Жүжигчин У.Цогтбаяр: Би өрөмний өт шиг л “амьтан” байсан

Түгээх    
2018-07-23 09:07:06 - Энтертайнмент

“Эмоци продакшин”, “Нэмэх 17 инээдмийн цуврал”-ын жүжигчин У.Цогтбаяртай ярилцав. Тэрээр аав болоод удаагүйн зэрэгцээ уран бүтээлийн олз омог ч арвинтай байгаа талаараа хуучиллаа.

-“МЭРГЭЖЛИЙН ЖҮЖИГЧИН” ДИПЛОМОО АВСАН Ч ЗӨӨГЧӨӨ ХИЙЖ Л БАЙСАН-

-Та яагаад жүжигчин болохыг хүссэн юм бэ? Эндээс хоёулаа ярилцаж эхлэх үү?

-Би Налайхад төрсөн боловч Дархан хотод өссөн. Тиймээс Дарханых гэж явдаг. Айлын том, доороо нэг эмэгтэй дүүтэй. Багаасаа жүжигчин болохыг мөрөөддөг байсан. Бага байхад гэр бүлээрээ орой болгон “Гэрэлтэй цонх”-ын таван минутын хошин зохиомжийг үзээд унтдаг байлаа. Тэгэхэд гэр бүлээрээ инээж хөөрөөд их гоё байдаг байсан. Намайг гуравдугаар ангид байхад аав маань бурхан болсон. Тэр үед хэцүү байгаагаа бага ч гэсэн хугацаанд мартаж, инээж байгаа нь сайхан санагддаг байсан. Хүн инээлгэнэ гэдэг ямар гоё юм бэ гэсэн бодол төрсөн юм. Түүнээс хойш эрс шийдэж, жүжгийн дугуйланд хамрагдан, урлаг уран сайхнаас салалгүй явсаар өдий хүрлээ.

-Кино урлагийн дээд сургуулийг төгссөн гэж дуулсан. Оюутан цагийн хөгжилтэй дурсамжуудаасаа хуваалцахүй юу?

-Жүжигчний ангийнхан илүү коллективтой байдаг. КУДС-д курсын ялгаа байдаг ч тэр дунд хүндлэгдэх, хүндлэгдэхгүй хүн гэж байдаг. Одоо бодоход оюутан байхад байнгын инээд хөөртэй явдаг байж. Манай гэр их хол байсан болохоор ихэнхдээ сургууль дээрээ хонодог байлаа. Тухайн үед их өлсдөг байсан юм байлгүй. Анхаа, Нансаа гэдэг хоёр эгчээсээ халуун савтай цай дууссаны дараа үлддэг шар будааг нь гуйж иддэг байсан. Оюутан байхдаа тэр шар будааг идэж л жүжигчин болсон доо. Анхаа, Нансаа тогооч эгч нартаа баярлаж явдаг шүү. Оюутан байхдаа би бас “Mongolians” гэдэг ресторанд зөөгч хийдэг байсан юм. Зөөгч хийснээс хойш хүссэн юмаа авдаг оюутан болсон гэж хэлж болно.

-Та сургуулиа төгсөөд ямар ажил хийсэн бэ?

-Ерөөсөө ажил олдохгүй байсан, продакшнууд намайг аваагүй. Тэр үед "Эко" телевизэд манай ангийн Одбаяр кинонд дуу оруулдаг байсан. Намайг дуудаад хамтдаа кинонд дуу оруулж эхэлсэн. Сар дагалдан хийх ёстой байтал долоо хоноод жинхэлж байсан юм. Тухайн үед инээдмийн хүүхэлдэйн кинонд дуу оруулахдаа их сайн байсан даа.

-Ажил олдохгүй хугацаанд өөр мэргэжил эзэмших, мөрөөдлөө орхих бодол төрсөн үү?

-Би сургуулиа төгсөөд “Мэргэжлийн жүжигчин” гэсэн дипломоо аваад зөөгчийн ажлаа хийж л байсан. Гурван сарын хугацаанд зөөгч хийсэн. Намар "Маск продакшн"-нд орох гэж очсон ч тэнцээгүй. Ерөнхийдөө жүжигчний мэргэжил хэцүү гэдгийг мэдэж байсан. Гэхдээ яагаад ч юм мөрөөдлөө орхиогүй. Ямар нэгэн тэмцээн уралдаанд ороод ч юм уу, өөрийгөө харуулж чадна, надад найдвар байгаа гэж боддог байсан юм.

-“Эмоци продакшн”- д анх яаж орсон бэ?

-Анх байгуулагдаж байгааг нь сонсоод, таньж мэдэх хүнээр холбогдож очиж уулзаж байсан. Очоод авьяасыг минь шалгах байх гэж бодсон юм. Гэвч эхлээд ямар нэгэн хамт олны нэг болохын тулд хүнд тусч, сайн чанар байх ёстой гэдэг. Дан ганц авьяастай байлаа гээд хамт олон шууд нэгдэж нэг хамт олон болохгүй. Хамгийн түрүүнд хэдэн сарын хугацаанд тухайн хүнийг яг ямар хүн бэ гэдгийг нь ажигладаг. Ерөнхийдөө продакшнууд бүгд тийм байдаг байх. Хошин урлагийн продакшн гэдэг хамгийн их ачаалалтай байдаг. Тэрийг дааж гарна гэдэг бас жүжигчин хүний том сорилт гэж бодож байна.

-Анх “Нэмэх 17” цуврал хийх тухайгаа хэлэхэд "Эмоци продакшн"-ынхан хэрхэн хүлээж авсан бэ?

-Манай продакшны хувьд бүх жүжигчид маань өөрсдийгөө хөгжүүлэх тал дээр нээлттэй байдаг. Анх “Нэмэх 17” цувралын талаар удирдлагадаа хэлэхэд их таатай хүлээж авсан.  Эцсийн эцэст миний шийдвэр учир ихэнх шийдвэрийг бий өөрөө гаргасан. Ах, эгч нар маань дэмжинэ гэдгийг мэдэж байсан юм.

-Энэ цувралын ард маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн байдаг болов уу. Ямар уран бүтээлчидтэй хамтран ажилладаг вэ?

-“Нэмэх 17” цуврал дээр "Маш нууц", "Байтаг Богд, "Single ladies 3”гэх Монголын шилдэг гэсэн бүх кинонуудад зураач, нүүр хувиргалтын багуудтай хамтарч ажилласан. Харин “Bad angel” гэдэг одоо нээлтээ хийж буй кинон дээр "F studio" буюу фантастик продакшны бүх киног хийсэн студитэй хамтарч байна. Өмнө нь бид энэ студитэй хамтарч “Параллель ертөнц” киног үзэгчдийн хүртээл болгосон. Энэ нь Монголын хамгийн анхны инээдмийн кино болсон гэж үздэг.

-ДҮРИЙН СОНГОЛТ ДЭЭР НЭЛЭЭД АЖИЛЛАСАН-

-“Bad  angel” киноны зураг авалт бүрэн дууссан уу? Хэзээ үзэгчдийн хүртээл болох вэ?

-Зураг авалт нэг сарын хугацаанд үргэлжилж дууссан байгаа. Ирэх наймдугаар сарын 23-нд нээлтээ хийнэ. Ерөнхийдөө аливаа нэгэн улс орны гол цөм нь залуучууд байдаг. Манай төсөл зөвхөн залуучуудад чиглэсэн. Залуучууд гэж насыг нь биш, сэтгэлгээг нь хэлж байгаа юм. Залуу сэтгэлгээтэй хэдэн ч насны хүн байж болно. Урлаг судлаачид манай киноны тухай энэ жилийн хит кино, кинотеатруудаас буух гэж нэлээн удах байх гэж ярьсан. Бид бас киноныхоо дүрийн сонголт дээр нэлээд ажилласан. Нэг гол дүр маань “Lovers” киноны гол дүрийн жүжигчин Д.Гэрэлмаа. Бид бие биеэ сайн мэддэг болохоор хамтарч ажиллахад дөхөм байсан. Миний бодлоор задгай тоглож чадахаар, ямар ч дүрд орж чадах чадвартай жүжигчин гэж боддог. Мөн МУГЖ С.Лхавгасүрэн ах маань хамтарч ажиллахад маш гайхалтай хүн юм. Би их зүйл сурсан, биеэ авч явж байгаа байдал, жүжигчний ажиллагаа гэх мэт.

-ХҮН ИНЭЭЛГЭНЭ ГЭДЭГ БОЛ ХАМГИЙН, ХАМГИЙН ХЭЦҮҮ-

-Та эхнэртэйгээ хэрхэн танилцаж байсан бэ?

-Би анх эхнэртэйгээ фэйсбүүкээр л танилцаж байсан. Анх хараад л таалагдаад, яаж яриа өдөх вэ гэж хэдэн өдөр бодсон. Андуурсан болоод нэг юм явуулаад “Андуурчихлаа” гэж бичээд танилцъя гэж бодсон. Хариу ирэхгүй нэлээн удсан, иймэрхүү байдлаар л танилцаж байсан даа.

-Та эхнэрээ хүргэж өгснийхөө дараа нэлээн хэдэн буудал алхдаг байсан гэсэн?

-Тухайн үед санаа зовж байсан зүйл байдаг байсан. Тэр нь манайх гэр хороололд бараг уулын орой дээр байдаг байлаа. Манай гэр рүү хамгийн ойрхон автобусны буудлаас дор хаяж 30 минут алхаж байж гэртээ харьдаг байсан. Эхнэрийнхээ гэрээс есөн буудал орчим хол зайтай байсан. Эхнэртэйгээ зуны орой уулздаг байсан учир яриандаа их халдаг. Би их ярьдаг байсан юм. Манай хүн сонсоод сууна. Би бараг шөнийн хоёр, гурав хүртэл ярьдаг байсан санагдаж байна. Тухайн үед эхнэртээ манайх энд ойрхон байдаг гэж хэлж байсан.

-Танд анх аав болоход ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Би их гадагшаагаа хүн байсан. Юм л бол дуу шуутай, ажил ихтэй завгүй залуу байжээ. Зэрлэг азарга шиг байсан хүн номхон адуу болсон юм шиг л санагдсан. Хэн нэгэн намайг тийм бай гэж албадаж байгаа юм биш. Хүүхэд бол ярихгүй шүү дээ. Сэтгэлийнхээ мухраас л төлөв төвшин болсон. Түүнээс бол би өрөмний өт шиг л амьтан байсан юм.

-Жүжигчин Жижгээ, та хоёр англи хэлээ сайжруулж байгаа гэсэн. Хэлний мэдлэгээ хэр сайжруулав?

-Бид хоёр гадны зах зээлийг сонирхож байна. Монголд 2017 оны 12 сарын 17-ны өдөр  хамгийн анх “Нэмэх 17” цуврал гарсан байдаг. Түүнээс хойш энэ хугацаанд маш олон том компанитай хамтарч ажилласан. Мөн реклам, зар сурталчилгаанаас гадна нэлээн хэдэн киноны санал ирсэн. Анги бүрийн маань үг хэллэг нийгэмд тренд болсон. Тиймээс бид энд зах зээл маань байгаа юм чинь гадагшаа зах зээл байх боломжтой юм байна гэж үзсэн. Бас шинээр залуу жүжигчдэд бид хоёр урам өгсөн гэж боддог. Хүмүүс сайн таньж мэдэхгүй ч гэсэн уран бүтээл хийж, түүгээрээ нэр хүндтэй болсон болохоор залуу жүжигчид сэтгэж чадвал бид хоёрын хэмжээнд хүрэх боломжтой байна. Хамгийн чухал юмыг ойлгох хэрэгтэй. Хүн инээлгэнэ гэдэг бол хамгийн, хамгийн хэцүү. Ухааныг нь олохын тулд “Эмоци”-д би зургаан жил, Жижгээ ах арван жил ажилласан. Мөн залуучууд маань хэл сураасай, өөрийгөө хөгжүүлээсэй гэж боддог. Ангийнхантайгаа дарвиж архи алгадаж, пиво ууж байсан үеэ бодоход түүнийхээ оронд нэг ном шагайж, нэг гантель өргөж, өдөрт хоёр ширхэг англи үг цээжлэхгүй яав даа гэж бодсон. Гэхдээ би оройтоогүй, одоо ч залуу байна.

-“НЭМЭХ 17” БОЛ ЗӨВХӨН ЭХЛЭЛ-

-Зарим хүмүүс “Нэмэх 17” цуврал дээр таныг хараал их хэлдэг гэж шүүмжилдэг. Та амьдрал дээр хэр их хараал хэлдэг вэ?

-Би амьдрал дээр хараал нэг их хэлээд байдаггүй. Хэлэх үе гардаг. Гэхдээ ерөнхийдөө биеэ барих чадвартай гэж боддог.

-Дахин уран сайхны кинонд тоглов уу? “Нэмэх 17” цуврал үргэлжлэх үү?

-Одоогоор Жижгээ ах бид хоёрт арваад киноны санал ирсэн байна. Хамгийн гол нь “Нэмэх17” төслийг санаачлагч Жижгээ ах бид хоёр ямар нэгэн зүйлд баригдалгүй, хэнтэй ч хамтарч ажиллахад бэлэн гэж хэлж болно.

-Та нар өөрсдийн гэсэн продакшн байгуулна гэж боддог уу?

-Хүн болгон л та хоёр тусдаа гарч уран бүтээл хий гэдэг. Тэр нь боломжтой боловч хүн чанарын хувьд ах, эгч нартайгаа гар гараасаа хөтлөлцөн өдий дайтай явчихаад одоо би болсон гэж байгаа мэт гараад явахаар таарахгүй. Мэдээж аль аль продакшн маань бид хоёрыг дэмжиж байгаа тул бид хоёрын уран бүтээл тасрахгүй. "Нэмэх 17” цуврал маань дахиад цоо шинэ уран бүтээлээр үзэгчдэд хүрнэ. Гэхдээ хэсэг хугацаанд бид хоёр гадагшаа гарах төлөвлөгөөтэй байна. Дэлхийн улс орнуудад киногоо гаргах талаар судалж байна. Ерөнхийдөө цуврал маань дан судалгаа дээр суурилдаг. "Нэмэх 17” цуврал бол зөвхөн эхлэл юм. Дахиад цаашаа бид хоёрт мянган санаа, түүнийг биелүүлэх тэсвэр тэвчээр залуу хүний эрч хүч байна. Бид нөөж нөөж байгаад удахгүй үзэгчиддээ тэсрэлт хийнэ. “Bad angel” кино бол “Нэмэх 17” цуврал ямар цуврал байсан бэ? Энэ хоёр залуу юу хийсэн бэ гэдгийн баталгаа болно гэж бодож байна.

Ж.ДАРИЙМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 17

Enkhee (66.181.176.121)
2018-08-16 20:11:41
Shudraga saihan yariltslaga boljee Delhiid garna gadagshaa garna gedeg Adar hetsy hel usnaas avhuulad

Moa (27.123.212.137)
2018-07-25 15:02:45
Goy2

hhh (64.119.19.223)
2018-07-25 01:15:26
zarim muulaad bga ergvv malnuudiiig yay daa sda

! (103.212.118.117)
2018-07-25 00:47:18
Ene zarim humuus odoo boli boli, uuruu haragdahgui bolohoor huniig eldveer heldeg yuch hiisen ym bhgui baij gulug tsarailsan hachin ymnuud zugeer chaddag ym bol nuuren dr ni ochood helchij bai!!!

Зочин (202.9.42.3)
2018-07-23 21:29:17
Хөдөөнийхөндөө л од юм бгаа биз

зочин (182.160.35.220)
2018-07-23 21:14:12
залуу хүн ийм мөрөөдөлтэй, зорилготой байх нь зөв.тодорхой хэмжээнд олонд танигдаад ирэхээр сайн муу их юм сонсоно.аливаа зүйлд монголчуудын уламжлал,авах гээхийн ухаанаар хандаж яваарай.уран бүтээлээ тасралтгүй сайжруулж, үүндээ шүүмжлэлтэй, дүгнэлттэй хандаж, шинэ соргог зүйл рүү тэмүүлж байгаарай.хөдөлмөрч байгаа нь сайн хэрэг.

Монгол сөнөж бн (77.81.104.128)
2018-07-23 20:42:32
Аглуу шиг пялдага шааж мугж ээбийгээс авч болохгүй шүү. Мөрөөраө чадлаараа улс төрчдиын чацганы алчуур болохгүй байгаарай тэгвэл аандаа болно

Түса (66.181.168.83)
2018-07-23 18:49:44
Дүүдээ ажлын аижилт хүсье. Цаг хугацаа бүхнийг харуулна. Тэвчээртэй, хүлээцтэй байх хэрэгтэй. Хэрэггүй үг болгонд хариулт өгөх албагүй. Мөдхөн хуцдаг нохдууд буцна....

Zochin (77.119.128.29)
2018-07-23 12:58:25
Za daa. Ene 1 l sonin yum bolood yawchihaw hehehe! Ganz 2 iig n uzsseen uzsen taalagdaagui neg l hiimel sanagdaad bsn. Yag ter ungut ineed shig! Nuruunii us bosood baisan shuu!!!

зочин (66.181.187.98)
2018-07-23 12:50:21
хүний мөрөөдөл хязгааргүй мөрөөдөж чадахгүй бол хөгжиж чадахгүй урагшаа улам тэмүүлээрэй

Зочин (202.21.106.133)
2018-07-23 12:44:50
Хүйсээ сольж нүүр амаа будаад авгай хүхний хувцас өмсөөд тэнэгтээд эхлэх юм, яг бусад шигээ...

Зочин (122.201.21.77)
2018-07-23 12:43:01
бяруу болоогүй байж бухын баасаар баана гэгчээр юун том үгтэй хог вэ.өөрийгөө сармагчин гэдгээ мэддэгүй юм байхдаа

анхаа (202.179.31.122)
2018-07-23 10:32:48
улам илүү сайхныг бүтээгээрэй. амжилт

Мио (66.181.184.145)
2018-07-23 10:32:02
Иим жүжигчин бас байсымуу Яаанаа бүгд хошин бүгд дуучин

Зочин (202.9.40.30)
2018-07-23 10:09:07
Бүр биеэ тоочжээ. Хамар нь дагзан дээрээ гарчиж

Dao shi (172.58.46.191)
2018-07-23 09:59:59
Tsogt bayar li hao ji shi dao mihuodam shao pun ku gu huoli junguo dioo pimuulao shao migvan dun faoli

Зочин (27.123.212.141)
2018-07-23 09:19:18
Дэлхий ярьснаас дээл ярьсан нь дээр. . .

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-12 17:48:40 - Хууль
Хотын төвд ил задгай авто худалдаа эрхэлдэг иргэдийг нүүлгэн шилжүүллээ
2018-12-12 17:18:37 - Нийслэл
НИТХ: Налайхын шинэ зам хоёр урсгал, дөрвөн эгнээтэй байна
2018-12-12 16:44:38 - Нийслэл
Монгол Улс ирэх жил гаднаас авах ажиллах хүчний тоог 20 хувиар бууруулахаар боллоо
2018-12-12 16:37:37 - Хууль
Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг дахин хорьжээ
2018-12-12 16:33:26 - Нийслэл
“ТҮЦ” машинаас “Өр төлбөргүй эсэх лавлагааг” авч болно
2018-12-12 16:12:23 - Нийслэл
Д.Цогтбаатар: Энэтхэгт суугаа Элчин сайд хүн зодсон нь тогтоогдвол эргүүлэн татна
2018-12-12 16:09:04 - Улс төр
Я.Содбаатарыг чөлөөлөх асуудал хоёр дахь удаагаа хойшлов
2018-12-12 15:56:50 - Улс төр
С.Жавхлан УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсгээ зурлаа
2018-12-12 15:54:09 - Нийслэл
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” дэх зам, спорт цогцолборыг нийслэлийн өмчид бүртгэлээ
2018-12-12 15:40:26 - Нийслэл
СӨХ-той газар ашиглалтын гэрээ байгуулж байна
2018-12-12 15:36:33 - Спорт
Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан бямба гарагт болно
2018-12-12 15:23:25 - Хууль
Хар тамхи хэрэглэж мансуурсан 19-24 насны залуусыг үйлдэл дээр нь баривчилжээ
2018-12-12 15:10:35 - Орон нутаг
Ханбогд сумын нутагт 466 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа
2018-12-12 15:08:35 - Улс төр
УИХ-ын гишүүдийг орлогоо нотлохыг шаардав
2018-12-12 14:33:39 - Нийслэл
Нийслэлийн 17 байршилд явган хүний зам талбай гаргалаа
2018-12-12 14:28:29 - Нийслэл
Онцгой байдлынханд мэргэшлийн зэрэг олгоно
2018-12-12 14:28:11 - Нийслэл
Б.Зангад, А.Долгор, Ж.Золбаяр нарыг Хангарди одонгоор шагналаа
2018-12-12 14:23:58 - Улс төр
10 аймагт дулааны станц барих төслийн явц ахицтай байна
2018-12-12 14:16:44 - Хууль
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын өөрчлөлтийг бүртгэхээс татгалзав
2018-12-12 14:05:50 - Энтертайнмент
UFC групп “Сайн үйлсийн аян” зохион байгууллаа
2018-12-12 13:23:02 - Байгаль Орчин
ФОТО: Нийслэлийн агаарын чанар 740-д хүрч УТАА гамшгийн хэмжээнд хүрлээ
2018-12-12 13:19:17 - Нийслэл
СТАТИСТИК: Улаанбаатарчуудын сарын дундаж цалин 1.156.200 төгрөг байна
2018-12-12 12:56:50 - Улс төр
Байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-12 12:54:16 - Хууль
Төрийн ордныг согтуу жолооч мөргөж, осол гаргажээ
2018-12-12 12:53:04 - Улс төр
​Г.Баясгаланг "Эрдэнэс Монгол" компанийн ТУЗ-ийн даргаар томилжээ
2018-12-12 12:47:15 - Нийслэл
Алтжин, Барс, Бөмбөгөр худалдааны төвүүдэд зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүн борлуулж байжээ
2018-12-12 12:44:21 - Улс төр
С.Бямбацогт: ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар шалгагдаж буй гишүүдийн мэдээлэл ирсэн
2018-12-12 12:02:50 - Орон нутаг
Зам тээврийн ноцтой ослын улмаас 23-47 насны залуус газар дээрээ амиа алджээ
2018-12-12 11:59:34 - Хууль
Бусдын биеийг хууль бусаар үнэлүүлж байсан эмэгтэйг дайчлан баривчилжээ
2018-12-12 11:58:23 - Шар
Домогт хөлбөмбөгчин Петер Шмейхель Монголд ирлээ
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-12 11:24:51 - Спорт
Дэлхийн цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнээс 53 медаль хүртлээ
2018-12-12 11:12:34 - Нийслэл
Үнэт цаасны хоёр компанийн эрхийг цуцаллаа
2018-12-12 11:12:11 - Нийслэл
Энхийг сахиулагчид Афганистаныг зорилоо
2018-12-12 11:06:41 - Эдийн засаг
М.Болдоо: Зээлийн хүүг бууруулах нь бидний зорилт хэдий ч хөрс алга
2018-12-12 11:02:30 - Улс төр
Н.Оюундарь, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Г.Тэмүүлэн нар ЖДҮХС-гийн асуудлаар бүрэн эрхээсээ түдгэлзэх бичигт гарын үсэг зуралгүй үлджээ
2018-12-12 10:40:39 - Нийслэл
Нийслэлийн засаг даргын томилгоог хэлэлцэх хугацаа тодорхойгүй байна
2018-12-12 10:34:56 - Хууль
БНСУ-д нярай хүүхдээ нойлд орхиж явсан Монгол эмэгтэйг баривчилжээ
2018-12-12 10:31:42 - Нийслэл
Хиймэл дагуулын тусламжтайгаар газрын гадаргын хэмжилт хийдэг боллоо
2018-12-12 10:27:43 - Орон нутаг
Хилийн боомтууд энэ сарын 29-нд амарна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө