилтэн эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ
2018-08-14 08:24:45 - Орон нутаг
Төмөр замын тээврийн үйл ажиллагаа хэвийн байдалд шилжлээ
2018-08-14 08:14:26 - Энтертайнмент
Өнөөдөр бар өдөр
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-08-13 08:47:30 - Хууль
Т.Сайнжаргал: Талийгчийг хүний ёсноос гажууд, харгис хэрцгийгээр, санаатайгаар бүлэглэн хөнөөсөн
2018-08-12 10:48:15 - Орон нутаг
ОХУ-ын төмөр замчид засвар хийхээр бие бүрэлдэхүүнээрээ иржээ
2018-08-14 08:28:07 - Нийслэл
ЗГ-ын тэргүүний хамаатан, ЗТХЯ-ны хэлтсийн дарга яамныхаа мэргэжилтэн эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ
2018-08-13 13:09:11 - Хууль
Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг солих уу
2018-08-12 18:20:01 - Улс төр
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нар ажлаа өгөхөө мэдэгдлээ
2018-08-13 18:34:57 - Шар
Б.Махбал 1.57 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй
2018-08-14 10:33:55 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдад Ц.Бат-Энх, Д.Амарбаясгалан нар яригдаж байна
2018-08-12 20:32:26 - Улс төр
У.Хүрэлсүх: ЗТХ-ийн сайд, дэд сайд, ТНБД болон газрын дарга нарыг өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2018-08-13 15:02:05 - Байгаль Орчин
Сэргээн босгох ажиллагаанд танк ажиллуулж байна
2018-08-14 08:56:19 - Орон нутаг
Хэнтий аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан залуусын цуглааны үеэр алга болсон 17 настай хүү амиа алдсан уу