Тээгч эх болно, хүүхэд үрчлүүлнэ, өргүүлнэ гэх мэдээллийн мөрөөр

Түгээх    
2018-08-08 08:25:16 - Эрүүл мэнд

teegch eh

-ТЭЭГЧ ЭХИЙН АСУУДАЛ САВНААСАА ХАЛЬЖ, 18-20 НАСНЫ ОХИДЫН БИЗНЕС БОЛСОН УУ-

Хэдхэн хоногийн өмнө өдөр тутмын хэвлэл дээрээс тээгч эхийн тухай материал уншаад, олон нийтийн сүлжээ болон зарын сайтуудад “Тээгч эх болно” гэсэн түлхүүр үгийг бичин хайлт хийхэд маш олон илэрц гарч ирсэн юм. Энэ асуудлыг дагаад хүүхэд өргөж авна, үрчлүүлнэ гэх зар цөөнгүй байдгийг олж мэдэв.

Хэдхэн жилийн өмнө монголчууд тээгч эхийн тухай ойлголтгүй байлаа. Харин 2015 онд “Х-Түц” продакшны “Танхай тээгч” гэх инээдмийн уран сайхны кино нээлтээ хийснээс хойш энэ сэдвийн талаар ярилцаж, бүсгүйчүүд хэн нэгний хүүхдийг тээж төрүүлснийхээ хөлсөнд чамгүй өндөр хөлс авдаг юм байна гэдгийг мэдсэн.

Энэ жилийн нэгдүгээр сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Донорын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Б.Саранчимэг гишүүн тээгч эхийн асуудалд хуулийн зохицуулалт хийх хэрэгтэй хэмээн хэд хэдэн заалт оруулж ирсэн боловч дэмжигдээгүй. Нэр бүхий гишүүд “Манайх шиг гурван сая хүрэхгүй иргэнд, тодруулбал Хятад руу жирэмсэн гарчихаад хүүхэдгүй орж ирж байна гэсэн Хүний эрхийн байгууллагын судалгаатай улс орон болчихоод байгаа өнөөгийн үед тээгч эхийн асуудлыг тавьж болохгүй. Энэ бол маш эмзэг асуудал. Ихэнхи улс орон энэ асуудлыг зөвшөөрдөггүй. Энэ бол ноцтой асуудал. Хүний наймаа л гэсэн үг” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Гэтэл тээгч эхийн асуудал аль хэдийнэ савнаасаа хальж, 18-20 насны охидын бизнес болжээ. Тиймээс бид “Тээгч эх, хүүхэд үрчлүүлнэ, өргөж авна” гэсэн зарын дагуу хэдэн хүнтэй утсаар холбогдож мэдээлэл бэлтгэлээ.

Хүний амьдралын утга учир, аз жаргалын эх булаг нь үр хүүхэд. Өхөөрдөм дуу хоолой, эгдүү хүрмээр ааш аяг энэ ертөнцөд байдаггүйсэн бол хүн төрөлхтөн аз жаргал гэж чухам юу байдгийг мэдэхгүй байсан болов уу. Энхрий бяцхан үрээ харах бүрийд хайр хүрч, орчлонгийн хамаг зовлон гунигийг мартах шиг болдог гэж олон хүн ярьдаг. Гэвч сүүлийн жилүүдэд амьдралын буруу хэвшил, халдварт өвчин, стресс зэрэг олон шалтгааны улмаас үргүйдлийн тохиолдол улам нэмэгдсээр буй юм.

Монголын эмэгтэйчүүдийн эмч нарын “Эрүүл өрх бүл” нийгэмлэгээс 2016 онд монгол дахь гэр бүл, үргүйдлийн шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар судалгаа явуулахад нийт гэр бүл бологсдын 15 хувь нь үргүйдэлтэй байна дүн гарсан байдаг. Үргүйдлийн шалтгааныг эмчлэх боломжгүй, найдвар нь тасарсан боломжийн амьдралтай гэр бүлүүд тээгч эх хөлсөлж хүүхэдтэй болдог.

 

teegch eh

-“АР ГЭРИЙН АМЬДРАЛАА ДЭЭШЛҮҮЛЖ БАЙРТАЙ БОЛОХ ГЭСЭН ЮМ”-

Олон нийтийн сүлжээ болон зарын сайтуудад тавигдсан мэдээллүүдийг шүүж үзэхэд өөрсдийгөө эрүүл саруул, муу заршилгүй, өмнө нь хүүхэд төрүүлж байгаагүй хэмээн тодорхойлсон 18-20 насны охид хамгийн хямд хөлстэй тээгч эх болдог нь ажиглагдав. Тэдний үнэ 15 саяас эхэлдэг юм байна. Харин 1-4 хүүхэд төрүүлсэн 25-40 насны гэр бүлтэй эмэгтэйчүүд санхүүгийн хүнд байдал орсон, өр зээлээ дарахын тулд эсвэл 2-3 өрөө байртай болохын тулд тээгч эх болдог аж. Эдгээр эмэгтэйчүүд залуу охидыг бодвол шаардлага өндөр. Жирэмсэн байх хугацаандаа цэвэр агаарт байрлах тохилог байр, хоол хүнс, ар гэртээ өгөх бэлэн мөнгө шаарддаг байна. Ингээд тээгч эх болно гэсэн эмэгтэйчүүдтэй холбогдож үнэ хөлсийг нь асуулаа.

28 настай, эрүүл чийрэг, дөрвөн хүү төрүүлсэн, нөхөр хүүхэдтэй, ар гэрийн амьдралаа дээшлүүлж, санаа зовох зүйлгүй баймаар байна, өөрийгөө Хулан гэж танилцуулсан 9914.... дугаартай бүсгүйтэй ярилцлаа.

-Тээгч эх болно гэх зарын дагуу ярьж байна?

-Утсаар дэлгэрэнгүй ярих дургүй байна. Уулзаж байгаад ярилцвал дээр биш үү.

-Эхлээд утсаар мэдээлэл авч уулзах эсэхээ шийдмээр байна. Өмнө нь ийм ажил хийж байсан уу?

-Анх удаагаа л тээгч эх болох гэж байна. Таньд итгэл төрүүлэхийн тулд үнэнээ л хэлье. Өнгөрсөн жил манай найз хүүхэн нэг гэр бүлд хүүхдийг нь төрүүлж өгөөд байртай болсон. Тиймээс нөхөр бид хоёр ярилцаж байгаад амьдралаа дээшлүүлэх санаатай ийм зар тавьсан юм. Гэр бүлийн маань хүн зөвшөөрсөн болохоор жирэмсэн байх хугацаанд ямар нэгэн асуудал гарахгүй. Таны хүссэн бүх шинжилгээнд хамрагдаж гэрээ байгуулна.

-Хэдэн төгрөг шаардлагатай вэ. Мөнгөө бэлнээр авах сонирхолтой байна уу?

-Үүнийг уулзаж байгаад ярилцмаар байна.

-Би хэд хэдэн хүнтэй яриад үнийг нь судалж байна. Мэдээж арай бага үнэтэй, эрсдэлгүй хүнийг л сонгох санаатай байгаа юм?

-Гурван өрөө байр аваад өгөхөд болно. Харин төрсний дараа бие тэнхэртэл хэрэглэх ойр зуурын мөнгө хэрэг болно. Уулзаж байгаад тохиролцох уу.

20 настай тээгч эх болох сонирхолтой бүсгүйтэй холбогдлоо. Тэрбээр “Би өмнө нь нэг удаа ийм ажил хийгээд үзчихсэн болохоор туршлагатай. Бусад эмэгтэйчүүд шиг өндөр үнэ ханш хэлээд байхгүй ээ. Бас төрүүлсэн хүүхдээ өгөхгүй гэж асуудал ч үүсгэхгүй. Хамгийн гол нь 15 сая төгрөг бэлнээр нь шууд өгчихвөл сайн байна” хэмээн хэзээний туршлагатай хүн шиг ярьж байлаа.

Хүн болж төрөх нь зүүний үзүүр дээр арвай буудай тогтохын адил ховорхон хувь тавилан юм гэж монголчууд ярьдаг. Гэхдээ сүүлийн үед хариуцлагагүй эцэг, эхчүүдийн буруугаас болж нялх үрээ бусдад үрчлүүлэх, энд тэнд орхиж хаях, төөрүүлэх, цаашлаад амь нас, эрүүл мэндийг нь хохироох гэмт хэрэг гарсаар байна. Тухайлбал, “Төрүүлсэн үрээ төөрүүлж хаялаа” гэх хэрэг цөөнгүй гардаг. “Хүүхэд үрчлүүлнэ” гэсэн зар сошиал ертөнц, энд тэнд айлын хашааны өнцөг булан дээр хүртэл мэр сэр харагддаг. Ийм зарын ард ашиг хонжоо, хүний наймаа байж болзошгүй гэдгийг хууль хяналтын байгууллага шалгаж үзмээр санагдлаа.

М.АМАРЖАРГАЛ

teegch eh

teegch eh

teegch eh



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 32

Iweel (112.72.11.101)
2018-08-24 19:17:57
Тээгч эх болноо 2хүүтэй эрүүл өөрөөрөө төрдөг 96110051

Монгол ялмуй (202.9.40.57)
2018-08-11 04:27:10
За даа манай хүүхнүүд ч аймаар болсон юм байна даа. Улс орон минь яана даа. Монгол хүний ...

Зочин (43.242.241.86)
2018-08-10 14:20:08
zarim ni doog tohuu hiij bhiin, uurt ni tulgarahgui geh batalgaa bhgui shuu dee zaluusaa. yumand joohon bodoltoi handaj baimaar yum.

Зочин (43.242.241.86)
2018-08-10 14:17:46
comment bichij bgaa humuusiig harahad zarimd ni yamar ch oilgolt algaa. teegch eh gedeg chini nuguu er em 2 iin ur togtson esiig l teej ugnu shuu dee, tegeheer genii huvid teegch ehiin geni udamshina gesen oilgolt bhgui. Harin teeh ued ehiin idej uujbgaa hool huns8 emiin hereglee huuhdiin hugjild nuluuluh tul teriig mash sain anhaarah heregtei. Etsest ni bi hunii huvid ene asuudliig buruutgaj hardaggui. Neg ni huuedtei bolj neg ni amidral ni deeshilj l bnshdee. Neg ail gert az jargal beleglej bn, yu ni bolohgui gej. Huuhed olohgui bh chini ayagui hetsuu asuudal shuu dee.

Зочин (202.131.235.74)
2018-08-10 09:46:36
Хүүхэд ээжийнхээ талын ген илүү авдаг гэсэн. Тэгэхээр тээсэн хүүхдээ хүнд өгч чадаж байгаа генийн хүүхэд дараа хүнд тэгж хандах л байх даа

Тахиа (45.117.35.3)
2018-08-09 22:02:18
Жирэмсэлүүлэх үйлчилгээ ямар ханштай байна? Мэдэх хүн байна уу?

Зочин (122.201.21.157)
2018-08-09 16:16:47
2 талаасаа зөвшөөрвөл тээгч эхтэй нөхөр секс хийхиймуу хахаххаа

Зочин (64.119.24.228)
2018-08-09 01:57:01
HUN NEGEES ILUU HUNTEI SEX HIIH ESGUIG BURHAN BAGSH NOMLODOG

Zochin (59.153.113.185)
2018-08-08 23:59:29
Delhiin bukh hugjiltei orond teegch eh gj bdg. Huuhed hussen hosuud, eruul saruul, zaluu emegteig teegch eh bolgodog n gaihah zuil ugui. Hen hendee l tus bolj bga hereg shu de!

Зочин (139.5.216.91)
2018-08-08 20:53:26
Хүүхэд үрчлүүлнэ PM ч гэх шиг нохой муураа хүнд өгч байгаа юм шиг юм болохнээ

Зочин (202.131.225.197)
2018-08-08 20:27:58
эрэлт байвал үйлчилгээ нь байна

Zozin (202.9.41.116)
2018-08-08 19:56:18
Маш сайн бодох хэрэгтэй хэдийгээр тээгч эхээс үр хүсэж байгаа боловч уг хүний зан төрхийг дууриачихвал яах вэ

Зочин (202.179.31.70)
2018-08-08 18:38:02
Энэ ч буруу биш. Юу нь болохгүй байгаа. Хогон дээр хаяж баснаас өргөж авах хүмүүс байж байхад өргүүлсэн нь дээр. Хүүхдээ өөр хүнээр тээлгүүлэх санхүү чадал нь байвал хамаа алга. Болохгүй юм нэг ч байхгүй. Гол нь энэ бүхнийг зүгээр бүртгэж хянах хэрэгтэй.

Зочин (202.9.42.12)
2018-08-08 18:15:55
хуулийг нь сайн хийвэл болохгүй зүйлгүй.

Зочин (27.123.212.132)
2018-08-08 17:26:40
sain chanariin xalx tojig zarna

zochin (202.9.41.1)
2018-08-08 16:41:46
Baih l zvil anhnaas n zov zamaar yavuulah l yostoi.

yu genee (126.159.239.69)
2018-08-08 16:13:12
ene chin yag bie unelj baigaa asuudal geheer nuguu taldaa ih buyan zaya uguh asuuudal yum baina l da.hetsuu asuudal

Монгол (220.195.66.5)
2018-08-08 15:33:36
Торсон биеээ янхан болгож байгааг ойлгож бна уу?биеэ турээслуулж байгаа хунд ямар ухаан бна гэж ойлгохов!!! Янханаас хуухэд горьдож суудаг Хосыг юу гэхэв

Зочин (139.5.216.207)
2018-08-08 13:28:45
Хуульчилаад хяналт бүртгэлтэй өолгох хэрэгтэй.хавтгайрвал замаа алдаж хүний наймааруу хальтрах өайх шүү.аливаа юм сайн бас муж талтай байдаг даа

Зочин (202.131.245.182)
2018-08-08 12:47:40
Хүнээс хүүхэд өргөж авмааргүй байна. Өөрийн үрээ тээгцжх эхээр дамжуулан гаргах сонирхолтой байнаа

Зочин (202.131.245.182)
2018-08-08 12:46:16
Энэ асуудал байгаа болохоор л гарч ирсэн байх. Би бол ганц охинтой одоо нас 49 хүрсэн. Охиноо гаргаснаас хойш огт жирэмслээгүй. Одоо надад хүүхэд хэрэгтэй байна. Охин том болоод би ганцаараа үлдэж байна. Гараас хөтлөх миний хөлийг хучих хүүхэдтэй болмоор байна.Одоо нас явсан болохоор хүүхэд олно гэж байхгүй гаргаж чадах ч үгүй. Энэ бол хүмүүст тохиолдож байгаа амьдралын чухал асуудал шүү дээ

Зочин (66.181.183.128)
2018-08-08 10:56:14
Hen hendee buyan bolj baigaa bol yamar hamaatai yum be.ur huubedgui neg ni urtei bolj amidraliin natalgaahui neg ni amidral ni deeshlej.ajilgui amidralgui mongold uuruur yah yum bie ee uneleegui.zavhaaraagui.hujaatai ochood suuchohaagui bol boloo.

f (202.21.111.218)
2018-08-08 10:56:01
wow \шинэ ертөнц

Зочин (27.123.214.108)
2018-08-08 10:42:48
Teegch ER bno...minii tojig em hunii utreeg chiiglej ariun gangiin usaar ariusgsan amttai tojig shvv...2-3 iher huuhed hiij ugnu

mongol eej (202.131.244.210)
2018-08-08 10:36:07
ene chin ali ch taldaa buyantai l zuil, uls ugaasaa hedhen hunee avch yavj chadahgui baigaa biz dee, olon ulsad ene chin huulichlaad ugsun baidag, dor hayad 50-60 000$ baidag yum bilee, bi ch amidral hetsuu ued unshij sudlaj uzej l baisan, yagaad bolohgui gej hen neg ger buld ur huuhdiig n turuulj ugch az jargal belegleed uuruu sanhuugiin asuudlaa shiidne, ene chin amar hyalbar arga bish, huuhed teeh amargui, turuuleh yavts amargui, turuulsen hoino eruul mendee sahih amargui.. boloh asuudal manaih huulichlaad uguh heregtei. harin olon ulsad bol uuruu huuhed turuulj usgusun baih gedeg shaardlaga tavidag yum bilee

za da (126.159.239.69)
2018-08-08 10:29:27
Za da uneheer huuhed oldohgui baigaa humuusiig uriin zulaa unerluulnee gedeg heden ch tuguguur unelsen bagadah l asuudal l da.Ene bol mash tom buyan.Aa harin nuguu taldaa hunii naimaanii asuudal bolgobolch hamgiin muu buzar.Shiidehed hetsuu asuudal.Bidnii ued ur huuhedee uur aild urchluuleh asuudal baij l baisan.

Арол (150.129.141.119)
2018-08-08 10:27:00
Хүнии амьдарлын баяр жаргал шүү Тэх тусмаа 3 хн сая монгол маш хурдан өсөх хэрэгтэй Хятадруу гарааад шалихгүйээ 1000 д нэг л биздээ Хятад өөрөө хатуу хуультай орон

Зочин (202.179.26.25)
2018-08-08 10:26:36
bi ch gesen mongo tolj huuhed teelgemeer bna. 15 say tg bol chuhal bish shuu dee huuhedtei bolno gedeg az jargal

bat (202.70.43.234)
2018-08-08 10:18:07
baih boloh,baih estoi asuudal.

Зочин (103.229.123.182)
2018-08-08 10:05:44
нд нүдээ олвол нэг хүний зовлон нимгэрэх биздээ

Зочин (103.229.123.182)
2018-08-08 10:05:43
нд нүдээ олвол нэг хүний зовлон нимгэрэх биздээ

Зочин (103.57.92.93)
2018-08-08 09:49:02
heleh vg alga

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-24 11:16:09 - Нийслэл
Автомашин, гэр шатаж таван хүн нас баржээ
2018-10-24 10:57:05 - Хууль
“Төрийн банк”-ны захирлаар ажиллаж байсан хүмүүсийг саатуулжээ
2018-10-24 10:56:12 - Спорт
О.Насанбурмаа алтын төлөө барилдахаар болж Б.Шоовдор хүрэл медалийн эзэн боллоо
2018-10-24 10:17:56 - Улс төр
Х.Баттулга дамжин өнгөрөх авто тээврийн асуудлаар ярилцав
2018-10-24 09:53:58 - Улс төр
Засгийн газрын хуралдаан болж байна
2018-10-24 08:53:02 - Байгаль Орчин
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2018-10-24 08:38:34 - Эдийн засаг
Б.Санжмятав: АНУ, БНХАУ-ын худалдааны дайн нь манай түүхий эдээ зарах үйл ажиллагаанд нөлөөлж мэднэ
2018-10-24 08:30:53 - Улс төр
УИХ-ын дарга өөрт нь хамаарах асуудлаар ээлжит бус чуулган зарлахгүй байх нь зөв эсэхийг ЦЭЦ ШҮҮНЭ
2018-10-24 08:25:35 - Хууль
Д.Сэржмядаг охиныг нэг жил эрэн хайсан ч хэргийн сэжүүр олдоогүй байна
2018-10-24 08:17:04 - Улс төр
Р.Амаржаргал: Монгол төрийн бодлогыг том компани, олигархи, мафиуд боловсруулж байна
2018-10-24 08:10:32 - Хууль
О.Бат-Эрдэнэ: Театрын ажилтан охиныг өрөөндөө дуудаж дарамталсан зүйл байхгүй
2018-10-24 07:57:56 - Шар
Б.Анхболд: Миний мөрөөдөл бүхэн сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар биелж байна
2018-10-24 07:44:04 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-10-23 19:02:12 - Гадаад
Монголын 22 иргэн БНСУ-ын эмнэлгийн үйлчилгээний талаар гомдол гаргажээ
2018-10-23 18:48:45 - Шар
Сэтгүүлч Жамаль Хашоггийн цогцос худгаас олджээ
2018-10-23 18:21:03 - Нийслэл
Агаарын бохирдолд нийт 164.1 тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүн гарсангүй гэв
2018-10-23 18:10:10 - Гадаад
Алуурчин этгээд сэтгүүлч Хашоггийн хувцсыг өмсөн Саудын Арабын Консулын газраас гарчээ
2018-10-23 17:09:38 - Нийслэл
Сэтгүүлчдэд ёс зүй, мэргэжлийн ур чадвараараа фэйсбүүкчдээс ялгарахыг уриалав
2018-10-23 16:44:42 - Улс төр
2019 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
2018-10-23 16:32:16 - Хууль
Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын засаг даргыг шалгаж байна
2018-10-23 15:44:38 - Хууль
Ёс зүйн хариуцлагын улмаас нэгэн шүүгчийг огцруулахаар болжээ
2018-10-23 15:24:27 - Улс төр
“Х.Болорчулуун, Г.Солтан нарын үүсгэн байгуулсан компанид зээл өгсөн нь үнэн”
2018-10-23 15:16:31 - Боловсрол
Нагояагийн их сургуульд зургаан оюутан докторын тэтгэлгээр суралцана
2018-10-23 15:07:19 - Байгаль Орчин
Монгол Улсад 800-1000 цоохор ирвэс амьдарч байна
2018-10-23 14:37:30 - Орон нутаг
Гэрээсээ төөрсөн хөгжлийн бэрхшээлтэй хүүг эсэн мэнд олжээ
2018-10-23 14:24:01 - Нийслэл
Залуучууд судлал - Хөгжлийн үйлчилгээ эрдэм шинжилгээний бага хурал зарлагдлаа
2018-10-23 14:14:12 - Нийслэл
Цэвэр агаар сан, агаарын бохирдлыг бууруулах ажлуудын үр дүнг шалгахад 72 ЗӨРЧИЛ илэрчээ
2018-10-23 14:11:13 - Улс төр
Х.Баделхан: Ипотекийн зээл зогсоогүй, үргэлжилж байгаа
2018-10-23 13:56:06 - Улс төр
Б.Батзориг: Надад ямар ч компани байхгүй
2018-10-23 13:45:13 - Байгаль Орчин
Цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна
2018-10-23 13:20:26 - Шар
Кентукки мужид хоёр толгойтой хорт могой төржээ
2018-10-23 13:16:08 - Орон нутаг
Хөвсгөлчүүд хөгжилд биш зөвхөн уул уурхайд зориулсан төмөр замыг эсэргүүцлээ
2018-10-23 12:57:07 - Технологи
ФОТО: Дэлхийн хамгийн урт, далай дамнасан гүүр ашиглалтад орлоо
2018-10-23 12:29:44 - Хууль
Өсвөр насны 20 хүүхдийг хугацаанаас нь өмнө тэнсэн суллажээ
2018-10-23 12:26:55 - Улс төр
Б.Дэлгэрсайхан: Би оффшорчдын нэг
2018-10-23 12:20:13 - Эдийн засаг
ХААН Банкны үйлчилгээ Баянзүрх дүүргийн 8, 12 -р хорооны иргэдэд хүрч эхэллээ
2018-10-23 12:06:55 - Нийслэл
Туушин "Зураг төсөл батлагдчихвал өргөтгөлийн хэсгээ тохижуулж эхэлнэ" гэв
2018-10-23 12:06:44 - Нийслэл
Улаанбаатар-Бээжин агаарын бохирдлын асуудлаар хамтран ажиллана
2018-10-23 11:56:25 - Нийслэл
“Монгол Улсын IPv6 нэвтрүүлэлт болон IPv6-ийн аюулгүй байдал” сэдэвт сургалт зохион байгуулагдаж байна
2018-10-23 11:47:02 - Спорт
Өнөөдөр манай бөхчүүд БНСУ-ын бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийнэ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-22 12:27:24 - Хууль
Хоёр этгээд нөхөрт нь хутга тулгаж, эхнэрийг нь авч явсан хэрэг гарчээ
2018-10-22 08:29:33 - Нийслэл
СУРВАЛЖЛАГА: Монголын анхны ХУРДНЫ ЗАМ арваннэгдүгээр сард ашиглалтад орно
2018-10-22 11:49:10 - Хууль
Хүн амины ноцтой хэрэгтэнг 20 жилийн дараа баривчиллаа
2018-10-22 13:22:37 - Нийслэл
“195 сая төгрөгөөр тавьсан замыг СҮЙТГЭЖ байхад цагдаа хүчнийхэн хөдөлдөггүй юм байна”
2018-10-22 08:20:57 - Энтертайнмент
Эрэлч нохой СОНИ удаан хүлээсэн эзэнтэйгээ уулзаж, тэтгэвэрт гарах өдрөө хүлээсээр үүрэндээ үлдэв
2018-10-23 10:20:14 - Хууль
Хулгайчийг барихын үлгэр буюу 195 саяын зам
2018-10-22 07:49:01 - Шар
МАН-д Ж.Мөнхбат тэргүүтэй залуусын ФРАКЦ байгуулагджээ
2018-10-23 07:54:56 - Хууль
МАН-ЫН БҮЛЭГ: Н.Цэрэнбат сайдын 54 тэрбумыг хасч, гомдолтой гишүүдийн гоморхлыг тайлжээ
2018-10-21 10:33:17 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цас орж, ХҮЙТЭРНЭ
2018-10-23 15:24:27 - Улс төр
“Х.Болорчулуун, Г.Солтан нарын үүсгэн байгуулсан компанид зээл өгсөн нь үнэн”